Categories
мэдээ нийгэм

М.Мөнхбаатар: “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн асуудлыг дарах зорилгоор ийм зүйл хийж байна

“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Эрүүгийн цагдаагийн албанаас дуудсаны дагуу ирж байна. Өмнө нь Эрүүгийн цагдаагийн алба, Авлигатай тэмцэх газраас хэд хэдэн удаа дуудсан. Тэр бүрт нь ирж мэдээлэл өгсөн. Өнөөдрийн болж байгаа үйл явцаас харахад өнгөрсөн долоо хоног болон өчигдөр болсон үйл явдалтай холбоотой юм болов уу гэж бодож байна. Өнөөдөр өгч байгаа мэдээллийг манай компанийн эсрэг системтэйгээр өгч байна.

“Монголын зэс” компани төрөөс мөнгө авсан эсэхийг шалгаж байгаа. Энэ асуудал сүүлийн хоёр жилийн хугацаанд шалгагдаж байна. Би өмнө нь мэдүүлэг өгөхөөр 4-5 удаа ирсэн. Манай компанийн авсан зээлийн гэрээ мэдээллийн хэрэгслүүдээр гарсан. Б.Эрдэнэбилэг гэдэг хүн Худалдаа хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга. Манай компани Худалдаа хөгжлийн банкнаас зээл авсан. Хэрвээ төрийн байгууллага шударгаар ажилладаг бол энэ асуудал 1-2 хоногийн дараа тодорхой болох байх. Энэ үйл явдал нь удахгүй болох Эрдэнэтийн 51 хувийн асуудалтай холбоотой шүүх хурлыг дарах гэсэн хардлага гэж бодож байна.

Бид энэ үйлдвэрийн 49 хувийг эзэмшдэг. Арбитрийн шүүхийн дагуу төлөх мөнгөний 49 хувь нь манай компаниас гарна. Гэтэл бид юу гэж зориуд ялагдахыг хүсэх юм бэ. Бид энэ онд ноогдол ашиг аваагүй. 2018 оны санхүүгийн жил дуусаагүй аудитлагдаагүй байгаа учраас ноогдол ашгаа аваагүй байна.

Хоёр жилийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил болсон зүйлийг нууцаас ил гаргасан гээд шуугиулаад байх юм. 51 хувьтай холбоотой буруутай этгээдүүдийн шүүх хурал болох гэж байгаа учраас эрх баригч нам анхаарал сарниулах үүднээс үүнийг хийж байгаа гэж хардаж байгаа.

Манай компанийн зүгээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзах хүсэлт тавьсан хариу өгөөгүй. 51 хувийн асуудалд санаа зовж ҮАБЗ-д хандсан боловч өнөөдрийг хүртэл хариу байхгүй байгаа.

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан гэрээ хэлэлцээр хүчин төгөлдөр бус болбол энэ хувь ОХУ-ын “Ростех” корпорацийн өмчлөлд шууд очно. Үүнийг УИХ-ын гишүүд мэдэхийн дээдээр мэдэж байгаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

​Хамтран амьдрагчаа хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо

Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр нэгдүгээр багийн нутаг “Нуурынзавсар” гэх газарт “2018 оны 05 дугаарсарын 30-наас 31-нд шилжих шөнө иргэн Н-ийг хөнөөн гэмт хэрэг гарсан. Уг гэмт хэргийг хохирогчийн хамтран амьдрагч Б нь үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон ба цогцсыг гэрийн хажууд байсан тэргэнд хийгээд ойролцоох жалганд оруулан шатаажээ.Хэргийг Төв Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахьхэсгийн 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдаанаар шүүгдэгч Ц.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгч С.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Ц.Н-ийн толгой, цээжин тус газарт нь цохинхөнөөсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож бүх насаар нь хорих ялоноосон байна.

М.САЙНЗАЯА

Categories
мэдээ улс-төр

Д.Сарангэрэл сайд Өвөрхангай аймагт ажиллажээ

“Орон нутагт гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах” төсөл Өвөрхангай аймагт хэрэгжиж эхэллээ. Тус төслийг Гэмтэл согог судлалын үндэсний төв санаачлан Эрүүл мэндийн яам, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газар, тус аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвтэй хамтран хэрэгжүүлж байгаа ажээ. Төслийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Өвөрхангай аймгийн төв Арвайхээрт болж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй албаны хүмүүс оролцжээ. Орон нутгийн эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой уг төслийн хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гэмтлийн нарийн мэргэжлийн эмч нар Өвөрхангай аймагт он гарснаас хойш хоёр удаа очиж ажиллажээ. Ингэхдээ 600 гаруй өвчтөнд үзлэг, оношилгоо хийж, гэмтлийн төлөвлөгөөт хагалгааг 42, яаралтай хагалгааг есөн хүнд хийсэн байна. Цаашид осол, гэмтэл өндөр гардаг Арвайхээр, Нарийнтээл, Хужирт, Хархорин, Уянга сумдад цогц арга хэмжээ авах, сумын Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламж үзүүлэх чадавхийг сайжруулах зэргээр төлөвлөгөө гарган ажиллах юм байна. Төслийн үр дүнд Бүсийн оношилгоо эмчилгээний төвд шинэ техник технологи нэвтрүүлж, зөвхөн хотод хийдэг мэс ажилбаруудыг нутагшуулан гэмтэл бэртлийг цаг алдалгүй оношлон эмчлэх боломжтой болох аж. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл төслийн нээлтийн үйл ажиллагаанд оролцохоос гадна тус аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцжээ. Мөн аймгийн удирдлагууд, эрүүл мэндийн салбарын удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзалт, зөвлөгөөн хийсэн байна. Энэ үеэрээ Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын үйл ажиллагаа сайн байгааг сайшаан тэмдэглэж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ. Тухайлбал, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд нэн яаралтай байгаа хоёр аппаратын санхүүжилтийг олгохоор болж, багаараа гадаад, дотоодын сургалтад хамрагдан мэргэжил дээшлүүлэхэд нь дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүү: ЖДҮХС-гийн асуудлаар таван гишүүний эрхийг түдгэлзүүлэхээр оруулж ирнэ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр:

-Би “Эрдэнэт хотын 47 дугаар тойргоос сонгогдсон. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг, “Эрдэнэт”-ийн 49 хувь гээд тойргийн асуудал хөндөгдөөд байна. Өчигдөр гишүүд “Эрдэнэт”-ийн 49 хувийн талаар мэдээлэл, бас цензургүй сурвалжлага гарлаа.

Би тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатартай “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаар ярилцаж, Эрүүгийн хэргийн хуулийн дагуу мэдээллийг хүлээж авч эрүүгийн хэрэг үүсгэж, АТГ, цагдаагийн хүрээнд хамтарсан шалгалт явагдаж байна лээ. Би 60 хувийн мэдээлэл гарлаа гэж ойлгож байгаа.

Тухайлбал, Монголбанкнаас зээл өгсөн гэж байгаа. Нууцын зэрэгтэй байгаа учир би үнийн дүнг хэлж чадахгүй. Үүнийг ярихын тулд Монголбанкны Ерөнхийлөгч байсан Н.Золжаргалыг шалгах ёстой. Тухайн үед Н.Золжаргалыг УИХ-ын дарга томилсон.

Ерөнхий прокурор, АТГ-ын даргыг солих ёстой гэж яриад байгаа. Гэтэл энэ яриад байгаа хүмүүс өөрсдөө асуудалтай юм билээ. Учир нь ЖДҮХС-гийн асуудлаар таван гишүүний эрхийг түдгэлзүүлэхээр оруулж ирнэ.

Би ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд албан тоот өгнө. “Эрдэнэт”-ийн 51 хувьтай холбоотой 50-60 мянган хуудас материал Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст очсон байгаа. Стандарт банктай холбоотойгоор бид өдөр бүр 100 сая төгрөгийн торгуульд орж байна. Стандарт банк Хятадад зарагдсан банк. Тэд өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийн хуудсаа ирүүлэхгүй байгаа. Тиймээс хэлэлцээрт зайлшгүй орооч ээ. Хэлэлцээрт орох субъектээ тодорхойлооч ээ. “Эрдэнэт”-ээ алдах асуудлыг зогсоох хэрэгтэй гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Ардчилал, хүний эрхийг дээдэлдэг Монгол Улстай харилцаагаа эрчимжүүлэхийн төлөө ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Майкл С.Клеческийг хүлээн авч уулзав.

Монгол Улсыг ардчилал, зах зээлийн харилцаанд шилжин орсноос хойш бүх талаар тууштай дэмжиж ирсэн АНУ-ыг гуравдагч хөрш, ойр дотны түнш гэж үздэгийг Ерөнхий сайд тэмдэглэв. Цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа улам бататгаж Стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэхийн төлөө байна гэв.

Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхийн төлөө ажиллана гэдгээ Элчин сайд Майкл С. Клечески илэрхийлэв.

Цаашид улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг салбар болон ноос, ноолуур, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний экспорт, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол залуусыг Их Британид сургаж, боловсрол эзэмшүүлэх нь том хөрөнгө оруулалт

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Элчин сайд Филип Мэлоүнийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэрбээр манай улсад Элчин сайдаар томилогдож, үүрэгт ажлаа хүлээж аваад байгаа юм.

Монгол Улс барууны орнуудаас хамгийн анх тус улстай 1963 онд дипломат харилцаа тогтоосон. Өнгөрсөн жил Монгол Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Монгол Британийн харилцаа сүүлийн жилүүдэд идэвхижиж байгаад баяртай байна. Өнгөрсөн онд хэд хэдэн харилцан айлчлал хэрэгжсэн. Хоёр талын харилцааг бэхжүүлэхэд өндөр, дээд түвшний харилцан айлчлал чухал ач холбогдолтойг Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд тэмдэглэлээ.

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа батлан хамгаалах, уул уурхай, байгаль орчин, соёл, боловсрол, харилцаа холбооны салбарт өргөн хөгжиж байна. Монголын Хөрөнгийн бирж, Лондонгийн Хөрөнгийн бирж хооронд хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Британийн Ерөнхий сайдын томилсон худалдааны элч чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Тус улсын Засгийн газрын Чивнингийн тэтгэлгээр монгол оюутнуудыг суралцуулж байгаад Ерөнхий сайд талархал илэрхийлээд цаашид энэ тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа хэллээ. Монгол залуусыг боловсрол, мэдлэг эзэмшүүлэх нь манай улсад том хөрөнгө оруулалт болно гэлээ.

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж байгаа, ялангуяа худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт идэвхжиж байгааг Элчин сайд Филип Мэлоүн тэмдэглээд эдгээр салбарт улам олон боломж гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-ын хуваарь гарлаа

Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын хуваарь батлагдлаа. ЭЕШ-ын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2019 оны 02-р сарын 14-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2019 оны 04-р сарын 15-ны 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүйг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулж байна.


Categories
мэдээ нийгэм

Б.Баатархүү: Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотойгоор Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг шалгаж байна

Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой хэрэг дээр цагдаагийн ерөнхий газар, авилгалтай тэмцэх газраас хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. Уг хэрэгтэй холбогдуулан хэрэг бүртгэлийн хэрэгт Худалдаа хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ны гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг авчираад мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй.

Categories
мэдээ нийгэм

ШУТИС-аас менингитийн сэжигтэй нэг тохиолдол илэрчээ

Шинжлэх ухаан технологийн их сургууль \ШУТИС\хаалган дээрээ маск зүүхийг анхааруулсан, менингитийн халдвараас хэрхэн сэргийлэхталаар зөвлөмж бичиг наасан байна.Учир нь цахилгаан менингитийн нэг тохиолдол илэрч маск зүүгээгүй оюутнуудыг хичээлд нь суулгахгүй байгаа аж.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт ШУТИС-ийн инженерийн ангийн оюутан менингитийн халдвараар өвчил жангийнх нь бүх хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх вакцин хийсэн байна. Мөн оюутнуудыг тогтмол маск зүүхийг шаардаж байгаа аж.Энэ талаар ХӨСҮТ-ээстодруулахад “ШУТИС-иас менингитийн сэжигтэй нэгтохиолдол илэрсэн. Шинжилгээний хариу гарсны дараа мэдээлэл өгнө” гэжээ.

Уг өвчний шинж тэмдэг ньгэнэт өндөр халуурах, их хэмжээгээр бөөлжих, гэрлээс айх, маш цочимтгой болох, хоолонд дургүй болох, хүзүү хөших, ухаан санаа самуурах, хөхөөр хооллодог хүүхэд хөхөө хөхөж чадахаа болих зэрэг шинж тэмдгүүдтэй илэрхийн зэрэгцэн 1-2 цагийн дотор үе мөчөөс эхлэн тууралт гарч, маш хурдан хугацаанд цус архаг болдог аж. Харин xоолой нь өвддөг, ангинатай хүн хоолойгоо эмчлүүлэх, давс, царван, сода, лимоны уусмал, тамединаар хоолойгоо зайлах, xүүхдийн хоолой, амыг зөгийн балаар арчих,xүүхдээ хооллохын өмнө гараа сайтар угаах, xүүхдийг үнсэхээс татгалзах, бага насны хүүхдийг дагуулан олон нийтийн газраар явахгүй байх, хүүхдийн биед гарч буй өөрчлөлтийг анзаарах зэргээр урьдчилан сэргийлэх боломжтой байна.

М.САЙНЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Хонконгийн их сургуулиас Монголын их, дээд сургуулийн багш нарт сургалт хийлээ

Хонконгийн их сургуулиас Монголын их, дээд сургуулийн багш нарт сургалт Хонконгийн их сургуулийн Боловсролын факультетын багш нар БСШУСЯ-ны захиалгаар “Заахуй, суралцахуй болон үнэлгээ” сэдэвт сургалтыг 3 дугаар сарын 2-7-нд хот, хөдөө орон нутгийн их, дээд сургуулийн 58 багшид явуулж байна. Энэ сургалт нь 1. Сургалтын хөтөлбөр, заах арга зүй, 2. Багшлахуй/заахуй ба суралцахуй, 3. Боловсрол дахв технологи, 4. Дүгнэлт, үнэлгээ, чанар гэсэн дөрвөн чиглэлээр Улаанбаатар хотод явагдаж байгаа юм. Сургалт явуулж байгаа Хонконгийн их сургууль нь Азид 2-т, дэлхийд 25-д ордог.

Дээд боловсролын шинэчлэл төслийн хүрээнд 2014 оноос эхлэн БНХАУ-ын Хонконгийн их сургуулиас зохион байгуулдаг “Дээд боловсролын маргааш” сэдэвт зуны сургалт болон Азийн их дээд сургуулийн зөвлөгөөнд Монголын дээд боловсролын салбарын 80 орчим багш, удирдах ажилтан, эрдэмтэн судлаачид таван удаа оролцлоо. Хонконгийн их сургуультай хамтрахдаа дээд боловсролын тогтолцооны удирдлага, засаглал, төлөвлөлт, суралцагчийн сурах үйл ажиллагааны болон багшийн заах арга зүйн туршлага, судалгааны ажлын хөгжүүлэлт, мэдлэг, мэдээллийн солилцоо, сургуулийн тогтвортой хөгжил зэрэг хүрээг хамруулахыг зорьсон юм.

Энэ удаа сургалтыг Монголд зохион байгуулж, Монголын нөхцөл байдалд тохирсон арга туршлагыг нутагшуулах, дэлхийн боловсролын чиг хандлагыг сургуулийн багш өөрийн хичээл сургалтад хэрхэн буулгах, сургалтаа оюутанд сонирхолтой хэлбэрээр явуулж үр дүнтэй болгох, ажил олгогчийн хүсэн хүлээж байгаа төгсөгчийг сургуулиас гаргахад багш хэрхэн оролцох зэрэгт ахиц дэвшил гаргахаар ажиллаж байна.