Categories
мэдээ нийгэм

“УБТЗ”-ын Ерөнхий хорооноос ёс зүйн хариуцлага хүлээсэн дэд сайдыг хэзээ чөлөөлөх вэ?

“УБТЗ” ХНН хойд хөрштэй хувь нийлсэн цорын ганц аж ахуйн нэгж болж үлдсэн.

Тэгвэл тус нийгэмлэгийн бүхий л бодлогын асуудлыг шийддэг Ерөнхий хороонд “цус сэлбэх” шаардлага тулгараад байгааг мэргэжлийн хүмүүс сануулах боллоо. Учир нь Монголын талаас “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч даргааар ЗТХЯ-ны дэд сайд асан Б.Цогтгэрэл, Ерөнхий хорооны “УБТЗ”-ын Ерөнхий хорооноос ёс зүйн хариуцлага хүлээсэн дэд сайдыг хэзээ чөлөөлөх вэ?гишүүнээр ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Болор-Эрдэнэ, ЗГХЭГ-ын ахлах референт Н.Буяндэлгэр нар ажилладаг юм байна. Хамгийн сүүлд 2018 оны арванхоёрдугаар сарын 15-нд “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хороо хуралдахад Б.Цогтгэрэлийг хэвээр үлдээсэн байдаг. Тиймээс хоёр улсын хамтарсан, улсын стратегийн чухал газарт хариуцлага хүлээж албан тушаалаа өгч байсан хүнийг байлгаад байх нь хэр зэрэг оновчтой вэ гэсэн асуулт тавигдаж байгаа ажээ. Б.Цогтгэрэл нь ЗТХ-ийн дэд сайдаар ажиллаж байгаад 2018 оны наймдугаар сард тус яамны байранд хүний амь нас хохирсны дараа ёс зүйн хариуцлага хүлээж чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байдаг юм.
Ө.Бааст
Categories
мэдээ улс-төр

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар цахимаар хуралдлаа

ЗГХЭГ-аас санаачлан 21 аймаг, нийслэлийн удирдлагуудтай хийдэг ээлжит цахим хурлыг өнөөдөр зохион байгуулав.

Энэ удаагийн хуралд ХНХ-ын сайд С.Чинзориг, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч С.Баатаржав болон холбогдох яам, агентлагийн төлөөлөл оролцсон юм.

Үүний өмнөх цахим хурлын үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг дараагийн цахим хурлаар тусгайлан хэлэлцэх чиглэлийг аймаг, нийслэлийн удирдлагуудад үүрэг болгосон юм. Тиймээс энэ удаагийн цахим хурлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал хөдөө, орон нутагт ямар байгаа, энэ чиглэлд тулгамдаж байгаа асуудлуудын талаар орон нутгийн удирдлагууд холбогдох албаны хүмүүсээс сонирхсон асуултандаа хариулт авч, Засгийн газар, орон нутгийн түвшинд яаралтай шийдвэрлүүлэх ямар асуудал байгааг хөндсөн юм. Засгийн газар, ХНХЯ-ны зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн дэмжих чиглэлээр ямар ажил, санал санаачилга гарган ажиллаж байгаа талаар ХНХ-ын сайд С.Чинзориг цахим хурлын эхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооны зөвлөмжийн дагуу УИХ-аас 2016 онд Хөгжлйин бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталсан юм. Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрийг 2017 онд Засгийн газрын тогтоолоор, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2018 онд ХНХ-ын, БСШУС-ын, ЭМ-ийн сайдын хамтарсан тушаалаар батлуулан хэрэгжүүлж байгаа юм. Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Нийгмийн халамжийн тухай, Нийгмийн даатгалын тухай зэрэг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахад төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог бүх талаар хангаж, хамтран ажиллаж байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрхийг хамгаалах чиглэлээр Засгийн газраас олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг ХНХ-ийн сайд С.Чинзориг онцолсон. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд тусгайлан анхаарал хандуулж Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг шинээр байгуулсан. Хэдхэн хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдах “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-ийг дээрх агентлагийн дэргэд ажиллуулах шийдвэрийг гаргасан. Мөн Засгийн газраас Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл, Японы ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжаар 27 сая ам.долларын өртөгтэй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Орон нутгийн удирдлагуудын хувьд хэд хэдэн асуудлыг төр, засгийн түвшинд анхаарах шаардлагатай байгааг хэлж байлаа. Азийн хөгжлийн банк, Засгийн газартай хамтарсан төслийн хүрээнд 6 аймгийг сонгож Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих төв байгуулахаар болсон, энэ ажил хэзээ эхлэх вэ гэдгийг асууж байлаа. Энэхүү сонгогдсон 6 аймагт баригдах Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих төвийн барилгын зураг төслийг энэ зургадугаар сард багтаан дуусгаж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаад барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байгааг ХНХ-ын сайд С.Чинзориг тайлбарласан юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 111-д 25 ба түүнээс дээш ажилтантай ААН, байгууллага ажилтан, албан хаагчдынхаа 4 ба түүнээс дээш хувийн орон тоонд хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэн авч ажиллуулахаар хуульчилсан байдаг. Гэвч энэ хуулийн хэрэгжилт хот, хөдөөд хангалтгүй байгааг С.Чинзориг сайд тодотгоод хуулийн энэ заалтыг орон нутагт хэрэгжүүлэхэд, ялангуяа төсвийн байгууллагуудад ажлын байрны төлбөр төлөх санхүү, төсвийн боломж байхгүй байна гэсэн зарим аймгийн дарга нарыг тайлбарыг үгүйсгэсэн юм. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн авч ажиллуулахаас татгалзаж, ажлын байрны төлбөр төлөхөд анхаарах биш, харин аливаа байгууллага өөрт байгаа орон тоондоо тохируулаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах ёстой гэсэн юм.

Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар анхаарал хандуулж байгаа, тэднийг асарч халамжилж байгаа ар гэрийнх нь хүмүүсийг ажилтай болгоход орон нутгийн удирдлагууд анхаарах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхийн аль нэг нь заавал хажууд нь байх шаардлагатай учраас орон нутгийн боломжид тулгуурлаж дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгаарлах бус харин ч нийгэм, хамт олон дунд нь байлгахыг дэлхий нийтээр чухалчилж байгаа учраас энэ жишгийг дагах, харин тусгай анги, танхим нээж, ялгаварлан гадуурхахгүй байхад анхаарал хандуулахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг, чиглэл болголоо. 2018 оны байдлаар улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 105,691 иргэн байгаа бөгөөд үүний 30748 нь хөдөлмөр эрхэлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 44 хувь нь төрөлхийн, 56 хувь нь олдмол, 20,4 хувь нь хөдөлгөөний, 19,3 хувь нь сэтгэцийн, 12,1 хувь нь хэл, яриа, сонсголын, 10,9 хувь нь харааны бэрхшээлтэй иргэд байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Б.Мөнгөнсаран Тивийн АШТ-ий мөнгөн медалийн төлөө тулалдана

Тайландын Бангкок хотноо боксын Ази тивийн 2019 оны АШТ үргэлжилж байгаа өчигдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Мөнгөнсаран эзэн орны боксчин Р.Сикадоныг 3:2-оор ялж хүрэл медалийн болзол хангаад байна.

Түүний жинд 15 тамирчин өрсөлдсөн юм. Тэрбээр мөнгөн медалийн төлөө Филлиппин улсын тамирчин Жоси Габуко /Josie Gabuco/-той тулалдана. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 81 кг-д Н.Шинэбаяр Тайландын А.Тонгкратокыг, 64 кг-д Б.Чинзориг Энэтхэгийн Т.Рохитыг, 56 кг-д Х.Энх-Амар Тайванийн Чен По Ейг тус тус ялсан байна.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын Тамгын газар бичил номын сантай боллоо

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр “Дэлхийн номын өдөр” тохиодог билээ. Энэ өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас санаачлан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газартай хамтран “Дэлхийн ном, Зохиогчийн эрхийг хамгаалах өдөр” өдөрлөгийг Төрийн ордонд зохион байгууллаа.


“Дэлхийн номын өдөр”-т зориулсан уг арга хэмжээг УИХ-ын Тамгын газраас 2012 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Номын өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд, эрдэмтэн зохиолчид болон УИХ-ын Тамгын газар, намын бүлгийн ажилтнууд, УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахууд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрын ажилтнууд оролцов.

Төрийн байгууллагын ажилтнуудад шинээр хэвлэгдсэн ном зохиолуудыг танилцуулах, нэг дороос өргөн сонголттойгоор ном худалдан авах боломжийг бүрдүүлж байгаагаараа номын өдөрлөг чухал ач холбогдолтой юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал “Номоо солилцъё” төслийн бичил номын санг УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэнд хүлээлгэн өглөө. Бичил номын санг ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль, төрийн байгууллага, хувийн хэвшил, эмнэлэг, цэцэрлэгэ зэрэг нийт 26 газар байрлуулаад байгаа юм байна. Бичил номын сан нь “Нэг ном аваад нэг ном өгөх” гэсэн үйл ажиллагааны энгийн дүрэмтэй. Хүн бүр энэ дүрмээ биелүүлж, уншсан номоо буцаагаад хийдэг, авсан номынхоо оронд нэг ном өгдөг байх хэрэгтэйг УИХ-ын гишүүн Н.Учрал хэлсэн юм. Ийнхүү номын сангийн хэрэглээг нийтэд хүртээмжтэй, нээлттэй болгосноор хүүхэд залуучууд төдийгүй иргэдийн ном унших хандлага нэмэгдэж, оюунлаг нийгмийг бий болгох үндэс гэж төслийг хэрэгжүүлэгчид үзэж байна.НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-аас 1995 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг “Дэлхийн номын өдөр” болгон зарласан түүхтэй. Энэ өдөр дэлхийн 100 гаруй оронд зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, ном уншихын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулж иржээ.

“Дэлхийн ном, Зохиогчийн эрхийг хамгаалах өдөр” өдөрлөгийн үйл ажиллагаанд “Интерном”, “Аз хур” номын их дэлгүүр, “Непко”, “Мөнхийн үсэг”, “Мон судар”, “Болор судар”, “Мир ном”, “Сэлэнгэ пресс” зэрэг хэвлэлийн газрууд оролцож, шинэ ном товхимолын дээжээ танилцуулан, хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжийг олгож байна

Categories
гадаад мэдээ

БНАСАУ-ын удирдагч ОХУ-д айлчлах нь албан ёсоор батлагдлаа

БНАСАУ-ын удирдагч Ким Жон УН ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар тус улсад айлчилж магадгүй гэсэн албан бус мэдээлэл тараад байсан. БНАСАУ-ын төрийн мэдлийн мэдээллийн агентлагаас /KCNA/ энэхүү мэдээлэл үнэн болохыг өнөөдөр /2019.04.23/ албан ёсоор баталлаа.

Одоогоор уулзалтын тов болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд зарлаагүй байгаа юм. Владимир Путин, Ким Жон Ун нар дөрөвдүгээр сарын эцсээр уулзах төлөвтэй байгаа тухай Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков даваа гаригт /2019.04.22/ сэтгүүлчдэд мэдээлсэн бөгөөд уулзалт ОХУ-ын Владивосток хотод болох магадлал хамгийн өндөр байгаа аж.

Ким Жон Ун хоёрдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалт нь таагүй өндөрлөснөөс хойш ОХУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг эрмэлзэх болсон. Путин, Ким нарын удахгүй болох гэж буй уулзалт цөмийн зэвсгийг устгах үйл хэрэгт томоохон дэвшил авчирна хэмээн ажиглагчид дүгнэж байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн Хятад дахь айлчлал маргааш эхэлнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зургадугаар сард Их Британид төрийн айлчлал хийхээр төлөвлөж байгаа тухай телевизийн “Sky News” суваг даваа гарагт мэдээлжээ.

Тус сувгаар мэдээлснээр, Трамп айлчлалынхаа үеэр Букингемийн ордонд зочилно. АНУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалд бэлтгэж эхэлснийг ойрын 48 цагийн дотор албан ёсоор мэдэгдэж магадгүй гэж Би-Би-Си агентлагийн сурвалжлагч Жон Сопел “Twitter” хуудсандаа мэдээлсэн байна.

Их Британийн хатан хаан II Елизавета АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг зургадугаар сард эх орондоо айлчлахыг албан ёсоор урихаар төлөвлөж байгаа тухай “The Sunday Times” сонин дөрөвдүгээр сарын эхээр мэдээлсэн билээ. Тус сонинд мэдээлснээр, Их Британийн Засгийн газрын төлөөлөгчид Цагаан ордны төлөөлөгчидтэй өнгөрсөн оны сүүлчээс эхлэн айлчлалын товын талаар нууц хэлэлцээ хийжээ.

Дональд Трамп 2018 оны долдугаар сард Их Британид гурван өдрийн ажлын айлчлал хийсэн юм. Айлчлалынхаа үеэр тэрбээр Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйтэй хэлэлцээ хийж, хатан хаан II Елизаветад бараалхсан. Трампыг айлчлах үеэр АНУ-ын явуулж буй бодлогыг эсэргүүцсэн жагсаалууд болж байв.

Categories
гадаад мэдээ

II Элизавета хатан хаан Трампыг эх орондоо урина

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зургадугаар сард Их Британид төрийн айлчлал хийхээр төлөвлөж байгаа тухай телевизийн “Sky News” суваг даваа гарагт мэдээлжээ.

Тус сувгаар мэдээлснээр, Трамп айлчлалынхаа үеэр Букингемийн ордонд зочилно. АНУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалд бэлтгэж эхэлснийг ойрын 48 цагийн дотор албан ёсоор мэдэгдэж магадгүй гэж Би-Би-Си агентлагийн сурвалжлагч Жон Сопел “Twitter” хуудсандаа мэдээлсэн байна.

Их Британийн хатан хаан II Елизавета АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг зургадугаар сард эх орондоо айлчлахыг албан ёсоор урихаар төлөвлөж байгаа тухай “The Sunday Times” сонин дөрөвдүгээр сарын эхээр мэдээлсэн билээ. Тус сонинд мэдээлснээр, Их Британийн Засгийн газрын төлөөлөгчид Цагаан ордны төлөөлөгчидтэй өнгөрсөн оны сүүлчээс эхлэн айлчлалын товын талаар нууц хэлэлцээ хийжээ.

Дональд Трамп 2018 оны долдугаар сард Их Британид гурван өдрийн ажлын айлчлал хийсэн юм. Айлчлалынхаа үеэр тэрбээр Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйтэй хэлэлцээ хийж, хатан хаан II Елизаветад бараалхсан. Трампыг айлчлах үеэр АНУ-ын явуулж буй бодлогыг эсэргүүцсэн жагсаалууд болж байв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гуравдугаар овоолгын нөхөн сэргээлт Монголын уул уурхайд жишиг тогтооно

Нар наашилсан хаврын сайхан өдөр “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ил уурхайн хоосон чулуулгийн 3-р овоолго дээр гарлаа. Энд уурхай үйл ажиллагаагаа явуулж, экскаватор эргэлдэн хөрсийг нь хуулан шанагадаж, аварга белазууд ар араасаа өдөр, шөнөгүй цувралдан хүдэр зөөж байсан гэхэд итгэхийн аргагүй газар нь эдгэжээ. Бүр ойр орчмын газраас илүү модтой, “онгон дагшин” мэт ялгарч харагдах нь гайхам сайхан. Эрдэнэтийн Овоо ордыг ашиглах явцад байгаль орчинд учрах сөрөг нөлөөллийг бууруулах, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай нөхөн сэргээлтийн ажлыг зэрэгцүүлэн явуулах бодлого “Эрдэнэт үйлдвэр” баримталсаар ирсэн. Үүний нэгэн бодит жишээ нь энэ овоолго. 2007 оноос хойш жил бүр энд 50 сая төгрөг төсөвлөн, хоёроос дөрвөн га талбайд нөхөн сэргээлт хийжээ. Ингэснээр өнгөрсөн хугацаанд таван хэсэг газарт нийт 36,2 га талбайд 3300 шинэс, 4420 улиас, 4350 хайлаас, 2200 чацарганын мод тарьж ургуулан олон настын үрээр ургамалжуулсан байна. Газрын гадаргаас 100 гаруй метр өргөгдсөн, байнгын салхитай бөгөөд нартай өдөр хөрсний халалт ихэсч, хуурайшдаг онцлогтой энэ овоолгод нөхөн сэргээлт хийх амар ажил байгаагүй нь ойлгомжтой. Гэсэн ч “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн чадсаныг бэлхнээ харж болно. Уурхайн үйл ажиллагаагаар эвдэрсэн энэ газрын онцлогт тохируулан биологийн нөхөн сэргээлт хийснээр унаган төрхийг нь бүрэн сэргээжээ. Зуны цагт энд цомцогт баавар, зоосон, алаг башир зэрэг цэцэгс алаглан, яргуй, сөд, таван салаа, чацаргана, үхрийн нүд гэх мэт эмийн ургамал, жимс ургаж, чийгийн улаан хорхой, царцаа, эрвээхий элбэгших төдийгүй оготно, зурам, үнэг туулай хүртэл гүйлдэнэ. Эрдэнэсийг нь “шүүсэн” хоосон чулуулгийн овоолго дээр мод сөөгөөр биологийн нөхөн сэргээлт амжилттай хийсэн Монголын уул уурхайн анхны газар бол “Эрдэнэт үйлдвэр” юм. Үүгээрээ ижил төстэй бусад үйлдвэрүүдэд үлгэр жишээ үзүүлнэ гэж байгаль орчны мэргэжилтнүүд үздэг. Нөхөн сэргээлт одоо ч үргэлжилсээр…

Талбайн усалгааг 40 тоннын багтаамжтай усжуулалтын белазын тусламжтайгаар дөрөвдүгээр сараас эхлэн 10-р сарын сүүлч хүртэл цаг агаарын байдлаас хамааран тогтмол хийнэ. Моддын арчилгаа, нөхөн тарилтыг цаг тухайд нь явуулахаас эхлээд экологийн мэргэжилтнүүдийн ажил мундахгүй их. Мөн биологийн нөхөн сэргээлтийн үр дүнд овоолгын хүрээлэн буй орчинд бий болсон экосистем, амьтан, ургамлын бүлгэм хэрхэн өөрчлөгдөх явцыг урт хугацааны туршид ажиглаж, үнэлэлт хийдэг. Одоогоор энд дөрвөн зүйлийн 39000 мод, байгалийн 72 зүйлийн ургамал ургаж байна. Мөн 36 зүйл шавьж, 19 зүйл шувуу, гурван төрлийн хөхтөн амьтан бүртгэгджээ. Эндээс уул уурхайн ашиглалтын дараа байгалийн унаган төрх бүрэн сэргэж буй сайхан дүр зургийг харж сэтгэлээ амрааж болно.

“Эрдэнэт үйлдвэр” сонгосон газраа тэгшлэх, үржил шимтэй хөрсөөр хучих зэргээр техникийн нөхөн сэргээлтийг өөрсдийн машин техник, хүн хүчээр хийдэг. Түүнээс гадна биологийн нөхөн сэргээлтийн талаар цаашид баримтлах бодлого, үйл ажиллагааг тодорхойлох зорилгоор хөрс, ургамал, амьтны мониторингийн судалгааг Технологийн сургууль болон Природа ХХК-ийн мэргэжилтнүүдээс бүрдсэн зөвлөх багтай хамтран гүйцэтгэсэн юм. Ил уурхайн хоосон чулуулгийн зөвхөн 3-р овоолго дээр хийсэн нөхөн сэргээлтийн мэдээлэл ийм байна.
Үүний зэрэгцээ уурхайчид “Ногоон-төгөл”-д 25 төрлийн 12000 мод, үйлдвэрийн бүсэд нийт 127 мянган мод тарьж ургуулсан. Түүнээс гадна “Сэлэнгэ” амралтын баазынхан байгалийн унаган төрхийг хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх, байгалийн нөөц баялгийг хамгаалах тал дээр тун санаачилгатай ажилладаг. Найман жилийн өмнө “Хустайн нуруу”-наас бугын 10 или анх авчирч нутагшуулсан нь одоо хэдэн арваар тоологдохоор өсч үржсээр байна. Мөн тарвага, гөрөөс нутагшуулан, галуу, цацагт хяруул зэрэг шувуу тэжээн өсгөж байгаа нь амрагчдын нүдийг хужирладаг. Цаашид зэрлэг гахай, бор гөрөөс, аргаль, янгир, баданга хүдэр сэргээн нутагшуулах бэлтгэл хангаж буй талаар Сэлэнгэ амралтын баазын Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны инженер Г.Бас-Эрдэнэ ярьсан юм.

“Эрдэнэт үйлдвэр” уурхайн үйл ажиллагаагаар эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, эко системийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах, байгаль орчинд учруулж болзошгүй нөлөөллийг бууруулах, тэтгэн сайжруулах зорилго хөтөлбөрөө ийнхүү “онц” хэрэгжүүлж, Монголын уул уурхайд жишиг тогтоож байна.

М.ОДГЭРЭЛ


Categories
мэдээ нийгэм

Долоон настай Н.Нэмүн каратэгийн олон улсын аварга болжээ

Японы нийслэл Токио хотод каратэгийн олон улсын нээлттэй тэмцээн дөрөвдүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд боллоо. 36 дахь удаагийн тэмцээнд 20 орчим орны 2000 гаруй тамирчин бага нас, өсвөр үе, ахмадуудын ангиллын жин тус бүрт шилдгүүдээ тодруулжээ. Монгол Улсаас 15 тамирчин өрсөлдөж, нэг алт, хоёр хүрэл медаль хүртсэн байна.

“Орчлон” сургуулийн 2-р ангийн сурагч Н.Нэмүн долоон насны ангилалд алтан медаль хүртжээ. Түүний хувьд анх таван настайдаа Дэлхий аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөө тулаан хийж байсан бөгөөд 2018 онд JOSO Cup тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна.

Мөн 35-39 насны ангиллын +80 кг-ын жинд З.Нандинзориг, 40-44 насны ангиллын 70 кг-ын жинд Ө.Гантөмөр нар хүрэл медаль тус тус хүртжээ.

Categories
мэдээ нийгэм

Баянхонгор аймагт галзуу чоно хоёр хүн гэмтээжээ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын хоёрдугаар багийн нутаг, “Ямаан ус” хэмээх газар хаваржиж байсан айлын эхнэр, нөхөр энэ сарын 19-ний 21.00 цагийн орчимд галзуу чононд ноцуулсан хэрэг гарчээ.

Иргэн Б.Балсан эхнэрийн хамт мал үргэх чимээнээр гадагш гартал хоттой хонин дундаас нь чоно гарч ирэн, улмаар эхнэр лүү нь ноцож гэмтээсэн байна. Энэ үед иргэн Б.Балсан чоныг модоор цохисон бөгөөд нүүрэн тус газраа гэмтжээ. Тус чоно маргааш орой нь дахин тухайн айл руу дайрсан талаар нутгийн иргэд мэдээлсэн байна.

Чоныг устгалд оруулж, тархинаас нь дээж аван, Баянхонгор аймгийн Хөдөө аж ахуйн газарт шинжилгээнд явуулахад галзуурсан чоно болох нь тогтоогджээ. Тиймээс Баян-Өндөр сумын Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг ойролцоох таван км бүс нутагт оршин буй айлуудын малд галзуугийн вакцин хийж, шархтай малыг устгалд оруулж, ариутгал хийж эхэлсэн байна.

Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр, чононд ноцуулсан эхнэр, нөхөр хоёр эмнэлэгт очиж оёдол тавиулсан бөгөөд биеийн байдал нь сайжирчээ.