Categories
мэдээ цаг-үе

Ч.Буянхишиг: “Улаан бүч” Монголын хүүхдийн найрал дууны урын санг бүрдүүлж ирсэн

Монголын радиогийн дэргэдэх хүүхдийн найрал дууны “Улаан бүч” чуулга үүсэн байгуулагдсаныхаа 40 жилийн ойтой золгож байна. Өчигдөр тус чуулга хүндэтгэлийн концертоо Монголын хүүхдийн ордонд тоглов. Тоглолтын үеэр Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач Ч.Буянхишигтэй ярилцлаа.


-Та “Улаан бүч” чуулгатай анх яаж холбогдож байв?

-Юуны өмнө баялаг урын сантай, тогтмол хичээл, байнгын үйл ажиллагаатай энэ сайхан чуулгыг үүсгэн байгуулсан эрхэм хүмүүст талархаж явдгаа илэрхийлье. Дөчин жилийн түүхтэй энэ чуулгын бараг 35 жил нь надтай холбоотой гэхээр сэтгэл сайхан байх юм. Монголын радиогийн бичлэгийн их студид хүүхдийн цовоо, цангинасан дуу эгшгийн дунд бямба, ням гаригийн амралтын өдрөө өнгөрүүлсэн 30 гаруй жил ямар нэгэн цалин урамшуулалгүй байсан ч миний амьдралын хамгийн гэгээлэг сайхан үе байлаа.

-Чуулга яаж байгуулагдсан түүхийг дурсвал?

-1970-аад оны дунд үед Нийслэлийн 39 дүгээр сургуулийн дуу хөгжмийн багш Галсандорж, Монголын радиод ажиллаж байсан хүүхдийн нэрт зохиолч М.Чимид, Монголын радиогийн хөгжмийн редакцийн даргаар 19 жил тасралтгүй ажилласан хөгжмийн нэрт зохиолч, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Т. Чимиддорж нар энэ чуулгыг үүсгэн байгуулсан юм.1979 оныг “Олон улсын хүүхдийн жил” болгон зарлаж, Унгар улсын нийслэл Будапешт хотноо болох олон улсын радиогийн дэргэдэх хүүхдийн найрал дууны наадамд оролцох урилга хүлээж аваад чуулгаа чадварлаг 40 хүүхдээр бүрэлдүүлж ” Улаан бүч” хэмээн нэрлэсэн. Энд зайлшгүй нэрийг нь дурдах ёстой хүмүүс бас бий. Унгарын наадамд оролцоход удирдаач багшаар ажиллаж байсан хийлч, хормейстер З.Оюун, концертмейстер О. Сарантуяа /МУГЖ Осорын охин/ мөн радиогийн хүүхдийн редакцид олон жил ажилласан сэтгүүлч Б.Туяа нар манай чуулгын түүхэнд заавал дурдагдах ёстой юм.

-Гаргасан амжилтуудыг дурдвал?

-“Улаан бүч” чуулга Монголын пионерийн байгууллагын 60 жилд зориулсан ” Мөнгөн хонх” уралдаанд тэргүүлж, 1986 онд Ардын хувьсгалын 65 жилийн ойд зориулсан эх орон, энх тайван, найрамдлын сэдэвт дууны уралдаанд ” Тагтаа” дуугаа ардын жүжигчин Ч.Мөнхшүртэй дуулж, уг дуу шилдэг дуугаар шалгарсан. БНХАУ-ын Тянь Жин хотноо олон улсын хүүхдийн урлагийн наадамд, дараа нь Шанхай хотноо олон улсын хүүхдийн найрал дууны уралдаанд амжилттай оролцон цом хүртэж байлаа. Энэ мэт амжилт ололт олныг дурдаж болно. Өнгөрсөн жилүүдэд телекино концерт дөрвийг хийж, бие даасан болон ёслол хундэтгэлийн 200 гаруй тоглолтод оржээ.

-Чуулгаас олон алдартан төрөн гарсан байх даа?

-Манай чуулгаас олны танил алдар цолтой сайхан дуучид олон төрөн гарчээ. Нэрт хегжмийн зохиолч МУУГЗ Т.Чимиддорж гуай чуулгаа чадварлаг хормейстер У.Мөнхжаргалд хулээлгэн өгсөнд баяртай байдаг. Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин МУГЖ Б.Ганчимэг, Харш хамтлагийн гоцлол дуучин С.Баасандорж, сүүлийн үед нийтийн дуунд нэлээд хүч түрэн гарч ирж буй дуучин Ч.Лхамсүрэн, дэлхийд Монголынхоо нэрийг опера урлагаар гаргаж байгаа дуучин Э.Анхбаяр нарын жишээ бий. Дурдаад байвал дуусахгүй байх.


-Тоглолтын үеэр үе үеийнхний уулзалт болох байх даа?

-Ахмад хормейстерууд ирээд “Улаан бүч” чуулгын үе үеийн төгсөгчид уулзах том баяр болно гэж харж байгаа. Өнгөрсөн долоо хоногт чуулгынхаа ойг тохиолдуулаад “Хүүхдийн найрал дууны урын сангийн өнөөгийн байдал” сэдвээр телевизийн хэлэлцүүлэг явагдсан. “Улаан бүч” чуулга 40 жил хүүхдийн найрал дууны урын санг бүрдүүлж ирсний хувьд нийгэм, эдийн засгийн албандаа хүсэлт тавьснаар энэ хэлэлцүүлэг маш амжилттай болж өнгөрсөн. Хүүхдийн найрал дууны урын санг энэ мөчид хөндсөн нь цагаа олсон хэрэг болсон. Тиймээс цаашдын ажил нь улам сайн өргөжих байх гэж харж байгаа.

-Анх байгуулагдаад тэр үеийнхээ сор хүүхдүүд л “Улаан бүч” чуулгад ордог байж. Тухайн үеийн хүүхдүүдийн мөрөөдөл болж байжээ?

-Тэгэлгүй яахав. Тухайн үедээ бүх л арга хэмжээнд оролцдог байсан. “Улаан бүч”-ийн гараагүй тайз Монголд байхгүй. Тэр үеийнхээ жинхэнэ сор хүүхдүүд л байдаг байлаа шүү дээ.

-Улс төрийн томоохон арга хэмжээ, гадаадын төлөөлөгчдөд цэцэг барьдаг хүүхдүүд нь бас л “Улаан бүч”-ийнх гэж сонссон юм байна?

-Тийм шүү. Монголд болж байгаа томоохон арга хэмжээнүүдийн урд л манай хүүхдүүд явдаг. Тухайн үеийн улс төр, нийгмийн томоохон зүтгэлтнүүдэд цэцэг өгөх хүндтэй ажлыг зөвхөн “Улаан бүч”-ийн хүүхдүүд хийнэ. Тиймээс л хүүхдүүдийн мөрөөдөл болох нь аргагүй.

-Одоо тус чуулгын бүрэлдэхүүнд хэдэн хүүхэд бий вэ?

-Одоогийн үндсэн бүрэлдэхүүн 53 хүүхэдтэй байна. Урилгаар үе үеийн төгсөгчид ирж өчигдрийн тоглолтод дуулсан. Бүгд л хоолой нь хэвээрээ, хүүхдээрээ сайхан дуулж байна лээ.

-Саяхан “Болор одод” нэртэй хүүхдийн найрал дууны тэмцээн болжээ. Тэмцээнд түрүүлсэн хүүхдүүд ОХУ-ын ялалтын баярын ойн хүндэтгэлийн тоглолтод орно гэж сонслоо?

-Энэ найрал дууны тэмцээн ОХУ-д арван гурван жил зохиогдсон тэмцээн юм. Тэгээд оросууд олон улсын тэмцээн болгох зорилгоор Монголд анх удаа зохиосон. Түрүүлсэн хүүхдүүд Оросын Улаан талбайд ялалтын парадад дуугаа дуулна. СУИС-ийн лецей “Бадмаараг” ахлах сургуулийнхан шалгарч, 40 гаруй хүүхэд Оросод очиж дуулахаар болсон.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Мөнгөө савандаж угаадаг та аль иргэншлийнх вэ?” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Мөнгөө савандаж угаадаг та аль иргэншлийнх вэ?” хэмээн өгүүлжээ.

“УИХ-ын гишүүн О.Батнасан: Оюу толгой төсөлд оруулсан хөрөнгө оруулалтад аудит хийх чиглэл өгсөн” хэмээн “Улс төр” нүүрт ярив.

“Шүдний эмнэлгүүдийн тал хүрэхгүй хувь нь хүүхдүүдийг үнэгүй эмчилнэ” хэмээн “Өдрийн сурвалжлага” нүүрт өгүүлжээ.

“Бүртгэлтэй утасны дугаараасаа фэйсбүүк, твиттерт нэвтэрдэг болох нь” хэмээн “Баримт, үзэл бодол” нүүрт өгүүлжээ.

“Дэлхий мэдээ” нүүрт “Владисвостокийн галт тэрэгний буудлын хашааг Ким Жөн Ун-ы лимузинд тохируулж томсгожээ” гэж бичсэн байна.

“ХЭМҮТ-ийн Үргүйдэл, нөхөн үржихүйн төвийн эрхлэгч, андролог эмч М.Пүрэвтогтох: Хүний нас нэмэгдэх тусам үр тогтоох чадвар буурдаг” хэмээн “Эрүүл мэнд” нүүрт ярилаа.

“Сав шим” нүүрт “Хамгаалах цаг нь ирсэн хадран загас” хэмээн өгүүлжээ.

“Америкчууд автобусанд зогсож Аявах “урлаг” мэддэггүй хүмүүс” хэмээн “Аяны дөрөө мултлахуй” нүүрт өгүүлэв.

“Эдийн засаг” нүүрт “Эдийн засагч, шинжээч Г.Мөнх-Эрдэнэ: Нефтийн үнэ энэ жилдээ өснө гэсэн таамаг голлож байна” хэмээн ярьсан байна.

“Хэлтсийн дарга нарын зодолдсон хэргийг шалгаж байна” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт бичжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Гар одтой, цагаагчин туулай өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 24, Буд гариг. Билгийн тооллын 20, Гар одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 5:48 цагт мандан, 19:54 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын нэгний өдрөөс усны үнэ нэмэгдэнэ

Нийслэлийн зургаан дүүрэг дэх өрх, аж ахуйн нэгжийн хэрэглээний усны үнийг нэмнэ гэлээ. Хот, суурины усны хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс өрхийн ахуйн хэрэглээний усны үнийг литр тутамд ирэх сарын нэгний өдрөөс эхлэн нэмэхээр болжээ. Литр нь 71 мөнгө болно гэлээ. Бохир усны үнийг 58 мөнгө болгож нэмэгдэхээр болжээ. Харин аж ахуйн нэгжийн хэрэглээний цэвэр усыг 18, бохирыг 20 мөнгөөр өсгөн гэлээ. Мөн Налайх дүүргийн өрхийн хэрэглээний усны үнийг 10 мөнгөөр нэмж, 58, бохир усны мөнгө 36 болгоно. Уг шийдвэр ирэх сарын нэгнээс хэрэгжиж эхлэх ажээ. Усны үнэ өмнө нь 62 мөнгө байсан бол ийнхүү 7-15 мөнгөөр нэмж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д Төрийн айлчлал хийж, “Бүс ба зам” дээд түвшний уулзалтад оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар 2019 оны дөрөвдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд БНХАУ-д Төрийн айлчлал хийнэ. Мөн 2019 оны дөрөвдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Бээжин хотод зохиогдох “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалтад урилгаар оролцоно. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтын төлөөлөгчдийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтад оролцож, үг хэлэхээр төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Д.КёкүшюзанБатбаяр нарыг 32 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт холбоотой эсэхийг АТГ-аас шалгаж байгаа аж

Image result for Д.КёкүшюзанБатбаяр

УИХ-ын гишүүн асан Д.КёкүшюзанБатбаярыг 32 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт холбоотой эсэхийг АТГ-аас шалгаж байгаа аж. Д.КёкүшюзанБатбаяр, Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч гэх Н.Болормаа, “Сайхан ордос туурь” ХХК-ийн захирал Б.Цэрэндорж нар нь хэд хэдэн төсөлд хамтран ажиллах саналыг хөрөнгө оруулагчдад тавьжээ. Ингэхдээ 2009-2014 оны хооронд БНХАУ-ын хуулийн этгээд “Евроази интернэшнл инвестмент групп”-ээс тухайн төслүүдийн урьдчилгаа төлбөрт их хэмжээний мөнгө авсан хэдий ч дээрх хүмүүсийн бичгээр өгсөн амлалт, баталгаануудаас нэг нь ч хэрэгжээгүй бөгөөд зохион байгуулалттайгаар залилан мэхэлж, тус компанид 32,713,190,850 төгрөгийн хохирол учруулсан асуудлыг шалгаж байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Утааны тортогжилт хэтэрсэн таван автобусны хөдөлгөөнийг түр зогсоолоо

Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд явж буй автобусны утааны тортогжилтын хэмжээнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийжээ. Тус шалгалтаар “Атибус” ХХК, “Сайхан ирээдүй” ХХК, “Дюц” ХХК-иудын таван зорчигч тээврийн автобусны утааны тортогжилт стандартаас хэтэрсэн зөрчил илэрсэн байна. Тиймээс дээрх автобусны үйлчилгээг түр зогсоож, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулан, зөрчлийг арилгуулах даалгавар өгчээ.

Categories
мэдээ спорт

Жүдочид Ази тивийн АШТ-д багаараа II байрт шалгарлаа

Жүдо бөхийн Ази тивийн 2019 оны аварга шалгаруулах тэмцээнд 40 орны 273 жүдоч эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд шилдгүүдээ тодруулснаас Монгол Улсын тамирчид багийн амжилтаар хоёрдугаар байр эзэллээ.

Харин Японы баг тамирчид дөрвөн алт, нэг мөнгө, дөрвөн медальтай тэргүүлсэн бол Монгол Улсын баг гурван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ. АНЭУ-ын Фужирах хотноо болсон энэ удаагийн тэмцээнээс БНСУ, БНХАУ, Казахстан, Узбекистан, БНАСАУ-ын баг III-VII байрт шалгарсан бол 12 орны баг тамирчид ямар нэг медаль хүртсэн байна.

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос энэ удаагийн Ази тивийн АШТ-д Номхон далайн орнуудыг хамруулсан нь Австрали, Шинэ Зеланд, Фижи, Гуам зэрэг улсын жүдочид өрсөлдөж, тэмцээний цар хүрээг нэмэгдүүлжээ.

Монгол Улсын багийн дүнг танилцуулахад, Ц.Цогтбаатар /73 кг/ О.Ууганбаатар /81 кг/, Л.Отгонбаатар /100 кг/ нар алтан медаль, Л.Сосорбарам /эмэгтэй, 52 кг/, Б.Ганхайч /эмэгтэй, 63 кг/ нар мөнгөн медаль, Э.Ариунболд /60 кг/, Ё.Басхүү /66 кг/, Л.Энхрийлэн /эмэгтэй, 57 кг/ нар хүрэл медалийн эзэд боллоо. Харин шаналт V байрт Н.Мөнхбаяр /66 кг/, VII байрт Л.Өнөболд /60 кг/, О.Мөнхцэцэг /эмэгтэй, 78 кг/, Ө.Дүүрэнбаяр /+100 кг/ нар тус тус шалгарсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Фохоу”-ын шилдэг бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна

Олон улсын эрүүл мэндийн “ФОХОУ” корпорацийн зөвлөх Л.Уранчимэг танд зөвлөж байна.


ХОРХОЙ ӨВСНИЙ ХАНД БУЮУ ЭЛИКСЕР

Хорхой өвстэй шингэн хэлбэрийн бүтээгдэхүүн нь вирусийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд мэдрэлийн ядаргааг тайлан төв мэдрэлийг тэнцвэржүүлж дархлааны системийн гол болох дархлааны эсийг өсгөж, хүний биеийн дархлаа сайжирч олон янзын тэнцвэржүүлэх үйлчилгээг үзүүлдэг.

Найрлагандаа: Линчжи мөөг, Хорхой өвс, Сянгу, Астрагал, Лициум, Японы офипогон орсон энэхүү эликсер нь бие махбод болон эрхтэн системүүдийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагтай бодисыг агуулсан байгалийн бүтээгдэхүүн юм.

Хүний биеийн дархлааг нэмэгдүүлэн, бодисын солилцоог сайжруулж ядаргаа тайлан, захын эд эрхтэний цусан хангамжийг нэмэгдүүлэн, судасны уян хатан байдлыг нэмэгдүүлж цусны эргэлтийг сайжруулснаар тархины цусан хангамж нэмэгдэж өтлөлт хөгшрөлтийг удаашруулна.

Дараахь тохиолдолд хэрэглэнэ.

-Зүрх судасны өвчин.

-Амьсгалын зам,чих хамар хоолойн өвчинд өндөр үйлчилгээ үзүүлнэ

-Уушгины бүх төрлийн өвчин.

-Бамбайн хордлого ба чихрийн шижингийн үед.

-Хорт хавдар ба болон туяа эмчилгээний үед өндөр үр дүнтэй

-Элэгний өвчлөлүүд (цирроз, хатуурал, вирус)

-Бүх төрлийн харшил.

-Мэдрэлийн өвчин (архаг ядаргаа, стресс, нойргүйдэл)

-Тархи толгойн өвчин (судасны нарийсалт, хатууралт, зузааралт)

-Цус багадалтаас сэргийлж, цусан дахь цагаан бөөмийн хэмжээг нэмэгдүүлнэ.

-Хөл гар нь үргэлж,амархан хөрч даардаг

-Хагалгаанд орохын өмнө болон дараа нь зайлшгүй хэрэглэвэл үр дүнтэй.

ТАРХИНЫ ҮРЭЛ-ЛИНЖЧИ

Энэ бэлдмэл нь тархи болон нугасны цусан хангамжийг сайжруулж, судасны нарийсалт, хатууралт, зузаарал, тархины гэмтсэн эд эсүүдийг нөхөн сэргээх, ой тогтоолт болон оюуны чадавхыг нэмэгдүүлдэг. Мөн оюуны ачаалалтай, ядаргаа, стресс, компьютер дээр удаан хугацаагаар сууж ажилладаг хүмүүс, ахимаг насны хүмүүсийн мэдрэлийн системийн доройтол, толгой таллаж өвдөх, нойр хулжих, ой тогтоолт муудах, мартамхай болох, нүдний хараа болон сонсгол муудах цус харвалт, болон гэмтлийн улмаас үүссэн үлдэц, эмэгтэйчүүдийн гормоны тэнцвэргүй байдал түүнээс үүссэн өвчлөл зэрэгт хэрэглэнэ. Хуурай байдлаар нь гаднах яр шарх түлэгдэлт зэрэгт цацаж хэрэглэхэд маш хурдан үр дүнгээ өгдөг.

ЗУРГААН АМТАТ ЦАЙ

Бүтээгдэхүүний орц найрлага: Пуэр цай, астрагал, шар дэр, хүн орхоодой, хризантем, японы жимолост.

Биеэс хорт бодис, хордлогыг цэвэрлэн даралтыг тогтворжуулна.

-Ходоод гэдэс өвдөж мушгих зэргийг эрүүлжүүлэн бохирдлыг цэвэрлэнэ.

-Толгой дүүрэнгэтэж өвдөх, нүдний хараа муудах,хавагнаж амьсгаадахад сайн.

-Даралтыг тогтворжуулж өгнө.

-Элгийг тайвшруулж, харааг сайжруулан, халууныг бууруулна.

-Хавдар үүсэхээс урьдчилан сэргийлж,

-Цусан дахь өөх тосны хэмжээг багасган, гоо сайхны үйлчилгээг үзүүлнэ.

-Хаванг маш сайн хөөж тураана.

-Амны цангаа сайн тайлна.

-Хоолны хордлого авамтгай, даралт өндөртэй, өтгөн хаталттай, харшилтай хүнд нэн тохиромжтой.

“ЭРЧ ХҮЧ” БӨӨРНИЙ БЭЛДМЭЛ

Түүхий эд: Бугын цусан эвэр, хүн орхоодой, хорхой өвс.

-Бэлгийн үйл ажиллагааг сайжруулна

-Бөөрний үйл ажиллагааг сайжруулж хамгаална

-Тамир тэнхээ оруулах

-Чалх сайжруулна

-Түрүү булчирхайн үрэвслийг эмчилнэ

-Энэхүү эмийн өөрийн өвөрмөц нөлөөгөөр дамжуулан бэлгийн эс болон өндгөн эсийн хэмжээ нэмэгдснээр, эрэгтэй, эмэгтэй хүний үргүйдлийг эмчлэх найдвар бий болгодог

-Зүрх, элэг, дэлүү, уушги, бөөрийг эмчлэн, хүний эрүүл чийрэг болох явцыг түргэсгэдэг.

-Бөөрөн тамирыг нөхөж, тархины үйл ажиллагааг сайжруулна

-Хөгшрөлтийг удаашруулна

-Бие бялдрыг чийрэгжүүлж эрүүл биетэй болгоно, өвчнөөс урьчилан сэргийлнэ

-Эмэгтэйчүүдийн сарын тэмдгийг зохицуулан, дааврыг тэнцвэржүүлнэ, тогтвортой байлгана

-Бөөр, савыг дулаацуулан, жирэмслэх боломж олгоно.

ГҮНЖИЙН СУВДАН ҮРЭЛ

Эерэг үр нөлөө:

• Энергийн сувгийг чөлөөлөх (миом, киста-г гаргах)

• Залуужуулах, галбиржуулах

• Хөхний хэлбэрийг сайжруулах

• Сарын тэмдгийн мөчлөг алдагдлыг зогсоох

• Үрэвсэл дарах

• Бүх төрлийн үргүйдлийг зогсоох

• Умай, үтрээ унжилтыг багасгах

• Шээс алдах (давсаг сулрах)-г зогсоох

• Гормон алдагдалтай холбоотой өвчинг эмчлэх

• Шулуун гэдэсний асуудлууд шийдэх

• Өтгөн хаталтыг зогсоох

• Янз бүрийн вирусийн гаралтай өвчин (герпес, папилома) эмчлэх

Үтрээний идээт үрэвсэл, бэлгийн замын халдварт өвчний үед болон ууц нуруугаар өвддөг хүмүүс хэрэглэхэд маш сайн нөлөөтэй. Мөн хөл үе мөч их өвддөг хүмүүс хэрэглээд өвдөхөө больдог. Үрэл нь дааврын балансыг тэнцвэржүүлдэг тул бамбай булчирхай, бөөрний дээд булчирхайд сайн. Залуужуулж, жижиг үрчлээнүүдийг арилгадаг. Хярзан оюулах гэх мэтийн мэс ажилбар хийлгэх хэрэггүй. Үрлийг хэрэглэснээр арьс чангарч унжилт гурав дахин багасдаг. Нүүрний нөсөө, толбо, батга, сэвх, шарх, сорви арилдаг. Бие организмд бүхэлд нь үйлчилдэг. Эмэгтэйчүүд миом, киста, косметик хагалгаанд орох шаардлагагүй.

Холбоо барих утас: 95354818, 86610328

Facebook: Хаан Хорхой Өвс

Хаяг: Сүхбаатар дүүрэг, МУБИС буюу Багшийн дээдийн урд UBH төвийн 6 давхар, 603-ын 3 тоот өрөө

Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас эхэлж гурван өдөр архи зарахгүй

Энэ сарын 25-нд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” зохион байгуулах гэж буйтай холбогдуулан зам хааж байгаа билээ. Тодруулбал, тухайн өдөр өглөөний 07:00-10:00 цагийн хооронд нийслэлийн хэмжээнд автозамын хөдөлгөөнийг бүрэн хаах юм. Иймд энэ өдөр өглөөний гадаад, дотоодын нислэгийн тасалбар худалдаж авсан иргэдийг цагаа тооцоолж, онгоцноосоо хоцрохгүй байхыг анхааруулсан. Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон байгаа юм.