Categories
мэдээ спорт

Э.Даваахүү “Токио 2020” олимпийн эрхээ авлаа

Монголын Буудлага спортын тамирчдын “Токио 2020” Олимпийн наадмын хоёр дахь эрхийг эрэгтэй гар бууны төрлийн 10 метрийн дасгалд ОУХМ Э.Даваахүү авлаа. Тэрбээр БНХАУ-ын нийслэл Бээжин хотод дөрөвдүгээр сарын 20-29-ны өдрүүдэд зохиогдож буй Дэлхийн цомын цуврал тэмцээний өнөөдөр /2019.04.27/ болсон хийн гар бууны эрэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд 177.9 оноогоор 5-р байранд шалгарч Олимпийн наадмын эрхээ авлаа.

Ийнхүү Монголын Буудлага спортын тамирчдаас “Токио 2020” Олимпийн наадмын хоёр дахь эрхийг 2008 оноос хойш тасралтгүй 11 жил хичээллэсний эцэст авч чадсан ОУХМ Э.Даваахүү болж чадлаа. ОУХМ Э.Даваахүү нь Дэлхийн аваргын хос хүрэл медаль хүртэж байснаас гадна 2015 онд Дэлхийн оюутны зуны “Универсиад” XXVIII наадмын алтан медаль болон тус наадмын багийн төрлөөс мөнгөн медаль хүртэж байсан юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга “Бүс ба зам” чуулганы төлөөлөгчдийн тэргүүн нарын уулзалтад оролцож, үг хэллээ

БНХАУ-ын Бээжин хотод болж буй “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр чуулга уулзалтын төлөөлөгчдийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтад оролцож үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

БНХАУ-ын дарга Эрхэмсэг ноён Ши Жиньпин,

Хүндэт төлөөлөгчдийн Тэргүүн нар аа,

Хатагтай, ноёд оо.

“Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтыг зохион байгуулж буй БНХАУ-ын дарга ноён Ши Жиньпин болон Хятадын ард түмэнд энэ жил тохиож буй БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баяр хүргэе.

Миний бие чуулга уулзалтын өмнөх өдрүүдэд БНХАУ-д Төрийн айлчлал амжилттай хийлээ. Монгол Улс нь Хятадтай дипломат харилцаа тогтоосон анхны улсуудын нэг тул манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг мөн тэмдэглэж байгааг энэ дашрамд Та бүхэнд дуулгахад таатай байна.

Дайны хөлд нэрвэгдсэн Хятад улс 70 жил, ялангуяа өөрчлөлт, шинэчлэлийн бодлого хэрэгжүүлсэн 40 жилийн хугацаанд их хурдацтай хөгжин дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс болж чаджээ. Улмаар энэхүү амжилтаасаа хуваалцахаар “Бүс ба зам” санаачилгын уулзалтдаа “Хамтдаа хэлэлцэх, хамтдаа хэрэгжүүлэх, хамтдаа ашгийг нь хүртэх” гэсэн илүү прагматик уриа дэвшүүлсэн нь орчин цаг үетэйгээ нийцлээ гэж үзэж байна.

Сүүлийн жилүүдэд орчин үеийн технологийн дэвшил асар хурдацтайгаар эдийн засагт нэвтэрч, улс орнууд цаашлаад хүмүүс хоорондоо олон сувгаар харилцах боллоо. Улс орнуудын эдийн засаг улам бүр нягтран холбогдож, харилцан хамааралтай болж буй үйл явц цаашид ч хурдсах төлөвтэй байгааг олон судлаачид бичиж байгаа.

Олон төрлийн сүлжээгээр холбогдсон ард иргэд маань мэдээлэл, мэдлэгийг түргэн солилцох болсноор удирдагчид биднээс улам бүр хариуцлагатай ажиллах, эдийн засгаа чанаржуулах, ядуурлыг бууруулах, хурдацтай хөгжил дэвшлийг шаардаж байна.

Өөрөөр хэлбэл, хатуу болон зөөлөн дэд бүтцийн “Бүс ба зам”-уудаар холбогдох нь ирж буй цагийн шаардлага мөн. Ийм цаг үед “Хамтдаа ашгийг нь хүртэх” зарчим, уриа хэрэгжсэнээр өөр өөрийн улсынхаа иргэн бүрийн амьжиргааг дээшлүүлэх боломж бий болгоно гэдэгт итгэж байна.

Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд дотоод дэд бүтцээ хөгжүүлж чамлахааргүй амжилт гаргалаа. Тухайлбал, орон нутгийн засаг захиргааны нэгжүүдээ цахилгаан эрчим хүч, интернет сүлжээ болон 6000 мянга орчим км автозамаар холбож дууслаа. Харин энэ оноос төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдээ эрчимжүүлж байна. Бидний хувьд өөрсдийн хүчээр дэд бүтэц байгуулах нь хоёр хүн тутамд нэг км.кв газар нутаг ногддог буюу дэлхийд хамгийн сийрэг нягтралтай улсын хувьд томоохон сорилт юм.

Гадаад орчны хувьд бүс нутгийн улсуудтай эдийн засгаар холбогдох чиглэлээр хамтран ажиллахаар ойлголцолд хүрч, зарим улстай тодорхой гэрээ, хэлцлүүд байгуулсан. Үүний нэг тодорхой жишээ нь, Орос, Хятад хоёр хөрштэйгөө хамтран хэрэгжүүлэх “Гурван улсын эдийн засгийн коридор” хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр миний бие ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Зиньпин нартай өнгөрсөн онд болсон гурван улсын тэргүүн нарын дөрөв дэх уулзалтын үеэр тохиролцсон болно.

Далайд гарцгүй орны хувьд транзит тээвэр нь өрсөлдөх чадварт нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг байдаг. Далайд гарцгүй орнуудыг манай бүтээн байгуулж буй дэд бүтцийг ашиглан Зүүн хойд Азийн том зах зээлд холбогдохыг уриалж байна.

Хатагтай, ноёд оо,

Хэлэлцэж буй асуудлын хүрээнд зарим тодорхой санал дэвшүүлье.

Нэгдүгээрт, НҮБ болон түүний системийн байгууллагуудаас “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ын хэрэгжилтийг бүс нутгийн түвшинд тогтмол гаргаж, хэрэгжилтийг сайжруулахад чиглэсэн санал, дүгнэлт дэвшүүлжээ. Тухайлбал, Ази, Номхон далайн бүс нутгийн хувьд наймдугаар зорилт буюу эдийн засгийн хөгжил нь баталгаат ажлын байр бий болгох чиглэлд ахиц бага байгаад “Бүс ба зам”-ын хүрээний хамтын ажиллагаагаа илүү чиглүүлэх саналтай байна.

Хоёрдугаарт, Зүүн хойд Азийн орнуудыг цахилгаан эрчим хүчээр оновчтой холбох, оргил цагийн ачаалал хуваалцсан, нөөц ашиглалтын үр ашигтай шийдэл болох “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх, уг саналыг хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой асуудлыг зохицуулах үүрэг бүхий байгууллагыг Улаанбаатар хотноо байгуулах саналыг миний бие Зүүн хойд Азийн түнш орнууддаа дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Хэдийгээр Зүүн хойд Азийн бүс нутгийн ихэнх улсууд өөр, өөрийнхөө онцлогт тохируулан эдийн засгийн тооцоо, судалгаа хийсэн боловч, тэдгээрийг уялдуулах шаардлагатай байгаа юм. Бүс нутгийн орнууд энэхүү санаачлагыг дэжинэ гэдэгт итгэж байна.

Эрчим хүч үйлдвэрлэлийн нөөц, хүчин чадал, дамжуулах үлэмж өндөр хүчдэлийн шугам, хэрэглэгчид ачааллаа удирдахад эдийн засгийн хамгийн оновчтой шийдэл нь энэ сүлжээ болох боломжтой. Энэхүү төсөл нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх, нүүрс хүчлийн хий ялгаруулалтыг бууруулж, эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн тогтвортой хөгжлийн зорилтууд, бүс нутгийн орнуудын эдийн засгийн ашиг сонирхолтой нийцэж байгаа юм. Хамгийн чухал нь оролцогч улсуудын иргэдэд хямд, хүртээмжтэй эрчим хүч хэрэглэх боломж олгох чухал ач холбогдолтой юм.

Бүс нутгийн орнуудын төр-хувийн хэвшлийн олон талт түншлэлийн энэхүү төсөлд идэвхтэй дэмжиж, хамтран ажиллахыг та бүхнээс хүсье.

Дугуй ширээний уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Эрчим хүчний хүрэлцээ хангамж муу гэсэн дүгнэлт гарчээ

Сүүлийн үед манай улсын эрчим хүчний хэрэглээ хурдацтай нэмэгдэж буй. Өнгөрсөн онд гэхэд хэрэглээний өсөлт 9.4 хувь болсон. Энэхүү эрчим хүчний зарцуулалт нь дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтөд нөлөөтэй учир, үр ашигтай зарцуулалтыг дэлхий дахинд онцлоод байгаа. Манай улс энэ талаар тодорхой үүрэг хүлээсэн. Мөн “Ногоон хөгжлийн бодлого”-той болж тодорхой зорилт дэвшүүлсэн байгаа.

Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос эрчим хүчний үр ашиг, хүртээмжийн талаар судалгаа хийжээ. Ингээд судалгааны үр дүнгээс дараах гурван дүгнэлтэд хүрсэн байна.

1.Манай улсын эдийн засгийн үйлдвэрлэлд эрчим хүчний үр ашиггүй зарцуулалт өндөр байна. Өнөөгийн эрчим хүчний хэрэглээний өсөлт нь эдийн засгийн өргөжилт, хүн ам, өрхийн өсөлтийг даган өсжээ. Ялангуяа уул уурхай, олборлолтын салбар, үйлчилгээний салбарын эдийн засагт үзүүлэх хувь нэмэр өссөн зэргээс ихээхэн нөлөөлжээ.

2.Хүн амын эрчим хүчний хүрэлцээ хангамж муу байна. Тодруулбал, нэг хүнд ногдох эрчим хүчний хэрэглээгээр манай улс дэлхийн дунджаас 11.5 хувь доогуур байгаа аж.

3.Сэргээгдэх эрчим хүч хөгжөөгүй, нүүрсний ашиглалт өндөртэй учраас байгаль орчин дахь сөрөг нөлөөлөл ихтэй байна. Уг нь манай улсын нийт эрчим хүчний системд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь 18 байгаа. Ирэх он гэхэд 20 хувьд хүргэх ч, ашиглах, тогтвортой байх тал дээр тун хангалтгүй юм.

Түүнчлэн шинжилгээний багийнхан түүхий нүүрсний хэрэглээг багасгах, эдийн засгийн салбаруудын эрчим хүчний хэмнэлтийг тогтвортой хадгалах, цахилгаан, дулаан үйлдвэрлэлийн салбарын эрчим хүчний үр ашгийг болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх саналыг дэвшүүлэв. Түүнчлэн эрчим хүчний хэмнэлтийг хэрхэн хийж болох талаар ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд боловсролын түвшнээс нь эхлүүлэн сургах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг нь таниулах сургалтын хөтөлбөрийг боловсруулах зэрэг болно.

v
Categories
мэдээ улс-төр

АН-ын гишүүнчлэлээс Н.Алтанхуягийг хасчээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг Ардчилсан Намын гишүүнчлэлээс хассан байна.

Энэ талаар намынхан гишүүд “АН-ын Үндсэн дүрмийг ноцтой зөрчсөн, намд олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан, намын байр эд хөрөнгийг зарж үгүй хийсэн Н.Алтанхуягийг АН-ын гишүүнээс хасах шийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн намын хорооноос гаргасан” гэж мэдээлжээ. АН-ын дүрмийн дагуу намын гишүүнийг түдгэлзүүлэхдээ анхны шатны нэгжээс нь шийдвэр гаргадаг билээ.

Categories
мэдээ улс-төр

“Бүс ба зам” чуулга уулзалтын төлөөлөгчдийн тэргүүлэгчдийг угтав

БНХАУ-ын Бээжин хотод өчигдөр эхэлсэн “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалт өнөөдөр төлөөлөгчдийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтаар үргэлжилж байна.

Энэхүү уулзалтад оролцохоор ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Яньчи нуур” олон улсын хурлын төвийн Ханьчюэ талбайд угтаж, төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хамт зураг авахуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр дугуй ширээний уулзалтын үеэр үг хэлэхээр төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Ахмадуудыг нийтийн тээврээр төлбөргүй зорчуулах үйл явцыг зогсоогоогүй

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIV хуралдаанаар зарим журмыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргасан билээ. Хурлаар хэлэлцсэн дээрх журмуудын үндэслэл болгосон хууль нь хүчингүй болсны зэрэгцээ тухайн харилцааг өөр эрх зүйн хэм хэмжээний актаар зохицуулж буй юм. Тодруулж хэлбэл, хүчингүй болгосон журмууд өдгөө мөрдөж буй хууль тогтоомжид нийцэхгүй болсон гэсэн үг.

Гэтэл нийслэлийн ИТХ-аас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ, төлбөргүй зорчуулах үйл явцыг зогсоосон мэт ташаа мэдээллийг олон нийтийн сүлжээгээр түгээж, нийгэмд бухимдал төрүүлэх боллоо. Нийслэлийн ИТХ-аас 2015 онд баталсан эл журмыг боловсруулахдаа 2005 оны Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг үндэслэл болгосон байдаг. Гэвч үндэслэл болгосон эл хуулийг холбогдох албанаас хүчингүй болгож, 2017 онд Ахмад настны тухай хуулийг баталсан билээ. Эдүгээ мөрдөж буй эл хуулийн 8.2-т “Ахмад настны нийтийн тээврээр төлбөргүй зорчих журмыг Засгийн газар батална” хэмээн заасан. Ингэснээр нийслэлийн ИТХ-аас баталсан дээрх журам хэрэгцээ, шаардлагагүй болж буй юм.

Энэ хүрээнд Засгийн газраас 2017 онд 197 дугаартай тогтоол баталж, “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих журам”-ыг баталсан юм. Үүний дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам журмын хэрэгжилтийг хангуулан ажиллаж буй. Өөрөөр хэлбэл, нийслэлийн ИТХ-аас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих үйл явцыг зогсоогоогүй болно. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчиж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

ХАБЭА-н сайн туршлага солилцох өдөрлөг боллоо

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” арга хэмжээний хүрээнд Хөнгөн үйлдвэрийн салбарын “Ажлын байран дахь хөдөлмөрийн нөхцөлийн сөрөг хүчин зүйлсийн нөлөөллөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сайн туршлага солилцох өдөрлөгийг 2019.04.26-нд амжилттай зохион байгууллаа.

Арга хэмжээнд аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан 60 гаруй ажилтан хамрагдав.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Газрын дарга П.Энхтайван арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулагддаг сарын аяны хүрээнд энэхүү өдөрлөг болж байна. Бид зөвхөн ХАБЭА-н хууль дүрэм, журам ярих биш сайн туршлагыг дэлгэрүүлэх түгээх асуудалд анхаарлаа хандуулж байна. Өдөрлөгийн үеэр аж ахуйн нэгж байгууллагуудын ХАБЭА-н ажилтнууд сайн туршлагаа хуваалцаж, туршлага солилцоно гэдэгт итгэлтэй байна. Жил бүр зохион байгуулдаг “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болзолт уралдааны гол шалгуур нь ХАБЭА-н сайн туршлагыг санаачилсан, дэвшүүлэн хэрэгжүүлж буй гэдгээр аж ахуйн нэгж байгууллагыг урамшуулан дэмждэг. Тиймээс бид энэ асуудлыг орхиж болохгүй” гэдгийг онцоллоо.

Энэ үеэр “Эко Пак Монгол” ХХК-ын ХАБЭА-н сайн туршлагыг үзэж, сонирхохын зэрэгцээ галын аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны талаарх үзүүлэх сургалтыг зохион байгуулав.

Арга хэмжээний төгсгөлд оролцогчид “Мөнхийн үсэг” группын үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцсан.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сайн туршлагыг олон нийтэд таниулах, мэдээлэх, сурталчлах, харилцан туршлага солилцох зорилгоор уг өдөрлөгийг зохион байгууллаа.

Categories
мэдээ нийгэм

Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журмыг шинэчилнэ

Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журмыг шинэчлэхээр болжээ. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журмын төслийг шинэчлэн боловсруулж байгаа юм байна. Тус журмын төслийг өчигдөр холбогдох байгууллагуудын төлөөллөөр хэлэлцүүллээ. Энэхүү хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын яам, Үндэсний статистикийн хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Стандарт, хэмжил зүйн газар, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, “Монгол шуудан” ХК, “Геокад” ХХК зэрэг 11 байгууллагын 27 төлөөлөгч оролцсон юм. Хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан саналуудыг журмын төсөлд тусган Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Иргэд рүү 101, 102, 103 дугаараас дуудлага хийх боломжтой боллоо

Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 101, 102, 103 дугаараас иргэд рүү дуудлага хийх боломжтой болсон байна. Тус төв яаралтай тусламжийн дуудлага өгсөн иргэнтэй эргэж холбогдох зорилгоор 2011 оноос үүрэн холбооны оператор компанийн сүлжээндээ үнэгүй ярьдаг дугааруудыг ашиглаж эхэлжээ. Тус дугаарууд нь энгийн гар утасны дугаар тул иргэд рүү мэдээлэл авах зорилгоор залгахад үл итгэж, мэдээллээ өгөхгүй байх тохиолдлууд гардаг байсан аж. Иймд тус дугааруудаас дуудлага хийхэд иргэдийн утсанд тусгай дугаар /101, 102, 103/ болж харагдуулах боломжийг судлаж, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилгоор Харилцаа холбооны зохицуулах хороо, үүрэн холбооны 4 оператор компанитай 5 удаа уулзалт зохион байгуулан, судалгаа, шинжилгээ, туршилтуудыг хамтран хийсний дүнд 101, 102, 103 дугаараас иргэд рүү дуудлага хийх боломжтой болов

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Архигүй” өдрүүдэд гэмт хэргийн гаралт 60 хувиар буурчээ

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль энэ сарын 24-26-ны өдрүүдэд болсонтой холбогдуулан Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан захирамж гаргаж нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундааг худалдах, түүгээр үйлчлэхийг гурав хоногийн хугацаанд түр зогсоосон байсан. Захирамжийн хэрэгжилтэд Нийслэл, дүүргийн цагдаагийн алба хаагчид хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хоногт гэмт хэргийн 68, зөрчлийн 541, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 99, зам тээврийн ослын 263, нийт 1011 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх өдрүүдтэй харьцуулахад 500 нэгж буюу 60 хувиар буурчээ.