Categories
мэдээ нийгэм

Их дээд сургуулиудад урьдчилан сэргийлэх үзлэг, сургалт хийлээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2019 оны хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 05-ны өдрүүдэд Сүхбаатар, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв, ШУТИС-ийн эрүүл мэндийн төв, ХААИС-тай хамтран тус сургуулиудын 3963 багш ажилтан, оюутнуудыг хамруулан хамар залгиурын үрэвсэл илрүүлэх үзлэгийг зохион байгуулж, 5424 оюутан, багш ажилчдад “Менингококк өвчнөөс урьдчилан сэргийлэх” сургалтыг хийж, 2681 ширхэг мэдээлэл сурталчилгааны материал түгээж ажиллалаа.

Мөн ШУТИС-ийн Оюутны холбоо, Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран “Масктай 14 хоног” аяныг зохион байгуулж, оюутнуудыг идэвхижүүлэн, халдварт өвчнөөс сэргийлэх ажлыг өрнүүлж байна.

Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбилэг нарыг цагдан хорих зөвшөөрөл хүссэн бичиг шүүхэд ирээгүй

Image result for улсын ерөнхий прокурорын газар

ХХБанкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг шөнийн 00:20 цагийн орчимд Урьдчилан хорих 461 дүгээр хорих анги руу хүргүүлсэн. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Энэ бол мөнгө угаалт, луйврын хэрэг” хэмээн мэдэгдсэн юм. Харин прокурорын байгууллагаас шүүхэд дээрх гурван хүнтэй холбоотой цагдан хорих зөвшөөрөл хүссэн бичиг ирээгүй байгаа ажээ.

Categories
мэдээ улс-төр

АН: Гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүрт хариуцлага тооцох ёстой

Related image

Ардчилсан намын удирдлагууд одоо мэдээлэл хийж байна. Тэд мэдэгдэл гаргаж байгаагаа танилцуулсан бөгөөд, тус мэдэгдэлд АН-ын удирдлагад байсан, АН-ын гишүүн байгаад МАН-ын албан бус гишүүн болсон ЖДҮХС-гаас их хэмжээний мөнгө завшсан “хулгайч” нар мэдэгдэл хийж ээлжит гүтгэлгээ тараалаа. АН нь төрийн албыг 60 тэрбумаар үнэлэн зарсан наймаа, ЖДҮ-гийн хулгай, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлал болон 51 хувийг МАН-ын нэр бүхий гишүүдийн хамгаалалтын дор барьцаанд тавьсан зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүрт хариуцлага тооцох ёстой гэдэг байр сууринд байгаагаа энэхүү мэдэгдлээрээ нотолж байна гэдгийг онцолжээ.

Categories
мэдээ нийгэм

Увс аймгийн 12 суманд хаваржилт хүндэрчээ

Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг 2019 оны 3 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд Увс аймгийн Ховд, Өмнөговь, Улаангом, Малчин зэрэг суманд ажиллаж, алслагдмал аж төрж буй малчин өрх, отроор өвөлжиж буй малчны аж байдал, отрын штабын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, аймгийн Онцгой комиссын хуралдааныг зарлан хуралдуулав.

Увс аймагт 19 сумын 92 багийн 10711 өрхийн 3.1 сая толгой мал өвөлжиж байна. Өөр аймгийн нутагт 66 өрхийн 34.4 мянга, өөрийн аймгийн бусад сумдад 183 өрхийн 111.2 мянга, тусгай хэрэгцээний отрын бүс нутагт 21 өрхийн 7.2 мянга, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 346 өрхийн 130.2 мянга, хилийн зурваст 1338 өрхийн 331.5 мянган мал тус тус хаваржиж байгаа юм. Аймгийн Баруунтуруун, Завхан, Зүүнхангай, Малчин, Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Сагил, Түргэн, Ховд, Хяргас сумдад 270 өрх оторлож байна.

Өнөөдрийн байдлаар тус аймгийн Завхан, Зүүнговь, Малчин, Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Сагил, Тариалан, Түргэн, Улаангом, Ховд, Хяргас зэрэг 12 суманд хаваржилт хүндрээд байна. 2018 оны 11, 12 дугаар сар, 2019 оны 1 дүгээр сард Баруунтуруун, Зүүнговь, Тэс, Малчин, Улаангом, Сагил зэрэг 6 суманд агаарын хэм -40.5 хэмээс -50 хэм хүрч, 66-82 хоног хүйтэрчээ.

Увс аймгийн нийт нутгийн 80 орчим хувь цасан бүрхүүлтэй байгаагаас Тэс, Малчин, Баруунтуруун, Зүүнговь, Улаангом, Хяргас сумын нутгаар цасны дундаж зузаан 10-23 см, хунгарласан газар, гуу жалгандаа 50-70 см хүрчээ. Ийнхүү цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас малын идэш тэжээл, тарга хүч муу байна.

Хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан аймгийн аюулгүйн нөөцөөс Өлгий, Өмнөговь, Тариалан, Малчин, Зүүнговь, Хяргас, Түргэн, Сагил, Наранбулаг сумын малчдад аймгийн аюулгүй нөөцөөс 91 тонн тэжээлийг 50 хувиар хямдруулан, 116 тонн өвсийг малын тооноос хамааран хуваарилсан аж. Мөн алслагдсан газарт отроор хаваржиж байгаа айл өрх, иргэдэд, төрийн үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэхэд зориулан тус бүр 2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.

Ийнхүү гуравдугаар сарын дунд хүртэл хүйтэн байж, хаваржилт улам хүндрэх төлөвтэй байгаа тул буцалтгүй тусламжаар, хөнгөлөлттэй үнээр өвс, тэжээл олгох санал тавьсны дагуу Засгийн газрын тогтоолоор улсын нөөцөөс 400 тонн өвс, 400 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэснийг Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг танилцууллаа. Түүнчлэн Завхан сумын Эрүүл мэндийн төвийн автомашины засварын хөрөнгийг шийдвэрлэж өгөхийг Шуурхай бүлгээс хүсэхэд холбогдох яаманд саналыг уламжлах болно гэв.

Улсын нөөцөөс малчдад хөнгөлөлттэй үнээр олгох өвс, тэжээл хуваарилахыг ажлыг тухайн орон нутаг зохион байгуулах бөгөөд энэ үеэр Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан хаваржилт хүндэрч буй сумдад өвс, тэжээл хүргэх ажлыг яаралтай зохион байгуулахыг аймгийн Онцгой комисст даалгалаа.

Categories
мэдээ нийгэм

Улсын нөөцөөс аймгуудад шуурхай албаны автомашин олголоо

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 72 дугаар тогтоолоор улсын нөөцөөс зарим аймаг, сумдад шуурхай албаны автомашиныг олгохоор шийдвэрлэсэн.

Шуурхай албаны автомашин гардуулах ажиллагаа өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт боллоо.

Онцгой байдлын ерөнхий газарт 15 тн-ын шатахуун тээвэрлэгч автомашин, Хил хамгаалах ерөнхий газар, Завхан аймгийн Тосонцэнгэл, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сумын Онцгой байдлын хэлтэст УАЗ-31519 хантер маркийн автомашин, Завхан аймгийн Тэс суманд УАЗ-22069 маркийн фургон автомашины түлхүүрийг ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, дэд хурандаа Ч.Цогбаяр гардуулан өглөө.

Мөн Завхан аймгийн Яруу сум, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сумын Онцгой байдлын хэлтэст УАЗ-31519 хантер маркийн автомашин, Дорноговь аймгийн Онцгой байдлын газарт аврах ажиллагааны автомашин, мөн аймгийн Хүнс, хөдөө аж газарт 2 тн-ын ариутгал автомашин, Архангай аймгийн Өндөр-Улаан, Хашаат сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдад нийт 74 гэрийг улсын нөөцөөс олгоод байна гэж Онцгой байдлын ербнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

15 алба хаагчид хууль бусаар мод бэлтгэж байгаад баригджээ

Алтан булаг сум дахь Хилийн цэргийн 0243-р ангийн 15 алба хаагч зохих хууль ёсны зөвшөөрөлгүйгээр 57 ширхэг нойтон нарс мод бэлтгэж байна гэх мэдээллээр цагдаагийн алба хаагчид очиж шалгасан байна. Тэрээр хууль бусаар ойгоос мод бэлтгэж байсан ба гуравдугаар сарын 5-ны өдрийн оройн 23:40 цагт Төв аймгийн Алтан булаг суманд хууль бусаар мод бэлтгэж байгаад баригджээ. Уг хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.

М.САЙНЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Нөхөн сонгуулийн хорооны гишүүд томилогджээ

УИХ-ын 42 дугаар тойрог /Хэнтий/-т явуулах нөхөн сонгуулийг зохион байгуулах Хэнтий аймгийн Сонгуулийн хорооны гишүүд томилогдсон байна.

Сонгуулийн хорооны даргаар аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар, нарийн бичгийн даргаар аймгийн ИТХ-ын Ажлын албаны ажилтан Ш.Эрдэнэжаргал, гишүүдээр Эрдэм баян Хэрлэн 4-р сургуулийн захирал Б.Жавхланбаяр, ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ, аймгийн Татварын хэлтсийн мэргэжилтэн М.Мөнхнаран, ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга С.Нямдаваа, “Насан туршийн боловсрол” төвийн мэргэжилтэн Д.Борхүү, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Л.Бат-Октябрь, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Гэрэлмаа нарын есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэл ирэх 5 дугаар сарын 5-аас эхлэх юм.

Categories
мэдээ улс-төр

Европ, Ази, Номхон далай, Латин Америкийн бүс нутаг хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд, Монголын Мянганы сорилтын сангийн Удирдах Зөвлөлийн дарга Д.Цогтбаатар өнөөдөр АНУ-ын МСК-ын Европ, Ази, Номхон Далай, Латин Америкийн бүс нутаг хариуцсан захирал хатагтай Каролин Нуен-г хүлээн авч уулзав. Уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески болон МСК-ын төлөөлөгчид байлцав. Мөн үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Компакт гэрээний Хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурав. Уг гэрээ нь Мянганы сорилтын Компакт гэрээний хэрэгжилт, талуудын үүрэг оролцоо, татвараас чөлөөлөх зэрэг чухал асуудлыг нарийвчлан зохицуулсан баримт бичиг юм. Энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар Компакт гэрээний хэрэгжилтийн бэлтгэлийг хангах нэгэн чухал зорилт биелэлээ олж буйг талууд онцлон тэмдэглэв.

Хатагтай К.Нуен Компакт гэрээ хэрэгжих хугацаанд МСК-ыг төлөөлөн Монгол Улсад ажиллах Суурин захирал ноён Алекс Рассиныг уулзалтын үеэр монголын талд албан ёсоор танилцуулав.

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын МСК Монгол Улсын усны салбарт 350 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх Мянганы сорилтын Компакт гэрээг 2018 оны долдугаар сарын 27-ны өдөр байгуулсан бөгөөд Компакт гэрээ хэрэгжсэнээр Улаанбаатар хотын ус хангамжийг 80 хүртэл хувиар нэмэгдүүлнэ хэмээн тооцож байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

“Жаст”-ын Ш.Батхүү нарын хэргийг прокурорт буцаалаа

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.03.05-ний өдрийн Ш.Батхүү Ч.Ганзориг Б.Мөнхжаргал Г.Амарбат Г.Алтан Э.Сүрэн нарын урьдчилсан хэлэлцүүлэгийн шүүх хурлаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Ш.Батхүү нь Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нар санаатай нэгдэж бүлэглэн, ”Иргэний хэргийн шүүн таслах ажиллагаанд оролцохдоо нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж, Төрийн банкийг залилан мэхлэж их хэмжээний хохирол учруулсан” буюу залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон” гэх хэрэгт 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан юм. Гэвч шүүхээс уг хэргийг прокурорт буцаалаа.

Categories
мэдээ улс-төр

Сайд Д.Сарангэрэл Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Доан Тхи Хыөнг-ийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл манай хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүхэн уламжлалтай бөгөөд энэ хүрээнд өндөр дээд хэмжээний албан тушаалтнуудын харилцан айлчлал, ажлын уулзалтууд зохион байгуулагдаж, ЭМЯ-д хоорондын хамтын ажиллагааны баримт бичгийг хоёр удаа байгуулан ажиллаж байсан болохыг хэллээ.
Мөн уламжлалт анагаах ухааны салбар нь хоёр улсын хамтын ажиллагааны чухал салбар болох ба үүний зэрэгцээ хоёр улсын хамтарсан Монополе Фармацеутикаль компани нь биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэх бага оврын үйлдвэрийг шинээр байгуулж, орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан Монгол адууны ясыг гүн боловсруулж, хүний биед нэн шаардлагатай үл орлогдох амин хүчил, уураг, эрдсийн өндөр агууламжтай хольцгүй, цэвэр байгалийн гаралтай хүнс төст биологийн идэвхт бүтэээгдэхүүн үйлдвэрлэж байгааг хэллээ.
Үүний дараагаар Элчин сайд хатагтай Доан Тхи Хыөнг уламжлалт анагаах ухаан, уламжлалт эмийн чиглэл нь хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны салшгүй хэсэг болохтой санал нэг байгаагаа илэрхийлээд эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, санал санаачилга болон цаашид хамтран хийгдэх ажлуудыг танилцуулав.
Тэрээр ховордсон эмийн ургамлыг судлах төслийг БСШУСЯ-тай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ судалгааны багт эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг оролцуулах саналыг дэвшүүлэхийн зэрэгцээ уламжлалт анагаах ухааны чиглэлээр эмч мэргэжилтэн солилцох зэргээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой болохыг мэдэгдлээ. Мөн энэ онд Монгол, Вьетнам улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд олон ажлуудыг хамтран хийхээр төлөвлөж байгаа бөгөөд үүнд уламжлалт болон европ эмийн үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байгаа тул энэ тал дээр дэмжиж ажиллахыг хүслээв
Уулзалтын явцад талууд дээрх болон бусад асуудлуудаар дэлгэрэнгүй харилцан ярилцаж, Сайд Д.Сарангэрэл хамтын ажиллагааны дээрхи саналуудыг талархалтай хүлээн авч байгаагийн зэрэгцээ хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, шинэ шатанд гаргаж, анхааран ажиллахаа илэрхийлээд, эдгээрийг бодит ажил хэрэг болгоход шуурхай ажиллах болохоо мэдэгдсэнээр уулзалт өндөрлөв.