Categories
мэдээ эдийн-засаг

Есөн хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ

Хөрөнгийн бирж өнөөдөр өдөр I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 139,763,306 төгрөгийн үнийн дүн бүхий1,805,478 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Фронтиер Лэнд Групп” ХК (MDR +2.86%) болон “Монос Хүнс” ХК (MFC +2.30%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Өндөрхаан” ХК (ONH -14.88%) болон “Жуулчин Дюти Фрий” ХК (SUL -4.19%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 156 ширхэг үнэт цаасыг 16.4 сая төгрөгөөр арилжаалагдсан байна. “TOP 20” индекс 0.36 хувиар буурч, 20173.72 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,379,001,932,012.39 төгрөг боллоо.

Categories
гадаад мэдээ

Тэрбумтан эр 400 орчим оюутны сургалтын төлбөрийг төлж өгчээ

Америкийн тэрбумтан, “Vista Equity Partners” хөрөнгө оруулалтын компанийн тэргүүн, хүмүүнлэгийн үйлстэн Роберт Фредерик Смит сургалтын төлбөрөө төлж чадахгүй олон оюутнуудад нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Тэрбумтан эр өчигдөр Жоржиа мужийн Атланта хотын “Морхаус” коллежийн төгсгөлийн баярт уригдаж, индэр дээрээс үг хэлэх үедээ “2019 оны бүх төгсөгчийн сургалтын төлбөрийг тэглэж буй”-гаа зарласан нь олныг баярлуулсан байна. Тэрбээр “Энэ бол та бүхэнд хийж буй миний хөрөнгө оруулалт. Та бүхний цаашдын аялалд шатахуун хийж өглөө” гэж мэдэгджээ. Түүнийг ийнхүү хэлэхэд оюутнууд болон гэр бүлийнх нь талархан хүлээн авчээ. Коллежийн захирал Дэвид Томас “2019 онд 396 оюутан төгсч байгаа. Эдгээр оюутны сургалтын төлбөр ойролцоогоор 40 сая ам.доллар. Оюутнуудыг төлбөрөөс чөлөөлсөн явдал бол “та бүхэнд эрх чөлөө бэлэглэсэн явдал” гэж мэдэгдлээ. “Морхаус” коллеж бол арьс өнгөний үзлийг халж, өнгөт арьстай эрчүүдийг элсүүлэн дээд боловсрол олгосон анхны коллеж юм. 150 жилийн түүхтэй уг коллежид тэмцэгч Мартин Лютер Кинг, холливуудын нэрт жүжигчин Самуэл Жэксон нар төгсчээ. Нийт 5.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Роберт Смит уг коллежийг төгссөн бөгөөд 2011 онд сургуулийнхаа сургалтын баазыг сайжруулах зорилгоор 1.5 сая ам.долларын хандив өргөж байв.

Categories
мэдээ нийгэм

Сайн дурын идэвхтнүүдийг бэлтгэлээ

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас Улаан загалмайн хороотой хамтран гамшгийн эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээ авахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, гамшигтай тэмцэх багийн гишүүдийг нэмэгдүүлэх зорилгоор “Сайн дурын идэвхтэн” бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад аймгийн сургууль, цэцэрлэгүүдээс нийт 90 ажилтныг хамруулан, болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, нэрвэгдэгсдэд анхны болон сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх мэдлэг, чадварыг эзэмшүүлээд байна.

Мөн энэ үеэр сайн дурын идэвхтнүүдийг аранз болон хувцас хэрэглэлээр ханган ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

Улсын гуравдугаар төв эмнэлэгт ангиографийн аппарат суурилууллаа

Улсын гуравдугаар төв эмнэлэгт 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Монгол улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2018-2019 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар судсан дотуурхи оношилгоо эмчилгээний зориулалттай орчин үеийн өндөр хүчин чадалтай Philips брендийн Azurion 3M15 загварын Ангиографийн аппаратыг суурилуулан өнөөдөр хүлээн авлаа.

Судсан дотуурх мэс заслын тусламж үйлчилгээ нь манай улсын эрүүл мэндийн салбарт нэвтрээд даруй 30 гаруй жилийн нүүрийг үзэж буй бөгөөд өнөөдөр тус эмнэлгийн зүрх, мэдрэлийн судсан дотуурх оношилгоо эмчилгээний эмч, мэргэжилтнүүд Олон улсын түвшинд хүрсэн лавлагаа тусламж үйлчилгээг ард иргэддээ чанартайгаар үзүүлж байгаа билээ.

Тус эмнэлэг улсын хэмжээний зүрхний судсан дотуурх мэс заслын тусламжийн 80 орчим хувийг, мөн тархи мэдрэлийн судсан дотуурх мэс заслын тусламжийг 100 хувь дангаар хариуцан, өндөр ачаалал хүлээн ажилладаг. Тус эмнэлгийн хувьд саяханыг хүртэл 1 ангиографийн аппараттайн улмаас төлөвлөгөөт тусламж үйлчилгээний хүлээгдэл чирэгдэл нэлээдгүй байсан бол хамгийн орчин үеийн энэхүү шинэ аппарат суурилагдснаар тусламж үйлчилгээний хүлээгдэл чирэгдэл багасах, тархины харвалт, зүрхний шигдээсийн амь тэнссэн байдалтай ирж байгаа хүмүүст судсан дотуурх мэс заслын шаардлагатай тусламжийг түргэн шуурхай үзүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Зүрх, тархины судасны судсан дотуурхи оношилгоо, эмчилгээний өндөр хүчин чадалтай хамгийн орчин үеийн энэ аппаратыг Монгол улсын Засгийн газраас улсын төсвийн 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шийдэж өгч байна. Мөн тус эмнэлэгт улсын төсвийн 2.2 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар Зүрх, мэдрэлийн өндөр түвшний нарийн оношилгоог хийх хүчин чадалтай MRI буюу Соронзон резонаст томографийн аппарат суурилагдаж байгаа бөгөөд тун удахгүй ашиглалтанд орох гэж байна. Энэ аппарат суурилагдсанаар зүрх мэдрэл төдийгүй элэг, бөөр, дотор эрхтэн, тулгуур эрхтэн зэрэг олон эрхтний өвчин эмгэгийг оношлох бүрэн боломжтой болох юм.

Categories
мэдээ нийгэм

Өсвөр насныхны сэтгэцийн эмгэг өвчлөл ихсэх хандлагатай байна

Сэтгэл судлал болон сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр суралцаж байгаа оюутан залуучуудын шинжлэх ухаанч чадварыг нэмэгдүүлэх, тэднийг дэмжих, нийт хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн талаарх зөв ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, хорт зуршил, амиа хорлолт, дэлгэцийн донтолт, стресс зэрэг нийгэмд тулгамдсан асуудлыг судалдаг судлаачдыг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Сэтгэл судлаач оюутны нийгэмлэг, хүнсний манлай үйлдвэр “Өгөөж чихэр, боов” ХХК, “Гялс” анагаах ухааны төвтэй хамтран “ЭГО-2019” эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгууллаа. Тус эрдэм шинжилгээний бага хурлыг нээж, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул “Энд хүрэлцэн ирсэн хүндэт эрдэмтэн судлаач, багш, оюутнууд та бүхэнд нийслэлийн нийт хүүхэд, залуучууд, гэр бүлийн өмнөөс чин сэтгэлээсээ баярлалаа. Нийгэм гэдэг бол хүмүүс хоорондын харилцаа байдаг болохоор иргэдийн уур бухимдал, стресс, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг өргөн хүрээнд тал бүрээс нь ярилцаж байж бодит шийдэл гаргана. Энэ эрдэм шинжилгээний бага хуралд ирсэн илтгэлүүдтэй танилцахад маш өргөн цар хүрээтэй судалгааны ажлууд байна. Судлаач оюутнууд та бүхэн цаашид ажлаа өргөжүүлэн хүүхэд, гэр бүл, залуучуудад чиглэсэн судалгаа шинжилгээний ажилд хувь нэмрээ оруулж, бодлогын түвшинд нөлөөлөхүйц судалгааны бүтээл гаргана гэдэгт итгэлтэй байна” гэв. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/-ын судалгаагаар дэлхийд нийт өрхийн эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдийн 60 хувь нь сэтгэцийн ямар нэг өөрчлөлттэй буюу сэтгэцийн тулгамдсан асуудалтай байсан бөгөөд бие махбодийн өвчнүүдийн 85.7 хувь нь сэтгэцээсээ болж өвдсөн байдаг гэсэн дүгнэлт гарчээ.

Мөн “Сэтгэцийн эрүүл мэнд” үндэсний хоёр дахь (2010-2019) хөтөлбөр дэх “Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж”-д хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайланд Монгол Улсын хувьд сэтгэц, зан үйлийн эмгэгийн тохиолдол 2000 онд 10.000 хүн амд 77.4 байсан бол 2016 онд 109.5 болж нэмэгджээ. Насны бүтцийн хувьд авч үзвэл 30-54 насны хүн амд хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхны өвчлөл ихсэх хандлагатай байгаа талаар дурдсан байна. Тиймээс цаашид гэр бүл, хүүхэд, залуучуудын сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг онцгой анхаарах шаардлага тулгарч байгаа тул мэргэжлийн байгууллагуудтай илүү өргөн хүрээнд хамтран ажиллахаар боллоо гэж нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийг шинэчлэн тогтоолоо

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал бүхий иргэд, гахай, шувууны аж ахуйг хөдөө орон нутагт нүүлгэн шилжүүлэх ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав.

Ерөнхий менежер танилцуулгадаа “Нийслэлийн Газрын албанаас мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн мал бүхий иргэдээс санал асуулга явуулахад СХД-ийн 21 дүгээр хороо, 335 дугаар гарам, Нарийны хэсэг, БЗД-ийн 20 дугаар хороо, Арцатын аманд мал аж ахуй эрхлэх хүсэлт гаргасныг харгалзан үзэж, таван дүүргийн мал бүхий 468 өрхийг дээрх газруудад нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулсан. СХД-ийн хоёр байршилд 325 өрх, БЗД-ийн Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэж өгсөн. НИТХ-ын 2019 оны 21/06 дугаар тогтоолоор нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийг шинэчлэн тогтоож БЗД-ийн 11 дүгээр хорооны Шалган нэвтрүүлэх товчоо, Ногоон зоорь, Туул зөрлөг, Ургах наран хороолол, СХД-ийн 32 дугаар хорооны Мал бордох, Баруунтуруун 384 дугаар гармын хэсэг, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Малчин, Өлийн ам, Таван толгой, Цоохор, Цагаан эргээс бусад хэсгийг нэмж хамруулсан” гэв. Мөн Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул, СХД дүүргийн хориглосон бүсэд мал аж ахуй эрхэлж байгаа 600 гаруй өрхийн иргэдтэй уулзалт зохион байгуулж, санал солилцжээ.

Одоогийн байдлаар мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсээс хөдөө орон нутаг руу нүүх 1067 толгой мал бүхий 54 өрхийн судалгааг гаргаж, орон нутгийн Мал эмнэлгийн тасагтай хамтран хөдөө орон нутаг руу саадгүй нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

МАН: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцжээ. Тодруулбал, Татварын багц хуулийн төсөлд бүхэлд нь хориг тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх, мөн өнгөрсөн онд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Оюутолгойн төслийн гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг сонсчээ. Оюутолгойн гэрээний дүгнэлттэй холбоотой мэдээллийг ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва бүлгийн гишүүдэд танилцуулсан бөгөөд Эдийн засгийн байнгын хороо, УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. Харин Татварын багц хуульд бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй гэж бүлгийн гишүүд санал нэгдсэн байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Оюутолгойн гэрээг яаралтай хэлэлцэх ёстой. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг энэ долоо хоногийн Байнгын хороо, чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд багтаагаагүй байсан. Тиймээс хэлэлцүүлэх саналаа бүлгийн удирдлагад хэллээ. Нэмэлт өөрчлөлт оруулах замаар гэрээг сайжруулах хэрэгтэй гэж ажлын хэсгийн гишүүд үзсэн” гэлээ. Харин бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнгөрсөн долоо хоногт МАН-ын Хяналтын хорооноос УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарын улс төрийн үйл ажиллагааг нь 5 жилээр хасах шийдвэр гаргасантай холбоотой асуудалд “2 гишүүний асуудлыг Удирдах зөвлөл хуралдаад Хяналтын хорооны шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн. Дамба-Очир гишүүний хувьд нууцын зэрэглэлд багтах материал задлаагүй. Раднаасэд гишүүний тухайд ажлын дэд хэсгээс оруулж ирсэн саналаар Байнгын хорооны дарга санал хураалгасан юм билээ” гэв.

Categories
мэдээ нийгэм

Х.Алтанцацрал: Хятадын компани Улаанбаатарт хүлэмж баривал Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчид дампуурна

Хүлэмжийн аж ахуй эрхэлдэг 20 гаруй компани нэгдэн үндэсний хөдөлгөөн байгуулж байгаагаа мэдэгдэн өнөөдөр мэдээлэл хийлээ

“Асрал агро парк” ХХК-ийн төлөөлөл Х.Алтанцацралт “БНХАУ-ын “Тяньжин фүүдс” гэх компани Монгол Улсад 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхлэх гэж байгаа гэх үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл гарч байна.

Бид хоёр сар орчим энэ үйл явцыг анхааралтай ажигласан. БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан манай төр, засгийнхны зүгээс 10 бүтээлч ажил хийхээр төлөвлөж байгаа юм байна. Үүний нэг болох Улаанбаатар хот Тяньжин хоттой хамтран 50 га газарт хүлэмжийн аж ахуй эхлүүлэх асуудал удаа дараа яригдлаа. Тиймээс бид ийм их хэмжээний газрыг гадны компанид өгч болохгүй талаар хүсэлт, шаардлагыг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Энэ хугацаанд хотын дарга хэвлэлийн хурал хийж “Ерөөсөө ийм асуудал яриагүй” гэж мэдэгдсэн. Ингээд бид тайвшраад байж байтал өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт ХХААХҮЯ-наас сайдын гарын үсэгтэй албан бичиг ирүүллээ.Уг албан бичгээр дамжуулан хятадын компани импортын хүнсний ногооны 6.5 хувьтай тэнцэх хэмжээний ургац хураах урьдчилсан төлөвлөгөөтэй байгаа талаар мэдэгдсэн. Энэ нь та бүхний орлогод нөлөөлөхгүй хэмээн тайлбарласан байна.

Хүнсний асуудал маш чухал. Хятадаас хэзээ ханаа ургасан, генийн өөрчлөлттэй эсэх нь тодорхойгүй ногоо орж ирдэгт манайх хяналт тавьж чаддаггүй. Тиймээс бид үндэсний хөдөлгөөн байгуулж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.

60 сая малтай хэр нь гурван сая иргэн маань мах авч идэж чадахгүй байгаа нөхцөл хэдхэн хоногийн өмнө үүссэн. Үүний цаана Хятадын худалдаачид байсан. Үргэлжлүүлээд хүнсний ногоогоо гадны наймаачдад алдах нь байна.

Хятадын төрийн өмчит, дээрээс нь манай төрийнхнөөс дэмжлэг авч буй компани Монголд 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхэлж эхэлбэл ямар ч дэмжлэггүй Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчид болон өрхийн тариаланчид дампуурна” хэмээв.

Монгол Улсын хэмжээнд 2018 онд 27.7 га өвлийн, 63.9 га зуны нийт 91.6 га талбайд хүлэмжийн аж ахуй эрхэлж 5,705 тонн нарийн ногоо хураан авжээ.

Зөвхөн Улаанбаатар хот орчимд 135 аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, өрхийн тариаланч хүлэмжийн аж ахуй эрхэлж, жилийн турш 40 гаруй төрлийн нарийн ногоо тариалж, нийслэл болон хөдөө орон нутгийн иргэдэд нийлүүлдэг аж.

“Грийн сити гарден” ХХК-ийн төлөөлөл Ж.Эрхэмбаяр “Бидний сонссон мэдээллээр “Тяньжин фүүдс” компанийн төлөөлөл өнгөрсөн долоо хоногт ирж, хүлэмж барих газраа үзэж, танилцсан байна лээ. Тэгээд одоо судалгаагаа хийж, зургаадугаар сарын 5-наас хүлэмжийн суурийн ажилдаа орох гэж байгаа гэсэн.

Бидэнд өвлийн халаалтын улиралд тариалалт хийхэд өртөг өндөртэй байдаг. Гэхдээ ойрын таван жилдээ Улаанбаатар болон улсын хэмжээнд өвлийн хэрэгцээг хангадаг болохоор зорин ажиллаж байна. Энэ үед хятадын компани 50 га-д хүлэмж барьчихвал бид болон өрхийн тариаланчид ямар ч өрсөлдөх боломжгүй болж байгаа юм” хэмээн тайлбарлалаа.

Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн зүгээс доорх шаардлагуудыг тавьж байна.

  • Хятадын төрийн “Тяньжин фүүлс” компанийн хүлэмжийн төслийг зогсоох
  • Нийслэлээс олгох гэж байгаа 50 га газрыг монголын тариаланчдад олгох
  • Уг төсөл хэрэгжсэн тохиолдолд Монголын тариаланчдад БНХАУ-д нарийн ногоо тариалах 50 га газар олж өгөхийг шаардаж байна.

ХХААХҮ-ийн сайдаас хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд хүргүүлсэн албан бичиг:

/Зураг дээр дарж томруулж үзнэ үү/

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Талийгаачийн ар гэрийнхнийг нь хүндэтгэхийг хүсч байна

УИХ-ын дэд дарга, Засгийн газрын гишүүн асан Гаваагийн Батхүү өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд нас барсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэрэгтэй холбогдуулан ЦЕГ-аас мэдэгдэл гаргажээ. ЦЕГ уг мэдэгдэлдээ “2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19:57 минутад цагдаагийн байгууллагад “Төрийн ордны 1 давхрын баруун жигүүрт хүн нас барсан байна” гэсэн дуудлага ирсний дагуу Нийслэлийн цагдаагийн газраас жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт шуурхай очиж хэргийн газрын үзлэгийг явуулсан. УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амь насаа алдсан хэрэг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газарт прокурорын байгууллагын хяналтад хуулийн хүрээнд шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Олон нийтийн сүлжээгээр энэ хэрэгтэй холбоотой худал ташаа мэдээлэл гарч олон нийтийг төөрөгдүүлж байна. Цагдаагийн байгуулга шалгаж байгаа учраас олон нийтийн сүлжээгээр энэ хэрэгтэй холбоотой худал ташаа мэдээлэл гаргаж, олон нийтийг төөрөгдүүлөхгүй, талийгаачийн ар гэрийнхнийг нь хүндэтгэхийг хүсч байна” гэжээ.

Categories
гадаад мэдээ

Бүх нийтийн сонгуульд Австралийн эрх баригч нам ялалт байгуулжээ

Австралид өнгөрсөн бямба гаригт бүх нийтийн сонгууль болж өндөрлөсөн. Сонгуулийн урьдчилсан дүнг өчигдөр танилцуулжээ. Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон тэргүүтэй Либерал Үндэсний эвслийн засгийн газар түүхэн ялалт байгуулав. Тус эвсэл нь гурав дахь удаагаа улиран сонгогдсон талаар АВС суваг мэдээлсэн байна. Өөрөөр хэлбэл, Доод танхимын 151 суудлын 74-г авчээ. Харин сөрөг хүчин болох зүүн-төвийн үзлийг баримтлагч Хөдөлмөрийн нам 66 суудал авчээ. Үлдсэн намууд ердөө зургаан суудал авсан байна. Санал хураалтын урьдчилсан дүнг танилцуулсны дараа ялалт байгуулсан Л.Моррисон дэмжигчдэдээ хандан үг хэлжээ. Тэрбээр “Би үргэлж гайхамшигт итгэдэг байсан. Эдийн засгийг хүчирхэгжүүлэх бодлогуудаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно” гэжээ. Австралийн Хөдөлмөрийн намын дарга Билл Шортен ялагдалаа хүлээж, Л.Моррисонд баяр хүргэв. Тэрээр мөн огцрохоо мэдэгдсэн байна.