Categories
мэдээ цаг-үе

​ Өмнийн говийн төрийн түшээдтэй анги

Өмнөговь аймгийн Даланзадгадын Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийг 1992 онд төгссөн, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийнхан энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд уригдан оролцож байна. О.Чинзориг, Л.Уранцэцэг нараар удирдуулсан тус ангиас төрийн түшээ, инженер олон төрснөөрөө онцлог. Тухайлбал, Ц.Уртнасан, И.Батзориг, У.Наранбаатар нар мэдээллийн технологийн менежмэнт, С.Цэрэнбаяр, Ц.Бүдээ, И.Жаргал, Н.Наранбаатар нар эдийн засагч, Ц.Угтахбаяр электроникийн инженер, Ю.Энхтуяа барилгын инженер, С.Мөнхбаяр био технологич, Г.Бат-Эрдэнэ мэдээлэл зүйч, Ү.Энхцацрал эмч, А.Дулмаа физик, Б.Алдармаа математикийн багш мэргэжлийг ШУТИС, МУИС, УБИС, АШУИС, ЦИС зэрэг Монголын үндэсний нэр хүндтэй их сургуулиудад суралцаж эзэмшжээ.

Тус ангийн дарга, Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын Намын байгуулалтын газрын дарга Ц.Уртнасан “Манай ангийнхан өөрсдийн ажил мэргэжилдээ эзэн байж, тэргүүлэх мэргэжилтнүүд болж хөгжсөн. Энэ бол бидний хамгийн том бахархал юм. Бид улс нийгэм, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж, харилцан бие биеэ дэмжин, хамтран хөгжиж ирсэн. Манай ангиас найман сурагч давхардсан тоогоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Өмнөговь аймгийн удирдлагын түвшинд удирдах ажил хийж ирсэн туршлагатай юм. Өмнөговь аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргаар С.Цэрэнбаяр маань ажиллаж байлаа. Улмаар 2016 оноос эхлэн Н.Наранбаатар Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байна. Түүний хувьд аймгийн ЗДТГ-ын даргаар ч ажиллаж байсан. Өмнөговь аймгийн Засаг даргын орлогчоор миний бие болон С.Мөнхбаяр ажиллаж байв. Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар Ү.Энхцацрал, Газрын харилцаа, хот байгуулалтын газрын даргаар Ю.Энхтуяа, Боловсрол соёлын газрын даргаар Г.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр И.Батзориг, С.Цэрэнбаяр, Н.Наранбаатар, С.Мөнхбаяр нар сонгогдон ажиллаж байна.

“IT zone” ХХК-ийн дэд захирлаар У.Наранбаатар, “МС” компанийн захирлаар Ц.Угтахбаяр нар ажиллаж, компанийн засаглалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсаар байна. Мөн Ц.Угтахбаяр маань Үндэсний сурын спортын мастер цолтой” гэв. Түүний хувьд 1991 онд Өмнөговь аймгийн “Аварга тоочин”-оор шалгарч байжээ. Мөн тус ангийн И.Батзориг 1992 онд тэрхүү шагналыг хүртсэн байна.

Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч И.Батзориг “Бид наймдугаар ангиасаа математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид хамт олон болон цугласан юм. Удаа ч үгүй урлагийн үзлэг болов. Гэтэл хүүхдүүд бие биеэсээ ичээд хэн нь ямар авьяастай нь мэдэгддэггүй. Тэр үед ангийн багш маань урлагийн үзүүлбэрүүдийг шууд л нэг нэгэнд нь даалгаад өгчихсөн. Бүжиглэж чадахгүй ч багшийн тушаалаар бүжигчин болсон хэрэг. Манай Г.Бат-Эрдэнэ гитар тоглож би “Арван тавны сар” хэмээх ардын дууг дууллаа. Хамгийн хөгтэй нь ганц мэддэг бадгаа гурван удаа дуулчихаж билээ. Манай ангийн Г.Батболд, Ж.Гантулга нар спортдоо манлайлагч байсан шүү. Аймагтаа төдийгүй улсдаа шилдэгт тооцогддог байв. Өсвөрийн хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээнд ч түрүүлж байсан.

Манай ангийнхан ардчилсан үзэл санааг сургууль дотроо дэлгэрүүлэхэд багагүй хувь нэмэр оруулсан гэж боддог. “Хүслийн оргил” гэх холбоог байгуулж байсан ч удаатай. Шинэ бүхэнд соргог тийм л идэвхтэй хүүхдүүд байж дээ. Ер нь бидний өдий зэрэгтэй яваагийн үндэс суурь нь мундаг багш нарын маань ач юм даа” хэмээн дурссан юм. Энэхүү ангийн Н.Наранбаатар, Г.Бат-эрдэнэ нар ч ангийнхаа авьяаслаг сурагчдын нэг байж. Тэд гитартай “Салаа хархан гэзгэн дээр чинь

Туузан цэцэг ахиад ургахгүй ээ” гээд л дуулдаг байсан нь ангийн нөхдийнх нь сэтгэлд тодхон үлджээ.

“Номын гялбаа” сургуулийн захирал Б.Алдармаа “Бага насны дурсамж гэхээр бид бүгд л нүүрэндээ инээмсэглэл тодруулан нэг алхам урагш суугаад л ярьж өгөх байх даа. Миний хувьд их азтай, хувьтай хүн. Бага ангидаа жинхэнэ эрдмийн аяллын гарааг чансаатайхан эзэмшүүлсэн гайхалтай багш нартай учирсан. Дунд ангид спортын ид шидийг мэдрүүлсэн мундаг багштай байлаа. Наймдугаар ангиас эхлэн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид элсэн орсноор О.Чинзориг багшийнхаа шавь болсон. Нэр шигээ шударга, дайчин багшийн удирдлага дор тоо бодохыг үзүүлж өгсөн дөө. Түүний үр дүнд өнөөдөр багшийнхаа мэргэжлийг эзэмшсэн шавь нарынх нь нэг болоод явж байна. Манай анги 1992 онд төгссөн. Тухайн үед улс төрийн олон нам бий болж байсан юм. Ангийн хөвгүүд өглөө ирээд л самбарыг нам намаар хуваана. Бид нараас санал авч, өөрсдийн үзэл бодлыг ч хуваалцдаг байж билээ. Нийгмийн идэвх сайтай анги байсан даа.

Багшийнхаа гавьяагаар компьютерийн танхимтай болсон түүх бидэнд бий. Компьютер руугаа тоос оруулахгүйн тулд цонхондоо давхар хөшиг хийгээд л, цонхоо өөрсдөө замаскдаж билээ. Тэр үед замаскаа өөрсдөө зуурч, нухаж бэлэн болгосон юмдаг. Хүүхэд байсан болоод тэр үү их л хэцүү байж билээ. Зуурч, нухаж байгаад багшдаа үзүүлнэ. Багшид гологдоод л дахиад зуурдаг сан. Манай багш даалгавар хийгээгүй хүүхдэд “Өгсөн даалгаврыг биелүүлээгүй бол дахин гурваар үржүүлж хийнэ. Дахиад бодлогууд бодож ир” гэдэгсэн. Ёстой л хийхээс өөр аргагүй болгодог байлаа даа. Геометрийн хичээлийг Шагхүү багш ордог байсан. Англи хэл дээр тоо бодуулна. Тэр үед бид нар, магадгүй миний хувьд зөвхөн орос хэл үздэг байв. Англиар хэрхэн мэндлэхийг ч мэддэггүй байж. Гэсэн ч даалгавраа хийхийн төлөө бид их хичээнэ. Хэрэв даалгавар хийхгүй ирвэл “Маргааш гэж өдөр бий шүү” гэдэг байж билээ. Багш нар маань бидэнд бие даах чадвар, хариуцлагатай байх ёстойг гүн гүнзгий ойлгуулж дээ. Өнөөдөр манай ангийн хүүхдүүд бүгд л өөр өөрийн мэргэжлээр салбар бүртээ манлайлагчид болжээ. Үнэхээр бахархмаар шүү” гэж байв. Тухайн үеийнхэн сурагчийн дүрэмт хувцсаараа гоёдог байжээ. Тиймдээ ч дүрэмт хувцасныхаа загварыг их өөрчилнө. Харин охидын хамгийн чамин гоёл нь складтай юбка байжээ. Юбканыхаа хэвийг алдагдуулахгүйн тулд шилэн триконд хийн хадгалдаг байсан хэмээн ангийн охид дурссан юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Ээждээ захидал бичээрэй” улсын уралдаанд А.Төмөрсүх түрүүлэв

“Ээждээ захидал бичээрэй” улсын уралдааны 10 шилдэг захидал шалгарснаас Архангай аймгийн Цэцэрлэг сумын оролцогч А.Төмөрсүхээс ээж Аюушжавдаа бичсэн захидал тэргүүлжээ. Шилдэг захидлын шагналыг өчигдөр МҮОНРТ-ийн “600”-ийн студид гардуулав.

МҮОНРТ, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулсан тус улсын уралдааны шилдэг арван захидлыг үзэгч, сонсогч, захидлын эзэнд СГЗ Ж.Бямбаа, Б.Гантигмаа нарын нэвтрүүлэгчид уншиж сонордууллаа. Захидлын уралдааны дэд байрт Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр сургуулийн 6г ангийн сурагч Б.Пүрэв-Очирын тэнгэрт дэвшсэн эмээдээ хаягласан захидал, гутгаар байрт Өмнөговь аймгийн Ноён сумын иргэн О.Адьяагийн Эрдэнэт хотод суугаа ээж Буянжаргалдаа бичсэн захидал шалгарсан байна.

Тэргүүн байрт шалгарсан А.Төмөрсүх шагнал гардах үеэрээ, “Маш их баяртай байна. Өглөө хань минь утсаар яриад өнгөрсөн шөнө хонь хургалж хоножээ. Манай ихэрлэдэг хамар цагаан хонь ихэр хурга гаргасан гэхээр нь өнөөдөр сайхан мэдээ дуулах нь гэж бодож байлаа. Бүх сайхан ээжүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе” гэв.

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд оролцож, захидал бичсэн эрхэм хүндэт үзэгч, сонсогч, залуус, багачууддаа МҮОНРТ-ийн хамт олны өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна. Монголын бүх ээж нарт, эмэгтэйчүүдэд үр хүүхдийнх нь, нийт залуусын өмнөөс олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн гал халуун мэнд хүргэе. Мөн энэхүү уралдааныг дэмжиж ажилласан УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Б.Саранчимэг нарт талархлаа” хэмээв.

“Ээждээ захидал бичээрэй” улсын уралдааны сүүлийн шатны шалгаруулалтыг ”МЗЭ-ийн нэрэмжит шагналт, зохиолч М.Эрдэнэбат, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын хошой эзэн, яруу найрагч Б.Ичинхорлоо, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Н.Отгонтогос нар шүүсэн байна.

Энэ жилийн уралдааны шилдэг аравт:

  • Архангай аймгийн Цэцэрлэг сумын оролцогч А.Төмөрсүхээс ээж Аюушжавдаа
  • Дорноговь аймгийн Эрдэнэ суманд суугаа Х.Цэрэндолгороос Төв аймгийн Баянцогт суманд суугаа ээж Дэнсмаадаа,
  • Архангай аймгийн Эрдэнэбулган суманд суугаа О.Цэнгэлсайханаас ээж Лхамаадаа,
  • Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр сургуулийн 6г ангийн сурагч Б.Пүрэв-Очирын тэнгэрт дэвшсэн эмээдээ,
  • Өмнөговь аймгийн Ноён сумын иргэн О.Адьяагийн Эрдэнэт хотод суугаа ээж Д.Буянжаргалдаа,
  • Орхон аймгийн Баян-Өндөр сумын өндөр настан Д.Батцэцэгээс Дархан-Уул аймагт амьдарч буй ээждээ,
  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Энхзаяагаас эмээдээ, Архангай аймгийн Цэцэрлэг сумын иргэн А.Төмөрсүхээс ээж Аюушжавдаа,
  • Хөвсгөл аймгийн Их-Уул суманд суугаа Батцэцэгээс хоёр ээждээ,
  • Чингэлтэй дүүргийн өндөр настан Я.Мөнхбаяраас ээж С.Янжинсүрэндээ,
  • Нийслэлээс оролцогч Г.Лхамсүрэнгээс ээж С.Янжиндуламдаа бичсэн захидал шалгарлаа.
Categories
мэдээ нийгэм

410 мянга гаруй даатгуулагч тэтгэвэр авч байна

Categories
мэдээ нийгэм

​“Эрдэнэс Тавантолгой” ХК иргэн бүрт 53 мянган төгрөгийн ногдол ашиг тараана гэв

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 15 хувийг иргэд эзэмшиж буй. Иргэн бүр 1072 хувьцаатай ч зарим иргэд хувьцааныхаа тодорхой хувийг төрд худалдсан бол зарим нь одоо ч хувьцаагаа эзэмшиж буй. Тус компанийн 85 хувийг төр эзэмшдэг бол 15 хувийг иргэд эзэмшдэг юм. Энэ жилийн хувьд тус компанин 2018 онд улсын төсөвт 510 тэрбум төгрөг төвлөрүүлж, компанийн цэвэр ашиг 800 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Төр үүний 85 хувийг төмөр зам барих төсөлд зарцуулах тул иргэд өөрт ногдох ногдол ашгаа авах ёстой аж. Тиймээс энэ жил 1072 ширхэг хувьцаатай иргэн 53 мянган төгрөг авах боломжтой болно гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга онцолсон юм.

Categories
мэдээ нийгэм

БСШУС-ын салбарын удирдах ажилтнууд зөвлөлдөж байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын салбарын бүх байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн МУИС-ын шинэ номын сангийн байранд болж байна. Зөвлөгөөнд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, агентлагийн дарга нар оролцож, салбарын олон амжилт, ажлаа дүгнэж, тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээлийг шийдэх арга замын талаар санал солилцоно. Яамны зүгээс салбарын боловсон хүчний чадавхийг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарал хандуулж ажидллаж байгаа бөгөөд энэ удаагийн зөвлөгөөн дээрх бодлогыг хэрэгжүүлэхэд түлхэц өгөх чухал ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм

Осолдсон иргэдийн ар гэрт хоёр өрөө байр хандивлажээ

Төв аймгийн Заамар суманд байрлах “Эко алтан Заамар” ХХК-ийн ил уурхайн нурангид дарагдсан дөрөвдэх иргэний цогцсыг өнөө өглөө 8.56 минутанд гарган авснаар эрэн хайх ажиллагаа дуусчээ. Компанийн зүгэээс эмгэнэл илэрхийлж ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан ажилчдынхаа ар гэрт 2 өрөө байр, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж үзүүлжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Өнгөрсөн сард 84.1 кг алт худалдан авчээ

Монголбанкны Эрдэнэсийн сан 2019 оны хоёрдугаар сард 84.1 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 438.6 кг алт худалдан авснаас 354.5 кг дутуу буюу 81 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн хугацаанд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 9.5 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 2.3 кг алт худалдаж авчээ.

2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь байв. Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5 хувь, алтны зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-5 хувийг нэмж, нийт 5-10 хувиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж алт олборлогч байгууллага, иргэдээс худалдан авч байгаа юм.

Өнгөрсөн сард алтны зах зээлийн үнэ 1300 ам.доллараас дээш байсан тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 10 хувьтай байв. Мөн тус сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 111,748.31 төгрөг байжээ.

Categories
мэдээ спорт

Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаан болно

Удтал маргаан дагуулсан Бөхийн өргөө хэвийн үйл ажиллагаа явуулж эхлээд буй. Энэ сарын 1-нд буюу Эх орончдын баярын өдөр гахай жилийн анхны барилдааныг Бөхийн өргөөнд зохион байгуулсан юм. Үргэлжүүлэн энэ сард дараах барилдаануудыг зохион байгуулах хуваарь гарчээ

-03.16-нд 14 цагаас Казак түмний үндэсний “Наурыз” баярт зориулсан АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан

-03.17-нд 14 цагаас Зэвсэгт хүчний 98 жил, Монгол цэргийн өдөрт зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

-03.23-нд 14 цагаас Увс аймгийн Баруун туруун сумын харъяат Монгол улсын начин Баяндайн Эрдэнэбилэгийн нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан,

-03.24-нд 12 цагаас Сумын цолтон залуу бөхчүүдийн 3-р сарын ээлжит барилдаан тус тус МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨ-нд болно.

Categories
мэдээ нийгэм

Гэрлэх ёслолын ордонд “Алдарт эх”-ийн одонтой ээжүүдийн хурим болж байна

Гэрлэх ёслолын ордон “Одонтой ээжүүд” цахим нэгдэл хамтран алдарт эхийн 1,2-р одонтой найман ээжийн/гэр бүлийн хуримын ёслолыг өнөөдөр зохион байгуулж байна. Алдарт ээжүүд бүгд 35 насны залуу бүсгүйчүүд бөгөөд 6-7 хүүхдийн ээжүүд аж. Гэрлэх ёслолын ордон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эдгээр хосын хуримыг өөрсдийн зүгээс үнэ төлбөргүй зохион байгуулж байна. Мөн “Одонтой ээжүүд” цахим группээс бусад байгууллагын дэмжлэгтэйгээр есөн хосын хуримын ёслолын ажиллагааг өнөөдөр /2019.03.09/ 15.00 цагаас “Континентал” зочид буудлын ресторанд хийхээр төлөвлөжээ.

Categories
энтертаймент-ертөнц

“Замын хүн” жүжгийг хоёр өдөр тоглоно

“Вангийн нулимс”, “Харь хэлээр яригсад” зэрэг бүтээлээрээ олны танил болсон залуу зохиолч Т.Мягмартогтохын “Замын хүн” зохиол тайзны бүтээл болжээ.

“Замын хүн” жүжгийн найруулагчаар О.Гэрэлсүх ажиллаж, өөрөө гол дүрийг бүтээжээ. Түүнтэй хамт жүжигчин Ц.Баясгалан тоглосон бөгөөд тэд Улсын драмын эрдмий театрын жүжигчид билээ. Энэхүү жүжгийг зөвхөн насанд хүрэгчдэд зориулжээ. Улсын хүүхэлдэйн театрт нээлтээ хийсэн “Замын хүн” жүжгийг өнөөдөр, маргааш хоёр өдөр тоглох юм байна. “Замын хүн” жүжгийн тухай өгүүлэхэд МИАТ компанийн Улаанбаатар-Москва чиглэлийн ОМ-135 аяллын нислэгээр хөрөнгө чинээтэй, дөч гаран насны ганц бие шаардлага өндөртэй, басхүү хүүхэмсэг эр Саруулсайхан санамсаргүй тохиолдлоор өөртэй нь үе ойролцоо нүдэнд дулаахан нэгэн бүсгүйтэй зэрэгцэн сууж аялах болдог…

Алс холын аян замд учирсан замын хоёр тэнгэрт дүүлэн явахдаа өөрсдийнхөө амьдрал ахуй, ажил төрлийн талаар хөөрөлдөхдөө нийгмийн асуудал, амьдралыг үзэх үзэл, утга учир, инээд хөөр, уярал, хайр дурлал, хүсэл шуналын талаар санал бодлоо солилцохоор барахгүй бие биедээ соронз мэт татагдана.

Аян замд таарсан замын хүнийг чухам хэн бэ гэдгийг танихад нислэгийн хугацаа хүрэлцэх болов уу?