Categories
мэдээ улс-төр

Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувийг төрийн мөнгөөр худалдаж авсан

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьчлалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр тус компанийн 49 хувийн хувьцааг “Монголиан коппер корпорэйшн” компани худалдан авсан 400 сая 270 мянган ам.доллараа хэрхэн бүрдүүлсэн талаарх схемийг танилцуулав.

Худалдан авахад зарцуулсан хөрөнгийн эх үүсвэрийн схем

“Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувийг авах боломж тухайн үеийн Засгийн газарт байсаар байхад үүнээсээ татгалзаж, хувийн аж ахуйн нэгжид давуу байдал олгосон. 49 хувийг худалдан авсан 400 гаруй сая ам.долларын 72.4 хувийг төрөөс, үлдэх 27.6 хувийг Худалдаа хөгжлийн банк гаргасан байх магадлалтай. Энэ схемийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоосны дараа Засгийн газар “Монголиан коппер корпорэйшн” компанитай хэлцлийн ширээний ард суух боломжтой” гэж сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэв.

Тэрээр мөн “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хаалттай хуралдааны тэмдэглэлийн зарим хэсгийг нууцаас гаргасныг танилцууллаа.

Засгийн газрын хаалттай хуралдааны тэмдэглэлийн хэсгээс

Categories
мэдээ нийгэм

Ирэх баасан гаригт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Image result for дугаарын хязгаарлалт

Жил бүрийн III сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улсын хувьд энэ өдөр бүх нийтээрээ амардаг тэмдэглэл өдөр. Энэ жилийн хувьд Мартын-8 баасан гаригт таарсан учир тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Эко-Алтан Заамар”-ын үйл ажиллагааг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэж байжээ

Хоёрдугаар сарын 28-ны өдрийн 16:20 цаг орчимд Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр Баянголын ам гэх газар үйл ажиллагаа явуулдаг “Эко-Алтан Заамар” ХХК-ийн ил уурхайд ноцтой осол гарч хоёр ажилтан амиа алдаж, хоёр ажилтан одоо хүртэл цогцсыг эрэн хайх ажиллагаа явагдаж байна. Мэргэжлийн хяналтын газар болон Онцгой байдлын газраас усан сангаа буруу байрлалтай үүсгэснээс нуралт болсон гэж эхний байдлаар дүгнэсэн.

Харин “Эко-Алтан Заамар” компанийн үйл ажиллагааг 2018 оны VII сард БОАЖЯ-наас гаргасан Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн эсэх тухай дүгнэлт гаргаж байжээ.

image

image

Categories
мэдээ нийгэм

ТЦА: Ослын шинжтэй 315 дуудлагыг хүлээн авч шалгажээ

Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 490 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 315 дуудлагыг хүлээн авч шалгажээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэл хотод 14 хүн бэртэл гэмтэл авсан ба бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн осол 9, мөргөлдөх хэлбэрээр 11 осол, үл хөдлөх зүйл, гэрлийн шон зэрэг мөргөсөн хоёр осол бүртгэгдсэн байна.

БЗД-ийн нутаг Намъянжүгийн гудамжинд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 50 настай, эрэгтэй Б-г мөргөж гэмтээгээд хэргийн газрын орхин явсан хэргийг алба хаагчид шуурхай олж тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна.

БЗД-ийн нутаг Цайз төвийн урд замд Mercedes benz маркийн автомашины жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас T.Pruis, N.Caravan, T.Pruis маркийн 3 автомашинтай мөргөлдөж, зорчигч хоёр хүн гэмтсэн хэргүүдийг шалгаж байна. Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 107 зөрчлийг саатуулжээ.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Categories
мэдээ эдийн-засаг

Д.Сумъяабазар: Канадаас импортлоход зориулан зээлийн шугам нээх боломжтой

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар КанадынЭкспортыг дэмжих агентлагийн Олборлох үйлдвэрлэл, төслийн санхүүжилт хариуцсан захирал Френк Келлитэй уулзав.

Уулзалтын үеэр сайд Д.Сумъяабазар 2018 оны 10 дугаар сард Торонто хотноо уулзахдаа хөндөж ярилцсан Монгол Улсын бизнесийн орчны талаарх үнэлгээг эргэн харж, эергээр сайжруулах чиглэлээр арга хэмжээ авсанд талархлаа илэрхийлээд Монгол Улсын уул уурхайн салбарт Канадын хөрөнгө оруулалтыг цаашид нэмэгдүүлэх, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд техник, технологи, тоног төхөөрөмж Канад Улсаас импортлоход зориулан зээлийн шугам нээж, хамтран ажиллахад ахиц гаргах байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

КанадынЭкспортыг дэмжих агентлаг нь Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийсэн хамгийн том хөрөнгө оруулагч юм.

Categories
мэдээ нийгэм

Хоол хүнсийг нянгийн бохирдлоос сэргийлье

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Богдхан уулыг дунд бүслүүрээр нь тойрох явган аяллын маршрут байгуулах боломж бий

Улаанбаатар хотын хоймор болох Сэлбийн эхийг 2012 онд орон нутгийн хамгаалалтад авсан юм байна. Нийслэлийн байгаль орчин, экосистемд чухал ач холбогдолтой учир энэ хэсэг газрыг иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, хүүхэд залууст экологийн боловсрол олох түшиц газар болгохоор өнгөрсөн жилийн есдүгээр сараас тохижуулжээ. “Сэлбэ голын эх” орон нутгийн хамгаалалттай газар нь байгаль хамгаалагчтай, тохижуулсан аяллын зам, маршруттай. Энэ газарт нийслэлийн хойд цэг бий. Мөн эмчилгээний чанартай Борын рашаан байдгаараа онцлог. Аялагчид хог хаях, нэгдсэн бие засах газраас өөр газарт бие засахгүй байх, тогтоосон зам, чиглэлээс өөр газраар явахгүй байх, моторт хэрэгсэл ашиглахгүй байх, газар ухах зэрэг хэд хэдэн хориглосон заалтыг зөрчихгүй байх ёстой юм байна.

Аялагчдын зам дагуу ховор амьтан, ургамлын талаарх мэдээлэлтэй самбаруудыг байршуулжээ. Түүнчлэн түймрийн үед усны машин нэвтрэх боломжийг хангасан гэнэ. Үүдэндээ машины зогсоолтой. Хэрэв та энэ газарт ирж явган аялал хийе гэвэл Хандгайтад хүрээд тэндээсээ чанх хойш явна. Цэргийн амралтаас нэг км явахад уг газарт ирнэ. Нэвтрэх хэсгээр нь ороод амрах цэгээр дайраад гүүрээр гарч амрах цэгт очно. Тэндээс алхаад дахин гүүрээр гарч амрах цэг дээр ирнэ. Амрах цэгийг дөрвөн газарт байгуулсан бөгөөд алхсаар Цохиот хаданд тулна. Буцахдаа хоёр дахь амралтын цэгээсээ баруун гар тийш салаад алхвал Борын рашаанд хүрнэ. “Сэлбэ голын эх”-ийн Цохиот хад явган аяллын маршрутын урт 3750 метр. Амрах цэгүүдэд мэдээллийн самбар хогийн сав, сүүдрэвч гээд алхаж яваа хүн бүрт хэрэгтэй зүйлсээр тоногложээ. Энэ газар руу иргэд машин тэрэгтэйгээ орсон ул мөр буюу машины дугуйны хээ цасан дээр хаа сайгүй байсан нь харамсалтай санагдлаа. Чингэлтэй дүүргийн өндөр настан 77 настай Ч.Чимэд гуай ач хүүтэйгээ энд аялахаар ирсэн байлаа.

Тэрбээр “Ийм газар нээгдсэнийг дуулаад хүүгээ гуйгаад машиныг нь дайчилж ирлээ. Гэтэл Приус унасан хүүхдүүд их холхиж байна. Нааш ирэхэд зам хол, унаа тэрэг ирэхгүй болохоор бидний үеийнхэн, хүүхэдтэй хүмүүс ирнэ гэдэг хэцүү байх гэж бодогдлоо. Уг нь агаар нь сайхан цэнгэг юм. Би урагшаа Богд уул руу олон жил алхаж байгаа хүн. Энэ удаад сонирхоод энд ирлээ” гэж байлаа. Тэрээр залуудаа хөнгөн атлетикаар хичээллэдэг байсан бөгөөд хөдөлгөөн, цэвэр агаарын ач тусаар өдий наслахдаа ханиад шуухинаа тусахгүй явж байгаа гэлээ. Уулзсан иргэдийн хувьд хотоос зайтай байгаа нь хүндрэлтэй юм гэцгээж байлаа. Хандгайт хотоос 40-өөд км-ийн зайтай. Тэндээс цааш дахиад явна гэхээр Сэлбэ голын эхэд очоод буцаад ирэхэд 100 гаруй км болно гэсэн үг. Энэ нь Төв аймгийн Зуунмод хот ороод Манзуширын хийдэд очоод буцаж ирэх замын урттай ойролцоо. Үнэхээр л ард түмэн, хүүхэд залууст зориулсан аяллын зам хийх байсан юм бол тийм хол газар сонгодог нь ямар учиртай байсан юм бол.

Зорьсон бүлэг нь очиж чадахгүй болохоор машин унаатай боломжтой хүмүүс л Сэлбэ голын эх рүү, Цохиот хаданд хүрэх нь ойлгомжтой. Тэнд хол газарт бүтээн байгуулалт хийж хөрөнгө мөнгө зарахынхаа оронд хоттой залгаа Богдхан ууланд тийм шинэ маршрут гаргах боломж байсан шүү дээ. Иргэдийн хувьд “Энүүхэн Богдхан уул руу арай гэж очдог хүмүүс юу боллоо гэж тэр хойшоо, уулын мухар руу явах юм. Унаа малгүй хүмүүс тийш оччихоод орой ирэхдээ юунд сууж ирэх вэ. Ингэж бодохоор тэр дагшин газрыг сэтэлж ард түмэнд зориулсан газар нээлээ гэж ярьж байгаа ч цаагуураа өөр хүмүүст зориулсан үйл ажиллагаа болж байна” гэсэн үг хэлж байна. Хэрвээ тийм бол бид цэвэр агаарт гарахын тулд заавал хотоос хол яваад байх шаардлагагүй. Хотын төвөөс автобусанд суулаа гэхэд таваас зургаан буудал яваад л ойн захад, Богд уулын хормойд хүрчихдэг. Сэлбэ голын эхэд байгуулсан яг ийм маршрутыг Богдхан ууланд гаргаж өгөөч гэсэн хүсэлтүүд байна.

Одоогоор дэлхийн анхны дархан цаазат ууланд маань явган аяллын Төр хурах-Цэцээ гүн найман км, Манзушир-Цэцээ гүн 8.4 км, Зайсан-Дугуй цагаан-Баруун ширээт 4.5 км, Зайсан-Тэнгэр хад 6.4 км, Баянзүрхийн товчоо-Тэмээн хад 3.1 км гэсэн таван маршрут байна. Уг хайрхныг бүтэн тойроход 165 км болдог бөгөөд нийт 41.6 мянган га талбайтай. Хэрвээ Богдхан уулыг тойрон аялах явган аялал хийе гэвэл 160 гаруй км газар туулна гэсэн үг. Энэ бол аялалд дуртай хүмүүсийн хийх л алхалт. Гэхдээ жирийн иргэдийн хувьд тогтсон хэдэн маршрутаар огцом дээш алхахаас илүүтэй зүгээр л ой дундуур жигд хурдтай, жигд хэмээр алхах сонирхол бий. Гадны улс орнуудын хувьд нийслэлийнхээ дэргэд ой модтой ууланд гурван түвшний бүслүүрээр явган аяллын маршрут гаргасан байдаг. Аялагчдад зориулсан зам нь тэгш хэмтэй, жижиг гол горхин дээгүүр дүүжин гүүрээр гардаг. Хэрвээ Богд ууланд хойд хэсгээс нь буюу Улаанбаатар талаас ийм явган аяллын зам гаргая гэвэл дунд түвшнийх нь яг тохирно. Дээшээ хад чулуугаар мацаад байхгүй. Ууланд нэг хэмээр л алхана гэсэн үг. Энэ маршрут нь Богд уулыг тойрдог ч байж болно.

Хамгийн гол нь ингэхдээ гэрэлтүүлэг, камержуулалтын систем суулгаж байгаль хамгаалагч, хамгаалалтын ажилтнуудыг ажиллуулах хэрэгтэй. Сандал, сүүдрэвч, хогийн саваас эхлүүлээд аяллын явцад хэрэгтэй бүхий л зүйлийг суурилуулаад өгчихөж болно. Зарим гадны оронд ойн аяллын замын ойролцоо майхан шиг жижигхэн дүнзэн байшингууд харагддаг. Тэр нь Хосын байшин нэртэй. Хосоороо яваад залуус тийш орж түр амарч болдог. Бид шинээр аяллын маршрут, явган аяллын зам нээж байгаа бол хэдий болтол хуучны арга барилаар хандах ёстой юм. Хэдий болтол зам заасан будаг нь халцарсан тэмдэг эсвэл модонд уясан цэнхэр хадгаар баримжаалан аль л тод гарсан жимийг дагаж төөрчихгүйхэн шиг алхахдаа модны ард орж хүн амьтдаас нуугдаж бие засч, хогоо чулуун дор даруулж явах юм бэ. Аялагчид, ард түмэндээ зориулж ойн хэсгийг зориулах гэж байгаа бол ая таатай нөхцөлийг хангаж өгөх хэрэгтэй шүү дээ. Байгаль орчинд хор хөнөөлгүй, боловсон бие засах газрын шинэ технологи нэвтэрч байна. Тэр бүгдийг ашиглах хэрэгтэй. Хэрвээ зассан замтай, гэрэлтүүлэгтэй болвол хүмүүс зөвхөн амралтын хоёр өдрөөр бус орой ажлаа эрт тараад л гэр бүлээрээ аяллын зам руу орчихно.

Богдхан уул маань энүүхэн залгаа юм чинь унаа унаш гээд байдаггүй. Хэрвээ эхний удаад 10-20 км явган аяллын замыг уг хайрхны дунд бүслүүрээр тавьчихвал хүмүүсийн урсгал нэмэгдэж, дагаад нийтийн эрүүл мэндэд ч ахиц гарч ирнэ. Тэгээд үр дүнгээ дагаад уг маршрутаа сунгаж явсаар хэдэн жилийн дараа Богдхан уулыг тойрох явган аяллын замтай болчих боломж байна. Дунд бүслүүр гэхээр дээр дурдсан 160 км-ээс бага урттай маршрут гарч ирэх нь тодорхой. Ийм л амьдралд ойр, дэлхийн жишигт нийцсэн, ард түмнээ бодсон шийдвэрийг дарга нар цаашид гаргаж, энэ саналыг судалж үзэх хэрэгтэй л дээ.


Categories
мэдээ улс-төр

БХБ-ын сайд Х.Баделхан АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Майкл С.Клеческиг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд БХБ-ын сайд Х.Баделхан Майкл С.Клеческиг Монгол улсад суух элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, ажилд нь амжилт хүслээ. Түүнчлэн Монгол улс, АНУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа гүнзгийрч “Өргөтгөсөн иж бүрэн түншлэлд” хүрэхээр ажиллаж, үүний дотор барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн салбарын хамтын ажиллагаа эрчимжиж байгаад нэн таатай байгаагаа илэрхийллээ. Монгол улсын засгийн газрын тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэх, тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэхээр “Ус хангамж, бохир усыг дахин боловсруулах үйлдвэрт ашиглах” үйлдвэрийн төслийг АНУ-ын Мянганы сорилтын корпораци санхүүжүүлж, хамтран ажиллахаар болсонд баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг эхлүүлж шав тавьсан бөгөөд Мянганы сорилтын корпорациас лагийн менежментийн төлөвлөгөө, төв цэвэрлэх байгууламжийн захиалагчийн ажлын даалгаварын төсөл зэрэг чухал бичиг баримт бичгүүдийг боловсруулан техникийн дэмжлэг үзүүлсээр байгаад сайд Х.Баделхан талархаж буйгаа онцолсон юм. Мөн Мянганы сорилтын корпорацитай хамтарсан төслийг хэрэгжүүлэх хүрээнд Төв цэвэрлэх байгууламжийн лабораторийн ажилтнуудыг сургах, мэргэжил дээшлүүлэх, чадавхжуулах чиглэлд хамтран ажиллахыг элчин сайдаас хүслээ.

АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Майкл С.Клечески хүлээн авч уулзаж байгаад баяртай байгаагаа хэлээд элчин сайдаар томилогдсноос хойш хоёр дахь сайдтайгаа уулзаж өргөн хүрээний асуудлаар санал солилцсондоо баяртай байгаагаа хэллээ. Тэрээр Мянганы сорилтын корпораци болон элчин сайдын яамны зүгээс боломжит бүх талаар дэмжиж, хамтран ажиллахад бэлэн бөгөөд АНУ-д хоёр долоо хоногийн хугацаатайгаар ажилтнуудыг сургах, чадавхжуулах ажлыг зохион байгуулж хамтран ажиллах боломжтойг хэлсэн юм.

Categories
мэдээ спорт

Азийн хүүхдүүд 2020 наадмын бэлтгэл ажилтай танилцав

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 15 дугаар захирамжаар байгуулагдсан Зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2020 онд зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын наадмын зохион байгуулах хороо болон холбогдох албаныхантай уулзлаа.

“Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын наадмын Зохион байгуулах хорооноос наадмын бэлтгэл ажлын явц, цаашид шийдвэрлэх асуудлын талаар мэдээлэл хийж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарцын талаар танилцуулав.

Уулзалтаар Наадмын Зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн болон төслийн нэгжийг шинэчлэн байгуулах, барилга байгууламж, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх талаар эрх зүйн орчныг судлахад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Наадмын зохион байгуулах хороо хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.

Categories
мэдээ нийгэм

Сургалтын хөтөлбөрийн талаарх Үндэсний хэлэлцүүлгийн явцтай танилцлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг, Улсын Их хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нар бага, суурь, бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн үндэсний хэлэлцүүлгийн ажилтай танилцлаа.

“Үндэсний хэлэлцүүлэг”т хөдөө орон нутаг, нийслэлийн 10 аас дээш жил ажилласан туршлагатай багш нараас бүрдсэн 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тусгай аргачлалын дагуу хөтөлбөрийн агуулгад дүн шинжилгээ хийж байгаа юм. 2014 оноос эхлэн үе шаттай шинэчилсэн бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрт засаж сайжруулах асуудлууд олон байгааг багш нар ярьж байна. Тухайлбал, шинэчилсэн хөтөлбөрийг нийгэм, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлтэй уялдаагүй хэт яаравчлан бүх сургуульд хэрэгжүүлсэн, сургууль, багш нар, олон нийтэд хангалттай ойлголт өгөөгүй, ахлах ангид хичээл заах багш бэлтгэгдээгүй, хот хөдөөгийн сургуулийн бодит нөхцөл байдлыг тооцоогүй учир амжилттай хэрэгжиж чадахгүй байна гэсэн шүүмжлэлийг дагуулсаар байна.

Үүний зэрэгцээ сургалтын хөтөлбөрийн олон удаагийн ойрхон өөрчлөлт нь агуулгын давхардлыг бий болгосон, хичээл, судлагдахууны тоог нэмэгдүүлсэн, сурагч, багшид ачаалал бий болгон тухай багш нар ярьж байна. Наад зах нь нэгдүгээр ангийн хүүхдийн хичээлийн хөтөлбөрт /тэнхлэгийн тэгш хэмийг ойлгуулах/ сэдэв байгааг дурдаж байлаа. Энэ нь зургаан настай хүүхдэд тохирох сэдэв биш бөгөөд дараа жилийн хөтөлбөрт дахин орж ирдэг нь өрөөсгөл гэсэн шүүмжийг бага ангийн багш нар хэллээ. Энэ бол зөвхөн нэг жишээ юм. БСШУС-ын сайд

Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нар бага боловсрол, монгол хэл, математик, нийгмийн ухаан, байгалийн ухаан, гоо зүй-технологи гэсэн зургаан чиглэлээр ажиллаж байгаа баг тус бүр дээр очиж саналыг нь сонсож, чиглэл өглөө. Сургалтын хөтөлбөрийг гардан хэрэгжүүлэгч багш нар өөрсдөө хөтөлбөртөө дүн шинжилгээ хийж байгаагаараа энэ удаагийн хэлэлцүүлэг онцлог юм. Хэлэлцүүлгийн хүрээнд сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн тохирц, агуулгын залгамж холбоо, өргөсөл, гүнзгийрэл, агуулгын давхардлыг судалж, сум, багийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын зохион байгуулалт, багш, суралцагчийн ачааллыг бууруулах санал, зөвлөмж боловсруулж танилцуулна.

Хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжид үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Боловсролын хүрээлэн болон мэргэжлийн бусад байгууллагууд ерөнхий боловсролын сургуульд 2019-2020 оны хичээлийн жилд мөрдөх сургалтын төлөвлөгөө, сургалтын хөтөлбөрийг сайжруулан хөгжүүлж, үндэсний хэмжээний сургалтын бодлого болон шинээр батлагдан гарах дүрэм журамд тусган хэрэгжүүлэх юм.