Categories
мэдээ нийгэм

​“Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна

Жил бүрийн тавдугаар сарын 3 дахь долоо хоногт “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар тогтжээ. Энэхүү үзэсгэлэн худалдааг хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрлэлийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг өсвөр залуу үед төлөвшүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам ерөнхий зохион байгуулагчаар, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, МХЕГ, ШӨХТГ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын хүнсчдийн холбоо хамтран зохион байгуулах юм. Энэхүү үзэсгэлэн худалдааг зохион байгуулах төлөөллүүд өнөөдөр хуралдаж, ажлын хэсэг байгуулан, төлөвлөгөө гарган шуурхай ажиллахаар болов.

Төлөвлөгөөний дагуу Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд эссе бичлэгийн уралдаан зохион байгуулах, хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар хэлэлцүүлэг форум зохион байгуулах, хүүхдүүдийг үндэсний үйлдвэртэй танилцуулах арга хэмжээг зохион байгуулах, энэ үзэсгэлэн худалдаанд хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуй нэгжийг өргөнөөр оролцуулахаар ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврээс цэвэрлэгээ хийгээгүй зөрчил хамгийн их илэрчээ

Нийслэлийн Засаг даргын дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн “Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тухай” 01 дүгээр албан даалгавар, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн гуравдугаар сарын 26-ний өдрийн “Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл, хариуцлагыг сайжруулах тухай” 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавихаар Авто тээврийн хяналтын улсын байцаагч нар ажиллаж байна.

Шалгалтанд Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээтэй ажилдаг 18 чиглэлийн 159 тээврийн хэрэгслийг хамруулжээ. Тодруулбал, жолооч дүрэмт хувцасгүй 11 зөрчил, тээврийн хэрэгслийн өнгө үзэмж муу долоон зөрчил, гадна цэвэрлэгээ хийгдээгүй найман зөрчил, цэвэрлэгээ хийгдээгүй 31 зөрчил, таазны цэвэрлэгээ хийгдээгүй 32 зөрчил, жолоочын бүхээгний цэвэрлэгээ бохир 31, суудлын бүрээсгүй долоон, суудлын бүрээс бохир 29 зөрчил илэрсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Өнжмөл өвс шатаасан айлуудад хариуцлага тооцно

Улаанбаатар хотын хэмжээнд он гарсаар 1000 гаруй гал түймрийн дуудлага бүртгэгдсэнээс ил задгай хаясан хогийн цэг, өнжмөл шар өвс шатаасны улмаас гал алдсан дуудлага 50 орчим хувийг эзэлж байна. Иймд хаврын хуурайшилттай, салхи шуурга ихтэй энэ үед иргэд болгоомжтой байж үнс нурмаа таглаатай саванд хийж, хог, өнжмөл өвс шатаах зэргээр ил задгай гал түлэхгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсаар байгаа юм. Түүнчлэн айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байна гэж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн “Монголиа опен 2019” олон улсын тэмцээн болж байна

Чөлөөт бөхийн “Монголиа Опен 2019” олон улсын тэмцээн амралтын өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болох бөгөөд өнөөдөр тэмцээний урьдчилсан барилдаанууд болж байна. Ес дэх удаагийн уламжлалт тэмцээний хуваарьтай танилцана уу.

ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 5 (БААСАН ГАРИГ)

15:30-16:00 – Техникийн зөвлөгөөн

16:00-16:30 – Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65, 72 кг-ын жингийн сугалаа

17:00-18:00 – Шүүгчдийн зөвлөгөөн

ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6 (БЯМБА ГАРИГ)

08:00-08:30 – Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65, 72 кг-ын жин үзэлт (2 жингийн зөрүүтэй), эмчийн үзлэг (Континентал зочид буудал)

10:30-15:30 – Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65, 72 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан

16:30-17:00 – Нээлтийн ёслолын ажиллагаа

17:00-19:00 – Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа

ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 7 (НЯМ ГАРИГ)

08:00-08:30 – Эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 68, 76 кг-ын жин үзэлт (2 жингийн зөрүүтэй), эмчийн үзлэг (Континентал зочид буудал)

10:30-14:30 – Эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан

15:30-19:00 – Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа.

Categories
мэдээ нийгэм

“Ээж мод”-ыг зорьж буй иргэд гал алдахаас сэрэмжилнэ үү

Дулааны улирал ирж байгаатай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас холгүй орших “ЭЭЖ МОД”-ыг зорих нутгийн болон бусад төв суурин газраас зорих зочид гийчид, сүсэгтэн олон, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс ихэсдэг билээ. Иймд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр сэрэмжлүүлэг зөвлөмж өгч, гарч болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна.

ИЙМД ИРГЭД ТА БҮХЭН:
1. Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;
2. Ил задгай түлсэн гал, татсан тамхиа бүрэн унтраах;
3. Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;
Галын аюулгүй байдлаа хангахыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.


Categories
мэдээ спорт

М.Уранцэцэг Туркийн “Гран-При” тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит Гран-При тэмцээн Туркийн Анталия хотод энэ баасан гарагт /2019.04.05/ эхэлллээ. Энэ удаагийн тэмцээнд 76 орны 485 тамирчин өрсөлдөж байна. Манай улсаас дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Г.Болдбаатар тэргүүтэй 19 жүдоч оролцож байгаа.

Баасан гарагт болсон хөнгөн жингийн барилдлагаар эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд гавьяат тамирчин М.Уранцэцэг Финландын К.Какко, Унгарын Река Путт, Азербайжаны Г.Маммадалиева, Бразилын Л.Пиментаг ялж, Румыны А.Читуд ялагдан мөнгөн медаль хүртлээ. Харин Б.Хорлоодой хоёрдугаар тойргоос, 48 кг-д О.Баасансүрэн эхний тойргоос тэмцээнээ дуусгасан юм. Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Г.Хэрлэн шагналт тавдугаар байр, 60 кг-д Гавьяат тамирчин Г.Болдбаатар шагналт долдугаар байр эзэлжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Боловсролын тухай хуульд нэмэлт оруулах төслийг хэлэлцэнэ

УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, ирэх долоо хоногт чуулган, байнгын хорооны хуралдах хуваарь, хэлэлцэх асуудлыг баталжээ.

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

04 дүгээр сарын 08-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 08-ны Даваа гарагт:

  • Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулах Төрийн байгуулалтын байнгын хороо 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд.

04 дүгээр сарын 10-ны Лхагва гарагт:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомжийн төслийг боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;
  • Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд.
  • Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
  • Хэнтий аймгийн Гутайн даваанд олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 09-ний Мягмар гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.03.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Бусад.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Засгийн газар, Монголбанканд чиглэл өгөх тухай/;
  • “Төрөөс төмөр замын тээврийн талаар Улсын Их Хурлын баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2019.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт.

3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав нарын 11 гишүүн 2019.02.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайлан;
  • Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайлан.

04 дүгээр сарын 10-ны Лхагва гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Үндэсний аудитын газрын 2020 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай/;
  • Байнгын хорооны 2018 оны 02 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл /Үндэсний аудитын газрын 2019 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай/;
  • Байнгын хорооны 2017 оны 01 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл /Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг батлах тухай/;
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн ажиллах журам батлах тухай/.

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд нарын 5 гишүүн 2018.03.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2019.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 11, 12-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

  • Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын 8 гишүүн 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 8 гишүүн 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав нарын 11 гишүүн 2019.02.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.02.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
  • Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.03.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Төрөөс төмөр замын тээврийн талаар Улсын Их Хурлын баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд нарын 5 гишүүн 2018.03.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Бусад;
  • Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуунаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Төрөөс дээд боловсролын салбарт баримтлах бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонсох.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хиймэл оюун ухааны хөгжил боловсролын системийг өөрчлөхийг шаардаж байна

Монгол дахь Америкийн худалдааны танхимаас (АмЧам) гурав дахь жилдээ Ментор өдөрлөг буюу зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгууллаа. Өнгөрсөн бямба гаригт уг өдөрлөг болж, их дээд сургуулийн төгсөх ангийнхан оролцлоо. Оюутнуудад Хаан банк, Эм-Си-Эс, Ард санхүүгийн нэгдэл гээд томоохон компаниудын гүйцэтгэх захирлууд лекц уншиж, ажил мэргэжлийн амжилтаа хэрхэн эхлүүлсэн туршлагаасаа хуваалцсан юм. Энэ үеэр Монгол дахь Америкийн худалдааны танхимын ТУЗ-ийн дарга Ойбек Халиловтой цөөн хором ярилцлаа.


Ойбек Халилов: САНХҮҮ,
ЗАСАГЛАЛЫН ХУВЬД ИЛ ТОД БАЙСАН ЦАГТ ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ОРЖ ИРНЭ

-Америк, Монголын худалдаа, бизнесийн салбарт сүүлийн үед ямар өөрчлөлт гарч байна вэ. та бүхний зүгээс ямар ажлууд хийж байгаа вэ?

-Монгол дахь Америкийн худалдааны танхимын гол зорилго нь хоёр орны бизнес, худалдааны харилцааг хөгжүүлэх юм. Мөн Монголд бизнесийн таатай орчинг бүрдүүлж гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирэх үйл ажиллагаа явуулдаг. Үүний хүрээнд бид Монгол Улсын Засгийн газартай бодлогын түвшинд нягт хамтран ажилладаг. Ямар хууль тогтоомж гаргах шаардлагатай вэ, яавал гадаад хөрөнгө оруулагч Монголд орж ирэх вэ гэдэг дээр хамтардаг. Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд одоо өрнөж буй санаачилга нь Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төсөл юм. Уг хуулийн төслийг АНУ-ын Конгресст өргөн барьчихсан. Энэ хууль батлагдсанаар Монголын ноолууран бараа бүтээгдэхүүн Америкийн зах зээл дээр гаалийн татваргүй орох боломжтой болно. Тиймээс энэ тал дээр Конгресст болон бусад холбогдох байгууллагуудад лобби хийж байгаа. Монголын ноолууран бүтээгдэхүүн Америкийн зах зээлд гарахаас гадна Америкийн хөрөнгө оруулагчид Монгол руу орж ирэх боломж энэ хууль батлагдсанаар бий болох юм. Энэ хуулийн төслийг энэ онд батлагдах болов уу гэсэн хүлээлттэй байна. Конгресст хууль батлах процесс их удаан явагддаг. Өнгөрсөн оны сүүлээр Конгрессийн сонгууль болж, гишүүд солигдсон. Тиймээс Конгрессийн шинэ гишүүдэд энэ хуулийг таниулах хэрэгтэй болсон.

-Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэхэд манай дотоодын компаниудад дутагдаж буй зүйл юу вэ?

-Хамгийн чухал нь ил тод байдал. Энэ нь санхүү, засаглалын хувьд ил тод байхыг хэлж байгаа юм. Ингэснээр бизнес шударга ёс зүйтэй явж эхэлнэ. Зөвхөн компаниуд ч биш, Засгийн газарт ч гэсэн энэ байдал хэрэгтэй. Хууль боловсруулах үйл явц, бүх төрлийн үйл ажиллагаа ил тод байсан цагт бизнесийн салбарт ахиц гарч, харилцан итгэлцэл бий болно. Үүнийг бид бизнесийнхэн, хөрөнгө оруулагчиддаа үргэлж хэлдэг. Мөн дэлхий даяар цахимжиж байна. Цахим ертөнцийн шинэ технологитой хөл нийлүүлж алхах хэрэгтэй.

-Хөдөө орон нутагт ихэнх ажлын байрыг уул уурхайн салбар бий болгодог. Орон нутаг дахь ажлын байр бий болгох өөр ямар боломжууд байна вэ?

-Чухал асуулт тавилаа. Үүн дээр уул уурхайгаас гадна эдийн засгийн гол салбар болох хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх нь зүйтэй. Бидний харж буйгаар Монгол Улс нэмүү өртөг шингэсэн органик бүтээгдэхүүн мах, цагаан идээ, тэр дундаа бяслагийг экспортлох асар их боломжтой. Ингэснээр хөдөө орон нутагт ажлын байр бий болох боломжтой. 1990 оны өөрчлөлт шинэчлэлээс хойш хувьчлалын үйл явц эрчимтэй өрнөсөн. Энэ нь тэгш бус байдлыг бий болгосон. Өмнө нь хөдөө орон нутагт ажиллаж байсан хүмүүс малаа хаяад хотод орж ирсэн. Хотод орж ирээд ажлын байр бий болгож чадаагүй. Харин гэр хороолол улам тэлж агаарын бохирдол гэх мэт бусад нийгмийн асуудлуудыг бий болгосон. Тиймээс хөдөө орон нутагт хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэх боломжийг ашиглах хэрэгтэй. Манай танхимын гишүүнчлэлд нэг бяслагны үйлдвэр бий. Орон нутагт цагаан идээ боловсруулдаг хүмүүсийн бяслагийг худалдаж аваад түүнийгээ нэмүү өртөг шингээж дахин боловсруулаад гадагшаа экспортолдог. Ийм байдлаар ажиллах боломжтой гэв.

ХИЙМЭЛ ОЮУН УХААН ХӨГЖИХИЙН
ХЭРЭЭР ХЭДЭН САЯ АЖЛЫН БАЙР ҮГҮЙ БОЛНО

Уг өдөрлөгийн үеэр “Infi­nite solutions LLC” компанийн үүсгэн байгуулагч Б.Габит хүрэлцэн ирж, хиймэл оюун ухааны хөгжлийн талаар лекц уншсан юм. Уг компани нь 2007 онд байгуулагдсан бөгөөд IT бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулдаг юм байна. Б.Габит нь Монголд Хиймэл оюун ухааны судалгааны хүрээлэн байгуулж, эрдэмтэн судлаач, компаниудтай хамтран хиймэл оюун ухааны туршилт хийж байгаа гэнэ. Түүнчлэн хиймэл оюун ухааны чиглэлээр ахлах сургууль байгуулж амжжээ. Ингээд түүний лекцийн тэмдэглэлийг хүргэж байна.

Artificial Intelligence товчоор AI-ийг орчуулбал хиймэл оюун ухаан юм. Хиймэл оюун ухааны дараагийн хувьсгалыг 2000 оны дундаас эхэлсэн гэж үздэг. Америкийн эрдэмтэд, тэр дундаа “Google” энэ хувьсгалд том нөлөө үзүүлсэн. Artificial Intelligence буюу хиймэл оюун ухааны өнөөдрийн хөгжлийн хамгийн тод жишээ deep learn­ing юм. Энэ нь яг хүний тархины зарчимаар ажилладаг хиймэл оюун ухаан юм. Өмнө нь үүнийг хэрэгжүүлж чадаагүйн учир нь компьютерийн хүч хангалттай хурдан байгаагүйгээс гадна дэлхий дээр одоогийнх шиг ийм их дата байгаагүй. Мөн энэ салбарт тийм их эрдэмтэд байсангүй. Deep learning буюу тархины зарчим дээр ажилладаг гэдэг дээр тайлбарлья. Компьютерт байг онож оноо авдаг тоглоом тоглуулахад эхний 100 удаа тоглохдоо бүх онох ёстой байгаа алдсан. 400 удаа тоглохдоо байгаа онож, оноо авч эхэлсэн. 600 удаа тоглосны дараа маш хялбар аргаар оноо авахаас гадна нэг ч алдахаа больсон. Нэг ёсондоо байг онохдоо өөр арга, стратеги шинээр боловсруулж өөрийгөө зовоохгүйгээр оноо авч чаддаг болсон юм. Тэгэхээр ингэж хөгжиж, тоглоом тоглож чаддаг болсон нь сая сая датаг компьютер цуглуулж чадсантай холбоотой.

Америкийн эрдэмтэд маш их зургийг датан дээр оруулж байна. 2010 онд хиймэл оюун ухаан хоорондоо тун төсөөтэй зургуудийг ялгахдаа 30 хувийн алдаатай таадаг байсан. Хүн ийм зургийг ялгаж таахдаа дунджаар таван хувь алддаг. Тэгсэн 2017 онд дата ихэссэний хэрээр хиймэл оюун ухаан улам хөгжиж хүнээс бага алддаг буюу 2.7 хувь алддаг болсон. Үүнээс гадна хүн гар утастайгаа ярьж, команд өгдөг технологи бидний амьдралд хэдийнэ нэвтэрсэн. Энэ технологи хүн үгийг яаж ч хэлсэн ойлгодог болчихсон. 2010 оны байдлаар хүний үгийг сонсож ойлгохдоо 8.5 хувь алддаг байсан. Харин өнөөдөр 4.9 хувь алддаг болсон байх жишээтэй.

ДЭЛХИЙД БОДИТ АМЬДРАЛ ДЭЭР ЯМАР
ӨӨРЧЛӨЛТҮҮД ОРЖ БАЙНА ВЭ

Америкийн Пеннсилвани мужид өөрөө явдаг машиныг турших эхэлсэн. 2012 оны байдлаар энэ машин секунд тутамд нэг алддаг байсан. Та ийм машинд суухыг хүсэхгүй нь ойлгомжтой. Нэг минут явахад 60 удаа юм мөргөх нь байна шүү дээ. 2017 оны байдлаар алдаа нь жилд нэг удаа гардаг болсон. Америкт жилд дунджаар авто ослоор 30 мянган хүн нас бардаг бол энэ тоог жолоочгүй машин 90 хувиар буулгах боломжтой гэсэн үг. Яагаад гэвэл хүн хамгийн их алдаа гаргадаг. Одоо 2019 онд илүү өндөр түвшинд очсон байх.

MIT-гийн Бакстер гэж робот бий. Уг роботод тодорхой давтамжтай үйлдэл заагаад өгөхөд өөрөө тэр ажлыг хийдэг болчихдог. Хүн 24 цаг ажиллах ямар ч боломжгүй. Харин робот 24 цаг ямар ч зогсоо зайгүй ажиллах бүрэн боломжтой.

2030 ОН ГЭХЭД AI ДЭЛХИЙН ЭДИЙН
ЗАСГИЙГ 16 ТРИЛЛИОН АМ.ДОЛЛАРААР ӨСГӨНӨ

Эдгээрээс харахад хиймэл оюун ухаан гайхалтайгаас гадна дэлхий нийтэд огцом өөрчлөлтийг авчирна. Харин хүн төрөлхтөнд ямар айдас, асуудлуудыг авчирах вэ гэдэг талаар ярилцъя. Миний харж буйгаар гурван том асуудал харагдаж байгаа юм. Нэгдүгээрт, ажлын байр. Робот давтамжтай хийгддэг ажлуудыг бүгдийг нь хийдэг болно. Хоёрдугаарт, судалгаагаар аваад үзэхэд 2030 он гэхэд AI дэлхийн эдийн засгийг 16 триллион ам.доллараар өсгөнө гэж тооцсон байдаг. Энэ нь томоохон эдийн засгийн боломжийг бий болгоно гэсэн үг юм. Гэхдээ энэ эрх тэгш хуваагдаж чадах уу, баян хүмүүс нь бүр баяжиж, энгийн ажилчид өөрсдийн ажлын байраа роботод алдаж доройтох уу гэдэг том айдас бий. Гуравдугаарт, технологи бүр хурдтай хөгжинө. Шинэ боломжууд өдөр болгон гарна. Компаниуд тэр хурдыг гүйцэж чадах уу. Өнөөдөр ажлын байрны хомсдол дээр төвлөрье. Түүнээс өмнө хамгийн түрүүнд өөрсдөөсөө асуух нэг асуулт бий. Амьдралын утга учир юу вэ гэдгээ машин ярихаасаа өмнө ойлгох хэрэгтэй. Хуучны жишээнүүд дээр ярихад сургуульдаа сайн дүн авахад болдог. Ингээд сургуулиа төгсөөд гараад ирэхэд сайхан амьдарч чаддаг байсан. Аль эсвэл ажилдаа цагтаа ирдэг байх юм бол чи сайн гэсэн үнэлгээ авдаг байсан. Гэтэл өнөөдөр чи юу ч хийж чадахгүй байвал дүн ямар ч хэрэггүй. Чадвар дүнгээсээ илүү чухал. Цагаар ажиллаад ямар ч хүсэл мөрөөдөлгүй амьдарч байвал энэ аз жаргал мөн үү. Гэр бүлдээ цаг гаргаж чадахгүй байгаа бол энэ ажлыг хийх ямар утга учиртай юм бэ гэдэг асуултыг бие биеэсээ асуумаар байна.

Тодорхой давтамжтай юм хийдэг ажлын байрыг авч үзвэл жишээ нь Энэтхэг улсад дуудлага хүлээн авдаг төвд хэдэн сая хүн ажилладаг. Хэдэн сая хүн ажиллаж байхад тэдэн дээр ирж буй хэрэглэгчдийн дуудлагын 90 хувь нь ижилхэн шалтгаантай байдаг. Нэг ёсондоо 90 хувь нь ижилхэн зүйл лавлаж асуудаг гэсэн үг. Энэ ажлын байрыг AI бүрэн орлох ойлгомжтой.

Харин асрамжийн газарт робот асрагчаар ажиллах ямар ч боломжгүй. Хамт юм яриад суух хүн байх нь хамаагүй дээр. Тийм болохоор илүү сэтгэл шаардсан ажлын байранд AI хүн хоёр хоорондоо хослох нь байна. Яагаад гэвэл хүн урдаа гарч голлох ажлаа хийх бол AI давтамжтай байдаг ажлуудыг хийх юм. Дэлхийг өөрчилөхөд нөлөөлдөг, стратеги, дараагийн алхамаа харж чаддаг хүмүүсийг AI орлох үнэндээ боломжгүй. Яагаад гэвэл хиймэл оюун ухаанд та нэг л даалгавар өгнө. Хүн хэдэн хувьсагчаас шийдвэр гаргадаг учаас бүтээлч ажлын байранд тохиромжтой. Харин өдөр тутмын ажилд нь AI тусламж үзүүлэх байдлаар ажиллаж болно. Гэхдээ хүн урдаа гараад ажиллаад явна гэсэн үг. Энэ дэлхийг яг бүрэн өөрчилдөг хүмүүс нь эрдэмтэд, артист, инженерүүд юм. Энэ хүмүүс дэлхийг өөрчлөлт рүү аваачдаг. Ийм хүмүүсийг AI-аар орлуулахад хүндрэлтэй. Ийм дүр зураг харагдаад байгаа юм.

МОНГОЛ УЛС ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ХӨГЖҮҮЛЭЛТ
ХИЙЖ ЭХЛЭХГҮЙ БОЛ ДЭЛХИЙН ХӨГЖЛӨӨС ХОЦОРЧ ҮЛДЭХ АЮУЛТАЙ

Одоо бид дөрвөн зүйлд анхаарлаа төвлөрүүлэх ёстой гэж харж байна. Эхнийх нь эрдэмтэн мэргэд, томоохон байгууллагууд хамтран ажиллаж туршилтуудаа хийгээд эхлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ирээдүйд бид дэлхийн хөгжлөөс хоцорно. Хоёрдугаарт, боловсролын системд огцом өөрчлөлт хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол дүн тавьж, цагаа бүртгүүлдэг системтэй хэвээр байвал уучлаарай, хэдийнэ хоцорчихсон явж байна. Гуравдугаарт, дэлхийн шилдэгүүдээс бид суралцах хэрэгтэй. Энэ чиглэлд хамгийн түрүүнд яваа хоёр улс болох Америк, Хятадаас суралцах хэрэгтэй юм. Дөрөвдүгээрт, инновацийг хөгжүүлэх шаардлагатай.

Бид эрдэмтэдтэй хамтран Монголын хиймэл оюун ухааны хүрээлэн байгуулсан. Туршилтуудаа хийж, MIT их сургуулийн профессоруудтай хамтраад эхэлсэн. Боловсролын систем дээр дунд сургууль дээр хийх ёстой өөрчлөлтүүдийг багтаасан сургууль байгуулсан. Боловсрол дээр гурван үндсэн зүйл дээр тулгуурлах ёстой. Эхний шаардлага нь хандлагаа зөв болгох юм. Нэг мэдээ сонсонгуутаа чи буруу гэж хэлэх нь буруу. Миний бодлоор, таны бодлоор гэх ёстой болохоос биш олонхын хэлж буй үг хэнд ч хамаагүй. Хоёрдугаарт, асуудал байвал шийд. Түүнээс биш томъёо бодох биш шүү. Томъёог машин аль хэдийнэ бодож чаддаг болчихсон. Томъёог цээжлээд амьдрал дээр ямар ч хэрэггүй болох цаг хаяанд ирчихсэн. Гуравдугаарт, дунд сургуулиа төгсөөд амьдрах чадвартай хүүхдүүдийг эртнээс бэлтгэх. Энэ нь дизайнер, программист гээд робот хийж чадахгүй хүний ур чадварууд юм. Энэ бүхний хамгийн суурь ойлголт нь юмыг хэрхэн сурахыг эзэмших явдал юм. Багш ийм даалгавар өгөөгүй гэж хэлж байвал та нар хоцорчихсон явна. Та нар хиймэл оюун ухааны машины урд гарч түүний чадахгүй зүйлийг сурах ёстой.

Хиймэл оюун ухааны хөгжлийг харвал Америк анхдагч гэж болно. Хятад 2017 оноос хойш энэ хөтөлбөрөө эхлүүлсэн. Ингээд AI дээр суурилсан хөгжүүлэлтийг тасралтгүй хийж байна. Өнөөдөр Хятадад төлбөр тооцоо тэр чигээрээ дижитал болчихсон. Гэтэл Америкт дэлхийн дата байгаа бол Хятадад дэлхийтэй тэнцэхүйц дата бий. Яагаад дата чухал вэ гэхээр AI технологийн хамгийн түлш нь учраас юм.

Э.ЯНЖМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Давааням: Найз нөхдийн хамаарлаас болж, хар тамхины хэрэгт холбогдсон байдаг

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн тасгийн дарга, дэд хурандаа Г.Даваанямаас тодрууллаа.


-Сүүлийн үед хар тамхитай холбоотой хэрэг ихсэх боллоо. Манай улсад оршин суугаа гадаад улсын иргэд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох болсон гэсэн. Цаана нь ямар сүлжээ байдаг юм бол?

-Он гарсаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой нийт 60 гэмт хэрэгт 130 хүн холбогдон шалгагдсан. Үүнээс гадаад улсын долоон иргэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна. Гадаад улсын долоон иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн, улсын хилээр нэвтрүүлсэн гэх зэрэг гэмт хэрэгт холбогдсон. Тухайлбал, Холбооны бүгд найрамдах нигер улсын иргэн дөрөв, ОХУ-ын иргэн нэг, Франц улсын иргэн нэг, Солонгос улсын иргэн нэг тус тус холбогдон шалгагдаж байгаа юм. Манай улсад түр оршин суугаа, ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүс юм билээ. Одоогоор эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байна. Гадаад улсын иргэд баривчлагдсан хэрэг прокурорын хяналттай, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Тухайн хэргийн цаана монгол хүн бий юу, зохион байгуулагч нь хэн бэ гэдэг талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Хэрэг шалгагдаж, шүүхийн шат руу шилжвэл цагдаагийн байгууллагаас прокурорын зөвшөөрөлтэй тодорхой мэдээлэл өгнө.

-Энэ төрлийн гэмт хэрэгт залуус их холбогдож байгаа юу?

-Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг насны байдлаар нь авч үзвэл 19-35 насныхан 80 хувийг эзэлж байна гэсэн статистик бий. Дээрх 130 хүнээс насанд хүрээгүй нийт есөн хүн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, дунд сургуулийн ахлах ангийн 17-19 насныхан гэсэн үг. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын 92 орчим хувийг эрэгтэй, найман хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа юм.

-Саяхан солонгосын иргэн хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг оршин суугаа газраа хадгалж байгаад, баривчлагдсан гэсэн үү?

-БНСУ-ын 53 настай иргэн К-г баривчилсан. Түүнийг манай улсад түр оршин суугаа газартаа “Хар тамхи, мансууруулах төрлийн бодис хадгалж байж болзошгүй, хэрэглэдэг” гэсэн дуудлага, мэдээлэл бидэнд ирсэн. Мэдээллийн дагуу Нийслэлийн прокурорын газрын хяналтад цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулсан. Тухайн иргэний оршин суугаа газарт 1971 оны мансууруулах эмийн жагсаалтад багтсан каннабис төрлийн ургамал байсан нь тогтоогдсон. Тус бодисыг эд мөрийн баримтаар хураан авч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжилгээ хийлгэхээр хүргүүлсэн байгаа. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр бусдад зарж борлуулдаг уу, улсын хилээр хууль бусаар оруулж ирсэн үү гэдэг нь тодорхой болно. Тэрээр мансууруулах бодис хэрэглэсэн нь батлагдсан байгаа.

-Энэ төрлийн гэмт хэрэгт яагаад ихэвчлэн залуус холбогдоод байгаа юм бэ?

-Сүүлийн үед баривчлагдаж буй хүмүүс дунд өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан залуус бий. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож буй шалтгаан, нөхцөлийг судалж үзэхээр нийт холбогдсон хүмүүсийн 60 орчим хувь нь найз нөхдийн хүрээлэлд үйлдсэн байдаг. Тухайлбал, тэд нэг нэгнээсээ худалдаж авах, нэгэндээ борлуулах, цуг хэрэглэж, хадгалдаг, хууль бусаар нэвтрүүлэхдээ ихэвчлэн найз нөхдийн хамааралтай байдаг юм билээ.

-Манай улсад хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг хэрэглэх нь улам л ихсээд байна. Бодисыг хилээр хууль бусаар оруулж ирэх байдал их болсон юм уу?

-Нийт үйлдэгдэж буй гэмт хэргийн 60 орчим хувь нь манай улсад үйлдвэрлэддэггүй, химийн, лабораторийн аргаар гаргаж авсан бодис байдаг юм билээ. Тэгэхээр улсын хилээр оруулж ирж буй бодисууд байдаг. Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхдээ биеэр болон ачаа тээшинд нуух, шуудан илгээмж ашиглаж оруулж ирэх зэрэг үйлдлүүд байдаг юм. Үүнд байнгын хяналт шалгалт явагддаг. Зэрлэг байдлаар ургадаг мансууруулах бодисыг түүж бэлтгэхтэй холбоотой хэрэг 40 орчим хувийг эзэлдэг. Энэ төрлийн гэмт хэрэг улс, үндэстэн дамнаж, үйлдэгддэг. Сүүлийн үед энэ төрлийн гэмт хэрэг их бүртгэгдэж буй нь хэрэглэгч нэмэгдсэнтэй холбоотой. Цагдаагийн байгууллагын зүгээс бодлогын түвшинд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх бүтцийг бие дааж байгууллаа. Цагдаагийн ерөнхий газрын шууд харьяанд бий. Бүтцийг бий болгочихоод боловсон хүчний тоог нэмж, алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр нэлээдгүй ажил зохион байгуулсан. Мөн манай улсад энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээр хил, гааль, тагнуулын байгууллагатай шуурхай мэдээлэл солилцож ажилладаг. Энэ ажиллагаа идэвхжиж байгаа. Олон улсад ашиглагдаж буй мансууруулах төрлийн бодисыг илрүүлэх тоног төхөөрөмжүүдийг манай улс авч, хэрэглээндээ ашиглаж байна.

-Энэ төрлийн гэмт хэргээс иргэд болон өсвөр насны хүүхдүүдийг хол байлгахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Энэ төрлийн гэмт хэргийн хор уршгаас ирээдүйн үр хүүхдээ хамгаалж, урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо чухал юм. Урьдчилан сэргийлэх ажил иргэд, олон нийтийн хүч, санаачилгад тулгуурлаж явагдах ёстой. Мөн төрийн болон төрийн бус байгууллагын туслалцаа чухал байдаг. Цагдаагийн байгууллагыг аль ч улсад иргэд, төрийн болон төрийн бус байгууллага дэмжиж, хамтын хүчээр ажил нь урагшилдаг юм. Иргэдээс цагдаагийн байгууллагад мансууруулах бодисын талаар, холбогдолтой мэдээлэл ирүүлэх нь нэмэгдэж байгаа. Энэ нь нэг талдаа дэвшил ч байж болзошгүй. Нэг ёсондоо иргэд гэмт хэргийн талаар мэдээлж, манайд хандах үүргээ биелүүлж байна гэсэн үг. Олон хүчин зүйлсээс шалтгаалж, илрүүлэлт их сайжирч байгаа. Бид хууль бус зүйлийг хэрэглэгчийн гарт хүрэхээс нь өмнө шуурхай илрүүлэхийг зорьдог.

Энэ аймшигт аюул таны ойр дотны хүрээнд байж болзошгүй. Иймээс үр хүүхэдтэйгээ маш сайн дотно ярилцах хэрэгтэй. Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг, ямар хүмүүстэй найзалдаг зэргийг нь сайтар судлах ёстой. Хор аюулын талаар мэддэггүй хүн бусдын ам дамжсан ярианаас нэг удаа хэрэглэчихэд “Зүгээр” гэсэн яриа үйлдэлд автчихдаг. Эхний удаагийн үйлдлээр хэзээ ч үгүй гэж татгалзах юм бол хүн бүхэн аврагдана. Өөрийнхөө болон бусдын төлөө ухамсартай, хариуцлагатай байх хэрэгтэй. Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж буй байдлыг ажиглаж, холбогдочтой уулзахад “Хэзээ ч би хар тамхичин болно гэж бодож байгаагүй” гэдэг. Харамсалтай санагддаг. Ганцхан удаагийн буруу үйлдлээс болж, насаараа, амьдралаа хохирчихдог. Үүнийг л залуус, хүмүүс ойлгох хэрэгтэй. Ихэвчлэн “Нэг удаа сороод үзье, сонирхоё” гэдэг. Энэ байдлаас эхэлж, насан туршдаа аюулд орох магадлал өндөр гэдгийг хатуу санах хэрэгтэй. Хэзээ ч үгүй гэж татгалзах ухамсартай, хариуцлагатай байх хэрэгтэй гэдгийг анхааруулъя.

Б.ЧИМЭГ

Categories
мэдээ цаг-үе

Күнзийн дээд ёс суртахуун: “Гурван мөрдлөг, таван үүрд” гэж юу вэ

2500 гаруй жилийн тэртээ амьдарч, туурвиж бүтээж байсан эртний Хятадын их сэтгэгч, соён гэгээрүүлэгч, сурган хүмүүжүүлэгч Күнз “Хаан хүмүүн хааны ёсоор, сайд хүмүүн сайдын ёсоор, эцэг эцгийн ёсоор, хүү хүүгийн ёсоор байваас зохих бөлгөө” хэмээн хүний явдал мөрийг сургажээ. Күнзийн сэтгэлгээ, соёл нь ёс суртахууныг голлож, эш соёлыг голлон номлодог. Түүний гол цөм нь “Гурван мөрдлөг, таван үүрд” хэмээх сургаал юм. Үүнийг бас “Гурван хэлхээ, таван үүрд” ч гэх нь бий. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, орчуулагч, доктор профессор М.Чимэдцэеэгийн 2012 онд гаргасан “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Хятад орон: Сэтгэлгээ, соёл” номонд Күнзийн “Гурван мөрдлөг, таван үүрд” сургаалын талаар тайлбарласан байгаа юм. Ингээд та бүхэнд уг номонд “Гурван мөрдлөг, таван үүрд” сургаалын талаар хэрхэн бичсэнийг хүргэж байна.

“ГУРВАН МӨРДЛӨГ”

Энэ сургаал нь Эзэн хаан сайдыг захирах, эцэг нь хүүгээ захирах, эр нь эмээ захирах тухай сургаал. Нөгөөтэйгүүр Эзэн хаан сайддаа, эцэг нь хүүдээ, нөхөр нь эхнэртээ үлгэр үзүүлэх явдал юм. Хүмүүний эшийн харилцаанд хаан-сайд, эцэг-хүү, нөхөр-эхнэр хэмээсэн энэ гурван харилцаа хамгийн чухал бөгөөд энэ бол тэнгэрийн бошигоор тогтсон, өнө мөнхөд эс хувирах, захирах захирагдах харилцаа. Хаан, эцэг, нөхөр бол ямагт захирах харьцаанд оршдог аргын тал.

Харин сайд, хүү, эхнэр гурав ямагт захирагдах харилцаанд оршдог билгийн талыг илэрхийлдэг. Аргын тал нь ноёлж, билгийн тал нь ноёлогдох доод байр суурьтай байх аж. Энэхүү сэтгэлгээ, соёл нь хэдэн мянган жилийн турш олон ардын сахин мөрдөх эрхэм ДЭЭД ЁС СУРТАХУУН болон төлөвшин иржээ. “Гурван мөрдлөг”-ийн үзэл санааг бидний амьдарч буй нийгмээс харахад мэдээж хүмүүнлэг ёсны эш үзэл, ардчилсан ёсны жаяг зарчимд харшлах мэт боловч эргэж үзүүштэй, ухаж бодууштай, авч хэрэглүүштэй утга санаа, ухаан бодрол чанад гүнд нь агуулагдаж байгаа юм.

“ТАВАН ҮҮРД”

Үүнд ёс суртахууны дээд хэм хэмжээ хэмээгддэг өршөөл, журам, ёслол, мэргэн, итгэл зэрэг багтдаг.

Өршөөл-Энэ бол “Таван үүрд”-ийн эх суурь, цогц нийлбэр нь хэмээн үздэг. Нэгэнтээ гал гарч Күнзийн морины зүчээ шатжээ. Энэ үед Күнз эзгүй байжээ. Харьж ирээд гал гарч морины зүчээ шатсаныг дуулангуутаа “Хүмүүс эндэж бэртээгүй биз” хэмээн яаран асуужээ. Күнз морь, эд хөрөнгөө түрүүлж асуулгүй морь маллагч доорд зарцын бэртэж гэмтсэнийг асуужээ. Энэ бол өршөөл энэрэл. Үүний гол цөм нь “Хүмүүнийг хайрлахуй” явдал хэмээн Күнз сургасан байна.

Журам-Хүний сахин мөрдвөөс зохих ёс журмыг тодорхойлсон хэрэг бөгөөд аливаа хүмүүний үг хэл, үйлдэл явдал, сайн муу эсэх, зүй зохистой эсэхийг шүүх хэм хэмжүүр, хүн хэрхэн явбаас зохихуйг зааж сургасан номлол.

Ёслол-Ёслол гэдэг нь Күнзийн сэтгэлгээ, соёл, ёс суртахууны нэг чухал ухагдахуун бөгөөд хүмүүний явдал үйлийн хүрээ хязгаарыг зааж номлосон сургаал юм.

Мэргэн-Күнз мэргэн ухааныг бүхнээс дээдэлдэг, эрдмийг цэнгэл болгохын чухлыг эрхэмлэн номлодог байжээ. Мэргэн хэмээхийн үндсэн шинж бол үнэн худал, зөв бурууг ялган зааглаж, зөв сайн ёс суртахууныг буй болгох чадвар.

Итгэл-Итгэл бол Хятадын уламжлалт сэтгэлгээ, соёл, ёс суртахууны нэн чухал зарчмын нэг бөгөөд хүмүүн үнэнч шударга явах, үг хэл, үйлдэл ажил нэг байж, хэлж амласнаа хэрэгжүүлж чаддаг зан суртахууныг чухалчлан номлодог.

“Гурван мөрдлөг таван үүрд” хэмээх дээрх сургаал нь зуун зууны урсгал дунд нийгмийн харилцааг дээшээ, доошоо, барууншаа, зүүншээ, хөндлөн гулд хэрэн сүлжиж, дээд эзэн хаанаас доод эгэл хүн хүртэл сахин дагаваас зохих хүн хүний ажил үйлийн хэм хэмжээ, жаяг зарчим болж, Хятадын уламжлалт нийгэмд төгс, тогтолцоот шинж бүхий нийгмийн дэг журам, хүмүүсийн үйл хөдлөлийн үлгэр жишиг болон хэвшиж иржээ.

Энд нэмж хэлэхэд, Күнз гэр бүл, ураг төрлийн хүрээнд эцэг энэрэлтэй, хүү тахимдуу, дүү хүндлэлтэй, ах хайрлалтай, үр хүүхэд эцэг эхдээ ачлалтай, эхнэр нөхөр өөр зуураа эе найртай байхыг номлож, “Эцгийн амьд ахуйд зориг санааг нь ажигтун, эцгийг бие барсаны хойно явдал үйлийг нь шинжигтүн, хэрэв эцгийн сургасан ёс журмыг хэдэн жилийн дотор эс зөрчвөөс ачлалт хэмээж болох буюу” хэмээн сургасан байдаг.