Categories
мэдээ нийгэм

Төв цэвэрлэх байгууламжид болсон ослын талаар Ажлын хэсгээс мэдээлэл хийлээ

Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан:

Нөхцөл байдалтай холбоотой албан ёсны мэдээллийг хүргэж байна.

НЗД-ын захирамжаар Төв цэвэрлэхэд гарсан осолтой холбогдуулан шуурхай ажлын хэсэг байгуулагдаад байна. Энэхүү ажлын хэсэг гарсан осолд дүн шинжилгээ хийж, зохион байгуулах үүрэг бүхий юм. Үүнд БХБ, МХЕГ гэх мэт мэргэжлийн бүх байгууллагыг оролцуулсан ба байгууллагууд юуны учраас ажилчид амь насаа алдсан болон нас барсан ажилтнуудын ар гэрт дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдлаа.

Төв цэвэрлэх байгууламжийн насосны станцыг 48 цагийн дотор хэвийн горимд шилжүүлэн ажиллахаар мөн төвлөрч байна.

Өчигдөр болсон нөхцөл байдлаас үүдэж одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжид 50-60 сантиметрийн хэмжээтэй зузаан лаг хуримтлагдаад байна. Эдгээр лагийг шингэлж, зайлуулах ажлыг яаравчлан хийж байна.

Хэрэг, мөрдөн байцаах ажиллагаанд бид хөндлөнгөөс саад болох эрхгүй. Тийм учраас Цагдаагийн болон Прокурорын газраас өгсөн зөвлөмжийг дагуу мэдээллийг бид өгч байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тухайн газрыг онцгой горимд шилжүүлэн ажиллаж байна.

Лагийн газар, тус орчинд осол гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгэж байна. Ингэснээр холбогдох байгууллагууд ажлаа хийж, мөрдлөгийг явуулах боломжтой болно.

Амь үрэгдсэн дөрвөн хүнээс гадна хордож эмнэлэгт хүргэгдсэн хүмүүс байгаа. Өглөөний байдлаар нийт найман хүн хордлого болон сэтгэл зүйн үйлчилгээ авахаар эмчлүүлж байгаа, биеийн байдал тогтвортой байна гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Түймэр гарч болзошгүй 321 зөрчил илрүүлжээ

Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг зохион байгууллаа.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын явцад гал түймэр гарч болзошгүй 321 зөрчил илрүүлсэн байна. Эдгээр зөрчлүүдийн 22,5 хувийг буюу 70 зөрчлийг газар дээр нь, үлдсэн 251 зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулга, дүгнэлтийг бичиж холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Н.Баяртсайханыг чөлөөлөх санал хүргүүллээ

УИХ -ын гишүүн Б.Пүрэвдорж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чѳлѳѳлүүлэх саналыг УИХ дарга Г.Занданшатарт өчигдөр /2019.04.16/ ѳргѳн барьжээ.

Тэрбээр, энэхүү саналдаа, “Монголбанкны Ерөнхийлөгч ажил анх авсан үедээ гадаад валютын албан нөөцийн талаар хариуцлагагүй, улстөржсөн мэдэгдэл хийгээд зогсохгүй, валютын захад ам.доллар хомсдох мэдээлэл нийтэд цацаж, энэхүү эс үйлдлээрээ төгрөгийн ханшийг огцом сулруулсан, бодлогын хүүг нэг хувиар нэмэгдүүлсэн, аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрч, валютын зээл авсан зээлдэгчид ханшийн эрсдэлд орж байгаа нь энэ албан тушаалыг хаших, ажил үүргийг гүйцэтгэх мэдлэг, чадвар, ажлын туршлагагүйг нотолж, үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж байгааг харуулж байна” гэдгийг дурджээ.

Categories
мэдээ нийгэм

​Хүний нөөцийн менежментийн улсын XI-р олимпиад болно

Орчин үеийн хүний нөөцийн менежерүүдэд шаардагдаж буй хамгийн чухал чадварын нэг нь өнөө үед бүтээлч сэтгэлгээ юм. Бүтээлч сэтгэлгээ нь ажилчдаа өндөр бүтээмжтэй ажиллуулах, тэднийг сэдэлжүүлж туслан дэмжихэд оршино. Мөн менежерүүдийн нийгэм эдийн засагт оруулах хувь нэмэр нь дан ганц ашиг орлого гэхээс илүүтэй нийгэмдээ хүмүүнлэг сайн сайхан зүйл бүтээж эерэг хандлагыг түгээх чанар гэж үзэж байна. Иймд шинжлэх ухааны солбицол дээр салбаруудын олон талт асуудлыг харж, түүнийг шийдвэрлэх чадваруудыг хүний нөөцийн менежерүүдэд эзэмшүүлэх нь зайлшгүйшаардлагатай асуудлуудын нэг мөн гэж зохион байгуулагчид үзэж ирээдүйн хүний нөөцийн менежрүүдийг ийнхүү чадвахижуулан өрсөлдүүлж байна.

Эдийн засаг бизнес, менежментийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дууд сургуулийн оюутнуудын дунд болдог Хүний нөөцийн менежментийн улсын XI-р олимпиадыг Хүмүүнлэгийн ухааны их сургууль,Монголын хүний нөөцийн мэргэшсэн менежерүүдийн холбоо хамтран зохион байгуулж байна. 2019 оны 4 сарын 19-20-ны өдрүүдэд болох тус наадам хүний нөөцийн менежментийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, бүтээлч сэтгэлгээтэй хүмүүнлэг чанарыг эрхэмлэсэн менежрүүдийг бэлтгэх, орчин үеийн бизнесийн байгууллагын тулгамдсан асуудалд багш, оюутан хамтын бүтээлч сэтгэлгээгээр хандан, Монголын хүний нөөцийн менежментийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой.

Энэ жилийн олимпиад “Хүмүүнлэг, бүтээлч HR” уриатайгаар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаагаарай онцлог.Сургууль тус бүр гурван хүний бүрэлдэхүүнтэй хоёр хүртэлх багаа өрсөлдүүлдэг бөгөөд 10 удаа зохион байгуулагдсан энэхүү олимпиад нь өргөн цар хүрээтэй болж иржээ. Олимпиадын эхний даалгавар нь энэхүү уриаг илэрхийлсэн контент бэлтгэж олимпиадын сошиал хуудсаар дамжуулан олон нийтэд танилцуулах даалгавар байна. Олимпиадын хүрээнд оюутнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, хурдыг шалгах 6 төрлийн даалгавартай 2 үе шаттай зохион байгуулагдана. Олимпиад ХИС-ийн хичээлийн IV-р байранд 2019 оны 4-р сарын 19, 20 өдрүүдэд болно.

Олимпиадын үе шат:

1-р үе шат: Мэдлэг шалгах тест, номын ярилцлага, чөлөөт ярилцлага, контентийн уралдаан гэсэн 4 шалгууртай байна.

2-р үе шат: Асуудал шийдвэрлэх кейс, эссэ бичлэг

Энэхүү шалгууруудын дагуу оролцогчид өөрийгөө илэрхийлэх, илтгэх ур чадвараа үнэлүүлэх зорилгоор өгөгдсөн сэдвийн дагуу илтгэл тавих, бизнесийн байгууллагын бодит жишээн дээр хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх хувилбарыг танилцуулан, пресентаци бэлтгэж хамгаалах, багийн ахлагч нарсэтгэхүйн цар, мэдлэгийн хүрээг шалгасан тодорхой сэдвээр эссэ бичих, хүний нөөцийн мэргэжил, тус олимпиадын уриаг олон нийтэд таниулан сурталчлах замаар оролцогчдын бүтээлч сэтгэлгээ, контент бүтээх, тест бөглөх, бодлого бодох зэргээр маш олон төрлийн ур чадвараараа өрсөлддөг чансаа өндөртэй олимпиад болдог.

“Хүмүүнлэг, бүтээлч HR”Хүний нөөцийн менежментийн улсын XI-р олимпиадын ерөнхий зохион байгуулагч, ерөнхий ивээн тэтгэгчээр “Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль”, ивээн тэтгэгчээр “ТОД ӨНГӨ”, дэмжигч байгууллагаар “Витафит”, “Банк Санхүүгийн Академи” оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Цогтбаатар сайд харамслаа илэрхийлж захидал илгээв

Дэлхийн түүх, соёлын хосгүй өв Парисын Эх Дагинын сүмд гал гарч, Франц Улс болон хүн төрөлхтний соёлын түүхэнд нөхөж баршгүй хохирол учирсанд гүнээ харамсаж буйгаа илэрхийлж Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайд ноён Жан-Ив Лө Дрианд өчигдөр /2019.04.17/ захидал илгээсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХХБанк “УЛААНБААТАР МАРАФОН 2019” арга хэмжээнд 1000 сурагчдыг ОРОЛЦУУЛАХ ЭРХИЙН БИЧИГ ГАРДУУЛЛАА

Нийслэлийн хэмжээнд 6 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Улаанбаатар Марафон-2019” нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, олон нийтэд идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийг сурталчлан таниулах арга хэмжээнд ХХБанк өөрийн спортлог ажилтнуудынхаа санаачилгын хүрээнд нэгдэж, 4-р сарын 01-ний өдөр ХХБанкны Гүйцэтгэх захирлын орлогч Б.Баярмаа, Гүйцэтгэх захирлын орлогч Д.Хүрэлбаатар нар шилжин явах цомыг хүлээн авсан.

2018 онд Монгол Улсын ирээдүй хойч үедээ эрүүл мэнд, амьдралын зөв хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор ХХБанкны зүгээс Чингэлтэй Дүүргийн Тэргүүний 61-р дунд сургууль болон Улсын Тэргүүний 24-р дунд сургуулийн нийт 500 сурагчийн “Улаанбаатар Марафон-2018”-д хамрагдах бүртгэлийн төлбөрийг санхүүжүүлэн, оролцуулах эрхийн бичгийг гардуулан өгч байсан бол энэ жилийн хувьд энэхүү тоог 2 дахин өсгөж, Чингэлтэй дүүргийн алслагдсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг ерөнхий боловсролын 24, 61, 117, 17, 49 гэсэн 5-н сургуулиудын нийт 1000-н сурагчдыг “Улаанбаатар марафон 2019” уралдаан тэмцээнд оролцуулах боломжоор хангаж эрхийн бичгийг гардуулан өглөө.

Энэхүү олон улсын марафоныг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа нь их хотын нийт иргэдэд эрүүл амьдралын хэвшил, зөв дадлыг төлөвшүүлэхэд өндөр ач холбогдолтой тул ийнхүү ХХБанк өргөн хүрээнд дэмжин оролцож байгаа юм байна.

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

Categories
мэдээ нийгэм

Сургагч багш нарт батламжийг нь гардууллаа

Төрийн албан хаагчийн сургалтад багшлахаар бэлтгэгдсэн сургагч багш нарт батламжийг нь гардууллаа.

Улсын Их Хурлын Тамгын газраас төрийн албан хаагчийн сургалтад багшлах хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор Хууль эрх зүйн хэлтсийн дарга, ахлах зөвлөх, зөвлөхүүдийг сургагч багш болгон бэлтгэсэн юм.

Хоёр өдрийн турш мэргэжлийн багш, илтгэгчдээр хичээл заалган сургагч багшаар бэлтгэгдсэн ажилтнуудад УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн дарга Л.Хосбаяр нар батламжийг нь гардуулж, амжилт хүсэв.

Categories
мэдээ нийгэм

​Их аварга Хакухо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзжээ

Их аварга Хакухо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзжээ. Тэрбээр энэ тухай өргөдлөө Ерөнхийлөгчийн Тамгын газар өнгөрсөн долоо хоног өгсөн гэх мэдээлэл гарсан ч хуулиараа эхлээд Гадаадын иргэн харьяатын байгууллагаар дамждаг аж.

Их аварга Хакухо М.Даваажаргал Японы иргэн болсноор өөрийн нэрээр дэвжээ байгуулж, Сумогийн холбоонд ажиллах эрх нь нээгдэх юм. Мөн 2020 оны Токиогийн олимпийг нээхийн тулд ийм шийдвэр гаргасан, японы талаас иргэншлээсээ татгалзах “шахалт үзүүлсэн” гэх таамаглал явж байна.

Монгол Улсын харьяатаас гарах хууль, журмаар тухайн иргэн гадаадад амьдарч байгаа бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр өргөдлөө гаргах бөгөөд Монгол Улсын харьяатаас гарах болсон шалтгаан, харьяат болохыг хүссэн улс, харьяат болох улсдаа шилжин суурьшсан огноо, эцэг, эх, эхнэр /нөхөр/, хүүхэд нь аль улсын харьяат болох, тэдгээрийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, 18 нас хүртэлх насны хүүхдийнхээ иргэний харьяаллыг өөрчлөх эсэх талаар тусгаж, тухайн улсад сууж байгаа Монгол Улсын ЭСЯ-д хүсэлтээ хүргүүлдэг байна.

Ямартай ч одоогоор Ерөнхийлөгчийн Тамгын газарт Их аварга Хакухо М.Даваажаргалын хүсэлт ирээгүй байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч хүүхэд байгууллагын төлөөлөлтэй уулзана

Засгийн газраас энэ оныг “Хүүхэд хамгааллын жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхдийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийж, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийг зарим байгууллагын төлөөлөлд гардуулах юм байна.

Өмнө нь Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхэд хамгааллын чиглэлээр үүрэг хүлээсэн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийж байсан юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Анхаар, Хүүхдээс хол байлга!

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Юу ч ойлгодоггүй мөртөө сайхан санаа агуулсан гал цогтой хүмүүсийн цаана л эрх чөлөөнд учрах хамгийн том аюул нуугдаж байдаг. Шүүгч Луис Брэндис

Нямдорж дахиад л хэрэгт ороодохлоо. Урьд тагнуулын хэрэгт орооцолдсон. Хөөрхийг үүгээр нь далимдуулж нэлээд гөвсөн дөө. Гадаадын тусгай албатынхантай уулзсан баримт нь гараад ирсэн хэрэг. Гэхдээ яаж ч бодоод амьтны цуураад байгаа шиг тэрээр тагнуул хийгээгүй юм. Аль зэрэг эх орончийг нь мэдэхгүй, юутай ч ийм ажилд түүнийг хэн ч тоож ашиглахгүй. Уулзсан уу, уулзсан. Согтсон уу согтсон, чалчсан уу чалчсан. Гэхдээ түүнд дэлгээд байх материал ч байсангүй. Цаадуул нь чухал албаны хүн болохоор юм мэдэж байж магадгүй л гэж горьдсон хэрэг. Манай хөөрхийд ордон хавиар яваа хов живээс өөр ямар мэдээлэл байх вэ дээ. Тэр дарга тийм нарийн бичгийн даргадаа хандардаг, тэр дарга тийм юм идсэн байх зэргийн тэрэнтэй тэрэнгүй шар сониноос олоод мэдчихэж болох зүйл дээр зориуд урагш нь аваачиж буудалд суулгаж ухааныг нь гартал архидуулж бэлэг сэлт өгч явдаг цаадуул нь ч цаадуул, мэргэжилдээ л тааруу бололтой.

Нямдорж тагнуул байх учиргүй гэж би хэд хэд бичсэн. Өмөөрсөн ч юм биш, хүнийг нь мэдэх юм болохоор ийм амьтнаар тагнуул хийлгэж байдаг орон юу л боллоо гэж сансарт хүн нисгэж, цөмийн эрчим ашиглаж, хөгжлийн хурдацаараа дэлхийг цочоож байв гэсэн ердийн харьцуулсан анализаа л хэлсэн хэрэг. Манай хөршүүд шугуйд модон дээр чармай нүцгэн суудаг, 18 үгэнд багтааж хоорондоо харилцдаг, сүүлний үлдэгдэл нь 10 см-ээс дээш бол ч Нямдорж супер Ганс Колос болж орхино л доо. Тэгсэн сайхан гар шүү, тагнуул биш гэж бичлээ гээд намайг гал түймрийн бүртгэл хариуцдаг цагдаад өгч орхиж байгаа юм. Би яахав дээ, Нямдорж тагнуул биш гэж би бичсэн, үүнийхээ төлөө хариуцлагаа хүлээнэ, хэрэв мөн юм бол та нар батлаадах л гэсэн. Баталж чадаагүй шүү, ингээд тэр тагнуул бишээрээ үлдсэн. Багадаа үзсэн киноны мөрөөдөл нь будаа.

Мань хүнийг саявтар Үндсэн хуулийн Цэц авч хэлэлцээд Үндсэн хуулийг зүйл бүрээр зөрчсөн болохыг нь өөрт нь хэлж өгөв. Харин ойлгуулж чадаагүй байх. “Би угаасаа засдаг, яршиг зүгээр одоо үүнээс хойш засч чадахгүй шүү” гээд байгаа хүнд яаж ч ойлгуулах юм билээ. Ард түмэн өөрийн үзэмжээр хэн нэгнийг төлөөлүүлэн сонгодог, тэд нь нийлж байгаад ард түмний хүсэл зоригт нийцүүлэн энэ оронд үйлчлэх хуулийн хүрээг тогтоож өгдөг гэсэн энгийн үнэнийг энэхүү өөрийгөө хуульч гээд үнэмшчихсэн нөхөр 15 жил парламентад суугаад, Хууль зүйн яамыг нь чамгүй хэдэн жил толгойлчихоод огт ойлгохгүй л явна шүү дээ. Хүнийх нь хувьд би түүнийг ойлгож л байна л даа. Гайхах ч юм алга.

Асуудлыг өөр талаас нь авч үзье. Батлагдаад гарчихсан хуулийг хэн нэг нь засаад цоохорлоод унаж болохгүй гэдгийг тэр үнэхээр ойлгохгүй байна. Тэрнээс биш зарим нэгний хэлээд байгаа шиг хэн нэгнээс мөнгө төгрөг авч байгаад зориудаар зассан зүйл түүнд байхгүй. Тэгэхэд ухаан хэрэгтэй шүү дээ. Болох болохгүйн зааг мэдэхгүй амьтан. “Намайг сайд боллоо гээд найз нөхөд маань гурван давхар байшин, жип машинаар шагнасан” гээд хөөрцөг болчихсон ярилцлага хийгээд явдаг амьтан шүү дээ, чааваас. Хахууль өгөхөөр тэрнийг нь авлига гэж ойлгохгүй талархаад яваа хэрэг. “Над шиг хууль хийх хэмжээний хүн байхгүй” гэж улаан цагаангүй хээв нэг мэдэгдэнэ. Үнэхээр ч ийм хэмжээний хүн түмд нэг, бичиг үсэгтэй улсын дотор бумд нэг, хуулийн дипломтой хүмүүсийн дунд саяд нэг тохиох ховор нь ч ховор бодьгал л даа. Тэгэхээр хөөрхий байгаа нь л тэр юм, түүнээс улс орноо хорлочихъё гэж бодсон юм байхгүй, эсвэл амьтан хүний захиалгаар хийсэн ч юм огт үгүй.

Эндээс ямар сургамж гарч ирж байна? Хүүхдийн гарт шүдэнз бариулж болохгүй л гэсэн үг. Тэсэрч дэлбэрэх болон амархан шатах зүйл, мөн эм тариан дээр “Хүүхдээс хол байлга!” гэсэн анхааруулга үргэлж байдаг. Хүүхдийг гадуурхаж байгаа хэрэг биш, хариуцлага хүлээх чадваргүй, болох болохгүйг ойлгохгүй, хор холбогдлыг нь мэдэхгүй учраас л тэдэнд итгэхгүй байгаа хэрэг шүү дээ. Ганц хэлтэй, түүгээрээ ч зөв ярьж чаддаггүй хүн, “Харвардын коммунист” гэгдэх хөөргөн хархүүтэй нийлээд хууль хийчихсэн чинь 10 мянган төгрөг хулгайлаад тэрүүгээрээ талх авсан эмэгтэй 10 жилийн гяндан авчихаж байна шүү дээ. Хулгай хийх нь буруу боловч хуулийн адикват чанар буюу алив хүн хийсэн хэрэгтээ тохирсон зэм хүртэнэ гэсэн анхдагч ойлголтыг шүдэнз барьсан хүүхэд яаж ойлгох билээ. Иймээс түймэр тавьчихсан хүүхдийг дахиж ингүүлүүлэхгүйн тулд өмдийг нь тайлж байгаад бөгсөн дээр нь зоддог, хашраадаг, харин шатсан зүйлийн хариуцлагыг эргэн тойрны насанд хүрсэн хүмүүс хүлээх учиртай болдог. Хөөрхий зайлуул, цаанаа муу юм бодоогүй юм чааваас гэдэг хуулийн логик байдаггүй. Иймийг нь өршөөл гэж өөрөөр нэрлэнэ. Өршөөлөө гээд дахин шүдэнз бариулдаггүй, бүр холхон аюулгүй газар аваачдаг. Насанд хүрсэн хүнд энэ нь цөллөг, гэрийн хорио, тусгаарлал, сэтгэцийн больниц, ажлаас халах зэрэг байдлаар илэрлээ олно. Энд мораль, моралийн эрх зэрэг юм яримааргүй байна, хүүхдэд дэндүү хүнддэнэ.

УИХ-ын дарга болсны хувьд гэвэл “Баахан хүн шоронд хийчихсэн чинь нөгөөдүүл чинь гараад ирлээ. Одоо намайг төрийн хамгаалалтад оруулж өг. Төрийн төлөө чөмгөө дундартал зүтгэсээр байгаад амь насаараа хохирох нь, одоо л та бүхэн хүний жудаг гарга” гэж гуйсаар байгаад болсон гэнэ лээ. Наадуул нь ч жудаг гээч юмаа гаргаж. Хүүхдийг эрхлүүлж гарт нь заазуур бариулчихаж. УИХ-ын дарга болсныгоо ч цэргийн хамаанд өгдөг тушаал буулгадаг дарга гээд ойлгочихсон хэрэг, өнөө учир мэдэхгүй жаал нь. Байлдаж тоглож байгаа ухаантай юм биз дээ. Наадуул нь ч Их хурлын дарга бол зөвхөн хурал зохицуулагч юм шүү ч гээд хэлээд өгчихдөггүй. Спикер гэхээр генерал хавьцаа л юм ойлгоо л доо.

Харин Энхбаяр саяхан нэг сонин юм ярьдаг юм. Япон яваад иржээ. Өөрөөр хэлбэл гэгээрчихэж. Манайхан нэг хэсэг бүх юм төрд байх ёстой гэж туйлширдаг байсан гэнэ. Дараа нь бүх юм хувьд байх ёстой гэж нөгөө тийшээ туйлширсан гэнэ. Одоо дэлхий даяар энэ хоёр туйлшралын дундуур төр, хувь хүн хоёр хоёр талаасаа түншлэн хөрөнгөө хамтатгаад хөгжил дэвшилд хүрдэг болсон гэнэ. Үүнийгээ англиар “гурван П” гэдэг (ингэнгүүт нь надад ч өөр юм бодогдсон шүү!) гээд Public-Private-Partnership гэж тайлав. Төр өмчтэй байгаад түүгээрээ менежмэнт хийхээрээ л ёстой дампууруулж өгдөг үнэнийг өдгөө хорвоо нэгэнт таньсан. Паблик гээд байгаа нь ерөөсөө төрийг болоод төрийн өмчийг хэлж байгаа юм биш. Үүнийг дунд сургуульд заадаг болсон. Олон эзэмшигчтэй, тайлан тооцоо нь нийтэд илэрхий компанийг л хэлдэг. Паблик компани нь хувийн өмч, эзэмшигч нь олон. Ингэхээр Энхбаяр мэддэгүйгээсээ болж сайхан сэтгэл гаргаж бантанг нь хутгах гэж байна. Эсвэл сүүлийн үед их яригдаад байгаа ашигт малтмалын том ордуудыг хэрхэн эзэмших тухай яриаг өөрийн хорон санаа руу эргүүлэх гэж зориуд ингэж тайлбарлаж байна. Аль нь ч байсан үр дүн нь хортой. Эхнийх нь сайхан санаат мулгуугийн хорлол, дараагийнх нь хорон санаат өөдгүй амьтны зориудын явуулга. Эсвэл шүдэнз барьсан хүүхэд, эсвэл мэс нуусан Брут.

Цэцийн хурал дээр Бямбадоржийг харав уу? Дүүг нь зодож байгааг хараад ах нь учрыг нь ч олсон юм байхгүй нүдээ аниад зодолдоод унадаг шүү дээ. Тийм дүр төрх харагдаж байгаа биз. Бас л хүүхдийн л явдал. Ах бацааны гарт гай болж хутга байвал яана. Хаа хамаагүй хүн бүлэх нь байна шүү дээ! Хууль бол заазуур юм гэж Нямдорж хаа нэгтээ сонссоноо эшилж хэлж байсан. Хүүхдийг хутга, шөвөг, заазуурнаас бас хол байлга!

2007-03-07