Categories
гадаад мэдээ

БНСУ-ын ерөнхийлөгч АНУ-д айлчилна

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин лхагва гаригт АНУ-д айлчлах гэж байгаа талаар Сөүлийн Ерөнхийлөгчийн ордны албан ёсны төлөөлөгч Чон Ва Дэ мэдээлжээ. Энэхүү айлчлалынхаа хүрээнд Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлын талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай яриа хэлэлцээ хийх юм байна.

Энэхүү уулзалт нь хоёрдугаар сарын сүүлээр Ханой хотноо болсон, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын ямар нэгэн зөвшилцөлд хүрээгүй хоёр дахь дээд хэмжээний уулзалтын дараа төлөвлөгдсөн байна.

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах асуудлаар Вашингтон, Пёньяны хооронд урьд өмнө байгаагүй яриа хэлэлцээ явагдаж байсан билээ. Эдүгээ хоёр тал дээрх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхийг хүсч буй тул Сөүлээс тусламж эржээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин 2018 оны дөрөвдүгээр сард Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай дээд хэмжээний уулзалт хийснээс хойш БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах тухай асуудал эрчимжсэн. Тэд хамгийн сүүлд Пёньян хотноо тав, есдүгээр сард хоёр удаа дээд хэмжээний уулзалт хийсэн билээ.

Categories
мэдээ улс-төр

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш тус хуульд нийт 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Түүнчлэн Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлого (2003 онд), Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого (2016 онд), Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль (2016 онд) тус тус шинэчлэгдэн батлагдсан байна. Практикт гэр бүл, нийгмийн амьдралд ихээхэн өөрчлөлт гарч, залуус гэрлэлтээ батлуулахгүйгээр хамтран амьдрах, гадаадын иргэнтэй гэр бүл болох зэргээр иргэд гэр бүлийн харилцаанд чөлөөтэй хандах болсон төдийгүй гэр бүл цуцлалт, гэр бүлийн гишүүдийн маргаан, гэр бүл дэх хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл байсаар байна. Гэр бүл цуцалсны дараа хүүхдийн тэтгэлгnau хугацаандаа бүрэн төлөхгүй байх, хүүхдэд тавих эцэг, эхийн анхаарал, халамж суларснаас хүүхдийн аж байдал, сурлага, хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэх зэргээр хүүхдийн эрх гэр бүлийн хүрээнд зөрчигдөж байна.
2017 онд 20470 хос гэрлэлтээ бүртгүүлж, 3945 гэр бүл гэрлэлтээ цуцлуулrtt. Гэрлэлт цуцлалтыг гэр бүл байсан хугацаагаар нь авч үзэхэд гэрлэлтээ цуцлуулсан нийт хосын 58.6 хувь нь 10-аас дээш жил, 21.2 хувь нь 7-9 жил, 13.6 хувь нь 4-6 жил, 6.3 хувь нь 1-3 жил, 0.3 хувь нь нэг хүртэл жил хамт амьдарч байсан байна. Гэрлэлт цуцлалтын шалтгаанд хөдөлмөр эрхлэлт, санхүүтэй холбоотой шалтгаанаас гадна үзэл бодлын зөрчил, үл ойлголцол, хардалт зэрэг гэр бүлийн гишүүдийн хэвийн бус харилцаанаас үүдэлтэй шалтгаан орж байгаа нь иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн харилцааны нарийн төвөгтэй асуудлыг шийдэхэд төрийн оновчтой зохицуулалтыг хийж, үйлчилгээг гэр бүлд хүргэх шаардлага байгааг харуулж байна.

Гэр бүлийн асуудал нь хувийн шинжтэй боловч нийгмийн үндсэн нэгж болсон гэр бүлийг төрөөс дэмжих, хамгаалах, иргэдэд гэр бүлийн боловсрол нэгдсэн зохицуулалтаар олгох, төрийн үйлчилгээг гэр бүлд оновчтой хүргэх гэр бүлийн асуудал эрхэлсэн байгууллагыг тогтвортой ажиллуулах, гэр бүл харилцаанд оролцогчдын эрх, үүргийг нарийвчлан тодорхойлох, хариуцлагажуулах, гэр бүл дэх хүүхдийн эрхийг хангах, хүүхэд үрчлэлт, асран хамгаалах үйл ажиллагааг боловсронгуй болгох, гадаадын харьяат гэр бүлд монгол хүүхэд үрчлэх, гадаадын иргэн, харьяалалгүй этгээд оролцсон гэр бүлийн харилцааны асуудлыг хуулиар зохицуулах шаардлага байна. Иймд, сүүлийн жилүүдэд хийгдсэн хууль эрх зүйн шинэчлэл, гэр бүл, нийгмийн амьдралд гарсан өөрчлөлт, хандлагад нийцүүлэн гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа дээр дурдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн боловсруулжээ. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд төрөөс гэр бүлийг дэмжих бодлогыг тодорхойлох, гэр бүлийн талаар явуулж буй бодлого, үйлчилгээг гэр бүлд шуурхай хүргэх үүргийг хэрэгжүүлэх бүтэц, механизмыг хуулиар баталгаажуулах, иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлд зөвлөгөө өгөх, гэр бүл дэх хүүхдийн эрхийн баталгааг хангах, эрхдэлд нөхцөлд байгаа хүүхдийн өмчийг хамгаалах, гадаадын харьяат гэр бүлд хүүхэд үрчлэх асуудлыг шинээр, хүүхэд үрчлэлт, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагааг боловсронгуй болгож, гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага, гадаадын харьяат иргэн оролцсон гэр бүлийн асуудлыг нарийвчлан зохицуулахаар тусгалаа гэж хуулийн төслийн танилцуулгад дурдсан байна.

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж баталснаар дараах үр дүнд хүрнэ гэж үзэж байна:
1. Гэр бүлийн тогтвортой амьдралыг төрөөс дэмжих эдийн засаг, эрх зүй, нийгэм, сэтгэл зүйн орчин бүрдэнэ.
2. Гэр бүл төрийн хамгаалалтад байх, гэр бүлд суурилсан хөгжил, хамгааллын бодлого хэрэгжих, төрийн үйлчилгээ гэр бүлд хүрэх бодит нөхцөл бүрдэнэ;
3. Гэр бүлийн харилцааны олон талт, түвэгтэй асуудлыг хуулиар нарийвчлан зохицуулснаар гэр бүлийн гишүүдийн эрх үүрэг, хууль ёсны ашиг сонирхол тэнцвэртэй хангагдана;
4. Гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл цуцлалт буурч, хүүхэд гэртээ таатай амьдарч, гэр бүлд жендэрийн тэгш байдал, хүүхдийн эрх, хамгаалал хангагдана.
Хуулийн төсөл нь нийт 10 бүлэг, 102 зүйлтэй бөгөөд 1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хуульд үндсэн асуудлаар 2 бүлэг, 26 зүйл шинээр, хуулийн 80 гаруй хувьд нь нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулга орсон байна.
УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мөн Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай”, “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг өргөн барьсан юм.

Categories
мэдээ нийгэм

Нийт 277 удаагийн дуудлагаар 149 хүний амь насыг авран хамгааллаа

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 21 хоногийн хугацаанд эрэн хайх, аврах ажиллагааны 7, ахуйн гал түймрийн 270 нийт 277 удаагийн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн 149 хүний амь нас, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 185 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Түүнчлэн Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулах дадлага, сургуульд нийт 504.7 мянган иргэнийг хамруулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэв

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль болохтой холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/275 дугаар тушаалаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 цагаас 04 дүгээр сарын 26-ны 09.00 цаг хүртэлх хугацаанд “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал”-ын зэрэгт шилжүүллээ. Захирамжийн хүрээнд нутгийн захиргааны байгууллагууд ажлын тусгай горимоор ажиллаж бэлтгэл бэлэн байдлаа ханган, холбоо барих боломжоо бүрдүүлэх, уртасгасан цагаар ажиллахыг холбогдох дарга нарт үүрэг болгосон байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Такси үйлчилгээний компаниудыг шалгаж байна

Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас өнгөрсөн гуравдугаар сарын 29-ний өдөр баталсан “Такси болон дуудлагын такси үйлчилгээний гэрээтэй аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих шалгалтын удирдамж”-ийн хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Автотээврийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011, “Такси үйлчилгээ. Ерөнхий шаардлага” MNS 5122:2013 улсын стандартуудын хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор өнөөдрөөс эхлэн Тээврийн хяналтын хэлтсийн Автотээврийн хяналтын улсын байцаагч нар шалгалт хийж байна.

Шалгалтаар аж ахуйн нэгж, байгууллагын дулаан зогсоол, засварын байр, угаалгын цэг, сэлбэг нөөцийн хангалт, инженер техникийн ажилчдын боловсон хүчний байдал болон үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслүүд, тоног төхөөрөмжийн ашиглалтын байдалд хяналт, шалгалт хийж тээврийн хэрэгслийн гэрэл дохио дутуу, гадна болон дотор цэвэрлэгээ хийгдээгүй, суудлын бүрээс бохир зэрэг зөрчлүүд гарахаас урьдчилан сэргийлж, угаалга цэвэрлэгээ хийлгэн зөрчил дутагдлыг арилгуулан үйлчилгээнд гаргаж байна.

Энэхүү шалгалт нь батлагдсан хуваарийн дагуу энэ сарыг дуустал хийгдэх юм. Такси үйлчилгээний 8, дуудлагын такси үйлчилгээний 4 нийт 12 аж ахуйн нэгж, байгууллага хамрагдана гэж нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Гэмт хэрэг 16.4 хувиар буурчээ

Цагдаагийн газраас иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Та сэргийлж чадна”, “Нэг хором” зэрэг арга хэмжээнүүдийг иргэд аж ахуй нэгжийн оролцоотой хамтран зохион байгууллаа. Мөн энэ оны I улиралд автомашинтай болон явган эргүүлийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл хүлээн авах, шалгах, шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, дэмжлэг үзүүлэх ажлыг эрчимжүүлэн ажиллалаа. Үүний үр дүнд нийт гэмт хэрэг 16.4 хувиар буурсан байна.

  • хулгайлах гэмт хэрэг 1,193 буюу 36.2 хувиар,
  • халаасны хулгайн гэмт хэрэг 222 буюу 49.3 хувиар,
  • дээрэмдэх гэмт хэрэг 189 буюу 42.7 хувиар,
  • хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 230 буюу 13.3 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Цагдаагийн газраас мэдээлэв.
Categories
мэдээ нийгэм

НДС-гийн чөлөөт үлдэгдэл 101 тэрбум төгрөг “Капитал” банкинд байршиж байжээ

Image result for чинзориг

Монголбанкны зүгээс “Капитал” банкийг татан буулгах гаргасан. Харин “Капитал” банкинд иргэдийн хадгаламжаас гадна төрийн тусгай сангуудын хөрөнгө байсан. Жишээ нь, Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 101 тэрбум төгрөг тус банкинд байршиж байжээ. Харин банкийг татан буулгаснаар Нийгмийн даатгалын санд ямар нэгэн эрсдэл үүсэх эсэх асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “2009 оноос эхлэн Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг “Капитал” банкинд байршуулж эхэлсэн байдаг. Намайг сайдаар томилогдох үед тус сангийн чөлөөт үлдэгдэл болох 280 тэрбум төгрөгийг “Капитал” банкинд байршуулсан байсан. Нэг банкинд тухай хөрөнгө ихээр байршиж буйг өөрчлөхийг зорьж, 101 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Ойрын хугацаанд эрх хүлээн авагч болсон Монголбанктай хамтран ямар хугацаанд хэрхэн барагдуулах тухай график төлөвлөгөө гаргана” хэмээжээ.

Categories
мэдээ улс-төр

АН УИХ-д бүлэггүй болсноо зарлав

УИХ дахь АН-ын бүлэг бүлэггүй болж байгаагаа албан ёсоор зарлалаа. Өөрөөр хэлбэл, Л.Болд гишүүний бүлгээсээ гарах шийдвэрийг хүлээж авсан байна.

Ингэснээр УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авах эрхгүй болж байгаа юм. Энэхүү шийдвэрийг энэ сарын 11 буюу энэ пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулснаар албан ёсны болох юм.

Categories
мэдээ нийгэм

ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хороо С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг хэлэлцэв

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Катар Улсын Доха хотноо болж буй Олон Улсын Парламентын Холбоо /ОУПХ/-ны 140 дүгээр чуулганд оролцож байна.

Ассамблейн чуулганы энэ удаагийн нэгдсэн хуралдаан ““Парламент нь энх тайван, аюулгүй байдал, хууль дээдлэх ёсны боловсролыг чанаржуулах талбар болох нь” сэдвийн дор явагдаж, чуулганы нэгдсэн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан үг хэлэв. Тэрбээр, Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д тусгагдсан мэдлэгт суурилсан нийгэм болон чадвартай Монгол хүнийг бэлтгэх зорилтуудыг дурдаад, тэдгээрийн хэрэгжилтээс танилцуулав. Түүнчлэн хууль дээдлэх ёсыг хангах замаар нийгэмд шударга ёс тогтоох, чингэхдээ иргэдээ боловсролтой болгох нь ихээхэн чухал болохыг тэмдэглэж, эдгээрийн үр дүнд нийгэм тогтвортой хөгжихийг онцолж байв.

Мөн өдөр, ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны Санжаасүрэнгийн Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг хэлэлцэх ээлжит хуралд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, УИХ-ын гишүүн Н.Учрал нар оролцлоо. Хурлын эхэнд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан өнгөрсөн хугацаанд С.Зоригийн хэрэгтэй холбоотой уг хорооноос шаардсан баримт бичиг, асуултуудын хариултыг холбогдох Монголын байгууллагуудаас гаргуулан хүргүүлсэн, мөн уг хэрэгт эрүү шүүлт тулгах зэргээр хуулиар хориглосон ажиллагаа явуулсан байж болзошгүй үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай мэдээллийг хүргэсэн. Түүнчлэн, УИХ-ын даргын захирамжаар С.Зоригийн хэрэгт холбоотойгоор гаргасан ОУПХ-ны Удирдах зөвлөлийн өмнөх хурлын шийдвэрт тусгасан асуудлуудыг судлах, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан тухай танилцуулав. Эцэст нь уг хорооны шинжээч, мэргэжилтнүүдийг Монголд дахин хүрэлцэн ирж, уг хэрэгтэй холбоотой судалгаа хийхийг урилаа.

ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хороо энэ хэргийн үйл явцын талаар байнга мэдээлж, хамтарч ажилладагт, өөрийн институцийн зүгээс ажлын хэсэг байгуулах зэрэг шаардлагатай арга хэмжээг авч, ахиц дэвшил гаргаж байгаад, мөн энэ хэрэгт холбоотойгоор Монголд дахин очиж ажиллахыг урьсанд Монгол Улсын Их Хуралд талархаж байгаагаа илэрхийллээ. Хорооны гишүүд уг хэрэгтэй холбоотой гарсан өөрчлөлтүүдийн талаар тодруулга авч, Монголд ажиллах тохиолдолд холбогдох байгууллага, албаны хүмүүстэй уулзуулах, мөн дэмжлэг туслалцаа үзүүлэхийг УИХ-ын гишүүдээс хүслээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн цахилгаан хязгаарлалтын хуваарь

Засвар хийх хугацаанд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу.


СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
⏰11:00-18:00 цагт: 7, 8-р хороо Нуурын 8, Баянхошууны 8, 10, 11, 13-р гудамжууд, ЦЭЭГ ХХК, Дүүргийн ЗДТГ, Бүрд халуун ус, Дэлхийн зөн ОУБ, Усан сан, Монгол керамик ХХК болон эдгээрийн ойр орчмоор

ХАН-УУЛ ДҮҮРЭГ / ТӨВ АЙМАГ
⏰10:00-17:00 цагт: 3-р хороо Хос өргөө, Монгол-Солонгосын коллеж, Автобус 1, Витафит ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
⏰10:30-16:00 цагт: 1, 2, 3-р хороо Мишээлийн 89, НА-53, 54, 94-р байрууд, Монгол микрон кашмер ХХК, Петростар ШТС-18, Аянчин аутфиттерс дэлгүүр, Скай трэйдинг, Барилга архитектур корпораци, МСМ ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
⏰11:30-18:00 цагт: 7, 13, 14-р хороо Туул 2/Б, Туулын задгай 1, 2, 3, 4, 617, 652, /Алтанбулаг/ Задгай хэсгүүд, Бөхөг гол, ТПАН А/13.2-ын задгай, Алтанбулаг сумын 2-р хороо, Малын удмын сан, Бөхөг, Түмэн шувуу, Алтан тариа, Алтан сүлжээ системс ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

НАЛАЙХ ДҮҮРЭГ
⏰09.00-18.00 цагт: 1-р хороо Баянзүрх, Уурхайчидын 26-31-р гудамж, Энгэр шанд, Ронтень, Ажигана ХХК-ууд, Их ам, Туулын гүүрний хэсгээр
⏰10.00-13.00 цагт: 1-р хороо Баянзүрхийн 1-7, Өндөр настны гудамжууд, Нэг цэгийн үйлчилгээ, Өрхийн эмнэлэг, Хорооны цагдаа

ТӨВ АЙМАГ
⏰09:00-13:00 цагт: Баянцогт сумын Дунд-Уртын эх, Шимт уринш ХХК-ууд, Насанжаргал /худаг/, Гэр хороолол
⏰09:30-17:00 цагт: Аргалант сум
⏰10:30-13:00 цагт: Зуунмод сумын Баянхошуу баг гэр хорооллын 23-36, Хөтөлийн 0-2-р гудамж
⏰14:00-18:00 цагт: Баянцогт сумын Иргэн Мөнхбаяр, Цогбадрах, Жамбалсүрэн, Могол ноос ХХК орчмоор

Дэлгэрэнгүйг: УБЦТС ТӨХК-ийн www.tog.mn вэбсайтаас үзнэ үү.