Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д ““Эрдэнэт” үйлдвэрийн есөн албан хаагчийг халж, тэдний өрөөг битүүмжиллээ” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Монгол Улсын цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Манлайжав: Цөмийн энерги бол ирээдүйн хөгжлийн нэг тулгуур” хэмээн ярьжээ.

“Улс төр” нүүрт “УИХ-ын дарга Н.Оюундарь: Үр тогтоох, шилжүүлэн суулгах, тээгч эхийн харилцааны зохицуулалт, бэлгийн эсийн донорын хууль эрх зүйн орчин бүрдэнэ” хэмээн ярьсан байна.

АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай: Л.Оюун-Эрдэнийг АТГ-ын дарга юм уу, Ерөнхий прокурор болговол олон хүнийг шоронд хийх бололцоо бүрдэх нь хэмээн “Улс төр” нүүрт ярилаа.

“Улс төр” нүүрт “Н.Оюундарь: Үр тогтоох, шилжүүлэн суулгах, тээгч эхийн харилцааны зохицуулалт, бэлгийн эсийн донорын хууль эрх зүйн орчин бүрдэнэ” хэмээн ярилаа.

“Монголын сэтгүүл зүй үүсч хөгжсөний 106 жилийн ой тохиолоо” хэмээн бичжээ.

МУГЖ Г.Урнаа: Ахмад үе гэдэг бол ажил, амьдралын хамгийн том багш хэмээн “Уран бүтээлч” нүүрт ярьжээ.

ХХБ-ны ерөнхийлөгч Б.Мэдрээ: ХХБ хуулийн дагуу санхүүгийн
зуучлалын үйлчилгээ л үзүүлсэн хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярьсан байна.

Академич Барнасангийн Пүрэвсүрэн: Судалгааны үр дүн маань эрчим хүч, бензин шатахууны
асуудлыг шийдвэрлэх бодлого, чиглэлтэй уялдаж байна хэмээн “Багш” нүүрт ярилаа.

“Янзага” анхны үндсэн жороороо 35 дахь жилдээ үйлдвэрлэгдэж байна хэмээн “Брэндийн түүх” нүүрт өгүүлэв.

“Дэлхий мэдээ” нүүрт “Умард Солонгос цөмийн объектуудаа сэргээсэн үү?” хэмээн бичив.

“Улаанбаатарын агаарын чанар бас ч танагтай бололтой” хэмээн “Энэ өдөр” нүүрт бичжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

О.Орхон, Д.Эрдэнэбилэг, Ц.Пүрэвтүвшин нарыг суллахаар болжээ

Өчигдөр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг байцаасан. Үүний дараагаар тэднийг цагдан хорьж ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461-р ангид хүргэсэн тухай бид мэдээлсэн билээ.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх дөрвөн хүнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан гэж үзэж байгаа аж.

Тэгвэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг хэлэлцлээ. Шүүхээс тэднийг үргэлжлүүлэн хорих эсэхийг хэлэлцээд цагдан хорих шаардлагагүй гэж үзсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурчээ

Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 788,639,725 төгрөгийн үнийн дүн бүхий 375,711 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Адуунчулуун” ХК (ADL+9.68%) болон “Жинст Увс” ХК (JIV+8.43%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Техник Импорт” ХК (TEX-9.61%) болон “Шивээ Овоо” ХК (SHV-5.68%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 6,488 ширхэг үнэт цаасыг 673,994,450 төгрөгөөр арилжаалагдсан байна

“TOP 20” индекс 0.41 хувиар буурч 20902.58 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,453,124,178,052.25 төгрөг боллоо.

Categories
мэдээ спорт

Монголын төрийн далбааг Дэлхийн оюутны спортын өвлийн наадмын тэнгэрт мандууллаа

Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадмын нээлтийн ёслолд 6,000 гаруй зочин төлөөлөгч, албаны хүмүүс, 59 орны 3,000 гаруй тамирчин, дасгалжуулагч, 1,000 гаруй уран бүтээлчид оролцсон байна. Манай үндэсний баг тамирчид цана, цанын орон зай баримжаалах, шорт трейк, уран гулгалт, фристайлын спортын таван төрөлд 16 тамирчин, 6 дасгалжуулагч, албаны 4 нийт 26 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Монголын баг тамирчид 1991 оны Японы Саппоро хотноо болсон Өвлийн Универсиад наадамд эхлэн оролцож байсан түүхтэй. Түүнээс хойш Монголын оюутан тамирчид 14 дэх удаагаа өвлийн Универсиад наадамд хүчээ сорьж байна. Энэ удаагийн наадамд уран гулгалт, цанын орон зай баримжаалах спорт, фристайлын төрөлд оролцож байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цөөхөн зураасаар хүнийг илэрхийлэх тэр мэдрэмж их сайхан

Мэргэжлийн боксын олон улсын шүүгч Д.Сүхбаатартай ярилцлаа.


Цэргийн улс төрийн ажилтан, шог зураач, элэглэгч, боксын дасгалжуулагч, тулааны урлагийн тайлбарлагч гэх олон ажил мэргэжлээр өөрийгөө гоёсон эрхэм бол Дамдинсүрэнгийн Сүхбаатар билээ.

Монголын боксчид 60 жилийнхээ ойгоор буюу 2008 оны Бээжингийн олимпоос алт, мөнгөн медаль хүртэж, дараа нь 2012 оны Лондонгийн олимпоос мөнгө, хүрэл медаль авч гялалзсан амжилт гаргаж байсан тоглолтуудыг ард түмэн маань тодоос тод санаж байгаа. Эдгээр олимпын тоглолтуудыг 25 дугаар суваг телевизээр тайлбарлаж түмэн олонд хүргэж байсан хүн бол “Цагаан бүргэд” хочтой Д.Сүхбаатар. Тиймээс ч спорт сонирхогчид төдийгүй үзэгч түмэн түүнийг танина.

Тэрээр одоо тэнгис кино театрт өөрийн хамгийн дуртай ажил болох шог зургаа зурж суудаг билээ.

-Таныг хоёр олимпын боксын тэмцээн тайлбарлаж телевизээр гарч байсан болохоор спорт сонирхдог залуучууд үзэгч түмэн танина.Гэхдээ хаана төрж, ямар гэр бүлд, ямар хүсэл мөрөөдөл тээж өссөнийг тань тэр бүр мэдэхгүй. Үүгээр ярилцлагаа эхлэх үү?

-Би Улаанбаатар хотын уугуул, айлын өргөмөл хүү. Ээж, аавтайгаа амьдардаг айлын ганц хүү байлаа. Миний амьдрал их сонин. Хүүхэд чинь онгоцны нисгэгч, цагдаа, эмч болох хүсэлтэй байдаг даа. Харин би тийм биш. Багын л цэргийн дарга эсвэл зураач болно гэж мөрөөддөг байлаа. Санасандаа хүрч цэргийн дарга ч, зураач ч болсон доо. (инээв)

Таныг боксын спорттой хамгийн ойр гэж ойлгодог. Ингэхэд хэзээнээс, яаж энэ спорттой холбогдсон бэ?

-18 насандаа цэрэгт очоод л боксын спортоор хичээллэх болсон доо. Тэр үедээ олон ч тэмцээн уралдаанд орж байлаа. Харин 1980 оноос эхлэн энэ спортоор тамирчдыг дасгалжуулж, хүмүүстэй ажиллах болсон. Хожим 1982 онд шүүгч болж,үүнтэй зэрэгцээд албан ёсоор дасгалжуулагч хийх эрхээ ч авч, бүр хожуу 2000 онд мэргэжлийн боксын олон улсын шүүгч болсон доо.

-Та зөвхөн бокс гэлтгүй сүүлийн үед ихэд дэлгэрч байгаа тулааны спортуудыг шүүж харагддаг. Хэчнээн төрлийн тулаан шүүж байсан бэ?

-Монголд хөгжиж байгаа 20 тулааны төрөл байдаг. Тэр дундаас 14 төрлийг нь би шүүж байлаа. Надаас олон төрөл шүүсэн шүүгч одоохондоо байхгүй байхаа. Учир нь тулааны спортын чиглэлээр 23 жил тайлбар, нэвтрүүлэг хийж ирсэн. Ази тивийн Гардан тулааны холбооны шүүгч болсон. Дараа нь би өөрөө “Тулааны гайхамшиг” гээд нэвтрүүлэг TV9 телевизээр хоёр жил тайлбайрлаж гаргасан.

-Та боксоос өөр зүйлд хүч сорьж байв уу? Ер нь хэр амжилт гаргаж байв?

-Хөлбөмбөгөөр улсын аварга шалгаруулах ахмадын тэмцээнд дөрвөн жил тоглосон. Медальт байранд л манай баг шалгарч чадаагүй болохоос чамгүй тоглож байлаа \инээв\. Бүжгийн (цэнгээнт) спортоор улсын зэрэгтэй.Одоо бол 16 төрлийн цэнгээнт бүжгийг заачихна шүү. Улсын аваргын тэмцээнд оролцож байлаа. Жижиг тэмцээнүүдээс хэд хэдэн медаль авч байсан даа.

-Та хэчнээн шавьтай вэ? Шавь нараас тань олонд танигдсан шилдэг тамирчид бий юу?

-Зөндөө шавь байгаа. Гэхдээ хамгийн түрүүнд би хүүгээ хэлэх ёстой байх. Гэр бүлээсээ эхлээд ярихад ганц хүү Шинэбаярыгаа багаас нь боксоор хичээллүүлж, зааж сургаж байлаа. Одоо хүү маань Англи улсад “Нарны хүү” нэртэй рингнийхээ клубыг байгуулаад тэндхийн иргэн болоод ажиллаж, амьдарч яваа. Хүү маань мэргэжлийн боксоор английн аварга болж байсан. Өөр гэвэл би тагнуулчдад тав,зургаан жил гардан тулааны хичээл зааж, зөвлөх багшаар ажилласан. Тэднээс өндөр амжилтанд хүрсэн олон сайхан шавь бий.

-Одоо боксын дасгалжуулагч, тайлбарлагчийн ажлаа хийж байгаа юу?

-Ер нь бараг хийхгүй байгаа гэж хэлж болно доо. Гэхдээ үнэхээр ямар нэг тэмцээн шүүх хэрэгтэй гээд уривал очно. Тийм урилга ч саяхан ирсэн. Дэлхийн мэргэжлийн боксын аварга Баяртогтох гэх залуу “Чингис” боксын холбоог байгуулсан юм. Тэр залуу Монгол улсын аваргын бүсийн төлөөх мэргэжлийн боксын тулааныг хэдхэн хоногийн өмнө зохион байгуулж тэр тулааныг нь бирингэнд шүүж өгсөн.

-Өөрийн гэсэн клуб байгуулах бодол бий юу?

-Клуб байгуулах талаар бодож үзсэн ч цаг зав таарахгүй байгаа учир хэсэгтээ болихоор шийдсэн.

-Бокстой холбоотой сайхан дурсамжаасаа ярьж сонирхуулбал…?

-Дурсамж гэх юм уу даа. Сайны хажуугаар саар гэж… Би машины осолд ороод түнхээ мулталж, дөрвөн хавиргаа хугалж байлаа. Тэгээд зургаан сар өнжсөний дараа боксоо болъё гэж бодож байсан шүү(санаа алдав).Гэтэл өндрийн харайлтын оросын алдарт тамирчин Балари Блүймерийн 2 метр 28см дээгүүр хариасан амжилт нь олон жил эвдэгдээгүй тухай түүхэн хүний баримтат уран сайхны киног үзчихээд уйлаад гарч байлаа. Тэгээд л маргааш өглөөнөөс нь эхэлж бэлтгэлдээ орж удалгүй бэртэл гэмтлийг чмартаад амжилт руу тэмүүлж болдоггэдгийг мэдэрсэн юм даа(инээв).

-Олон жилийн өмнө ч гэлтгүй хамтран ажиллаж,нэгэн үе хөл нийлүүлэн алхаж явсан хамт олонтойгоо одоо хэр холбоотой байдаг вэ?

-Тэдэнтэйгээ найрсаг сайхан харилцаатай байдаг. Голдуу тулааны спортынхоо хүмүүстэй их ойрхон байдаг л даа. Миний хийдэг сонирхдог ажил маань намайг олон хүний дунд оруулж холбож өгдөг шүү.

-Өдрийг ер нь юу хийж өнгөрөөдөг вэ?

-Надад хоногийн 24 цаг багаддаг. Учир нь би таргалчихгүйн тулд өөрийгөө байнгын хөдөлгөөнтэй байлгах гэж хичээдэг. Тиймдээ ч спортоороо хичээллэдэг. Хажуугаар нь ном бичиж байгаа. Мөн нөхөрсөг шог зургийнхаа тав дахь үзэсгэлэнг гаргах гэж оролдож байна. Хүний захиалсан номын зураг зурах гээд олон ажил давхацдаг. Ингээд ирэхээр 24 цаг багаддаг. Их орой унтаж өглөө эрт босдог хүн дээ.

-Таны боксын амьдрал их сонирхолтой, гайхалтай түүхтэй юм. Харин та хэзээнээс эхлэн шог зураг зурж, нөхөрсгөөр элэглэх болов?

-Зураг зурж эхэлсэн гэвэл анх 10 жилдээ байхдаа хэдэн найзтайгаа нийлээд түүхийн кабинетаа зурж байгуулж байлаа.Их сэргэлэн байсан байгаа шүү. Хөдөлмөр ч гэх юм уу (инээв). Дараа нь жижиг цаасан дээр хүмүүсийн хөрөг зураад л бэлэглэдэг болсон. Гэтэл боломжийн давгүй болоод байх шиг санагдахаар нь улам хичээж зорилгоо болгож эхэлсэн дээ. Ингээд л нэг мэдэхэд 40 гаран жил хүний хөрөг зуржээ. Сонирхуулж хэлбэл 1982 онд ардын уран зохиолч Пунцагийн Бадарч гуайг зурсан нөхөрсөг шог зураг “Улаан од”сонинд анх гарсан. Энэ нь хэвлэлд тавигдсан анхны нөхөрсөг шог зураг байлаа.

-Нөхөрсөг шог зургийг яагаад онцолж сонирхох болов?

-Хүүхэд байхад Ц.Жандал гэх телевизийн ажилтны зурсан нөхөрсөг шог зургууд сонинд гардаг байлаа.Яагаад ч юм тэр их гоё харагдаж сонирхол татдаг байсан сан. Тэгсэн чинь сүүлдээ өөрөө шог зурдаг болчихдог байгаа. (инээв)

-Зураг зурахдаа баримтладаг зарчим ч гэх юм уу, тийм онцлох зүйл танд байдаг уу?

-Уучлаарай, би бурхан болсон хүнийг зурдаггүй л дээ.Зуръя гэж бодож ч байгаагүй, зурж үзээ ч үгүй. Яагаад гэвэл би амьд хүнийг хөгжилтэй баясгалантай шог байдлаар нөхөрсгөөр зурахыг хүсдэг.Тиймээс зарчмаасаа гажилгүй нөхөрсөг шог зургаа л зурдаг даа. Надад санаанаас гардаггүй сайхан түүх байдаг. Зураг яриад эхэлсэн чинь гэнэт бодогдлоо. Өнөөх шүтэж явдаг Ц.Жандалтайгаа танилцсан түүхээсээ хуваалцъя. Болор цом яруу найргийн наадам дээр хүмүүсийг зураад нэг их пээдгэр амьтансууж байлаа. Тэгсэн нэг монхор хамартай нөхөр ирж зуруулав. Зураг дуусч өнөөх хүн босоод “их сайн зурсан байна. За танилцъя намайг Жандал гэдэг” гэдэг байгаа. Тэр үедээ айх, гайхах зэрэгцэж их л эвгүй байдалд орж байсан (инээв). Тэгж анхЖандалтайгаа танилцаж билээ.

-Бусад зураачдаас ялгарах онцлог тань юунд оршиж байна вэ?

-Богино хугацаанд цөөхөн зураасаар хүнийг илэрхийлэх тэр мэдрэмж их сайхан. Хүн өөрийгөө толинд эгц урдаас нь л хардаг. Хагас хажуу талаасаа харах нь их ховор. Харин би тэгж харсан мэт сэтгэгдлийг төрүүлэхээр хагас хажуу байрлалаас царай төрхийг нь зурж өгдөг. Бас өөрөө өөртөө итгэлтэй алдаж зурахгүй гэсэн үүднээс харандаа баллуур ашиглалгүй шууд хар үзгээр зурж дурсгадаг. Энэ л миний онцлог юм уу даа.

-Өнгө будагтай нөхөрсөг шог зургийг ойролцоогоор хэдэн хором зурдаг вэ?

-Тухайн байдлаасаа шалтгаалдаг. Зарим хүнийг зурахдаа яг үзэсгэлэнгийн хэмжээнд зурахын тулд хагас өдөр зарцуулдаг.Мөн хүний дүр төрхөөс шалтгаалдаг. Ер нь бол хүнийг 3 минутад амжиж зурдаг.

-Нөхөрсөг шог зургийнхаа үзэсгэлэнгийн талаар тайлбарлахгүй юу?

-Би одоо тав дахь үзэсгэлэнгээ гаргах гэж байна. Ер нь бол зургаа дахь л даа. Гэхдээ би Драмын театрын 60 жилийн ойн баярт зориулсан үзэсгэлэнгээ тооцдоггүй юм. Учир нь албан ёсоор нээлтээ хийгээгүй. Тэр үзэсгэлэнгийн хувьд 90 хүн шууд зурж тэндээ үзэсгэлэн гаргасан. Тэр дунд Японоос ирсэн нэг зочин миний олон зургийг доллараар худалдан авч байлаа.Би тэр хүнд “Өөрөө хүссэнээ ав, хүссэнээ өг” гэж хэлсэн дээ. Би үнэрхээгүй. Үнэрхэх ч дүргүй.

-Зуруулаад явж байгаа хүмүүс хэр сэтгэл хангалуун байдаг вэ?

-Ер нь их сэтгэл хангалуун явцгаадаг. Олуулаа ч юм уу хоёр гурваараа явж байгаа хүмүүс ирж зуруулбал би бусдыг нь хойно зогсоод хар гэдэг. Энэ нь зурах арга барилаа харуулж байгаа хэрэг л дээ. Дараа нь зурж дуусаад ар талын цаасан дээр нь өөрийгөө зурах үед алга ташдаг. Концерт үзэж байгаа юм шиг л. Тэр мэдрэмж их сайхан шүү. Тодорхой хүн ойлгохгүй байхад тэрний хажууд байгаа хүн хүлээн зөвшөөрч байвал болоо. Тэр зургийг л амилсан сайхан бүтээл болжээ гэж хувьдаа үнэлэх дуртай. Аливаа юмыг муу биш сайн талаас нь тайлж байх хэрэгтэй шүү дээ.

-Зураг зурах нь таныхаар авьяас уу, хичээл зүтгэлийн дүнд бий болдог зүйл үү?

-1 хувь нь авьяас 99 хувь нь хичээл зүтгэл гэж ярьдаг даа. Гэхдээ миний хувьд яг аль нь их гэдгийг ойлгодоггүй. Намайг гурав дахь үзэсгэлэнгээ гаргачихсан танхим дотор нэг их сүрхий амьтан хүн зураад, өөрөө танилцуулгыг нь биччихсэн самбар тавьчхаад сууж байтал Ардын зураач Г.Одон гуай ороод ирсэн. Би чинь санаа зовоод гүйж очоод зургийн сургууль байтугай дугуйланд ч суралцаагүй байж үзэсгэлэн гаргаад гээдл сандарсан чинь Г.Одон гуай надад баяр хүргэж гар бариад “Миний хүү би гадаадад сургууль төгсөж ирээд намын төв хорооноос шог зураг зурах даалгавар аваад тав хоног ноцолдоод дийлээгүй. Энэ шог зурахыг чинь сургууль төгсөж сурдаггүй юм байна лээ. Тэнгэрээс өгдөг хишиг, нэг ёсныавьяас билэг юм билээ. Харин чи өөрт байгаа хишгийг ашиглаж миний чадаагүйг чадчихсан үзэсгэлэн гаргаад сууж байгаа учраас чи зураач” гэж хэлж байсан сан. Ингээд бодохоор тэр гээд хэлчихэд хэцүү байгаа биз.(инээв) Тэр бол маш том урам байсан. Хүнд маш их амин дэм болдог юм билээ.

-Ингэхэд элэглэлийг хэзээнээс сонирхож бичиж эхэлсэн бэ?

-Сонины газруудад зургаа аваад очихоор зуруулсан хүн нь “энд дөрөв юм уу зургаа, найман мөр холбож бичсэн байвал зүгээр юм” гээд байхаар нь хүнээс гуйж байхаар өөрөө бичье гээд элэглэл бичиж эхэлсэн. Тэрнээс хойш шог зураг маань элэглэлтэй болсон. Дараа нь 1991 онд, анх З.Доржийн хөтлүүлсэнЧөлөөт зохиолчдын холбоонынайргийн наадам, найргийн хуриман дээр очоод элэглэл уншлаа. Ингээд л элэглэл уншдаг болчихсон байсан.

-Таньтай Тэнгис кино театрт сууж байхад чинь бид нэгэнтээ уулзаж холбогдсон шүү дээ? Яагаад тэнд сууж зурах болсон юм бэ?

-20 гаран жилийн өмнө Богд хааны музей, Чойжин ламын сүм музей, Дүрслэх урлагийн музей, Байгалийн түүхийн музей зэрэг хөл хөдөлгөөн ихтэй газраар 7-9 сарын хооронд жуулчид, үзэгчдийг сууж зурчхаад больчихдог байсан. Хүмүүс дунд сууж зурах ажлыг Ард кино театрын тэнд хэсэг хугацаанд л хийсэн дээ. Тэрнээс бол тогтмол суудаггүй байсан. Одоо бол нэг газар тогтвортой суугаад ард түмнээ зурахаар шийдсэн. Манай Монголд гадаад оронд байдаг шиг хурдан зурдаг, зургаар хүнд үйлчилдэг үйлчилгээ байхгүй шүү дээ. Тэрийг л бий болгоё гэж бодоод тэнгис кино театрт амралтын өдрүүдээр сууж байгаа. Цаашдаа байнга суух боломжийг ч бүрдүүлж олон түмэндээ зургийн үйлчилгээг хүргэхийг зорьж байна даа.

-Театрын хамт олон хэр дэмждэг вэ?

-Өө, их дэмжинэ шүү. Яагаад гэвэл ард түмнээ зурж үйлчилдэг шинэ зүйл гараад ирж гэсэн эерэг бодол сэтгэлээр ханддаг. Мөн Тэнгис кино театрын удирдлага, маркетингийн албаныхандаа их баярлалаа. Намайг ойлгож, ард түмэндээ үйлчлэх эрхийг минь олгосонд талархаж байгаагаа хэлмээр байна.

-Зав гарган ярилцсан танд баярлалаа. Таны ажил амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

-Баярлалаа.

М.САЙНЗАЯА

Categories
мэдээ улс-төр

“Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоохоор үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж байна

Image result for эрдэнэт

“Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргасан тухай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр танилцуулсан юм. Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа доголдохгүй, шаардлагатай шалгалт хийж, хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор онцгой дэглэм тогтооно” гэж мэдэгдсэн. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэяг одоо “Эрдэнэт” үйлдвэр дээр очоод байгаа бөгөөд үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж байгаа юм байна. Уулзалтын дараа Засгийн газрын шийдвэрийг албан ёсоор танилцуулах аж.

Categories
мэдээ нийгэм

​Н.Даш-Өлзий охин алхаж чаддаг болчихвол дэлгүүр орж үзэхийг хүсдэг

Н.Даш-Өлзий охин одоо 14 настай. Аав, ээж, гурван дүүгийн хамт амьдардаг айлын том охин.Тэрээр төрсөн цагаасаа хойш хөл дээрээ гишгэж чадаагүй бөгөөд, түүний өвчинг хөлний саажилт гэсэн оношилсон байна. Өнгөрсөн хугацаанд хоёр удаа шилбэний доод талаас шөрмэс залгах хагалгаанд орсон боловч тухайн хагалгаа хөлийг нь бүрэн эмчлэх хагалгаа байгаагүй аж. Охины ээж Ж.Нарангэрэл: “Охин минь хичнээн томорсон ч гэсэн сэтгэлгээ нь хүүхдээрээ. Заримдаа “ээж би хөл дээрээ явж чаддаг байсан бол таньдаа тусалж байхгүй юу” гэж хэлдэг. Охин минь бүх зүйлд өөрийгөө буруутай л гэж боддог. Гэхдээ бид охиноо хөл дээр нь заавал босгож хүсэл мөрөөдлийг нь хамтдаа биелүүлэх болно” гэсэн юм. Н.Даш-Өлзий охин хөл дээрээ гишгэж, алхаж чаддаг болвол аав, ээжтэйгээ дэлгүүр орж үзэх хүсэлтэй. Түүний энэ мөрөөдлийг биелүүлэхэд 20 сая төгрөг хэрэгтэй. Тэрээр 20 сая төгрөгтэй болчихвол Казакстан улсад очиж эмчилгээ хийлгэх боломжтой болно.

Хандивийн данс: хаан банк 5005820535

М.Сайнзаяа

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 2019 оны шилдэг есөн эмэгтэйг шалгарууллаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас уламжлал болгон зохион байгуулдаг Нийслэлийн шилдэг бүсгүйчүүд шалгаруулах “Их хотын бүсгүйчүүд” ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр болов. Салбар бүрийн төлөөлөл, ажил, амьдрал, хийж бүтээснээрээ бусдадаа үлгэр дуурайл болсон есөн эмэгтэйг онцлон Нийслэлийн 2019 оны шилдэг эмэгтэйгээр шалгарууллаа.

Хүндэтгэлийн арга хэмжээнд НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НИТХ-ын төлөөлөгчид, салбар бүрийн төлөөлөл болсон 1200 эмэгтэйчүүд оролцож байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хүндэтгэлийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндтэй ээжүүд, эмэгтэйүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Их хотынхоо бүсгүйчүүдийг ажил, хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ манлайлж, нийслэлийнхээ хөгжил дэвшлийн төлөөх үйлсэд бүхий хүч хөдөлмөрөө дайчлан зүтгэсэн салбар салбартаа шилдэг байж чадсан энэхүү есөн эмэгтэйд баяр хүргэж, талархлаа илэрхийлье.

Цаашид бид шат шатанд эмэгтэйчүүдийнхээ бүхий л оролцоог хангаж ажиллах ёстой. Эмэгтэйчүүдийн оролцоог хангах тал дээр дэлхий даяараа анхааран ажиллаж байна. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хүчирхийллийн асуудлыг таслан зогсоох, хөдөлмөр зүтгэлийн үнэлгээг эрчүүдтэй ижил тогтоох, тэр хэмжээгээрээ харилцан хамтарч ажиллах замаар улс орон, дэлхий нийтийн нийтлэг асуудлыг шийдэх ёстой гэж олон улсад яригдаж байна. Монгол Улсад ч энэ асуудал орхигдолгүй яригдаж, хөндөгдсөөр өдөр өдрөөр ахиц дэвшил гарсаар байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Асуудал шийдлийнхээ гарцыг зөв гаргахын тулд та бүхнийхээ санал санаачлагыг хүлээн авч, бүхий л талаар дэмжин, шат шатанд эмэгтэйчүүдийн оролцоог ханган ажиллах болно гэдгийг тэмдэглэн хэлье” хэмээн онцолж байв.

Нийслэлийн 2019 оны шилдэг эмэгтэйг танилцуулж байна.

Боловсролын салбарын шилдэг эмэгтэйгээр нийслэлийн Баянгол дүүргийн иргэн, Монгол Улсын гавьяат багш, МУБИС-ийн хүндэт доктор М.Цэрэнханд шалгарлаа. Тэрбээр АИХ-ын депутатаар сонгогдож байсан, хөдөлмөр технологийн хичээлийн хөтөлбөрийг шинэ түвшинд гаргаж, олон мянган шавь бэлтгэсэн шилдэг сурган хүмүүжүүлэгч юм.

Санхүү, нягтлан бодох бүртгэлийн салбарын шилдэг эмэгтэйгээр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн Ерөнхий санхүүч С.Солонго шалгарсан юм. Тэрбээр С.Мөнхжаргал даргын үед хотын захиргаанд ажилд орсноос хойш 11 Засаг даргатай хамтран ажиллаж байгаа. Төрийн байгууллагад 30 дахь жилдээ ажиллаж буй салбарынхаа шилдэг тэргүүний ажилтан юм.

Эрүүл мэндийн салбарын шилдэг эмэгтэйгээр Монгол Улсын хүний гавьяат эмч, УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, АШУҮИС-ийн Мэс заслын танхимын эрхлэгч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Сэргэлэн шалгарлаа. Тэрбээр 2017 онд дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэгээр шалгарсан, Монгол улсдаа элэг шилжүүлэх хагалгаа хийж байгаа. Өнөөдрийн байдлаар элэг шилжүүлэх 66 дахь хагалгаагаа амжилттай хийгдээд байна.

Соёл урлагийн салбарын шилдэг эмэгтэйгээр ДБЭТ-ын гоцлол дуучин, сопрано Б.Энхнаран тодорлоо. Тэрбээр П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Татьяна, Ж.Пуччинийн “Чио Чио Сан”-ы Эрвээхэй хатагтай, Ж.Бизегийн “Кармен”-ы Микаэла, Ж.Вердийн “Травиата” дуурийн Аннина, Б.Шаравын “Чингис хаан”-ы Бөртэ Үжин, Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил”-ын Уянга, Ц.Нацагдоржийн “Гүн гэрийн гүнж”-ийн гүнж Цай Ван Жи, Ж.Пуччинийн “Богема” дуурийн Мими зэрэг дүрээр үзэгчдийн танил болсон шилдэг залуу дуучин билээ.

Сайн үйлсийн элч шилдэг эмэгтэйгээр Аялал жуучлалын “Stone horse expeditions” компанийн ажилтан С.Нямсүрэн шалгарсан юм. Тэрбээр 2004 оноос эхлэн ажил амьдралынхаа хажуугаар зовж зүдэрсэн, өвдөж шаналсан хүмүүст тусалж, өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан кампанит ажил зохион байгуулж буй сайн үйлстэн юм. Өнгөрсөн хугацаанд амьдралын хүнд нөхцөлд амьдардаг 400 орчим хүүхдэд туслалцаа үзүүлж, хүнд өвчтэй 8 хүүхдэд туслах аян өрнүүлж, нэг хүүхдийг бүрэн эмчлүүлжээ. Мөн байгалийн гамшиг тохиолдсон аймгийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, эд зүйлийн тусламж үзүүлэх аян амжилттай зохион байгуулсан байна.

Шилдэг эмэгтэйгээр шууд худалдааны “Фаберлик Монголиа” компанийн үндэсний захирлаар ажилладаг Ө.Өрнөхбилэг шалгарлаа. Тэрбээр алдарт эхийн 1, 2 дугаар одонт бүсгүй юм. 37 настай Өрнөхбилэг 9 дэх үрээ тээж яваа өнөр бүлийн эзэгтэй юм.

Мөн шилдэг эмэгтэйгээр нийслэлийн Хот тохижилтын газрын Тохижилт, үйлчилгээний албаны 13 дугаар бригадын зам талбайн үйлчлэгч Д.Түмэнжаргал шалгарав. Д.Түмэнжаргал нь Гэр бүлээрээ үүрийн 04 цагаас үдшийн бүрий хүртэл нийслэл хотынхоо цэвэр цэмцгэр байдлын төлөө зүтгэдэг шар хантаазтануудын нэг нь билээ. Хүний боловсролыг харилцаа, биеэ авч яваа байдал нь илэрхийлдэг хэмээн дүгнэдэг бүсгүй маань их ажлынхаа хажуугаар боловсрол мэдлэгээ дээшлүүлэхээр шамдан суралцаж буй ажилсаг дайчин бүсгүй юм.

Хүмүүнлэгийн элч шилдэг эмэгтэйгээр “Монгол эм импекс концерн” компанийн гүйцэтгэх захирал, хүний их эмч Б.Болормаа. 95 жилийн түүхтэй Монголын ууган компанийг удирдаж буй тэрбээр “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг санаачилж, нярайн эндэгдлийг бууруулах, чихрийн шижин өвчинтэй тэмцэх, эмч эмнэлгийн ажилтнуудыг сургах чиглэлээр олон төсөл хэрэгжүүлсэн юм.

Бизнесийн салбарын шилдэг эмэгтэйгээр Үндэсний үйлдвэрлэгч “Гоёл кашмер” компанийн захирал Б.Ариунаа шалгарлаа. Түүний удирдсан компани нь дэлхийн 10 улсад бараа бүтээгдэхүүнээ экспортлодог, үндэсний шилдэг үйлдвэрийн нэг билээ. Монгол ноолуур, сарлагийн хөөврөөр хийсэн тус компанийн хувцас, бүтээгдэхүүн дотоодын төдийгүй, гадныхны сэтгэлд нийцсэн авах дуртай, танил бүтээгдэхүүн хэдийнэ болжээ. Тус компани 120 гаруй ажилтантай бөгөөд 85 хувь нь бүсгүйчүүд ажилладаг.

Хүндэтгэдийн арга хэмжээ урлагийн тоглолтоор үргэлжилж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх асуудлаарх саналаа хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай” албан бичигхүргүүлсэн юм. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх зарим асуудлаарх саналаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр хүргүүллээ.

САНАЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ АЛБАН БИЧИГТ:

“Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу миний бие 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай санал хүргүүлсэнтэй холбогдуулан дараах асуудлыг хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлж байна.

  1. Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно”, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэж заасан.

Хуулийн эдгээр зохицуулалт Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа 6 жил байна, томилогдсон дарга, дэд дарга нь энэ хугацааг дуусахаас өмнө чөлөөлөгдсөн тохиолдолд нөхөн томилгоо хийнэ, нөхөн томилогдсон дарга, дэд даргын бүрэн эрх нь томилогдсон өдрөөсөө эхлэн тухайн албан тушаалын бүрэн эрхийн хугацааны үлдсэн хугацааг дуустал үргэлжилнэ гэдгийг маш тодорхой илэрхийлдэг.

Монгол Улсын Их Хурал 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 52 дугаар тогтоол гаргаж Авлигатай тэмцэх газрын даргаар Наваансүрэнгийн Ганболдыг, дэд даргаар Батын Хурцыг тус тус томилсон бөгөөд энэ томилгоогоор Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл үргэлжлэхээр хуулийн дагуу тогтсон байдаг.

Гэтэл Н.Ганболд, Б.Хурц нар нь албан тушаалынхаа бүрэн эрхийн хугацааг дуусахаас өмнө Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасны дагуу хүсэлт гаргаж, Н.Ганболд нь Монгол Улсын Их Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 33 дугаар тогтоолоор, Б.Хурц нь Монгол Улсын Их Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 73 дугаар тогтоолоор тус тус албан тушаалаасаа чөлөөлөгдсөн.

Үүний хүрээнд Улсын Их Хурал нөхөн томилгоо хийж 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 30 дугаар тогтоол гаргаж Цээсүрэнгийн Нямдоржийг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 07 дугаар тогтоол гаргаж Хүрэлсүхийн Энхжаргалыг Авлигатай тэмцэх газрын даргаар тус тус томилсон.

Нөхөн томилогдсон Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон юм.

Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа ийнхүү дуусгавар болсонтой холбогдуулан миний бие 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр тус байгууллагын дарга, дэд даргыг томилох саналаа Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хуралд хүргүүлсэн боловч Улсын Их Хурлын дарга 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/5736 дугаар албан бичгээр “уг саналтай Хууль зүйн байнгын хороо танилцаад хуульд нийцэхгүй байна” гэсэн тухай хууль зүйн үндэслэлгүй хариу ирүүлээд байна.

Тухайлбал энэ нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Зургадугаар бүлгээр зохицуулагдсан Албан тушаалтныг томилох, чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх журамд нийцэхгүй, тус хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийн “Хууль тогтоомжоор эрх олгогдсон албан тушаалтан Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтныг томилох, чөлөөлөх санал гаргасан бол холбогдох Байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” гэсэн заалтыг зөрчсөн үйл ажиллагаа юм.

Иймд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэх шаардлагатай байна.

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 8, Зэвсэгт хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10-т заасны дагуу миний бие 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн боловч Улсын Их Хурлын чуулган завсарласны улмаас шийдвэрлэгдэхгүй хүлээгдэж байгаа болно.

Иймд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудалд Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг зөвшилцөх асуудлыг оруулах шаардлагатай байна.

  1. Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт Улсын ерөнхий прокурорын орлогчийг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөн томилно гэж заасан бөгөөд Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор Ганбатын Эрдэнэбатын бүрэн эрхийн хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дуусгавар болоод байна.

Иймд Улсын ерөнхий прокурорын орлогч прокурорыг зөвшилцөх асуудлыг зохих журмын дагуу өргөн мэдүүлж, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх хүсэлтэй байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт Ерөнхийлөгч … ээлжит бус чуулган хуралдуулах санал, хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ гэж заасан тул зохих журмын дагуу шийдвэрлэнэ үү” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

“Угийн бичиг хөтлөлт” зөвлөгөөн боллоо

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Өргөдлийн байнгын хорооноос хамтран “Угийн бичгийн хөтлөлт” зөвлөгөөнийг өнөөдөр (2019.03.06) Төрийн ордноо зохион байгуулав.

Уг зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцлоо.

Хүн амын удмын сангийн аюулгүй байдал, цус ойртолт, угийн бичигтэй холбоотой төр засгийн шийдвэр анх 1991 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 115 дугаар зарлигаар гарч байсан. Мөн 1996 онд Соёлын тухай хуульд тусгаж, УИХ, Засгийн газрын хэд хэдэн тогтоолууд баталсан ч хэрэгжихгүй байгааг зөвлөгөөнд оролцогчид хэлж байна.

Монголчууд наймдугаар зууны үеэс эхлэн угийн бичгээ хөтөлж ирсэн баримт байдаг бөгөөд эрт дээр үеэс угийн бичгээ 9 үеэрээ хөтөлж, түүгээрээ дамжуулан удам угсаагаа таньж мэдэх, удмын түүхээрээ бахархах үзлийг бий болгож, үе дамжинөвлүүлж ирсэн уламжлалтай ард түмэн. Угийн бичиг хөтлөх нь иргэдэд удам угсаагаа мэдэх чухал ач холбогдолтой ч нөгөө талаар төрийн түүхийн нэг хэсэг болж байдгаараа онцлогтой болохыг Архивын ерөнхий газрын эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор Г.Дашням зөвлөгөөнд танилцуулсан илтгэлдээ онцолж байлаа.

“2017 онд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Монголын ураг, удам, уламжлалын холбоо” төрийн бус байгууллагатай хамтран 21 аймаг, 9 дүүргийн 100 гаруй төлөөлөгч оролцсон “Угийн бичигтэн” улсын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж, “Угийн бичиг хөтлөх” олон нийтийн санаачилга өрнүүлсэнбайна. Энэ хүрээнд 2017 онд 15 аймаг, нийслэлийн 3 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвүүд 169 удаагийн сургалт, лекц, нөлөөллийн ажил зохион байгуулж, 8273 иргэдийг хамруулж, 2464 гэр бүл Ургийн баяраа хийжээ. Мөн “Монгол толбо нийгэмлэг” төрийн бус байгууллагатай хамтран “Угийн бичиг хөтлөх арга зүй” үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, 21 аймаг, 8 дүүргийн нийт 90 хүнийг үндэсний сургагч багшаар бэлтгэн ажиллуулж байна”гэж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх танилцуулав.

2018 онд “Угийн бичиг хөтлөх” олон нийтийн санаачилгын нөлөөлөл, сурталчилгааны арга хэмжээнд нийт 12463 иргэдийг хамруулсан байна. “Угийн бичиг хөтлөх” олон нийтийн санаачилгын хүрээнд “Угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар”-ыг баримтлан Монгол Улсын иргэн бүрийг угийн бичгээхөтлөхөд нь нэгдсэн арга зүйгээр тусалж, санаачилгатай ажиллаж байгаа байгууллага, хамт олныгдэмжин урамшуулдаг тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг 2019 оны ажлын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж байгаа ажээ. Угийн бичгийн цахим гарын авлага буюу цахим хуудсыг боловсруулан УГИЙНБИЧИГ.МОН цахим хуудсыг нэвтрүүлсэн. Цахим хуудсаар 2018 оны долоодугаар сараас арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд цахим хуудасны хандалтын статистикаас үзэхэд 6646 орчим зочид,38 улсын 151 хотоос зочилжээ.

Шинжлэх ухааны доктор, профессор, хүн судлаач Ж.Батсуурь угийн бичиг хөтлөх нь цус ойртолтоос сэргийлэх хамгийн чухал гарц болохыг “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдалд тулгамдаж буй зарим асуудал” сэдэвт илтгэлдээ тэмдэглэв. Манай улсын хүн амын дундах цус ойртолтын түвшний 97.24 хувийг шууд цус ойртолт, 2.76 хувийг алсуур цус ойртолтын хэлбэр тус тус эзэлдэг байна. Нэг баг, нэг сум, нэг аймгийн хүмүүс хоорондоо генийн сангийнхаа 2.23-11.45 хувь, дундажаар 6.51 хувиар цусан төрлийн холбоотой болох нь судалгаагаар нотлогдсон бөгөөд иргэд удам угсаагаа мэдэхгүйгээсээ болж гэр бүл болдог байна. Өөрөөр хэлбэл, гэр бүл болж буй иргэд өөрсдөөсөө дээш 9 үеийн дотор цусан төрлийн холбоотой эсэхээ мэдэхгүй гэр бүл болж байна гэсэн үг юм. Үе дээшлэх тутам цус хоёр дахин шингэрч, цусан төрлийн хамаарал багасдаг бөгөөд 10 дахь үеэс эхлэн цусан төрлийн холбоогүй гэж үзэж, гэр бүл болж болдог ажээ.

Монголын хүн ам дахь гэрлэлтийн байдлыг судлан үзвэл нэг багийн уугуул иргэд хоорондоо гэрлэх нь нийт гэрлэлтийн 85.4 хувь, нэг сумын уугуул иргэдийн гэрлэлт 73.9 хувь, нэг аймгийн уугуул иргэдийн гэрлэлт 86.1 хувийг тус тус эзэлжээ. Мөн газар зүйн хувьд манай улсын хойноос өргөрөгийн дагуу урагшлах тусам цус ойртолт ихэсдэг зүй тогтолтой байгаа нь хүн ам сийрэг суурьшдаг говийн аймгуудад цус ойртолт их ажиглагддаг байна. Хүн амын дотор цус ойртолтын түвшин хэт ихсэх нь хүний оюун ухаан, сэтгэхүйн чадавхийн түвшин бууруулж, оюуны хомсдолтой төрөх хүүхдийн тоо өсөх, хүний өвчин эсэргүүцэх дархлааны түвшин буурах, бие бялдрын өсөлт давжаарах, аминчхан буюу амиа аргацаах сэтгэлгээт хүний тоо хүн амын дотор эзлэх хувь байнга нэмэгдэх зэрэг олон сөрөг үр дагаврыг дагуулж байгааг судлаачид хэлж байна.

Мөн өнөөдрийн зөвлөгөөний үеэр хөндөгдсөн нэг сэдэв нь ургийн овгийн асуудал байлаа. Монголын хүн амын дунд овгийн тухай ойлголт үндсэндээ мартагдсан, овог, аймаг дотроо үл гэрлэх уламжлалт ёс гээгдэж цусан төрлийн холбоогүй гэсэн ерөнхий таамгааргэрлэгсэд бие биеэ сонгодог. Шинээр овог тогтоохдоо хэрэглэсэн аргууд нь эцгийн овгийг өвлөн, эхийн овгийг тооцох явдлыг орхигдуулсан, нэг эцэг, эхийн үр удмыг өөр өөр овогтой болгосон зэрэг гажуудал үүсгэсэн төдийгүй монголчуудын 86,6 хувийг эзлэх болсон Боржигон овогтонболсон зэрэг нь цус ойртолтоос хамгаалах бус харин ч улам будилах буруу арга барил болж хувирчээ.

Үндсэн илтгэлүүдийг танилцуулсны дараагаар зөвлөгөөнд оролцогчид асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Эрх зүйн орчин бүрдүүлэх, төрийн байгууллагуудыг үүрэгжүүлэх, гэр бүлийн боловсролын сургалтыгбүх шатны боловсролын тогтолцоонд оруулж, угийн бичиг хөтлөхийн ач холбогдолын талаар хүүхэд залууст бага наснаас нь ойлголт хандлага бий болгох асуудлыг сургалтын хөтөлбөрт тусгах, Угийн бичиг хөтөлдөг, ургийн баяраа хийдэг өрх гэр бүлийг урамшуулан дэмжих алдаршуулах, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг сайжруулах, Угийн бичиг хөтөлдөг өрх гэр бүлийн тандалт судалгааг нарийвчлан гаргах зайлшгүй шаардлагатай байгааг хөндөж байв.

Зөвлөгөөний төгсгөлд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг угийн бичиг хөтлөх нь гэр бүл төлөвлөлт, хүн ам зүйн хөгжлийн бодлого цаашлаад үндэсний аюулгүй байдалтай холбогдох чухал асуудал учраас оролцогчдоос гаргасан саналуудыг тусгасан зөвлөмжийг гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлнэ. УИХ-ын зүгээс хууль эрх зүйн орчныг сайжруулах, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангаж, одоо байгаа хуулийн хэрэгжилтийг шаардаж ажиллана гэдгээ хэллээ.