Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​​“Өдрийн сонин”-д “Ардын эмнэлэг шалаараа зулаастай, сургууль таазаараа нураастай байхад Их тэнгэрт ордноо байгуулж, орон сууцаа сүндэрлүүлнэ гэж яриад сонгуульд ороод үз дээ, МАН-ынхаан” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Ардын эмнэлэг шалаараа зулаастай, сургууль таазаараа нураастай байхад Их тэнгэрт ордноо байгуулж, орон сууцаа сүндэрлүүлнэ гэж яриад сонгуульд ороод үз дээ, МАН-ынхаан” хэмээн өгүүлжээ.

“Улс төр” нүүрт “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааг худалдаж авахад 72.4 хувь нь төрөөс бүрдсэн гэв.

Элчин сайд Шин Хайминийг хүлээн авч уулзав хэмээн “Улс төр” нүүрт өгүүлжээ.

“Баримт, үйл явдал” нүүртТатварын Ерөнхий газрын татварын улсын байцаагч Г.Энхжин: E-tax.mta.mn системийн ажиллагаа энэ сарын 1-нээс хэвийн болсон гэж өгүүлэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Эрдэнэтийн 51 хувийн асуудал “Стандарт” банктай хэлэлцээрт орж байж дуусна хэмээн “Улс төр” нүүрт өгүүллээ.

“Баримт, үйл явдал” нүүрт “Эко-Алтан Заамар” компани хиймэл нуураа карьертайгаа залгаа байгуулснаас нуралт үүсч, дөрвөн хүн амиа алджээ гэв.

Дотрын их эмч , клиникийн профессор Ё.Наранцэцэг: Бүх өвчин гэдсэнд эхэлдэг хэмээн “Эмч” нүүрт ярьсныг хүргэлээ.

“Өв соёл” нүүрт Монгол адуун соёлоо аварч, өвлүүлье хэмээв.

Далай ээжийн энгэрт, Хорьдол Сарьдагийн нурууны хормойд болсон “Мөсний баяр” хэмээн “Толилолт” нүүрт оруулжээ.

Хуй салхинд 23 хүн амиа алджээ гэх мэдээг “Дэлхийн мэдээ” нүүрт бичсэн байна.

“Завханы мэдээ” нүүрээс Д.Түмэндэмбэрэл: Малын эрүүл мэндийн мөшгих тогтолцоог хэрэгжүүлснээр малчдын ашиг орлого нэмэгдэнэ, Нөмрөг сумын Засаг дарга Н.Түмэндорж: Төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулахад анхаарч ажиллана, Завхан аймгаас Улсын аварга малчин тав төрлөө, Сумдын “Малчдын зөвлөгөөн” эхэллээ зэрэг мэдээ мэдээлэл, ярилцлагыг уншина уу.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Бичигт боомт орчмын хогийг цэвэрлүүлэх, хог хаягдлын цэгийг тогтоохоор болжээ

Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч Т.Мөнхболдоор ахлуулсан ажлын хэсэг хоёрдугаар сарын 21-23-ны өдрүүдэд Эрдэнэцагаан сумын нутаг, Бичигт боомтод ажиллав. Энэ үеэр тус боомтын орчимд хуримтлагдаад байгаа ахуйн хог хаягдлыг цэвэрлүүлэх, хогийн цэгийг тогтоох зэрэг ажлыг боомтын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа албан байгууллагуудтай хамтран зохион байгуулж, 2016, 2017 онд экспортлохоор бэлтгэсэн өвсийг ойрын хугацаанд тус боомтын орчмоос холдуулах асуудыг шийдвэрлэх талаар Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газар, Хилийн цэргийн 0146 дугаар анги, Бичигт боомт дахь Гаалийн газруудад албан тоот хүргүүллээ. Мөн Бичигт боомтын ундны усны худгаас дээж авч нэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулжээ.

Categories
мэдээ нийгэм

“Төгс билиг” бага сургуулийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ

Нийслэлийн Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс төрийн бус өмчийн “Төгс билиг” бага сургуулийн үйл ажиллагаанд хийсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар сургалтын байгууллагад тавигдах шаардлагыг зөрчсөн зөрчил илэрч, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ тооцон, хугацаатай үүрэг өгөв.

Categories
мэдээ нийгэм

Хэн, хэзээ, юугаар хийсэн нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн худалдаалагдаж байв

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Мянгад сумын хүнсний үйлдвэр үйлчилгээний газруудад төлөвлөгөөт, хамтарсан хяналт шалгалтыг хийхэд хаяг шошгын зөрчилтэй, хэн, хэзээ, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн худалдаалж буй зѳрчил илэрчээ.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй загас барьж байсан зөрчлийг илрүүллээ

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрөгч амралтын өдрүүдэд Хэрлэн гол дахь загасны ичээ, загасчдын гаргасан зам дагуу шалгалт хийж, зөвшөөрөлгүйгээр загас барьж байсан иргэдийг илрүүлжээ. Нутгийн зарим айл, иргэд хууль бус загасчдад загасны хөдөлгөөн, байршлын талаар мэдээлэл өгдөг, тусалдаг үйлдэл гарч байгаа тул иргэд, олон нийтийг хууль бус үйлдлийг таслан зогсооход хамтран ажиллахыг Мэргэжлийн хяналтын газраас уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Зүй бусаар хорогдсон малын мах худалдаалагдаж болзошгүй тул хяналт шалгалт хийж байна

Баян-Өлгий аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрч мал өл алдах, осгох, тураалд орох зэргээр малын зүй бус хорогдол ихэсч байгаа аж. Үүнтэй холбоотой үхсэн малын мах худалдан авах, худалдаалагдах, бэлтгэн нийлүүлэгдэхээс урьдчилан сэргийлж зорилгоор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мал төхөөрөх Нөхөд ХХК, Угур ХХК, Азат ХХК , Еттаранзит ХХК, Тирлик, Ахдам зах, Тирлик захад үйл ажиллагаа явуулж буй гуанз, цайны газруудад шалгалт хийв. Түүнчлэн Аборжан, Алтаннутаг, Дастархан хиамны цехүүд, Өлгий сумын хүүхдийн цэцэрлэгүүдийн махны чанар аюулгүй байдал, гарал үүсэлд төлөвлөгөөт бус урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна.

Categories
мэдээ нийгэм

Тэтгэврээ аваад явж байсан иргэнийг бүлэглэн дээрэмджээ

Өндөр настай иргэнийг тэтгэврийн мөнгөө аваад явж байхад таван этгээд бүлэглэн дээрэмдсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, гуравдугаар сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 83 настай эрэгтэй П-г хоёр эмэгтэй, гурван эрэгтэй бүлэглэн дээрэмдсэн гэмт хэргийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс илрүүлэн шалгаж байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь иргэн П-г тэтгэврийн мөнгөө аваад явж байхыг хараад, хүч хэрэглэж биед нь гэмтэл учруулсан нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа юм байна.Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа таван этгээд архины хамааралтай 27-52 настай гэдгийг мөн цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Г.Занданшатар хамтарсан уулзалтад оролцож, үг хэллээ

Монголын бизнесийн зөвлөл, Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүдийн хамтарсан уулзалтад Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцлоо.

Тэрбээр уулзалтын нээлтэд хэлсэн үгэндээ парламент болон Засгийн газрын харилцан уялдаатай, нэг зүгт харсан үйл ажиллагаа, улс төр, засаглалын тогтвортой байдлыг хангах, гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгох, тэдний эрх ашгийг хамгаалах нь УИХ-ын үндсэн зорилт байх болно.

Монгол Улс ОУВС-тай хамтран Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн хэрэгжилт сайн, Монгол Улсын эдийн засаг сэргэж байгаа хэмээн ОУВС дүгнэсэн. Унаж байсан эдийн засаг сэргэж, 2018 онд 6.9 хувийн өсөлттэй гарлаа. Гадаад худалдааны эргэлт 12.9 тэрбум ам долларт хүрлээ. Цаашид бид эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, үр шимийг нь айл өрх, ард иргэдэд хүртээх бодлогыг хэрэгжүүлэх болно.

Миний бие Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх хугацаанд Засгийн газар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг баталсан. Энэхүү бодлого нь:

1.Ил тод байдал, сахилга хариуцлагыг дээшлүүлэх

2.Улс төрийн тогтвортой байдлыг хангах

3.Засгийн газрын үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх

4.Засаглалыг сайжруулах

5.Хуулийг сахиулж, хэрэгжүүлэх

6.Авлигыг хянах гэсэн үндсэн чиглэлийг хамарч байгаа юм.

Энэ хүрээнд Иргэд, олон нийттэй зөвлөлдөх зөвлөл байгуулагдаж, Ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ-ын хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурсан. Ингэснээр хувийн хэвшил, бизнесийнхэнтэй урьдчилан зөвлөлдөлгүйгээр бизнес, хөрөнгө оруулалтын орчны талаархи бодлого, хууль тогтоомжийг өөрчлөх, батлан мөрдүүлэх үйл ажиллагаа явуулахгүй болсон билээ.

Ил тод байдлыг хангах зорилтын хүрээнд Монгол Улсын Их Хурал parliament.mn цахим хуудсаа шинэчилж, англи хувилбарыг нэвтрүүлэх гэж байна. Өдөр тутмын үйл явдлын мэдээ мэдээлэл, хуулийн төслийг ил тод байршуулж, иргэд, байгууллагын саналыг шууд авах, санал бодлоо илэрхийлэх явцыг цахимжуулах ажил ийнхүү эхэлж байна. Түүнчлэн Монгол Улсын бүхий л хуулийг баталсан даруйд нь олон нийтэд хүргэх “Төрийн мэдээлэл” гэсэн аппликэйшн үүсгэж байна. Эдгээр нь хууль боловсруулах, хэлэлцэх, батлах явцад иргэдийн оролцоо, хяналтыг бүрдүүлж, санал асуулга явуулах, парламентын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангахад чухал хөшүүрэг болно гэж үзэж байна” гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар эдийн засгийн томоохон төслүүд, тухайлбал, төмөр зам, авто замын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд Монгол Улсын төр, засаг онцгой анхаарал хандуулж байгааг тэмдэглэж, нэн ялангуяа газрын тос, хийн хоолой болон мэдээллийн урсгалыг өөрийн нутаг дэвсгэрээр дамжуулах замаар Ази, Европыг холбосон дамжин өнгөрөх сүлжээ бий болгох нь онцгой чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа онцлов.

Тэрбээр Улсын Их Хурал ойрын үед Татварын ерөнхий хууль, Хувь хүн болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг хэлэлцэн батлахаар төлөвлөж байгааг мэдээлж, иргэдээс Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төсөлд ихээхэн анхаарал хандуулж байна гэв.

Энэ үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтад оролцогчдын асуусан банк санхүү, хөрөнгө оруулалт, эрчим хүч, уул уурхай, төрийн өмчийг хувьчлах зэрэг өргөн сэдвийг хамарсан асуултад хариулт өглөө.

Categories
мэдээ нийгэм

Бор гөрөөсний цус уухгүй байхыг анхаарууллаа

Урин дулаан цаг ирж байгаатай зэрэгцэн бор гөрөөсний хууль бус ан агнуур цөөнгүй гардаг. Монголчууд хаврын улиралд яргуй идсэн бор гөрөөсний цус уух гэж энэ амьтныг агнах, хилээр гаргах зэрэг зөрчлүүд илэрдэг. Гөрөөсний цус уух нь эрүүл мэндэд эсрэгээрээ аюул дагуулж цусны аюулт халдварт өвчин тусдаг болохыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан анхааруулж байна.

Бор гөрөөсний цусанд аюулт халдварт өвчин үүсгэдэг babesia venatorum гэх нэг эст шимэгч амьдардаг байна. Энэ нь хачгаар дамжин гөрөөсний цусанд орж, халдварладаг нь тогтоогджээ. Манай эрдэмтэд япончуудтай хамтран судалгаа хийгээд Монгол оронд тархсан хачигнаас дээр дурдсан шимэгчийг илрүүлсэн байна. Гөрөөсний цус ууж, нэг эст уг шимэгчээр халдварласан тохиолдолд цус багадах эмгэг үүсдэг, мөн дэлүү, чөмгөнд бүрэлдэх улаан эсийн тоо буурдаг байна.

Гөрөөсний экологи, эдийн засгийн үнэлгээ 230.000-400.000 төгрөг бөгөөд хууль бусаар агнавал үүнийг хоёр дахин нэмэгдүүлж төлдөг.

Categories
мэдээ нийгэм

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо”-той хамтран танилцах аялал хийлээ

Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас санаачлан хэрэгжүүлж буй инновацийн соёлыг түгээх, Улаанбаатар инновацийн төвийг олон нийтэд таниулах ажлын хүрээнд өсвөр насны хүүхэд, залууст инновацийн ойлголтыг бий болгох, хувь хүний хөгжлийг дэмжих, өөрсдийн санаачилсан шинэ санааг бодитойгоор хэрэгжүүлэх боломжийг нээхэд нь туслах зорилго бүхий танилцах аялал болж өнгөрлөө.

Энэхүү танилцах аялал долоо хоног бүр тогтмол болох бөгөөд энэ удаагийн аяллыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх үүднээс “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоо”-той хамтран “Улаанбаатар инновацийн төв”-д гуравдугаар сарын 1-ний өдөр зохион байгууллаа.

Тус аяллын үеэр төвийн хамтын ажиллагааны оффис, лабораторийн үйл ажиллагаа болон инкубаторт бойжиж буй компаниудыг танилцуулсан бөгөөд онцлох стартап буланд хүүхэд бүрийг үнэт зүйлээ өвлөн хөгжүүлэгч Монгол хүн болгон төлөвшүүлэх эрхэм зорилготой “Язгуур контент” ХХК оролцон үйл ажиллагаагаа танилцуулахын сацуу хүүхдүүдээр “Наад” брендийн Немо угсардаг гэр бариулж монгол гэр барих арга ухаанаас сургалаа.

Тус компани нь Монгол ардын аман зохиолоор орчин цагийн хүүхдүүдийн хүсэл сонирхол, мэдээлэл хүлээн авах арга хэлбэр, хэрэгцээнд нийцүүлэн үндэсний контент бүтээх цогц үйл ажиллагаа явуулж байна. “Язгуур контент” компаниас гаргаж буй Явуубаатар комик ном, үлгэрийн баатруудтай рубик шоо, соронзон болон эсгий пазл зэрэг бүтээгдэхүүн нь бага сургуулийн насны хүүхдийн анхаарал болон хэл, сэтгэхүй хөгжүүлэх олон талын ач тустай юм.

Аяллын эцэст гурван хүүхдэд уг төвийн хамтын ажиллагааны оффист суух эрх олголоо.