Categories
мэдээ нийгэм

Сунгалттай паспортоор АНУ-ыг зорихгүй байхыг анхаарууллаа

АНУ-ыг зорчиж байгаа иргэдийн дунд гадаад паспортын асуудлын улмаас хил дээр саатуулагдах явдал гарч байгаа аж. Тодруулбал, сунгалттай гадаад паспортоор АНУ-ыг зорьж буй иргэдийг хил дээр саатуулж эхэлжээ. Тиймээс иргэдийг шинэ гадаад паспорттой зорчихыг албаныхан олон нийтэд анхааруулж байна. АНУ-д зорчих гэж буй иргэн гадаад паспортын хүчинтэй хугацаагаа шалгах, мөн хоёр талын тийз бичүүлсэн байх, ЭСЯ-наас олгосон визний ангиллыг зөрчихгүй байх зэрэг анхааруулгыг сайтар мөрдөх юм. Мөн иргэд АНУ-ыг зорихын өмнө http://mongolianembassy.us сайтад анхааруулсан мэдээллийг нягтлан шалгаж байхыг хүсчээ. АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаатар “Иргэдийн анхааралд сунгалттай гадаад паспортоор АНУ-д зорчиж буй иргэдийг хил дээр саатуулж буй явдал гарч байгаа тул шинэ гадаад паспорттай зорчих нь зүйтэйг зөвлөж байна” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Намууд гишүүнчлэлийн татвараас илүү сонгуулиар болон бусад үед авдаг хандиваар “амьдарч” байна

“Шилэн нам” авлигын эсрэг түншлэлээс өнөөдөр “Улстөрийн санхүүжилтийн ил тод байдал, авлигын эрсдлийн үнэлгээ” хэлэлцүүлгийг зохион байгуулж, дээр сэдвээр хийсэн судалгааны дүнг сэтгүүлчдэд танилцуулав.

Монгол Улсын Улстөрийн намын тухай хуулийн “Намын санхүүжилтийн үйл ажиллагааг жил бүр аудит хийлгэн баталгаажуулан олон нийтэд мэдээлнэ” гэсэн заалт амьдралд хэрэгжихгүй байгааг судалгааны дүнг танилцуулсан улстөр судлаач, доктор Э.Гэрэлт-Од хэлж байв.

Тэрбээр “УИХ-аар Улстөрийн намын тухай болон Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж буй энэ үед улстөрийн намуудын санхүүжилтийн талаар хэлэлцэж буй нь цагаа олсон сэдэв бөгөөд намууд санхүүжилтээ гишүүд, олон нийтэд ил тод, нээлттэй, хүртээмжтэй тайлагнаж байх, түүнийг нь хянаж байх, улмаар санхүүжилтийн зөрчилд хариуцлага хүлээж байх талаар хуульд нэмж тусган шинэчлэх зүйл олон байгаа”-г онцолж байв. “Өнөөдөр улстөрийн намууд гишүүнчлэлийн татвараас илүү сонгуулиар болон бусад үед авдаг хандиваар “амьдарч” байгаа”-г тэмдэглэж, олон шинэчлэл хийх ёстой байгаа Улстөрийн намын тухай хууль өөрчлөгдөхгүй, урагшлахгүй байгааг улстөрчид тэрхүү өөрчлөлт шинэчлэлийг хүлээн авах хүсэл эрмэлзэлгүй байгаатай холбож байв.

Хэлэлцүүлэгт намуудын авлигын байдлын талаар илтгэл тавьсан “Трансперенси интернейшнл Монгол” байгууллагын төлөөлөгч О.Батбаяр Монгол дахь улстөрийн намууд авлигын эрсдлийн үнэлгээг нэн эхэнд хийлгэх шаардлагатай байгааг онцолж байв. Тэгвэл “Шилэн нам” авлигын эсрэг түншлэлийн тэргүүн Ч.Сосормаа, “Өнөөдөр намуудын санхүүжилт ил тод бус байгаа нь түүнийг хэн яаж хянахыг хуульд нарийн тусгаж өгөөгүйтэй холбоотой. Наад захын жишээ гэвэл улсын төсвөөс улстөрийн намуудыг дэмжиж мөнгө өгдөг ч тэрийг нь юунд яаж зарцуулж байгаа нь тодорхой бус байдаг. Уг нь намуудын хөгжилд зарцуулж байх учиртай. Үүнийг хуульд тусгах хэрэгтэй байгаа”-г онцолж байв.

“Шилэн нам” авлигын эсрэг түншлэлээс хараат бус судлаачдын багийн хамт хийсэн “Улстөрийн санхүүжилтийн ил тод байдал, авлигын эсрэг үнэлгээ” судалгааг Азийн сан дэмжжээ.

Categories
мэдээ нийгэм

Ажилгүй иргэд болон бичил бизнес эрхлэгчдийг мэргэшүүлэх сургалтад хамрууллаа

“Эрдэнэс-Тавантолгой ХК-иас “Эрхэс сувд” сургалтын төвтэй хамтран Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ажилгүй иргэд болон бичил бизнес эрхлэгчдэд дэмжлэг болгох мэргэшүүлэх сургалтыг хоёр ээлжээр өнгөрсөн гуравдугаар сарын 25-30-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Эхний ээлжийн сургалтаар “Архив, албан хэрэг хөтлөлт”, “Санхүү нягтлан бодох бүртгэл” гэсэн чиглэлээр тус бүр 22 цагийн хичээлийг судлуулсан бол хоёр дахь сургалтаар “Компьютерийн хэрэглээ, программ хангамж”, “Төсөл бичих арга зүй” гэсэн чиглэлээр мөн тус бүр 22 цагийн хичээл зааж, амжилттай төгсөгчдөд сертификат гардууллаа. Сургалтаар “Архив, албан хэрэг хөтлөлт”-ийн сургалтанд-37, “Санхүү нягтлан бодох бүртгэл”-ийн сургалтанд-42, “Компьютерийн хэрэглээ, программ хангамж”-ийн сургалтанд-44, “Төсөл бичих арга зүй”-н сургалтанд-21 суралцагч тус тус хамрагдсанаар нийт 144 суралцагч сертификатаа гардан авсан юм. “Суралцагчид мэргэжлийн диплом, сертификат байхгүйгээс ажилд ороход хүндрэлтэй байдгийн дээр стандартын дагуу бүрэн зөв хийж чаддаггүй зүйлүүд маш их байсан бол сургалтад хамрагдсанаар хүн бүр ажил, амьдрал дээрээ хэрэгжүүлж чадахуйц мэдлэг олж авсандаа баяртай байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, “Төсөл бичих арга зүй”-н сургалтын дүнд лекц, дадлага ажлын хичээлээр суралцагчид сүү цагаан идээ боловсруулах, оёдол, талх нарийн боов үйлдвэрлэх, хүүхэд зэрэг чиглэлээр шаардлага хангасан төсөлтэй болцгоосон юм.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий шүүгчид Д.Ганзоригийн нэрийг дэвшүүллээ

Ерөнхийлөгч Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийгийг өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Тэгвэл Улсын дээд шүүхийн шүүгч нар өнөөдөр хуралдаж, Ерөнхий шүүгчид Д.Ганзоригийн нэрийг олонхын саналаар дэвшүүлсэн байна. Улмаар Д.Ганзоригийг нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 255 хүний амь насыг авран хамгаалжээ

Монгол улсын хэмжээнд нийт 1277 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 29 хүн амь насаа алдаж, 6 хүн гэмтэж бэртэн 2360 толгой мал, амьтан хорогдож, 3.5 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан.

Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо, хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад:

Өнгөрсөн онтой харьцуулахад улсын хэмжээнд аюулт үзэгдэл, осолд өртөж нас барсан хүний тоо 3-аар, гэмтэж бэртсэн хүний тоо 22-оор тус тус буурсан байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 10-аар өссөн, аварсан эд хөрөнгө 0.3 тэрбум төгрөгөөр өссөн.

2019 онд эхний 3 сард тохиолдсон аюулт үзэгдэл, ослыг төрөл тус бүрээр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулвал:

МОНГОЛ УЛСАД 2019 ОНЫ ЭХНИЙ 3 САРД ТОХИОЛДСОН АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН НЭГДСЭН МЭДЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Илтгэлийн уралдаан болно

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын үүсгэн байгуулагдсаны 15 жилийн хүрээнд Өрсөлдөөний тухайхууль тогтоомжийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, дэмжин урамшуулах, бүтээлч сэтгэлгээ, шинэлэг санаачилга, эрэлхийллийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын их cургууль, Отгонтэнгэр их cургууль, Шихихутаг их сургуулиудтай хамтран илтгэлийн уралдааныг зохион байгуулах гэж байна.

Тус уралдаанд дээрх сургуулиудын эрх зүй, эдийн засгийн чиглэлээр суралцаж буй оюутнууд хамрагдах юм.

Categories
мэдээ нийгэм

4970 жолоочид хариуцлага тооцжээ

Image result for E-POLICE апп

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс “E-POLICE” апп ашиглан иргэдийн ирүүлсэн мэдээллийг шалгаж 4970 зөрчилд хариуцлага тооцжээ. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хувьд урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, зогс шугам давж зогсох, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг. Эдгээр нь түгжрэл үүсгэж, замын ачааллыг ихээр бий болгож байгаа тул Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн албатай хамтран “E-Police” аппликейшнийг гарган ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

“Оюутны 70200” дахин олгохыг шаардаж жагсана

Оюунтнууд төрөөс олгодог 70200 төгрөг болон хөнгөлөлттэй зорчих Umoney картын зорчих хугацааг нэмэхийг шаардаж жагсаал хийхээ өнөөдөр мэдэгдлээ. Жагсаалаа 4 дүгээр сарын 5-нд хийх аж. Мөн энэ дөрөвдүгээр сарын 4-нөөс эхлэн оюутнуудаас дээрх асуудалтай холбоотойгоор санал асууж, гарын үсэг цуглуулах аяныг эхлүүлэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

Сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын худалдааны сайд Жун Шаньтай уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Худалдааны сайд Жун Шаньтай уулзаж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн хүрээний олон чухал асуудлаар санал солилцов.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлэхдээ, “БНХАУ-д хийж буй энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх төрийн айлчлалын бэлтгэлийг хангах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд бодит ахиц гаргах зорилготой юм. Энэ жилийн хувьд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулсаны 25 жилийн ой тус тус тохиож буй онцлог жил болж байна. Бидний найрамдалт харилцааны түүх БНХАУ-тай нас чацуу. Шинэ Хятад улс байгуулагдахад хамгийн түрүүн хүлээн зөвшөөрсөн 5 орны нэг нь Монгол Улс байсан. Манай хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүрэн утгаараа амжилттай хөгжих ёстой”-г онцлон тэмдэглэв.

Тэрээр, өнгөрсөн 2018 онд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа ололт, амжилтуудаар дүүрэн байсныг тэмдэглэж, 2019 онд улам бататган шинэ шат ахиулах нь зүйтэйг онцолж, цаашид хоёр талын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хангахад ойрхон байгаа бөгөөд гагцхүү худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд хориг саадыг багасгах, шинэ суваг, платформыг нээх хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд анхаарч ажиллах ёстойг илэрхийлэв.

Мөн “Хөгжлийн зам” Үндэсний хөтөлбөрийг “Бүс ба зам” санаачлагатай уялдуулах тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулах, Монгол Улс-ОХУ-БНХАУ-ыг холбосон эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд судалгааны ажлыг эрчимжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулах, БНХАУ-ын зүгээс олгож буй буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, Монгол, Хятадын хилийн зарим боомтуудын ажиллах цагийг уртасгах, зэрэглэл, статусыг дээшлүүлэх, баруун бүсээс мах, махан бүтээгдэхүүн, зүүн бүсээс хөх тариа, улаан буудайн гурилыг БНХАУ-д экспортлох боломжийг нэмэгдүүлэх, БНХАУ-д зохиогдож буй олон улсын үзэсгэлэн яармагт монголын аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцуулах, шаардлагатай хөнгөлөлт дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтарч ажиллах зэрэг саналыг дэвшүүлэв.

БНХАУ-ын Худалдааны сайд Жун Шань хэлэхдээ, “Хоёр талын найрамдалт харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд Д.Цогтбаатар сайдын зүгээс өгч буй үнэлэлт дүгнэлттэй санал нэгтэй байгаагаа илэрхийлж, хоёр орны харилцаа хамтын ажиллагаа улам урагшлан хөгжих хамгийн таатай үе тохиож байгааг тэмдэглэв.

Мөн Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн хүрээнд хоёр тал үр ашигтай олон арга хэмжээг амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд энэ удаагийн уулзалтаар монголын талаас тавьж буй санал санаачлагуудыг хүлээн авч, бодит ажил хэрэг болгох чиглэлээр холбогдох байгууллага, газруудтай хамтран ажиллаж, дээд түвшний айлчлал, яриа хэлэлцээний үеэр тодорхой ахиц гаргаж, нэгдсэн тохиролцоонд хүрэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Он дамжиж удааширсан барилгын ажлыг хурдасгах талаар үүрэг өглөө

Он дамжин хэрэгжиж буй төсөл арга хэмжээний ажлын гүйцэтгэлийг сайжруулах талаар БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа болон холбогдох албаны хүмүүс өчигдөр уулзалт хийлээ.

Нийслэлийн боловсролын салбарын 2018 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхэлсэн ч он дамжин ажил нь удаашралтай байгаа барилга угсралтын ажил болон 2019 оны улсын төсөвт батлагдсан газрын асуудал шийдвэрлэхэд шаардлагатай төсөл арга хэмжээний асуудлаар санал талууд санал солилцож, холбогдох албаны хүмүүст үүрэг даалгавар өглөө.

Он дамжин хэрэгжиж буй барилга байгууламжийн ажлын гүйцэтгэл, явцад хяналт хийх, тулгарч буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэх ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо.