Categories
мэдээ улс-төр

Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглов

Жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс тавдугаар сарын 01-ний өдрийн хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглолоо. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нар болон бүх шатны Засаг дарга нарт даалгав.

Засгийн газрын 2018 оны “Өвөл, хаврын улирлын хурдан морины уралдааны тухай” 19 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 21 аймаг, Нийслэлийн Засаг даргад орон нутагтаа уралдаан зохион байгуулахыг хориглосон захирамж гаргах, захирамжгүйгээр уралдаан, сунгаа зохиосон бол хариуцлага тооцох тухай санал хүргүүлсэн. Тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш зургаан аймаг, 13 суманд хурдан морины уралдаан болж 975 хүүхэд морь унаж оролцсон байна. Тогтоол зөрчсөн 12 хэргийг шалган Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

1996-2017 онд болсон хурдан морины уралдааны үеэр 40 хүүхэд амь насаа алдсан байна. 2016 онд мориноос унаж бэртсэн тохиолдол 2199, 2017 онд 2223 бүртгэгджээ. Хүүхдүүдийн 56-62 хувь нь толгой, 27-37 хувь нь дээд мөч, 12-14 хувь нь доод мөчний, зургаан хувь нь цээж, нуруундаа гэмтэл авсан байна.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээнд 1200 цахилгаан автобус нэвтрүүлэхээр боллоо

Засгийн газрын хуралдаанд “Байгаль орчинд ээлтэй, нэгдсэн ухаалаг систем бүхий нийтийн тээврийг хөгжүүлэх төсөл”-ийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцуулав. Төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд 1200, хүүхэд тээвэрлэх зориулалтаар 250 цахилгаан автобус нэвтрүүлэхийг дэмжлээ. Энэ хүрээнд долоон дэд систем бүхий нэгдсэн удирдлагын төв, олон улсын стандартад нийцсэн дөрвөн авто бааз байгуулан, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын гурван авто баазыг шинэчлэхээр төлөвлөж байна. Замуудыг өргөтгөн хотын замын хөдөлгөөнд өдөрт оролцож байгаа 300 орчим мянган тээврийн хэрэгслийн тоог 150-200 мянга хүртэл бууруулж, энэ хэрээр түгжрэл, осол зөрчлийг багасгах боломж бүрдэх юм. Төсөлд 854 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд концессоор хэрэгжүүлэх учир Засгийн газар ямар нэг санхүүжилт, баталгаа гаргахгүй. Төслийг хэрэгжүүлэхдээ үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцгойлон анхаарууллаа. Хотын нийтийн тээвэрт цахилгаан автобус ашигласнаар 1046 автобусны жилд ялгаруулдаг хүлэмжийн хий, нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл, хүхэрлэг хий, тоосонцор арилж, агаарын чанар сайжрана гэж тооцоолж байна.

Categories
мэдээ улс-төр

Энэ оныг “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил” болголоо

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж импортыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийн үр ашгийг сайжруулах зорилгоор 2019 оныг “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарлав.

Засгийн газар дотооддоо үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг худалдан авч, хэрэглэхийг байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд уриаллаа.

Жилийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөний дагуу нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, эрхэлсэн салбар, нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх, тайлангаа хагас жил, жилийн эцсийн байдлаар Аж үйлдвэрийн бодлогын зөвлөлд хүргүүлж байхыг сайд нар, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн өмчит компани, төсвийн байгууллагын удирдлагуудад даалгав.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага, зохион байгуулалтаар ханган, төлөвлөгөөний хэрэгжилтийг Засгийн газарт танилцуулах юм.

Эх оронч худалдан авалт хийхэд төрийн байгууллагууд чухал хувь нэмэр оруулах учиртай. 2017 онд улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 1,2 их наяд төгрөгийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авахаар төлөвлөж 1,1 их наяд төгрөгийн өртөгтэй гэрээ байгуулж 93.1 тэрбум төгрөгийн хэмнэлттэй гарчээ.

Үүнээс төсвийн 22 ерөнхийлөн захирагч дотоодод үйлдвэрлэсэн 12 төрлийн бараанаас 47 тэрбум гаруй төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Энэ нь нийт худалдан авалтын дөрвөн хувийг эзэлж байгаа нь чамлалттай үзүүлэлт юм. 2018 онд хэдэн төгрөгийн худалдан авалт хийснийг Сангийн яам нэгтгэн Засгийн газарт танилцуулахаар бэлтгэж байна.

Categories
мэдээ улс-төр

Экспортын гол боомтуудыг хөгжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр боллоо.

Экспортын гол боомтуудад олон улсын шаардлагад нийцсэн, орчин үеийн дэвшилтэт тоноглол, тоног төхөөрөмж бүхий лаборатори байгуулахаар шийдвэрлэлээ. Энэ нь экспортоор гарч байгаа нүүрс, зэсийн баяжмал зэрэг ашигт малтмал, бусад бүтээгдэхүүний чанар, агуулга, тоо хэмжээг тээврийн хэрэгсэл бүрээр тодорхойлж, татварыг бүрэн ногдуулах зорилготой юм.

Хилээр хууль бус бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэх, тоо хэмжээ, агууламж, чанарыг зөрүүтэй мэдүүлэхээс сэргийлж рентген болон хяналт шалгалтын бусад системийг хилийн хяналтын болон гүний гаалийн байгууллагуудад суурилуулах зэргийг үе шаттай хийхээр боллоо.

Одоогоор хилээр нэвтэрч байгаа нийт барааны зөвхөн 3.3 хувийг рентген тоног төхөөрөмжөөр, үлдсэнийг нь биечлэн буюу ачааг нь буулгуулж шалгаж байна. Хэдийгээр уул уурхайн бүтээгдэхүүний ачилтын явцыг камераар хянадаг ч ачааг хил дээр буулгаж, шалгах боломжгүй байдаг. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний дор бараа нууж, хууль бусаар гаргаж байгааг илрүүлж чаддаггүй гэсэн үг юм.

Тээврийн хэрэгслүүд олон удаа хилээр хоосон бүрдүүлэлт хийж гарсан, өндөр чанартай нүүрсийг бага чанартай мэтээр бүрдүүлдэг зэрэг асуудлыг ч хууль хяналтын байгууллага шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Баавгайн эд эрхтнийг худалдаалах гэж байсныг илрүүлжээ

Бүлэг этгээд баавгайн эд эрхтнийг худалдаалахыг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, “Эмээлт” түүхий эдийн зах орчмоос хүрэн баавгайн эд эрхтнийг хууль бусаар худалдаалах зорилгоор тээвэрлэж явсан гэмт этгээдүүдийг 2019 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр үйлдэл дээр нь баривчилжээ. Гэмт этгээдүүд “Тоёота карина” маркийн тээврийн хэрэгслээр нэн ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн эд эрхтэн, арьс, толгойг худалдаалахаар Дорнод аймгаас Улаанбаатар хотод ирсэн байсан аж. Уг хэргийг одоогоор Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэсэгт шалгаж байна. Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Categories
мэдээ нийгэм

​Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төлбөр авах цэгийг түр шилжүүлэн ажиллуулна

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын шинэчлэлийн ажлыг бүрэн гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өгөх хүртэл тус авто замд байрлах Рашаантын төлбөр авах цэгийг ирэх сарын 1-нээс эхлэн нийслэлийн Баруун турууны төлбөр авах цэг рүү түр хугацаагаар шилжүүлэн ажиллуулах юм байна.

Энэхүү ажил хэрэгжсэнээр төлбөр хураах цэгээр тээврийн хэрэгсэл нэвтрэх үед түгжрэл үүсдэг, урт дараалал бий болдог асуудлыг шийдвэрлэх аж.

Тус ажлын хүрээнд “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ нь нийслэлийн төлбөр авах цэг болох Баруун турууны гурван төлбөр авах цэгийн байранд их засвар болон цахилгааны ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

Мөн “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ нь Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг хөгжүүлэх ажлын хүрээнд “Гэрэгэ” цахим машинаар авто зам хэрэглэгчдийг зам ашигласны төлбөр хураамжаа төлөх боломжийг бүрдүүлэх ажлыг эхлүүлжээ. Тус ажлын хүрээнд эхний ээлжинд Баруун турууны төлбөр авах цэг болон Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгт энэхүү үйлчилгээг нэвтрүүлэн, цаашид бүх төлбөр авах цэгүүдэд хэрэгжүүлэх гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах хуваарь

Сар шинийн баяраар худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана.

Хүнсний дэлгүүр: 02 дугаар сарын 04–нд 09.00 –24.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 05.06 -нд амарч, 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Номин холдинг” ХХК–ний салбар дэлгүүрүүд: 02 дугаар сарын 04-нд ердийн цагийн хувиараар, 02 дугаар сарын 05-нд бүх салбар амарна. 02 дугаар сарын 06-нд хүнсний бүх салбарууд 11:00-20:00 цаг хүртэл ажиллаж, бусад салбар амарна. 02 дугаар 07-ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Алтан жолоо трейд” ХХК –ны “Сансар” сүлжээний супермаркетууд 02 дугаар сарын 04-ний өдөр 08.00-22.00, Сансар-22 Сонгинохайрхан 22-ын товчоо 08.00-23.00, Сансар-40 Энхтайваны өргөн чөлөө Улаанбаатар их дэлгүүр 10.00-22.00, Сансар-9 Баянцээлийн замын эсрэг талд 09.00-21.00, Сансар-10 Нарны зам Нарантуул ОУХТ 09.00-20.00 цаг хүртэл ажиллана. Шинийн 1 буюу 02 дугаар сарын 05–ны өдөр Сансар-39 Баянзүрхийн товчоо 11.00-22.00, Сансар-9.10.40 амарна, бусад супермаркетууд 11.00-22.00 хүртэл ажиллана. Шинийн 2 буюу 02 дугаар сарын 06-ны өдөр Сансар-39 Баянзүрхийн товчоо 09.00-22.00, Сансар-9.10.40 амарна, бусад супермаркетууд 10.00-22.00 хүртэл ажиллана. Шинийн-3 буюу 02 дугаар сарын 07-ны өдөр Сансар-39 Баянзүрхийн товчоо 09.00-22.00, Сансар-40 Улаанбаатар их дэлгүүр 12.00-22.00 цагт ажиллаж, Сансар-9.10 амарна, бусад салбар 09.00-22.00 хүртэл ажиллана. 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Моннидер ХХК”-ний Оргил супермаркетууд: Бүх салбар 2019 оны 01 дүгээр сарын 30-наас 02 дугаар сарын 03-ныг дуустал 09.00-23.00 цаг, 02 дугаар 04-нд 09.00-21.00 цаг хүртэл ажиллана. 02 дугаар 05-нд Энканто, Налайх, 6 буудал, Яармагийн Оргил салбар 10.00-20.00 цаг хүртэл ажиллана.02 дугаар сарын 06-нд бүх салбар 10-21.00 цаг хүртэл ажиллаад 02 дугаар сарын 07-наас энгийн цагийн хуваариар ажиллана.

“Боса” сүлжээний дэлгүүрүүд: 02 дугаар сарын 04-нд 08.00-23.00 цаг хүртэл ажиллана.Сар шинийн өдрүүдэд 02 дугаар сарын 05-ны өдөр 13:00-21:00 цаг, 02 дугаар сарын 06-нд 09:00-22:00 цаг хүртэл, 02 дугаар 07-ны өдрөөс ердийн цагийн хуваариар ажиллана.

“Миний дэлгүүр” ХХХ-ний сүлжээ дэлгүүрүүд 02 дугаар сарын 03.04.07–ны өдрүүдэд 08.30-22.00 цагт ажиллана. Шинийн 1 буюу 02 дугаар сарын 5-ны өдөр бүх дэлгүүрүүд амарна. МД-110 Буянт-ухаа 02 дугаар сарын 03.07-нд 08.30-24.00, МД-112 Саппоро, МД-117 Далай ээж 08.30-23.00 цагт ажиллана.02 дугаар сарын 08-ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Е -Маrt” их дэлгүүр 02 дугаар сарын 1-ээс 3-ны өдрүүдэд 09.00-23.00 цаг, 02 дугаар сарын 4-ний өдөр 09.00-21.00 цагт ажиллана. Шинийн 1 буюу 02 дугаар сарын 05-ны өдөр амарна, шинийн 6.7-ны өдрүүдэд 12.00-21.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 08-аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” худалдааны төв 02 дугаар сарын 04-ийг дуустал амрахгүй ажиллаж, 02 дугаар сарын 05–ны өдрөөс 12-ны өдрийг дуустал амраад, 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв 02 дугаар сарын 04–нд 09.00 -19.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 5-8-ны өдрийг дуустал амарна. 02 дугаар сарын 09–ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1, 2 худалдааны төвүүд 02 дугаар сарын 4–нд 09.00 –20.00 цаг хүртэл ажиллаж, 02 дугаар сарын 5.6.7.8-ны /шинийн 1.2.3.4/ өдрийг дуустал амарч, 02 дугаар сарын 09 буюу шинийн 5-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв 02 дугаар сарын 04–нд өглөө 04.00–18.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 05-ны өдрөөс 11-нийг дуустал амарч, 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ” авто худалдааны төв 01 дүгээр сарын 28–наас 2 дугаар сарын 3-ныг дуустал ажиллаж, 02 дугаар сарын 04-ний өдрөөс 02 дугаар сарын 8-ныг дуустал амарна. 02 дугаар 09-ний өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 02 дугаар сарын 04-нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж, 02 дугаар сарын 5.6.7–нд амарна. 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

ХОЁР. НИЙТИЙН ХООЛ

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ресторан, баар, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд 02 дугаар сарын 04–нд ердийн цагийн хуваариар ажиллаж, 02 дугаар сарын 5.6.7-нд амраад, 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторан, баар цагийн хуваарийн дагуу ажиллана.

Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.

ГУРАВ. АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Үсчин, гоо заслын үйлчилгээний газрууд 02 дугаар сарын 04–нд 2 ээлжтэй салон 09.00 –21.00 цаг, 1 ээлжтэй газар 09.00 -17.00 цаг хүртэл ажиллаж, 02 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд амарна.

увцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд 02 дугаар сарын 04–нд 09.00 –17.00 цаг хүртэл ажиллаж, 02 дугаар сарын 5-с 7-ны өдрүүдэд амарна.

Ахуйн үйлчилгээний бүх цэг салбарууд 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу явагдана.

ДӨРӨВ. УЛААНБААТАР ХОТЫН “ШУУРХАЙ УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ”

Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллана.

Шуурхай үйлчилгээний алба – гомдол, саналыг 310005, 76111005 дугаарын утсаар тус тус хүлээн авч шуурхай үйлчилнэ.

ТАВ. НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 89 чиглэлд их багтаамжийн 700 автобус, туслах 4 чиглэлд бага багтаамжийн 10, шөнийн тээврийн үйлчилгээний 1 чиглэлд автобус буюу нийт 710 автобус үйлчилгээнд ажиллана.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 70044040 утсанд 24 цагийн турш өгөх боломжтой..

ЗУРГАА. ЦАХИЛГААН ХАНГАМЖ

Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааны гэмтэл саатлын талаар гарсан гомдол саналыг Төвийн хэсгийн шуурхай үйлчилгээний алба – 343048, 343004, Баруун түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба – 345909 / БГД, СХД, ХУД /, Зүүн түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба –
353570 / СБД, ЧД, БЗД / дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна. Мөн дуудлагын төвийн 70047004 дугаараар дуудлагыг хүлээн авна.

ДОЛОО. УС ХАНГАМЖ

Сар шинийн баярын өдрүүдэд ажиллах гэр хорооллын ус түгээх байрууд дараах цагийн хувиараар ажиллана. Үүнд:

А. Шугамаар ус хангах алба

Сар өдөр

Гариг

Ажиллах цаг

Энгийн өдрүүдэд ажиллах

цагийн хуваарь

Баярын өдрүүдэд ажиллах

цагийн хуваарь

2019.02.05 Мягмар
10:00 -14:00

16:00 -20.00

Амарна
2019.02.06 Лхагва
10:00 -14:00

16:00 -20:00

Амарна
2019.02.07 Пүрэв
10:00 -14:00

16:00 -20:00

10:00 -14:00

16:00 -20:00

2019.02.08 Баасан Амарна
10:00 -14:00

16:00 -20:00

2017.02.09 Бямба
10:00 -14:00

16:00 -20:00

10:00 -14:00

16:00 -20:00

2017.02.10 Ням
10:00 -14:00

16:00 -20:00

10:00 -14:00

16:00 -20:00

Б. Зөөврөөр ус хангах алба

Сар өдөр

Гариг

Ажиллах цаг

Энгийн өдрүүдэд ажиллах

цагийн хуваарь

Баярын өдрүүдэд ажиллах

цагийн хуваарь

2019.02.05 Мягмар
10:00 -14:00

16:00 -20:00

10:00-14:00

16:00-20:00

2019.02.06 Лхагва
10:00 -14:00

16:00 -20:00

Амарна
2019.02.07 Пүрэв Амарна Амарна
2019.02.08 Баасан
10:00 -14:00

16:00 -20:00

10:00 -14:00

16:00 -20:00

2019.02.09 Бямба
10:00 -14:00

16:00 -20:00

10:00 -14:00

16:00 -20:00

2019.02.10 Ням
10:00 -14:00

16:00 -20:00

10:00 -14:00

16:00 -20:00

Жич: Хүй 7 худагт 3 цэвэр усны машин 22 усан санд ус тээвэрлэж, хүргэж үйлчилнэ.

Баярын өдрүүдэд УСУГ болон Зөөврийн ус хангамжийн алба, ШУХАлбан дээр хариуцлагатай жижүүрүүд ажиллана. 02 дугаар сарын 05.06.07-ны амралтын өдрүүдээр цэвэр усны 4 машин, бохир усны 2 машин бэлэн байдалд ажиллана. Үйлчилгээтэй холбоотой санал гомдол, дуудлагыг 70157066, 70157016, Зөөврийн ус хангамжийн албаны 70157025 дугаарын утсаар авна.

НАЙМ. ОРОН СУУЦ , НИЙТИЙН АЖ АХУЙ

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, түүний харъяа салбар компаний ээлжийн инженер, засварчин, цахилгаанчид 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамжийн талаарх дуудлагыг 70005454 утсаар, санал, гомдол, шуурхай ажиллагааны дуудлагыг 325595 дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.

Аваарийн шуурхай албатай 325595 дугаарын утсаар харилцана. ОСНААУГазар дээр ариутгах татуургын машин 24 цагаар дуудлага авч ажиллана.

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар өмчит газруудын утасны жагсаалт:

Байршил Харьяа салбар компаниуд
Ээлжийн инженер,

оператор

1 Төвийн түгээх төв Төвийн түгээх төв 254780
2 Баруун түгээх төв Баруун түгээх төв 70282484
3 Зүүн түгээх төв Зүүн түгээх төв 70006560
4 Улаанхуаран Хэрэглэгчдэд үйлчлэх төв -1 463620
5 Дэнж найрамдал Хэрэглэгчдэд үйлчлэх төв -2 70150452
6 Дэнж сансар Хэрэглэгчдэд үйлчлэх төв -3 456266
7 Их алтан тэвш Хэрэглэгчдэд үйлчлэх төв -4 455025
8 Зүүн сэлбэ Хэрэглэгчдэд үйлчлэх төв -5 70001251
9 Батдулаан Хэрэглэгчдэд үйлчлэх төв -6 325746
10 Чинхүрээ Хэрэглэгчдэд үйлчлэх төв -7 70115764
11 Энхтулга -Өргөө Хэрэглэгчдэд үйлчлэх төв -8 321641
12 Ганзам Хэрэглэгчдэд үйлчлэх төв -9 367152
13 Түшээ дунд гол Хэрэглэгчдэд үйлчлэх төв -10 341786
14 Баруун их нарлаг Хэрэглэгчдэд үйлчлэх төв -11 70122088
15 Гандан дэнж Хэрэглэгчдэд үйлчлэх төв -12 70149733
16 Хүрээ дэнж Хэрэглэгчдэд үйлчлэх төв -13 70135560
17 Ашид мөнх Хэрэглэгчдэд үйлчлэх төв -14 70187493
18 Өнөр энх Хэрэглэгчдэд үйлчлэх төв -15 70288189
19 Таван шар Хэрэглэгчдэд үйлчлэх төв -16 70171150

Жич: Шуурхай ажиллагааны утас -70005454

Мөн хувийн хэвшлийн конторуудын ээлжийн инженер, засварчин, цахилгаанчид 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамжийн талаарх дуудлагыг Орон сууц нийтийн аж ахуйн мэргэжлийн холбооны “Нэгдсэн дуудлага мэдээллийн төв”-ийн 7555-1955, Хувийн орон сууц нийтийн аж ахуйн хөгжлийн төвийн “Дуудлагын нэгдсэн төв”-ийн 70044004 дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.

ЕС. ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ УЛААНБААТАР БУЯН” КОМПАНИ

Улаанбаатар Буян” компани Сар шинийн баярын өдрүүдэд /шинийн 1.2-ны/ 02 дугаар сарын 05,06-нд 09:15:00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 07-ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу 08.00 -18.00 цаг хүртэл ажиллана. Холбогдох утас:70162222


Categories
мэдээ улс-төр

Эх оронч худалдаа хийж, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжихийг уриаллаа

Засгийн газрын өнөөдрийн нэгдсэн хуралдаанаас иргэн, аж ахуйн нэгжүүдэд 2019 онд эх оронч худалдаа хийж, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих уриалга гаргасан талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэв.

Тэрбээр, “Монгол Улс 2017 онд төсвийн хөрөнгө оруулалтаар 1.3 их наяд төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авчээ. Үүний ердөө 4 хувь буюу 47.1 тэрбум төгрөгийн худалдан авалтыг дотоодын үйлдвэрлэгчдээс авсан байна. Тиймээс төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг энэ онд өдөр тутмын ахуйн хэрэглээнээс эхлээд бүх худалдан авалтадаа дотоодын аж ахуйн нэгжүүдээс хийхийг уриалж байна” гэлээ.

Мөн үндэсний үйлдвэрлэгч нар иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн чанартай, хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарах шаардлагатай гэдгийг дурьдсан юм. Ингэснээр дотоодын үйлдвэрлэл хөгжиж, ажлын байр бий болох, ядуурлыг бууруулах үр дүнтэй хэмээн Засгийн газар үзэж буй юм. Ерөнхий сайдын дэргэд “Аж үйлдвэрийн бодлогын зөвлөл” энэ сарын 23-нд хуралдаж, төрийн худалдан авалт, тендерт дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжих төлөвлөгөө боловсруулсан байна. Уг төлөвлөгөөг салбар бүрийн мэргэжлийн холбоодод хүргүүлсэн бөгөөд аж ахуйн нэгжүүдээр хэлэлцүүлэх ажил үргэлжилж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

“Дархан-Өргөө” кино театр нээгдсэнээр 400 орчим ажлын байр бий болно

“Өргөө” кино театр олон улсын жишигт нийцсэн, 600 хүний суудалтай салбараа Дархан хотод ашиглалтад оруулахаар ажиллаж байна. “Дархан-Өргөө” кино театр, энтертайнмент цогцолбор энэ оны есдүгээр сард ашиглалтад орох ажээ.

Тус кино театр нь дөрвөн танхимтай бөгөөд танхим тус бүр 150 хүний суудалтай юм байна. Олон улсын жишигт нийцсэн интерьер дизайн, техник технологи бүхий энэхүү кино театр нь Дарханчуудад Монголын төдийгүй дэлхийн кино урлагийн сор бүтээлүүдийн нээлтийг дуу, дүрсний өндөр чанартайгаар нэгэн зэрэг үзэж, цаг үетэйгээ хөл нийлүүлэх боломжийг олгох юм.

Нийт 7000 м2 талбайтай, найман давхар энэ цогцолборт автомат тоглоом, зочид буудал, супермаркет, зоогийн газар, банк зэрэг бүхий л үйлчилгээг үзүүлэх интертаймент цогцолбор болон сүндэрлэх ажээ. Ингэснээр байнгын болон түрээсийн нийт 400 орчим ажлын байрыг шинээр бий болгоно хэмээн хөрөнгө оруулагч “Нью тур сафарис” ХХК-ийн Маркетингийн албаны дарга Т.Дөлгөөнтамир мэдээлэв.

Дарханыхаа залуусыг ажлын байртай болгох, шинээр бий болох ажлын талбарт хүмүүсээ сургаж, дадлагажуулах хүрээнд аймаг, орон нутгийн удирдлагууд “Сод Монгол групп” ХХК-тай хамтарч ажиллах болно хэмээн аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр хэлж байна.

“Дархан Өргөө” кино театрын дотоод интерьерийн зургийг Солонгос улсын мэргэжилтнүүд орчин үеийн шийдлүүдийг багтаан боловсруулжээ. Хөрөнгө оруулалтыг “Сод Монгол групп” ХХК, түүний охин компани “Нью Тур сафарис” хийжээ. Одоогоор барилгын ажил 70 хувьтай үргэлжилж байна.

Categories
мэдээ улс-төр

Шилдэг өвлөн уламжлагч “Дөмөн” Дулмаад шагналыг нь гардууллаа

Монгол Улсын Засгийн газраас 2018 онд “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ыг баталсан. 21 аймаг, нийслэлийн Засаг даргын тодорхойлолтоор нийт улсын хэмжээний нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч, журмын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат уртын дууч Доржийн Дуламыг тодруулсан байна.

Өвлөн уламжлагч, уртын дууч Доржийн Дуламд шороон нохой жилийн өвлийн сүүл сарын шинийн 25-ны билигт сайн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шагналыг нь гардуулан өглөө. Шагнал гардуулах ёслолын үеэр, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх,

-Монгол УлсЮНЕСКО-гоос 2003 онд баталсан “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” конвенцид 2005 онд нэгдэн орж, үндэснийхээ соёлын биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлж, хадгалж, хамгаалах үйл ажиллагааг эрчимтэй зохион байгуулсаар ирсэн. “Уртын дуу” соёлын биет бус өвөө 2009 онд ЮНЕСКО-гийн “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгүүлсэн гэдгийг тэмдэглэлээ.

Энэхүү гайхалтай өв соёлыг өвлөн уламжилж, ард түмэндээ хүндлэгдэн дээдлэгдсэн азай буурал Таны цаашдын уран бүтээлд, мөн хойч үеэ сурган хүмүүжүүлэх ариун үйлсэд тань өндрөөс өндөр амжилт хүсч, эрүүл энх, урт удаан наслан, уртын сайхан дуугаараа ард түмнийхэ сэтгэл оюуныг цэнгүүлж, өв соёлоо түгээн дэлгэрүүлж явахыг хүсэн ерөөе гэлээ.

Мөн энэхүү арга хэмжээг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж, шилдэг өвлөн уламжлагчдыг Засгийн газраас дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.

Энэ жил анх удаа Монгол Улс шилдгийн шилдэг нэг өвлөн уламжлагчийг тодруулан алдаршуулж, 30,0 сая төгрөгөөр шагнан урамшуулж байна.

-Их баярлаж байна, ийм сайхан үйл явдал болдог юм аа, бас. Уртын дуугаа үр хүүхэд, хойч үедээ чадлынхаа хэрээр сургаж өвлүүлнэ гэж бодож байна. Хүүхдүүд уртын дуунд жаахан сонирхол муутай байдаг юм. Төр өв соёлоо ингэж дээдэлж, хүндэтгэж байгааг хараад одоо сонирхолтой болох байх аа. Миний хүүхдүүд төрийн албаа нэр төртэй хашиж, зуу насалж зургаадай таяг тулаарай гэж Монголын үндэсний соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагч Доржийн Дулам хэллээ.

Доржийн Дулам нь 1932 онд Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрж, бага наснаас ээжээрээ заалган уртын дуу дуулж сурсан байна. Тэрээр ард олны дунд “Дөмөн” Дулмаа нэрээр алдартай бөгөөд “Дөмөн” уртын дууг эмэгтэй хоолойн хамгийн дээд өнгөнөөс эхлэн хоолойн өндөр өнгөөр дуулдаг онцлог арга барилыг эзэмшсэн байна. Д.Дулам нь Бүх ард түмний урлагийн их наадам, Язгуур урлагийн удаа дараагийн тэргүүн шагнал, Соёлын яамны жуух бичиг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнагдаж байсан ардын авьяастан бөгөөд Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшсэн өвлөн уламжлагч ажээ