Categories
мэдээ соёл-урлаг

20 зуслан үйл ажиллагаа явуулах бэлтгэлээ хангажээ

Image result for хүүхдийн зуслан

“Хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүй” сэдэвт сургалтыг 2019 оны 5 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд МУБИС-ийн хичээлийн “А” байрны сургалтын танхимд зохион байгуулж байна. “Зуслангийн хөгжлийн хөтөлбөр”-ийг илүү боловсронгуй болгох, үйл ажиллагааг нэгдсэн аргачлалаар хангах зорилготой энэхүү сургалтад нийслэлийн ногоон бүсийн 20 зуслангийн удирдах ажилтан, бүлгийн багш нар нийт 70 хүн оролцож байна.

Нийслэлийн ногоон бүсийн зуслангийн үйл ажиллагаа эхэлж буйтай холбоотой цуврал үйл ажиллагаа зохион байгуулагддагийн нэг нь зуслангуудын удирдах ажилтнуудыг чадваржуулах, бүлгийн удирдагч, зуслангийн эмч, тогоочийг бэлтгэх сургалт байдаг юм. Жилд дунджаар 20 мянган хүүхэд нийслэлийн ногоон бүсийн зусланд амардаг бөгөөд энэ жил 20 зуслан үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажлаа хангажээ. Зуслангуудын нэгдүгээр ээлж 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлнэ.

“Хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүй” сэдэвт сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын үндэсний зуслангуудын холбоо ТББ-тай хамтран зохион байгуулж байна.

Categories
мэдээ улс-төр

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган амжилттай боллоо

ХНХЯам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, МХЕГ, НДЕГ, МҮЭХ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос хамтран зохион байгуулсан “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН” 2019 оны 05 дугаар сарын 20-нд Төрийн ордонд амжилттай болж өндөрлөв.

Чуулганд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ХНХ-ын сайд С.Чинзориг болон ХАБЭА-н үндэсний хорооны гишүүд, салбар зөвлөлийн гишүүд, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, 21 аймаг, 9 дүүрэг, хороодын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл бүхий 800 гаруй зочид, төлөөлөгчид оролцож, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний өнөөгийн байдал тулгамдаж буй асуудлаар бүтэн өдөр чууллаа.

Чуулганыг нээж УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин үг хэллээ. Тэрбээр “Манай улсад ажилтан хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн хууль эрх зүйн орчин зохих ёсоор бий болсон ч үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний тоо төдийлөн буурахгүй байна. Өнгөрсөн 2018 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 283 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 17 хувиар багасч нийт бүртгэгдсэн ослын 20 гаруй хувь нь уул уурхай, олборлолтын салбарт гарчээ. Нийт бүртгэгдсэн ослоос нас барсан осол 30 байгаа нь 2017 онтой харьцуулахад 10 хувиар нэмэгдсэн. Сүүлийн өдрүүдэд хүний амь нас эрсэдсэн ноцтой ослууд удаа дараалан гарлаа. Эдгээр ослуудын гарсан шалтгаан, нөхцөлийг Мэргэжлийн хяналтын байгууллагын судалсанаас үзэхэд уурхайд гарсан ослын хувьд ил уурхайн олборлолтын аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг мөрдөөгүйгээс нуралт үүсч хүний амь эрсэдсэн бол цэвэрлэх байгууламжийн хувьд техникийн гэмтэл гарсны улмаас хорт хийнд хордож амь насаа алдсан байна. Иймд хөдөлмөрийн харилцаанд оролцож буй ажил олгогч, ажилтан хүн бүр ХАБЭА-н тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, учирч болзошгүй аюул эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалж ажиллах зүй ёсны шаардлага тулгараад байна. Мөн мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт үед нь оношлох, эмчлэх, ажилтны хөдөлмөрийн чадвар алдалтыг нөхөн сэргээх, сувилах талаар цаашид анхаарч, мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн барилга байгууламжийг шинээр барих санхүүжилтийг улсын төсөвт тусгах асуудлыг онцгой анхаарч ажиллах шаардлага байна. Бидний өнөөдрийн зохион байгуулж буй чуулганы зорилго нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч, осол, эндэгдэл гаргахгүй байх арга хэлбэрийг тодорхойлж, хамтын хүчээ нэгтгэх явдал юм. Иймд хууль тогтоомж, стандарт шаардлагыг хангуулахад хөдөлмөрийн хяналтыг эрчимжүүлж, хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ дагуу нийгмийн түншлэлийн болон аж ахуйн нэгж, байгууллагуудын дотоодын хяналтыг сайжруулахад бүх түвшинд анхаарлаа төвлөрүүлж ажиллах хэрэгтэй” гэдгийг онцолсон.

Харин ХНХ-ын сайд С.Чинзориг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төрийн бодлогын үндэс нь “хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах”-д чиглэгддэг. Монгол Улсын Засгийн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлж, эрх зүйн орчин, санхүүжилтийн механизмыг оновчтой болгоно” гэсэн зорилт дэвшүүлсэн. Монгол Улсын хэмжээнд 1986-1990 онуудад жилд ойролцоогоор 2000 үйлдвэрлэлийн осол бүртгэгдэж байсан. Бүртгэгдсэн үйлдвэрлэлийн ослын тоо 1991 онд 918, 1992 онд 308 болж огцом буурсан бөгөөд 1992 оноос хойш жилд дунджаар 400-аад осол, гэмтэл бүртгэгджээ. Сүүлийн 10 жилд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод 3802 хүн өртөж, 1055 хүн нас барсан харамсалтай тоо мэдээ байна. Тиймээс Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас даатгуулагчид олгож буй төлбөр, зардлын 1 хувийг урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны зардалд зарцуулдаг ба үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, осолдогчийг хуучин ажлын байранд нь эгүүлэн ажиллуулахад эрүүл мэндийн болон мэргэжлийн нөхөн сэргээлт хийх, тэдгээрийн санхүүжүүлтийн эрх зүйн орчин сайжруулах шаардлагатай” гэдгийг тодотголоо.

Эцэст нь мэргэжлээс шалтгаалсан өвчин оношлогдсон иргэний эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн чанарыг сайжруулах, хөдөлмөрийн чадварыг сэргээж эргээд ажилтай, орлоготой болгоход мэргэжлээс шалтгаалсан өвчнийг оношлох, эмчлэх, ажилтнуудын хөдөлмөрийн чадвар алдалтыг нөхөн сэргээх, сувилах чиг үүрэг бүхий мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн барилга шинээр барих санхүүжилтийг ирэх оны улсын төсөвт суулгаж, шийдвэрлүүлэх хэрэгтэйг онцолсон юм.

ХАБЭА-н үндэсний чуулган 3 салбар хуралдаанд хуваагдан явагдсан.

ХНХ-ын дэд сайд ХАБЭА-н үндэсний хорооны дарга С.Мөнгөнчимэгээр удирдуулсан эхний салбар хуралдаанаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо, зөвлөлийн үйл ажиллагаа, цаашдын зорилт хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэж, санал бодлоо хуваалцлаа. Энэ үеэр эрсдэлтэй салбар буюу зам тээвэр, уул уурхай, барилгын салбарын ХАБЭА-н тулгамдаж буй асуудлаар хэлэлцэж, чуулганы зөвлөмжинд тусгах саналыг нэгтгэсэн юм.

Харин хоёр дахь салбар хуралдааныг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн удирдан явуулав. Тус салбар хуралдаанаар “Мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, өнөөгийн байдал, урьдчилсан сэргийлэлт” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүллээ. Ингэхдээ ОХУ-аас ирсэн Ангарскийн Дорнод Сибирийн дээд сургуулийн багш Елена Александровнагийн илтгэл хуралдаанд оролцогчдын сонирхлыг ихээхэн татаж байсан юм. Тиймдээ ч мэргэжлээс шалтгаалах өвчлөлтэй холбоотой олон асуудалд оновчтой хариулт өглөө гэдгийг оролцогчид онцолсон.

МХЕГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын газрын дарга Л.Төгсбаяраар удирдуулсан салбар хуралдаанаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналт, удирдлагын тогтолцоог төлөвшүүлэх нь” сэдвийн дор илтгэл хэлэлцүүлэв. Тухайлбал, Япон улсын “Барилгын салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн зөвлөх Хироши Накашима-гийн Япон улсын ХАБЭА-н салбарын туршлага, ололт амжилтын талаарх илтгэлийг оролцогчид илүүтэй сонирхож байлаа.

Гурван салбар хуралдаанаас гарсан санал, зөвлөмжийг ХНХ-ын дэд сайд ХАБЭА-н үндэсний хорооны дарга С.Мөнгөнчимэг танилцуулав.

Тодруулбал,

-ХАБЭА-н хууль тогтоомж стандарт шаардлагыг хангаагүй аж ахуйн нэгж байгууллагад ногдуулах хариуцлагыг нэмэгдүүлэх асуудлыг зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр оруулах

-Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн тоог нэмэгдүүлж, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх

-Аймаг сум дүүргийн эмнэлгүүдэд мэргэжлээс шалтгаалсан өвчний анхан шатны үзлэг хийх нөхцөлийг бүрдүүлэх

– Аймаг дүүргийн эрүүл мэндийн төвүүд, үйлдвэр аж ахуйн газруудад МШӨ-ний улмаас ХЧА иргэдэд зориулсан нөхөн сэргээх танхимыг ажиллуулах

-МШӨ-нийг оношлох, эмчлэх сувилах барилгын санхүүжилтийг шийдвэрлэх

-ХАБЭА-н урьдчилан сэргийлэх арга хэмжээг үндэсний болон орон нутаг, салбар аж ахуйн түвшинд шинэлэг, үр нөлөөтэй тогтмол зохион байгуулах

-Малчид, тариаланчдад үйлдвэрлэлийн осол хурц хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутгийн засаг захиргаа ХХААХҮ-ийн яамтай хамтран тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх

-Сургалт судалгаа статистикийн мэдээллийг хөгжүүлэх чиглэлээр ХАБЭА-н ажилтанг мэргэшүүлэх, МШӨ-ний мэдээллийг эрүүл мэндийн статистик мэдээлэлд бүртгэлд оруулах зэрэг дараах зөвлөмжийг чуулганаас гаргалаа.

Тэрбээр чуулганыг хааж хэлсэн үгэндээ “Бид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулганыг анх удаа амжилттай зохион байгууллаа. Олон жилийн судалгаа мэдээллийн үр дүнг хэлэлцсэн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, гарц гаргалгааг хайсан чухал арга хэмжээ боллоо. Энэхүү чуулганыг жил болгон зохион байгуулах нь зүйтэй гэж бодож байна. Энэ жилийн чуулганаас гарсан санал, зөвлөмжөө ажил хэрэг болгож, дараагийн чуулганаар үр дүнгээ хэлэлцэх нь илүү чухал” гэлээ.

Түүнчлэн чуулганд оролцсон төлөөлөгчид ажилтан хүний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахад чиглэгдсэн олон чухал зөвлөмж, санал санаачлагыг дэвшүүлсэн төдийгүй чуулганаас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх нь илүү ач холбогдолтой гэдгийг холбогдох төрийн байгууллагын удирдлагуудад сануулж байсан юм.

ХАБЭА-н талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх, ХАБЭА-н тухай хууль тогтоомжийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад сурталчлах, ХАБЭА-н эрх зүй стандартын зохицуулалтыг олон улсын хэм хэмжээ, нийтлэг зарчим, жишиг түвшинд хүргэн нийцүүлэх, ХАБЭА-н урьдчилан сэргийлэх арга хэмжээг үндэсний болон орон нутаг, салбар, аж ахуйн нэгж, байгууллага, ажлын байранд шинэлэг, үр нөлөөтэй арга хэлбэрээр тогтмол зохион байгуулах зорилгын хүрээнд уг чуулганыг зохион байгуулсан.

Categories
мэдээ улс-төр

Б.Бат-Эрдэнэ: Найрамдал зусланд огт газар эзэмшдэггүй

УИХ- ын нэр бүхий гишүүд Олон улсын хүүхдийн Найрамдал зуслангийн газрыг хувийн эзэмшилдээ хувааж авсан асуудал цахим сүлжээнд цацагдах болсон. Гишүүдийн нэрс дунд УИХ- ын гишүүн Б.Бат-эрдэнэ 1.5 га газар эзэмшдэг гэж байсан. Харин тэрээр Найрамдал зусланд огт газар эзэмшдэггүй. Газрын албанаас лавлагаа авч баримтаар үзүүлсэн ч болно гэлээ. Харин Хандгайтын аманд 0.7 га зуслангийн газар л байдаг гэв.

Categories
мэдээ нийгэм

Б.Хурцын цагдан хугацааг сунгах саналыг хүлээн авахаас татгалзлаа

Related image

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэсэн үндэслэлээр яллагдагч Б.Хурцын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах тухай санал ирүүлсэнийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2018.05.23/ хэлэлцжээ.

Шүүх хуралдаанд прокуророос дээрхи үндэслэл буюу “шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэснийг нотлох баримтыг ирүүлээгүй тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хугацааг сунгах саналыг хүлээн авахаас татгалзлаа.

Өөрөөр хэлбэл, хэн гэдэг шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулсан гэх баримт мэдээг ирүүлээгүй байна гэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хамгийн том хүүхдийн баяр

Худалдаа, хөгжлийн банкны хамт олноос Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан энэ оны хамгийн ТОМ, хамгийн олон гэнэтийн БЭЛЭГТЭЙ, супер СУГАЛААТАЙ хүүхдүүдийг баярлуулах “ХАДГАЛАМЖТАЙ МААМУУ” арга хэмжээг 6-р сарын 02-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар боллоо.

АМРАЛТЫГ ӨДРИЙГ ЗВХӨН ГЭР БҮЛДЭЭ, БЯЦХАН ҮРСДЭЭ ЗОРИУЛАН
ОЛОН ОЛОН ГЭНЭТИЙН БЭЛГИЙН ЭЗЭН БОЛОХ БОЛОМЖИЙГ
ААВ ЭЭЖҮҮД ТА БҮХЭН БИТГИЙ АЛДААРАЙ.

“ХАДГАЛАМЖТАЙ МААМУУ” баярын арга хэмжээний товч хөтөлбөр:

1. Хүрэлцэн ирсэн эхний 100 хүүхдэд гарын бэлэгтэй;
2. Хүүхдийн баярт хүрэлцэн ирсэн хүүхдүүд дундаас 1 азтан тодруулж гэр бүлийн хамтаар DISNEYLAND аялах эрхийн бичгээр шагнана;
3. Ирсэн хүүхдүүдийн дунд уралдаан, тэмцээн зохиож 1 унадаг дугуй, 5 скүүтэр бэлэглэнэ;
4. Хүрэлцэн ирсэн хүүхэд бүр ус, ундаа, зайрмагтай;
5. Хүүхэлдэйн театрын тоглолт;
6. Үндэсний циркийн үзүүлбэрүүд;
7. Хамтлаг, дуучид;
8. Хүссэн үлгэрийн баатруудтайгаа зургаа авхуулах боломжтой.

6-р сарын 02-ны өдөр 11:00 цагаас Сүхбаатарын талбайд уулзацгаая.

ХАМГИЙН ТОМ ХҮҮХДИЙН БАЯР
Худалдаа, хөгжлийн банк

Categories
мэдээ нийгэм

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн ажлын хэсэг хуралдлаа

“Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” нийслэлийн Засаг даргын 2019 оны тавдугаар сарын 3-ны өдрийн А/409 дугаар захирамжийн дагуу ажлын хэсгийн хоёр дахь удаагийн хурлыг тавдугаар сарын 22-ний өдөр Хангарди ордонд зохион байгууллаа.

Хурлыг ажлын хэсгийн ахлагч нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа удирдан явуулж, ажлын хэсгийн нарийн бичиг нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн болон холбогдох гишүүд үйл ажиллагааны бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийж санал хүсэлтээ нэгтгэлээ. Энэ жилийн төв талбайн баярын тоглолтыг Монгол Улсын Хүүхэлдэйн театрын хамт олон хариуцан ажиллаж байгаа бөгөөд ерөнхий найруулагчаар тус театрын ерөнхий найруулагч МУСТА М.Ариунтуяа ажиллаж байна.

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг нийслэлийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх нэгдсэн хөтөлбөрийг энэ сарын 24-ний өдөр нийтэд мэдээлнэ гэжнийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдорж: Х.Нямбаатар аа, чиний энэ тодрох гэсэн өвчин чинь аминд чинь ч хүрч мэднэ шүү

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар байр сууриа илэрхийллээ.

Х.Нямбаатар: -Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дахь хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалт сүүлийн үед олны анхаарлын төвд байна. Бүлгийн даргын мэдээллээр бол УИХ-ын Тамгын газраас ажлын хэсэг гараад тухайн зүйл заалтад хэн өөрчлөлт оруулсныг тодруулахаар ажиллаж байгаа гэж ойлгосон. Ажлын хэсэг нь удахгүй дүнгээ мэдээлэх байх. Хууль хэрэгжиж эхлээд зургаан сар болоогүй байхад 450 гаруй хууль хоёр өдөр хуралдаад Хууль зүй, дотоод хэргийн сайдад хөөн хэлэлцэх зохицуулалтаа өөрчлөөч гэсэн зөвлөмжийг хүргүүлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл Засгийн газраас төсөл орж ирэхгүй байна. Олон хүн ял завшиж байгаа тухай мэдээлэл маш тодорхой болчихоод байхад яагаад оуулж ирэхгүй байгаа юм бэ. Хоёрдугаарт, Хууль зүй, дотоод хэргийн яамны цахим хуудсанд Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бэлэн болж тавигдаад жил болж байна. Энэ төслийг яагаад Засгийн газраас оруулж ирэхгүй байгаа юм бэ. Албан тушаал, авлигатай холбоотой цагаан захтнуудыг хэрэг гэгддэг улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргүүд хэрэгсэхгүй болох гээд хөөн хэлэлцэх хугацаагаа хүлээгээд байж байна. Ар араасаа цувран хэрэгсэхгүй болох эхлэл нь тавигдлаа.

Ц.Нямдорж: -Манай яаманд бэлэн болсон төслийг Засгийн газар УИХ-д оруулах гэхээр цогц байдал алдагдах гээд байгаа юм. Энэ бол зөвхөн Эрүүгийн хуулийн асуудал биш. Шүүхийг самарч хаясныг яах юм, Эрүүгийн хуулиа яах юм, процессын хуулиудыг яах юм гээд асуудал их бий. Тиймээс цогцоор нь оруулж ирээд хэлэлцүүлье гэсэн бодолтой байгаа. Шүүх нэг хуультай байсныг дөрвөн хуультай болгоод хаячихсан. Сая томилогдсон Ерөнхий шүүгчид “Энэ хуулиудынхаа тухай байр сууриа гаргаж өг. Ингэхгүй бол цаашаа явахгүй нь” гэж хэлсэн. “Тэгье” гэж хэлээд явсан. Хөөх хэлэлцэх хугацаатай холбоотой санал Ерөнхийлөгчөөс ирсэн. Үүнтэй холбоотойгоор яамдаас саналыг нь авах гэж байгаа. Эрүүгийн хуулийг үндсээр нь оролдохгүй бол болохгүй байна. Эрүүгийн хуулийн нэг “утас” хөврөхөд л бусад нь дагаад хөвөрчихдөг юм. Болохгүй гэж хэлсээр байтал зүтгэсээр байгаад энэ хуулийг баталсан. Зөрчлийн хуулийг 2017 онд яг ингэж баталсан. Энэ зах замбараагүй асуудлуудыг та нар л хийсэн шүү дээ, Х.Нямбаатар аа. Одоо болохоор надаас юм шаардаад байх юм. Өөрсдөө галзуу хүн шиг юм хийчихээд хариуцлагыг нь тэр галзуу хүмүүсээсээ бус надаас асуудгаа болиорой, та нар. Б.Пүрэвдорж, Х.Нямбаатар. Би та нарын нэрийг дурдаад хэлж байна шүү. Эрүүгийн хуулийн шинэчлэлийг сайн хийсэн гээд яриад байсан биз дээ. хаана байна тэр чинь. 400 гаруй хуульч хуралдаад Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг хэлэлцсэн гэдэг чинь худлаа. Х.Нямбаатар надаас гуйж байж Зөрчлийн хуулиар их сургууль дээр зөвлөгөөн хийсэн юм. Тэр зөвлөгөөний санал надад ирсэн. Түүнд хөөн хэлэлцэх хугацаа байхгүй. Буруу зүйл хийчихээд буруутан хайж давхидгаа боль, Х.Нямбаатар аа. Чиний энэ тодрох гэсэн өвчин чинь аминд чинь ч хүрч мэднэ шүү. Одоо боль.

Categories
мэдээ улс-төр

ХБНГУ-аас Монгол орны биологийн олон янз байдлыг хамгаалахад үзүүлэх дэмжлэгээ өргөжүүллээ

Монгол Улсын Засгийн Газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар (KfW) дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн 2, 3-р шатыг хэрэгжүүлэгч талуудын хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Тус төслийн 2, 3-р шатыг хэрэгжүүлэгч талууд хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Сэргээн Босголтын Зээлийн (KfW) банкны төслийн менежер Нина Отто, төслийн 2, 3-р шатанд хамрагдах Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Баянхонгор аймгийн Засаг дарга нар гарын үсэг зурж, ХБНГУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Др.Михаил Йоханнес Фернау, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл зэрэг албаны хүмүүс оролцлоо.

“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн 2, 3-р шатанд Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар (KfW) дамжуулан нийт 27,5 сая еврогийн төсөл хэрэгжинэ. Энэ төсөл нь ТХГН-ийн Баруун бүсийн Увс, Ховд, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай аймгийн газар зүйн хувьд томоохон (кластер) бүс нутагт болон бусад бие даасан ТГН-т 2019-2026 оны хооронд хэрэгжинэ.

Төслийг кластер хэлбэрээр хэрэгжүүлэх гол зорилго нь эдгээр бүсүүдэд сум орон нутгийн удирдлагын болон байгаль хамгааллын чиглэлийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулан, ТХГН болон эко-коридор нутгуудын хамгаалалт, ашиглалт, орон нутгийн тогтвортой хөгжлийг нэгдмэл байдлаар хөгжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг дээшлүүлэхэд оршино. Энэхүү зорилгод хүрэхийн тулд орон нутгийн засаг захиргаа, аймаг, сум, малчдын нөхөрлөл болон хувийн хэвшилтэй хамтран хамтын зохицуулалттай менежментийг хэрэгжүүлэх гэдгийг төслийн багийхан олцолж байлаа.

Байгаль хамгаалагчид дрон, таблет GPS, галд тэсвэртэй иж бүрэн хувцастай болов

Арга хэмжээний үеэр ХБНГУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Др.Михаил Йоханнес Фернау Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад төслийн 1-р шатны хүрээнд Хамгаалалтын захиргаадад хүлээлгэж өгөх нийт 250.000 еврогийн дрон, таблет GPS, байгаль хамгаалагч нарт галд тэсвэртэй иж бүрэн хувцасны дээжээс гардуулан өгсөнийг сайд Н.Цэрэнбат зарим Хамгаалалтын захиргааны төлөөлөлд гардууллаа.

Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа энэ жил байгаль орчны салбарт дэмжлэг туслалцаа үзүүлэн хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн I үе шат амжилттай хэрэгжиж, цаашлаад II, III шатыг хэрэгжүүлэхээр болсонд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлж, цаашдын ажилд амжилт хүсье” гэлээ.

ХБНГУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Др.Михаил Йоханнес Фернау хэлэхдээ: “Монгол Улс өөрийн өвөрмөц ландшафтыг хамгаалахын тулд байгаль орчныг хамгаалах шинэчлэл хийж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Герман Улс биологийн олон янз байдлыг хамгаалахад хүчин зүтгэж буй найдвартай түнш хэвээрээ байна” гэдгийн мөн онцлон тэмдгэлсэн юм.

2019 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна. ХБНГУ нь 1992 оноос хойш Герман-Монголын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад дэмжлэг үзүүлж байна. Өнөөдөр хоёр улс биологийн төрөл зүйл, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, нөөцийн тогтвортой менежментийн чиглэлээр хамтран ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Сансарын тойргоос Дарь эхийн уулзвар хүрэх замыг хаана

Эрчим хүчний яамны захиалгаар хийгдэж буй Мамба дацан орчмын халаалтын зуухуудыг төвлөрсөн дулаанд холбох ажлын хүрээнд зам хаахаар болжээ. Тодруулбал БЗД-ийн Их тойруу, Сансарын тойргоос Дарь эхийн уулзвар хүртэлх замыг

2019.05.24-ний 24:00 цагаас 2019.05.25-ны 06:00 цаг
2019.05.25-ны 24:00 цагаас 2019.05.26-ны 06:00 цагуудад түр хаана. Тиймээс иргэд та бүхэн өөр зам сонгон зорчино уу.

Categories
гадаад мэдээ

Монгол Улсын Шүүх засаглалын талаарх УИХ-ын шийдвэр нь олон улсын хүний эрхийн хуулийг зөрчсөн гэж НҮБ-ын хүний эрхийн зөвлөл дүгнэжээ

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн шинжээчид тавдугаар сарын 14-нд Монгол Улсын Засгийн газарт ил захидал илгээжээ. Түүндээ шүүх засаглалын талаарх УИХ-ын шийдвэр нь Монгол Улсад хүлээн зөвшөөрсөн Олон улсын Хүний эрхийн хуулийг зөрчсөн гэж дүгнэжээ. Мөн захидалд зөрчилтэй холбоотой зөвлөмжүүдийг дурдсан байна. Урьд нь НҮБ-ын Хүний эрхийн хамгаалагчдын нөхцөл байдлын тусгай илтгэгч ноён Форст дөрөвдүгээр сарын сарын 30-наас тавдугаар сарын 13-ны өдрүүдэд Монгол Улсад албан айлчлал хийх тухай мэдээлж байж. Тэрээр энэхүү айлчлалынхаа хүрээнд манай Засгийн газрын төлөөлөл, орон нутгийн засаг захиргаа, хүний эрхийг хамгаалагчид, иргэний нийгмийн төлөөлөл болон бусад талуудтай уулзаж, Монгол дахь хүний эрхийн хамгаалагчдын хуримтлуулсан сайн туршлага болон тэдэнд тулгардаг сорилт, бэрхшээлүүдийн тухай ярилцах талаар мэдээлж байв. Тусгай илтгэгч нь Монгол Улсад хийсэн айлчлалын тайлангаа 2020 оны гуравдугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд олон нийтэд нээлттэйгээр танилцуулах аж. Ингээд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс манай Засгийн газарт илгээсэн 10 хуудас бүхий ил захидлыг хөрвүүлэн хүргэж байна.


Үндэстний ордон, Женев, Швейцарь

Эрхэмсэг ноён/хатагтай/

НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн 34/5 ба 35/11 тоот тогтоолын дагуу Хүний эрхийн хамгаалагчдын нөхцөл байдлын тухай асуудлаарх тусгай илтгэгч, Шүүх засаглалын хараат бус байдлын асуудлаарх тусгай илтгэгч, мөн өмгөөлөгчийн хувиар Та бүхэнд хандахад таатай байна.

Монгол Улсын “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль” ба “Прокурорын эрх зүйн байдлын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотой бидний олж авсан мэдээллийг танай Засгийн газарт хүргэж, анхаарал хандуулахыг хүсч байна.

Монголын Үндэсний Аюулгүйн Зөвлөлийн зөвлөмжийн дагуу Прокурорын газрын удирдлага ба шүүгчдийг чөлөөлдөг болох тухай хууль тогтоомжтой холбоотой зарим зөрчлийн талаар санал бодлоо илэрхийлэх гэсэн юм. Шүүгч, прокурор, шүүхийн ерөнхий зөвлөл болон ёс зүйн хорооны гишүүдийг албан тушаалаас нь чөлөөлөх, томилох тухай заалтын дагуу одоогийн хэрэгжүүлж буй үйл явц нь шүүх байгууллагын хараат бус байдал, прокурорын байгууллагын бие даасан байдал, төр засаг хуваагдахтай холбоотой олон улсын стандартыг зөрчиж буй.

Бидний олж авсан мэдээллээр,

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх дээд байгууллага юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлдэг. Монгол Улсын Ерөнхийлөгч Зөвлөлийн нарийн бичгийн даргыг томилно. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь Зөвлөлийн тэргүүн, Зөвлөлийн гишүүд, нарийн бичгийн дарга, зөвлөх, илтгэгч, шинжээчийн хэсгээс бүрдэнэ.

2019 оны гуравдугаар сарын 26-нд УИХ-ын дарга нь Ерөнхийлөгчийнхөө хүсэлтийн дагуу Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, прокурорын тухай хууль, авлигатай тэмцэх газрын тухай болон бусад хуулийн төслийг ээлжит бус чуулган хийж хэлэлцүүлэх захирамж гаргасан.

УИХ-ын дарга мэдэгдэхдээ “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гуравдугаар сарын 25-ны өдөр хуралдаж, дээрх хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль санаачилж, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгасан” гэжээ.

Гуравдугаар сарын 27-ны өдөр яаралтай чуулж, эрх баригч Монгол Ардын намын гишүүдийн дийлэнхийн саналаар хуулийг баталсан юм. Парламентын 76 гишүүний 65 –ынх нь дэмжлэгтэйгээр баталж, “Хүүхэд үрчлэх өдөр” буюу мөн өдрөөс хуулийг мөрдөж эхэлжээ.

Дараа өдөр нь буюу гуравдугаар сарын 28-нд Дээд шүүхийн ерөнхий шүүгч, ерөнхий прокурор, прокурорын орлогчийг Ерөнхийлөгчийнхөө тушаалаар халсан гэх мэдээлэл цацагдсан. Уг тушаалыг Үндэсний аюулгүйн зөвлөлийн хурлаар гаргажээ.

Дээрх хуультай холбоотой тайлбар хийхээс өмнө бид Эрхэмсэг ноён/хатагтай танд хандан Засгийн газар нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад заасан 14 дүгээр зүйлийг дурдах гэсэн юм. Монгол Улс 1974 оны арваннэгдүгээр сарын 18-нд соёрхон баталсан билээ. Түүнд дурдсанаар, шүүх ба тусгай шүүхийн өмнө бүх хүн тэгш эрхтэй. Хүн бүр өөрт тулгасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцүүлэх буюу иргэний нэхэмжлэлийн хүрээнд эрх, үүргээ тодорхойлуулахдаа хуулийн дагуу байгуулагдсан эрх бүхий, хараат бус, тал үл харах шүүхээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй.

Хүний эрхийн хорооноос 2007 онд баталсан ерөнхий журмын 32-т заасны дагуу шүүхийн хараат бус байдлыг шаардах эрхтэй гэсэн заалт зөрчигдсөнийг дээрх үйл явдал харуулж байна гэжээ. Учир нь хараат бус байдлыг шаардах гэдэг нь зөвхөн шүүгчдийг ангилах бус мөн тэдний аюулгүй байдлын баталгаа болж байдагтай холбоотой. Энэхүү дархан эрх нь тухайн шүүгч ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа төдийгүй, албан тушаалаа өгөх, огцрох, тэтгэвэрт гарах, мөн дараа тодорхой хугацааны хүрээнд хадгалан үлдэх ёстой хэмээн заасан байдаг талаар онцолжээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Үргэлжлэл бий8