Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг чөлөөлсөн нь холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй гэж үзэв

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэж үзсэн иргэн Д.Ганхуяг Үндсэн хуулийн цэцэд хандсан. Тэгвэл, Үндсэн хуулийн цэц өнөөдөр уг асуудлыг Дунд суудлын хуралдаанаар хэлэлцлээ. Дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдэн төлөөлөгчөөр Д.Лүндээжанцан, Я.Санжмятав нар оролцсон байна. Дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго уншиж танилцуулсан бөгөөд УИХ-ын гишүүнийг чөлөөлсөн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзжээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Дархан чиглэлийн түр замын ажлыг эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэрийг гаргасан билээ. Дээрх чиглэлийн одоо байгаа хоёр эгнээ авто замын шинэчлэлийн ажлыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хийх бөгөөд сонгон шалгаруулалтыг 5 хэсэг болгон зарлаж, засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэх компаниудын зөвшөөрлийг Азийн Хөгжлийн Банкнаас ирүүлээд байна. Өнгөрөгч баасан гаригт Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон түр замын зураг төслийг боловсруулсан “Ар Си Эс Си” ХХК-ийн инженерүүд Улаанбаатар-Дархан чиглэлийн замд ажиллалаа. Түр зам тавих ажлыг Дархан, Сэлэнгэ, Булган, Төв, Баянчандмань АЗЗА компаниуд 40-50 километрээр хуваан гүйцэтгэх бөгөөд ажлыг 10 хоногт багтаан дуусгахыг Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд үүрэг болгов. Түр замыг бүрэн хийж дууссаны дараа гол замын хөдөлгөөнийг хааж, гүйцэтгэгч компаниудын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.

Categories
мэдээ эдийн-засаг

17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурчээ

Хөрөнгийн бирж өнөөдөр өдөр I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 78,568,153 төгрөгийн үнийн дүн бүхий 381,045 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс ” Хөх Ган” ХК (HGN +6.25%) болон “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” ХК (ERDN +3.75%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Оллоо” ХК (OLL -13.92%) болон “Монгол Шилтгээн” ХК (MSH -12.50%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. “TOP 20” индекс 0.97 хувиар буурч, 19759.13 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,361,005,724,288.44 төгрөг боллоо.

Categories
мэдээ улс-төр

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Цаг агаарын тааламжтай байдлыг ашиглан тариалалтаа шуурхайлъя

Энэ онд улсын хэмжээгээр нийтдээ 478.0 мянган га-д тариалалт хийх юм. Одоогоор тариалалтын явц улсын хэмжээгээр 60 орчим хувьд хүрээд байна. ХХААХҮ-ийн сайд 5-р сарын 24нд Газар тариалангийн бүс нутагт ажиллаж хаврын тариалалтын явц байдалтай танилцлаа. Сэлэнгэ аймагт газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг үр тарианы 280 аж ахуйн нэгж, 150 иргэн, 305,5 мянган га эргэлтийн талбай эзэмшиж үйлдвэрлэл явуулж байна. Хаврын тариалалтад дугуйт трактор 765, анжис 143, үр тарианы механик үрлүүр 654, үр тарианы хийн үрлүүр 39, төмс, хүнсний ногооны үрлүүр 85, сийрүүлэгч 341, хор цацах машин 173, бордоо бууц цацагч 21 техникүүд ажиллаж байгаа нь нийт техникийн 88.9 хувийг эзлэж байгаа юм байна. Хаврын тариалалт, уринш боловсруулалтад шаардагдах шатахууныг 50 хувь, ургамал хамгааллын бодис, нийлмэл бордоо, гумины бордоог 30 хувийн урьдчилгаатай олгож дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэснээр ТЭДСангийн Сэлэнгэ салбар, ТЭДСангийн Хөтөл салбараас 106 ААНэгжид 765500 тн шатахуун, 63 ААНэгжид 23 тн гумат, 135.6 тн нийлмэл бордоо, 93 ААНэгжид 5020 литр үр ариутгагч бодис авч тариалалтаа хийж байна. 2019 онд нийт 171038 га талбайд тариалалт хийхээс үр тариа 145843 га, улаанбуудай 139559 га, тэжээл 11911 га, тосны ургамал 13284 га, төмс 2986 га, хүнсний ногоо 2837 га талбай, тариалахаар төлөвлөж 2019 оны 5 дугаар сарын 23-ны байдлаар үр тариа 85502 га, үүнээс улаанбуудай 83187 га, арвай 641 га, овьёос 1674 га, тэжээлийн ургамал 3935 га, тосны ургамал 3086 га, төмс 1240 га, хүнсний ногоо 857 га талбайд тариалаад байна. Сэлэнгэ аймагт хаврын тариалалтын явц үр тариа 58.6%, улаанбуудай 59.6% тосны ургамал 41.4% тэжээлийн ургамал 33.0%, төмс 41.5%, хүнсний ногоо 30.0 хувьтай нийт тариалалт 54 хувьтай байна.

Categories
мэдээ нийгэм

Цэвэрлэх байгууламжийн үнэр ихэссэн нь лаг халдваргүйжүүлж байгаатай холбоотой гэв

Сүүлийн гурван хоногт нийслэлийн цэвэрлэх байгууламжийн үнэр ихэссэн. Үүнтэй холбоотойгоор Барилга хот байгуулалтын яамнаас мэдээлэл хийлээ. Мэдээллээр одоогийн гараад буй үнэрийг өдөр тутам гарч буй 1200 метр куб түүхий лагтай холбон тайлбарлав. Лагийг халдваргүйжүүлэх, цэвэрлэх явцад салхины чигээс шалтгаалан үнэр гарч байгаа аж. Тодруулбал, шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орохтой холбоотойгоор хуучин лагийг цэвэрлэх, халдваргүйжүүлэх ажлыг үе шаттайгаар хийж байгаа. Лагийг халдваргүйжүүлэх ажлыг өнгөрсөн оны зургаадугаар сард эхэлсэн юм. Өнгөрсөн онд 183 мянга тонн гаруй түүхий лагийг халдваргүйжүүлсэн байна. Одоогоор 700 гаруй мянган куб лаг халдваргүйжүүлэх хэрэгтэй байгаа гэнэ. Халдваргүйжүүлэх ажил хоёр үе шаттай явах аж. Нэгдүгээрт, энэ сарын 20-ноос ирэх сарын 20 хүртэл хуримтлагдсан лагийг халдваргүйжүүлэх бол хоёрдугаар шат нь долоодугаар сарын 15-наас эхлэх юм. Ингэснээр аравдугаар сарын 1 хүртэл нийслэлийн хуучин цэвэрлэх байгууламж дахь лагийг бүрэн халдваргүйжүүлж дуусгахаар болжээ.

Categories
мэдээ улс-төр

Европын зарим орноос Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Европын зарим орноос Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

  1. Бүгд Найрамдах Португал улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жозе Аугусто Дуарте,
  2. Испанийн Хаант улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Рафаэл Дескаллар Де Масарредо,
  3. Швейцарын Холбооны улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бернардино Регаццони,
  4. Бүгд Найрамдах Хорват улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дарио Михелин нарыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэднийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд Бээжингээс хавсран суухдаа Монгол Улстай эдийн засаг, нийгэм, хүн ардынхаа нөхөрсөг харилцааг нэмэгдүүлэхийн тулд хичээл зүтгэл гарган ажиллахыг хүслээ.

Мөн Элчин сайд нартай нэг бүрчлэн уулзах үеэрээ хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжийг бүрэн ашиглах талаар санал солилцов. Мөн дээрх салбаруудад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бэлэн төслүүдийг танилцуулж, хамтран ажиллах асуудлаар холбогдох албан тушаалтнуудтай уулзуулж, төр засгийн зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.



Categories
мэдээ улс-төр

Хуралдаан “Боловсрол нь ядуурлыг бууруулах чухал урьдчилсан нөхцөл болох нь” сэдвээр үргэлжиллээ

Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганы хуралдаан “Боловсрол нь ядуурлыг бууруулах чухал урьдчилсан нөхцөл болох нь” сэдвээр үргэлжиллээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн Н.Учрал даргалан явуулав.

Хуралдааны эхэнд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын Бээжин дэх Суурин төлөөлөгч Мариелза Оливэйра илтгэл тавьсан.

Тэрбээр боловсрол бүх хүмүүсийн амьдралд нөлөөлдөгийг онцлоод ядуурлыг бууруулах зорилгыг хэрэгжүүлэх гол алхам нь тэгш, чанартай боловсролыг хүн бүрт олгох, насан туршдаа боловсрох боломжийг бий болгох юм хэмээсэн. Боловсрол эзэмшсэн хүмүүсийн хөдөлмөр эрхлэх боломж нээгдэн, улмаар орлого нь нэмэгдэж, цаашлаад улс орны эдийн засаг өсөн дэвжихэд хувь нэмрээ оруулдаг болохыг дурдаад дэлхий дээр олон сая хүүхэд сурч боловсрох боломжгүй байгаа энэ үед Монгол Улсын бүх нийтийн боловсролын асуудлаарх тайланд ахиц гарсан, нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг малчин өрхийн аж амьдралд тохирсон боловсролын үйлчилгээний шинэ арга хэлбэрийг нэвтрүүлж буйд талархаж буйгаа илэрхийлсэн юм.

Хатагтай Мариелза Оливэйра, цаашид мэргэжлийн боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх, боловсролын салбарын төлөвлөлтийн чадавхийг нэмэгдүүлэх, сургалтын хөтөлбөр, сурах бичгийн чанарыг сайжруулах талаар анхаарах зүйлс бий хэмээгээд боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийх нь хамгийн оновчтой арга болохыг онцолсон. Боловсролд хөрөнгө оруулалт хийн бүх талын ойлголт мэдээллийг өгснөөр байгаль дэлхийгээ хамгаалж чадна гэж тэрбээр хэлсэн. Түүнчлэн эрүүл мэндийн талаар хангалттай мэдээлэл, мэдлэг олж авсан хүмүүс эрүүл мэнддээ анхаарч, тэр хэрээр эрүүл мэндийн салбарын зардал буурах боломжтой, хүчирхийлэлтэй тэмцэх, аюулгүй байдлыг бэхжүүлэх, гэмт хэргийг бууруулахад боловсролын үүрэг чухал гээд хүн бүрт чанартай боловсрол олгох нь Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэхэд төдийгүй ядуурлыг устгах гол арга зам онцолсон.

Мөн хуралдаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл тавьсан.

Тэрбээр, Монгол Улсын 2030 он хүртэлх хөгжлийн зорилтын нэг нь “Мэдлэгт суурилсан нийгэм ба ур чадвар бүхий Монгол хүн” хэмээх боловсролын зорилго юм. Энэхүү зорилгыг хангах хүрээнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах, ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, чанарыг баталгаажуулах, мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог боловсронгуй болгох, төгсөгчдөд мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшүүлэх, дээд боловсролын тогтолцоог хөгжүүлж, насан туршийн боловсролын тогтолцоог боловсронгуй болгох зорилт дэвшүүлсэн гэлээ.

2018-2019 оны хичээлийн жилийн байдлаар хамран сургалт сургуулийн өмнөх боловсролд 81.9 хувь, бага боловсролд 96.4 хувь, суурь боловсролд 95.5 хувьд хүрээд байгааг дурдаад НҮБ-ын Хүүхдийн Сангийн “Суралцахад бэлэн дэлхий: сургуулийн өмнөх боловсролын талаарх дэлхийн тайлан-2019”-д Монгол Улс алслагдсан хөдөө орон нутагт боловсролын үйлчилгээг хүргэхэд ихээхэн анхаарч, сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 20 гаруй хувиар нэмэгдүүлсэн нь олон улсад тэргүүлэх амжилт, сайн жишээ болгон тэмдэглэсэнийг онцолсон.

Гэвч хүн амын өсөлт, алслагдсан хөдөөгийн малчин гэр бүлийн хүүхэд, хотын захын дүүргүүд, шинээр байгуулагдсан орон сууцны хорооллын бүсэд шилжин ирсэн гэр бүлийн хүүхдүүд цэцэрлэг, сургуульд бүрэн хамрагдаж чадахгүй байх бодит нөхцөл байсаар байгааг мөн дуулгасан.

Сайд Ё.Баатарбилэг, Тэгш боломжийг хангасан чанартай боловсролын талаар, багш бэлтгэх, мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн ур чадвар, өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх, насан туршийн боловсролын тогтолцооны талаар хуралдаанд оролцогчдод мэдээлэл хийсэн.

Эцэст нь тэрбээр Тогтвортой хөгжлийн зорилт, үзэл санаанд нийцүүлэн боловсролын тогтолцоог оновчтой болгох, бүх нийтийн насан туршдаа суралцах боломжийг дэмжих, боловсролын салбарын санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бүх талын идэвхитэй оролцоог хангах, хариуцлагыг сайжруулах зохицуулалттай болгохоор Боловсролын тухай багц хуулийг шинэчлэн боловсруулж байгааг дуулгаад ингэснээр чанартай, үр дүнтэй боловсролын үйлчилгээг зохион байгуулах нөхцөлийг хангасан, боловсролын харилцааг ухаалгаар зохицуулж, хөгжилд хөтлөх чадамжтай эрх зүйн орчин бий болно хэмээлээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч мэдээлэл хийсэн юм. Сайд С.Чинзориг, 2018 онд эдийн засгийн өсөлт 9 хувьд хүрч, ажилгүйдлийн түвшин 7.1 хувь болж буурсан ч энэ хангалттай үзүүлэлт биш гэлээ. Ажилгүйдлийн түвшин дорвитой буурахгүй байгаа нь 1990-ээд онд хийсэн өөрчлөн байгуулалт, өмч хувьчлалын алдаатай бодлогоос үүдэлтэйг дурдаад, өдгөө уул уурхайн олборололт ихээр явагдаж байгаа ч боловсруулах салбар хөгжөөгүйтэй холбоотойг онцолсон. Олборлох салбар ажиллах хүчний дөнгөж таван хувийг шингээж байгаа бөгөөд цаашид боловсруулах үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлбэл ажилгүйдлийг бууруулахад нөлөөгөө үзүүлнэ гэлээ.

Түүнчлэн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг хөгжүүлэх, жижиг, дунд, гарааны бизнесийг дэмжих бодлого баримталж буйг дурдаад өрхийн мөнгөн орлогыг нэмэгдүүлэх, хөдөөд ажлын байр олноор бий болгох зэрэг олон зарилтыг тавин ажиллаж буйг дуулгасан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хуралдаанд оролцогчид өөрийн орны боловсролын салбарт тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар, боловсролоор дамжуулан ядууралтай хэрхэн тэмцэж буй туршлагаа хуваалцлаа.

Categories
мэдээ нийгэм

“Аврагч-2019” нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээТӨХК, Улаан загалмайн хороотой хамтран аж ахуй нэгж, байгууллагуудын анхны тусламжийн нөхөрлөлүүдийн дунд “Аврагч-2019” нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа.

Болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, техникийн осолд нэрвэгдсэн хүмүүст яаралтай анхны тусламж үзүүлэх үүрэг бүхий “Анхны тусламжийн нөхөрлөл”-үүдийн бэлтгэл бэлэн байдал, сургалт дадлагыг сайжруулах зорилгоор зохион байгуулсан тс тэмцээнд “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК- ийн төв удирдлага, Улаанбаатар, Төв, Хангай, Зүүн, Өмнөд, Говийн бүсийн салбаруудын 6 багийн 90 гаруй гишүүд оролцсон байна.

Анхны тусламжийн нөхөрсөг багийн гишүүд гамшгаас хамгаалах онолын мэдлэг, анхны тусламж, хорт хийн голомт дахь ажиллагаа, халдварт голомт, гал унтраах гэсэн дадлагын талбайд үзүүлэх тоглолтыг хийж, аваргуудаа шалгарууллаа.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Европын сэргээн босголт, хөгжлийн банк Монгол Улсын хувийн хэвшлийг хөгжүүлэхэд 1.7 тэрбум евро зарцуулсанд талархаж байдгаа Ерөнхий сайд илэрхийлэв. Европын сэргээн босголт, хөгжлийн банк Монгол Улсад энэ он гарсаар 70 сая еврогийн санхүүжилт хийсэн бөгөөд хөдөө орон нутагт хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгээ банкны дэд ерөнхийлөгч Алейн Пилоу хэлэв. Хамтын ажиллагаанд чухал байр суурь эзлэх Улаанбаатар-Дархан чиглэлийн замын шинэчлэлийн ажлыг товлосон хугацаанд нь дуусгах ёстой гэдэгт талууд санал нэгдэв. Цаашид уул уурхайн салбарын засаглалыг сайжруулах, дэд бүтэц, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй, эрчим хүч, дулаан хангамж, аялал жуулчлал зэрэг чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.


Categories
мэдээ нийгэм

29-нд ихэнх нутгаар сэрүүсч, салхи шуургатай байна

Image result for цасан шуурга

Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ сарын сүүлээр зарим нутгаар сэрүүсч нойтон цас орохыг мэдээллээ. Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байх боловч маргааш баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд ихэнх нутгаар сэрүүсч, салхи шуургатай байх аж.

2019 оны тавдугаар сарын 28-наас зургаадугаар сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг хүргэе. Маргааш баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи 28-нд зарим газраар, 29-нд говь, талын нутгаар, 30-нд зүүн аймгуудын нутгаар, 31-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна.

28-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсч, бусад хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.