Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Жүжигчин С.Өлзийхүү тоглолтоо хийнэ

Монгол Улсын гавьяат жүжигчин, “Шилдэг өнгө” продакшны захирал С.Өлзийхүү “Миний ертөнц” тоглолтоо тавдугаар сарын 10-нд хийх гэж байна. Авьяаслаг жүжигчин С.Өлзийхүү өөрөө дуулж, бүжиглэж, жүжиглэхээс гадна өөрийн бүтээсэн дүрүүдээрээ үзэгчдийг инээлгэж, уйлуулж, уяраахаар төлөвлөж байгаа аж. Тоглолтонд хошин урлагийн жүжигчид болон дуучид оролцох гэнэ.

Categories
мэдээ спорт

Монголын Хүүхдийн спортын 6-р их наадамд 1500 гаруй сурагчид оролцож байна

Биеийн тамир спортын тухай хуулийн 17.1 дэх заалтыг хэрэгжүүлэх, өсөх ирээдүйтэй тамирчдыг нээн илрүүлж Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Шигшээ багт сонгон авах, спортын ур чадварыг дээшлүүлэх, бие бялдар, боловсрол олгох, Монголын Хүүхдийн спортын 6-р их наадамд оролцох шигшээ багийг бүрдүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, БТСГ, БСУГ хамтран “Ховд-2019” Хүүхдийн спортын бага наадамыг зохион байгуулж байгаа ажээ. Энэ сарын 18-24 хүртэл зохион байгуулагдах тус наадамд аймгийн төв, хөдөөгийн сумдын ЕБС-ийн 1500 гаруй сурагчид оролцож спортын 9 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Энэ жилийн наадам Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Монголын Хүүхдийн спортын зурав дугаар их наадмын жилийн хүрээнд болж байгаагаараа онцлогтой болж байна. Энэ үеэр нийт сургуулийн биеийн тамирын хичээлийн сургалтын хэрэгцээнд зориулсан хэрэглэгдэхүүнийг Биеийн тамирын багш нарт гардуулан өглөө. “Ховд-2019” Хүүхдийн спортын бага наадам”-ын шилдэг баг, тамирчид энэ сарын 24-ний өдөр тодорно гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн 2100 гаруй төгсөгчид МУИС-ийн элсэлтийн талаар танилцуулав

МУИС-ийн багш, удирдлагуудаас бүрдсэн элсэлтийн танилцуулга мэдээллийг баг өнгөрсөн долоо хоногт Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад мэргэжил сонголт, ирээдүйн мэргэжлийн чиг хандлагын талаар лекц уншиж, элсэлтийн танилцуулга, мэдээлэл хүргэлээ.

Элсэлтийн танилцуулга, мэдээллийн өдөрлөгөөр эдгээр 4 аймгийн ЕБС-ийн ахлах ангийн сурагч, анги удирдсан багш, сургуулийн захирал, эцэг эхийн төлөөлөлд МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар, МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал, доктор Б.Очирхуяг, Элсэлт, бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Оюунбилэг нар тус сургуулийн танилцуулга, элсэлтийн бодлого, элсэлтийн журмын шинэлэг зохицуулалт, шилдэг элсэгчдэд олгох хөнгөлөлт, урамшуулал зэргийг танилцуулсан юм. Түүнчлэн МУИС-ийн багш, доктор Д.Бумдарь “Мэргэжлээ сонгох нь”, МУИС-ийн багш, доктор Д.Эрдэнэбаатар “Ирээдүйн боловсролын чиг хандлага” сэдвээр тус тус лекц уншив.

Түүнчлэн Баянхонгор аймгийн Бууцагаан сум, Ховд аймгийн Манхан сумын төгсөх ангийн сурагчдад МУИС-ийн элсэлтийн дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл, мэргэжил сонголтын тухай зөвлөгөө өгсөн юм.

Энэхүү ажилд Өвөрхангай аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн 300 гаруй, 11 дүгээр ангийн 250 орчим сурагч, мөн анги удирдсан багш, эцэг эхийн төлөөлөл зэрэг нийт 600 гаруй хүн оролцсон бол Баянхонгор аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн 200 орчим, 11 дүгээр ангийн 250 гаруй сурагчид, анги удирдсан багш нар, эцэг эхийн төлөөлөл зэрэг нийт 500 орчим хүн оролцлоо.

Говь-Алтай, Ховд аймагт зохион байгуулсан мэдээллийн өдөрлөгт ЕБС-ийн төгсөх ангийн нийт 600 гаруй, 11 дүгээр ангийн 500 орчим сурагч хамрагдав. Тухайлбал Ховд аймгийн Дарви, Буянт, Манхан, Мөст сумын ЕБС-ийн захирал, сурагчдын төлөөлөл, Дөргөн, Дуут сумдын багш, сурагчдын төлөөлөл оролцсон юм. Тодруулбал, дөрвөн аймагт зохион байгуулсан элсэлтийн танилцуулга, мэдээлэлд төгсөх ангийн 1100 гаруй сурагч, ахлах ангийн 1000 орчим сурагч, багш, эцэг эхийн төлөөлөл 100 гаруй хүн хамрагдсан байна.

Сурагчид өдрөөс өдөрт өөрчлөгдөн шинэчлэгдэж буй нийгэм, цаг үед боловсролын чиг хандлага хэрхэн хувьсаж, хаашаа чиглэж буйг, энэ эгзэгтэй цаг үед мэргэжлээ хэрхэн зөв сонгох тухай эрдэмтэн багш нарын сонирхолтой лекцийг хүлээн авч МУИС-д элсэхдээ аль бүрэлдэхүүн, салбар сургуулийг сонгож цаашдаа ямар мэргэжлийн хөтөлбөрийг сонгох нь өөрт тохирох, ирээдүйд үнэ цэнтэй байх тухай тодорхой мэдээлэлтэй болов.

Мөн орон нутгийн телевизүүдэд дээрх сэдвийн хүрээнд ярилцлага, тодруулга өгч мэдээллийн хүртээмжтэй байдлыг хангаж, орон нутгийн иргэдэд үнэн бодитой, тодорхой мэдээллийг хүргэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Энэ онд 2-6 насны хүүхдийн шүдийг эмчилнэ

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг албан ёсоор улс орон даяар өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ.

Энэхүү хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлж, 2-12 насны хүүхдийн шүдийг эмчилж, эрүүлжүүлэн хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх юм. Эхний ээлжид буюу энэ онд 2-6 насны хүүхдийг хөтөлбөрт хамруулах аж.

Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж үйлчилгээг хувийн хэвшлийн шүдний эмнэлэг үзүүлэх юм. Иймд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар эмнэлгүүдийг сонгон шалгаруулах ажлыг өнгөрсөн сарын 18-27-нд зохион байгуулж, 161 эмнэлэгтэй гэрээ байгуулаад байна. Сонгон шалгаруулалтад нийслэлд 142 шүдний эмнэлэг оролцож, 115 нь тэнцсэн бөгөөд үүнээс 97 нь гэрээ байгуулжээ. Харин орон нутгийн хувьд шалгаруулалтад 101 шүдний эмнэлэг материал ирүүлснээс 84 нь тэнцэж, үүнээс 64 нь гэрээ байгуулсан юм. Эдгээр эмнэлгийг сонгохдоо халдвар хамгааллыг гол шалгуур үзүүлэлт болгосон байна. Насны шаардлага хангасан хүүхдүүд гэрээ байгуулсан эмнэлгээс сонгон харьяалал харгалзахгүй үйлчлүүлэх боломжтой.

Сүүлийн жилүүдэд хүүхэд, ялангуяа 2-12 насныхны дунд шүд, амны хөндийн өвчлөл ихэсчээ. 2016 онд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 3-5 настай хүүхдийн дунд хийсэн судалгаагаар шүд цоорох өвчний тархалт 92.9 хувь, эрчим 8.2 гарсан байна. Хүүхдийн шүдний цоорол чих, хамар хоолойн болон амь насанд аюултай эрүү, нүүрний мэс заслын үрэвсэлт өвчний шууд, амьсгалын замын өвчний болон олон халдварт өвчний суурь шалтгаан болж байна. Иймд хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын дэвшилтэт арга туршлагыг нэвтрүүлэхийн тулд Эрүүл мэндийн яам “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн 2018 оны наймдугаар сарын 15-нд батлуулсан юм.

Хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндэд оруулах хөрөнгө оруулалт хамгийн их үр ашигтай байдаг бөгөөд хамгийн багаар тооцоход нийгэмд арав дахин их үр ашгийг эргэн авчирдаг болохыг судалгаагаар тогтоожээ.

Categories
мэдээ спорт

Б.Хулан жюү жицүгийн залуучуудын дэлхийн аварга боллоо

Жюү жицүгийн хөх бүсний ангиллын 70 кг-д хүчээ сорьсон Б.Хулан /”Женко” академи/ залуучуудын дэлхийн аварга болж, алтан медаль хүртлээ.

Жюү жицүгийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод үргэлжилж байна. Энэхүү 11 дэх удаагийн тэмцээнд 100 гаруй орны тамирчид өрсөлдөж, шилдгүүдээ тодруулж байгаа бөгөөд ням гарагт /2019.04.21/ өсвөрийн охидын ангилал болон эмэгтэйчүүдийн төрөл явагдаж, медальтнуудаа шалгаруулжээ.

Монгол Улсын охидын баг саарал, шар, хөх бүсний ангилалд нийт есөн тамирчин өрсөлдөж, тав нь медалийн эзэд болсон байна. Охидууд алт, мөнгөн медаль тус бүр хоёр, нэг хүрэл медаль хүртжээ. Мөн өсвөрийн ДАШТ-ий 52 кг-д шар бүсний ангилалд Г.Батцэцэг алтан медаль хүртсэн бол 57 кг-д саарал бүсний ангилалд Б.Батцэцэг /Баянхонгор аймаг/, 48 кг-д саарал бүсний ангилалд Б.Баасансүрэн /Архангай/ нар мөнгө, 40 кг-ын шар бүсний ангилалд Г.Мөнхтуяа /”Шинэ бадрах” дэвжээ/ хүрэл медалийн эзэд боллоо.

Өнөөдөр хөвгүүдийн ДАШТ-ий медальтнууд тодорно. Манай улсаас өсвөр үе, залуучуудын ДАШТ-д 33 тамирчин өрсөлдөж байна. Абу Даби хотын “Мубадала Арена” спорт цогцолборт болж буй жюү жицүгийн ДАШТ-ийг MNC телевиз шууд дамжуулан хүргэж байгаа бөгөөд тэмцээн энэ сарын 26-нд өндөрлөнө.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийт өрийн үлдэгдлийн 10.7 хувийг чанаргүй зээл эзэлж байна

Монголбанкнаас санаачлан хууль зүйн болон төсөв санхүүгийн бодлого хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, хууль, шүүхийн байгууллага, тус салбарын мэргэжлийн сургалт судалгааны байгууллага, мэргэжлийн холбоо, олон улсын байгууллагын төлөөллүүдийн оролцоотойгоор “Чанаргүй зээл түүний эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулж байна.

Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг нар нээж үг хэллээ. Уг хэлэлцүүлгээр чанаргүй зээлийн эдийн засагт үзүүлэх хор нөлөө, болон түүнийг шийдвэрлэх арга зам, олон улсын туршлага болон хууль эрх зүйн орчин талаас нь хөндсөн илтгэлүүдийг мэргэжлийн байгууллагуудаас тавьж оролцлоо. Тус хэлэлцүүлэгт БНСУ-ын Korea asset management corporation (KAMCO)-аас оролцон өөрийн орны туршагаасаа танилцууллаа.

Монгол Улсын банк санхүүгийн системийн 95 хувийг банкны салбар дангаараа эзэлж байгаа бөгөөд 2019 оны Хоёрдугаар сарын байдлаар чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.7 хувь, хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн 5.4 хувийг эзэлж байна.

Чанаргүй зээл нэмэгдэхийн хэрээр банкнаас олгох зээлийн хэмжээ буурах, санхүүгийн зуучлал зогсонги байдалд орж, эдийн засгийн идэвхжилт сулрах, бодит секторын өсөлт хумигдаж халамжийн зардлыг өсгөн татварын орлогыг бууруулдаг бөгөөд улмаар ажилгүйдэл нэмэгдэж, эдийн засгийн сэргэлтийг сааруулах бодит нөхцөл, шалтгаан болдгийг олон улсын байгууллагын болон дотоодын онол, судалгаа харуулдаг.

Чанаргүй зээлийг үр ашигтай шийдвэрлэснээр эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлөхийн зэрэгцээ санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг үнэн зөв, ил тод болгон, хуримтлал, хөрөнгө оруулалт бий болгох замаар баялгийг бүтээх, хөгжлийг бий болгох, бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг мөнгө, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах чухал ач холбогдолтой юм.

Тиймээс чанаргүй зээл, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг тодорхойлж, түүнийг үр ашигтай шийдвэрлэх эрх зүйн орчинг бий болгох, олон улсын сайн туршлагаас судлах, харилцан мэдээлэл солилцох, цаашид авах арга хэмжээний талаар харилцан мэдээлэл санал солилцох шаардлага байгаа тул өнөөдрийн энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Categories
мэдээ спорт

Д.Нандин-Эрдэнэ Унгарын өсвөрийн шатарчдын УАШТ-ээс хүрэл медаль хүртжээ

Унгар улсын шатрын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний рапид төрлийн 12 хүртэлх насны ангилалд тус улсад амьдарч буй монгол охин Даваадэмбэрэлийн Нандин-Эрдэнэ амжилттай өрсөлдөж хүрэл медалийн эзэн болжээ.

Тус тэмцээн дөрөвдүгээр сарын 17-20-ны өдрүүдэд болж Унгар улсын шилдэг өсвөрийн шатарчдыг тодруулсан байна. Шатарчин охин Д.Нандин-Эрдэнэ 2007 онд төрсөн бөгөөд түүний эгч Монгол шилдэг шатарчин, эмэгтэйчүүдийн Олон улсынИх мастер Д.Номин-Эрдэнэ юм. Д. Нандин-Эрдэнэ 2 өдөр үргэлжилсэн рапид тоглолтонд 9 өрөг тоглохдоо хоёр ч өргөө цаг унагаж хожигдсон нь түүний хувьд том сургамж болсон байна.

Дашрамд дуулгахад, Өсөх ирээдүйтэй өсвөрийн шатарчин Д.Нандин-Эрдэнийг тус тэмцээнд оролцоход нь тусалж дэмжсэн “Титэм” компанийн хамт олонд түүний ойр дотны хүмүүс талархалаа илэрхийлжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ерөнхий прокурорт ханджээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандан албан бичиг илгээжээ. Тус бичигт нийгэмд хүлээлт үүсгэсэн, олны анхаарал татсан, шийдэгдэхгүй удсан 23 хэрэг, асуудлыг дурдаж, шийдвэрлэхийг хүссэн байна.

Тухайлбал, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг шилжүүлсэн үйл явц, 60 тэрбумын асуудал, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн талбайгаас алдагдсан нүүрс зэрэг 23 асуудлыг шийдвэрлүүлэхээр ханджээ.

Categories
мэдээ нийгэм

“Монголын хүүхдийн зохиолч, уран бүтээлч, ном бүтээгчдийн өдөрлөг” нээлээ

“Ulaanbaatar book fair – 2019”-ийг угтан, Дэлхийн хүүхдийн ном – зохиогчийн эрхийн өдөрт зориулан хүүхдийн зохиолч, уран бүтээлч, ном бүтээгчдийн хамтын ажиллагааг сайжруулах, түншлэлийн хүрээг өргөжүүлэх, орчин үеийн ном бүтээх арга зүйгээр хангах, хүүхдийн номын хэвлэлийн стандартыг дагаж мөрдүүлэх, зохиолчдод урам зориг, шинэ санаа өгөх зорилготой “Монголын хүүхдийн зохиолч, уран бүтээлч, ном бүтээгчдийн өдөрлөг”-ийн нээлт өнөөдөр Улаанбаатар дахь ОХУ-ын Шинжлэх Ухаан, СоёлынТөв /РЦНК/-д нээлээ.

Тус арга хэмжээ “Номын соёлт” ертөнц ТББ-ын санаачлагаар Хүүхдийн төв номын сан, Монголын зохиолчдын эвлэлийн – “Хүүхдийн зохиолын үндэсний төв”, Хүүхдийн уран бүтээлчдийн “Эвт үзэг” төв хамтран зохион байгуулж байгаа бөгөөд БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын СӨБ багш хөгжлийн төв бодлогоор дэмжин оролцлоо.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат өдөрлөгийг нээж хэлсэн үг хэлсэн бөгөөд нээлтэнд ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газрын тэргүүн Базархандаев Амгалан Ринчинович, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Улаанбаатар дахь ОХУ-ын Шинжлэх Ухаан, Соёлын Төвийн ахлах референт Зимирёв Владимир Сергеевич, Монцэме агентлагийн орлогч дарга Ш.Батболд, Хүүхдийн төв номын сангийн захирал Д.Оюунбилэг, Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн дарга До. Цэнджав, МУБИС-ийн багш, хүүхдийн зохиолч О.Сундуй, Хүүхлийн хөгжмийн зохиолч С.Батболд, “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд, “Бүжинд тохиолдсон явдлууд” номын зохиогч Б.Индра нар оролцлоо.

Тус өдөрлөгөөр:

  • “Хүүхдийн ном зохиолын онцлог” илтгэл сургалт,
  • Хүүхдэд зориулсан ном, хэвлэлийн өдөрлөг, үзэсгэлэн, худалдаа,
  • Иргэний номын санд зориулсан “Номын давалгаа” аян,
  • МЗЭ-д хүүхдийн зохиолчийг элсүүлэх
  • Зөвлөмж танилцуулга
  • Мэдээлэл солилцох
  • Түншлэл
  • Телевизийн нэвтрүүлэг зэрэг олон талт үйл ажиллагаа зохиогдож байна.

Categories
мэдээ нийгэм

Машин дээрээс блок унагаасан компанийг цагдаагийн байгууллага шалгаж байна

Энэ сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Хүүхдийн ордны ард байрлалтай “Глобал хурд” барилга дээрээс 13.30 цагийн орчимд цементэн блок барилгын дор байсан машин дээр унасан хэрэг гарсан.

Цемент унах үед машин дотор гурван хүн байсан бөгөөд жолоочийн зүүн хөл болон гарын шуу нь шилэнд зүсэгдэж эмнэлэгт хүргэгдсэн байдаг.

Иймээс “Глобал хурд” компанийн захиалгаар баригдаж байгаа оффис үйлчилгээний зориулалтын барилгын үйл ажиллагааг зогсоосон талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлсэн юм. Мөн иргэний эд хөрөнгө, эрүүл мэндийн хохирсон асуудлыг тус дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж байна.