Categories
мэдээ улс-төр

Б.Хурцыг 461 дүгээр ангид цагдан хорилоо

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг өнгөрсөн шөнө цагдан хорьсон мэдээлэл байна. Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр одоо ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорьсон бололтой. Түүнийг ЭЦГ-аас саатуулан, 461 дүгээр ангид хорьсон аж. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажиллагааг Тагнуулын байгууллага байсан ба тухайн үед Б.Хурц удирдан ажиллаж байсан юм. Өнгөрөгч баасан гаригт АТГ-аас тус хэргийг ЦЕГ-луу шилжүүлсэн юм. ТЕГ-ын дарга асан генерал Б.Хурцыг 48 цагийн хугацаатай таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Categories
мэдээ улс-төр

“Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг батлав

– Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон дагаж гарах хууль, тогтоомжийн төсөл, “”Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

– “Тариалангийн зарим бүс нутгийг тогтоох тухай“ Засгийн газрын 131 дүгээр тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газрын Албан даалгавар гаргаж, сайд Ч.Улаан, аймаг, нийслэлийн Засаг дарга, Монголын тариаланчдын үндэсний холбоонд хүргүүлэхээр болов. Тариалангийн салбарын тогтвортой хөгжлийг хангах, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, тариалангийн талбайг хашиж хамгаалах, бүс нутагт эрчимжсэн аж ахуй эрхлэхийг дэмжих юм.

– “Үндэсний геомэдээллийн сан” хөтөлбөрийг батлав. Хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Үндсэн чиглэл, улсын төсөвт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлэхийг сайд Ч.Хүрэлбаатар, Д.Сумъяабазар нарт даалгав. Хөтөлбөрийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.

– Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг батлав. Улаанбаатар хотод 2017 онд осолд орж хохирсон иргэдийн 60 орчим хувь нь явганаар хөдөлгөөнд оролцож байсан бол орон нутгийн замд осолдсон иргэдийн 80 хувь нь тээврийн хэрэгслээр зорчигч болон жолооч байжээ. Нийт ослын 97 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс болсон байна.

– “Шинжлэх ухаан, технологи, инновацийн хүний нөөцийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг батлав. Хөтөлбөрийг 2019-2021, 2021-2023 он гэсэн хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.

– БНХАУ-ын Тяньжин хотын Дунзяны чөлөөт худалдааны боомт бүсэд тээвэр, ложистикийн үйл ажиллагаа эрхлэх, Монголын талын 49 хувийн хөрөнгө оруулалттай компанийг БНХАУ-ын холбогдох компанитай хамтран байгуулахаар болов.

– “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг батлав. Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, экспортын баримжаатай болон бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тэргүүлэх салбар, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, хүний хөгжил, нийгмийн хамгааллын бодлогоор ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилт дэвшүүлсэн байна.

– БНХАУ-ын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлийг ашиглах тухай хэлэлцээрийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурахыг сайд Б.Энх-Амгаланд зөвшөөрөв. Энэ хөрөнгөөр Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барина.

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгийн ажиллах цагийн хуваарь

Image result for сургууль цэцэрлэг

Нийслэлийн боловсролын газрын удирдах ажилтны шуурхай хурлаар онцгой байдлын иж бүрэн сургуулилалтын хоёр дахь өдөр буюу маргааш сургууль, цэцэрлэгүүдийн ажиллах хуваарийг танилцуулжээ.

Сургууль, цэцэрлэгийн ажиллах цагийн хуваарь:

• Нийт албан хаагчид 10:00-19:00 цагийн хооронд ажиллана.
• Цэцэрлэгүүд 10:00-19:00 цагийн хооронд хүүхдээ хүлээж аван ажиллана.
• Ерөнхий боловсролын сургуулиуд 10:00 цагаас эхлэх бөгөөд IV цагаас хуваарийн дагуу хичээллэх бөгөөд 1, 2, 3-р цагийн хичээлийг дараа нь агуулгаар нөхөх ажлыг сургалтын менежерүүд зохион байгуулах юм байна. II ээлжийн хичээл 13:30 цагаас хуваарийн дагуу хичээллэнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхэд хамгаалал, хөгжлийн төвүүдэд амин дэм хандивлав

Хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Сонгино Хайрхан Дүүрэгт орших “Ид шидийн орон ” төвд иргэд, аж ахуйн нэгжүүд дэмжлэг үзүүлсээр байдаг.

Хүүхдийн зөрчигдсөн эрхийг хамгаалж, цэцэрлэг, сургуульд хамруулж боловсрол, мэдлэг олгох “Ид шидийн орон” төслийг анх барьж байгуулахад “МАК” компанийн зүгээс 60 гаруй сая төгрөгийн өртөг бүхий блок, цементийн дэмжлэг үзүүлж байсан. Энэхүү төвд өдгөө эрх нь зөрчигдсөн, нийгмийн эмзэг бүлэгт багтсан, асран хамгаалагчгүй зэрэг 70 гаруй хүүхэд эрхээ хамгаалуулж, эрүүл мэнд боловсролын үйлчилгээ авч суралцаж байгаа юм.

Өчигдөр буюу 4-р сарын 23-нд “Монголын Алт” МАК компаниас тус төвд нэн шаардлагатай амин дэм хандивлалаа. Эхийн хэвлийд байхдаа л хүчирхийлэлд өртөж, төрөөд хоол хүнс, амин дэмийн дутагдалд өссөн хүүхдүүдэд шаардлагатай витамин өгсөн нь цаг үеэ олсон хүмүүнлэг туслалцаа байлаа хэмээн тус төвийн удирдлага, багш нар ярьж байв.

Мөн өдөр Монголын Улсын хүүхэд хамгааллын “Өнөр бүл” асрамжийн газрын 160 гаруй хүүхдэд “МАК” компани амин дэм хандивлав. “МАК” компаниас “Өнөр бүл”-тэй уламжлалт харилцаатай. Тус төвийн гурван хүүхдийг их дээд сургуульд хамруулж, дөрвөн жилийн сургалтын төлбөрийг нь дааж, сургасан. Яг одоогийн байдлаар хоёр хүүхэд их сургуульд суралцаж, нэг хүүхэд Мэргэжил сургалт үйлдвэрийн төвд суралцан төгсөөд манай компанийн Нарийн Сухайтын уурхайд ажиллаж байгаа билээ.

“Өнөр бүл” төв нь улсын харьяанд байдаг ч жил бүрийн улсын төсвөөс орж ирсэн хөрөнгө оруулалт хаанаа ч хүрдэггүй, хүндхэн байдаг талаар удирдлагууд нь хэлж байлаа. Тиймээс төр, засгийг царайчлан харж суухаас гадна өөрсдийн нөөц бололцоо, хандивлагч иргэд, аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгтэйгээр төвийн үйл ажиллагаа тохижилтод нэн шаардлагатай байгаа бүтээн байгуулалтын зарим ажлуудыг эхлүүлэхээр шийдсэн байна. Хамгийн түрүүнд халуун усны өргөтгөл барихаар зэхэж буй ажээ. Өдгөө тус төвийн хүүхдүүдийн усанд орох өрөө, ариун цэврийн өрөө эрүүл ахуйн шаардлага болон хүүхдийн хэрэгцээг хангаж чадахгүй байгаа юм байна. Өөрөө хэлбэл таван хүүхдийн дунд нэг суултуур байх ёстой ч одоогоор дөчин хүүхдийн дунд нэг суултуур байгаа нь үнэхээр тулгамдсан асуудал болоод байгаа гэнэ. Тэр ч бүү хэл усанд орох өрөө дутмаг байгаагаас болж охид, хөвгүүд нэгнээсээ санаа зовох асуудал их гардаг ажээ. Энэ мэт тулгамдсан асуудлаа энэ жил шийдэхээр идэвхтэй ажиллаж байгаа юм байна.

Хүмүүнлэгийн үйлсийн үеэр Монголын Алт МАК компанийн Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд ерөнхийлөгч Ц.Ариунтөгс: “Хаврын улиралд хүүхэд битгий хэл том хүн ядарч, амин дэмийн дутагдалд орох нь бий. Тиймээс эдгээр эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийг хамгаалах, нийгэмшүүлэх, боловсрол олгох гэхээс илүү эрүүл мэндийн асуудлыг нь онцгойлон анхаарч үзэх нь чухал. Тэр утгаараа хаврын хавсарган энэ үед манай компанийн зүгээс хоёр төвийн 250 гаруй хүүхдэд нэн шаардлагатай байгаа хүүхдийн тосон суурьтай Д3 амин дэмийг хандивлалаа. Цаашид иймэрхүү нийгмийн эмзэг бүлгийн болон гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, эрх нь ноцтойгоор зөрчигдөж байгаа хүүхдүүдийн ирээдүйн төлөө “МАК” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд идэвхтэй дуугарч, ажиллах болно. Энэ мэт хүүхдийн эрүүл мэнд, боловсрол руу чиглэсэн ажлуудыг бид идэвхтэй явуулах болно” гэлээ.

Э.ТҮВШИН



Categories
мэдээ нийгэм

“Шинэ хөдөө” төсөл Булган аймагт хоёрдох жилдээ хэрэгжиж эхэллээ

Засгийн газрын гурван тулгуурт бодлогын нэг болсон “Шинэ хөдөө төсөл” өнгөрсөн жилээс Булган аймгаас эхлэн хэрэгжиж эхэлсэн бол энэ жил хоёрдох жилдээ үргэлжлэн хэрэгжих гэж байна. Төслийг энэ жилээс Говьсүмбэр, Дорноговь зэрэг аймагт хэрэгжүүлэхээр болсон бөгөөд Булган аймгийн хувьд өнөөдөр аймгийн ИТХурлаараа “Шинэ хөдөө” төслийн хэрэгжилт, төслийн хүрээнд хийгдэх ажлуудыг хэлэлцэж батлах юм.

Шинэ хөдөө төслийн гол зорилго нь иргэдийг ажилтай орлоготой болгох, ХАА-н үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар ажлын байр бий болгох явдал бөгөөд иргэдийн хувьд төслийг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэх хүсэлтээ илэрхийлж байгаа юм байна. Шинэ хөдөө төслийн хөтөлбөрийн хүрээнд ХАА-н чадамжиид суурилсан үйлдвэрлэл явуулах хүний нөөцийг чадавхжуулах. Малын чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх цөм сүрэг бүрдүүлэх. Эрчимжсэн аж ахуйн техник технологийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, бүтээмж үр ашгийг нэмэгдүүлэх. Хүнсний ногоо жимс жимсгэнэ, тэжээлийн ургамал болон хамгаалагдсан хөрсний тариалалтыг нэмэгдүүлэх. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээг бий болгох зэрэг ажлууд хийгдэхээр тусгагдсан байна. Булганчууд алдар гавьяа, ажил үйлсээрээ анхдагчдын буухиаг залгуулж “Шинэ хөдөө” төсөл тус аймгаас эхлэн хэрэгжиж өнөөдөр хөтөлбөрөө батлахад бэлэн болоод байна.

Засгийн газрын гурван тулгуурт бодлогын нэг болсон“Шинэ хөдөө төсөл” өнгөрсөн жилээс Булганаймгаасэхлэн хэрэгжиж эхэлсэн бол энэ жил хоёрдох жилдээүргэлжлэн хэрэгжих гэж байна.

Categories
мэдээ нийгэм

Японы Элчин сайдын яамны цагийн хуваарь өөрчлөгджээ

Гамшгийн иж бүрэн сургуулийн хүрээнд замын хөдөлгөөнийг зогсоож, ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулж буй. Үүнтэй холбогдуулан Японы Элчин сайдын яам цагийн хуваарьтай өөрчлөлт оруулсан байна.

Тодруулбал, энэ сарын 25-ны пүрэв гаригт тус ЭСЯ 10.30 цагаас виз мэдүүлэх болон ерөнхий үйлчилгээ үзүүлж эхлэхээ мэдэгдлээ. Тиймээс үйлчлүүлэгч иргэд та бүхэн нөхцөл байдлыг ойлгон цагаа тохируулж хүрэлцэн ирэхийг хүсчээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Хүрэлбаатар: Арилжааны нөхцөлтэй дотоод, гадаад бондыг авахгүй гэсэн бодлого баримталж байгаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Сангийн яам таван асуудал оруулсан. Монгол Улсын 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцүүллээ. 2020-2022 оны Төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр боллоо. Мөн Засгийн газрын өрийн стратегийн баримт бичгийг хэлэлцүүлнэ.

2020 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6 хувь, инфляци 8 хувь, гадаад худалдааны тэнцэл 1 тэрбум ам.долларын ашигтай байхаар тооцоолж байгаа. Төсвийн алдагдлыг 2020 онд ДНБ-нд эзлэх хэмжээгээр 5 хувьтай байна гэж тооцлоо. Төсвийн зарлагыг 4 хувь болгон бууруулна.

2020 онд хэрэгжүүлэх үндсэн чиглэлд нийтдээ 30 их наяд төгрөгийн санхүүжилттэй 40 гаруй арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнээс 10 их наяд төгрөгийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнээс 6 их наяд төгрөгийг улсын төсвөөс гаргана. Хөрөнгө оруулалтын ажлыг шинээр эхлүүлсэн ажлаа дуусгана гэсэн зарчим барьсан.

Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу Байгалийн түүхийн музей, Үндэсний их театрын ажлын санхүүжилтийг шинээр тусгаж өгнө.

Засгийн газрын өрийн байдал 2016 онд ДНБ-ний 78.8 хувь байсан 2018 оны төгсгөлд 58.9 хувь болж буурсан. Арилжааны нөхцөлтэй дотоод, гадаад бондыг авахгүй гэсэн бодлого баримталж байгаа гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Гадаад руу нисэх зорчигчдыг цагаа тооцоолохыг анхааруулав

Маргааш буюу 2019-оны 04-р сарын 25-нд зам хаах тул нислэгээр зорчих иргэд иргэд цагаа тооцоолохыг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.

Энэ өдөр “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” зохион байгуулах бөгөөд өглөөний 07:00-9:30 цагийн хооронд нийслэлийн хэмжээнд автозамын хөдөлгөөнийг бүрэн хаах юм.

Иймд энэ өдөр өглөөний гадаадын нислэгийн тасалбар худалдаж авсан иргэдийг цагаа тооцоолж ирэхийг анхааруулж байна.

Тухайн өдрийн олон улсын нислэгийн хуваарийг танилцуулья.
05:55 УБ-Эрхүү- МО-101
06:10 УБ-Бээжин-ОМ-223
06:25 УБ-Хонг Конг-ОМ-297
07:30 УБ-Бусан -ОМ-311
08:40 УБ-Сөүл ОМ-301
09:15 УБ-Москва ОМ-135
13:10 УБ-Улаан-Үүд- MR-727
11:00 УБ-Бишкек- ТК-343
11:50 УБ-Бээжин-СА-902

Categories
мэдээ спорт

Манай дөрвөн боксчин мөнгөн медалийн төлөө тулалдана

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотод болж байна.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Цэндбаатар Йорданы А.Ахматбоулитыг ялж, хүрэл медалийн болзол хангасан бол эмэгтэйчүүдийн ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг /54 кг/ болон М.Намуун /60 кг/ нар өрсөлдөгчдөө ялж мөнгөн медалийн төлөө тулалдах эрх аваад байна. Харин энэ өдөр рингэд гарсан Д.Давааням /75 кг/, С.Эрдэнэбаяр /91/, М.Мягмаржаргал /75/ нар хүрэл медалийн төлөөх тулаанд ялагдлаа.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Мөнгөнсаран хамгийн түрүүнд хүрэл медалийн болзол хангасан бол ийнхүү Э.Цэндбаатар, М.Нандинцэцэг, М.Намуун нар хүрэл медалийн болзол хангаж, манай 4 тамирчин мөнгөн медалийн төлөө тулалдах эрхтэй болоод байна. Манай боксчид өнөөдрөөс эхлэн медалийн өнгөө хувиргахаар тулалдана.

Categories
мэдээ нийгэм

Тархи судлалын эрдэмтэд Монголд ажиллаж байна

БНХАУ-ын ШУА-ийн харъяа Ухаалаг технологи, тархи судлалын тэргүүлэх төвийн эрдэмтэд АШУҮИС-ийн урилгаар монголд айлчилж байна. Тэднийг өчигдөр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хүлээн авч уулзлаа.

Энэхүү бүрэлдэхүүнд БНХАУ-ын Тархи cудлалын тэргүүлэх төвийн захирал, академич Мү Мин Поо, Шанхайн Жиао Тонг Их сургуулийн дэд ерөнхийлөгч, академич Гуо-Чиэн Чэнь, Шанхайн Жиао Тонг Их сургуулийн профессор Жинкэ Чэнг, Хятадын ШУА-ийн ухаалаг технологи, тархи судлалыг дэмжих төвийн ерөнхий захирал Зи-Лон Чиу болон тус төвийн тархи мэдрэлийн системийн механизмыг судлах лабораторийн эрхлэгч, доктор Тиан Мин Янь нар байлцлаа.

Тархи судлалын тэргүүлэх төв нь улсдаа нэг номерт бичигдэх болсон нэр хүндтэй байгууллага бөгөөд 1999 онд байгуулагдсан 20 жилийн түүхтэй аж. Улмаар 2014 онд БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жин Пинг Хятадын Шинжлэх ухааны Академийн бүтэц үйл ажиллагаанд өөрчлөлт хийхдээ тус төвийг Тэргүүлэх технологийн түгээн дэлгэрүүлэх үүрэг бүхий төв болгон өргөжүүлснээр Хятадын ШУА-ийн тэргүүлэх технологи түгээн дэлгэрүүлэх үүрэг бүхий 4 төвийн нэг болжээ. Энэхүү төв нь хамтын судалгааны багийг бүрдүүлэх замаар Хятадын ШУА-ийн тухайн салбарын шилдгүүдийг нэгтгэн салбар дундын судалгаа хийдэг байгууллага юм. Өөрөөр хэлбэл, Хятадын ШУА-ийн салбар бүрийн олон тооны судлаачдыг эгнээндээ элсүүлж тухайн судлаачдаа шинжлэх ухааны салбарт нэн тэргүүнд шийдвэрлэх даалгавар бүхий судалгааны ажилд татан оролцуулдаг байна. Эдгээр судалгааны багууд нь тархи мэдрэлийн шинжлэх ухаанд тулгамдаад байгаа асуудлуудыг хариуцах, ухаалаг технологийг улам боловсронгуй болгох тархины эсийн бүтэц нарийн тооцоолол хийж, шинэ ухаалаг технологи дээр ажилладаг байна.

Ийнхүү төвийнхөө талаар танилцуулсан академич Мү Мин Поо “Цаашдаа Монгол улсын ШУА-тай дээрх тэргүүлэх технолгийн судалгааны ажил дээр хамтран ажиллахдаа таатай байх болно” хэмээлээ.

Харин ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл “Хөрш орны маань нэр алдартай эрдэмтэд монгол улсад айлчилж байгаад баяртай байна. Монгол улсын ШУА БНХАУ-ын ШУА-тай хамтын ажиллагаатай байдаг. Хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.