Categories
мэдээ нийгэм

ЦССҮТ гадаадын итгэмжлэлийн байгууллагаар стандартаа баталгаажуулахаар ажиллаж байна

Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ) нь ISO 9001:2015 -ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО, ISO 15189:2012 -ЭРҮҮЛ МЭНДИЙН ЛАБОРАТОРИ ЧАНАР БА ЧАДАВХИД ТАВИГДАХ ШААРДЛАГА, OHSAS 18001:2007-ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО гэсэн Олон улсын 3 стандартыг хэрэгжүүлсэн анхны эрүүл мэндийн байгууллага болсон билээ.

2019 онд Олон улсын байгууллагаар баталгаажуулалт хийлгэх зорилго тавьсан юм. Энэ хүрээнд Английн “L loyd Register” олон улсын баталгаажуулалтын компанид хүсэлт тавьсан бөгөөд тус компанийн БНХАУ-ын Шанхай хот дахь төлөөлөгчийн газрын ахлах аудитор Энди Фанг ЦССҮТ-д хоёр өдөр ажиллаж эхний шатны буюу төлөв байдлын үнэлгээ хийлээ.

Ноён Энди Фанг үнэлгээнийхээ ажлыг дүгнэж хэлэхдээ “ЦССҮТ-д Чанарын менежментийн тогтолцоо тогтолцоо бүрэлдсэн байна. Дараагийн үнэлгээг хийлгэх шаардлага хангажээ” хэмээн үнэллээ. Олон улсын байгууллагын баталгаажуулалт хийх үйл ажиллагаа 3 үе шаттай бөгөөд эхний шаардлагыг хангасан нөхцөлд дараагийн шатны үнэлгээндээ ордог

Categories
мэдээ нийгэм

“Эрүүл мэндийн тусламжийн чанар, тусламж, үйлчилгээг сайжруулах нь” сэдэвт сургалт боллоо

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газар, Булган аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран энэ сарын 28-ны өдөр аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 19 эрүүл мэндийн байгууллагуудын 75 байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ёс зүйн салбар хороо, хэсгийн хороо, багийн гишүүдэд сургалтыг амжилттай зохион байгууллаа.


Тус сургалтаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах үйл ажиллагаа, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах олон улсын зорилт, эмч эмнэлгийн мэргэжлтний ёс зүйн талаар сургалт хийж, аймаг, сум өрхийн эрүүл мэндийн төвийн чанарын сайн туршлагаас харилцан мэдээлэл солилцлоо.

Аймгийн эрүүл мэндийн газрын чанар тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, Аймгийн нэгдсэн эмнэлгийн чанарын албаны үйл ажиллагаа, ЭМГ-ын ёс зүйн салбар хорооны үйл ажиллагаа, болон хувийн хэвшлүүдийн үйл ажиллагаатай танилцан мэргэжил арга зүйгээр ханган ажиллаа.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч энэ онд дөрвөн улсад айлчлал хийхээр төлөвлөж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын нэг жилийн ажлын тайланг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос сонирхсон асуултдаа хариулт авч байгаа юм. Энэ үеэр З.Энхболд дарга “Ерөнхийлөгч энэ онд хоёр хөршдөө айлчлахаас гадна АНУ-д айлчилна. Мөн Энэтхэг улсад айлчлахаар яриа хэлэлцээ хийж байгаа. Халх голын дайны 80 жилийн ой энэ онд тохиож байгаа. Энэ ойг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүүлэхээр ОХУ-тай хамтран ажиллаж байгаа. Комиссын даргаар нь Шадар сайд Ө.Энхтүвшин ажиллаж байгаа. “Роснефть” компанийн 10 сая ам.долларын хандиваар Халх гол сумыг цоо шинээр барьж байгаа. Халх голын дайны 80 жилийн ойн арга хэмжээний үеэр ОХУ-ын төрийн тэргүүн Монголд айлчилна. Ерөнхийлөгч дөрөвдүгээр сарын сүүлээр БНХАУ-д айлчлал хийж, “Нэг бүс-нэг зам” уулзалтад оролцоно” гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Баасанхүү гишүүн УИХ-ын чуулган дээр 83-тай хөгшний амь алдсан асуудлыг хөндөж тавилаа

Related image

“Өдрийн сонин” өнөөдрийн /2019.01.31/ дугаартаа УИХ-ын гишүүн О.Баасанхүүд хаяглан ил захидал илгээсэн билээ. Уг ил захидалд саяхан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын зохион байгуулсан гарын бэлэг тараах үйл ажиллагаан дээр нэгэн настан олны хөлд дарагдан харамсалтайгаар амь насаа алдсан явдлыг УИХ-ын чуулганы хуралдаан дээр хөндөхийг хүссэн юм. Ж.Ганбаатараар ядаж уучлалт ч болов гуйлгуулж өгнө үү хэмээн уриалсан. Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаан дээр О.Баасанхүү гишүүн уг асуудлыг хөндөж тавилаа. Тэрээр, “83 настай хөгшний асуудлаар надад ил захидал ирүүлсэн. Ж.Ганбаатар гишүүнд хэлсэн. Ойлголцсон. Ж.Ганбаатар гишүүн ёс жудагтай хүн учраас харж үзэх байх.” гэсэн юм.

Мөн ил захидлыг бүрэн эхээр нь та бүхэнд хүргэж байна.

Ил захидал

УИХ-ын гишүүн О.Баасанхүү танаа

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар сонгогдсон тойргийнхоо буюу Баянгол дүүргийн өндөр настнуудыг өнгөрсөн бямба гаригт хүлээн авч уулзсан. Ахмадуудад Сар шинийн гарын бэлэг гардуулсан уг уулзалтад Ерөнхий сайд ч оролцсон юм. Харин энэ үеэр 83 настай иргэн Ч нас барсан харамсалтай явдал болсон. Энэ талаарх мэдээллийг “Өдрийн сонин” №019, №020 дугаарууддаа “УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ахмадуудад бэлэг тараах үеэр 83 настай иргэн амиа алджээ”, “У.Хүрэлсүхийн сүржигнэл 8 3 настай хөгшний амь үрэгдсэнээр төгсөв” хэмээн цувралаар хүргэсэн юм. Энэ мэдээлэл нийгэмд хүрсэн гэдгийн баталгаа нь Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсанхуульд “Сонгогдсон, сонгуульд оролцох хүмүүс бэлэг тараахыг хориглоно” гэсэн заалт оруулах болсноор харагдаж байна. Харин бусад хэвлэл мэдээлэл, цахим ертөнцөөр энэ хэрэг явдлын талаар яригдаж, мэдээлэгдэхгүй ажин, түжин байгаад гайхширал төрөх юм. Болсон үйл явдлыг мэдээлсэн манай сонин руу Ж.Ганбаатар гишүүний туслах утасдаж, “Худал мэдээлэл цацахаа боль. Хүмүүс хэзээ хоёр цаг хүлээсэн юм ”гэж дарамталлаа. Мөн өчигдөр 83 настай иргэний амь насаа алдсан явдлын талаар сурвалжлахаар очсон zarig.mn сайтын сэтгүүлч, зураглаачийг тус дүүргийн цагдаа саатуулсан явдал гарав. Тодруулбал, тус сайтын сэтгүүлч, зураглаач нас барсан өндөр настны амьдарч байсан хороо буюу Баянгол дүүргийн зургадугаар хорооны Засаг даргатай уулзахаар очжээ. Энэ үед тус хорооны Засаг дарга нь zarig.mn сайтын сэтгүүлч, зураглаачийг “ Албан байгууллага дотор бичлэг хийлээ” хэмээн цагдаад өгсөн байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нар өөрсдийнх нь уулзалтын үеэр эрдэнэт хүний амь нас хохирсон явдлыг огтхон ч ойшоохгүй байгаа. Ер хамаагүй мэтээр аяглаж байна. Тэр ч бүү хэл энэ талаарх мэдээллийг олонд түгээж, бидний нэр сүрэнд халдлаа гэж хэвлэл мэдээллийн байгууллагуудыг ийнхүү дарамталлаа . Тэр хөгшний амь нас энэ эрхмүүдийн нэр хүндээс доогуур үнэлэгдэж байна. Ийм учраас УИХ дахь шударга гишүүн О.Баасанхүү таньд бид хандаж байгаа юм. Та энэ асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаан дээр онцолж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарыг 83 настай хөгшний ар гэрт нөхөн олговор өгүүлдэггүй юм гэхэд ядахдаа уучлалт гуйлгаж өгнө үү. “Ижий минь байвал жаргалтай ” гэж МУГЖ Т.Ариунаагийн дуу бий. Энэ айл Цагаан сарын баяр тэмдэглэх нь битгий хэл уй гунигаар дүүрэн, үймэрч суугаа нь мэдээж. Үр хүүхдийнх нь сэтгэлийг засч, гомдлыг тайлахын тулд уучлалт ч болтугай гуйх нь зөв. Үүнийг шударга үнэний дуу хоолой болсон УИХ-ын гишүүн О.Баасанхүү таниас өөр гүйцэлдүүлж чадах төрийн түшээ алга гэж бид үзэж байгаа учраас таньд хандаж байна.

“Өдрийн сонин”-ы зөвлөл

Categories
мэдээ нийгэм

Богд хааны мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэнэ

Монгол Улсын хаан VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ой энэ онд тохиож байна. Богд хааны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг буулгасныг холбогдох байгууллагуудад гардуулах ёслолын ажиллагаа Богд хааны ордон музейд өнөөдөр 11:40 минутанд болох юм. Уг үйл ажиллагааны нээлтэд ойг тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулах бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд зарлигийг холбогдох байгууллагуудын төлөөлөлд гардуулна. Зарлигийг Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, Монголын үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо, Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар нарт гардуулах юм.

Мөн энэ үеэр Богд хааны ордон музейд “Богд хаан-шүтээн” сэдэвчилсэн үзэсгэлэнг нээж олны хүртээлд толилуулах юм байна.

Богд хааны мэндэлсний 150 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Богд хааны ордон музейн зүгээс 2019 онд олон шинэлэг үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.Монгол Улсын хаан VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ой энэ онд тохиож байна. Богд хааны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг буулгасныг холбогдох байгууллагуудад гардуулах ёслолын ажиллагаа Богд хааны ордон музейд өнөөдөр 11:40 минутанд болох юм. Уг үйл ажиллагааны нээлтэд ойг тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулах бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд зарлигийг холбогдох байгууллагуудын төлөөлөлд гардуулна. Зарлигийг Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, Монголын үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо, Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар нарт гардуулах юм.

Мөн энэ үеэр Богд хааны ордон музейд “Богд хаан-шүтээн” сэдэвчилсэн үзэсгэлэнг нээж олны хүртээлд толилуулах юм байна.

Богд хааны мэндэлсний 150 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Богд хааны ордон музейн зүгээс 2019 онд олон шинэлэг үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол хэлбичгийн заавал өгөх шалгалтыг гуравдугаар сард авна

БСШУС-ын сайдын тушаалаар энэ жилээс эхлэн их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэлбичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоолоо. Өмнө нь энэхүү шалгалтыг ЭЕШ-ын өмнөх өдөр, босго оноогүй зохион байгуулдаг байсан.

Монгол хэлбичгийн шалгалтыг 2019 оны гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

​МИАТ компани Монголдоо хамгийн залуу насжилттай агаарын хөлөг бүхий авиакомпани болно

МИАТ компани агаарын хөлгийн парк шинэчлэлтээ үе шаттай нэмэгдүүлэх төлөвлөгөөнийхөө дагуу “Боинг” болон “Аволон” компанитай гурван талт хэлцэл хийгээд байсан. Үүний үр дүнд дөрвөн ширхэг “В737-8МАХ” агаарын хөлөг хүлээн авахаас эхний агаарын хөлгөө 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр хүлээж авах төлөвтэй байна.

Ингэснээр тус компани Монголдоо хамгийн залуу насжилттай агаарын хөлөг бүхий авиакомпанийн нэг болох юм.

Хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглогдсон “В737-8МАХ” агаарын хөлөг нь ижил төрлийн агаарын хөлгөөс түлшний зарцуулалт бага, найдвартай байдал, зорчигчдод илүү тав тухтай, байгаль орчинд ээлтэй байдлаараа давуу талтай. Мөн зорчигч өөрийн гар утас, таблетээрээ Wifi сүлжээ ашиглан агаарын хөлгийн үзвэрийн системтэй холбогдож Hollywood-ийн кино, үзвэрээс сонгон үзэх боломжтой. МИАТ компани цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, нислэгийн шинэ чиглэл нээхэд агаарын хөлгийн паркийн хувьд ийнхүү илүү хангалттай болж байна.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

XVII жарны ‘’Урвуулагч’’ хэмээх ‘’Шороон гахай’’ жилийн сар шинийн баярын босгон дээр Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраасдүүрэгт ажиллаж, амьдарч буй ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Ганчимэг, Засаг дарга Т.Баясах, Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Ахмадын хорооны дарга Ж.Гажсүрэн болон дүүргийн бусад удирдлагууд, төлөөлөгчид оролцсон юм.

Уг арга хэмжээнд дүүргийн 28 хорооны төлөөлөл болох 3000ахмад настан оролцсон бөгөөд ахмадууддаа зориулжМУСТА Ч.Алтантүлхүүр, Э.Чинбаяр залуу дуучин Н.Ундрал зэрэг уран бүтээлчид ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. Түүнчлэн уг хүндэтгэлийн арга хэмжээний үеэр төрд олон жил үр бүтээлтэй ажиллаж ард түмэн, үр хүүхдэдээ ажил үйлсээрээ үлгэр дууриалал үзүүлж буй нэр бүхий ахмадуудыг Ахмадын холбооны ‘’Хүндэт тэмдэг’’-ээр шагнаж урамшууллаа. Мөн урилгаар хүрэлцэн ирсэн нийт ахмадууддаа ‘’Цагаан сар’’-ын идээний дээж, гарын бэлэг гардууллаа

Categories
мэдээ нийгэм

Болзол хангасан уяачдын нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдан Улсын баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулдаг шигшмэл, бүсийн уралдаанд амжилттай оролцсон нэр бүхий уяачдад улсын цол олгуулах талаар хэлэлцэв.

Нэр бүхий зургаан хүн “Тод манлай уяач”, долоон хүн “Манлай уяач”, долоон хүн “Алдарт уяач” цолны болзол хангасан хэмээн үзэж Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болов.

Categories
мэдээ улс-төр

​Ж.Мөнхбат: Ерөнхийлөгч УИХ-ыг тарах нь зүйтэй гээд байсан яагаад чимээгүй болчихов

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Ерөхийдөгчийн нэг жилийн ажлын тайланг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж, санал солилцлоо.

Ж.Мөнхбат “ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгч хийсэн ажлаа тайлагнаж байна. Энэ бол зөв. Би та бүхнээс бас Ерөнхийлөгчөөс асуух асуулт байна. УИХ-ыг тараах нь зүйтэй гэдэг санал санаачлагыг ЕрөнхийлөгчХ.Баттулга гаргаж байсан гэнэт яагаад чимээгүй болчихвоо. Түүнчлэн ЖДҮХСангийн асуудал бас намжжихчлаа энэ талаар та бүхний байр суурийг сонсмоор байна. Миний хувьд энэ их тэмцэл хагаралдааны дунд УИХ өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй тул УИХ өөрөө тарах нь зүйтэй гэж үзэж байгаа”.

З.Энхболд ” М.Энхболдыг УИХ-ын дарга байхад УИХ-ыг тараах асуудлаар зөшилцсөн. Зөвшөөрөөгүй байгаа учраас одоогоор харзансан байдалтай байж байна”.