Categories
мэдээ нийгэм

Ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье

Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 1011 удаагийн ахуйн гал түймэр гарч, түймрийн улмаас 13 хүн амь насаа алджээ. Үүний 9 нь том хүн, 4 нь хүүхэд байгаа юм.

Гал түймрийн шалтгаан нөхцөл нь айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй үйл ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэрэг хувь хүний санамсар болгоомжгүй байдлаас үүдэж байна.

Иймд:

-Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх, пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засч, хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх, цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах,

-Халуун үнс нурам, галтай хог хаягдлыг хогийн ил цэгт хаяхгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр болон цахилгаанаар ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримтлах,

-Пийшин, зуухны янданг дээврийн гадаргуугаас 50 см-ээс багагүй өндөртэйгээр гаргах, дээвэр таазнаас яндан хүртэл 50 см-ээс багагүй зайтай байх, пийшин зуух нь хананаас 1,25 см-ээс багагүй зайтай байх бөгөөд галлагааны амны өмнө 70х50 см-ийн металл хуудас, төмөр байрлуулах,

-Цахилгаан халаагуур, халаагчийг ашиглахдаа цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх,

-Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зайн хэмжээг баримтлах,

-Аж ахуй, нэгж байгууллагууд барилга байгууламжийн галын аюулгүй байдал, гал унтраах автомат тоног төхөөрөмж, дохиолол, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, хяналтын камер, харуул хамгаалалтыг сайжруулах, яаралтай үед холбогдох утасны дугаар жагсаалтыг тодотгох,

-Гал унтраах тусгай зориулалтын автомашин хүрэлцэн очих зам, гарц, барилга байгууламжийн авралтын зам, гарцыг чөлөөтэй байлгахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын Онцгой комиссын Шуурхай бүлэг Завхан аймагт ажиллав

Улсын Онцгой комиссын Шуурхай бүлэг Завхан аймагт ажиллаж, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.

Завхан аймгийн хувьд Алдархаан, Баянтэс, Баянхайрхан, Идэр, Их-Уул, Нөмрөг, Отгон, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэс, Тэлмэн, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Эрдэнэхайрхан, Яруу зэрэг 16 суманд хаваржилт хүндрэх төлөвтэй.

Аймгийн хэмжээнд 1501.4 мянган хээлтэгч мал байгаа бөгөөд 03 дугаар сарын 05-наас эхлэн төллөх учраас нэмэгдэл тэжээлд орох малын тоо нэмэгдэж өвс, тэжээл дутагдах, цаг уурын дулаарал хуурайшилттай холбоотойгоор говийн сумдад малын усан хангамж хүрэлцэхгүй нөхцөл байдал үүсч болзошгүй байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Засаг даргын захирамжаар сумдын малчин өрхийн 60 гаруй хувьд нь очиж өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцсан. Аймгийн нөөцөд бэлтгэсэн 144 тонн өвсийг үнэгүй, 90 тонн тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгож, малчдын болон сумдын аюулгүй нөөцөд бэлтгэсэн өвс, тэжээлийг зарцуулж дуусчээ.

Тиймээс хаваржилт хүндэрсэн сумдад улсын нөөцөөс өвс, тэжээлийг хямдралтай үнээр олгох, аймгийн нэгдсэн эмнэлэг болон Цагаанчулуут, Цагаанхайрхан, Идэр сумын Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн болон тусгай зориулалтын машиныг шийдвэрлэж өгөхийг Улсын онцгой комиссын Шуурхай бүлэгт уламжиллаа.

Саналын дагуу Засгийн газрын шийдвэрээр 900 тонн өвс, 680 тонн тэжээл, Цагаанхайрхан суманд түргэн тусламжийн автомашин, Яруу, Тосонцэнгэл, Тэс сумын ЗДТГ-т автомашин олгохоор тус тус шийдвэрлэснийг танилцуулсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“ОХУ-ын БОЛОВСРОЛЫН ҮЗЭСГЭЛЭН 2019”-д урьж байна

Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар Монгол Улсын иргэдийг Оросын Холбооны Улсын их дээд сургуулиудад тэтгэлгээр суралцуулах элсэлтийн нэгдсэн операторын үүрэгтэй ажиллаж байгаа бөгөөд, 2019 оны гуравдугаар сар 14-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах IV дэх удаагийн танилцуулах үзэсгэлэн /ОРОСЫН БОЛОВСРОЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2019/ Оросын шинжлэх ухаан, соёлын төв /РЦНК/-д болох тул ОХУ-д суралцах хүсэлтэй иргэд, оюутан залуусыг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Categories
мэдээ нийгэм

Профессор Кэй Минг Ченгтэй дээд боловсролын шинэчлэлийн талаар санал солилцлоо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Хонконгийн их сургуулийн Боловсролын сургуулийн Боловсролын бодлогын нэгжийн захирал, Профессор Кэй Минг Чэнг хүлээн авч уулзлаа.

БСШУСЯ-ны захиалгаар Хонконгийн их сургуулийн Боловсролын факультетын багш нар “Заахуй, суралцахуй болон үнэлгээ” сэдэвт тав хоногийн сургалтыг хөдөө орон нутгийн их, дээд сургуулийн 58 багшид явуулсан юм.

Уулзалтын эхэнд БСШУС-ын Сайд Ё.Баатарбилэг, Дээд боловсролын шинэчлэлийн үйл ажиллагааг олон улсын чиг хандлагатай нийцүүлэх бидний зорилтын хүрээнд Монголын нөхцөл байдалд тохирсон арга туршлагыг нутагшуулах, заахуй суралцахуйг дэлхийн жишгээр, сонирхолтой хэлбэрээр явуулж үр дүнтэй болгох, ажил олгогчийн хүсэн хүлээж буй төгсөгчийг сургуулиас гаргахад та бүхний сургалт хувь нэмрээ оруулж буйд талархаж байна гэлээ.

Дээд боловсролын шинэчлэл төслийн хүрээнд 2014 оноос эхлэн БНХАУ-ын Хонконгийн их сургуулиас зохион байгуулдаг “Дээд боловсролын маргааш” сэдэвт зуны сургалт болон Азийн их дээд сургуулийн зөвлөгөөнд Монголын дээд боловсролын салбарын 80 орчим багш, удирдах ажилтан, эрдэмтэн судлаачид хамрагдсан байна. Энэ удаа сургалтыг Монголд зохион байгуулж, Монголын нөхцөл байдалд тохирсон арга туршлагыг нутагшуулах, дэлхийн боловсролын чиг хандлагыг сургуулийн багш өөрийн хичээл сургалтад хэрхэн буулгах, сургалтаа үр дүнтэй болгох зэрэгт ахиц дэвшил гаргахад чиглэснээрээ онцлог юм.

Профессор, ноён Кэй Минг Ченг дээд боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэхдээ тогтолцоо, дээд боловсролын байгууллагууд, суралцах үйл ажиллагааны хэв маягт гурвууланд нь анхаарах хэрэгтэй талаар саналаа хуваалцлаа.

Categories
мэдээ улс-төр

Л.Оюун-Эрдэнэ: Олон асуудал авлигажсан төрийн сүлжээн дээр гацаж байна

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийг бүрэн хяналтдаа авлаа. 400 гаруй сая ам.долларын мөнгө угаалт хийсэн гэдэг хэрэг цагдаад шалгагдаад явж байна. Иргэд олон нийтээс бидэнд мэдээлэл ирж байна. Ц.Пүрэвтүвшин гэдэг хүүхэд манай аймагт 10 дугаар ангиа төгссөн, нутгийн хүүхэд. Хүүг минь битгий хэлмэгдүүлээрэй” гээд аав, ээж, ах дүү нар нь Ховдоос ярьж байна. Бидэнд асар их дарамт ирж байна. Бид Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргатайгаа хамт мафийн бүлэглэлийн эсрэг хатуу зогсоно.

Өчигдөр “Эрдэнэт”-ийн 49 хувийг луйвардаж авсан этгээдүүдийг шүүх сулласан байна. Мафийн бүлэглэлтэй тэмцэнэ гэдэг амь насаа алдахаар тэмцэл байсан. Тун удахгүй АТГ-ын дарга солигдоно.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Өнгөрсөн долоо хоногт бид ШШГЕГ-ын саатуулах байранд очсон. Тэнд хүний эрх зөрчигдөж байгааг бид олж харлаа. Өнөөдрийн дотор санхүүгийн хэргээр шалгагдаж байгаа эмэгтэйчүүдийг суллахыг шаардаж байна. Тэнд олон олон эмэгтэйчүүд байгаа. Бидний тэмцэл бол хулгай луйврыг зогсоох, стратегийн ордын ашгийг ард түмэнд хүртээх тэмцэл юм шүү.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

-“Эрдэнэт”-ээс дөнгөж сая ирлээ. Бондуудтай холбоотой асуудлыг цэгцлэх ёстой гэж бид хоёр жил ярилаа. Энэ яагаад цэгцрэхгүй байсан нь та бүхэнд тодорхой харагдаж байгаа байх. Олон асуудал авлигажсан төрийн сүлжээн дээр гацаж байна. Бид цаашдаа тэмцлээ үргэлжлүүлнэ. Ерөнхий сайд бидний тэмцэлд нэг байгаагаа удаа дараа илэрхийлж байгаа.УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийг бүрэн хяналтдаа авлаа. 400 гаруй сая ам.долларын мөнгө угаалт хийсэн гэдэг хэрэг цагдаад шалгагдаад явж байна. Иргэд олон нийтээс бидэнд мэдээлэл ирж байна. Ц.Пүрэвтүвшин гэдэг хүүхэд манай аймагт 10 дугаар ангиа төгссөн, нутгийн хүүхэд. Хүүг минь битгий хэлмэгдүүлээрэй” гээд аав, ээж, ах дүү нар нь Ховдоос ярьж байна. Бидэнд асар их дарамт ирж байна. Бид Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргатайгаа хамт мафийн бүлэглэлийн эсрэг хатуу зогсоно.

Өчигдөр “Эрдэнэт”-ийн 49 хувийг луйвардаж авсан этгээдүүдийг шүүх сулласан байна. Мафийн бүлэглэлтэй тэмцэнэ гэдэг амь насаа алдахаар тэмцэл байсан. Тун удахгүй АТГ-ын дарга солигдоно.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Өнгөрсөн долоо хоногт бид ШШГЕГ-ын саатуулах байранд очсон. Тэнд хүний эрх зөрчигдөж байгааг бид олж харлаа. Өнөөдрийн дотор санхүүгийн хэргээр шалгагдаж байгаа эмэгтэйчүүдийг суллахыг шаардаж байна. Тэнд олон олон эмэгтэйчүүд байгаа. Бидний тэмцэл бол хулгай луйврыг зогсоох, стратегийн ордын ашгийг ард түмэнд хүртээх тэмцэл юм шүү.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

-“Эрдэнэт”-ээс дөнгөж сая ирлээ. Бондуудтай холбоотой асуудлыг цэгцлэх ёстой гэж бид хоёр жил ярилаа. Энэ яагаад цэгцрэхгүй байсан нь та бүхэнд тодорхой харагдаж байгаа байх. Олон асуудал авлигажсан төрийн сүлжээн дээр гацаж байна. Бид цаашдаа тэмцлээ үргэлжлүүлнэ. Ерөнхий сайд бидний тэмцэлд нэг байгаагаа удаа дараа илэрхийлж байгаа.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Фэйсбүүк мессенжерээр явуулсан зурвас автоматаар устдаг болно

Өчигдөр Фэйсбүүк компани өөрийн мессэнжэр үйлчилгээг өндөр нууцлалтай, мессэж нь автоматаар сервэр дээрээс устгагддаг болгон өөрчлөх гэж байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг зарлажээ. Өөрийн блог хуудсанд нийтэлсэн мэдэгдэлдээ тэр Фэйсбүүкийг “хувийн нууцлалыг анхаарлын төвдөө тавьсан харилцааны платформ” болгоно хэмээн бичсэн байна. “Ирээдүйн харилцаа холбоо нь хувь хүмүүсийн хоорондоо дамжуулж байгаа мэдээлэл өндөр нууцлалтай, дундаас нь хэн нэгэн унших, чагнах боломжгүй, хуулбар нь хаа нэгтээ үүрд хадгалагддаггүй байх зарчим дээр суурилна гэдэгт би итгэлтэй байна. Ийм ирээгүйг бий болгохыг би хүсэж байна” гэж Марк Зукербэрг тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл Фэйсбүүк мессэнжэрээр илгээх мессэж нь нэг хүнээс нөгөө хүнд хүрэх хүртлээ кодлогдсон байх бөгөөд дунд нь ямар нэг сервер дээр хадгалагдаж үлдэхгүй байх ёстой гэнэ. Сүүлийн жилүүдэд хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг бусдад санамсаргүй болон санаатайгаар ашиглуулсан тухай дуулиан Фэйсбүүк компаниас салахгүй байгаа. Тиймээс Марк Зукербэрг ийм эрс өөрчлөлтийг хийхээр санаа шулуудсан бололтой. “Бид түүхийнхээ туршид нээлттэй зарчмыг баримталж ирсэн учраас Фэйсбүүкийг хувийн нууцлалыг дээдэлсэн платформ болж чадна гэдэгт олон хүн итгэхгүй байгааг би ойлгож байна. Гэхдээ бид хүмүүсийн хүсэл сонирхлын дагуу өөрчлөгдөж чаддаг болохоо харуулсаар ирсэн билээ” гэж тэр бичсэн байна. Ингэж хүмүүсийн мессэжийг сервэр дээрээ хадгалахгүй болсноор дэлхийн зарим улс орнууд Фэйсбүүк үйлчилгээг газар нутаг дээрээ хаах арга хэмжээ авах эрсдэл байгааг Зукербэрг хүлээн зөвшөөрчээ. Тэрээр ойрын жилүүдэд Фэйсбүүк компани дээр дурдсан өөрчлөлтүүдийг нэвтрүүлнэ гэж мэдэгдсэн байна. Одоогоор тус компанийн эзэмшдэг WhatsApp мессэнжэр хэрэглэгчийнхээ мессэжийг нэг хүнээс нөгөө хүн хүртэл нь кодлон дамжуулдаг. Тэгвэл цаашдаа Фэйсбүүкийн бүх үйлчилгээнд ийм зарчим нэвтрэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX наадам эхэллээ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Красноярскийн хязгаарын захирагч А.В.Усс-ын урилгаар Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд хүндэт зочноор оролцлоо. Наадмын нээлтийн ёслолд 6000 гаруй зочин төлөөлөгч, албаны хүмүүс, 59 орны 3000 гаруй тамирчин, дасгалжуулагч, 1000 гаруй уран бүтээлчид оролцсон ёслол төгөлдөр арга хэмжээ болж өнгөрлөө. Элчин сайд Б.Дэлгэрмаа арга хэмжээний хүрээнд “Универсиадын хотхон”-д зочилж, тус наадамд оролцож байгаа Үндэсний багийн хамт олонд хүндэтгэл үзүүлэн, Монгол Улсын төрийн далбааг Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадмын тэнгэрт мандуулах ёслолын ажиллагаанд оролцож, үндэсний баг тамирчиддаа амжилт хүсч, хамт зураг авахуулж, наадмын Зохион байгуулах комисст бэлэг дурсгалын зүйл гардуулав.

Манай үндэсний баг тамирчид цана, цанын орон зай баримжаалах, шорт трейк, уран гулгалт, фристайлын спортын таван төрөлд 16 тамирчин, 6 дасгалжуулагч, албаны 4 нийт 26 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Монголын баг тамирчид 1991 оны Японы Саппоро хотноо болсон Өвлийн Универсиад наадамд эхлэн оролцож байсан түүхтэй. Түүнээс хойш Монголын оюутан тамирчид 14 дэх удаагаа өвлийн Универсиад наадамд хүчээ сорьж байна. Энэ удаагийн наадамд уран гулгалт, цанын орон зай баримжаалах спорт, фристайлын төрөлд оролцож байна.

Тус ЭСЯ-аас “Азийн хүүхдүүд 2020” олон улсын спортын наадмын зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан нарын хүсэлтийн дагуу Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадмын ажлын зохион байгуулалт, явц, үйл ажиллагааг газар дээр нь үзэх, туршлага судлах зорилгоор тус наадмын зохион байгуулах хорооны гишүүд болох Монгол Улсын ЕТГ, ГХЯ, ХЗДХЯ, БСШУСЯ, ЭМЯ, ЭЗДТГ, МТХХГ зэрэг байгууллагын ажил мэргэжлийн хүмүүсийг 2019 оны 3 дугаар сарын 8-13-ны хооронд Красноярск хотноо айлчлуулан, универсиадын хаалтын ажиллагаа, тэмцээн уралдаан, соёлын арга хэмжээ болон спортын объектуудтай танилцуулах, Универсиадын Зохион байгуулах хорооны албаны хүмүүстэй хийх уулзалтыг зохион байгуулах болно.

Элчин сайд Б.Дэлгэрмаа Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадамд оролцож байгаа манай үндэсний баг хамт олныг хүлээн авч, шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлж, “Азийн хүүхдүүд 2020” олон улсын спортын наадмын зохион байгуулах хорооны гишүүдийг туршлага судлах боломжийг бүрдүүлэхэд идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа Монгол Улсын өргөмжит консул Е.А.Кузминыг сайшааж, талархал илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Монгол улс дэлхийн худалдааны байгууллагын оюуны өмчийн эрхийн худалдаанд хамаарах асуудлаарх зөвлөлийг даргална

Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын Ерөнхий зөвлөлийн 2019 оны анхны хуралдаан хоёрдугаар сарын 28-ны өдөр Женев хотноо болж өндөрлөв. Хуралдаанаар гишүүн орнууд Доха-гийн хөгжлийн үе шатны олон талт худалдааны хэлэлцээний явц, ДХБ-ын Сайд нарын түвшний IX /Бали/, X /Найроби/, XI /Буэнос Айрэс/ дүгээр Бага хурлаас баталсан шийдвэрүүдийн хэрэгжилт, жижиг, эмзэг эдийн засагтай орнуудын ажлын хөтөлбөрийн хэрэгжилт, давж заалдах шатны байгууллагын асуудал, олон талт худалдааны тогтолцооны шинэчлэл зэрэг асуудлыг ярилцав.

Хуралдаанаар ДХБ-ын Байнгын зөвлөл, хороодын дарга нарыг сонгон шалгаруулсан ба Монгол Улсаас ДХБ-д суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн тус байгууллагын Оюуны өмчийн эрхийн худалдаанд хамаарах асуудлаарх зөвлөл (ОӨЭХХА-аарх зөвлөл)-ийн даргаар сонгогдлоо. ДХБ-ын Байнгын зөвлөл, хороодын дарга нар нэг жилийн хугацаатай сонгогддог бөгөөд ОӨЭХХА-аарх зөвлөл нь тус байгууллагын үндсэн гурван зөвлөлийн нэг нь юм. (Барааны худалдаан зөвлөл, Үйлчилгээний худалдааны зөвлөл)

Монгол Улс 1997 онд ДХБ-д гишүүнээр элссэнээр тус байгууллагын 164 гишүүн оронтой үндэстний нэн тааламжтай нөхцлөөр буюу тарифын хөнгөлөлттэй нөхцөлтэйгээр худалдаа хийх боломжоор хангагдсан. Тус байгууллагад элссэнээс хойшх хугацаанд доотоодын хууль тогтоомжийг ДХБ-ын гэрээ, хэлэлцээрүүдэд нийцүүлж үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдэд худалдаа, бизнес эрхлэх илүү таатай орчин бүрдүүлэх, элдэв шат дамжлагыг цөөрүүлэх зэрэг арга хэмжээ авсан.

Цаашид ДХБ-ын Сургалт, техникийн хамтын ажиллагааны төвтэй хамтран Улаанбаатар хотноо хөдөө, аж ахуй, цахим худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх, бичил, жижиг, дунд үйлдвэр болон худалдааны хэлэлцээ хийх чадавхыг бэхжүүлэх зэрэг сэдвээр 2019 онд сургалт зохион байгуулахаар тохиролцоод байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Баруунтуруунд Гэрэгэ гарц нээгдлээ

“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ нь Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг хөгжүүлэх ажлын хүрээнд “Гэрэгэ системс” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, орчин үеийн шийдэл бүхий онлайн системээр авто зам хэрэглэгчдийг зам ашигласны төлбөр хураамжаа төлөх боломжийг бүрдүүлэх ажлыг эхлүүллээ.

Тус ажлын хүрээнд эхний ээлжинд Баруунтуруу болон Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгт энэхүү үйлчилгээг нэвтрүүлэн, цаашид Монгол орон даяар хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Баруунтурууны төлбөр авах цэгт “Гэрэгэ” гэсэн хаягтай нэвтрэх хэсгээр гар утсаараа онлайнаар хураамжаа төлсөн жолооч нар шууд нэвтрэх эрхтэй боллоо.

Дэлхий даяараа онлайн төлбөрийн систем рүү шилжин, бэлэн мөнгөгүй явдаг болсон энэ үед бүхий л төлбөрийг онлайнаар шийдэх боломжтой платформыг Гэрэгэ системс ХХК-ийн инженерүүд бүтээжээ. Энэ удаад замын хураамжийн мөнгийг онлайнаар төлөх боломжийг бүрдүүлэн Зам, тээврийн хөгжлийн төвтэй хамтран ажиллаж байна.

Товчоо, цэгээр нэвтрэн гарахдаа хураамжаа төлөх гэж урт дараалалд зогсохгүй, хариултаа авах гэж хүлээхгүй, бутархай мөнгөгүй гэж санаа зовох хэрэггүй болж, технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхах боломжтой болжээ.

Гэрэгэ аппликейшнийг гар утсан дээрээ суулгасан байхад таны цагийг хэмнэсэн, технологийн дэвшлээр асуудлуудыг тань шийдсэн олон үйлчилгээг ашиглах боломжтой. Гар утасны Гэрэгэ аппликейшн, Гэрэгэ киоскоор дамжуулан автомашины торгууль, татвар төлөх, орон нутгийн автобусны тасалбар захиалах гээд олон төрлийн төрийн үйлчилгээний төлбөрийг төлж болох бол тун удахгүй байр, тог, СӨХ-ийн мөнгө, үзвэр үйлчилгээ, дэлгүүр, кофе шопоос худалдаа хийх зэрэг бүхий л төлбөрийг нэг товч дараад л шийдэх боломжтой. Төлбөрийн үйлчилгээнээс гадна шимтгэлгүй мөнгө шилжүүлэх, худалдаа эрхлэгчид Гэрэгэ Агент аппликейшн ашиглан нэмэлт төхөөрөмжгүйгээр и-баримт олгох, цаг бүртгэх зэрэг үйлчилгээний олон боломжууд бий.

Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул аймагт Вируст Гепатитын эмнэлзүйн сургалт зохиолоо

Азийн хөгжлийн банкны Техник туслалцааны төслийн хүрээнд зохион байгуулж байгаа Вируст Гепатитын оношлогоо, эмчилгээ, илрүүлэг, урьдчилан сэргийлэх чиглэлээр эмч, мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах сургалт Дархан-Уул аймагт эхэллээ. Сургалт 3 өдөр үргэлжлэх ба сургагч багшаар төслийн багийнхантай хамтран АШУҮИС-ийн Ходоод гэдэс, элэг судлалын тэнхимийн багш О.Баярсайхан, “Элэг” төвийн эмч АУ-ны доктор, дэд профессор Г.Зулхүү, ЦССҮТ-ийн эмч М.Цэрэндэжид, АШУҮИС-ийн биохими лабораторийн тэнхимийн багш Д.Гантулга, ХӨСҮТ-ийн эмч А.Болормаа, Б.Энхтуяа нар ажиллаж байна.

Сургалтанд Дархан-Уул аймгийн ЭМГ, Нийгмийн эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Өрх, Сумын эрүүл мэндийн төвийн 50 эмч, сувилагч, тусгай мэргэжилтэнүүд хамрагдаж, эмнэлзүйн, тандалт судалгааны, лабораторийн, халдвар хяналтын багуудад хуваагдан тохиолдол дээр суурилсан онол, дадлагын сургалтанд оролцлоо.

Энэхүү сургалт нь онолын шинэ мэдээлэлийг лекцээр сонсч, халдвар хяналт, лабораторийн чиглэлээр дадлага хийж, тохиолдолд суурилсан асуудлыг дадлагаар шийдвэрлэх зэргээр эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг сайжруулсан ач холбогдолтой үйл ажиллагаа болж байна.