Categories
мэдээ нийгэм

Оксфордын их сургуулийн Технологийн хөгжлийн комиссын төлөөлөгчидтэй уулзлаа

Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр Их Британийн Оксфордын их сургуулийн Технологийн хөгжлийн комисс болон “Аксесс солушин” ХХК-ийн бие төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Дээрх байгууллагууд Монгол Улсын эдийн засагт орчин үеийн цахим мэдээллийн технологийн нөлөөллийн талаарх “Технологийн хөгжлийн зөвлөмж боловсруулах” төслийг хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Уулзалтын үеэр Б.Бат-Эрдэнэ төлөөлөгчдөд Улаанбаатар инновацын төвийг танилцуулахын сацуу уг төслийн хэрэгжилтийг дэмжин төслийн судалгааны багийг Улаанбаатар инновацын төвд байрлуулж, хэрэгцээт мэдээллээр ханган хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.

Оксфордын их сургуулийн технологийн хөгжлийн комиссын үйл ажиллагааны зорилго нь хөгжиж буй улс орнуудын эдийн засаг дахь орчин үеийн дэвшилтэт технологийн эерэг болон сөрөг талыг судлах, ялангуяа засгийн газрын үйл ажиллагааны чиглэлд мэдээллийн сан, үйлчилгээ, нийгмийн халамж зэрэг салбаруудад автоматжуулалт, цахим технологи нэвтрүүлэхийн давуу болон сул талыг судлахад чиглэдэг.

Энэхүү төслийн үр дүнд УИХ-ын 2019 оны намрын чуулганаар хэлэлцэх технологийн чиглэлийн хуулийн хэлэлцүүлэгт ашиглагдах бодлогын зөвлөмжүүд гарах юм. Үүнд:

  • Цахим хөгжлийн бэлэн байдал, одоогийн түвшингээ тогтоох
  • Цахим хөгжлийн хүчирхэг суурийг тавих зорилгоор үндэсний хэлэлцүүлгүүд зохион байгуулах
  • Цахим хөгжил, технологийн дэвшлийн хүртээмжтэй өсөлтийг дэмжих улс орны хөгжлийн төлөвлөгөөнд дэмжлэг үзүүлэх зэрэг багтаж байгаа юм гэж нийслэлийн Үйлдвэрлэл, инновацын газраас мэдээлэв.
Categories
мэдээ нийгэм

Багануурт хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг болно

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 16/08 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус дүүргийн иргэдэд зориулсан төрийн үйлчилгээ, эрх зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг энэ сарын 18-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгт Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн халамжийн газар, Татварын газар, Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Монголын Хуульчдын холбоо, Хүмүүнлэгийн Ухааны их сургууль зэрэг байгууллагууд хамтран оролцоно гэж нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Иж бүрэн шалгалт зохион байгуулж байна

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны А/122 тоот тушаалаар Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Г.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Дархан- Уул аймгийн Онцгой байдлын газарт иж бүрэн шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Ажлын хэсэг иж бүрэн шалгалтыг Дархан, Орхон аймгийн Онцгой байдлын газарт, биелэлтийн шалгалтыг Булган аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 16-22-ны өдрүүдэд зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Жагсаалын урьдчилсан бэлтгэлд 4300 гаруй ажилтан, алба хаагч оролцлоо

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 24-26-ны өдрүүдэд гурван үе шаттайгаар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Сургуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нэгдсэн жагсаалын урьдчилсан бэлтгэлийг өнөөдөр 05:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Жагсаалын бэлтгэлд нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчит газар, аж ахуйн нэгж, байгууллагын 4300 гаруй ажилтан, алба хаагч оролцлоо. Гамшгаас хамгаалах иж сургууль энэ сарын 24-ний өглөө “Яаралтай цуглар” дохиогоор нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагууд Сүхбаатарын талбайд цуглаж, гамшгаас хамгаалах бэлэн байдлаа шалгуулан нэгдсэн жагсаалын арга хэмжээг зохион байгуулснаар эхлэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг прокурорын орлогчоор томилохоор дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн хүрээнд прокурорын байгууллагын шүүхээс нотолсон материалыг ирүүлж байхад нь прокурорт буцаадаг байсныг болиулж байсан. Мөн энэ асуудалтай холбогдуулан Үндсэн хуулийн Цэцээс шийдвэр гарч, хохирогч, прокурор давж заалдах шатанд гомдол гаргасан бол ялыг хөнгөрүүлж болохгүй, шүүгдэгч давж заалдахаар бол ялыг хөнгөрүүлэхээр тусгасан. Гэвч Улсын дээд шүүх, прокурор хоёр өөр өөр байр суурьтай байгаа учраас хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулах горимын саналыг зарим гишүүд гаргасан бол зарим гишүүд хуулийн хугацаа дуусгавар болж байгаа учраас хойшлуулж болохгүй гэдгийг хэлсэн банйа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлаас хойшлуулах саналаар горимын санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хойшлууллаа.

Үүний дараа Ерөнхийлөгчөөс зөвшилцөхөөр ирүүлсэн М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг прокурорын орлогчоор томилохыг зөвшилцөх саналыг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр орлогч нарыг зөвшилцөх саналыг чуулганы хуралдаанд шилжүүлэв.

Categories
мэдээ нийгэм

Дарханы цэцэрлэгүүд эцэг, эхчүүдээс хандив нэрээр мөнгө авдаг байжээ

Дархан-Уул аймгийн нийт 16 цэцэрлэг эцэг эхчүүдээс хууль бус хандивын мөнгө авч байсан зөрчил илэрчээ. Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг, тус аймаг дахь Иргэний хяналтын зөвлөлийн гишүүд хамтран иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр шалгал зохион байгуулсан байна. Аймгийн төвийн нийт 18 цэцэрлэг, есөн сургуулийн “Үдийн цай” хөтөлбөр, хандив тусламж болон худалдан авах үйл ажиллагааны нөхцөл байдлыг газар дээр нь хянасан аж. Шалгалтаар, аймгийн хэмжээнд 2017-2018 онд эцэг, эхчүүдээс 132,8 сая төгрөгийн хандив авсан нь илэрсэн байна.

Түүнчлэн цэцэрлэгүүд нь хүүхдийн хоол, хүнсний материал бэлтгэх, худалдан авах үйл ажиллагааг явуулахдаа босго үнийн дүнгээс хамаарч харьцуулалтын арга болон нээлттэй тендер сонгон шалгаруулалт зарлахгүйгээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай жилд дунджаар 30-120 сая төгрөгийн худалдан авалтыг шууд гэрээ байгуулж байжээ. Энэ нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.5-д “…нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийх зорилгоор нийт төсөвт өртгийг хувааж хэд хэдэн тендер шалгаруулалт явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна.
image
Categories
мэдээ нийгэм

​Прокурорын байгууллагаас Капитал банкны удирдлагуудыг шалгаж эхэлжээ

Монголбанк энэ сарын 8-ны өдөр Капитал банкийг татан буулгаж буйгаа мэдэгдэн, үйл ажиллагааг нь зогсоосон билээ. Тус банк санхүүгийн үйл ажиллагаа явуулах чадамжгүй болсон учраас татан буулгаж буйгаа тайлбарласан.

Тэгвэл өнөөдрөөс прокурорын байгууллагаас Капитал банктай холбоотой асуудлаар хэрэг бүртгэлийн хэрэг нээж, шалгаж эхэллээ. Капитал банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтнуудын үйлдэлд банкийг татан буулгахад хүргэсэн хууль бус үйл ажиллагаа байгаа эсэхэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж байгаа энэ хэрэгт мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд шалгалтын явц байдал, үр дүн, хэргийн шийдвэрлэлтийн талаар тухайн үед нь прокурорын байгууллагаас мэдээлэхээр болжээ.

Categories
гадаад мэдээ

Токиогийн Олимпын наадмын хуваарийг танилцуулжээ

2020 онд Японы нийслэл Токио хотноо зохион байгуулах Олимп, Паралимпын наадмын 17 өдрийн дэлгэрэнгүй хуваарийг мягмар гарагт олон нийтэд танилцуулсан байна.

“2020 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний өдөр хүртэл үргэлжлэх Токиогийн Олимп, Паралимпын наадмын үеэр спортын 33 төрлийн 339 тэмцээн уралдаан зохион байгуулна” гэж уг наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлсэн байна. Олимпын наадмын нээлтийн ёслолыг долдугаар сарын 24-нд, хаалтын ёслолыг наймдугаар сарын 9-нд шинэ үндэсний хүрээлэнд зохион байгуулах ажээ. Энэхүү хоёр арга хэмжээ нь орон нутгийн цагаар оройны 20-23 цагийн хооронд үргэлжилнэ. Спортын эхний арга хэмжээ эмэгтэйчүүдийн софтболын тэмцээн байх бөгөөд Фүкүшима мужид долдугаар сарын 22-нд өглөөний 9 цагт эхэлнэ. Энэ нь нээлтийн ёслолоос хоёр хоногийн өмнө гэсэн үг юм. Үүний дараа эрэгтэй, эмэгтэй жүдо бөхийн тэмцээн гээд олон арга хэмжээ долдугаар сарын 25-нд эхэлнэ. Зуны улирлын үеэр Токио хотод хэт халах төлөвтэй байгаатай холбогдуулан Олимпын наадмыг зохион байгуулах хороо наймдугаар сарын 2-нд болох эмэгтэйчүүдийн марафон, 9-нд болох эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээний эхлэх цагийг өглөөний 6 цаг болгож өөрчилсөн байна. Үүний зэрэгцээ наймдугаар сарын 8-нд болох эрэгтэйчүүдийн 50 километрийн спорт алхалтын тэмцээн өглөөний 5:30 минутад эхлэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Үлгэрийн баатрууд хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалахыг уриаллаа

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Монгол улсын хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын 2017 оны 103-р тогтоол “Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”, Нийслэлийн засаг даргын Сар бүрийн 09-ны өдрийг бидний эрүүл мэнд аюулгүй байдлыг хангах өдөр болгон зарласантай холбогдуулан бага насны хүүхдийг болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, тэдэнд эерэг дадал хэвшүүлэх нөлөөллийн ажлыг зохион байгуулж, эцэг эх олон нийтэд эрүүл аюулгүй орчинд амьдрах уриалга дэвшүүлэн ажиллаж байна.

Болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг Монголын сурагчдын холбоотой хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид болон тэдний эцэг эхэд чиглэсэн сургалт нөлөөллийн ажил энэ сарын 9-ний өдрөөс эхэллээ. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн ерөнхий боловсролын 20, 16, 9 дүгээр сургуулийн 450 хүүхэд болон тэдний 450 эцэг эхэд эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх талаар сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулсан. Уг ажлын хүрээнд “Алтан-Аргай, Мөнгөн-Аргай” хүүхдийн үлгэрийн баатрууд хүүхэд багачуудад үзүүлэх сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд баатруудын үйл явдалтай үлгэр, зохиолын хэлбэртэй зурагт зөвлөмжүүдийг олон нийтэд түгээж байна гэж Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээлэл өгөв

Нийслэлийн хэмжээнд 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд ‘’Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль’’ нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдах гэж байгаа. Үүнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комиссын Газар хөдлөлтийн гамшгийн үед ажиллах ажлын хэсгийн ахлагч Т.Батцогт дүүргийн 28 хорооны Засаг дарга болон Зохион байгуулагчдад үүрэг даалгавар, мэдээлэл өгөв.

Тодруулбал, дүүргийн Онцгой комиссын IV хуралдаанаар гаргасан ‘’Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль’’-ийн үед дүүргийн Онцгой комисс хэрхэн ажиллах төлөвлөгөөг хороодод танилцуулж, мэдээлэл, гарын авлагаар хангасан байна.

Сургуулийн хүрээнд ‘’Дүнжингарав’’ худалдааны төвийн урд талбайд гамшгийн дуут дохиогоор цугларсан 500 иргэнийг дүүргийн 20 дугаар хороо ‘’Монгол шилтгээн’’ амралтын газарт байрлах түр орогнуулах байр руу нүүлгэн шилжүүлэх юм. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Нийслэл хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан дүүргийн 14 дүгээр хороо Халдварт өвчин судлалын үндэсний төвд ‘’Газар хөдлөлтийн гамшиг’’-ийн дуурайлган үзүүлэх дадлага сургуулийг зохион байгуулах юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.