Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанкнаас 523 сая ам.доллар нийлүүлжээ

Image result for монголбанк

Төгрөгийн ам.доллартай харьцах ханш он гарсаар харьцангуй тогтворжсон. Өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 2638 төгрөгтөй тэнцэж байна. Төв банк өнгөрсөн долоо хоногийн байдлаар валютын дуудлага худалдаагаар 523 сая ам.доллар нийлүүлжээ. Өнгөрсөн онд ам.долларын ханш чангарсан шалтгааныг АНУ-ын Холбооны банк бодлогын хүүгээ өсгөсөн, Гашуунсухайт боомтын үйл ажиллагаа өнгөрсөн он дуустал доголдсоноос шалтгаалан экспортын орлого тасалдаж, нүүрсний экспорт тус банкны төсөөллөөс 250 сая ам.доллараар бага гүйцэтгэлтэй гарсан, ОУВС-гийн санхүүжилтийн гүйцэтгэл 400 сая ам.доллараар бага байсан зэрэг шалтгаанаар тайлбарлаж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бага хурал энэ сарын 29-нд болно

Related image

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж бага хурлаа энэ сарын 29-нд зохион байгуулахаар товложээ. Намын бага хурлаар сонгуульд хэрхэн оролцох асуудлыг хэлэлцэх бөгөөд өнгөрсөн сонгуульд дэвшүүлсэн намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэн, 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг тодруулах, санал хураах зэрэг журмуудыг шийдэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

“UBike”​ үйлчилгээ ирэх сарын 1-нээс эхэлнэ

Image result for UBike mongol

Дугуйн түрээсийн “UBike” үйлчилгээ ирэх сарын 1-нээс эхлэхээр болжээ. Уг үйлчилгээ энэ сарын 1-нээс эхэлнэ гэж “Никель Ганбаа” ХХК-ийн зүгээс өмнө нь мэдээлж байсан ч цаг агаарын байдлаас нэг сараар хойшлуулсан байна. Иргэд түрээсийн дугуйг баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам, Зайсан толгой, Их тойруугийн дотор унаж, хэрэглэх боломжтой юм. Хамрах хүрээнээс хэтрүүлсэн бол төлбөр дээр цаг тутмын 500 төгрөг нэмж бодогддог. Мөн дугуйг зогсоолоос өөр газар үлдээсэн бол 500 төгрөгийн торгуультай.

Categories
мэдээ улс-төр

Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2019.04.24/ хуралдаан 11.15 цагт 52.6 хувийн ирцтэй эхэлж,Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг танилцуулав.

Эрдэм шинжилгээний байгууллагууд өөрийн судалгааны үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаагаас эрдэм шинжилгээ, судалгааны ажлын онол, арга зүйн хүрсэн түвшин буурах, оюуны болон материаллаг нөөц хомсдох, улмаар байгууллагын чадавхи, судалгаа боловсруулалтын ажлын чанар, эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг бууруулахад хүргээд буйг сайд мэдээллийнхээ эхэнд дурдсан.

Тиймээс улс орны болон салбарын хөгжлийн бодлого, эрх зүйн шинэчлэл, дэлхийн улс орнуудын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан дээрх хуульд зарим нэмэлт, өөрчлөлтийг оруулах хэрэгцээ, шаардлага үүссэн гэлээ.

Хуулийн төсөлд “Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа”, “судалгаа хөгжүүлэлтийн ажил”, “шинжлэх ухаан, технологийн үйлчилгээ”, “судалгааны ажлын үндсэн чиглэл” гэсэн нэр томьёоллыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр тодорхойлж, хуулийн төслийн холбогдох заалтуудад тусгажээ.

Ингэснээр шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг зөвхөн тус салбарт ажиллаж байгаа эрдэмтэн, судлаачдын үйл ажиллагаагаар хязгаарлаж байсан хуулийн агуулгын хүрээг тэлж, шинжлэх ухаан, технологийн судалгаа хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэх, боловсрол олгох болон үйлчилгээ үзүүлэх гэсэн цогц үйл ажиллагааны нэгдэл болон хэрэгжихээр зохицуулсан байна.

Үүнтэй уялдан нэмэгдэж байгаа чиг үүргийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхэд шинээр хамааруулсан аж.

Мөн шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх, төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх зорилгоор яам, аймаг, нийслэл Шинжлэх ухаан, технологийн зөвлөлтэй байхаар хуулийн төсөлд тусгаж, яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийг шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны удирдлагын тогтолцооны бүрэлдэхүүнд оруулжээ.

Захиргааны ерөнхий хуультай уялдуулан салбарын үйл ажиллагаатай холбоотой зарим эрх зүйн баримт бичгийг батлан хэрэгжүүлэх чиг үүргийг Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхэд тусгасан байна.

Эрдэм шинжилгээний байгууллагын санхүүгийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор үйл ажиллагааны үндсэн чиглэлээрээ гэрээт ажил гүйцэтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, шинжлэх ухаан, технологийн тусгай мэдлэг шаардлагатай эрүү, иргэн, захиргааны хэрэгт эрх бүхий байгууллагын шийдвэрээр шинжээчээр ажиллахаар хуулийн төсөлд тусгасан байна.

Түүнчлэн шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны санхүүжилтийн зарчмыг шинэчилж, судалгаа хөгжүүлэлтийн ажлыг санхүүжүүлэх журмыг тогтоож өгчээ. Ингэхдээ судалгаа хөгжүүлэлтийн ажлыг Засгийн газрын баталсан журмын дагуу дараахь хэлбэрээр санхүүжүүлэхээр, эрдэм шинжилгээний байгууллагад судалгааны үндсэн чиглэлээ хэрэгжүүлэхэд нь улсын төсвөөс санхүүжилт олгох, шинжлэх ухаан, технологийн төсөл сонгон шалгаруулж санхүүжүүлэхээр тусгасан аж.

Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн эрдэм шинжилгээний байгууллагын судалгааны үндсэн чиглэлийг тэдгээрийн шууд харьяалах дээд байгууллагатай нь хамтран тогтоож, санхүүжилт олгохоор зохицуулжээ.

Мөн шинжлэх ухаан, технологийн төслийн захиалагч, гүйцэтгэгчийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр зарим зохицуулалтыг төсөлд тусгажээ.

Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийг тогтоох зорилгоор аттестатчиллыг явуулж байх, хүндэтгэн үзэх шалтгаанаар ээлжит аттестатчилалд хугацаандаа хамрагдаж чадаагүй эрдэм шинжилгээний ажилтныг нөхөн хамруулж байх зохицуулалтыг тусгасан бөгөөд энэхүү заалт батлагдан хэрэгжсэнээр аттестатчиллын үндсэн агуулга өөрчлөгдөн, тухайн хугацаанд хийж бүтээсэн ажил, ур чадвараа үнэлүүлэх, түүндээ тохирсон зэрэг дэвийн нэмэгдлийг хүртэх боломж бүрдэнэ гэж тооцжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, судалгаа хөгжүүлэлтийг хуульд тодорхой тусгах, эрдэм шинжилгээний ажиллагааг зөвхөн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан хийхгүй, хүрээ нь өргөн байх ёстой учир энэ асуудлыг эргэн хараач гэсэн санал хэлж байлаа. Их сургуулийн доктор, профессоруудыг энэ ажилд илүүтэй татан оролцуулах асуудлыг тусгах, санхүүжилтийн асуудлыг нарийвчлан тусгах, эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх асуудлыг тусгахдаа үйлдвэрлэл, практик руу ойртуулах, туслийг бусад хуультай уялдуулах асуудлыг хөндсөн.

Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаан оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.Дараа нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон, нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагаар ахлуулан байгуулав.

Түүнчлэн Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон, нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчийг томиллоо. Тус Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн М.Билэгт өөрийн хүсэлтээр Ажлын хэсэгт ажиллахаас татгалзсан учир хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг томиллоо.

Categories
гадаад мэдээ

В.И.Лениний шарилыг бунхнаас гаргаж оршуулахаар болжээ

Энэ сарын 22-нд Оросын хувьсгалч, Октябрийн хувьсгалын удирдагч, ЗХУ-ын анхны тэргүүн Владимир Ильич Лениний мэндэлсний 149 жилийг тэмдэглэсэн. Харин жилийн дараа 150 жилийн ой гэсэн бүхэл ойтой. Энэ ойг тохиолдуулан, В.И.Лениний шарилийг Улаан талбай дахь бунхнаас гаргаж, оршуулах санал ард иргэдээс их ирж байгаа гэнэ.

Орчин үеийн нийгмийн асуудал судлах хүрээлэнгийн захирал Антон Орлов ОХУ-ын Сонгуулийн төв хорооны тэргүүн Элла Памфиловад хандаж, энэ асуудлаар ард түмний санал асуулга явуулах санал гаргасан байна.

“Манай судалгаагаар ОХУ-ын иргэдийн ихэнх нь В.И.Лениний шарилийг бунхнаас шилжүүлэн, оршуулах хүсэлтэй байгаа нь тогтоогдсон. Тиймээс Сонгуулийн төв хорооноос энэ ондоо багтаан бүх ард түмний санал асуулга явуулж, шийдвэрлэх хэрэгтэй” гэжээ.

Мөн Төрийн Думын депутат Наталья Поклонская “РИА Новости” агентлагт ярилцлага өгөхдөө “В.И.Лениний бунхан бол өнгөрсөн үеийн үлдэгдэл. Одоо цаг өөр болсон. Орост хүнийг оршуулдаг ёс заншилтай” гэж хэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Эрчим хүчний их ачаалал 16 МВт-аар нэмэгджээ

Өнгөрсөн сарын эрчим хүчний хэрэглээ, экспорт, импортын мэдээллийг хүргэе. Энэ хугацаанд манай улсын эрчим хүчний хэрэглээ 591.9 сая кВт.ц байжээ. Дотоодын боловсруулалтаар цахилгаан станцууд нийт 580.6 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэсэн байна. Энэ нь төлөвлөгөөнөөс 6.5 сая кВт.ц буюу 1.1 хувиар өссөн дүн юм. Тэгвэл ОХУ-аас импортоор 8.9 сая кВт.ц цахилгаан эрчим хүч авсан байна. Харин экспортын эрчим хүчний тухайд 3.3 сая кВт.ц байгаа нь төлөвлөгөөнөөс 0.8 сая кВт.ц-аар буюу 19.1 хувиар бага байгаа юм. Тухайн хугацаанд оргил ачаалал 970 МВт, бага ачаалал 625 МВт болжээ. Хоногийн их ачааллыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 МВт-аар, бага ачаалал 67 МВт-аар өссөн байна. Өдөөгөөс таван жилийн өмнөх энэ үед бага ачаалал 480 МВт, их ачаалал 876 МВт байв.

Categories
мэдээ нийгэм

“Шилдэг оюутан – 2019” тэмцээний ялагч тодорлоо

СЭЗИС-ийн зохион байгуулдаг “Шилдэг оюутан – 2019” реалити тэмцээн 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Улаанбаатар хотын банк нийгмийн хариуцлагын хүрээнд тус тэмцээнийг дэмжин ажилласан юм. Монгол улсын гэрэлт ирээдүй болсон шилдэг оюутнууддаа хийж бүтээх их үйлсэд нь амжилт хүсье!

image

image

image

Categories
мэдээ нийгэм

Ундармаа охины сургийг гаргасан хүнийг таван сая төгрөгөөр шагнана

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 18.00 цагийн үед ЕБС-ийн гуравдугаар ангийн сурагч 9настай Бибишийн Ундармаа охин алга болсон. Охин өнөөдрийг хүртэл олдохгүй эрлийн ажиллагаа үргэлжилж байна. Тэрбээр алга болох үедээ дээгүүрээ бүдэг цэнхэр өнгийн юүдэнтэй нимгэн цамц, хөх өнгийн жинсэн өмд, улаан пүүзтэй байсан.

Охин туранхайдуу, дэлдэн чихтэй, давхраатай нүдтэй, өргөвтөр эрүүтэй, бор шаргал үстэй. Охиныг харсан, үзсэн хүн байвал 99108260 болон Жавхлант сумын хэсгийн төлөөлөгчийн 95919178, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын 7036101, 99195263 утсанд мэдээлэл өгнө үү.

Тухайн хүүхдийн талаар тодорхой мэдээлэл өгсөн иргэнийг хуулийн дагуу таван сая хүртэлх төгрөгөөр урамшуулна. Мэдээлэл өгсөн иргэний нууцыг чандлан хадгална гэв.

Categories
мэдээ нийгэм

Олон хүний амьдралыг гэрэлтүүлж, нүүрэнд нь мишээл тодруулсаар буй “Бүс ба Зам”

БНХАУ-ын дарга Си Зиньпин 2017 оны 5 дугаар сарын 14-нд Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны форумын нээлтийн ёслолын үеэр үг хэлж буй нь. (Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Ма Жанчөн)

Гэрэл зургийн цомогт нь буй гандаж цайсан зургууд бол Туланбай Курбановын хамгийн эрхэм зүйлсийнх нь нэг. Кир­гизстантай залгаа Узбекистаны хилийн ойролцоох Ферганы хөндийн зүүн өмнөд захад орших төрөлх нутаг Андижан хотдоо өнгөрүүлсэн хүүхэд ахуй цагийн дурсамжаа тэрбээр эдгээр зур­гийг харж л хоёр охинтойгоо хуваалцдаг.

Хуучирч гандсан энэ гэрэл зургууд аавыг нь догдлуулж, нүүрэнд нь инээмсэглэл тодруулдгийг өдгөө Узбекистаны нийслэл Ташкент хотноо аав Курбановынхаа хамт амьдарч буй долоон настай Зарингиз, гурван настай Мехрангиз нар андахгүй. Курбанов хоёр охиндоо төрөлх нутаг Андижан хотоо хараахан үзүүлж чадаагүй л байна.

БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай 2018 оны 6 дугаар сарын 10-нд Хятадын зүүн нутгийн Шаньдун мужийн Циндао хотноо уулзаж буй нь. (Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Янь Янь)

ГЭРТЭЭ ХАРИХ ХЯЛБАР ЗАМ

Курбанов төрөлх нутгаа сүрлэг уулс, цэвэр агаар, амтат жимс болон асар их ашигт малтмалтай “гайхамш­гийн орон” гэж нэрийднэ.

Гэхдээогцом хад цо­хиотой уулс нь Ферганы хөндий дэх хамгийн эртний хотуудын нэг Андижан болон гадаад ертөнц хоорондын харилцаа холбоог хаагаад байсан юм.

Курбановтөрөлх нутаг Андижан руугаа явах бүрдээ Та­жи­кистанаар дамжихаасөөр аргагүйд хүрч, хоёр шалган нэвтрүүлэх цэгээр дайран бүтэн өдрийг бардаг байв.

Анх 1990-ээд оны үед Өр­нөдийн зарим улс Кура­мын уул нуруудыг сэтлэн туннель баринУзбекистанд туслахаар төлөвлөж байсан юм. Гэвч инженерчлэлийн бүх компанисудалгааны ша­тандаа л шантарч байжээ.

Саад тотгортой зам туулж, их ядарч очдог учир Курбанов хүүхдүүддээ Андижан хотыг үзүү­лэх гэж хү­чилдэггүйбайжээ. Гэхдээ хоёр охиндоо төрөлх нутгаа үзүүлэхэд түүнд саад болж байсан асуудал тийм ч удалгүй шийдвэрлэгдсэн юм.

“Хятадын төмөр замын тун­нель групп” корпораци болон “Узбекистаны тө­мөр зам”ком­панийн ажилт­нуудын хамтын хүчин чар­майлтын ачаар 2016 онд 19.2 км урттай Камчикийн туннель ашиглалтад орсон юм. Төв Ази дахь энэ төрлийн хамгийн урт туннель гэгдэж буй Камчикийн туннелийг барихад гурван жилийн хугацаа оржээ. Энэ туннель нь Ташкентыг Узбекистаны зүүн нутагтай холбодог Ангрен-Папын 169 км урт төмөр замын шугамын нэг хэсэг билээ.

Курбанов хэлэхдээ “Энэ тун­нелийн ачаародоо Курамын уулсыг галттэргээр туулахад ердөө 15-хан ми­нут л байхад хангалттай болсон бөгөөдТаш­кентаас Андижанд очих хугацаа зургаахүрэхгүйцаг болж багас­сан” гэв.

Зам саад бартаагүй болсны ачаар Зарингиз, Мехрангиз нар аавынхаа төрөлх нутагт очих, төрөлхнутгийнхааталаар ярих­даа аав нь яагаад тийм их догдолж баярладгийг мэдэх, Ферганы хөндийн үзэсгэлэнт байгалийг өөрийн нүдээр харах боломжтой болоод байна.

“Камчикийнтуннель бол “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд БНХАУ болон Узбекистан нягт хамтран ажилласны дүнд гарсан томоохон ололт амжилт билээ. Мөн энэ нь манай хоёр улсын ард иргэдийннөхөрлөлболоод хамтын ажиллагааны нэгэн шинэ холбоос болж байна” гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин 2016 онд Узбекистанд айлчлан тус туннелийн нээлтийн ёслолд оролцох үеэрээ хэлж байв.

Түүнчлэн, тус туннель нь Ферганы хөндийн ам­тат жимс га­­даад зах зээлд шинэхнээрээ хү­рэх бо­ломжийг нээж, Андижаны ху­дал­дааны салбарын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байна гэж нутгийн оршин суугчид ярьж байна.

Нийтээрээ хөгжин цэцэг­лэж, бусад улс оронтой харилцан ашигтай хамтран ажиллах зо­рил­гоор 2013 онд БНХАУ-ын са­наачилсан “Бүс ба Зам” нь дэд бүтцийн хөгжил, худалдаа, хө­рөнгө оруулалт болон иргэд хоо­­­рондын нөхөрлөлийг бэх­жүү­лэх зэрэг олон салбарыг хамарсан томоохон санаа­чилга билээ.


Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Хятадын тусламжаар баригдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн төв”- ийн гаднах үзэмж. Тус байгууламжийг 2019 оны 1 дүгээр сарын 24-нд Монголын талд хүлээлгэн өгөх үеэр авсан зураг. (Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Асхан)

СУПЕР НОГООН ЭРЧИМ ХҮЧ

Бразилын хойд нутагт орших Амазоны ширэнгэн ой бүхий Пара мужийн Анапу хотын нөхцөл байдал ч мөн “Бүс ба Зам” са­наачилгын ачаар өөрчлөгдөн сайжирч байна.

“Энэ муж маш ядуу буу­рай, тулгамдсан маш олон асуудалтай байсныг хүмүүс сайн мэднэ” гэж Бразилын байгаль орчны мэр­гэжилтэн Марсело Пеллетт “Синь­хуа”-д ярилцлага өгөх үеэрээ хэлэв.

Пеллеттийн хэлснээр, 2016 онд Хятадын ажилчид эрчим хүчний төсөл хэрэг­жүүлэхээр тэнд очсоноос хойш нутгийн иргэдийн ажамьдрал аажмаар сай­жир­саар байна.

Хятадын “State Grid Brazil Holding” компани тус мужид хэт өндөр хүчдэл дамжуулах нэг шугам, мөн цахилгаан дамжуулах ердийн тулгуур баганын дундаж хэмжээнээс даруй 25 метрээр өндөр буюу 105 метр өндөр тулгуур багануудыг барьсан байна.

“Тус компанийн гар­га­сан хүчин чармайлт нь төс­лийн өртгийгихээхэннэмэгдүүлсэн ч энэ бү­тээн байгуулалт нь эх дэлхийн “ногоон уушги” гэгддэг Ама­зо­ны ширэнгэнойг хам­гаалахад ихээхэн ач хол­богдол бүхий ажил болсон” гэж төслийнцахилгаан дам­жуулах шугам барих ажил хариуцсан туслах менежер Ян Гуанлян ярив.

Төслийг анх хэрэг­жүү­лэхээр төлөвлөж бай­сан газ­раас хэд хэдэн архео­ло­гийн олдвор олд­соноос гадна тоть шувуу тэр хавьд олноороо байсантай хол­боотойгоор тус компани тө­сөл хэрэгжүүлэх газраа хэд хэдэн удаа өөрчилсөн гэнэ.

“Хятад ахдүүс бидэнд дэд бүтэц барьж өгөөд зог­сохгүй манай Пара мужийн иргэдэд тусалж, ургамал, амьтан болоод ширэнгэн ойг маань хамгаалсан. Бид тэдэнтэй сайн найзууд бол­сон.” гэж Пара мужийн 13 настай оршин суугчУильям Пауло Сантос нүүр дүүрэн инээмсэглэн ярилаа.

Хятадын компанийн хэрэг­жүүлсэн эрчим хүчний төслийн хүрээнд Пара мужийнхан цэвэр эрчим хүч хэрэглэдэг болоод зог­сохгүй нутгийн 16 мянган иргэн ажлын байртай болж, Бразилын цахилгаан тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл эрс нэмэгдэж, тус улсад 2000 орчим км урт авто зам болон 350 гүүр шинээр баригдсан байна.


Нэгэн зурагчин Хятадын зүүн нутгийн Жөзян мужийн Иу хотын Иу төмөр замын боомт дээр 2018 оны 10 дугаар сарын 27-нд дроноор зураг авч буй нь. (Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Тяньзинь)

НЭГЭН ЖИГД ЗҮРХНИЙ ЦОХИЛТ

Үе тэнгийнхэнтэйгээ хамт хөл бөмбөг тоглох нь Аф­ганистаны зүүн өмнөд нутгийн Хост мужийн Харун Хиль тосгоны оршин суугч Билал Шафик хүүгийн мөрөөдөл юм.

Хүүг зургаан настай байхад буюу 2016 онд зүрх­ний төрөлхийн эмгэгтэй бо­лохыг оношилж тог­тоосон байна.

“Хүүг мэс засалд оруу­лахад 9000 орчим ам.доллар шаардлагатайгэхийгсонсоод бид маш их сэтгэлээр унасан. Учир нь энэ бол манайх шиг тарчигхан амьдралтай айлын хувьд асар их хэмжээний мөнгө юм. Бид анх яах учраа олохгүй байсан” гэж Билалын аав ярив.

Зүрхний төрөлхийн га­жиг­тай хүүхдүүдийг үзэж, улмаар хам­­гийн хүнд гэсэн хүүхдүүдийг сонгон Хятадад аваачиж үнэ төл­­бөргүйгээр хагалгаа хийхээр Хятадын эмч нарын баг 2007 оны наймдугаар сард Кабул хотод хүрэлцэн очсон нь энэ тарчигхан амьдралтай гэр бүлийнхний итгэл найдварын очийг бадраасан байна.

Зүрхний төрөлхийн га­жигтай хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр эмчилж өгөх энэ үйлчилгээ нь Хятадын Улаан загалмай нийгэмлэгийн сангийн “Бүс ба Зам-Сахиусан тэнгэрийн аялал Афганистанд” хэмээх хүнд өвчтэй хүүхдүүдэд туслах зо­рилго бүхий хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрийн нэг хэсэг байв.

Уг хөтөлбөрийг хариуц­сан за­хирал Лю Зинзиний хэлсэнчлэн, энэхүү хөтөл­бөрийн эхний шатны зорилго нь зүрхний төрөлхийн га­жигтай 0-14 насны 100 афган хүүхдийг Хятадад аваачин үнэ төлбөргүйгээр эмчлэх байсан юм.

Азаар Билал хүү энэ хөтөлбөрт хамрагдаж, 2017 оны есдүгээр сард БНХАУ-ын баруун хойд нутгийн Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны нийслэл Өрөмч хотод хагалгаанд оржээ. Хагалгаа маш амжилттай болж, бяцхан хүү хөл бөмбөг тоглох мөрөөдлөө биелүүлэх боломжтой болсон байна.

“Давхаартай, том, бор нүдтэй Билал хүү байнга инээмсэглэж явдаг. Хүн бүррүүинээмсэглэсэн харцаар хардаг. Энэ хүү бусадтай ярилцах дуртай. Хүмүүс ч түүнд маш их хайртай” гэж Лю эмч ярив.

Хятадын эмч нарын баг хагал­гаанд орсон хүүхдүү­дийг эргэхээр Кабул хотод саяхан очсон аж.

Лю эмч ярихдаа “Бид Билал хүүгийн гэрт очиж, түүнийг үзсэн. Хүүгийн бие маш сайн байна” гэв. Тэр үеэрБилал хүү “Би том болоод Хятадад очиж сурч, эмч болохыг хүсэж байна” гэж ярьжээ.

Хятадын Улаан загалмай нийгэмлэгийнсангийн тус­ламжийн хөтөлбөрийн эх­ний шат 2018 оны эцсээр дууссан байна. Сонгогдсон 100 хүүхэд бүгд Хятадад амжилттай хагалгаанд орсон бөгөөд тэдний бие хурдан тэнхэрч байна. Хөтөлбөрийн хоёрдугаар шат одоо хэрэгжиж байгаа бөгөөд энэ ша­танд Хятадын эмч нар илүү олон афган хүүхдийг эмч­лэ­хээр төлөвлөөд байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Б.Хурцыг үргэлжүүлэн саатуулах эсэх талаар прокурорын газарт санал хүргүүлжээ

Related image

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү:

“АТГ-т 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйл буюу гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчих гэдэг зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан хэргийг Улсын ерөнхий прокуророос харьяалал тогтоож, 2019 оны IV сарын 19-ний өдөр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд шилжүүлсэн. Үүний дагуу мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Уг хэрэгтэй холбогдуулан 2019 оны дөрөвдүгээр сарын 23-нд Тагнуулын ерөнхий газрын дарга асан, генерал Б.Хурцыг хойшлуулшгүйгээр саатуулсан. Үргэлжүүлэн саатуулах эсэх талаар прокурорын газарт санал хүргүүлээд байна” гэлээ