Categories
мэдээ нийгэм

Галзуу өвчний 66 тохиолдол бүртгэгджээ

Урин дулаан цаг ирж мал амьтны галзуу өвчин гарах эрсдэл нэмэгдэж байгаа талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс сэрэмжлүүлэг гаргаж байна.

Он гарсаар энэ сарын 16-ны өдрийн байдлаар Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хэнтий, Хөвсгөл, Завхан аймгийн 21 сум, нийслэлийн 4 дүүргээс галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 66 тохиолдол бүртгэгдсэний дагуу хариу арга хэмжээг зохион байгуулж байна.

Categories
мэдээ спорт

Улсын арслан Э.Оюунболд түрүүлэв

Монголын үндэсний бөхийн холбооноос улирал бүр зохион байгуулдаг Сонгинохайрхан уулын хишиг барилдаан өнгөрөгч ням гаригт /2019.04.14/ Бөхийн өргөөнд боллоо. Хишиг барилдааны 43 дахь цуврал буюу “Чингис хаан” банкны нэрэмжит “Сонгинохайрханы хишиг” бөхийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Э.Оюунболд, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Н.Түвшинбаяр нараар ахлуулсан чансаа өндөр 128 бөх барилдлаа.

Барилдаанд улсын арслан Э.Оюунболд долоо даван түрүүлж, улсын харцага Н.Золбоо үзүүрлэв. Барилдааны их шөвөгт улсын начин Ч.Хөхчирэнгэр, Д.Амарсайхан, дунд шөвөгт улсын аварга С.Мөнхбат, заан М.Өсөхбаяр, харцага Х.Гантулга, аймгийн арслан О.Наранбаатар нар үлдэв.

Бөхийн холбоо болон “Жудаг” групп хамтран “Уран гараа дэвээ, шаваатай бөх” шагналыг гардуулж эхэлсэн бөгөөд энэ удаагийн шагналын эзнээр улсын заан М.Өсөхбаяр тодорсон. Түүний хувьд уг шагналыг хоёр дахь удаагаа авахдаа “Мазда“ брэндийн албан ёсны дистрибьютер “Бодиз Интернэйшнл групп” ХХК-ийн бэлгийг авчээ.

БАРИЛДААНЫ ДҮЙЗ:

Тавын даваа

Улсын аварга С.Мөнхбат – Улсын начин Д.Амарсайхан

Улсын арслан Э.Оюунболд – аймгийн арслан О.Наранбаатар

Улсын заан М.Өсөхбаяр – улсын начин Ч.Хөхчирэнгэр

Улсын харцага Х.Гантулга – улсын харцага Н.Золбоо

Зургаагийн даваа:

Улсын арслан Э.Оюунболд – Улсын начин Д.Амарсайхан

Улсын харцага Н.Золбоо – Улсын начин Ч.Хөхчирэнгэр

Долоогийн даваа

Улсын арслан Э.Оюунболд – Улсын харцага Н.Золбоо

Categories
мэдээ нийгэм

Хоёр дүүрэг цахилгааны хязгаарлалт хийнэ

Өнөөдөр дараах байршлуудад цахилгааны хязгаарлалт хийнэ.

СҮХБААТАР ДҮҮРЭГ

11:00-16:00 цагт: 8-р хороо 11-р хороолол 1, 2, 3, 32, 34, 36/1, 25 байрууд 2-р сургууль, Чингэс хаан дээд сургууль, Сувилахуйн сургууль, Үйлдвэр дизайны сургууль болон ойр орчмийг хэрэглэгч

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

11:00-16:00 цагт: 18, 17-р хороо Яргайтын 21, 22, 33, Сурагчийн 69, 70, 80-86-р гудамжууд, Дэлхийн зөн хайлааст ОНХХ, 103-р цэцэрлэг, Элбэгдулаан ХХК, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль болон эдгээрийн ойр орчмоор
11:00-17:30 цагт: 14, 15, 16, 18-р хороо Яргайтын 1-42, Согоотын 13-108, Жаргалантын 6-57-р гудамжууд

ТӨВ АЙМАГ

09:00-18:00 цагт:Лүн сумын гэр хороолол
10:00-13:00 цагт: Зуунмод сумын гэр хорооллын 3/В 1-3, 1/А-3/А гудамжууд
14:00-18:00 цагт: Зуунмод сумын Голын худаг, Уурын зуух, 19-21-р байрууд, Дэнжийн 4, 5, Энгэрийн 1-3-р гудамжууд
Дэлгэрэнгүйг: УБЦТС ТӨХК-ийн www.tog.mn вэбсайтаас үзнэ үү.

Categories
мэдээ улс-төр

АНУ-ын ЭСЯ-наас дараах зөвлөгөөг хүргэж байна

Сунгалттай паспортаар орж ирсэн монгол иргэнийг АНУ-ын хил дээр түр саатуулсан тохиолдол гарсан тул АНУ-ыг зорин ирэх хамаатан садан, төрөл төрөгсөддөө сунгалтгүй паспортоор эсхүл шинээр гадаад паспорт авч, АНУ-ын визэнд орохыг зөвлөнө үү.

2018 оны 1 дүгээр сараас эхлэн Засгийн газрын тогтоолын дагуу гадаад паспортын хугацааг сунгахгүй байгаа бөгөөд шинэ гадаад паспортыг 10 жилийн хугацаатай олгож байна. Иймд Та бүхэнд сунгалттай гадаад паспортаа солиулж, шинээр гадаад паспорт авч хилийн чанадад зорчихыг зөвлөж байна.

Гадаад паспортын хүчин төгөлдөр хугацаа доод тал нь 6 сар байх ёстой бөгөөд энэ шаардлагыг хангаагүй бол аливаа авиакомпани онгоцонд суухыг зөвшөөрдөггүйг мөн анхаарна уу.

Иргэн Та гадаад паспортынхаа хүчин төгөлдөр хугацааг байнга шалгаж байхыг хүсье.

Categories
мэдээ нийгэм

​Хөвсгөл аймгийн Ханх сумын сургуульд фургон автомашин гардууллаа

Хөвсгөл аймгийн Ханх сумын сургуулийн удирдлага, эцэг эхчүүдийн зүгээс автомашинтай болох хүсэлтийг удаа дараа тавьсан. Энэ дагуу 2019 оны улсын төсөвт зардлыг тусгуулж, шинэ фургон автомашины түлхүүрийг сургуулийн захирал Ө.Жаргалд гардуулан өглөө.

Ханх сумын хувьд төв суурин газраас алслагдсан, зам бартаа ихтэй тул аймаг, улсын чанартай тэмцээн уралдаанд сургуулийн сурагчид оролцоход хүндрэлтэй байсан юм. Шинэ автомашинтай болсноор сургуулийн сурагчид, багш ажилчдын хувьд цаг алдалгүй тэмцээн уралдаан, олимпиад, арга хэмжээнд оролцох боломж бүрдэж байна.

Мөн сурагчдын сурч боловсрох орчныг сайжруулах, анги танхимын хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс тус сургуулийн II байрны засварт 50 сая төгрөгийг шийдвэрлэж 2018 онд засварыг ажлыг хийж гүйцэтгэсэн бол 2019 онд сургуулийн хичээлийн I байрны их засвар 200 сая төгрөгөөр хийгдэх юм.

Categories
мэдээ улс-төр

​Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан эхэллээ

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Уг хуулийн төслийн танилцуулгийг гишүүн Д.Тэрбишдагва хийлээ. Хуулийн төсөл аж ахуйн нэгжид хориглох зүйл гэсэн заалтыг оруулж байгаа аж. Уг хууль хэрэгжсэнээр олон улсын жишгийн дагуу Хэмжзүйн хүрээлэн байгуулж, хэмжилзүйн судалгаа шинжилгээний асуудал эрхлэх аж. Мөн орон нутгийн хэмжих хэрэгслийн чадавхийг сайжруулна.

Categories
мэдээ нийгэм

Ноолуур 100-120 мянган төгрөг байна

Сүүлийн хоёр жил ноолуурын үнэ 100 мянган төгрөг давсан нь малчдын хувьд таатай мэдээ болж буй. Хөдөө аж ахуйн биржийн өчигдрийн арилжаагаар ямааны ноолуур 100-120 мянган төгрөгийн үнэтэй байна. Үндэсний статистикийн хорооны энэ оны эхний улирлын тайлангаар ямааны цагаан ноолуурын дундаж үнэ кг нь Хэнтий аймагт хамгийн их буюу 132 мянган төгрөг, Ховд аймагт хамгийн бага буюу 90.0 мянган төгрөг, бусад аймагт 94-130 мянган төгрөг байна.

Харин ямааны ноолууртай арьс биржийн арилжаагаар дунджаар 35 мянган төгрөг байна. Нийт 4000 мянган ширхэг арьс бирж дээр байгаа юм. Статистикийн хорооны тайланд ямааны ноолууртай арьсны дундаж үнэ Говь-Алтай, Дундговь аймагт хамгийн их буюу 42 мянган төгрөг, Булган аймагт хамгийн бага буюу 19 мянган төгрөг, бусад аймагт 30-40 мянган төгрөгийн үнэтэй байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Д.Сумъяабазар: “Оюу толгой”-г зогсоохгүй, гэрээг цуцлахгүй. “Оюу толгой” төслийг Засгийн газар зогсооно гэж байхгүй

АмЧам буюу Америкийн худалдааны танхимын энэ удаагийн уулзалтад УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар оролцож салбарынхаа талаар мэдээлэл өгч, олон нийтийн анхаарал татаад буй асуултанд хариулт өглөө. Энэ үеэр “Оюу толгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын буюу “Дубайн гэрээ”-г цуцлах тухай УИХ-аас томилогдсон Ажлын хэсгийн дүгнэлтийн талаар хэлсэн онцлох эшлэлүүдээс хүргэе.

  • “Оюутолгой” дээр хангалттай улс төр хийж байгаа. Одоо “Оюу толгой”-оор улс төр хийхээ болих хэрэгтэй.
  • Монголын төр тухайн цаг үедээ шийдвэрээ гаргаад, олон улсын гэрээ, конвенцид үндэслэн хэлэлцээр хийсэн. Монголын төр бол төр.
  • Гүний уурхайн бүтээн байгуулалтын төсөл дээр дэлхийн 15 том банк ажиллаж байгаа. Энэ бол тоглоом биш. Сэтгэлийн хөөрлөөр шийдчих асуудал биш.
  • Гадаадын хөрөнгө оруулагчдад итгэж, сэтгэл гаргаж, хүндэтгэлтэй, ухаантай хандах ёстой.
  • Гэрээг төгс гэж хэлэхгүй. Засах хэрэгтэй. Ширээний ард суугаад, хэлэлцээд, ухаалгаар ярих ёстой.
  • Хайгуулын 17 000 тусгай зөвшөөрөл олгосноос ганцхан “Оюутолгой”-н орд л илэрсэн. Энэ орд Монголыг дэлхийд хүлээн зөвшөөрүүлж буй. Роберт Фрийдланд Оюутолгойн энэ ордыг нээсэнд нь бид талархах ёстой.
  • Дахиад хэд хэдэн “Оюутолгой” байгааг үгүйсгэхгүй. Тиймээс хайгуулаа урагшлуулах хэрэгтэй.
  • “Оюу толгой”-г зогсоохгүй, гэрээг цуцлахгүй. “Оюу толгой” төслийг Засгийн газар зогсооно гэж байхгүй.
  • “Оюу толгой” төсөл урагшлах ёстой. Цахилгаан станцаа хугацаандаа барьж, гүний уурхайн үйлдвэрлэлээ эхлүүлэх ёстой. “Оюу толгой”-н гэрээнд санаа зовох зүйлгүй.
Categories
мэдээ нийгэм

Гурван аймагт гарсан галыг унтраахаар ажиллаж байна

Хуурайшилт ихтэй байгаа энэ өдрүүдэд ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд иргэдийн хайхрамжгүй байдлаас болж нийслэлд гурван газарт түймэр асч, айлууд зуслангийн байшин шатсан харамсалтай хэрэг гарав.

Нийслэлд гэлтгүй хөдөө орон нутагт ч ой хээрийн түймэр ассан байдалтай байна. Энэ сарын 16-ны байдлаар улсын хэмжээнд идэвхитэй асч байгаа зургаан хэсэг газарт түймэртэй байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сумдад тус бүр нэг, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хоёр түймэр, Дорнод аймагт хоёр түймэр идэвхитэй асч байгаа аж.

Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага, Хилийн цэрэг, Цагдаагийн байгууллага, дархан цаазат газар болон сум, орон нутгаас нийт 300 гаруй хүн, 40 орчим техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа тухай ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол, Хятадын ГХЯ-д хоорондын анхдугаар бодлогын зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улс, БНХАУ-ын Гадаад харилцааны яамд хоорондын анхдугаар Бодлогын зөвлөлдөх уулзалтыг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, хятадын талаас БНХАУ-ын ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Сүнь Вэйдун нар тэргүүлэн оролцов. Зөвлөлдөх уулзалтаар монгол, хятадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, олон улс болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хятадын талын төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэр Монгол Улс, БНХАУ-ын сайн хөршийн найрсаг харилцаа нь Иж бүрэн Стратегийн түншлэлийн хүрээнд бүх талаар өргөжин хөгжиж байгааг онцлон тэмдэглэж, энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд олон төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-д хоорондын энэхүү анхдугаар Бодлогын зөвлөлдөх уулзалт нь найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болж өнгөрсөн бөгөөд дараагийн зөвлөлдөх уулзалтыг Бээжин хотноо зохион байгуулахаар талууд тохиролцов.