Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч ажиллана

Олон улсын эмэгтэйчүүдийн баяр угтсан “Сайхан монгол ээж” 1000 ээжийн баяр Төрийн ордонд боллоо. Энэхүү арга хэмжээг УИХ, Засгийн газрын эмэгтэй гишүүд санаачилж, Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд хүрэлцэн ирсэн ээжүүдэд баярын мэнд хүргэж, үг хэлэхдээ охид, эмэгтэйчүүд, ээжүүдийн төлөө Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа болон төлөвлөж буй ажлын талаар танилцууллаа. Тэрбээр,

Манай улс хүйсийн тэгш байдын үзүүлэлтээр дэлхийн 190 орноос 68 дугаар байрт бичигдэж байна. Энэ муу үзүүлэлт биш. Гэхдээ тайвширч болохгүй. Гэр бүлийн хүчирхийлэлд хамгийн ихээр өртөж байгаа хүмүүс бол манай охид, эмэгтэйчүүд байсаар л байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлан хэрэгжүүлснээр энэ гэмт хэрэг буурч байна. Гэхдээ хүчирхийлэл байсаар л байна. Эмэгтэй хүн ойлгогдох гэж биш хайрлагдах гэж, зовох гэж биш жаргах гэж төрсөн гэдэг. Үүнтэй би санал нэг байдаг.

Өнөөдөртөрийн албанд ажиллагчдын 60 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Гэсэн ч эмэгтэйчүүдийн дундаж цалингийн хэмжээ эрчүүдийнхээс доогуур байсаар байна. Энэ асуудлыг бид шат дараатайгаар, шударгаар шийдвэрлэх болно гэж Ерөнхий сайд хэллээ.

Монгол Улсын Засгийн газраас хүн амаа өсгөн нэмэгдүүлэх бодлогын нэг хэсэг болох “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 2018 оноос эхлэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх бүр сар болгон 50000 төгрөгийн тэтгэмж авах бололцоог бүрдүүлсэн. Түүнчлэн 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд нэг удаа тэтгэмж олгож эхэлсэн. Ахмадууддаа “Насны хишиг” олгон тэтгэврийн зээлийн хүүг буурууллаа. Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулж, өндөр настны тэтгэврийг нэмэгдүүлэн, оюутны сургалтын зээлийн хүүг тэглэсэн зэрэг чамлахааргүй ажлыг хийж хэрэгжүүлж байгаа юм. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газар цаашид ч онцгой анхаарч ажиллана гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гавьяат эмч О.Сэргэлэн эрүүл мэндийн салбарын шилдэг бүсгүйгээр тодров

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан өнөөдөр “Их хотын бүсгүйчүүд-2019” хүндэтгэлийн арга хэмжээний зохион байгуулж, салбартаа түүчээ болон бусдыгаа манлайлж буй эмэгтэйчүүдийг тодруулжээ.
Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хүн амын өсөлт, хүмүүжил, боловсрол, ирээдүйн хөгжил, цэцэглэлттэй салшгүй холбоотой явдаг эмэгтэйчүүдээ алдаршуулах, тэднийхээ үйл хэргийг нийслэлийн иргэд, залуу хойч үед сурталчлан таниулах, төрөлх хот, эхчүүд, эмэгтэйчүүдээрээ бахархах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн санаачилгаар уг арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулсан байна.
Энэ арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн салбарын шилдэг бүсгүйгээр УНТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Хүний гавьяат эмч О.Сэргэлэн тодорсон байна.

Categories
мэдээ нийгэм

“Сонсгол хамгаалах дэлхийн өдөр”-ийн хүрээнд сургалт, урьдчилан сэргийлэх үзлэг хийлээ

УНТЭ-ийн ЧХХСТасгийн эмч нар өөрсдийн санаачилгаар “Сонсгол хамгаалах дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн Архангай аймгийн Нэгдүгээр сургууль, Налайх дүүргийн Эрдмийн Оргил цогцолбор, Багануур дүүргийн 66 дугаар сургуулийн ахлах ангийн 2100 гаруй сурагчид “Ирээдүйнхээ төлөө Сонсголоо шалгуулъя” сэдэвт сургалт зохион байгуулж, урьдчилан сэргийлэх үзлэг хийлээ. Мөн Архангай аймагт 12 эмчлүүлэгчид мэс засал хийж, 50 гаруй эмчлүүлэгчид амбулаторийн тусламж үзүүлэн зөвлөгөө өглөө.

Categories
мэдээ нийгэм

Чихрийн шижин өвчний хөлний хүндрэлийг бууруулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгийн Ерөнхий захирал Д.Чулуунбаатар Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Делгадо болон Монгол Эм Импэкс Концерний захирал Б.Болормаа нарын төлөөллүүд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Уг санамж бичгийн хүрээнд чихрийн шижин өвчний үеийн хөлний шархлааг эрт илрүүлэх, хяналтыг сайжруулах, эмчлэх, эмч мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд хамтран ажиллах юм.

Чихрийн шижин өвчний үед хөл, тулгуур эрхтэн орчимд шарх үүсэх нь түгээмэл тохиолддог. Энэ өвчнөөр оношлогдсон өвчтнүүдийн 10% орчим хувьд тулгуур эрхтний шархны хүндрэл илэрч, тэдний 90 хувь нь хөлөө тайруулж эрхтэн дутуу болдог гэсэн судалгаа байдаг. Энэ нь өвчтний хөдөлмөрийн чадварыг алдагдуулах, байнгын эмчилгээ шаарддагаас санхүүгийн дарамтад оруулах цаашлаад амь насаа алдах эрсдэлийг дагуулдаг байна.

Categories
мэдээ нийгэм

Мэргэжлийн хяналтын байгууллагаас сэрэмжлүүлж байна

Цаг агаар дулаарч өндөр уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний цас хайлах, гэр хорооллын зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус булаг гарч, халиа дошин үүсэх, айл өрх, гудамж талбай усанд автах, шар усны үер үүсэх эрсдэл өндөртэй байна. Иймд өндөр уулын ам, гол усны ойр суурьшиж байгаа айл өрхүүд, аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын цасаа зайлуулах, үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэн сэргээж шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Нийт иргэдэд үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудуу, голын голдрилыг өөрчлөхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, гол, мөрний мөсөн дээр тоглуулахгүй байх, зөвшөөрөгдсөн зам гүүрээс өөр гарц гармаар зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Манлайжав: Цөмийн энерги бол ирээдүйн хөгжлийн нэг тулгуур

Монгол Улсын цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Манлайжавтай ярилцлаа.


-Та бид хоёр хүмүүсийн нэлээн болгоомжилдог сэдвээр ярилцах гэж байна. Цөмийн эрчим хүч гэхээр л…

-Цөмийн эрчим хүч, цацраг идэвхийн талаар хүмүүс туйлширсан ойлголттой явах нь элбэг. Дэлхий хавтгай боллоо гэдэг нь нэг талаасаа тэгш амьдрах боломж гэж хардаг. Гэхдээ боломжоороо, ялангуяа мэдээлэл авах боломжоороо тэгширч байгаа явдал. Энэ боломжийг хэр ашиглаж байгаагаас л тухайн улсын хөгжил дэвшил нь хамаарч байна.

Цөмийн эрчим хүч бол нэг талаасаа хүн төрөлхтний бахархал, ирээдүйн хөгжлийн нэгээхэн тулгуур гэж би боддог. Атом цөмийн нууцад нэвтэрснээр хүн төрөлхтний өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах итгэл найдвар, боломж бий болсон байх. Аугаа боломжийг дагаж, түүнээс дутахгүй эрсдэл үүсдэг. Жишээ нь, монголчууд цахилгаан эрчим хүч, уурын халаалтыг мэддэггүй байсан XIX зуунд цахилгаан тасрах, хот хөлдөх аюул байдгийг мэддэггүй л байсан. Өндөр хүчдэлд цохиулан амиа алдсан хүн тэр үеийн тоо бүртгэлд огт байхгүй болов уу. Мөн улсын маань нийслэлд агаарын бохирдлын харанга дэлдэнэ гэж огт төсөөлөөгүй.

-Цөмийн эрчим хүч гэхээр л олон хүний санаанд цөмийн бөмбөг, цөмийн станцын осол буудаг. Олны мэдэх зүйлээр яриагаа үргэлжлүүлбэл ямар вэ?

-Уг нь олны сайн мэдэх, цөмийн салбарын ололтоос хамгийн түрүүн манайд нэвтэрсэн зүйл бол “рентген шинжилгээ”, “туяа эмчилгээ” шүү дээ.Монголд 1934 онд “Буровесник” аппаратаар рентген зураг авч эхэлсэн юм билээ. 1961 онд Цацраг туяа эмнэлэг нээгдэж хорт хавдрыг Кобальт үүсгүүр бүхий цөмийн цацрагаар эмчилж эхэлсэн түүхтэй. Бүр 1959 онд Улсын I төв эмнэлэгт рентгенээр хавдрыг шардаг аппарат ашиглаж эхэлсэн гэдэг. Одоо дүрс оношлогоо, туяа эмчилгээ, цөмийн онош зүй, изотоп эмчилгээ манай оронд нэлээд эрчимтэй хөгжиж байна. Энэ онд туяа эмчилгээний хоёр шугаман хурдасгуур, цөмийн оношлогооны ПЭТ-СТ ашиглалтад орох гэж байна.

Гэхдээ таны асуусан сэдвээр ярьцгаая. Бид эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцэх бус, харин олон нийттэй санал бодлоо хуваалцаж байгаа учраас хялбаршуулсан байдлаар ярьцгаах нь зүгээр байх.

Бас цөмийн бөмбөгнөөс илүү арай энх тайванчаар нь атомын цахилгаан станц (АЦС)-ийн талаар ярья. Тухайн үеийн Зөвлөлт Украины Чернобыль хотод гарсан АЦС-ын осол бол олон хүний амь нас, эрүүл мэнд, байгаль экологид маш их хохирол учруулсан цөмийн салбарын хамгийн том осол юм. Турбогенераторын ажлын горимыг шалгах туршилт тохируулга хийх явцад дэлбэрэлт болсон. Мэргэжлийн шинжээчдийн дүгнэснээр реакторын голомтын хийц загвар муу, ослын үед зогсоох систем хангалтгүй, болк-4 дээр ажиллаж байсан мэргэжилтнүүд маш бүдүүлэг алдаа гаргаснаас болсон гэж үздэг. Улс төрийн тогтолцооноос үүдсэн хариуцлагын шалгуур байсан гэж зарим судлаач нар ч дүгнэдэг.

Чернобылийн АЦС 1977 онд ашиглалтад орсон. Зарим хүн санаж байгаа бол 1977 онд “Аугаа их Октябрийн хувьсгалын 60 жилийн түүхт ой”-г тэмдэглэх их үйл явдал болсон. Тэр үед том ойгоор амжилт бүтээлийн бэлэг барьдаг, ойг тохиолдуулан хугацаанаас нь өмнө барилга байгууламжийг яарч ашиглалтад оруулдаг, ингэхийг шаарддаг байсан байх.

Бас нэг харамсалтай зүйл нь, осол гараад цацраг идэвхт бодис их хэмжээгээр алдагдаад байхад ард иргэддээ хэлж мэдээлэлгүйгээр хоёр хоног нууцалсан явдал. Эртхэн хэлж анхааруулсан бол нүүлгэн шилжүүлэлт, бусад арга хэмжээг арай эрт эхлүүлж, цацрагийн шарлагыг бууруулах боломж байсан.

Гэтэл цөмийн эрчим хүчийг ашиглахад хариуцлагатай, технологийн сахилга баттай байх ч багадна гэдгийг газар хөдлөлт, цунамигаас үүдсэн Фукушимагийн осол харуулсан. Япон бол технологийн сахилга батын нөгөө туйл нь шүү дээ. Шинжлэх ухаан бол туршилт, сургамжаар баяжиж хөгждөг. Болж өнгөрсөн гамшгууд Чернобылийнх шиг хариуцлагагүй байдлыг халах, Фукушимагийнх шиг байгалийн гамшгийг давах хэмжээний технологи, аюулгүй байдлыг хангахыг гол үзүүлэлтээ болгосон цөмийн эрчим хүчний хөгжлийн шинэ үеийг эхлүүлээд байгаа юм. 2011 оноос хойш цөмийн станцуудад тавих аюулгүй ажиллагааны шаардлага, стандарт маш хатуурсан, тэр хэмжээгээр аюулгүй байдал илүү сайжирсан.

-За, аймаар юмаа ярьчихсан болохоор гол сэдэв рүүгээ орцгооё. Манай улс аль 1963 онд Цөмийн энергийн комисс-той болжээ. Одоогоос 66 жилийн өмнө. Юун цөм, яасны чинь энерги гэж асуумаар эрт дээр үеийн юм шиг бодогдоод байна л даа.Ер нь энэ чиглэлийн ямар олон улсын байгууллагууд идэвхтэй ажиллаж байна?

-Дэлхийн хоёрдугаар дайны дараа, атомын бөмбөг туршиж, хэрэглэснээр хүн төрөлхтөн цөмийн эрин рүү орсон нь тодорхой болсон. Бүтээн байгуулах, бас егүүтгэн сүйрүүлэх төсөөлшгүй их хүчтэй энэ эрчим хүчийг хяналтгүй алдах аюул тулгарч байгаа нь ойлгомжтой болсон. Хүн төрөлхтний хамтын хүчин чармайлтын үрээр Олон Улсын Атомын энергийн агентлаг (ОУАЭА) 1957 онд байгуулагдаж, Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээ хийгдсэн байдаг. Манай улс 1968 онд нэгдэж орсон шүү. Цөмийн зэвсэг, түүний түүхий эдийг хянах үүргийг ОУАЭА хүлээж байдаг.

Ер нь “Өнөөгийн дэлхий дээр байгаа нэг грамм цөмийн материалыг ч үлдээлгүй хянах” нь ОУАЭА-ийн үүрэг бөгөөд түүний төлөө ажилладаг. Харин тухайн үеийн цөмийн зэвсэгтэй гүрнүүд өөртөө байгаа цөмийн зэвсгээ хянахын зэрэгцээ, өөр улс орнуудад шинээр түүнийг бүтээх боломж олгохгүй байх талаар тохиролцон “Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээ”-г байгуулсан.

Атомын цөмийг судлахад асар их оюуны чадавх, өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүд шаардагддаг. Нэг улсын оюуны болоод техник технологи, хөрөнгө санхүүгийн хүчин чадал хүрэлцэхгүй хэмжээнд байсан учраас барууны орнууд хамтран 1954 онд ЦЕРН хэмээн алдаршсан Европын цөмийн судалгааны төвийг Швейцарьт байгуулсан.

Хоёр системийн өрсөлдөөний үр дүнд гэхүү дээ, Дубна хотод Зөвлөлт холбоот улс тэргүүтэй социалист орнуудтай хамтран манай улс 1956 онд Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ)-ийг байгуулалцсан.

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс “Цөмийн энергийн комиссын түр дүрмийг батлах тухай”тогтоолыг 1962 онд гаргасан. Энэ тогтоолд дурдсанаар, ЦЭК нь улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэхэд цөмийн энергийг ашиглах, эрдэм шинжилгээний ажлыг өрнүүлэн, тус орны үйлдвэр, хөдөө аж ахуй, соёлын байгууллагад цацраг идэвхт бодис-изотопуудыг хэрэглэх, улсын хяналт тогтоох, боловсон хүчнийг бэлтгэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой байсан аж. 1963 онд Цөмийн энергийн комиссыг албан ёсоор байгуулж, харин1973 онд Олон улсын атомын энергийн агентлагийн 105 дахь гишүүнээр элссэн. Манай улс 1992 онд өөрийгөө “Цөмийн зэвсэггүй бүс” хэмээн зарласныг ч энд бас дурдалтай.

-Манай орон цөмийн эрчим хүчний станцтай болох төлөвлөгөө бий юу?

-Бий. 2009 онд “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”-оо УИХ баталсан. Энэ бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу бол 2017 онд эрчим хүчний станцаа дэд бүтцийн хамт байгуулчихсан байхаар тооцоолсон байдаг юм. Энд бас хөрөнгө оруулалт, ТЭЗҮ, боловсон хүчнийг бэлтгэх, эрх зүйн орчинг бүрдүүлэх, хяналтын тогтолцоог бий болгох гээд асуудлуудад дутуу хийгдсэн зүйлс бий.

-Үүнээс болоод баригдаагүй гэж үү?

-Бодлого, зохион байгуулалт, хөрөнгө санхүүгээс хамаарсан болов уу. 2010 онд Японы Майничи сонины сурвалжлагч цөмийн хаягдалтай холбоотой асуудал бичээд улс төрийн хувьд манай салбарыг дэмжих талд эргэлзээ төрүүлж эхэлсэн. Ард нийтэд ч буруу ташаа мэдээлэл нэлээн сэвэгдсэн байх. Дараа жил нь Фукушимагийн АЦС-д осол гарч дэлхий нийтийг айдас, болгоомжлолд оруулсан.

2012 оны сонгуулийн дараа энэ чиглэлийн үйл ажиллагаа Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ороогүй. 2014 онд Цөмийн энергийн газар болох тохируулагч агентлагийг татан буулгасан, Хан ресорс компанитай холбоотой олон улсын арбитрын шүүх дээр Засгийн газар ялагдсан, ураны хайгуул хийж байсан ААН-үүдэд лиценз олгохгүй болсон гээд олон хүчин зүйлийн давхцал дор салбарын үйл ажиллагаа хүлээлтэнд орсон. Мөн бид өөрсдийн нөөц бололцоог төвлөрүүлэн тодорхой зорилгын төлөө ажиллаж чадаагүй байх аа.

-Манай улс Цөмийн зэвсэггүй бүс мөн боловч Цөмийн эрчим хүчгүй бүс бол биш гээд цаашаа ярих уу?

-Мэдээж, манай улсад цөмийн эрчим хүч ашиглах, АЦС байгуулах эсэх тухай асуулт одоо ч байна. Цөмийн нууцад нэвтэрснээр хүн төрөлхтөн ирээдүйгээ аврах нууцад нэвтэрсэн талаар ярианыхаа эхэнд бид өгүүлсэн. Дэлхийн тэргүүлэх бизнесмэн Билл Гэйтс ч, хүн төрөлхтнийг агаарын бохирдол, цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарлын аюулаас цөмийн эрчим хүчийг ашиглаж баймааж нь аврагдах тухай хэдэн жилийн өмнөөс бичиж эхэлсэн, хөрөнгө оруулалтыг хэд хэдэн компани, судалгаа шинжилгээний байгууллагуудад оруулсан, одоо зарим нааштай үр дүн гарч байна.

Одоо манай дэлхий дээр 450 цөмийн реактор ажиллаж нийт цахилгаан эрчим хүчний 10.5 хувийг үйлдвэрлэж байна. Өнөөдөр дэлхийн 17 улсад 54 реактор шинээр баригдаж байгаагийн гуравны хоёр нь Ази тивд, тэрний гуравны хоёр нь БНХАУ-д хамаарч байна.

Хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа эрчим хүчний асуудал, хүнс тэжээлийн хүрэлцээний асуудал, байгаль экологийн тэнцвэрийн асуудлыг шийдвэрлэхэд цөмийн шинжлэх ухаан яалт ч үгүй голлох үүрэг гүйцэтгэх байх аа. Ийм үед бид цөмийн эрчим хүчийг ашиглах талаар бодож ажиллах ёстой. Бүр БНМАУ-ын үед энэ чиглэлийн мэргэжилтнээ бэлтгэх, “Атомын эрчим хүчний үйлдвэрлэлийг хурдавчлан хөгжүүлэх” тэргүүлэх чиглэл, зохион байгуулалтын ажлын төлөвлөгөө, концепцийг Цөмийн энергийн комисоор 1986 онд баталж байсан юм билээ.

Гэхдээ АЦС барихын өмнө шийдүүштэй хэд хэдэн асуудал бий. Юуны өмнө эрчим хүчний болон эдийн засгийн тооцоогоо хийх ёстой. Тэгээд аюулгүй байдлын баталгаагаа хангах ёстой. Гуравдугаарт, манай онцлогоос хамаарсан нэг юм бий. Энэ бол улс төрийн туйлбартай бодлого. Ингээд үнэхээр ашигтай байвал энэ чиглэлийн ажлыг эхлүүлэх цаг болсон.

Эдийн засгийн тооцоог яагаад онцлоод байна гэхээр АЦС бол урт хугацаанд ашиг нь гардаг томоохон гэхэд ч багадмаар нүсэр хөрөнгө оруулалт. Тэгээд 100 хувийн аюулгүй байдлын баталгаа байдаггүй. Саяхан ОУАЭА-ийн НҮБ-ын Цөмийн зэвсгийн байцаагчаар олон жил ажиллаж байгаа Ч.Жаргал гуай “Цөмийн эрчим хүч ба монголчууд бид” гарчигтай нийтлэл гаргасан нь жинхэнэ цөмийн салбарын шилдэг мэргэжилтэн хүний байр суурь байна даа гэж ойлгогдсон. Нэлээн сайн бодож, хэлэлцэж шийдвэр гаргах ёстой гэж үзсэн байна лээ. Шинжлэх ухаан, технологийн талаасаа ч, улс төр, санхүүгийн талаасаа өргөн хүрээнд тооцож, ард иргэдээрээ хэлэлцэж ч болох талтай асуудал. Цөмийн эрчим хүчний бус технологийг улс бүр хэрэглэж, ач тусыг нь хүртэх ёстой болохоос цөмийн эрчим хүчийг улс бүр заавал хөгжүүлэх ёстой биш гэж үзсэн байсан.

Цөмийн эрчим хүчийг ашиглах талаарх ерөнхий судалгаа манайд нэлээд хийгдсэн. Саяхан МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвийн профессор Г.Хүүхэнхүү багш манай орны эрчим хүчний бусад эх үүсвэрүүдтэй харьцуулсан, тооцоотой судалгааны өгүүлэл бичсэн байна.

-Цөмийн аюулгүй байдлын хамгийн том баталгаа юу вэ?

-Цөмийн аюулгүй байдлын нэг баталгаа нь “Аюулгүй ажиллагааны соёл”, бүх нийтийн боловсол, энэ салбарын эрдэм дэлгэрүүлэлт гэж үзэх болсон. Өөрөөр хэлбэл, цөмийн аюулгүй байдлын хамгийн том баталгаа нь “Хүн төрөлхтний цөмийн мэдлэг” гэсэн үг. Энэ хандлага “Фукушимагийн үйл явдал”-аас хойш чухлаар тавигдах болсон. Цөмийн эрчим хүч, технологитой холбоотой мэдээллийг аль болох ил байлгаж, олон түмэнд түгээх нь мэдлэг дагасан сахилга бат, мэдээлэл дээр суурилсан ёс зүйн суурь болно гэсэн үг. Нэг талаасаа харанхуй айдас болгоомжлолоо давах, нөгөө талаас зүй ёсны болгоомж, шинжлэх ухаанлаг сэрэмжийг төрүүлэх ч гэмээр юм уу.

Ийм учраас манай ЦЭК ч, ОУАЭА ч бүх нийтийн боловсролд ихээхэн анхаарч байна. Манайд дунд сургуулийн багш нар болон сурагчдад зориулсан танин мэдэхүйн хичээл, сургалт байнга зохион байгуулагдаж эхэлсэн. Цаашдаа улам бүр нийтийг хамарч, онлайн болон явуулын хэлбэрт орж таарна.

Өнөөдөр ураны хайгуул хийж байгаа аж ахуйн нэгжүүд болон орон нутгийнхан, иргэний хөдөлгөөн, улстөрч нарын дунд үүсч байгаа маргаан, үл ойлголцлыг зохицуулах гарц нь ил тод, үнэн зөв мэдээлэл гэж үзэж болно. Талуудад ч бүх мэдээллээ, үүрэг зорилгоо ил болгох шаардлага тавигдаж байна.

-Та мэдээллийг нуухын оронд түгээх нь цөмийн технологийн аюулгүй байдлыг хангах арга замын нэгэн болох тухай ярилаа. Энэ чинь цөмийн зэвсэг яаж хийдгийг ч нуухаа больсон гэсэн үг үү?

-Цөмийн зэвсэгийн зарчим, бүтээх аргачлал нь мэдээллийн сүлжээнд ч байгаа шүү дээ. Яг л буу яаж ажилладгийг онолын хувьд бүгд мэдэж байдаг шиг. ОУАЭА-ийн үүрэг нь дэлхий дээрх цацрагийн үүсгүүр, изотоп бүрийг аюулгүй ашиглах, хууль эрх зүйн орчинг нь олон улсын жишигт хүргэх талаар гишүүн орнууддаа зөвлөх, цөмийн материалыг цөмийн зэвсэгт ашиглуулахгүйн тулд баталгаа гаргуулах, байцаагч нараа явуулж хянуулах үүрэгтэй.

Энэ байгууллагын өөр нэг зорилго нь, цөмийн эрчим хүчний салбарын аюулгvй ажиллагааны норм, стандартыг тогтоох болон заавар, дvрэм боловсруулах, тэдгээрийг гишvvн орнуудад хэрэглэх үйлчилгээ үзүүлэх явдал байдаг. Мөн “Цөмийн технологийг эрүүл мэнд, хvнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, байгаль орчин болон бусад салбарт хэрэглэхэд дэмжлэг үзүүлэх” үүрэгтэй учраас цөмийн технологийг энхийн зорилгоор дэмжин дэлгэрүүлэгч гол байгууллага юм.

-ОУАЭА-аас гадна Дубна дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институт хэмээх газар их яригддаг даа.

-Тийм ээ. Манай улсын цөмийн судалгааны салбар чухамдаа Дубнагийн ЦШНИ-ийг л түшиглэж өндийсөн гэж хэлж болно. Би дээр товч дурдсан, ЗХУ-ын санаачилгаар тэр үеийн социалист 11 улс нийлж энэ институтыг байгуулсан. Одоо ч Засгийн газар хоорондын байгууллага гэсэн статустай, НҮБ-д бүртгэлтэй олон улсын байгууллага. Гишүүн орны тоо нь нэмэгдээд одоо 18 гишүүн, 6 ажиглагч гишүүн орон байгаа бөгөөд 62 улсын 800 гаруй эрдэм шинжилгээний төв, их сургуулиудтай идэвхтэй хамтын ажиллагаатай ажиллаж байна.

Манай орон институтдээ олон арван эрдэмтэн судлаачаа илгээж, докторын зэрэг хамгаалуулж, онолын болон туршлагын судалгааг орон орны эрдэмтэдтэй хамтран амжилттай хийж байна. Манай эрдэмтэд институтын удирдах бүрэлдэхүүнд нь багтаж маш идэвхтэй ажиллаж ирсэн. Академич Н.Содном гуай гэхэд л хэд хэдэн удаа ЦШНИ-ийн дэд захирлаар томилогдон ажиллаж байсан. Профессор Д.Чүлтэм багш маань Цөмийн асуудлын лабораторийн орлогч захирлаар, профессор Д.Сангаа Нейтроны физикийн орлогч захирлаар ажиллаж байсныг хэлмээр байна. Одоо төрийн соёрхолт математикч О.Чулуунбаатар Мэдээллийн технологийн лабораторийн орлогч захирлаар ажиллаж байна.

-Яриа маань ерөнхийгөөсөө нарийн руу шилжив гэгчээр ОУАЭА, ЦШНИ-гээс эхэлсэн яриа маань Монголынхоо Цөмийн энергийн комисс дээр тогтох цаг болсон шиг байна.

– Цөмийн энергийн комисс маань дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрддэг. Дарга нь Ерөнхий сайд, орлогч дарга нь БСШУС-ын сайд. Яам, агентлагийн дарга нар оролцсон 13 гишүүнтэй. Мөн дэргэдээ орон тооны бус “Эрдэмтдийн зөвлөл”, “Цацрагийн аюулгүйн зөвлөл”-тэй. Өдөр тутмын ажлыг Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга зохицуулдаг. Манай комиссын зорилтыг “Монгол Улсад цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, судалгааг хөгжүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулах зохицуулахад оршино” гэж ЦЭК-ын дүрэмд тодорхойлсон байдаг.

Ер нь комиссын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан л даа.

Ажлын алба байгуулагдсан цагаас хойш салбарын хууль эрх зүйн орчинг сайжруулж боловсронгуй болгох чиглэлд голлон анхаарч ажиллалаа. Бид хуультай, төрөөс баримтлах бодлоготой улс. Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан. Хуулийн үзэл баримтлалаа батлууллаа. 1983 онд батлагдсан “Цацрагийн аюулгүйн норм ЦАН-83”, “Цацрагийн ариун цэврийн үндсэн дурэм ЦАЦҮД-83”-аа бид шинэчиллээ.

Манай Ажлын албанаас өнгөрсөн 4 жилд “Цацрагийн аюулгүйн норм”, “Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм”, “Цацрагтай холбоотой үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагын цацрагийн аюулгүйн албаны дүрэм”, “Цацрагийн аюулгүй байдлыг хангах нэгдсэн төлөвлөгөө” гэсэн үйл ажиллагаа, хамгаалалт, аюулгүй байдалтай холбоотой ерөнхий, үндсэн дүрмүүдээ гаргасан.

Цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой “Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул судалгааны цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Хүдрийн олборлолт, боловсруулалтаас үүсэх цацраг идэвхт хаягдлын менежмэнтийн дүрэм”, “Цацраг идэвхт ашигт малтмалыг олборлох, боловсруулах үйл ажиллагаанд мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”, мөн цацрагийн үүсгүүртэй холбоотой “Цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангах дүрэм” “Суурин цөмийн хэмжүүр ашиглахад мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Зөөврийн цөмийн хэмжүүр ашиглахад мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Цооногийн каротажийн судалгаанд цацраг идэвхт битүү үүсгүүр ашиглахад мөрдөх цацрагийн аюулгүйн дүрэм”-ийг боловсруулж комиссын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж, Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж чадсан. Одоо харахад чамлахааргүй олон баримт бичиг. Манай салбарын олон мэргэжилтэн оролцож ажилласан.

Гол нь олон улсын байгууллагуудын дүрэм журмыг өөрийн орны эрх зүйн орчинд нийцүүлэн, өндөр хөгжилтэй орнуудад ч тавигдаж байгаа аюулгүй ажиллагааны шаардлагад хүргэхийг зорьсон. Шинээр батлагдсан дүрмүүдийг зорилтот хэрэглэгчдэд сурталчлах зорилгоор цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолт хийдэг, судалгаа шинжилгээ, аж үйлдвэр, эмнэлгийн салбарын цацрагийн үүсгүүр ашиглаж байгаа 140 гаруй байгууллагын ажилтан, мэргэжилтнүүдэд танилцуулах ажлыг зохион байгууллаа. Энэ бас л аюулгүй ажиллагааны соёлд сургах томоохон ажлын нэг болсон байх.

-Нэлээд олон дүрэм журам байна шүү. Одоо батлуулахаар бэлтгэж байгаа юм уу, манайд байхгүй байгаа дүрэм бий юу?

-Бас хэдэн дүрэм бий. “Цацраг идэвхт материалыг аюулгүй тээвэрлэх дүрэм”, “Байгалийн гаралтай цацраг идэвхт материалд хяналт, мониторинг хийх дүрэм” гээд хэд хэдэн чухал дүрмийн төслүүд бараг бэлэн болсон. Мөн Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэх зорилгоор “Рентген кабинет, ионжуулагч туяа үүсгэгч аппарат төхөөрөмжийг ашиглах, суурилуулах болон рентген шинжилгээ хийх үед мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм” өнгөрсөн онд хүчингүй болсон. Тус дүрмийг энэ онд багтаан шинэчлэн боловсруулж батлуулах ажлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч нартай хамтран хийхээр төлөвлөөд байна.

-Манайх одоогоор АЦС байхгүй, дээр нь Цөмийн зэвсэггүй бүс учраас цөмийн эрчим хүчнээс ангид, энэ талын асуудал биднээс хол гэсэн ойлголт бас байна уу?

-Үнэн хэрэгтээ бид цөмийн салбарыг хөгжүүлж, ашиглаж яваа орчин үеийн улсын л нэг. Шинжлэх ухааны академи, Их сургууль дээр цөмийн судалгааны анхны лабораториуд байгуулж байсан нь ХХ зуун, БНМАУ-ын үеийн явдал.

Одоо манайд тархи мэдрэл, зүрх судас, элэг, уушги, гэмтлийн зэрэг бүхий л өвчнийг оношлох, эмчлэхэд цөмийн технологи ашиглаж байгаа. Малын халдварт өвчнийг тандах, эмчлэх, вакцин боловсруулахаас эхлээд үр тарианы шинэ сорт гаргах, ургац нэмэгдүүлэхэд ашиглаж байна. Байгаль орчин, геологи, аж үйлдвэрийн салбарт цөмийн технологи хэрхэн ашиглаж буйг тайлбарлавал нэлээн цаг авах байх. Хил гаалийн албанд цөмийн технологиор ачаа тээш, чингэлгүүдийг нэвт скайнердаад доторх барааг тодорхойлдог болсноор цаг хүч хэмнэх төдийгүй, үндэснийхээ аюулгүй байдлаа хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

Бид энэ бүхэнд ашиглаж байгаа цацрагийн үүсгүүрүүдийг хүний эрүүл мэнд, байгаль орчинд хор нөлөө үзүүлэхээс сэргийлэн хянаж, холбогдох мэргэжилтнүүдийг нь сургаж, дадлагажуулдаг. Бас шинжлэх ухааны судалгаа явуулах, салбарын ололт амжилтыг түгээн сурталчлахад ч онцгой анхаардаг.

Сонирхуулахад цацраг бол орчин үеийн хамгийн сайн ариутгагч. Ялангуяа хүнсний салбарын. Манай дэлгүүрийн лангуунууд дээр байгаа, далайн цаанаас ирсэн, муудахгүй уддаг жимс, соёолж ялзардаггүй ногоонууд чинь зарим нь цацрагаар ариутгагдсан болоод л тэр шүү дээ. Манай газар тариалангийн салбарынхан бүтээгдэхүүнээ цацрагаар ариутгаад, паразитуудыг нь устгаж чадвал ядаж л төмс, сонгино нь лангуун дээрээ соёолохгүй удаан хадгалах боломжтой болно.

Одоо дэлхий даяараа хүнсний бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслээс гадна шуудан захидлыг цацрагаар ариутгаж эхлээд байгаа. Олон төрлийн өвчин, нян бактер тархахаас сэргийлсэн том алхамд тооцогдоод байна.Хэдэн жилийн өмнө бид цацрагаар цаасан мөнгө ариутгаж туршсан юм. Мөнгөн дэвсгэрт бол хүний гар дамжиж хамгийн их бохирддог төдийгүй, нян бактер үржихэд таатай дулаан орчинд, хүний биеийн илчээр бүлээн хадгалагддаг эд, манайхан анзаардаггүй болохоос. Ионжуулагч цацрагаар шарсны дараа мөнгөнд наалдсан нян, бактерийн 60 илүү хувь ариутгагдсан дүн гарч билээ. Бидэнд зөөврийн хүчтэй шарах төхөөрөмж байхгүй, дээр нь банкны мөнгөн дэвсгэртийн аюулгүй байдлыг хангаж чадахгүйгээс түр хойш тавьсан. Манайд банкууд шинэчлэгдэж, бэлэн бус тооцооны хэлбэр түрж ирсэн үе ч давхацсан.

-Манайд хэрэглээд дууссан цацраг идэвхт изотопуудыг яадаг вэ?

-Бид изотоп хэрэглэдэг байгууллагуудад “авсан улс орон руугаа эргүүлэн тушаах” байдлаар гэрээ хэлэлцээр хийхийг зөвлөж байгаа. Изотопыг дахин реактор дээр шарж “цэнэглээд” л ашигладаг учраас нийлүүлэгч нарт ч боломжтой хувилбар л даа. Гагцхүү аюултай ачааны тээвэрлэлт, бичиг баримтын бүрдүүлэлт, тусгай зөвшөөрөл, тэдгээрийн төлбөрөөс болоод амьдралд хэрэгжихгүй байна. Яг одоогоор бол манай ажлын албаны Изотоп конторт л хадгалдаг. Энэ байгууламж маань 1987онд байгуулагдсан, улсын хэмжээнд цөмийн болон цацраг идэвхт үүсгүүрийг төвлөрүүлэн хадгалах, тээвэрлэх, булшлах чиг үүрэгтэй. Булшилна гэхээр гадны орны цөмийн хаягдал, ашигласан түлш гэж ойлгож болохгүй. Манай хуулиар энэ чиглэлийн үйл ажиллагаа хориотой.

2001 онд Цацрагийн хамгаалалт аюулгүй байдлын тухай хуулийг УИХ-аас хэлэлцэж байх үед манай нэг ахмад Их хурлын гишүүн “Цөмийн энергийн комиссын Изотоп контор” гэдэг гарчиг дотор чинь таван үгний дөрөв нь гадаад үг байна гэж шүүмжилж, биднийг хэцүү байдалд оруулж байсан санаанд орчихлоо. Цөмийн энергийн хуульд нэмэлт, өөрчлөлт орох үед цөмийн хаягдал, цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, олон улсын хэд хэдэн гэрээ конвенцид нэгдэн орох талаар тантай ярилцаж болно.

-Та ярианы төгсгөлд өөрийнхөө тухай жаахан хуучлаач. Манай сэтгүүл зүйн ярилцлагын практикт байдаг уламжлал юм даа.

– Миний хувьд Нийслэлийн 24 дүгээр дунд сургуулийг дүүргээд МУИС-ийн Физик математикийн факультетэд суралцаж, цөмийн физикээр мэргэшиж төгссөн. Төгсөөд МУИС-ийн анхны гурван магистрийн нэгээр суралцаад 1992 онд Эрүүл ахуй халдвар нян судлалын улсын институтын Цацрагийн хяналтын төв лабораторид орж физикч-инженерээс ажлын гараагаа эхэлсэн. 27 дахь жилдээ цацрагийн хяналт, цөмийн физикийн технологи, цөмийн энергийн салбарт ажиллаж байна. Улсын мэргэжлийн хяналтын газар, Цөмийн энергийн комисс, Цөмийн энергийн газар, Физик технологийн хүрээлэнгийн олон сайхан хамт олонтой ажиллах завшаан тохиолдсоноо их хувь заяа гэж бодож явдаг.

Харин би багшийнхаа надад онцлон ярьж байсан нэг зүйлийг нийт уншигчдадаа хүргэж болох уу? Д.Сүхбаатар жанжны хэлсэн үг л дээ. Чүлтэм багш “Монголчууд юм хийж чадахгүй хэмээгчид, үл бүтэгчдэд”зориулж жанжинаас хариу талбиж хэлсэн үг гэдэг байсан. “Манай цөөхөн ядуулаг Монгол Улс энэ зүйл их хэргийг оролдон тэнгэрийн дор, дэлхий дээр эрдэмтэн хүний биеийг олж төрсөн нь гайхамшиг зохиол, эхийн хэвлийгээс гарч нялх нялзрайгаас эцэг, эхийн хүмүүжүүлэн тэжээх асралд дэгжиж, өдрийг түлхэн өссөөр бие тэгшрэн, санаа олж хүмүүжсэний хойно хэдий мэргэн, мунхаг адил үгүй, хучирхэг буурай өөр боловч, аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг аяндаа тогтоно. Эв санал нэгдвэл орчлонгийн түмэн бодисыг гийгүүлэн авч хүчтэнийг хураан авч чадна”. Дараагийн параграф нь Сүхбаатарын хөшөөний нүүрэн талд байдаг даа. Энд шинжлэх ухаан, байгалийн хууль, хувь хүний хүмүүжил, боловсрол, эв эе гээд бүхий л зүйлийг багтааж уран яруу хэлсэн байгаа юм. Эцэст нь “Ташаагүй үнэн болохыг би батлан өгүүлнэ” гэдэг юм билээ.

-За баярлалаа. Танд сайн сайхныг ерөөе.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Цолмон: Ээлжит бус чуулган хуралдуулах УИХ-ын даргын захирамж гараагүй байна

УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгоос дараахь тодруулгыг авлаа.


-Ерөнхийлөгчийн зүгээс энэ сарын 1-ний дотор ээлжит бус чуулган хуралдуулах санал хүргүүлсэн. Гэтэл энэ санал хэрэгжсэнгүй. Ээлжит бус чуулганы тов хэзээ зарлагдах вэ?

-Ээлжит бус чуулган зарлана гэсэн чиглэлтэй байгаа. УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, шийднэ. Ээлжит бус чуулган зарлахад УИХ-ын даргын захирамж гардаг. Өнөөдрийн байдлаар захирамж гараагүй. Захирамж дээр хэлэлцэх асуудлын тов, хугацаа, юу хэлэлцэх асуудлуудыг зааж өгдөг. Захирамж гараагүй байгаа учраас хэзээ хуралдахыг хэлэх боломжгүй байна. Гэхдээ сүүлд хуралдсан УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар ээлжит бус чуулган хуралдуулах нь зүйтэй гэж шийдсэн.

-Өнгөрсөн чуулганаар хэлэлцэх ёстой байсан асуудлууд гишүүдийн бойкотоос болж хугацаандаа багтаагүй. Ээлжит бус чуулганаар нэн яаралтай хэлэлцвэл зохих ямар асуудлууд байна вэ?

-Өнгөрсөн долоо хоногт хуулийн төслийн хэлэлцүүлгүүд болсон. Татварын багц хууль, Худалдан авах ажиллагааны тухай, УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулиар хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлэг хийсэн эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцэх хэрэгтэй.

Чуулган чуулахгүй байна гээд гишүүд амраад явчихсан гэсэн үг биш. Төрийн ордонд сая л гэхэд Татварын багц хуулийн ажлын хэсэг хуралдаж байх жишээтэй. Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийн ажлын хэсэг нэлээд хуралдаж, цаасан дээрх ажлаа хийж байна.

-Хаврын чуулганаас эхлэн гишүүд хурууны хээгээрээ ирцээ бүртгүүлж, санал өгдөг болох шийдвэр гарсан. Үүний бэлтгэл ажил ямар явцтай байгаа вэ?

-Бид техникийн шийдлүүдийг танилцуулсан. УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл технологийн хэлтэс гэж бий. Тус хэлтсийнхэн өдөр, шөнөгүй ажиллаж байгаа. Бэлтгэл ажлын талаар надад өдөр тутам мэдээлдэг. Ирж байгаа мэдээллээр ямар нэгэн саад бэрхшээл гараагүй, ажил хэвийн үргэлжилж байна. Хурууны хээний технологи нэлээд хөгжсөн. Иргэний бүртгэлд хурууны хээгээр бүртгэдэг ч юм уу. Хамгийн наад захын жишээ гэхэд хурууны хээгээр гар утсаа түгждэг болсон. Үүнээс хангалттай туршилт хийгдчихсэн гэж ойлгож байгаа. Бид ямар ч байсан хуулийн хугацаандаа бэлэн болгохоор ажиллаж байна.

-Ямар нэгэн техникийн саатал гарч, санал хураалтад сөргөөр нөлөөлөх вий гэсэн болгоомжлол олон нийтийн дунд гараад байгаа шүү дээ?

-Ийм асуудал үүсэхгүй байхаар бид ажлаа зохион байгуулна. Ажлын хэсэг байгуулна. Ажлын хэсэгт АН-ын бүлгээс нэг, МАН-ын бүлгээс нэг, Тагнуулын ерөнхий газрын технологийн чиглэлийн хүмүүс орно. Төхөөрөмжөө суурилуулчихаад дөрөвдүгээр сарын 5-нд хаврын ээлжит чуулган эхлэхэд асаагаад хэрэглэнэ гэсэн үг биш. Эхлээд ажлын хэсэг туршиж үзнэ.

Үнэхээр алдаа заагаад болохгүй байвал дөрөвдүгээр сарын 5-нд үүнийг хэрэгжүүлэх боломжгүй болно. Надад ирсэн мэдээллээр одоогийн байдлаар ажил хэвийн, баталсан төлөвлөгөөний дагуу явж байгаа.

-Хурууны хээг таних тоног төхөөрөмж хэр баталгаатай вэ?

-Баталгаатай төхөөрөмж оруулж ирж байгаа.

-Нийт хэдэн төгрөгийн өртөг гарав?

-Аль болох төсөвт дарамт учруулахгүй байх талаас нь хийж байна. Хамгийн хямд талаас хамгийн зөв оновчтой шийдлийг гаргаж хэрэглэхийг зорьсон. Ерөнхийдөө тоног төхөөрөмжийг бүгдийг нь шинэчилнэ гэхээр их хэмжээний хөрөнгө гарна.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм

Гуравдугаар сарын 07-нд болох үйл явдал

10.00 цагт “Галаkси тауэр”-т “Монгол-Сингапур хамтарсан экспорт болон хөрөнгө оруулалтын форум” болно. Утас: 99720085, 94151420

11.00 цагт Баянзүрх дүүргийн X хороонд нийслэлийн 142 дугаар сургуулийн нээлтийн ёслол болно. Утас: 70119921, 99981139, 99268461

11.00 цагт Төрийн ордонд “Хөгжлийн түлхүүр эмэгтэйчүүд” ТББ-аас “Манлайлагч эмэгтэйчүүдийн эв нэгдэл” Их хурал зохион байгуулна.

14.00 цагт Төрийн ордонд “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” үндэсний чуулган болно. Утас: 99534333, 88725000

15.30 цагт Гадаад харилцааны яаманд “Элчин сайдууд ба сэтгүүлчид” уулзалт болно.

18.00 цагт “Лава Лоунж”-д Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтсан “Хатан гоо” үдшийн цэнгүүн болно. Утас: 88103324

Categories
мэдээ цаг-үе

Д.Цэрэнсамбуу: Манай театр нийгэм рүү толио тусгаж, “Бүсгүйн зурвас”-ыг дугтуйлж илгээлээ

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Улсын драмын эрдмийн театрын захирал Д.Цэрэнсамбуутай уулзаж ярилцлаа.


-УДЭТ-аар олон түмэндээ сонсгох сонин сайхан их байна уу?

-Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театр үүсэн байгуулагдаад энэ 2019 онд наян найм дахь жилтэйгээ золголоо. 1931 онд тулгын чулуугаа тулсан театр шүү дээ. Манай театрын хамт олон энэ гахай жилдээ ихийг хийж бүтээх маш их урам зоригтой орлоо. Энэ онд дэвшүүлсэн зорилт, хийхээр төлөвлөсөн ажлуудаа хамт олноороо ярилцаад, төлөвлөгөө хөтөлбөрөө боловсруулаад ажил ид бужигнаж байна. Манай хамт олон урьд жилүүдэд урам зориггүй байгаагүй л дээ. Гэхдээ яагаад урам зоригтой уран бүтээлдээ шамдан орлоо гээд байна вэ гэхээр төр засгаас бидний ажилд их дэмжлэг үзүүлж байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Соёл урлагийн үндэсний зөвлөлийг байгууллаа. Өнгөрөгч онд байгуулагдсан энэ зөвлөл энэ хоёрдугаар сарын эхээр анхны хурлаа хийлээ. Үүнийг бид Монгол Улсын Засгийн газраас манай салбарын үйл ажиллагаанд анхаарч, дэмжлэг үзүүлж байна гэж ойлгож байгаа. Нөгөөтэйгүүр энэ оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн албаны шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Манай урлагийн байгууллагынхан чинь төрийн үйлчилгээний албан хаагчид шүү дээ. Бидний үйл ажиллагааг дэмжсэн төрийн олон тогтоол, шийдвэр, журмууд хэрэгжиж байна. Манай театраар жишээлэхэд ажилтан, албан хаагчдын цалингийн сан гуч гаруй хувиар өссөн.

-Төрөөс цалингийн төсвийг нэмжээ дээ?

-Төсвөөс цалингийн санг нэмсэн. Бүр тодруулаад хэлбэл, энэ оны эхнээс Монгол Улсын соёл, урлагийн салбарынхан, урлагийн байгууллагуудын орлогыг тэглэсэн. Өөрөөр хэлбэл 2019 онд хэрэгжүүлэх төсвийн хуулиараа санхүүгийн хариуцлагагүй болгочихож байгаа юм. Өмнө нь театрын үйл ажиллагааны тодорхой хувийг өөрсдөө үйл ажиллагаа явуулж олсон орлогоороо санхүүжүүлж байсан. Ус, цахилгаан, дулаан зэрэг тогтмол зардлуудыг төр санхүүжүүлж эхэлсэн. Төр дэмжлээ гээд бид зүгээр суугаад байхгүй. Олсон орлогоо байгууллага хамт олондоо зарцуулах эрх олгосноор их дэмжлэг болж байна. Төрийн харьяалалтай театрууд чинь урьд нь шинэ уран бүтээл хийхэд төсөв зардлыг нь төрөөс олгодог байсан. Ерэн онд улс орон зах зээлийн эдийн засаг, нийгмийн өөр тогтолцоонд шилжсэнээс хойш сүүлийн гучаад жилд анх удаа шинэ хийх уран бүтээлийн үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүллээ. Төрийн энэ их дэмжлэгт уран бүтээлчид маань их урамшиж байгаа. Түрүү жилүүдийн оны эхэнд бид чинь эдийн засгийн хувьд бүх юм тэглэчихдэг байлаа. Шинэ уран бүтээл хийх болоход мөнгөтэй хүний хаалга тогшоод явдаг байсан. Энэ жил харин төр, түмэн олон маань хайр халамж, дэмжлэг туслалцаа үзүүлсэнд маш их баярлаж байна. Яагаад түмэн олны хайр халамж гээд байна гэхээр энэ дэмжлэгийг Засгийн газраас хэдий олгож байгаа ч Монгол Улсын татвар төлөгчдийн маань мөнгө шүү дээ. Тиймээс УДЭТ-ын хамт олон гуравдугаар сарын 1-ний өдөр шинэ уран бүтээл хийснийхээ нээлтийг хийх гэж байна.

-Хэний зохиолоор найруулсан жүжиг толилуулах гэж байна?

-Ер нь энэ онд манай хамт олон хэд хэдэн шинэ уран бүтээл хийхээр төлөвлөсөн. Манай театр 2017 онд “Драма-21” гэсэн таван жилийн хөтөлбөр боловсруулсан юм. Урьд нь найман жилийн хөтөлбөр боловсруулаад, ажил болгон өндөрлөсөн. “Драма-21” хөтөлбөр 2021 онд дуусна. Бид энэ хөтөлбөрийнхөө уран бүтээлийн үйлдвэрлэл, урын сангийн бодлогодоо дүгнэлт хийсэн. Ер нь сүүлийн жилүүдэд монгол зохиолын хомсдолтой холбоотойгоор орчуулгын жүжгүүдийг тайзнаа нэлээд тавьж. Тайз, дэлгэцийн бүтээл хийж байгаа театр, урлагийн байгууллагуудад ний нуугүй хэлэхэд зохиолын хомсдол маш их байгаа. Энэ бол бидний хамгийн тулгамдсан асуудлын нэг. Цаагуураа оюуны бүтээлийг үнэлдэг үнэлэмжтэй ч холбоотой. Тиймээс 2017-2021 он дуустал хэрэгжүүлэх хөтөлбөр, шинээр тайзны бүтээл болгох урын сангийн бодлогодоо анхаарч уран бүтээлийн 70 орчим хувийг үндэсний жүжиг, монгол контент бүтээнэ гэж төлөвлөсөн. Энэ онд гэхэд монгол жүжгүүд тавихаар болсон. Үүний эхнийх нь зохиолч, яруу найрагч Лувсандоржийн Өлзийтөгсийн зохиол “Бүсгүйн зурвас” хэмээх нийгмийн уянгын драмын жүжгийг театрын уран сайхны зөвлөл, мэргэдийн зөвлөлөөрөө хэлэлцээд тайзнаа толилуулахад болно гэж хүлээж авлаа. Манайх хэдэн жилийн өмнөөс жүжгийн зохиолын уралдаан зарлаж ирсэн. Энэ жүжиг уралдаанд тухайн үедээ шалгараагүй юм. “Ярилцлага” хэмээх богиновтор уг зохиолын сюжьет нь манай төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарт их таалагдсан шиг байгаа юм.

Бүсгүйн зурвас-ыг хүлээн авч, баталсан уран сайхны экспертийн тэргүүлэгчийн хувьд ямархан санагдав?

-Театрыг нийгмийн толь гэдэг. Энэ жүжиг нийгмийг тольдохдоо зарим хэсгүүдэд фокусаа нарийн тусгаж, театр нийгмийн толь гэсэн үүргээ биелүүлжээ гэж үзлээ. Үзэгч олны анхаарлыг татах уран бүтээл болсон гэж хэлэхэд миний хувьд таатай байна.

-Сэтгүүлч бүсгүйн тухай жүжиг гэсэн үү?

-Энэ жүжгийн тухай ийм тийм гэсэн тайлбар хиймээргүй байна. Товчхондоо, жүжгийн үндсэн обьект нь нэг улстөрч хүний амьдрал дээр түшиглэж, сэтгүүлчийн дүрийн оролцоотой, туслах дүрүүдтэй ийм бүтээл. Ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг ажиллаж, уран сайхны удирдагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Найдангийн Ганхуяг оролцлоо. Мөн хөдөлгөөний найруулагчаар соёлын тэргүүний ажилтан, бүжиг дэглээч Г.Ган-Очир, ассистент найруулагчаар соёлын тэргүүний ажилтан А.Чингүн, туслах найруулагчаар О.Итгэл, гэрлийн найруулагчаар соёлын тэргүүний ажилтан Ц.Эрдэнэбат, дууны найруулагчаар соёлын тэргүүний ажилтан Я.Батсайхан нар ажиллалаа. Жүжгийн дууг Чинбат зохиосон.

-Дүрүүдэд хэн хэн тоглов?

-Энэ жүжиг хоёр бүрэлдэхүүнтэй. Жүжгийн гол дүр Архайд гавьяат жүжигчин Бэх-Очирын Жаргалсайхан, соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, сэтгүүлч бүсгүй Итгэлд залуу жүжигчин Б.Золзаяа, соёлын тэргүүний ажилтан М.Тогтохжаргал, Туяад гавьяат жүжигчин Г.Урнаа, Ж.Оюундарь, Ирээдүйд соёлын тэргүүний ажилтан Б.Шинэбаяр, Номинд Б.Асардарь, Сонины эрхлэгчид ардын жүжигчин С.Сарантуяа, Болдод гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар, Доржид соёлын тэргүүний ажилтан Ж.Пүрэвдорж, Сайнбилэгт жүжигчин Э.Тодгэрэл, Архайн залуу насны дүрд О.Сүххуяг, Туяагийн залуу насанд Ц.Цэлмүүн, Нарангоод Ц.Цэлмүүн нар тоглоно. Мэдээж олны хэсэгт манай театрын залуу уран бүтээлчид оролцох юм. Жүжгийг нэг өгүүлбэрээр илэрхийл гэвэл “Жүжиг мэт амьдралд-амьдарч буй мэт жүжиглэсээр орших…” тухай юм. Товчхондоо театр нийгэм рүү зурвас илгээхээр хаяглаад дугтуйд хийгээд бэлдчихлээ. Гуравдугаар сарын 1-нээс дугтуйгаа задлах гэж байна.

-Та Үндэсний зохиолын хомсдол их байна гэлээ. Харин ч танай театр түүхэн голдуу жүжгийн урын сан ихтэй биш үү?

-Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, “Атга нөж”, зохиолч Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” зэрэг олон сайхан жүжгүүд тавигдсан л даа. Н.Наранбаатар найруулагч залуухан байхдаа 2004 онд алдарт сэтгүүлч Ц.Балдоржийн зохиолоор “Шөнө амталсан нулимс” гэдэг сонирхолтой жүжиг тавьж байсан. Энэ жүжиг бол театр толиныхоо тусгалыг нийгэм рүү харуулсны тод жишээ болсон драм. Ийм нийгмийн драмыг бид тавьж байх ёстой. “Бүсгүйн зурвас”-ын зохиолч Л.Өлзийтөгсийн бүтээлүүд олон өнгө будагтай, өвөрмөц уран бүтээлч. Шүлгүүдийг нь уншиж байхад драматург явж байгаа нь ажиглагддаг. Ийм авьяас билэгт зохиолч театртай хамтран жүжгийн уран бүтээл туурвиж байгаад олзуурхаж байгаа. Ямар бүтээл хэрхэн хийснийг ард түмэн шүүнэ. Театрт хүрэлцэн ирж үзэхэд нэгийг хэлж, хоёрыг сануулсан бүтээл болсон гэхэд эргэлзэхгүй байна.

-Монголын үгийн урлагийн бурхан туурвилч, Монголдоо Шекспир гээд хэлчихэд хол дэгс болохгүй жүжгийн гайхамшигтай зохиолч, театр урлагийн уран бүтээлийн их мастер, хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуайг танай театрын тайзнаас Өнжүүлийн бор толгод руу нь үдсэн дээ…

-Монголын шинэ цагийн театрын урлаг үүссэн тэртээх мянга есөн зун гучаад оноос үе үеийн зохиолч, найруулагч, эх зохиогч нар төрөн гарсан. Зохиогч бол үндсэндээ театрын саалийн үнээ шүү дээ. Д.Намдаг, Л.Ванган, Э.Оюун нарын үе үеийн зохиолчид, жар далаад онд төрийн шагналт зохиолч Дэмбээгийн Мягмар, ерээд онд Бавуугийн Лхагвасүрэн ах яах аргагүй манай саалийн үнээ байсан. Цаашдаа ч бүтээл нь манай театрт он удаан жил тоглогдоно гэдэгт итгэлтэй байна. Манай театрт тавигдсан анхны бүтээл нь “Үгүйлэгдсэн хайр” жүжиг. Ерэн найман онд “Тамгагүй төр” жүжиг нь тавигдсанаас хойш бүтэн хорин жил тасралтгүй тоглогдлоо. Тэгээд “Сарны цагаан цус”, “Атга нөж” гэсэн алдартай бүтээлүүд нь театрын урын санд орж ирсэн дээ. Энэ их бичгийн хүмүүн тэнгэрт дэвшсэнд гүнээ харамсаж байна. “Бурхан тэнгэр билгүүн төгөлдөр эл уран бүтээлчийг өөрийн элч зардас болгох гээд арай эрт аваад явчихсан юм бол уу” гэж жаахан тайтгарах юм. Тэр их хүмүүн өөрийнхөө гайхамшигт бүтээлүүд амилсан театрын тайзнаасаа мөнхийн нутгаа зорьсон доо.

-Д.Урианхай, Уриадайн Шигүүргэ, Б.Цогнэмэх, П.Батхуяг нарын олон зохиолчдын жүжгийн түүврүүд ойрын жилүүдэд гарсан. Энэ жилийн богино өгүүллэгийн Утгын чимэг наадмын тэргүүн хүүрнэлч болсон Сольтогтохын Дамдиндоржийн ч Ортоом гэж маш сайн жүжгийн зохиол байдаг. Тавигдаагүй ийм олон бүтээл байсаар атал жүжгийн зохиолын хомсдолтой байна гэдэг хачин юм даа?

-Аливаа уран бүтээл гэдэг зохиогчийн сэтгэлийн эмзэглэл шингэсэн зүйл. Манай театрын урын сангийн бодлого гэж бий. Дэлхийн соёлт хүн төрөлхтний оюуны санд хүлээн зөвшөөрөгдсөн сонгодог бүтээлүүд энд мэдээж багтаж таарна. Хүүхэд, залуучуудын сэдэвтэй бүтээлүүд тун чухал хэрэгтэй байна. Хүүхдүүдэд бид театр урлагаар дамжуулж соён гэгээрүүлэх чиглэлийн ажлыг их хийх ёстой. Уран бүтээлийн сонголт маш хариуцлагатай байх учиртай. Манай уран бүтээлийн удирдлагууд, уран сайхны удирдагч, найруулагчид, уран сайхны зөвлөл гол сонголтыг хийдэг. Театрын захирал бол ажил үйлчилгээ явуулах нөхцлийг нь л бүрдүүлдэг дуулгавартай зарц юм шүү дээ. Зохиогчид сайхан бүтээлүүд их бичиж байна. Гэхдээ сонголт хийх эрх нь бас театрт байгаа. Сонголт хийнэ гэдэг том хариуцлага. Энэ жил бид театрын уран бүтээлийн салхивчийг их томоор онгойлгож байгаа. Бид Монголынхоо гурван ч бүтээлийг тайзнаа тавина. Эхнийх нь “Бүсгүйн зурвас”. Удаад нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтран хүүхдийн сэдэвт том хэмжээний бүтээл хийхээр жүжгийн зохиолын уралдаан зарлаж байгаа. Ирэх сарын эхнээс зохиолоо авч эхэлнэ. Болж өгвөл эхний хагас жилд багтааж тайзны бүтээл болгохоор мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Гуравдахь нь Үзвэрийн жилийнхээ нээлтийн шинэ уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа. Театрын уран бүтээлийн салхивчийг том хэмжээнд онгойлгоно гэж би түрүүн хэллээ дээ.

-Салхивчаа яаж онгойлгоно гэж?

-УДЭТ-ын тайз гэдэг энд ажиллаж байгаа найруулагч Найдандоржийн ч, Наранбаатарын ч өмч биш. Эрдмийн театрын босго өндөр. Манай театрын босго өндөр байх ч ёстой. Дорноговийн “Саран хөхөө” театрын найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Пүрэвдорж ч юм уу, хэн ч бай багаараа ирээд УДЭТ-т уран бүтээл хийх нөхцөлийг хангаж өгч байгаа. Зураач, хөгжмийн зохиолч, жүжгийн зохиолч гээд авторуудад “Манай уран бүтээлийн салхивч нээлттэй шүү” гэж хэлж байна шүү дээ. Намар хийх бүтээлээ бас уралдаан зарлаж шалгаруулаад монгол контент бий болгоно.


Categories
мэдээ нийгэм

Шувуун хушуут одтой, харагчин туулай өдөр

Аргын тооллын гуравдугаар сарын 7, Бархасбадь гариг. Билгийн тооллын 1, Шувуун хушуут одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 7:21 цагт мандан, 18:43 цагт жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гаригийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.