Categories
мэдээ нийгэм

“Илрүүлэлт-2019” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа

Нийслэлийн хэмжээнд эрсдэлт нөхцөлд байгаа хараа хяналтгүй болон хараа хяналт сул, хөдөлмөр эрхлэгч, гуйлга гуйдаг, хог түүдэг, тэнэмэл хүүхдүүдийн байж болох газар Сүм хийдүүд, ПС тоглоомын газрууд, Зочид буудал, дэн буудал, саун, сүлжээ хоолны газруудад хяналт шалгалт хийх, илэрсэн хүүхдэд хариу үйлчилгээ үзүүлэх, зөрчил илэрсэн газруудад хариуцлага тооцох зорилгоор “Илрүүлэлт-2019” нэгдсэн арга хэмжээг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Цагдаагийн газрын хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, Дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсүүд хамтран 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж ажиллалаа.

Илрүүлэлтээр нийт 188 хүүхэд илэрсэн

Үүнээс

  • Ар гэрт нь эргэн нэгтгэсэн-157
  • Асрамж халамжийн төвд-3
  • Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний түр хамгаалах байранд-28 хүүхдийг байршуулж ажиллаа гэв.
Categories
мэдээ нийгэм

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн харилцах хөтөч цагдаа бэлтгэх нь” сургалт боллоо

Цагдаа дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хүрээнд Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны харъяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах хөтөч цагдаа бэлтгэх нь” сэдэвт хоёрдугаар ээлжийн модуль сургалтыг энэ оны 03 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтад орон нутаг дахь цагдаагийн газар, хэлтэс, тасгийн 23 алба хаагч хамрагдаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс мэдээ мэдээлэл, өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлүүлэх, туслалцаа үзүүлэх, дохионы хэлээр ярих чадвартай болж төгсөх юм.

Categories
мэдээ спорт

Жүдо бөхийн Гран при тэмцээнд манай улсын 16 тамирчин оролцоно

Гүрж улсын нийслэл Тбилиси хотноо энэ сарын 29-31-ны өдрүүдэд жүдо бөхийн Гран при тэмцээн болно. Уг тэмцээнд нийт 52 орны 372 тамирчин оролцох юм байна.

Тэмцээн дараах жингийн ангилалаар явагдана.
Эрэгтэй: 60, 66, 73, 81, 90, -100, +100
Эмэгтэйчүүд: 48, 52, 57, 63, 70, -78, +78
Тэмцээний үргэлжлэх хугацаа нь 4 минут.

Тэмцээний шагналын сан нь $ 100,000 ам.доллар
1-р байр: 3000 доллар
2-р байр: 2000 доллар
3-р байр (2 тамирчин) тус бүр 1000 доллар

Манай улсаас 16 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ.
Эмэгтэй
48 кг-д МУГТ М.Уранцэцэг
48 кг Б.Ойдовчимэд
52 кг Б.Хорлоодой
57 кг Б.Алтанцэцэг
63 кг Ц.Сүнжидмаа
-78 кг Б.Эрдэнэт-Од

Эрэгтэй
60 кг МУГТ Г.Болдбаатар
66 кг. Д.Алтансүх
66 кг Г.Хэрлэн
73 кг Г.Одбаяр
73 кг Г.Чойжилсүрэн
81 кг Б.Мөррэнцэн
90 кг Г.Алтанбагана
-100 кг О.Хангал
+100 кг С.Бат-Орших нар тус тус хүч үзхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Смарт картаа цэнэглээд гээгдүүлсэн иргэдийн мөнгийг буцаан олгоно

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдаан болж нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтийн журам, зардлын санхүүжилтийн үнэлгээний тариф батлах тухай, Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн ажлын явц, нийслэлийн төсөвт зохицуулалт, нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэж эхэллээ.

Хотын нийтийн тээврийн салбарт нийслэлийн өмчит 2, хувийн хэвшлийн 17 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлдэг боловч санхүүжилтийн хувьд хүндхэн байдалтай, парк шинэчлэл муу, хотын төсвөөс хийгдэж буй үйл ажиллагааны санхүүжилт нь хүрдэггүй тухай холбогдох албаны хүмүүс тайлагнав. Нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтийн журам болон зардлын санхүүжилтийн үнэлгээний тарифт өөрчлөлт оруулах тухай журмын төслийг өргөн барьсантай холбогдуулж НИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж тайлбар сонсож, саналаа илэрхийллээ. Мөн ухаалаг картын системийг үйлчилгээнд нэвтрүүлсэн боловч картын түгээлтийн хүртээмж муугаас иргэд бэлэн мөнгөөр үйлчлүүлдэг нь асуудал дагуулсаар байгаа бөгөөд төлөөлөгчид холбогдох асуулт тавьж хариулт авлаа.

Хотын захирагч С.Амарсайхан: Зөвхөн ухаалаг картын үйлчилгээ нэвтэрснээр нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулна гэвэл учир дутагдалтай байна. Хамгийн наад зах нь ухаалаг картын бүх мэдээлэл бидэнд байхгүй. Ямар нэгэн хяналт шалгалт хийх боломжгүй, картын удирдлага хяналтын төв нь Солонгос улсад байх жишээтэй. Автобусны картын асуудал яригдахад Сөүлд очиж асуудлыг хэлэлцэх хэрэгтэй болдог. Картын үйлчилгээний түгээлтийн цэгийн хүртээмжийг дагаад иргэдийн олон боломж зөрчигддөг. Жишээлбэл: автобусны картаа цэнэглэчихээд гээгдүүлсэн тохиолдолд иргэд мөнгөө авч чаддаггүй. Иргэдийн нийтийн тээврээр зорчихоор картаа цэнэглэсэн ч зорчиж амжилгүй гээгдүүлснээс төвлөрсөн 1.8 тэрбум төгрөгийг иргэдэд буцааж олгоно гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Өмнөговийн ШШГГ-ын дэд дарга найзынхаа гарт амиа алджээ

Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын /ШШГГ/ дэд дарга бусдын гарт амиа алджээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Талийгаач 38 настай Б хэрэг гарсан өдрийн өмнөх өдөр Улаанбаатар хотод албан ажлаасаа чөлөө авч Улаанбаатарт ирсэн бөгөөд Хан-Уул дүүргийн 10-р хороонд байрлах “Буянт-Ухаа-2” хороололд найзтайгаа хамт архидан согтуурчээ. Улмаар тэд маргалдсаны улмаас 38 настай Э нь хохирогч Б-г цээжин тус газар нь найман удаа хутгалсан” гэлээ. Урьдчилсан байдлаар, Э нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн амь насанд хүрсэн нь тогтоогджээ. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Categories
мэдээ улс-төр

Бүгд найрамдах Турк улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмед Язалыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад мөн Турк Улсын ТИКА байгууллагын зохицуулагч Эмрах Устаөмэр байлцлаа.

Энэ жил Монгол Улс, Бүгд Найрамдах Турк улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд олон ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн талаар ярилцлаа. Улаанбаатар хот, Бүгд найрамдах Турк улсын Анкара, Истанбул, Газиентип хотуудтай харилцаа, хамтын ажиллагаа тогтоон ажиллаж байна. Бүтээн байгуулалт, хүмүүнлэгийн ажил, цаашид хэрэгжүүлэх төслийн ажилд цаашид хамтран ажиллана. Мөн Тика-ийн төслөөр манай улсад өрхийн эмнэлэг, гудамж талбайн тохижилт зэрэг олон ажил хийгдсэн юм. Истанбул хоттой 2016 онд “Хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичги

Хоёр орны дипломат харилцаа тогтоосны ойн хүрээнд Турк Улсын Элчин сайдын яамнаас жил бүр “Олон улсын хүүхдийн баяр, урлагийн тоглолт” зохион байгуулдаг. Тус үйл ажиллагааг зохион байгуулах ажилд нийслэлийн удирдлагын зүгээс дэмжиж ажиллахыг Элчин сайд Ахмед Язал уламжиллаа.

Нийслэл хотын зүгээс хамтын ажиллагаагаа өргөжүүлж олон салбарт цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ноцтой зам тээврийн ослын улмаас гурван хүний амь нас хохирчээ

Энэ 7 хоногийн хугацаанд /2019.03.25-29-ний өдрүүдэд/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1224 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 909 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалаа.

Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 33 хүн гэмтэж, бэртсэн ба орон нутагт ноцтой 2 зам тээврийн ослын улмаас 3 хүний амь нас хохирсон хэргүүд бүртгэгдсэнийг шалгаж байна.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

  • БЗД-ийн Товчооны зам Жалганы .. тоот хашаанд T.Pruis маркийн автомашины жолооч нь машины доогуур орж засвар хийж байх үед нь машин өнхөрч жолооч 39 настай Д гэмтсэн,
  • 2019.03.28-ны 08 цагийн орчимд Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт багийн нутаг “Довын гол” гэх газар асфальтан замд Sinotruck маркийн ачааны автомашин нь T.Landcruiser-200 маркийн автомашинтай мөргөлдөж жолооч, зорчигч нарын 3 хүний амь нас хохирсон,
  • Мөн БЗД-ийн нутаг нарны замд K.Optima маркийн автомашины жолооч нь T.Crown маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 7,9 настай 2 хүүхэд гэмтсэн хэргүүдэд харьяа цагдаагийн байгууллагуудаас шалгалтын ажиллагаа явуулж байна.

Нийслэл хотын хэмжээнд ослын улмаас гэмтсэн хүний 8 нь бага насны хүүхэд бөгөөд явган зорчигч хэлбэрээр тэр дундаа 10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнгүй, ганцаараа замын хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртөх тохиолдол их байна.

Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар иргэн, хуулийн этгээд буюу эцэг эх, багш, боловсролын байгууллагын ажилтан нь 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүйгээс хүүхдүүд зам тээврийн осолд өртөж байна.

ТЦА-аас дээрх дүрмийг зөрчиж замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил гаргахад хүргэсэн эцэг эх болон багш, сурган хүмүүжүүлэгчдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага 50 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулж ажиллаж байна.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл 19 нь явган зорчигч мөргөж гэмтээх, 25 осол нь мөргөлдөх, 4 осол нь үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр үйлдэгджээ.

Гудамж замд хийж буй хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 155 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 жолоочийг шүүхээр 7-30 хүртэл хоногоор баривчилж ажиллав.

Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад дуудлага мэдээлэл 2,1 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 10 хувиар, шүүхээр баривчилсан хүн 27 хувиар өссөн боловч гэмтсэн хүний тоо 20 хувиар, амь нас нь хохирсон хүний тоо 70 хувиар тус тус буурчээ.

Categories
мэдээ спорт

Самбо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно

Самбо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх дөрөвдүгээр сарын 19-21-нд Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод болно. Тус тэмцээн нь самбо бөхөөр өсвөр үеийн тив, дэлхийн аваргад эх орноо төлөөлөн оролцох тамирчдыг шалгаруулах, самбо бөхөөр хичээллэх хүүхэд багачуудыг нэмэгдүүлэх, Монгол улсад самбо бөхийг хөгжүүлэх зорилготой юм. Тэмцээнд оролцогчид гурван нас, 38 жин /нас, хүйс тус бүрээр/-гийн ангиллаар өрсөлдөх бөгөөд дөрөвдүгээр сарын 1-12-нд тамирчдын мэдүүлгийг хүлээн авах аж.

Categories
мэдээ нийгэм

МҮОХ өнөөдөр 2019 оны төсвөө батална

Монголын Үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны Бүх гишүүдийн хурал өнөөдөр “Чингис” зочид буудлын хурлын танхимд болно.

Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр товложээ.

  • МҮОХ-ны 2018 оны үйл ажиллагааны тайлан;
  • 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлах;
  • МҮОХ-ны Хянан шалгах зөвлөлийн тайлан;
  • МҮОХ-ны 2019 оны төсвийг батлах;
  • Зарим спортын холбоо болон гишүүдийг МҮОХ-ны гишүүнээр батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Categories
мэдээ нийгэм

Эрүүдэн шүүсэн бичлэгийг сэтгүүлчдэд үзүүлнэ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн 2017 оны арванхоёрдугаар сард Ш дөрвөн өдөр үргэлжилж шүүхийн шийдвэрээр шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт 25 жил, Т.Чимгээд 24 жилийн ял оноосон билээ.

Олон жилийн турш илрээгүй энэ хэрэг ийнхүү шийдэгдэж, гэм буруутнуудыг шийтгэсэн ч өнөөдөр энэхүү шүүхийн шийдвэр нь “жүжиг” харин хоригдсон этгээдүүд “зохиомол жүжиг”-ийн хохирогчид болж таарав. УИХ-ын гишүүд С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдаж шүүхээс ял сонссон ч үнэндээ хилс хэрэгт гүтгэгдсэн гэх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хорих өрөөнд эрүүдэн шүүсэн бичлэгийг хэдүүлхнээ хаалттай үзээд толгой сэгсрэн гарч ирсэн.

Тэгвэл өнөөдөр Төрийн ордонд 11.00 цагаас УИХ-ын гишүүдэд үзүүлсэн эл бичлэгийг сэтгүүлчдэд хаалттай үзүүлнэ гэнэ. Бичлэг үзэхээр орохдоо сэтгүүлчид дүрс бичлэг хийхгүй, микрафон камергүй орох болзол тавьжээ.