Categories
мэдээ улс-төр

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Винод Ахужаг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд ноён Винод Ахужа УИХ-ын дарга Г.Занданшатарыг цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлэхийн сацуу Монгол Улсын Их Хурлын даргын албанд томилогдсонд нь баяр хүргэв. Тэрээр суурин төлөөлөгчөөр томилогдоод 6 сар болж байгаа хэдий ч Баянхонгор, Дорнод, Хөвсгөл зэрэг аймгуудаар аялах завшаан гарсан. Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай олон жилийн турш сайн хамтын ажиллагаатай ирсэн боловч Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар 8 сарын өмнө нээгдсэн, энэ хугацаанд байгалийн нөөц, ойн аж ахуй болон бэлчээрийн тогтвортой менежмент гэсэн гурван салбарт гол анхаарлаа хандуулж, цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд, юуны өмнө Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын гишүүнчлэл болсноос хойш тус байгууллага хүнс, хөдөө аж ахуй болон байгалийн нөөцийн чиглэлээрх үндэсний хөгжлийн бодлогын зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Тэрээр, Улсын Их Хурал үндэсний хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд хууль, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарал хандуулж ажилласаар ирсэн боловч эдүгээ малын өвчлөлтэй тэмцэх нь үндэсний хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тэргүүлэх чиглэл болоод байна. Олон улсын эрчимжсэн фермерийн аж ахуйтай харьцуулахад бид бэлчээрийн мал аж ахуйг түлхүү эрхэлдэг учир Эрсдлийн дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналтын олон улсын стандартыг хангахад бэрхшээл учирдаг. Иймд бид БНХАУ-ын Эксим банкны хөнгөлттэй зээлээр мах боловсруулах 5 үйлдвэр барьж эхлээд байна, ингэснээр экспортын бүтээгдэхүүний чанар болон стандартыг хангана гэж үзэж байна гэв.

Талууд уулзалтын үеэр малын эрүүл мэнд, хүлэмжийн аж ахуй, тэмээний сүү боловсруулалт зэрэг бусад асуудлаар санал солилцож, төгсгөлд нь УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Аргентин Улсын Буэнос Айрес хотноо энэ оны гуравдугаар сарын 20-22-ны өдрүүдэд болох НҮБ-ын Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны Дээд түвшний хоёрдугаар бага хуралд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан тэргүүтэй төлөөлөгчид оролцох гэж буйг дуулгав гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-ын Пенсильванийн их сургуулийн оюутнуудыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар АНУ-ын Пенсильванийн их сургуулийн магистрант, докторант оюутнуудын төлөөллийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар оюутнуудад Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон парламентын үйл ажиллагаа, түүний хүрээнд хийгдэж буй шинэчлэл, батлагдан гарсан хууль тогтоомжуудын талаарх мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр, “Бид парламентын үйл ажиллагааг шинэчилж, дижитал засаглалыг нэвтрүүлэхээр “e-parliament” төслийг эхлүүлж байна. Парламентын бүхий л үйл явц цахим тогтолцоонд шилжиж, иргэдэд ил тод, нээлттэй болж, хүссэн үедээ шууд харилцах боломжийг нээж өгнө. Мөн Төрийн албаны хуулийг баталж, тогтолцооны томоохон шинэчлэлийг хийж байна. Сүүлийн хэдэн жил уналтад ороод байсан эдийн засаг өнөөдрийн байдлаар 6,9 хувь болтлоо өссөн байна. Цаашид бид эдийн засгаа солонгоруулж, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийг дэмжих бодлого баримталж байна. Тухайлбал, ноос ноолуурыг гадагш гаргахдаа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон олон улсын зах зээлд гаргах зорилготой” гээд иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд ардчиллыг зөв хандлагаар хөгжүүлэхийн чухлыг онцлов.

АНУ-ын Пенсильванийн их сургуулийн оюутнууд манай улсад энэ сарын 2-ны өдөр ирсэн бөгөөд тэд улс орнуудын нийгмийн хөгжлийн үйл явцыг судлах судалгааны ажлаа Монгол Улсад хийхээр сонгон авчээ. Манай улсад байх долоо хоногийн хугацаандаа улс төрчид, бизнес эрхлэгчид зэрэг нийгмийн бүхий л давхаргын төлөөлөлтэй уулзалт хийж, Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан байна.

Тэд УИХ-ын даргын танилцуулсан мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа. Оюутнууд хөрш орнуудын харилцаа, хандлага, эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн үйл явц, эдийн засаг болон засаглалын тогтолцоо, гадаад дотоод худалдаа, улс төрийн нөхцөл байдлын талаар илүүтэй сонирхон тодруулан асууж байсан юм.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-ын Пенсилванийн их сургуулийн оюутнуудтай уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд амжилт хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хот руу үхсэн малын мах оруулахаар хадгалж байжээ

Баян-Өлгий аймагт хаваржилт хүндэрч малын зүй бус хорогдол ихэссэнтэй зэрэгцээд зарим газарт хүмүүс үхсэн малын махыг цуглуулж явж байгаа тухай яриа иргэдийн дунд гараад байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас үхсэн малын махыг худалдан авах, худалдаалах, бэлтгэн нийлүүлэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн хэмжээнд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг энэ сарын 1-нээс явуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт Өлгий сумын иргэн М гэртээ 500 кг үхсэн малын мах хадгалж байсан зөрчлийг илрүүлжээ.

Малын ченжээр ажилладаг иргэн М нь зүй бусаар хорогдсон малын махыг тус аймгийн Дэлүүн сумын иргэдээс авсан ба Улаанбаатар хотын Эмээлт зах дээр байгаа хятад иргэдэд худалдахаар төлөвлөсөн хэмээн тайлбарласан байна. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлье








Categories
мэдээ нийгэм

Ерөө голын гольдрилд мөс цөмлөн орж, хууль бусаар ажиллаж байжээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын III баг, Бугант тосгоны нутагт орших “Улаан хясаа” гэх газарт ашигт малтмалын олборлолт явуулж байсан зөрчлийг энэ сарын 5-ны өдөр илрүүлсэн байна. Зөрчлийг нутгийн иргэдийн мэдээллийн мөрөөр илрүүлжээ. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймгийн Цагдаагийн газар, Тагнуулын газартай хамтран шалгалт хийсэн байна. Ашигт малтмал олборлогч нэр бүхий иргэд нь Ерөө голын гольдрилд мөс цөмлөн орж, хууль бусаар ажиллаж байжээ.

Categories
мэдээ улс-төр

АН: 112 суудал дээр 190 гаруй хүн өрсөлдөж байгаа

Image result for ардчилсан нам

АН-ын Үндэсний Бодлогын хорооны гишүүдийн 1/3, нийслэл аймаг дүүрэг тухайн жилээсээ шалтгаалаад 1/3 эсвэл 2/4-д ротаци явуулдаг болсон. Харин энэ жилийн хувьд тус нам III сарын 1-ний өдрөөс ротациа зарлажээ. ҮБХ-ны 112 суудал дээр өрсөлдөнө. ҮБХ-ны энэ удаагийн ротацийн сонгуульд нэр дэвшигчид өчигдөр үнэмлэхээ гардан авсан байна. Нэр дэвшигчид энэ сарын 22-ны өдрийг хүртэл гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж сурталчилгаагаа хийх бөгөөд харин сонгууль гуравдугаар сарын 24-ний өдөр товлогджээ.

Энэ удаагийн сонгуульд 112 суудал дээр 190 гаруй хүн өрсөлдөж байгааг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан тодруулав. Мөн аймаг нийслэлийн намын хороод энэ хугацаанд ротацийн сонгуулиа зэрэг явуулж байгаа ажээ.

Categories
мэдээ эдийн-засаг

31.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг 487 зээлдэгчид олгоод байгаа аж

Ипотекийн зээлийг 2019 онд хэрхэн хэрэгжүүлэх эсэх талаар Монголбанкны зүгээс “Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хоёрдугаар сард 15.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 210 иргэнд олгожээ. Харин оны эхний өссөн дүнгээр 31.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нийт 487 зээлдэгчид олгоод байгаа” гэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Улсын хөгжлийг эмэгтэйчүүдээр нь тодорхойлж болно” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Улсын хөгжлийг эмэгтэйчүүдээр нь тодорхойлж болно” хэмээн өгүүлжээ.

“Улс төр” нүүрээс Ц.Элбэгдорж-ийн өдрийн тэмдэглэл – Ардчилалд хүрСэн зам – бодит түүх – (1990/01/30-II/03-ны өдрийн тэмдэглэл)-ийг уншаарай.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Эрүүгийн цагдаагийн газар ажлаа хийдэг ч Нийслэлийн прокуророос хаалт тавьдаг хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

“Улс төр” нүүрт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг төрийн мэдэлд буцаан авна хэмээн ярилаа.

“Гадны 600 орчим тагнуулчийг илрүүлжээ” хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт өгүүлэв.

“Ардын цолтон” нүүрт “Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Л.Цогзолмаа: “Бөмбөгөр ногоон”-ы тайзан дээр морьтон баатрууд арын хаалгаар орж ирдэг байлаа” хэмээн ярилаа.

“Сорхун” эмнэлгийн захирал Дашдэндэвийн Оюунцэцэг:С.Зоригийн ээж Доржпалам гуай, манай ээж хоёр
Сайд нарын II дугаар эмнэлэгт хамт ажиллаж байсан хэмээн “Орчлонгийн сайхан ээж” нүүрт ярьсан байна.

“Энэ тухай” нүүрт “Төмөр зам дээрх доройтол” хэмээн өгүүлжээ.

“Баримт, үйл явдал” нүүрт “Өмгөөлөгч Д.Баттулга: Талийгаач Л.Бямбааг хууль бусаар цагдан
хорьсон хэрэгт холбогдуулж АТГ, ШШГЕГ-ын алба хаагч нарт
эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах хүсэлт гаргаад байна” хэмээн ярьсан байна.

“Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид дайны
үеийнхтэй адилхан сэтгэцийн гэмтэлтэй болдог гэв” хэмээн “Нийгэм” нүүрт өгүүлэв.

“Аварга арслангуудын аранга аймгийн цолтнууд” хэмээн “Спорт” нүүрт өгүүлэв.

““Очир төв”-д амиа алдсан 13 настай охины аав Т.Лхагвасүрэн: Хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэсэн
Монгол Улсын шүүхэд баярлалаа” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярилаа.

“Өмнийн говийн төрийн түшээдтэй анги” хэмээн “Нэг ангийнхан” нүүрт өгүүлжээ.

“Лэди Энтрепренер 2018”-ын шилдэг бүсгүйчүүд тодорлоо хэмээн “Цаг үе” нүүрт бичлээ.

“Дэлхийн яруу найраг” номын тухай “Энэ өдөр” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр билээ. Тиймээс өнөөдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм. Харин иргэд та бүхнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох болон явганаар замын хөдөлгөөнд оролцохгүй байх, баярыг согтууруулах ундаанаас татгалзаж, зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэхийг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө сэрүүсч 0 градус орчим байна

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө сэрүүсч 0 градус орчим байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчмоор 18-23 градус, Алтайн өвөр говиор 2-7 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Их нууруудын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 5-10 градус дулаан, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.­­­­­

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө бүх нутгаар 4-9 хүйтэн, өдөртөө нутгийн хойд хэсгээр 3-8 градус, өмнөд хэсгээр 6-11 градус дулаан байна.