Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн авто замын тэмдэг, тэмдэглэлд шалгалт хийж байна

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт авто замын тэмдэг, тэмдэглэлд үзлэг, шалгалт, тооллого хийх ажлыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн авто замын хөгжлийн газар зэрэг байгууллагууд хамтран энэ сарын 02-ноос 14-ний хооронд зохион байгуулж байна.

Хяналт шалгалтын ажлыг зохион байгуулснаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, тэмдгийн хулгайтай тэмцэх, нэгдсэн цахим мэдээллийн сан бүрдүүлэхэд ач холбогдолтой юм.

Түүнчлэн нийслэлийн гудамж замд байрлуулсан зар сурталчилгааны самбар, техник хэрэгслүүд нь тэмдгийн утга алдагдуулах, үзэгдэх орчинг халхалсан, хөдөлгөөн зохион байгуулалтад сөргөөр нөлөөлж байгаа эсэхийг тогтоож, илэрсэн зөрчил дутагдлын талаар холбогдох албан тушаалтан, байгууллагад мэдэгдэл, шаардлага хүргүүлж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллаж байна.

2018 оны судалгаагаар нийслэл хотын хэмжээнд авто замын нийт 12000 орчим тэмдэг, тэмдэглэл байдгаас 3000 орчмыг солих шаардлагатай байсан байна.

Categories
мэдээ нийгэм

Онцгой комиссын дөрөвдүгээр хуралдаан боллоо

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой комиссын 2019 оны дөрөвдүгээр хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар Нийслэлийн хэмжээнд 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах ‘’Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль’’-д дүүргийн Онцгой комисс хэрхэн оролцох төлөвлөгөөг гаргалаа.

Энэ удаагийн хуралдааныг дүүргиййн Дэд бүтэц хот төлөвлөлтийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч, Онцгой комиссын гишүүн Т.Батцогт хуралдуулж иж бүрэн сургуулийн хүрээнд хэрхэн ажиллах төлөвлөгөөг боловсруулж Онцгой комиссын гишүүдэд үүрэг, даалгавар, чиглэл өгч ажиллалаа.

Сургуулийн хүрээнд ‘’Дүнжингарав’’ худалдааны төвийн урд талбайд гамшгийн дуут дохиогоор цугларсан 500 иргэнийг дүүргийн 20 дугаар хороо ‘’Монгол шилтгээн’’ амралтын газарт байрлах түр орогнуулах байр руу нүүлгэн шилжүүлэх юм. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Нийслэл хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан дүүргийн 14 дүгээр хороо Халдварт өвчин судлалын үндэсний төвд ‘’Газар хөдлөлтийн гамшиг’’-ийн дуурайлган үзүүлэх дадлага сургуулийг зохион байгуулах юм.

Дашрамд Баянзүрх дүүрэг ‘’Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль’’-ийг дүүргийн хэмжээнд өнгөрсөн оны зургадугаар сарын 17-18-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж нийслэлийн Онцгой комиссоос ‘’Маш сайн’’ буюу 92.9 хувийн үнэлгээ авсан билээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Хувийн сууц барих эрэл: Миний сонголт–ЕВРОБЛОК

Энэ зун зуслангийнхаа газардээр байшин ба­рихаар төлөвлөлөө. Нэ­лээд хэдэн жил хурааж хуримтлуулсан мөнгөн дээ­рээ зээл авч нэмэрлэж байж босгохболохоор судалгаасайтар хийе. Тэгээд ч юуны төлөө сэтгүүлчмэр­гэжилтэйбилээ, эрж хайж, харьцуулалт хийж байж сонгоногэж шийдсэн хэрэг.

Ингээд миний бие ча­нартай атлаа боломжийн үнээр хувийн сууц барихаар эрлээ эхлүүлж, 3-р сарын сүүлчээр “Мишээл” Экспо орлоо. “Барилга-2019” үзэс­гэлэн худалдаа гарсан байлаа. Сүүлийн үеийн бүхий л барилгын шинэ материал, хийц шийдэл, загвар, технологийг нэг дор танилцуулж байгаа болохоор үзэж, сонжиж,харьцуулалт хийхэд хялбар юм. Аливаа байшин, ба­рилгын суурь бат бэхбайж лэдэлгээ удаантай, аюулгүй, найдвартай байх нь ойлгомжтой. Гэхдээ сууриа л сайн хийчихвэл боллоо гэж орхиж болохгүй, өрөх, дүүргэх, дулаалах материал сонгох, хаалга, цонхны ялуу, хана туурганы чигжээс гээд олон төрлийн материал хэрэг болно. Тэр болгоныгоо хаа тааралдсан газраасаа, хямд үнэтэйг хамаад бас хийчихэж боломгүй. Тиймээс материалынорц найрлагаас авахуулаад,ашиглах заа­­варчилгааг нь хүртэл сай­тар нухацтай шинжив. Өдөр­жингөө л “Мишээл” Экс­по­гийн павилион бол­гоноор хэсч, танилцуулга бүрийг эргүүлж, борлуулагч бүрийн тайлбарыг сонсч яв­саар МАК-ийн “Евроблок” үйлдвэрийнбүтээгдэхүүнүүд анхаарал татав.

Тэндээс хамгийн сайн нь “МАК”-ын евро блок л юм байна гэж ойлгосон ч ярих нэг хэрэг, гоёмсог танилцуулга, үзүүлэн хий­хэд ч хэцүү биш, харин батлан, нотлон харуулах л амаргүй гэж бодоод Төв аймгийн Сэргэлэн суманд орших үйлдвэррүү нь гараад давхичихлаа.Хотоосхолбиш болохоор цаг гаруйн дараа л хүр­чихэв.Нөгөө Европ тө­дийгүй дэлхий дахиндча­нараараа шигшигдээд бай­гаа евроблокийг хэрхэн үйлдвэрлэдэг юм, ямар түүхий эдээр, ямар шат дамжлагаар хийж байгааг газар дээр нь очиж үзэхээр зорьсон хэрэг. Насныхаа амьдрах сууцыг барих гэж байхад энэ хэрийн эрэл сурал ч байлгүй яахав. Ингээд үйлдвэр дээр ирж, сурвалжлага хийхээс гад­на бүтээгдэхүүнүүдийг сонир­хож яваагаа учирлалаа.

Евроблокийг шүдэнз зурж, дүрэлзсэн гал дээр тавьсан ч шатах байтугай өнгө нь ч хувирсангүй. Усанд хийгээд тавьчихав. Хагарч бутарч цуурах байтугай улам лөнгө сэр­гэсэн мэт. Евроблокоор хийсэн хайрцаг дотор чих дөжрөм чанга дуутай хонх тавихад дэргэд нь зогсч байгаа надад ганхийх ч дуу сонстсонгүй. Энэ чинь нөгөө евроблокийнчанарынилэр­хийлэл юм байна гэсэн итгэл үнэмшил бүрэн төрөв. Нүдэн дээр минь өрнөсөн энэхүүбяцхан туршилт на­майг эргэлт буцалтгүй МАК евроблокийг сонгоход хүргэсэн юм. Бас манайд энэ стандарт эрт нэвтэрсэн бол халуун галд голомтоороо сүйрсэн тэр олон өрх айлын эмгэнэл байхгүй байж дээ гэж бодогдоод авлаа. Гэх­дээ монголчууд өөрсдөө үүнийг хийдэг, үйлдвэрлэдэг болсноор олон айл өрхөд тун томоохон боломжуудыг авчирч дээ.

Евро блок нь хөнгөн, бат бэх, даац өндөр, дулаан хадгалах чадвар сайн, суулт өгдөггүй, шатдаггүй, эрүүл мэнд болон байгаль орчинд ээлтэй супер бетон аж.Энэ блокоор 2-3 давхар хүртэлх хаусыг ямар ч каркас босгохгүйгээр, суу­рийг цутгаадшууд өөрөөр нь өрөх боломжтой аж. Өөрөөр хэлбэр, өөр дээрээ даац авдаг, сүвэрхэг бү­тэцтэй учраас чийгийг хурдан гадагшлуулдаг юм байна. Үүнээс гадна ямар нэгэн химийн процесст идэг­дэж, ялзрахгүй, хорхой шавьж, мэрэгч амьтад үүрлэхгүй. Найрлагад нь усанд үл уусах эрдсүүд ордог учир чийг тогтоодоггүй гадагшлуулчихдаг нь үнэ­хээр давгүй санагдлаа.

Монгол орны цаг уурын эрс тэс уур амьсгалд хийт бетоны 40 см-ийн зузаантай хана босгоход л шилэн хөвөн, хөөсөнцөр зэрэг ду­лаалгын нэмэлт материал огт шаардлагагүй аж. Ингэ­хээр миний төсөвлөж байсан зардлаас нэлээдгүй хэдэн төгрөг хасагдчихаж байгаа юм.

Евроблокийг хэрхэн хийж байгааг үйлдвэрийн гүнд орж харлаа. Бетоныгөндөр хэмийн даралтат уурын сав буюу автоклавт жигнэж бэхжүүлдэг аж. Хийт бетоны бүтцийн 60-85 хувийг жигд тархсан, 1-2 мм-ийн хэмжээтэй хий бүхий вакумжуулсанбөмбөлөг бүр­­дүүлдэг гэнэ. Ингэж хий­дэг учрааснягт сайтай болж ердийн бетоноос тав дахин хөнгөн байх нь аргагүй юм байна.

Энэ нь миний хувьд бас л нэмэх оноо. Яагаад гэвэлбарилгын дүүргэгч бусад материалтай евроблокийг харьцуулахад түүний жин нь ойролцоогоор 50 хувь хөнгөн. Энэ нь барилгын даацыг багасгаж, суурийн зардлыг бууруулан, хөрөнгө оруулалтыг хэмнэснээр ба­рилгын 1 м.кв талбайн үнийг бууруулах боломжийг олгоно.

Хийт бетоныүйлд­вэрийн технологийн шу­гам, дамжлага нь бүрэн автомат. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлдхүний оролцоо бага,компьютероор удир­даж байв.

Евро блокийг захиа­лагчийн хүсэлтийн дагуу ямар ч хэмжээгээр үйлд­вэр­лэж болох аж. Тиймээс барих гэж байгаа барилга, байшингийнхаазураг төс­лийг гаргаад, хэмжээс, хэл­­бэрт тааруулаад арма­тур­­чилсан даацын зориу­лалтын хавтан,дүүргэгчевро­блокийгхийлгүүлчихнэ. Үүнээс гадна угсрахад, өрөхөдхялбар. Ховилтой, ба­риултай.Мөн өөгүй, тэгш хэмжээсээр барих бо­­ломж­той. Тодруулбал, евро блокийг нэг мм нарийвч­лал­тай зүсдэг учраас барилга угсралтын үед хэмжээсийн зө­рүү гарахгүйгэнэ. Монголд хийж байгаа ижил төр­лийн бүтээгдэхүүнээс маш өндөр хэмжээсийн нарийвч­лалтайгаар хийгддэгээрээялгарч байгаа учраасбетон хооронд зай гардаггүй юм байна. Энэ нь дулаан алдахгүй байх гол шалтгаан.Блокны хооронд шавар зуур­маг ашиглахаар сиймхий гарч,дулаан алдагдалт явагд­даг байна. Үүнийг халж, цавуугаар наачихаар сийгэх байтугай сиймхийн чинээ ч нүх гардаггүй учир хүйтэн агаар нэвчихгүй байгаа хэрэг л дээ. Тийм болохоор дулаан хадгалах чадвар нь тоосгоноос 3-5 дахин илүү байна. Өрлөгийн явцад зуурмаг заавал хэрэглэх шаардлагагүй, зо­риулалтын цавуугаар наа­даг учрааснэг ам метр ха­ныг 15-20 минутад өрөх бо­ломжтой гэнэ. Хэрвээ туй­пуу­гаар өрвөл 2-3 цаг зарцуулах байлгүй.

МАК Евроблок үйлд­вэрийн бүтээгдэхүүнийг зөв­хөн хувийнорон сууц барихад л зориулнагэхгүй, үйлдвэр, сургууль, эмнэлэг, зочид буудал гээд хүссэн барилга байгууламжаа ба­рихад өргөнөөрашиг­лах боломжтой юм. Сүү­лийн үед орон сууцны хороо­лол, өндөр сүрлэг ба­рилга, буудал, сургууль, цэ­цэр­­лэгсүндэрлүүлж бай­­гаа ком­паниуд эндээс материа­лаа сонгодог болжээ.

Бүтээгдэхүүний үндсэн найр­лагад кварцын агуу­ламжтай элс, шатаасан шо­хой, цемент, гөлтгөнө, хөн­гөн цагааны нунтаг ордог аж. Химийн ямар нэгэн хорт бодис агуулаагүй, 100 хувь байгалийн эрдэст материалаас бүрдсэн нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөөгүй юм.

МАК Евроблокүйлдвэр нь ХБНГУ-ын “Топверк” группийн “Хесс ААС Сис­темс” технологиор Евро блокнэрийн бүтээгдэхүүнийг 2015оноос хойшүйлдвэрлэн зах зээлд гаргаж,хэрэг­лэгч­дэдээ хэдийнэ танил болжээ. “HESS ААС systems” технологийн тоног тө­хөөрөмж нь Европын EN баталгаат хяналтын стан­дартыг хангасан байдаг аж. Автоклаваар боловсруулсан хийт бетоныг 1942 онд Швед Улсад анх удаа үйлдвэрлэж, Европт төдийгүй дэлхийн олон оронд түгээмэл хэрэг­лэдэг барилгын материал болж тархжээ. МАК Евро блок үйлдвэр нь байгаль орчинд ээлтэй Германы дэвшилтэт техник технологи дээр суурилсан төдийгүйүйлдвэрлэлийн үйл ажил­лагааны үед байгаль ор­чинд нөлөөлөх хортой хог хаяг­дал гаргахгүй. Үйлд­вэрээс га­рах гологдол бү­тээг­­дэхүү­нийг эргүүлэн ашиг­лах технологитой юм байна.

Энэ жилээс энэ үйлдвэр өргөтгөл хийж, барилгын гадна, дотор хана, давхар дундын болон адрын (дээв­рийн) хучилт, цонх хаалганы ялуу, шатны марш зэрэг бүх төрлийн арматурчилсан даацын зориулалтын хав­тан үйлдвэрлэж эхэлж бай­гаа юм байна. Юутай чиг монголчуудмаань нэг үеэ бодвол хийдэг бүтээдэг болжээ. Хямд төсөр боловч, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг түүхий эд, тех­нологиос татгалзаж, хам­гийн чанартай, сайныг гэ­дэг зарчмаар ажилладаг үндэс­ний үйлдвэрлэгчид байна гэдэг чухал юм аа гэсэн бодол эрхгүй төрсөн шүү.

Үндэсний томоохон хэмжээний компаниуд л тодорхой эрсдлээ хүлээж, зориг гарган том хөрөнгө оруулалтуудыг хийж, да­гаад бид найдвартай бүтээг­дэхүүнийг хэрэглэх болсон. Дулааны алдагдалгүй, галд шатаад үнсэн товрог бол­чихгүй, агаарамьс­галаараахордоод байхгүй ийм бүтээгдэхүүнүүд бидэнд хэрэгтэй. Дэлхийд Евро стандарт гэж яригддаг шилдэг чанарыг Монголд МАК нутагшуулж байгаа нь сайн хэрэг юм даа.

Эрчим хүчний хэмнэлт­тэй, байгаль орчинд ээлтэй, хамгийн бага түүхий эдээр чанартай байшин барих боломж минь бүрдлээ. Ху­вийн сууцаа барьж эхэлдэг хэрэг ээ.

Д.ДОРЖПАГМА

Categories
мэдээ нийгэм

СХД-ийн 261 дүгээр цэцэрлэгт компьютер хандивлалаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, салбар хариуцсан сайдууд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар албаны хүмүүсийн хамтаар өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдсан 261 дугаар цэцэрлэгээр зочилж, багш ажиллагсадтай уулзаж, тэдний өмнө тулгамдаад буй асуудлыг сонсон, санал солилцож, бяцхан багачуудын урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо.

Цэцэрлэгийн удирдлагын зүгээс сургуулийн өмнөх насныханд зориулагдах сургалтын материал бэлдэхэд нэн шаардлагатай компьютер, техник хэрэгсэл хүссэн асуудлыг Хотын захирагч С.Амарсайхан газар дээр нь шийдвэрлэж, тус цэцэрлэгийн хамт олонд иж бүрэн гурван ширхэг суурин компьютерыг шийдэж өгөхөө илэрхийллээ.

Гэр хороолол дунд баригдсан ч орон зай талбайн хувьд өргөн хэмжээтэй, чанар стандартын шаардлагад бүрэн нийцсэн 261 дүгээр цэцэрлэгийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьжээ. Тус цэцэрлэг нь 41 багш ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж, 7 бүлэгт 242 хүүхэд багачуудын хүлээн авч сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхээр суралцуулж байгаагийн зэрэгцээ гадна орчиндоо биеийн тамирын болон тоглоомын талбай, ногоон байгууламж, эцэг эхчүүдэд зориулсан авто машины зогсоол зэргийг бүрэн шийдсэн 1 га талбайтай нь эцэг эхчүүдийн талархлыг хүлээгээд байгаа гэдгийг цэцэрлэгийн эрхлэгч танилцуулгадаа дурьдлаа. Мөн багшлах боловсон хүчинг өөрийн дүүрэг, хорооноос сонгож ажиллуулж байгаа нь алслагдсан дүүрэгт ажлын байрыг нэмэгдүүлсэн сайн жишиг болсон гэдгийг албаны хүмүүс онцолж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

ТЕГ-ын цахим хуудсанд хандаж буцаан олголт авах эсэхээ мэдээрэй

Анх удаа хувьдаа орон сууцны барилга барьсан, худалдан авсан эсвэл оюутны сургалтын төлбөр төлсөн иргэд татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах эрхтэй. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.12-т “Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга эсхүл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогыг албан татвараас чөлөөлнө” гэж заасан байдаг. Энэ дагуу орон сууц худалдан авах, орон сууцны барилга барихад зарцуулсан орлогыг татвараас чөлөөлдөг.

Уг хуулийн дагуу иргэд өнгөрсөн онд төлсөн татвараас хөнгөлөлт эдлэх боломжтой бөгөөд материалаа энэ оны хоёрдугаар сарын 15-ны дотор бүрдүүлэн өгсөн билээ. Иймд Татварын ерөнхий газрын цахим хуудаст 2018 онд хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамрагдан буцаан олголт авах иргэдийн жагсаалт нийтлэгдсэн байна. Таны нэр уг жагсаалтанд орсон эсэхийг ЭНД дарж регистерийн дугаараа бичин шалгах боломжтой. Одоогоор татварын буцаан олголт хэзээ өгөх нь тодорхойгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 179 жолоочийг илрүүлжээ

Энэ долоо хоногийн ажлын өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 1002 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 692 дуудлагыг шалгаж, шийдвэрлэжээ.

Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирч, 31 хүн гэмтэж бэртсэн бөгөөд орон нутагт нэг хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд гарчээ.

Тухайлбал, энэ мягмар гаригийн 21.00 цагийн орчим хэнтий аймгийн “Хаялаг” гэх газар асфальтан замд Sinotruk маркийн чиргүүлтэй автомашиныг Lexus HS250 маркийн автомашин мөргөж, жолооч 35 настай Д-н амь нас хохирчээ. Иймд Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлж, ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж бусад жолооч нарт анхааруулж байхыг зөвлөж байна.

Мөн гудамж, замд хийсэн шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 179 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34 жолоочийг шүүхээр 7-30 хүртэл хоногоор баривчилжээ.

Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг гурван үе шаттайгаар зохион байгуулна

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь гурван үе шаттайгаар зохион байгуулагдах юм.

Нэгдүгээр шат /2019.04.24/

Газар хөдлөлтийн гамшиг болсон цагийн байдлын дагуу нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагууд 24-ний өглөө “Яаралтай цуглар” дохиогоор Сүхбаатарын талбайд цуглаж, гамшгаас хамгаалах бэлэн байдлаа шалгуулан нэгдсэн жагсаалын арга хэмжээг зохион байгуулснаар сургууль эхэлнэ.

Хоёрдугаар шат /2019.04.25/

“Яаралтай цуглар” дохиогоор цугласан нутгийн захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагын удирдах бүрэлдэхүүн газар хөдлөлтийн гамшиг үүссэн цагийн нөхцөл байдлын дагуу хариу арга хэмжээг төлөвлөх, шийдвэр гаргах, удирдлага зохицуулалт, харилцан ажиллагааг зохион байгуулах зорилгоор танхимын команд штабын дадлага, сургуулийг зохион байгуулна. Танхимын команд штабын сургуульд 80 гаруй байгууллагын 950 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдах юм.

Гуравдугаар шат /2019.04.25/

Зарлан мэдээллийн дуут дохионы цамхгаар “Газар хөдлөлт” болсон тухай зарлан мэдээлэл дамжуулан хүргэх ба 45 мянга гаруй орон сууцны 480 мянган иргэд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 94 дүгээр тогтоолоор батлагдсан 111 тооны аюулгүйн талбайд гарна. Газар хөдлөлтийн дараах нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг 04 дүгээр сарын 25-ны өдрийн 07.00-10.00 цаг хүртэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг бүрэн зогсоож, иргэдийг аюулгүй талбайд нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах юм. Газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан хуудсыг иргэдэд хүргүүлэх тул иргэн та тэрхүү хуудсыг нүүн шилжих талбайдаа авч очин, бүртгэлийн ажилтанд тэмдэглүүлж, дадлага сургуулилалтад оролцсон талаар бүртгэлээ хийлгэнэ.

Харин 04 дүгээр сарын 26-ны өдөр эрэн хайх, аврах ажиллагаа, хээрийн эмнэлэг дэлгэх дадлага сургуулиуд зохион байгуулагдаж, томоохон хэмжээний гамшиг осол тохиолдлоо гэхэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх нөөц боломж хэр байна вэ гэдгээ тодорхойлох юм.

Гамшгаас хамгаалах сургуулийн гол зорилго нь болзошгүй гамшгийн аюулаас хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн, хуулийн этгээд, томилгоот бүрэлдэхүүнийг сургах, дадлагажуулах, гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төлөвлөлтийг боловсронгуй болгох, харилцан ажиллагааг сайжруулах, нүүлгэн шилжүүлэлт, дайчилгааны тогтолцоог тодорхойлно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Х.Болортуяа “Mongolia Open”-аас мөнгөн медаль хүртлээ

Дэлхийн Бөхийн Холбооны дэлхийн чансааны оноо олгох “Mongolia Open” олон улсын чөлөөт бөхийн тэмцээний 65 кг-ийн жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч” Биеийн тамир текник- спортын хорооны тамирчин Х.Болортуяа мөнгөн медаль хүртлээ. Тэмцээн энэ сарын 06-07-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдсан бөгөөд Монгол, ОХУ, БНХАУ, Казахстан, Украин, Сингапур, Йемен, Беларусь зэрэг улсын нийт 300 гаруй тамирчин оролцож, аваргуудаа шалгаруулсан байна.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ-ын дарга Интерполын ерөнхийлөгчтэй уулзлаа

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Интерполын Үндэсний төв товчооны дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав тэргүүтэй манай төлөөлөгчид Интерполын Үндэсний төв товчоодын дарга нарын 15 дугаар бага хуралд оролцож байгаа билээ.

Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав Интерполын Үндэсний төв товчооны дарга нарын 15 дугаар бага хурлын үеэр Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхийлөгч Ким Жонг Янг-тай уулзлаа.

Интерполоос хэрэгжүүлж буй хөтөлбөр, санаачилгыг цаг ямагт дэмжиж, тус олон улсын байгууллагын мэдээллийн сангуудыг баяжуулах зэргээр олон улсын цагдаагийн хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулж байгаад Интерполын Ерөнхийлөгч талархал илэрхийлээд Интерполын зүгээс, мөн түүнчлэн Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газрын зүгээс Монгол Улсын цагдаагийн байгууллагад гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг мэдэгдэв.

Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улс хооронд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтсон ч хоёр улсын цагдаагийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа энэ түвшинд хүрээгүй нь чамлалтай байгааг Цагдаагийн ерөнхий газрын дарга дурдаад энэ асуудалд Интерполын Ерөнхийлөгчийн хувиар мөн БНСУ-ын Үндэсний цагдаагийн газрын төлөөлөгчийн хувиар тусгайлан анхаарал хандуулахыг хүслээ.

Уулзалтын төгсгөлд Интерполын Ерөнхийлөгч Цагдаагийн ерөнхий газрын даргад хандаж дээрх асуудлуудыг талууд хамтран хэлэлцэж, тохирох шийдлийг олох бөгөөд БНСУ-ын Үндэсний цагдаагийн газраас хэрэгжүүлж буй тэргүүн туршлага солилцох, техник, технологийн туслалцаа үзүүлэх зорилго бүхий хөтөлбөрт Монгол Улсын цагдаагийн байгууллагыг хамруулах, уулзалтаар хэлэлцсэн бусад асуудлуудыг шийдвэрлүүлэхээр Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргад хандах болно гэдгийг мэдэгдээд цаг зав гарган уулзсанд талархал илэрхийллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Чуулганы хуралдаанаар С.Зоригийн хэргийг шалгах дэд хороо байгуулах талаар хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаан эхлээд байна. Яг одоо чуулганаар С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг шалгах дэд хороо байгуулах тухай асуудлыг хэлэлцэж буй юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж гишүүд байр сууриа илэрхийлээд байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Эх оронч гишүүдээ цааш нь харуулчихаад хэргийг нь илрүүлэхгүй гэдгээ болио.

Толгой улстөрчид энэ хэргийг илрүүлэхгүй байхын төлөө ажилласан. Хоёр намын улстөрчид жүжиг тоглолоо. Энийг зогсоох гэж МАНАН мафийн эсрэг тэмцсэн. Амьд гэрчтэй хэрэг илрэхгүй гэж байдаггүй юм.

16 настай хүүхэд 19 настай эмэгтэйг дагуулж очоод хүн амины хэрэг үйлдсэн гэдэг жүжгээ зогсоо. Хангалттай нотлох баримттай юм бол яагаад эрүүдэн шүүв. Яагаад хашаанд нь цогцос аваачиж хаяв.

Холбогдох хүмүүст хариуцлага тооцох ёстой. Түр хороог яаралтай байгуулж, ажилд нь оруулъя. Бичлэг нь ил боллоо гэв.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

Хэн нэгнийг тамлах төлөвлөгөө хийгээд хэрэгжүүлээд байгаа бол буруутай этгээдийг тогтоож ял зэмийг үүрүүлэх ёстой. Ийм л хуультай оронд амьдрах ёстой. Түр хороог байгуулахад эсэргүүцэх зүйл алга. Энэ түр хороог байгуулаад ямар шийдвэр гаргах вэ гэдэг дээр ойлголттой болохын тулд асуулт тавьж байна. С.Зоригийн хэрэг бүрэн шийдэгдсэн гэж буруу зөрүү зүйл байдаг бол олон нийтэд ил тод болгож, мэдээлэх ёстой. Бид энэ түр хороог байгуулаад эцсийн ямар шийдвэр гаргах вэ гэлээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.