Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Цэргийн коммунизм, Венесуэлийн социализм юу нь ч байсан дүүрч, төмөр замаа л хөдөлгөөсэй” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Цэргийн коммунизм, Венесуэлийн социализм юу нь ч байсан дүүрч, төмөр замаа л хөдөлгөөсэй” хэмээн өгүүлжээ.

“Улс төр” нүүрт “ЗГХГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Нийтийн хэлэлцүүлгийг хийснээр прокурорын хараат бус байдлыг бага ч гэсэн дээшлүүлнэ” хэмээн ярилаа.

“Эдийн засгийн эрдэмтэн, судлаач доктор, проффесор Л.Оюун: “Капитал”-ын дампуурлын ард хэн нэгний ашиг сонирхол байгаа гэх хардлагыг төрүүлээд байна” гэж “Баримт, үйл явдал” нүүрт ярьжээ.

“Эдийн засаг” нүүрт “Инфляци буурчээ” хэмээн өгүүлжээ.

“МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, доктор Ч.Анхбаяр: Монголбанкны зүгээс “Капитал” банкийг хангалттай дэмжсэн гэж ойлгосон” гэж “Баримт, үйл явдал” нүүрт ярив.

“Энэ тухай” нүүрт “Баянзүрх дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч Э.Бат- Амгалан: Баянзүрх дүүрэг дэх төсвийн хулгайчдыг хуулийн байгууллага өөгшүүлсээр байх уу” хэмээн ярилаа.

“Улс төр” нүүрт “Солонгосын виз авахад 70 хонож байгаагийн буруу ихэнхдээ Монголын төрөөс болж байна” хэмээн бичлээ.

“В.Путин, Ким Жөн Ун нар ирэх долоо хоногт уулзаж магадгүй” хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт бичжээ.

“Богд хаан бол язгуурын төрийг байгуулж чадсан Монголын оюун санааны том удирдагч байсан” хэмээн “Түүхийн жимээр” нүүрт өгүүлжээ.

“Энэ тухай” нүүрт “Хүн төрөлхтний (дэлхийн) нүүдлийн соёл иргэншлийн төв” хэмээн бичжээ.

“Тоглоомын талбай хүүхдийн аюулгүй орчин байх ёстой” хэмээн “Энэ өдөр” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл-Улаанбаатарын чиглэлд зорчигч тээвэрлэдэг жолооч нар жагсав

Авто тээврийн үндэсний төв /АТҮТ/-ийн үүдэнд өнөөдөр /2019.04.15/ Хөвсгөл-Улаанбаатар чиглэлд тээвэр эрхэлдэг жолооч нар жагслаа.

Хөвсгөл-Улаанбаатар чиглэлд өдөр бүр 08:00, 15:00, 18:00, 20:00 цагуудад автобус явдаг ч АТҮТ-өөс өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 12-ноос эхлэн 19:00 цагийн шинэ давтамж нэмж, “Чингүн хурд транс” компанид өгөх шийдвэр гаргажээ. Дээрх шийдвэрийг эсэргүүцэж байна гэж тэд мэдэгдэв. Өмнө нь “Нөхөрлөл зам хоршоо”, “Мин транс” зэрэг компани 19:00 цагт давтамж авах хүсэлтийг АТҮТ-д өгч байсан аж. Гэтэл ямар ч сонгон шалгаруулалт зарлалгүйгээр “Чингүн хурд транс ” компанийг 19:00 цагийн давтамжид оруулсан нь шударга бус. Үүнийг эсэргүүцэж байна” гэж жагсагчид мэдэгдсэн юм.

Тэгвэл АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн зорчигч тээврийн тасгийн дарга Г.Дуламсүрэн:

АТҮТ-өөс гаргасан шийдвэр нь албан бусаар, гэрээгүйгээр нэмэлт автобус гаргаж явуулдаг байдлыг бид цэгцэлсэн төдий. Өөрөөр хэлбэл, албан ёсоор баталгаажуулах үүднээс энэ сарын 12–ноос эхлэн 19:00 цагийн давтамжийг шинээр нэмж оруулан “Чингүн хурд транс” компанид өгсөн.

Энэ байдлыг ойлгохгүйгээр манай хоёр компани бид нар явах ёстой гэж үл ойлголцлын асуудал үүсгээд байна. Бид Авто тээврийн тухай хууль, Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний стандартын хүрээнд гэрээ байгуулдаг. Гурван компанийн хувьд гурвуулаа нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх стандарт шаардлагыг хангачихсан.

Гэхдээ үндсэн тээвэрлэгчид нь болох “Нөхөрлөл зам хоршоо, “Мин Транс” компани нь 18:00, 20:00 цагуудад албан бус төлөвлөлт хийж, нэмэлт хийн хоёр тээврийн хэрэгсэл гаргадаг байсан юм.

Тээвэрлэлтийн хүчин чадлаас нь харахад “Мин транс” компани паркийнхаа 84 хувийг, “Нөхөрлөл зам хоршоо” компани 54 хувийг ашиглаж байна. Харин “Чингүн хурд транс” компани долоон хоног нэг рейс /өдөр/ гүйцэтгэдэг ба паркийнхаа зургаан хувийг л ашиглаж байна. Цаана нь 90 гаруй хувийн нөөцтэй бий гэсэн үг. Тиймд чөлөөт өрсөлдөөнийг бий болгох үүднээс “Чингүн хурд транс” компаниас ирсэн хүсэлтийг үндэслэн давтамж гаргаж өгсөн хэрэг.

Түүнээс биш үндсэн явж байгаа хоёр компанийн явж буй цаг дээр оруулаагүй. Эрэлт байгаа учраас нэмэлт цагийг оруулсан гэдгийг иргэд болон жолоочид маань зөвөөр ойлгох хэрэгтэй” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 20-нд бүх нийтийн цэвэрлэгээтэй

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гудамж, гуу жалганд ил задгай хог хаягдал ихээр үүсэж байгаатай холбогдуулан хог хаягдлын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байна. Тодруулбал, Иргэдийн эрүүл аюулгүй цэвэр орчинд амьдрах эрхийг хамгаалахад аж ахуй нэгж байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд ирэх Бямба гаригт их цэвэрлэгээний 90 минут арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан хуваарийн дагуу дүүргийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулж буй иргэн аж ахуй нэгжүүд орчны 50 метр газар, нийтийн эзэмшлийн зам талбай, өөрийн хашаан доторх хог хаягдал, хатсан хөл газрын ургамал болон байгууллагын хаяг, хаягийн байгууламжийг цэвэрлэх юм.

Цэвэрлэгээний явцад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчид бүрэн хяналт тавих бөгөөд хангалтгүй оролцсон аж ахуй нэгжүүдийг зохих хууль журмын хүрээнд хариуцлага тооцох аж.

Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгжүүд Их цэвэрлэгээний 90 минутад идэвхтэй оролцоно уу хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хэрэглээний барааны үнэ өмнөх оныхоос 6.7% өсчээ

Үндэсний статистикийн хороо өнөөдөр 2019 оны гуравдугаар сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулав.

Уг тайлангаар өнгөрсөн гуравдугаар сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх сараас 0.7%, өмнөх оны эцсээс 1.8%, өмнөх оны мөн үеэс 6.7%-аар өссөн байна.

Инфляц өмнөх оны мөн үеэс ийнхүү 6.7 хувиар өсөхөд

  1. Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 8.2 хувь, тэр дундаа
  • мах, махан бүтээгдхүүний дэд бүлгийн үнэ 20.5 хувь
  • согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 6.2 хувь
  • сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний дэд бүлгийн үнэ 3.1 хувь өссөн бол

2. Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.1 хувь

3. Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 4.9 хувь

4. Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 8.7 хувь, үүнд цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 9.3 хувь

5. Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 9.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин өмнөх сараас 0.7% өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.9 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 0.2 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Тэгвэл Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны гуравдугаар сард өмнөх сараас 0.8%, өмнөх оны эцсээс 1.5%, өмнөх оны мөн үеэс 7.5 хувиар өслөө.

Нийслэлд инфляци өмнөх оныхоос 7.5% өсөхөд

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 7.7 хувь,
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн дүн 10.5 хувь,
  • орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 12.0 хувь,
  • согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.6 хувь,
  • тээврийн бүлгийн үнэ 4.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Улаанбаатар хотод 2019 оны 3 дугаар сард өмнөх сараас хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний 34.6 хувь буюу 119 бараа, үйлчилгээний үнэ өсөж, 4.9 хувь буюу 17 бараа, үйлчилгээний үнэ буурч, 60.5 хувь буюу 208 бараа үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй байв.

Судалгаанд сонгогдсон хүнсний 100 нэрийн барааны 62 нэрийн барааны үнэ нэмэгджээ.


Categories
мэдээ нийгэм

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Онцгой байдлын албатай хамтарч ажиллана

Онцгой байдлын ерөнхий газар, ОХУ-ын ОБЯ-ны Бүгд Найрамдах Буриад Улс дахь Ерөнхий газар хоорондын “2018 оны хамтын ажиллагааг дүгнэх, 2019 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөг батлах ажлын уулзалт” энэ сарын сарын 07-10-ны өдрүүдэд Улаан-Үүд хотноо зохион байгуулагдлаа.

Уулзалтад ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, дэд хурандаа Ч.Цогбаяр, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, дэслэгч Э.Энэрэлбуян, ХСИС-ийн ОБС-ийн захирал, хурандаа Х.Сүхбаатар болон Орхон, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга нар оролцсон юм.

Энэ үеэр талууд хил орчмын гамшгаас хамгаалах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хүрээнд 2018 онд гарсан ахиц дэвшил, хор уршгийг арилгахад гарсан тэргүүн туршлага, гамшиг ослын өнөөгийн нөхцөл байдлын талаар харилцан санал солилцлоо. Мөн 2018 онд хамтран ажилласан төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэн, 2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурсан юм.

Уулзалтын хүрээнд Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв болон ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Иргэний хамгаалалт, Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвүүдийг холбож, хамтран ажиллахаар боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн алба хаагчид тамхины эсрэг аянд нэгдлээ

ДЭМБ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн тамхигүй өдөр”-ийг энэ жил “ӨДӨР БҮРИЙГ ТАМХИГҮЙ ӨДӨР БОЛГОЦГООЁ” уриан дор ирэх тавдугаар сарын 31-нд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Тус өдрийг угтаж “Эрүүл цагдаа”, “Тамхигүй Улаанбаатар” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Тамхины хорт зуршил, дам тамхидалт, түүнээс урьдчилан сэргийлж, таслан зогсоох арга зам”, “Эрчүүдийн эрүүл мэнд” сургалт, өдөрлөгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Наркологийн эмнэлэг, “Рамона медиа” компани, “Штада” төлөөлөгчийн газартай хамтран энэ сарын 5-наас эхлэн зохион байгуулж байна. Сургалтын арга хэмжээнд нийт 2000 гаруй цагдаагийн алба хаагч, ажилтнууд хамрагдах бөгөөд өнөөдрийн байдлаар Баянгол, Сонгинохайрхан, Багануур дүүргийн цагдаагийн хэлтсүүд хамрагдаад байна.

Тус сургалтын зорилго нь нийт цагдаагийн алба хаагч, ажилтан нарт эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зөв аж төрөх ёс, зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл чийрэг бие бялдар, сэтгэл зүйг бэлтгэх, тамхины хорт зуршлаас татгалзах, багасгах сэдэл төрүүлэх, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хүргэж, хамтран ажиллахад оршиж буй юм.

Categories
мэдээ нийгэм

БНМАУ-ын баатар Ц.Олзвойд зориулж гэрэлт хөшөө босголоо

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд ҮБХИС, “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” ТББ, Улаанбаатар хот дахь Ховд аймгийн Манхан сумын нутгийн зөвлөл хамтран БНМАУ-ын баатар Ц.Олзвойн бунханы дурсгалын хөшөөг шинэчилсэн байна. Гэрэлт хөшөөний нээлтэд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, ҮБХИС-ийн захирал, хурандаа П.Жаргалан, ЗХЖШ-ын АУГ-ын орлогч дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр нарын албаныхан оролцсон юм.

Энэ үеэр Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж хэлсэн үгэндээ “Эх орныхоо өмнө мөнхөд дурсагдах баатарлаг гавьяа байгуулсан эрэлхэг зоригт олон эрчүүд бий. Тэдний нэг БНМАУ-ын баатар Ц.Олзвой бөгөөд эх орон, ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг харийн дайснаас хамгаалахын төлөө алтан амиа хайрлалгүй тулалдаж, Халхын голын байлдаанд гарамгай гавьяа байгуулсан түүний алдар гавьяаг мөнхжүүлэх, түгээн сурталчилахад та бидний үүрэг асар их бий. Эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө эрсэдсэн амь, үрэгдсэн амьдрал бүрийг Монголын ард түмэн, Монголын төр хэзээ ч мартах учиргүй билээ: Эрэлхэг зоригт баатруудын бидэнд өвлүүлсэн үлдээсэн газар шороо,тусгаар тогтнол хамгийн үнэ цэнэтэй, хамгийн эрхэм зүйл юм” хэмээн онцолсон юм.

Categories
мэдээ спорт

Самбо бөхийн дэлхийн цомын тэмцээн Монголд болно


Олон улсын Самбо бөхийн холбоо / FIAS/-н календарьт албан ёсоор бичигдсэнээр 2019 оны 7-р сарын 14-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Самбо бөхийн холимог багийн /эрэгтэй, эмэгтэй, байлдааны Самбо/ дэлхийн цомын тэмцээн зохион байгуулагдахаар боллоо.

Самбо бөхийн дэлхийн цомын тэмцээний түүхэнд анх удаагаа холимог багийн төрлөөр зохиогдож буй тус тэмцээний шагналын сан 80 мянган америк доллар байх юм.

Дашрамд сонирхуулахад Монгол Улс 1989 онд Самбо бөхийн дэлхийн цомын тэмцээнийг амжилттай зохион байгуулж багаараа II байрт шалгарч байсан түүхтэй.

Categories
мэдээ нийгэм

Хөшигийн хөндийд шинээр байгуулах хотын талаар ярилцжээ

Төв аймгийн Хөшигийн хөндийд шинээр барьж буй олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн олон улсын зорчигч, ачаа тээвэр, логистик, банк санхүү, мэдээллийн технологи, аялал жуулчлал, чөлөөт бүс бүхий агаар, төмөр зам болон авто замын зангилаа төв болох шинэ хот байгуулахаар энэ оны нэгдүгээр сард Засгийн газраас 29 дугаартай тогтоол гаргасан. Нисэх буудлыг даган байгуулах шинэ хот /Аэросити/-ын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва танилцаж, холбогдох албаныхантай санал солилцов.

Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган хөгжих хотын ирээдүйн хөгжлийг дэлхийн жишигт нийцсэн ухаалаг байхаар төлөвлөжээ. Улмаар тус төлөвлөгөөтэй уялдуулан хүн амын суурьшил болон эдийн засгийн таталцал нөлөөллийг уялдуулж төлөвлөлтийн үндсэн шийдэл, хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон аж. Ингэхдээ хил залгаа орших хаяа хот, тосгод, аймаг, сумдын ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйлдвэрлэлийг тус хотод давхар бий болгохгүй гэдгийг холбогдох албаныхан хэллээ.

Тус хотыг 12.000 га талбайд байгуулахаар төлөвлөсөн бөгөөд үндсэн зургаан бүсчлэлээр хөгжүүлэх юм байна. Тодруулбал, орон сууцны, олон нийтийн ажил хэргийн, үйлдвэрийн, ногоон байгууламжийн, холимог ашиглалтын, инженерийн шугам сүлжээний гэсэн үндсэн бүсчлэлээр хөгжүүлэх аж. Тэдгээрээс ногоон байгууламжийн бүс хамгийн том буюу 5000 орчим га талбайг хамрах юм байна.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва уулзалтын үеэр “БХБЯ, БОАЖЯ, БСШУСЯ болон Төв аймгийн удирдлага шинэ суурьшлын бүсийн стратеги, төлөвлөлтийн талаар санал солилцлоо. Төв аймгийн удирдлага бодлого, төлөвлөлт гаргасан байна. Улаанбаатар хотын удирдлага ямар бодлого баримтлахаа мөн танилцууллаа. Чиглэлийн яамдуудын төлөөллүүд уулзалтын үеэр тодорхой саналуудаа хэллээ. Тэгэхээр бид тархай байгаа эдгээр концевц, саналыг нэгтгэх ёстой юм. Гэхдээ суурьшлын шинэ бүс байгуулах ажлыг эхлүүлсэн нь сайшаалтай” гэв.

Categories
мэдээ нийгэм

Гуравдугаар сард улсын хэмжээнд 170 ихэр хүүхэд мэндэлжээ

Энэ оны гуравдугаар сард улсын хэмжээнд 6,551 хүүхэд мэндэлжээ.

Нийт төрсөн хүүхдийн 3,311 нь эрэгтэй, 3,240 нь эмэгтэй хүүхэд байна. Эдгээрээс 170 нь ихэр хүүхэд байсныг ЭМЯ-ны цахим бүртгэлд тэмдэглэжээ. Шинээр төрсөн хүүхдүүдийн дундаж жин 3,394 грамм байсан бол дундаж өндөр 51 см байна. Нийт амаржсан эхчүүдийн 3.9 хувь нь 20 хүртэлх насныхан байгаа бол 4.0% нь 40-өөс дээш насныхан байжээ. Мөн амаржсан эхчүүдийн 44.5 хувь нь гэрлээгүй, 1.4 хувь нь гэрлэлтээ цуцлуулсан болохыг Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан 2019 оны гуравдугаар сарын нийгэм, эдийн засгийн байдлын тайланд тусгасан байна.