Categories
мэдээ соёл-урлаг

“Чингис хаан” үзэсгэлэн АНУ-ын Алабама мужийн Мобыль хотод гарч байна

Монголын эзэнт гүрэн, Их эзэн богд Чингис хаан болон түүний угсаа залгамжлагчдын талаарх “Чингис хаан” үзэсгэлэн АНУ-ын Мобыль хотод гарч байна.

Энэхүү үзэсгэлэнгийн нээлт нэгдүгээр сарын 25-нд Алабама муж дахь “Голф Коаст Эксплориум шинжлэх ухааны төв”-д болсон бөгөөд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр, Мобыль хотын дарга Санди Стимпсон, үзэсгэлэнгийн зохион байгуулагч зэрэг нийт 100 орчим зочид оролцож, Монгол ардын урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо.

Тус үзэсгэлэн нь Монгол зан заншил, соёл ахуй, түүх уламжлалыг суугаа орны иргэдэд таниулах, хоёр улсын иргэд хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Үзэсгэлэн энэ оны дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Сэлэнгэ аймагт ажиллалаа

2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргаас агентлагийн дарга, сумдын Засаг дарга, ойн анги, ОНӨААТҮГ, нийгмийн салбарын үйлчилгээний байгууллагын удирдлагуудтай 2018 онд байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэн, 2019 онд баримталж ажиллах бодлого, зорилтыг тодорхойлж, чиглэл өгөх, хамтран ажиллах гэрээ байгуулах зорилгоор зохион байгуулагдсан “Удирдах ажилтны зөвлөгөөн”-д Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн оролцон салбарын бодлого чиглэл, шийдвэр, үйл ажиллагааны талаар танилцууллаа.

Эрүүл мэндийн дэд сайд хэлсэн үгэндээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулах, “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмын хүрээнд өөрийн харьяа нутаг дэвсгэр дэх эрүүл мэндийн байгууллагуудын нэгдмэл байдлыг хангаж, тусламж үйлчилгээг “Үйлчлүүлэгч төвтэй” байхаар зохион байгуулж, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаанд бусад салбар, олон нийтийн байгууллага, иргэдийн оролцоог хангаж, идэвх санаачлагатай хамтран ажиллахыг аймгийн удирдлагуудад уриаллаа.
Аймгийн хэмжээнд 2019 оныг бүтээн байгуулалтыг нэмэгдүүлж, өрхийн аж ахуйг дэмжих жил болгон зарлаж байгаа бөгөөд олон ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байгаагаас дурьдахад Сэлэнгэ аймгийн ИТХ, ЗДТГ-аас 50 ортой хүүхдийн эмнэлэг барихаар орон нутгийн төсөвтөө тусгасан, Нэгдсэн эмнэлэгт ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор банкны хүүгүй, урьдчилгаагүйгээр 8 жилийн хугацаанд графикийн дагуу мөнгөө төлөх боломжтой орон сууцны 15 эрхийг олгосон зэрэг эрүүл мэндийн салбарт томоохон бүтээн байгуулалт, дэмжсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр болсон байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг, хүлээн авах, яаралтай тусламжийн болон бусад тасгийн үйл ажиллагаатай танилцан иргэд үйлчлүүлэгч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзан, тэдний санал бодлыг сонслоо.
Эрүүл мэндийн дэд сайд Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн байгууллагад ажиллан эмнэлгийн тусламж үйлчилгээ, томуу, томуу төст өвчний чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, эрүүл мэндийн байгууллагын хариу арга хэмжээний бэлэн байдал ялангуяа эм, тариа, орны нөөцийн бэлтгэл болон урьдчилан сэргийлэх мэдээлэл сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх болон иргэдэд зөвлөгөө өгөх утас ажиллуулах, хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээний зааврын хэрэгжилтэд анхаарах, чанд мөрдөн ажиллах чиглэлээр зөвлөмж өглөө.

Тус нэгдсэн эмнэлгийн амбулаторийн үзлэгийн 11%-ийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Энэ өдрийн байдлаар 70 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нөөц 36 ор дэлгэн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Цаашид эрсдэлийн 15 ор нэмэлтээр дэлгэн хүүхдийн тусламж, үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлжээ.

Эрүүл мэндийн дэд сайд Баянгол сумын Эрүүл мэндийн төв дээр ажиллан тус төвийн үйл ажиллагаа, тусламж үйлчилгээний бэлэн байдал, хүртээмжтэй танилцан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзаж санал хүсэлтийг сонслоо. Мөн Эрүүл мэндийн сайдын тушаал, шийдвэрийн хэрэгжилт болон Тод ундарга ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд эмнэлгийн байрны өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэж байгаа ажлын явцтай танилцлаа.

Баянгол сумын Эрүүл мэндийн төв нь сумын 5600 гаруй хүн амд 25 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд эрүүл мэндийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

“Гамшгийн эрсдэлийг бууруулах-2019” үндэсний шагналын эзнийг тодруулна

Гамшгаас хамгаалах болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хөрөнгө оруулалтын болон бодит хувь нэмэр оруулахуйц шинжлэх ухаанд суурилсан судалгаа шинжилгээний ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх, энэ чиглэлээр судалгаа хийдэг байгууллагын идэвх санаачлагыг өрнүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт техник технологи, инновацийг нэвтрүүлэх замаар үндэсний гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас бий болгосон Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит “Гамшгийн эрсдэлийг бууруулах” үндэсний шагналын 2019 оны шалгаруулалтыг зарлаж байна.

Энэхүү шагналд нэр дэвшигч нь дор дурдсан шаардлага хангасан бүтээл туурвисан байгууллага, судлаачдын баг, хувь хүн байна.

1. Бүтээлд тавигдах шаардлага:

  • Гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр оюуны биет бүтээл болон эд материаллаг зүйлээр хувь нэмэр оруулсан байх;
  • Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт техник технологи, инновацийг нэвтрүүлж, бодит үр дүнд хүрсэн байх буюу энэ хүрээнд үр дүнг шууд нэвтрүүлж болохуйц онолын суурь судалгааг боловсруулсан байх;
  • Нэр дэвшүүлэх бүтээл нь нэг жилээс доошгүй хугацаанд үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтэрч бодит үр дүн өгсөн байх;

2. Бүрдүүлэх материал:

  • Нэр дэвшүүлсэн байгууллагын эрдмийн зөвлөл (хамт олон)-ийн хурлын тэмдэглэл, шийдвэр;
  • Бүтээлийн товч танилцуулга, гарсан үр дүн;
  • Бүтээлийн онолын түвшин шинжлэх ухааны ач холбогдлын талаар гадаад болон дотоодын 2-оос доошгүй эрдэмтдийн тодорхойлолт;
  • Шинэ технологи, техник, багаж тоног төхөөрөмж, материал бодисын үндсэн үзүүлэлт ашиглалтын нөхцөл, эдийн засгийн тооцоо, ижил төрлийн бүтээлүүдтэй харьцуулсан дүгнэлт;
  • Нэр дэвшигч нь гадаадын иргэн бол бүтээлийн үр дүнг хүртэгч Монголын талын байгууллагын санал, дүгнэлт.

3. Материал хүлээн авах хугацаа:

Нэр дэвшүүлсэн бүтээлийн талаарх материалыг 2 хувь бүрдүүлж 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан технологийн зөвлөлд хүлээлгэн өгч бүртгүүлнэ. Шагналын журамтай nema.gov.mn цахим хуудасны “Хууль, эрхзүй” булангийн “Журам, заавар” хэсгээс дэлгэрэнгүй танилцана уу.

Жич: Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй. Холбоо барих утас: 262539 /Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн нарийн бичгийн дарга/

4. Шагнал урамшуулал:

Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит “Гамшгийн эрсдэлийг бууруулах” үндэсний шагнал нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын гарын үсэг бүхий Шагналын үнэмлэх /гэрчилгээ/, арван сая (10.000.000) хүртэл төгрөгийн мөнгөн урамшууллаас бүрдэх бөгөөд шагналыг 12 дугаар сард Онцгой байдлын ерөнхий газрын дарга гардуулна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Дорноговь аймаг “Шилдэг агентлаг”-аар шалгарав

Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын хамт олон “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн босгон дээр аймгийн 2018 оны “Шилдэг агентлаг”-аар шалгарлаа.

Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэх, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ Засгийн газар болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, салбарын хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулан ажилласан тул ийнхүү шилдгээр шалгарч, аймгийн Засаг даргын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан юм гэж Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль хийлээ

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас “Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль”-ийг аймгийн төвөөс 18 км зайд байрлах “Балбархай” ууланд зохион байгууллаа.

Дадлага сургуульд 10 гаруй алба хаагч хамрагдан, 20 м-ийн өндөрт аврах олс ашиглан гарах, эрэн хайх, аврах ажиллагааг богино хугацаанд зохион байгуулах, нэрвэгдэгсдийг буулгах, нүүлгэн шилжүүлэх, аврагчид аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар мэдлэгээ дээшлүүлсэн байна.

Сүүлийн үед иргэд амарч зугаалах, ууланд авирах нь олширч, улмаар өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны дуудлагууд нэмэгдэх болсон. Тийм учраас алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах, шинэ алба хаагчдаа сургаж дадлагажуулах зорилгоор зохион байгууллаа гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 6.4 хувийг эзэлж байна

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 28-ны байдлаар, амбулаторийн 69.773 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 4500 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 6.4 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 1.0 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 2.4 хувиар нэмэгдсэн байна.

Нийт өвчлөгсдийн 33.5 хувийг 0-1 нас, 25.2 хувийг 2-4, 14.6 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 887 дуудлага ирснээс 42.8 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” ажлын өдрүүдэд 17:00-22:00 цаг хүртэл, ням гарагт 10:00-16:00 цаг хүртэл, бямба гарагт Өрхийн эрүүл мэндийн төвүүд 08:30-19:00 цаг хүртэл ажиллаж байна.

Мөн иргэд дүүргийн эрүүл мэндийн төвийн зөвлөгөө өгөх утсаар дамжуулан хүүхдийн мэргэжлийн эмчээс томуу, томуу төст өвчний зөвлөмж, мэдээллийг авах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Газрын төлбөрийн үнэлгээний бүсийг шинэчиллээ

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх газрын үнэлгээний бүсийг 21 жилийн дараа шинэчлэн баталлаа.

Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийг 16 бүст, Налайх дүүргийг 12 бүст, Багануур дүүргийг 9 бүст, Багахангай дүүргийг 2 бүстэй байхаар тогтоосон.

Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хязгаар О,1-1,О хувь” гэж заасан тул 1 м2 газрын төлбөрийн дээд үнийг 1408 төгрөг, доод үнийг 4 төгрөг боллоо.

Газрын үнэлгээний бүсийг шинэчлэх ажлын хүрээнд нийслэлийн Газрын албанаас “Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох, итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай тогтоолын төсөл”-ийг бэлтгэн дүүргүүдийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьснаар 8 дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарч, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянагдан Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэн Төрийн мэдээлэлийн эмхтгэлд хэвлэгдэж, www.legalinfo.mn эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд байршаад байна.

Эдгээр ажлуудтай уялдуулан нийслэлийн Газрын албанаас газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, бүсийн хил хязгаарыг батлан гаргасны дагуу газар эзэмшигч, ашиглагч нийт 21000 орчим иргэн, хуулийн этгээдийн гэрээг шинэчлэх ажлыг эхлүүлээд байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Газар чөлөөлсөн иргэдийн нөхөн олговрыг олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

НИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар нийслэл хотод хийгдсэн бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж газраа чөлөөлсөн иргэдэд олгох нөхөн олговрын талаар хэлэлцлээ. Уг асуудлыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хуралдаанд танилцуулав. Уг асуудал нь 2018 оны бүтээн байгуулалтад газраа чөлөөлсөн иргэдийн нөхөн олговрын асуудал боловч НИТХ-ын хурал хойшилсон учраас ийнхүү өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн юм.

Нийслэл хотод хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудаас 105 байршилд газар чөлөөлөх, хөрөнгө оруулалт хийх шаардлага өнгөрсөн онд тулгарсан. Үүний дагуу дээрх барилгын нөлөөлөлд өртсөн 1914 нэгж талбарын 234.9 га газрын 1205 иргэнтэй хуулийн хүрээнд зөвшилцөл хийж 462 нэгж талбарыг нөлөөллөөс гаргаж 77 нэгж талбарыг нөхөн олгох буюу чөлөөлж 2018 онд батлагдсан төсөвт багтаан захирамж шийдвэрийг гарган 100 хувь шийдвэрлэсэн. Гэвч 2018 онд санхүүжүүлэхээр батлагдсан газар чөлөөлөх зардал хүрэлцээгүй учир нөхөн олговрын хөрөнгө батлагдсан тухайн үед олговрыг олгохоор зөвшилцсөн хэдий ч 25 иргэн газраа чөлөөлж нүүсэн байгаа юм. Эдгээр 25 иргэн нөхөн олговроо аваагүй байна. Өвлийн улирал эхэлж нөхцөл байдал хүндэрсэн учир иргэдийн нийгмийн асуудалд анхаарч энэ асуудлыг НИТХ, НЗДТГ, холбогдох агентлагуудад удаа дараа хүсэлт тавьсан. Концессын гэрээгээр нийслэл хотод өрнөсөн бүтээн байгуулалтаас 1.2 тэрбум төгрөгийн хэмнэлт гарч байгаа юм. Энэ асуудлыг шийдвэрлэх талаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулахад энэ чиглэлээр гэрээ байгуулж шийдвэрлэ гэсэн үүрэг өгсөн. Энэ дагуу газраа чөлөөлсөн 25 иргэнд нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлэж өгнө үү хэмээн НИТХ-ын төлөөлөгчдөөс хүслээ.

НИТХ-ын дарга С.Амарсайхан тогтоолын төслийг танилцуулж, санал хураахад төлөөлөгчдийн олонх дэмжин баталлаа.

Categories
мэдээ улс-төр

Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолыг дэмжсэнгүй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар нэр бүхий 39 гишүүний өргөн барьсан УИХ-ын даргыг чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр төрийн удирдах албан тушаалыг үнэлэх замаар сонгуулийн санхүүжилт босгох төлөвлөгөө буюу “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэрэгт нэр холбогдсоныхоо төлөө УИХ-ын даргыг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх ёстой хэмээн нэр бүхий 39 гишүүн энэ сарын 25-нд тогтоолын төслийг өргөн барьсныг Л.Оюун-Эрдэнэ гишүүн танилцууллаа.

Ингээд нууцаар санал хурааж, тооллогын комиссын гишүүнээр Д.Хаянхярваа, Н.Цэрэнбат, Б.Жавхлан нар ажиллав. Санал хураалтад 17 гишүүн оролцсон бөгөөд тогтоолын төслийг 8 гишүүн дэмжсэн бол 8 гишүүн татгалзжээ. Харин нэг хүчингүй саналын хуудас гарсан гэдгийг тооллогын комиссын дарга Д.Хаянхярваа гишүүн танилцууллаа. Өөрөөр хэлбэл, нийт хүчинтэй саналын 50 хувь тогтоолын төслийг дэмжихгүй гэсэн санал өгчээ. Ийнхүү тооллогын комиссын тогтоолыг батлах талаар санал хураахад 82.4 хувь дэмжсэнээр байнгын хорооны хуралдаан түр завсарлав. Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын даргыг чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргана. Төрийн байгуулалтын байнгын хороо 15.00 цагт үргэлжлүүлэн хуралдана.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Тээврийн газар ШУТИС-ийн Механик тээврийн сургуультай хамтран ажиллахаар боллоо

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар болон Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд авто тээврийн салбарыг хөгжүүлэх, сургалтын болон төрийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, салбарын мэргэжилтнийг бэлдэх, тэднийг давтан сургах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, орчин үеийн тэргүүний техник технологийг автотээврийн салбарт нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар боллоо гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээлэв.