Categories
мэдээ нийгэм

Нэр бүхий 21 хувьцаат компанийг бүртгэлээс хаслаа

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь үнэт цаасны бүртгэлийн шалгуур, шаардлага хангахгүй байгаа хувьцаат компаниудад хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх хугацаатай үүрэг даалгавар өгч, заасан хугацаанд холбогдох зөрчлийг арилгаагүй компаниудыг бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээг авч байгаа юм.

Энэ дагуу, үнэт цаасны арилжааг зогсоосноос хойш 1 жилээс дээш хугацаанд арилжаа сэргээгүй буюу арилжааг зогсоох нөхцөл шалтгаан нь арилаагүй дараах нэр бүхий 21 компанийг Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2.1, 3.2.10 дахь заалтууд, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Дүрмийн 8 дугаар зүйлийн 8.10.11, “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 23 дугаар зүйлийн 23.11.4 дэх заалтыг тус тус үндэслэн “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/20 тоот тушаалаар Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хасжээ. Үүнд:

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Францын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа.

Гуравдагч хөрш Франц Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа ”Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэхээр хамтарсан замын зураглал гаргахаар ажиллаж байгааг Ерөнхий сайд сайшаан тэмдэглэв.

Харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр түвшний харилцан айлчлал, уулзалт чухал үүрэг гүйцэтгэдэг гээд Франц Улсын Ерөнхий сайдыг Монгол Улсад айлчлахыг урьсан урилга хүчинтэйг нотлов.

Монголын бараа бүтээгдэхүүнийг Францын зах зээлд сурталчлан таниулах, Европын Холбооны “GSP+” хөнгөлөлтийг ашиглан экспортыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэгт анхаарахыг хүсэв.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Элчин сайд Филипп Мэрлин илэрхийллээ. Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны дүнд эдийн засаг өсч, гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж байгааг тэмдэглэв.

Талууд сэргээгдэх эрчим хүч, батлан хамгаалах, онцгой байдал, хиймэл дагуул, дэд бүтэц, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагаа, хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар санал солилцов.

Categories
мэдээ нийгэм

Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарын гэрт шалгалт хийж байна

Өнөөдөр Эрүүгийн цагдаагийн албанд байцаалт өгсөн Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарын гэр болон ажлын байранд яг одоо шалгалт хийж байгаа аж. Харин үүний дараа тэднийг саатуулах шаардлагатай бол Цагдаагийн байгууллага Прокурорт хүсэлт гаргах учиртай юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Эрдэнэбилэгийг ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461-р ангид хүргэжээ

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Ц.Пүрэвтүвшинг хоёр цаг байцаасны эцэст АТГ руу авч явлаа. Харин Худалдаа Хөгжлийн Банкны Д.Эрдэнэбилэгийг цагдан хорьж ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461-р ангид хүргэсэн байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Ж.Ариунжаргал “Белый месяц” тэмцээнд гуравдугаар байр эзэлжээ

Монгол HD телевизийн бүтээл “The Voice of Mongolia”-2018 тэмцээнд оролцож олны танил болоод буй Ж.Ариунжаргал ОХУ-ын Улаан-Үд хотноо болсон тэмцээнд оролцож гуравдугаар байрт шалгарсан мэдээ байна. Тодруулбал, тэрээр олон улсын эстрадын дуучдын “Белый месяц” уралдаанд оролцсон бөгөөд тус тэмцээний шүүгчээр Монголоос УГЗ Б.Долгион, Улсын филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар нар ажилласан аж. Мөн Ж.Ариунжаргалыг бид Монгол улсын Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын охин гэдгээр нь мэдэх билээ.

Categories
мэдээ нийгэм

ХДХВ бүрэн эмчлэгдсэн хоёр дахь тохиолдол бүртгэгдлээ

Анагаах ухаанд бүртгэгдснээсээ хойш өнөөг хэр нь эмчлэгддэггүй, өөрөөр хэлвэл бүрэн төгс эмчилгээ байхгүйд тооцогддог байсан ХДХВ-ыг бүрэн эмчилсэн хоёр дахь тохиолдол бүртгэгджээ. Өвчтнийг вируст төрөлхийн тэсвэртэй хүний үүдэл эсийг шилжүүлэн суулгаснаар бүрэн эмчилж чадсан байна.

Нью-Йорк Таймс сонины мэдээлснээр өвчтөн ХДХВ-ын халдвар аваад 15 жил болсон байжээ. Харин 2016 онд түүнийг хорт хавдар туссан гэж оношилсон бөгөөд оношоо сонссоны дараа өвчтөн шийдэмгий алхам хийж, үүдэл эс шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн байна. Мэс ажилбар амжилттай болсны дараа Нидерландын Анагаахын төвийн вирус судлаач Аннемари Венсинг “халдварыг эмчлэх нь үл бүтэх мөрөөдөл биш харин ХДХВ бүрэн эмчлэгдэх боломжтой гэдгийг хүмүүст ойлгуулах, итгэл найдвар төрүүлсэн үйл явдал боллоо ” хэмээн ярьжээ.

Энд дуулгахад, ХДХВ-ын халдвараас бүрэн эмчлэгдсэн анхны хүн нь “Берлиний өвчтөн” гэж нэрлэгддэг Тимоти Рей Браун байлаа. Түүнийг мөн л үүдэл эс шилжүүлэн суулгах аргаар эрүүл болгожээ. Тимоти Рей Браунд 2007 онд үүдэл эс шилжүүлэн суулгасан бөгөөд гурван жилийн дараа давтан үзлэг, шинжилгээ хийхэд цусанд вирусын эс байхгүй гэдэг нь батлагдсан байна. Браун өдгөө АНУ-д амьдарч, ХДХВ-ын халдвартай тэмцэх сан удирддаг гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхонг авч явлаа

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхоныг Эрүүгийн цагдаагийн газраас авч явлаа. Үүнээс өмнөхөн Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг болон “Монголиан коппер корпорэйшн” компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг цагдаагийн байгууллагаас авч явсан юм. Тэдний байцаалт дууссан бололтой. Гэхдээ хаашаа явж буй талаар мэдээлэлгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Автомашины хурд хэмжигчийг тодорхой цэгүүдэд байрлууллаа

Баянзүрх дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтсээс тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон зам тээврийн аваар ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Дулааны улирал ирж байгаатай холбогдуулан дүүргийн алслагдсан цэгүүдэд зам тээврийн аваар осол ихээр гарч байгаатай холбогдуулан тус хэлтсээс хяналт, шалгалтыг эрчимжүүлж байна. Тухайлбал тус хэлтсээс ‘’Тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн бүрэн бүтэн байдал’’ хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байгаагаас гадна авто машины хурд хэмжигчийг тодорхой цэгүүдэд байрлуулан ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Эрдэнэбилэгийг Эрүүгийн цагдаагийн албанаас авч гарлаа

Дөнгөж сая Эрүүгийн Цагдаагийн албанд байцаагдаж байсан ХХБ -ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг авч гарлаа. Түрүүнд нь Ц.Пүрэвтүвшинг мөн ЭЦА-наас авч яваад байсан юм. Чухам хаашаа авч байгаа талаар одоогоор тодорхой мэдээлэл байхгүй байна.

Categories
мэдээ нийгэм

“Тогтвортой ба тэсвэртэй хотууд” сэдэвт туршлага солилцох сургалтад оролцож байна

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас зохион байгуулж байгаа “Тогтвортой ба тэсвэртэй хотууд” сэдэвт туршлага солилцох сургалт, семинарт НОБГ-ын тэргүүн дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо, НЗДТГ-ын Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Оргилцогцлох нар оролцож байна. БНСУ-ын Инчеон хотноо болж буй тус сургалт, семинарт 20 орны 70 орчим төлөөлөгч оролцож байгаа юм. Гамшгийн эрсдэлийг бууруулах болон тогтвортой хөгжлийн суурь мэдлэгийг бий болгох, гамшгийн эрсдэлийг даван туулах чадварыг дээшлүүлэх, уян хатан байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах зорилготой тус сургалт энэ сарын 09-нийг хүртэл үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.