Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Талийгаачийн нэг нь “Ажлын залуу маань химийн бодист хордоод хараагүй болчихлоо” хэмээн өмнө нь ярьж байжээ

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ус сувгийн удирдах газрын харьяа Төв цэвэрлэх байгууламж, Түүхий үлдэцийн насос станцын барилгад энэ сарын 16-ны өдрийн 15:20 цагийн орчимд ноцтой осол гарсан. Уг ослын улмаас улсын харьяа байгууллагын дөрвөн иргэн ажлын байрандаа амь насаа алдаж найман иргэн хийнд хордож Цэргийн төв госпиталд хүргэгдэн эмчлэгдэж байгаа ажээ. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөж ажилладаггүй, хамгаалах хувцас, тоног төхөөрөмж хангалтгүй зэргээс шалтгаалж гарсан ослын талаар бид сурвалжиллаа. Өмнө 2014 онд Төв цэвэрлэх байгууламжид хоёр иргэн амь насаа алдаж байжээ.

Төв цэвэрлэх байгууламж нь Улаанбаатар хотын үйлдвэр болон ахуйн хэрэглээнээс гарсан бохир усыг цэвэрлэж 24 цагийн турш ажилладаг инженерийн байгууламж юм. Тус байгууллага 170 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулдаг гэнэ.

Энэ сарын 16-ны өдөр Төв цэвэрлэх байгууламжид ямар нэгэн томоохон засварын ажил хийгдээгүй юм байна. Өдөр тутмын засвар үйлчилгээг ээлжийн инженер, механик инженер, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженерүүд удирдаж явуулж байжээ. Өдрийн 15:00 цагийн орчимд засварын бригадын засвар үйлчилгээгээ гүйцэтгэх явцад насос станцад хий ялгарсан байна. Хүчтэй ялгарсан хийний улмаас шатнаас доош хоёр метрт байрлах хоолойг засах гэж орсон ажилтнууд хийнд хордож амь насаа алдсан байна. Ослын газарт хоолойгоор их хэмжээний лаг цацарч байсан талаар эх сурвалж мэдээлсэн юм. Хордсон иргэдийг аврахаар таван ажилтан насос станцруу нэвтэрсэн боловч хортой хийнд муужирч буцаж гарч иржээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт мэдэгдэж аврах ажиллагаа явуулсан байна.

Төв цэвэрлэх байгууламж, Түүхий үлдэцийн насос станцын хийд хордсоны улмаас А.Болдхуяг, М.Баяржаргал, Т.Алтансүх, Б.Түвшинтөгс нарын 32-42 насны дөрвөн иргэн амь насаа алдсан юм. Харин тэднийг аврахаар насос станц руу орсон таван иргэнийг Цэргийн төв госпиталд хүргэсэн байна. Одоогийн байдлаар тус эмнэлэгт найман иргэн хордлого тайлах эмчилгээ хийлгэж байгаа юм байна. Тэднээс химийн ямар бодист хордсон талаар шинжилгээ авч байгаа гэнэ.

Бид ослын улмаас амиа алдсан иргэний эгч У-тай ярилцсан юм.

-Танай гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Таны дүү Төв цэвэрлэх байгууламжид ажилладаг байсан гэсэн. Ослын тухай мэдээллийг анх хаанаас сонссон бэ?

-Үнэхээр хүнд байна. Өчигдөр (энэ сарын 16-нд) 16:00 цагийн орчимд СХД-ийн цагдаагийн хэлтсээс утасдаж энэ муухай мэдээг дуулгасан. Сонссон даруйдаа Төв цэвэрлэх байгууламж руу очиход биднийг дотогш нь ч нэвтрүүлэхгүй, цагдаагийн хамгаалалтад авчихсан байсан. Өглөө гэрээсээ яараад гарсан дүүгээ дахиж харахгүй гэж бодохоор итгэж өгөхгүй юм.

-Таны дүү тус байгууллагад анх хэзээ ажилд орсон юм бэ?

-Миний дүү сая Цагаан сарын дараа л Төв цэвэрлэх байгууламжид ажилд орсон. Тус байгууллагад хоёр сар гаруй ажиллаад л бидэнд ийм харамсалтай явдал тохиолдлоо. 90 хүрч байгаа аавд нь бид юу гэж хэлэх вэ. Яс хавталзах юм.

-Талийгаач гэр бүлтэй байсан уу. Хэдэн хүүхэдтэй байв?

-Гэр бүлтэй. Эхнэр нь бага насны гурван эрэгтэй хүүхдийн хамт өрх толгойлоод үлдлээ. Миний дүү ар гэрээ авч явж байсан юм шүү дээ. Эхнэрийнх нь сэтгэл хямарч байхааг харахаас л нүд халтирах юм. Гурван хүүхдийн эцгийн амь насыг хариуцаж хортой нөхцөлд ажиллагаа явуулж байж хариуцлагатай ажиллах ёстой биз дээ. Олон иргэдийн амь нас, ар гэрийг хариуцаж байж ажил эхлэхийн өмнө тэр тоног төхөөрөмжөө сайтар шалгах үүрэгтэй. Хариуцлагыг нь би Ус сувгийн удирдах газар, Төв цэвэрлэх байгууламжаас нэхэж байна.

-Онц хүнд нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг шүү дээ. Хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хэр хангаж ажилладаг байсан юм бол. Дүү тань энэ талаар ярьж байсан уу?

-Ажилд ороод хоёр сар л болж байсан. Дагалдангаар ажиллаж байх хугацаандаа их оройтож, нүд нь улайж, царай нь цонхийж цайсан амьтан ирдэг байсан талаар эхнэр нь хэлж байсан. Тэр химийн хортой хий нь тодорхой хэмжээнд ялгардаг байсныг үгүйсгэхгүй шүү дээ. Хамгаалалтын хувцас хэрэглэл нь шаардлага хангахгүй байгаа талаар удирдлагууддаа мэдэгдэж байсан гэсэн. Хүрэлцээ тааруу байсан юм шиг байна лээ.

-Өмнө нь Төв цэвэрлэх байгууламжид тохиолдож байсан ослуудын талаар та мэдэж байсан уу?

-Ороод удаагүй байхдаа “Ажлын газрын залуу маань химийн бодист хордоод хараагүй болчихлоо” гэж хэлж байсан. Энэ бол удирдлагуудын хайхрамжгүй байдалтай холбоотой асуудал шүү дээ. Ер нь тэгээд Төрийн өмчит үйлдвэрийн газрууд ийм л хариуцлагагүй болчихсон. Ийм хортой нөхцөлд ажил явуулахад хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйг хариуцсан инженерүүд удирддаг биз дээ. Ажил эхлэхийн өмнө тэр хий алдсан насосыг нь шалгах үүрэгтэй. Тухайн өдөр инженер нь байсан ч юм уу, үгүй ч юм уу. Байсан бол ажил үүргээ хангалттай хийгээгүйгээс шалтгаалж дөрвөн хүн нас барчихаад байна. Төрийн байгууллагынхан өндөр цалин амлаж, дүүг минь ажилд авсан. Үнэхээр харамсалтай байна. Ажиллах нөхцөл нь хүнд байхын зэрэгцээ энэ байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал хангалтгүй байна гэв.

Ослын талаар Хотын даргын орлогч Ж.Батбаясгалан “Төв цэвэрлэх байгууламжийг 48 цагийн дотор горимонд нь оруулна. Төв байгууламжийг үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор тусгай горимд оруулсан. Мөн осол гарсан шалтгаан нөхцөлийг тодруулахаар холбогдох байгууллагууд, ажлын хэсгүүд ажиллаж байгаа. Үүний дараа Мэргэжлийн хяналтын байгууллага дүгнэлт гаргана. Энэ орчин яалт ч үгүй хурц хэлбэрийн хордлогын нөхцөл үүссэн байгаа учраас хуулийн байгууллага ажиллах бололцоог нь хангаж өгөх хэрэгтэй байна. Энэ орчинд онцгой байдлын газрын хяналтан дор хэмжилт хийж, дахин осол гарахаас сэргийлэх ажлыг хийх хэрэгтэй байна. Амь үрэгдсэн дөрвөн хүнээс гадна цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан, гэрээт нэг ажилтан хордож эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн. Тухайн орчинд ажиллаж байсан хүмүүсээс гурван хүн нэмж эмнэлгийн байгууллагад очсон. Эмнэлэгт нийт найман хүн эмчлүүлж байна. Бид цаг тухай бүрт нь мэдээллийг хүргээд явах болно” гэж мэдэгдсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Амиа алдсан шүүгчийн хэрэгт таван хүнийг холбогдуулан шалгаж байна

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид гавьяат хуульч, шүүгч асан Л.Бямбаа нь амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Талийгаач нь цусаараа гэрээслэл бичиж, хөхний даруулгаар хоолойгоо боомилж, амиа егүүтгэсэн байдаг. Тэгвэл энэ хэрэгтэй холбоотойгоор таван хүнийг сэжигтэн, яллагдагчаар татсан байна. Тодруулбал, ШШГЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар шалгалтын дүнг хэлэлцээд эрхэлсэн ажилдаа хайнга хандсан 461-р ангийн даргыг, харуул хамгаалалт хариуцсан дэд дарга болон холбогдох ажилтнуудыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Тэднийг уг хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 23.5.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Гар хөл амны өвчнөөс сэргийлье

Categories
гадаад мэдээ

Перу улсын экс ерөнхийлөгч өөрийгөө егүүтгэжээ

Перу улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажиллаж байсан Алан Гарсиа өчигдөр авлигын хэргээр баривчлагдахаасаа өмнө өөрийгөө буудан хөнөөжээ. Ерөнхийлөгчийн албыг 1985-1990, 2006-2011 онд тус тус хашиж байсан Гарсиа бүрэн эрхийнхээ хугацаанд нийслэл хотод метроны шугам барих төсөлтэй холбоотойгоор Бразилын “Odebrecht” барилгын компаниас 30 сая ам.долларын авлига авсан хэмээн буруутгагдаж байжээ.

Цагдаа нар түүнийг баривчлахаар гэрт нь орж ирэхэд тэрээр утсаар ярих шаардлагатай байна хэмээн өрөөндөө ороод хаалгаа хаасан аж. Хэдхэн минутын дараа буун дуу гарч, цагдаа нар хаалгыг хүчээр нээхэд Гарсия өөрийгөө толгойн тус газартаа буудсан байжээ. Хараахан амьсгал хураагаагүй байсан учир түүнийг эмнэлэгт хүргэхээр авч явсан ч замдаа нас барсан байна. Түүний гэрт нэгжлэг хийхэд 4-5 галт зэвсэг илэрчээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Уругвайн засгийн газраас улс төрийн орогнол хүсээд татгалзсан хариу авсан Гарсиа авлигын хэргээ хүлээхээс татгалзан, улс төрийн гүтгэлэг хэмээн үгүйсгээд байсан юм. Гэсэн ч “Odebrecht” компани түүнд авлига өгснөө хүлээн зөвшөөрчээ.

Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хиймэл Ангараг гариг анхны зочдоо угтлаа

БНХАУ-ын Гансу мужийн Жинчан хотоос 40 километрийн зайд, элсэн цөлд хиймэл ангараг гаригийг бүтээж сансрын кэмп байгуулагдсан билээ. C-Space төслийн хүрээнд бүтсэн энэхүү байгууламж нь хиймэл хүлэмж, насосын өрөө, лаборатори, унтлагын болон хоолны өрөөнүүд гэх зэрэг үзүүлэнгүүдээс бүрдэнэ. Хэмжээгээрээ америк хөлбөмбөгийн талбайн тавны нэгтэй тэнцүү.

mars in the gobi desert зурган илэрцүүд

mars in the gobi desert зурган илэрцүүд

Хятадууд энэхүү төсөлдөө 2.5 тэрбум юань буюу 374 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд нийт талбайгаа 67 кв.км болгож томруулна. 2030 он гэхэд жилд хоёр сая жуулчин Улаан нүдэн гариг дээр ирсэн юм шиг мэдрэмж авах болно хэмээн үзэж байгаа гэнэ.

Тэгвэл өчигдөр орон нутгийн дунд сургуулийн 100 орчим сурагч Хиймэл бааз дээр зочилжээ. Энэ үеэр Рютерс агентлагийн зурагчин Томас Петер ажиллаж баазын дэлгэрэнгүй зургийг дэлхий нийтэд танилцуулсан байна.

Students leave a mock space capsule after a lesson at the C-Space Project Mars simulation base in the Gobi Desert, April 17. REUTERS/Thomas Peter

Students walk through Gobi Desert near the C-Space Project Mars simulation base, April 17. REUTERS/Thomas PeterСурагчид хиймэл баазтай танилцах аялал хийж буй нь

Students are seen from inside an installation representing a cave on Mars at the C-Space Project Mars simulation base in the Gobi Desert, April 17. REUTERS/Thomas Peter

Сурагчид хиймэл Ангараг гаригийн агуйн гадна

Сансрын хиймэл капсулын дотоод засал

Сансрын хиймэл капсул гадна талаасаа ингэж харагддаг

Баазын ажилтан дуураймал сансрын хувцас өмссөн байгаа нь

Сансрын баазын хооллох өрөө

A sleeping capsule is seen at the C-Space Project Mars simulation base in the Gobi Desert, April 17. REUTERS/Thomas PeterСансрын баазын унтлагын капсул

Хиймэл лаборатори

Fake vegetablesХиймэл хүлэмжин дэх хиймэл хүнсний ногоо

Potatoes are kept in jars at the C-Space Project Mars simulation base in the Gobi Desert, April 17. REUTERS/Thomas Peter

Хиймэл төмсийг хадгалсан байдал

Сансрын хиймэл капсул

А.МӨНХЗУЛ


Categories
мэдээ нийгэм

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Баян-Өлгийн нутаг, Увсын өмнөд, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Малчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, 19-нд ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 8-13 метр, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 18-20 метр, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 23-28 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

Categories
мэдээ спорт

Бөхчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн энэ сарын 22-нд эхэлнэ

“Мөнхийн Үсэг” группын “Мөнх спорт төв”-өөс санаачлан “Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн сагсан бөмбөгийн лиг”-ийн тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн сагсан бөмбөгөөр хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх, ур чадварыг дээшлүүлэх, хамт олны уур амьсгалыг сайжруулах, багийн спортыг хөгжүүлэх зорилготой энэхүү тэмцээнийг ОУ-ын сагсан бөмбөгийн холбооны дүрмийн дагуу зургаан минутаар, дөрвөн үе тоглох журмаар зохион байгуулна.

Энэ тэмцээнд нэг аймгаас хэдэн ч баг оролцох боломжтой бөгөөд багийн эзэн, дасгалжуулагч, 10 тоглогчийн бүрэлдэхүүнтэй байх юм. Баг тус бүр 800 мянган төгрөгийн бооцоотой бөгөөд түрүү баг алтан медаль, мөнгөн шагнал, шилжин явах цом, дэд байр мөнгөн медаль, мөнгөн шагнал, гутгаар байр хүрэл медаль, мөнгөн шагнал гардана. Энэхүү тэмцээн дөрөвдүгээр сарын 22-29-ийг дуустал “Мөнхийн Үсэг” группын “Мөнх спорт төв”-д болно.

Categories
мэдээ нийгэм

Жолооны үнэмлэхийг хэвлэж эхэлжээ

Шинээр жолооч болсон, ангилал ахиулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь сэргэсэн, үнэмлэхээ солиулахаар өгсөн 60 орчим мянган иргэний жолооны үнэмлэхийг энэ сарын 15-наас эхэлж хэвлэж эхэлжээ.

Одоо үнэмлэхээ захиалсан болон оны өмнө захиалсан иргэд маань нийлүүлэлт эхлэхээр “Монгол шуудан” компаний захиалгын утсанд хандаж авч болох юм байна. Мөн “Дүнжингарав” төв, “Драгон” төв, Бүртгэл хяналтын төвийн үйлчилгээний танхимаас тухайн үнэмлэхээ авч болно. Жолооны үнэмлэх хэвлэж эхэлсэн байгаа бөгөөд 20-30 хоногийн дотор хэвлэж дуусгахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Япон сувилагч Улсын гуравдугаар төв эмнэлэгт ажиллана

Улсын Гуравдугаар төв эмнэлэг гадаад хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн жилээс анх удаа Япон, Тайвань зэрэг гадаадын өндөр хөгжилтэй орны их, дээд сургуулиудын эмнэлгийн мэргэжсэн сувилахуйн мэргэжилтнийг 1-6 сарын хугацаатай урьж ирүүлэн, туршлага солилцон, хамтран ажиллаж байна.

Энэ хүрээнд Япон улсын Гүнма их сургуулийн сувилахуйн тэнхимийн нийгмийн эрүүл мэндийн сувилагч, сувилахуйн ухааны доктор Огава Шоота 3 сарын хугацаатай ажиллахаар хүрэлцэн ирлээ.

Тэрбээр тус эмнэлэгт ажиллах хугацаандаа, арга зүйч мэргэжилтнүүдэд сувилахуйн удирдах түвшний менежмент, насанд хүрэгсдийн халдварт бус өвчний үеийн зөвлөгөө өгөх, сувилахуйн судалгааны чиглэлээр дадлага сургалт хийж, ажлын байран дээр чадавхижуулж, зөвлөгөө өгөх юм.

Мөн эрүүл мэндийн боловсрол болон эх нярайн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр Улаанбаатар хотын эмнэлгийн сувилагч мэргэжилтнүүдийн дунд “Тамхины хэрэглээ ба эх, нялхас”, “Жирэмсэн эмэгтэйчүүдийн суудлын бүс ашиглалт” сэдвээр тус эмнэлгийн сувилахуйн албатай хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг явуулахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар 11 асуудал хэлэлцэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр “Улс орон хуурайшилт, цөлжилт маш хүнд байдалтай байна. Үүнийг хойш тавьж, хайхрахгүй өнгөрч болохгүй. Тиймээс яг энэ цаг үед анхаарч үзээч. Орон нутагт иргэдтэй уулзахаар дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байгааг хэлж байна. Бид жил гаруйн хугацаанд томилгоо ярилаа. Өнөөдөр амьдралд тулгамдаж байгаа хаваржилт, зуншлагатай холбоотой, хөдөөгийн иргэдтэй холбоотой асуудлыг УИХ яаралтай хэлэлцэж, Засгийн газар чиглэл өгч ажилламаар байна. Миний ярьж байгаа энэ асуудал Хэнтий аймгийн хэдэн сумд тохиолдсон асуудал биш. Улс орон даяар тохиолдож байгаа. Хуурайшилт, цөлжилттэй холбоотой асуудлаар асуулга тавихаар цаг хугацаа нь өнгөрч яригддаг. Энэ аминд тулсан асуудлыг баасан гаригийн хуралдаанд оруулж өгөөч” гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Б.Бат-Эрдэнэ гишүүний хэлсэн үгийн дагуу асуулгын хариу өгөхийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нарыг мэдээлэл бэлдэж, УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулах үүрэг өглөө.

Чуулганы хуралдаанаар зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцэж байна.

Хуралдаанаар хуралдаанаар Зарим газар, нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ удаад 22 газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар Засгийн газар төсөл оруулж иржээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авав.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Тусгай хамгаалалтад авсан газар нутгийг чинь эвдэрч, сүйтгэж байгаа газар нутаг байгаа. Олборлолтын явсан, бэлчээрийн асуудал үүссэн. Энэ хуулиар Ховд аймгийн Алтай, Үенч сумын 50 хувь нь тусгай хамгаалалтад орж байна. Энэ хэрээр байгаль хамгаалагч, малчдын уялдааг яаж зохицуулах юм.

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

-Тантай санал нэг байна. Тусгай хамгаалалтад авахаар малчид бэлчээрлэж болдогүй зэрэг асуудал үүсдэг юм билээ.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:

-Байгаль хамгаалагчтай холбоотой хөрөнгө мөнгө тусгах юм. Тусгай хамгаалалттай газар нутагт байгаль хамгаалагч, малчдын хооронд асуудал үүсдэг байсан. Одоо үүнд зохицуулалт хийх юм билээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Бэлчээр хүрэлцэхээ байсан учир газар нутгийн маргаан үүсч байна. Малчид хаана өвөлжиж, хаваржих вэ? Энэ асуудлуудыг яаж шийдвэрлэж байгаа вэ? Эрдэнэт-Овоотын төмөр зам гэж асуудал байна. Аймаг, сум, ард иргэд нь мэдэхгүй байхад концессийн гэрээ гээд өгчихсөн гэсэн асуудал байна. Энэ асуудал тусгай хамгаалалтын нутгаар трас нь дамжих юм билээ. УИХ-аар ч энэ асуудал ороогүй. Үүнд хариулт өгөөч.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:

-22 газрын хоёр газарт нь төмөр замын асуудал орсон. 2010 онд Эрдэнэт-Овоотын төмөр замын асуудал шийдвэрлэгдсэн юм билээ. Гэтэл тусгай хамгаалалттай газар нутгаар дамжих байсан. Зарим газар нутгийг хасч өгөөч гэсэн. Хэрвээ давхцлыг нь арилгах ёстой гэвэл гаргалгаагаа гаргаж ирж гэсэн. 2010 онд зураг төслийг нь барьж, ашиглаж, хүлээлгэж өгөхөөр концессийн гэрээ хийгдсэн. Нөхөн төлбөр гэж том дүн тавьчихаад хуулийг бойкотлох хандлага байгаа.

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан:

-2010 онд Төмрөөөс төмөр замын талаар баримтлах бодлого батлагдаад 2014 онд Эрдэнэт-Овоотын төмөр зам барих концесс хийгдээд 2015 онд гэрээ хийгдсэн байна. Төмөр замын чигийг техникийн боломж, эдийн засгийн үндэслэлийг батлагдсан юм байна. Үүнээс гарвал концесс эзэмшигч, хөрөнгө оруулагдчаас нөхөн төлбөр шаардах юм билээ. Таван газарт 21км тунель баригдах юм билээ. Үүнийг УИХ-аас чиг авч шийдвэрлэгдэнэ. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ асуудалгүй гэдэг бичиг БОАЖЯ-наас ирсэн юм билээ. 7.4 сая ам.долларын өртөгтэй концессийн энэ гэрээг 2015 оны Засгийн газрын үед байгуулсан.

БОАЖ-ын сайд Б.Цэрэнбат:

-Байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Шинэ Идэр, Булнайн нурууг авахад ард иргэдэд хүндрэл учрахгүй.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.