Categories
мэдээ нийгэм

Засаг даргын зөвлөлийн хурал боллоо

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо. Хуралдаанаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хашаа, хайс барих ашиглах журам батлах тухай асуудлыг эхлэн хэлэлцлээ.

Журмын төслийг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга танилцууллаа.

Журмын төслийг боловсруулахдаа Төрийн ордноос 0.5 км радиуст 84.2 км газар, өнгөрсөн онд Их тойруугийн 1113.2 га талбарт хөдөлгөөний эрчимийг нэмэгдүүлж, амьдрах орчныг сайжруулах ажлын хүрээнд шинэ гудамж зам гаргах, авто зогсоол, ногоон байгууламж, тохижилтыг нэмэгдүүлэх судалгаа хийжээ.

Уг судалгаагаар саад чөлөөлөх 200 байршил, 24.34 км буюу 122 байршилд шинэ авто зам тавих, 70 байршилд шинэ явган хүний зам, 82 байршил тохижуулах, ногоон байгууламж, 8 байршилд нийтийн бие засах газар байгуулах бол ил зогсоол, газар доорх болон дээрхи ил зогсоол, чөлөөлөх объектуудыг төлөвлөжээ.

Бага тойруу орчимд хийсэн судалгаагаар тухайн орчимд байгаа хашаануудыг хуулийн этгээдийн төрлөөр авч үзвэл орон сууцны зориулалттай барилга 46, иргэн, аж ахуй нэгжийн барилга 104, төрийн байгууллагын барилга 116, тусгай байгууллага барилга 9 буюу нийт 10925 метр 106 хашаа байгаа юм.

Дээрх хашаанаас орон сууцны 46, аж ахуйн нэгжийн 104, барилгын нийт 7065 м 85 хашааг буулгаснаар явган хүн, дугуйтай зорчигч автомшаины орц гарцыг нэмэгдүүлэх боломжтой юм байна.

Уг журмыг боловсруулан хэрэгжүүлснээр хашаа, хайс, амьд хайс, түр хашаа зэрэг төрлөөр ангилж уг асуудалтай холбоотой ажлуудыг журмаар зохицуулахаар тусгажээ. Өмнө нь 5 бүлэг бүхий журам 2009 онд батлагдан гарч хэрэгжиж байгаа. Тухайн үеийн нөхцөл байдал, харилцан уялдаатай ажиллах байдал, тогтолцоо хашааг барих болгон буулгах зэрэг асуудлууд тусгагдаагүй учир энэхүү журам үйлчлэхэд хүндрэлтэй болсон учир энэхүү журмыг шинэчлэн боловсруулж байгаа юм.

Журмын төсөлтэй холбоотой зөвлөлийн хурлын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. Хашаа хайсыг буулгах, иргэдийн аюулгүй орчинд амьдрах, зорчих хэсгийг хязгаарлаж буй аж ахуй нэгжийн хашаа хайсыг буулгах, цаашдаа ийм үзэгдлийг давтахгүй байх тал дээр анхаарах шаардлагатай нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэллээ. Уг асуудалтай холбоотой иргэдийн дунд санал асуулга явуулж, асуудлыг дахин нягтлан ажлын хэсэг байгуулан энэ сарын 22-ны зөвлөлийн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

Мөн өнөөдрийн хуралдаанаар дулаан үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлгүй, үйл ажиллагаа эрхэлж байгаа нийслэлийн өмчийн сургууль, цэцэрлэгийн халаалтын зуухны танилцуулга, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явулж байгаа дунд болон том оврын уурын зуухны тухай, Агаар бохирдуулагч эх үүсвэрт хийсэн шалгалтын дүнгийн тухай асуудлыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.

Монгол Улсад мөрдөгдөж байгаа ахуйн хэрэглээний зуух, MNS-5216:2016, усан халаалтын зуух MNS-5043:2016 стандартаар халаалтын зуухыг эх үүсвэрээр нь 3 ангилдаг. Үүнд:

  1. Ердийн галлагаатай 15 кВт хүртэлх хүчин чадалтай зуух, Ахуйн хэрэглээнд ашиглагдаж байгаа уламжлалт болон сайжруулсан зуух, пийшин, усан халаалтын зуух, мөн жижиг үйлдвэрлэл үйлчилгээ, харуул хамгаалалтын байранд ашиглагдаж байгаа 125м/кв хүртэлх талбайтай гэр байшин халаадаг зуух.
  2. Усан халаалтын 16-100 кВт хүртэлх хүчин чадалтай. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд ашиглагдаж байгаа 125 м/кв-1000 м/кв талбайтай байшин халаадаг ууран болон усан халаалтын зуух
  3. Усан халаалтын 101 кВт-аас дээш хүчин чадалтай технологийн зориулалттай уур үйлдвэрлэдэг зуух, төвлөрсөн болон нэгдсэн дулаан хангамжийн усан халаалтын зуух хамаардаг. 1000 м/кв-с дээш талбайтай том байр, обьект халаана.

Өнгөрсөн оны агаарын бохирдлын эх үүсвэрийн тоо бүртгэлээр нийслэлийн хэмжээнд 15-100 кВт хүртэл хүчин чадалтай 2397 зуух, түүхий нүүрс хэрэглэж байгаагаас агаарын чанарыг сайжруулах бүс буюу төвийн 6 дүүрэгт 2333 халаалтын зуух байна. эдгээр зуух халаалтын улиралд ойролцоогоор 26 мянган тонн түүхий нүүрсийг шатааж агаар бохирдуулдаг.

Дээрх 2333 зуух Монгол, ХБНГУ, Хятад, Чех, Турк, Солонгос зэрэг 19 төрлийн зуух бүртгэгдсэн байгаа ч дийлэнх нь гар хийцийн марк тодорхойгүй зуухууд байгаа юм.

Харин 101 кВт-аас дээш хүчин чадалтай буюу том оврын усан халаалтын зуухны хувьд агаарын чанарыг сайжруулах бүсэд 171 аж ахуй нэгж байгууллагын 337 халаалтын зуух халаалтын улиралд 171650 тонн түүхий нүүрс хэрэглэж байгаа талаар танилцууллаа.

Өнөөдрийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар Сэлбэ, Баянхошуу дэд төвийн газар чөлөөлөлтийн явцын талаар, теле хяналтын камеруудын техникийн даалгавар, ашиглалт үйлчилгээнд хяналт тавих тухай мөн хэлэлцлээ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн даатгалын 2019 оны шимтгэлийн хувь хэмжээ

Categories
мэдээ нийгэм

Барилгын ажлын гүйцэтгэлийн явцтай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв

МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газар, Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн МОН-8 төслийн баг, “Конконсалтин” ХХК-ийн холбогдох ажилтнууд хамтран ҮОЭТ-ийн барилгын гүйцэтгэгч компани “Бо Ми Энд Констракшн” ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, МХЕГ-ын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 07/3639 дугаартай албан бичгээр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг газар дээр нь шалгаж, цаашид Цөмийн онош зүйн тасгийн циклотроны ус зайлуулах суваг болон агааржуулалтын системийг олон улсын цацрагийн аюулгүй ажиллагааны зөвлөмж, шаардлагын дагуу суурилуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

70 байршилд шинэ явган хүний зам гаргана

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо. Хуралдаанаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хашаа, хайс барих ашиглах журам батлах тухай асуудлыг эхлэн хэлэлцлээ.

Журмын төслийг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга танилцууллаа. Журмын төслийг боловсруулахдаа Төрийн ордноос 0.5 км радиуст 84.2 км газар, өнгөрсөн онд Их тойруугийн 1113.2 га талбарт хөдөлгөөний эрчимийг нэмэгдүүлж, амьдрах орчныг сайжруулах ажлын хүрээнд шинэ гудамж зам гаргах, авто зогсоол, ногоон байгууламж, тохижилтыг нэмэгдүүлэх судалгаа хийжээ. Уг судалгаагаар саад чөлөөлөх 200 байршил, 24.34 км буюу 122 байршилд шинэ авто зам тавих, 70 байршилд шинэ явган хүний зам, 82 байршил тохижуулах, ногоон байгууламж, 8 байршилд нийтийн бие засах газар байгуулах бол ил зогсоол, газар доорх болон дээрхи ил зогсоол, чөлөөлөх объектуудыг төлөвлөжээ. Бага тойруу орчимд хийсэн судалгаагаар тухайн орчимд байгаа хашаануудыг хуулийн этгээдийн төрлөөр авч үзвэл орон сууцны зориулалттай барилга 46, иргэн, аж ахуй нэгжийн барилга 104, төрийн байгууллагын барилга 116, тусгай байгууллага барилга 9 буюу нийт 10925 метр 106 хашаа байгаа юм. Дээрх хашаанаас орон сууцны 46, аж ахуйн нэгжийн 104, барилгын нийт 7065 м 85 хашааг буулгаснаар явган хүн, дугуйтай зорчигч автомшаины орц гарцыг нэмэгдүүлэх боломжтой юм байна.

Уг журмыг боловсруулан хэрэгжүүлснээр хашаа, хайс, амьд хайс, түр хашаа зэрэг төрлөөр ангилж уг асуудалтай холбоотой ажлуудыг журмаар зохицуулахаар тусгажээ. Өмнө нь 5 бүлэг бүхий журам 2009 онд батлагдан гарч хэрэгжиж байгаа. Тухайн үеийн нөхцөл байдал, харилцан уялдаатай ажиллах байдал, тогтолцоо хашааг барих болгон буулгах зэрэг асуудлууд тусгагдаагүй учир энэхүү журам үйлчлэхэд хүндрэлтэй болсон учир энэхүү журмыг шинэчлэн боловсруулж байгаа юм.

Журмын төсөлтэй холбоотой зөвлөлийн хурлын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. Хашаа хайсыг буулгах, иргэдийн аюулгүй орчинд амьдрах, зорчих хэсгийг хязгаарлаж буй аж ахуй нэгжийн хашаа хайсыг буулгах, цаашдаа ийм үзэгдлийг давтахгүй байх тал дээр анхаарах шаардлагатай нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэллээ. Уг асуудалтай холбоотой иргэдийн дунд санал асуулга явуулж, асуудлыг дахин нягтлан ажлын хэсэг байгуулан энэ сарын 22-ны зөвлөлийн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

Categories
мэдээ нийгэм

Мэргэшсэн хөтөч, тайлбарлагчид гэрчилгээгээ гардан авлаа

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Мэргэжлийн хөтөч, тайлбарлагчдын холбоо хамтран чадварлаг хөтөч, тайлбарлагчдыг бэлтгэх сургалтыг үе шаттай зохион байгуулж байна.

Тус сургалтын хоёрдугаар ээлжийн сургалт өчигдөр өндөрлөж, сургалтад хамрагдсан 33 иргэнээс 18 нь олон улсын стандартад нийцсэн мэргэжлийн хөтөч, тайлбарлагчийн гэрчилгээ гардан авлаа.

Сургалтыг Дэлхийн Хөтөч, тайлбарлагчдын холбооны сургалтын хөтөлбөр, мөн тус холбооноос бэлтгэгдсэн багш нар удирдан явуулж байгаа юм.

Дараагийн сургалт энэ сарын 11-ний өдөр эхэлж, нийслэлийн Аялал жуулчлалын газрын Мэдээлэл, сурталчилгааны төвийн сургалтын танхимд зохион байгуулагдана.

Categories
мэдээ нийгэм

Завхан аймгийн 16 суманд хаваржилт хүндрэх төлөвтэй байна

Улсын Онцгой комиссын Шуурхай бүлэг Завхан аймагт ажиллаж, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа. Завхан аймгийн хувьд Алдархаан, Баянтэс, Баянхайрхан, Идэр, Их-Уул, Нөмрөг, Отгон, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэс, Тэлмэн, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Эрдэнэхайрхан, Яруу зэрэг 16 суманд хаваржилт хүндрэх төлөвтэй. Аймгийн хэмжээнд 1501.4 мянган хээлтэгч мал байгаа бөгөөд гуравдугаар сарын 5-наас эхлэн төллөх учраас нэмэгдэл тэжээлд орох малын тоо нэмэгдэж өвс, тэжээл дутагдах, цаг уурын дулаарал хуурайшилттай холбоотойгоор говийн сумдад малын усан хангамж хүрэлцэхгүй нөхцөл байдал үүсч болзошгүй байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Засаг даргын захирамжаар сумдын малчин өрхийн 60 гаруй хувьд нь очиж өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцсан. Аймгийн нөөцөд бэлтгэсэн 144 тонн өвсийг үнэгүй, 90 тонн тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгож, малчдын болон сумдын аюулгүй нөөцөд бэлтгэсэн өвс, тэжээлийг зарцуулж дуусжээ. Тиймээс хаваржилт хүндэрсэн сумдад улсын нөөцөөс өвс, тэжээлийг хямдралтай үнээр олгох, аймгийн нэгдсэн эмнэлэг болон Цагаанчулуут, Цагаанхайрхан, Идэр сумын Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн болон тусгай зориулалтын машиныг шийдвэрлэж өгөхийг Улсын онцгой комиссын Шуурхай бүлэгт уламжиллаа. Саналын дагуу Засгийн газрын шийдвэрээр 900 тонн өвс, 680 тонн тэжээл, Цагаанхайрхан суманд түргэн тусламжийн автомашин, Яруу, Тосонцэнгэл, Тэс сумын ЗДТГ-т автомашин олгохоор тус тус шийдвэрлэсэнийг танилцуулсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Экспортлогч аж ахуй нэгжүүдтэй нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав

Амьтан, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд олгодог гэрчилгээ, мэдэгдэл, бичиг баримтыг хүлээн авах, хариу өгөх журмын төслийг танилцуулж санал авах, журамд тусгах, тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэх зорилгоор МХЕГ-ын Экспорт импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгж, иргэдтэй нээлттэй хэлэлцүүлгийг энэ сарын 06-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт МХЕГ-ын ЭИХХЦХГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Дашмягмаржав, МХЕГ-ын Хууль зүй мониторингийн хэлтсийн дарга Т.Бакыт, Хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн И.Мөнхбаяр болон ЭИХХЦХГ-ын улсын ахлах байцаагчид, болон мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, Монголын махны холбооны удирдах зөвлөлийн гишүүн О.Очирбат, Өлөн гэдэс үйлдвэрлэгч, экспортлогчдын холбооны тэргүүн Б.Мөнхзаяа, Арьс шир үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Баярсайхан, Монголын самрын холбоо болон, мал, амьтан, ургамал, ургамлын гаралтай түхий эд бүтээгдэхүүн экспортлогч 71 аж ахуй нэгжийн удирдлага төлөөллүүд оролцов.

Тус хэлэлцүүлгээр гэрчилгээ, мэдэгдэл, бичиг баримтыг хүлээн авах, хариу өгөх журмын төслийн агуулга, хууль зүйн үндэслэлийг танилцуулан, мал, амьтан, ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн экспортлоход тулгамдаж буй асуудлын талаар аж ахуй нэгжүүдтэй хэлэлцэж цаашид авч хэрэгжүүлэх арга зам, бизнесийн таатай орчин нөхцлийг бүрдүүлэн иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, ил тод байдлыг хангах зөвлөн туслахад чиглэсэн асуудлуудын талаар хэлэлцэн журамд тусгах саналыг авч ажиллав.

Categories
мэдээ нийгэм

“Оюутолгой” компанид ажилладаг Энэтхэг инженерээс улаан бурхан илэрчээ

Улаан бурхан өвчин гадаад улсаас зөөвөрлөгдөж ирсэн анхны тохиолдол бүртгэгдсэн талаар эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Тухайлбал Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах “Оюутолгой” компанид Энэтхэг улсаас ирж ажиллаж буй инженер халуурч тууралт гарсан шинж тэмдэг илэрсэн байна. Тэрээр уг иргэнд шинжилгээ хийж, хариуг лабораториар баталгаажуулж Монгол Улсад улаан бурхан өвчин гаднаас зөөвөрлөгдөн оржирсэн нь үнэн гэдгийг тогтоогдоод байгаа аж. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: “Бид Ханбогд сумын болон Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газартай онлайнаар шуурхай хуралдаан хийж заавар зөвлөгөөөг ч өнөөдөр өглөө 07.40 миниутын онгоцоор ХӨСҮТ-ийн таван хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн багийг илгээгээд байна. Одоогоор өвчтөнийг тусгаарлаж, голомтыг дэлгэрүүлэхгүй байх ажлыг эхлүүлсэн” гэв.

М.САЙНЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Автомашины улсын дугаарыг шинэчлэхгүй

Зам тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв хамтран манай улсын тээврийн хэрэгслийн улсын дугаарыг солиж, олон улсын жишигт нийцүүлэх талаар яригдаж эхлээд байсан.

Тэрээр ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн улсын дугаарыг латин үсгээр дөрвөн тоо, гурван үсэг байдаг бол хоёр үсэг, гурван тоо байхаар өөрчлөхөөр яригдаж байв. Гэсэн ч автомашины дугаарыг өөрчлөх нэрээр ахиад мөнгө угаах нь гэсэн хардлага хүмүүсийн дунд байсан. Учир нь дугаараа тайлж, шинээр хийлгэж, хадуулна, лацдуулна, гэрчилгээ солиулна гэх мэтээр нэлээд их мөнгө зарцуулагдах ньтодорхой байсан аж.

Гэтэл Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан энэ сарын 6-ны өдөр Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, автомашины улсын дугаарын үйлдвэр дээр ажиллах үеэр автомашины улсын дугаарыг шинэчлэх асуудлыг сайдын зөвлөлийн хурлаар цуцалсныг мэдэгсэн байна.

М.САЙНЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлэв

Нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулахтай холбогдуулан сургуулийн онцлог, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл өгөх зорилготой сургалтуудыг зохион байгуулан ажиллаж байна.

Энэ удаа нийслэлийн есөн дүүргийн хороодын Засаг дарга нарт болон “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг сургалтад хамруулж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулах, газар хөдлөлтийн гамшгийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Сургалтад 9 дүүргийн хороодын Засаг дарга нар болон “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн нийт 300 орчим алба хаагч хамрагдаж, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ.