Categories
гадаад мэдээ

​Малайз улс пара усан сэлэлтийн тэмцээн зохион байгуулах эрхээ алдав

Малайз улс пара усан сэлэлтийн 2019 оны дэлхийн аваргын тэмцээнд Израйлийн баг тамирчдыг оролцуулахгүй гэсний төлөө тус тэмцээнийг зохион байгуулах эрхээ алджээ. 2020 оны Токиогийн Паралимпт оролцох эрх өгөх уг тэмцээн энэ оны 7-р сарын 29-нөөс 8-р сарын 4-нд болох товтой байсан ч Олон улсын паралимпийн хороо Малайз улс бусдыг ялгаварлан гадуурхах үйлдэл хийсэн гэсэн үндэслэлээр эрхийг нь түдгэлзүүлжээ. Ийнхүү тус тэмцээнийг зохион байгуулах өөр улсыг хайж эхэлжээ. Малайзын энэхүү шийдвэр нь “Израил-Палестины зөрчилд шашин нэгт Палестиныг дэмжиж гаргасан шийдвэр байсан” гэж Малайзын Залуучууд болон спортын сайд мэдэгдсэн байна.

“ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь бүх тамирчид, улс үндэстнүүдэд аюулгүй, өрсөлдөөнөөс ангид байхын тулд нээлттэй байх ёстой. Хүлээн авагч улс тодорхой нэг тамирчинг оруулаагүй тохиолдолд улс төрийн шалтгааны улмаас бид аварга шалгаруулах тэмцээнийг шинээр зохион байгуулах улс хайж олхоос өөр сонголт байхгүй.” хэмээнIPC-ийн ерөнхийлөгч Эндрю Парсонс Лондон дахь IPC-ийн удирдах зөвлөлийн хурлын дараа мэдэгдэв.

Малайз бол Израильтай албан ёсны дипломат харилцаа тогтоогоогүй лалын шашинт улсуудын нэг юм.

Categories
мэдээ нийгэм

Д.Бөхчулуун алтан ботгоны эзэн боллоо

Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул Дорждэрэмийн Бөхчулуун МҮОНРТ-ээс жил бүр шалгаруулдаг АЛТАН БОТГОНЫ ЭЗЭН боллоо.

Тэрбээр жилд дунджаар 100 гаруй ботго бойжуулж, говь нутгийн бахархал болсон хоёр бөхт тэмээн сүргээ өсгөн үржүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа залуусын нэг юм.

Categories
мэдээ нийгэм

RANSOMWARE гэж юу вэ?

Ransomware нь трожан эсвэл бусад төрлийн хорлонт программуудтай адилгүй бөгөөд аль хэдийнээ хэдэн сая төхөөрөмжүүд дээр тархсан, улам аюултай түгшүүр дагуулж байгаа нэгэн төрлийн вирус юм. Ransomware нь таны системд чимээгүйгээр удаан байрлаж, таны болон танай байгууллагын амин чухал файлуудыг хулгайлж маш нарийн кодоор таны бизнесийн эсвэл хувийн файлыг тань цоожилдог/encrypt/.

Одоогоор цоожлогдсон файлын цоожыг гаргах ямар ч боломжгүй бөгөөд өөрөөр хэлбэл таны мэдээлэл барьцаалагдсан гэсэн үг. Та файлаа сэргээхийг хүсвэл тэдний шаардсан төлбөрийг CRYPTO буюу цахим валют ашиглан төлснөөр файлын цоожийг /decrypt/ гаргах боломжтой. Харамсалтай нь төлбөрөө төлсөн ч файл найдвартай сэргэнэ гэсэн баталгаа байхгүй юм.

Энэ төрлийн вирус нь маш их ашигтай байдаг тул дэлхий даяар уг төрлийн вирус хөгжүүлэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж хүчирхэгжсээр байна.

Cудлаачдын хэлснээр RANSOMWARE нь зөвхөн АНУ дах хохирогчдоос 325 сая долларын орлого олсон гэж үздэг бөгөөд дэлхий даяар маш их хэмжээний хохирол учруулсаар байна.

Тус вирусээс хамгаалахын тулд антивирусны лицензтэй програм хангамжтай байх шаардлагатай юм.

Categories
мэдээ нийгэм

Энэ онд хоёр цэцэрлэг ашиглалтад орно

НҮБ-ын Хүүхдийн Сангийн ‘’Хүүхдэд ээлтэй орон нутаг-Хүүхдэд ээлтэй дүүрэг’’ хөтөлбөрБаянзүрх дүүрэгт 2017 оноос хойш хэрэгжиж эхэлсэн. Таван жилийн хугацаанд үргэлжлэх уг хөтөлбөр нь боловсролын үйлчилгээг хүүхэд бүрд олгох, чанартай сургалтын орчинг бий болгох, эмзэг бүлгийн хүүхдийн эрүүл ахуйн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх зорилготой билээ.

Иймд өнөөдөрдүүргийн Засаг дарга Т.Баясах болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс нар‘’Хүүхдэд ээлтэй дүүрэг’’ зорилтын хүрээнд 2019-2020 онд Баянзүрх дүүрэгт хэрэгжих үйл ажиллагааны үндсэн төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.

Дашрамд мэдээлэхэд Улаанбаатар хотын 10 хүүхэд тутмын нэг нь Баянзүрх дүүрэгт амьдардаг. Дүүргийн хэмжээнд Сургуулийн өмнөх боловсролд нийт хүүхдийн 73 хувь нь хамрагдсан бол Ерөнхий боловсролын сургуульд 99,8 хувьтай хамрагдаад байгаа юм. Тиймээс Баянзүрх дүүргийн удирдлагууд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх дүүргийн 9,17 дугаар хорооны 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгын ажлыг амжилттай дуусгаж сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, сургалтын орчинг сайжруулж ажиллахаа илэрхийллээ

Categories
мэдээ нийгэм

Нарантуул худалдааны төврүү нэмэлтээр автобус явуулна

Нийслэлийн тээврийн газраас сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу нэгдүгээр сарын 26, 27, хоёрдугаар сарын 2, 3-ны баямба, ням гарагуудад тодорхой суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү 10 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилнэ.

Баярын өмнөх өдрүүдэд томоохон худалдааны төв рүү зорчих зорчигчдын хөдөлгөөн ихэсч, ачаалал үүсдэг “Дэнжийн 1000”-ын замын ачааллыг сийрүүлэх зорилгоор Дэнжийн 1000-ын замаар үйлчилдэг нийтийн тээврийн 4 чиглэлийн хөдөлгөөнийг нэг урсгалаар явуулах зохицуулалт хийгддэг тул 08:00-17:00 цаг хүртэл Ч:21а “Булгын 19-р гудамж-Вокзал-3,4 дүгээр хороолол”, Ч:21б “Булгын 19-р гудамж-3,4 дүгээр хороолол-Вокзал”, Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн авто бааз”, Ч:55 “Зайсан-Дэнжийн 1000-ЗГАБ-Согоотын гудамж” чиглэлүүдийн хөдөлгөөний чигт өөрчлөлт орно.

Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 70044040 утсанд 24 цагийн турш өгөх боломжтой.

Categories
гадаад мэдээ

БНСУ-д хууль бусаар оршин суугчдын тоо 350 мянгыг давжээ

Энэ оноос эхлэн Солонгос улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 7,350 вон/цаг-аас 8,350 вон/цаг болж өссөн. Ингэснээр нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1,745,150 вон болоод байна. Өмнөд Солонгост хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдүүлсэн нь хууль бус цагаачдын урсгалыг эрчимжүүлсэн гэж үзэх тал байгаа ч тус улсын Дотоод хэргийн яам өнгөрсөн оны өвлийн олимптой холбоотойгоор гадаадын иргэд БНСУ-д нэвтрэхэд хялбар болгосонтой холбоотой гэж тайлбарлажээ.

Б.Цэндсайхан

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Мейзу” компани ямар ч оролтгүй шинэ загварын гар утас танилцууллаа

Мейзу (Meizu) бол дэлхийд 11 дүгээрт эрэмбэлэгддэг ухаалаг гар утасны үйлдвэрлэгч билээ. Тэгвэл тус компани өнгөрсөн Лхагва гарагт “Meizu Zero” нэртэй гар утас танилцуулсан нь ямар ч порт, залгуур, товч байхгүй шинэ загварын гар утас болжээ.

Мейзу шинэ гар утасныхаа үнэ, зах зээлд нийлүүлэгдэх хугацаа зэргийг ирэх сарын 25-28-нд Барселонд болох Mobile World Congress чуулганы үеэр илүү дэлгэрэнгүр утасй зарлах байх гэсэн хүлээлттэй байна.

Tech Insider “Meizu Zero” гар утасны онцлогуудыг ийнхүү дурдлаа.

  • Шинэ гар утас чанга яригчийн нүхгүй. Оронд нь өөрийн “mSound 2.0” технологийг ашиглан дэлгэцний чичиргээгээр дуу гаргадаг байна.
  • Нүүр нь бүхэлдээ 5.99 инчийн OLED дэлгэцээр бүрхэгдсэн. Хурууны хээ уншигч, нүүрний камер нь дэлгэцний дотор талд байрлажээ.
  • Уг гар утсыг зөвхөн утасгүй цэнэглэгчээр цэнэглэдэг. Meizu Zero өөрөө “super fast” буюу утас, кабельгүйгээр өндөр хурдтай цэнэглэх технологийг дэмждэг юм байна.
  • Ус, тоосноос хамгаалах IP68 түвшний хамгаалалттай тул 2 метр хүртэл усанд 30 минут хүртэл хугацаатай байх чадвартай.
  • Физик СИМ карт хийх оролтгүй. eSIM буюу утсандаа үйлдвэрээс суусан програмчлагддаг СИМ карттай. Тиймээс эхэн үедээ Хятадын зарим операторууд Meizu Zero утсыг дэмжихгүй байх магадлалтай.
  • Энэ гар утсанд ганц ч товч байхгүй. Хажуу ирмэгтээ haptic буюу хүрэлт мэдрэгч виртуал товчнуудтай. Тиймээс утсаа унтраах, асаах, дуу чангалах, суллахад хуруунд үл ялиг чичиргээ мэдрэгдэнэ.
  • 2018 оны ихэнх Андроид утаснуудад ашигласан Snapdragon 845 процессортой. Bluetooth 5.0 технологийг бас ашиглажээ.Б.Цэндсайхан
Categories
мэдээ нийгэм

Цагаан сарын цуврал бөхийн барилдаан бөхийн өргөөнд болно

Билгийн тооллын 17 дугаар жарны УРВУУЛАГЧ хэмээх шороон ГАХАЙ жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаануудын хуваарийг хүргэж байна.

Нэгдүгээр сарын 31-нд 12 цагаас Өсвөр бөх болон Нийтийн монгол шандастны барилдаан /Өсвөрт 2003 оноос хойш төрсөн хүүхдүүд барилдана. Бүртгэл 10 цагаас МБӨ-нд/

Хоёрдугаар сарын 1-нд 12 цагаас Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит Сумын цолтон, залуу бөхчүүдийн барилдаан /бүртгэл 10 цагаас МБӨ-нд/

Хоёрдугаар сарын 02-нд Дашчойлон хийдийн нэрэмжит “Майдар бурханы авшиг түгээх баяр” Аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан 14 цагаас /бүртгэл 12 цагаас/ тус тус МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨНД болно. Харин Сар шинийн баярт зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан хоёрдугаар сарын 04-нд 12 цагаас БУЯНТ УХАА СПОРТ ОРДОНД зохион байгуулагдана.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

У.Хүрэлсүхийн сүржигнэл 83 настай хөгшний амь үрэгдсэнээр төгсөв

ТАЛИЙГААЧ “АВРААРАЙ, БОСГООРОЙ, БИ УНАЧИХЛАА. НАМАЙГ БОСГООД ӨГӨӨЧ” ХЭМЭЭН АМЬ ТЭМЦЭН ХАШГИРЧ БАЙЖЭЭ-


Талийгаач гэрээсээ хүүгээ дагуулаад гарахдаа “Энэ жил хэдэн хүүхдүүдтэйгээ Цагаан сарын баяраа сайхан тэмдэглэнэ. Манай тойргоос сонгогдсон Ж.Ганбаатар UB palace-д уулзалт хийж, гарын бэлэг өгөх юм. Надад урилга нь ирсэн. Том дэлгүүрийн эзэн юм чинь гарын бэлгэнд тавган дээр тавих чихэр, хэвийн боов өгөх байх. Хэдэн төгрөг хэмнэнэ гэсэн үг шүү дээ” гэж хэлээд гарсан гэнэ.

83 настай ээжийгээ Ж.Ганбаатар гишүүний гарын бэлгийг авах гэж яваад харамсалтайгаар амь насаа алдчихна гэж үр хүүхдүүд нь огт бодолгүй явуулсан нь тодорхой юм. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын тойргийнхоо ахмадуудыг хүлээж авах арга хэмжээ зохион байгуулалтгүй болсноос үүдэн 83 настай М гэх буурай харамсалтайгаар амь насаа алдсан юм. Тухайн үед юу болсон талаар бид нэхэн сурвалжилж уншигч та бүхэнд хүргэж байна. Баянгол дүүргийн иргэн Л.Батнасангаас цөөн асуултад хариулт авлаа.

-Та УИХ-ын гишүүн Ж. Ганбаатарын тойргийнхоо ахмадуудыг хүлээн авах уулзалтад очсон гэсэн. Мөн 83 настай хөгшин амь насаа алдах үед ойрхон байсан гэсэн үү?

-Үнэхээр харамсалтай, эмгэнэлтэй зүйл болж өнгөрсөн дөө. Хөөрхий талийгаач Цагаан сар болох гэж байхад харамсалтайгаар амь насаа алдчихлаа. Ж.Ганбаатар гишүүний урилгыг хүлээн авсан иргэд UB palace-д цагтаа цугларсан. Бид суудалдаа суучихаад л үйл ажиллагаа хэзээ эхлэх бол гээд л хоёр цаг гаруй хугацаанд хүлээсэн. 3000 гаруй хүнд урилга тараасан боловч 4000 орчим иргэн ирсэн гэх мэдээлэл гарсан байна. Тэр нь ч үнэн байх. Танхимд багтахгүй дүүрэн хүмүүс байсан. Хөгшин настай аав, ээжийгээ хүүхдүүд нь дагуулж очоод л хамт суугаад байсан. Олон хүний амьсгаагаар дотор маш бүгчим халуун байсан. Олон ч хүний даралт ихэсч, ойр тойрныхоо хүмүүсээс даралт буулгах эм асууж, зүрхний эм ууцгааж байх шиг байсан. Миний ч гэсэн зүрхний хэмнэл алдагдаж, хүүхдээ эм аваад ир гэж дуудсан. Хоёр цаг орчим хөл толгой нь мэдэгдэхгүй бужигнасан. Ингэж байтал ашгүй Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ж.Ганбаатар нар ороод ирсэн. Бидэнд мэндчилгээ дэвшүүлж, олон минут үг хэлсэн. У.Хүрэлсүх цөөн хэдэн настанд гарын бэлэг гардуулж өгсөн. Ингээд нөгөө урилганы тоогоор сугалаа явуулах ажиллагаа эхэлсэн. Цөөхөн хүн сугалаанд мөнгө хожсон. Сугалаанаас болоод олон хүн бухимдаж эхэлсэн. “Ийм цөөхөн хүнийг сугалаанд шалгаруулах байсан юм бол яах гэж олон хүн мөнгө хожно гэж худлаа зар тараасан юм. Биднийг энд авчрах гэж л сугалаатай гэсэн юм байна. Хурдхан гарын бэлгийг нь аваад харих минь” гэцгээж байсан. Энэ үеэр үүд хэсэгт гарын бэлэг тараах ажиллагаа эхэлсэн. Тэр зүг рүү хөгшид бүгд дайрсан. Ёстой алалцаан болсон.

-Тэгээд юу болсон юм бэ?

-Бие биенээсээ бэлэг өрсөж авахын тулд хөгшчүүд ухаан мэдрэлгүй л дайрсан. Бие биенийгээ араас нь түлхээд л урагшаа зүтгээд байсан. Амар тайван зогсох ямар ч боломжгүй болчихсон. Арынхаа хүнд шахагдаад хөл ч газар хүрэхгүй шахам урагшилж байгаа юм. Энэ үеэр нэг настай хүн газар уначихсан байсан. Хүмүүсийн түлхэлцээнд босч чадахгүй хашгираад байгаа сонсогдсон. “Авраарай, босгоорой, би уначихлаа. Намайг босгоод өгөөч” гээд л амь тэмцэн хашгирах дуу сонсогдоод байсан даа. Талийгаач хөгшний дээр хүмүүс гишгэлсэн. Ингээд арай гэж хүн уначихсан байна гэж хашгирч байж үймсэн олныг зогсоосон. Харамсалтай нь талийгаач ам нь ангалзаж байгаад тэндээ амьсгал хураачих шиг болсон. Хөөрхий минь хүүгийнхээ нүдэн дээр газар унаж, бусдад толгой түрийгүй гишгүүлээд л байсан. Үүнээс болоод зүрх нь хаагдчихсан байх гэж бодоод байгаа. Монголчуудын амьдрал ямар дорой, ядуу байгаа нь эндээс харагдаж байгаа шүү дээ.

-Саяхан цахим орчинд хөгшчүүд дэлгүүрийн лангуун дээр байгаа амттан хараад шүлсээ залгиад зогсож байна гэх мэдээлэл гарсан. Хөгшчүүд уг нь тэтгэвэр авдаг биз дээ?

-Тийм ээ, тэр үнэн шүү. Тэтгэврийнхээ хэдэн төгрөгийг авсан ч амттай зүйлс аваад идэх мөнгөгүй л байна шүү дээ. Тэтгэвэр авч байгаа хүмүүсийн 80 гаруй хувь нь тэтгэврийн зээлийг хэдэн жилээр авчихсан. Үхэх, өвдөх ч эрхгүй явж байна. Дандаа үр хүүхдүүд нь тэтгэврийн зээлийг нь тултал авахуулчихсан байна шүү дээ. Ядаж байхад тэтгэврийн зээл авахад хүү нь маш өндөр. Ахмадын чөлөөт холбооны Г.Баасан уг нь энэ талаар овоо ярьдаг байсан. Сүүлийн үед таг чиг болсон байна. Тэтгэврийнхээ зээлнээс болоод Сар шинийн баярыг ч хийж чадахгүй олон хүн байна даа гэв.

2019 оны 01.26 UB palace-ийн үүдэнд яаралтай түргэн тусламжийн эмч байгаа нь

У.ХҮРЭЛСҮХ“АВЛИГАЧДЫГ ШОРОНД СУУЛГАНА. УУЛ УУРХАЙН БАЯЛГИЙГ ХУРААН АВЧ, ТА БҮХНИЙ ӨМЧ БОЛГОНО” ГЭЖЭЭ

Өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гаригт UB palace-д болсон ахмадын уулзалтад У.Хүрэлсүх оролцож үг хэлснийг товчилж хүргэе. Тэрбээр ахмад настнуудын амар мэндийг мэдчихээд “Би тэмцэл хийж байгаа. Улс эх орны баялгийг идэж байгаа бүлэглэл гэмт хэрэгтнүүдтэй тэмцэж байна. Би зарим үедээ хүчгүйдэж байгаа. Энэ үед иргэн та бүхний тус дэм итгэл чухал хэрэгтэй шүү. Газар доорх байгалийн баялгийг хэдэн гэр бүл хуваан идэх биш, жирийн иргэн та бүхэн ашиг хүртэх ёстой. Үүний тулд Салхит, Асгатын мөнгөний ордоос ажиллагаагаа эхэлсэн. Ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдийнхээ амьжиргааны түвшинг сайжруулах дорвитой ажил хийгдэнэ” гэх утга бүхий зүйлийг иргэдэд ярьжээ. Ёстой л сүржигнэж өгсөн гэнэ. Бас болоогүй Ж.Ганбаатарыг шударга сайн улстөрч гэх нэр хүндийг нь өргөх пиарыг ч бас хийгээд авчээ. Дөрвөн мянга орчим өндөр настан цуглуулчихаад У.Хүрэлсүх, Ж.Ганбаатар нар ингэж л хийрхэж, улс төржиж, попорсон байдаг. Тэд тэтгэврийн хэдэн хөгшнийг мөнгөн шагналтай сугалааны хонжвороос гадна гарын бэлэг өгнө хэмээн UB palace-д цуглуулж, улс төрийнхөө нэр хүндийг өсгөх үйл ажиллагаа хийсэн нь энэ юм. Үүний төлөөсөнд 83 настай иргэн харамсалтайгаар амь насаа алдлаа. Хэрэв Ж.Ганбаатар гишүүн настнуудад нэг кг гурил, нэг уут чихэр, дурсгалын сувинер өгөх гэж урилга тараагаагүй байсан бол өдийд 83 настай эмээ Сар шинээр ах, дүү хамаатан садан үр, ачаа тойруулан суугаад жарган цэнгэх байлаа. Учир нь ядарсан хөгшид маань “Оргил”-ын Ганбаатар овоо “юм” өгөх байх гэж л горьдож очсон байгаа шүү дээ.

Э.БААТАР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Энхболд: Энэ хуулийн заалтаар дахин хэн нэгэн битгий чөлөөлөгдөөсэй

УИХ-ын гишүүдийн 66.2 хувийн саналаар М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр боллоо.

Үүний дараагаар УИХ-ын гишүүн М.Энхболд үг хэлэв. Тэрбээр “УИХ-ын сонгуулийн үр дүнгээр УИХ-ын даргын албан тушаалд би хуулийн дагуу томилогдож байсан. Хэдийгээр өнөөдөр шинэ хууль баталж, нэг хүнд зориулсан, парламентын дархлаанд хандаж байгаа гэж олон ийт шүүмжилж байгаа ч гэсэн би энэ хуулийн дагуу үүрэгт албан тушаалаасаа чөлөөлөгдөж байна.

Энэ үйл явдал хэзээ эхэлсэн, хэн хэн гарын үсэг зурсан гээд Монголын түүхэнд үлдэж байгаа. Монголын парламентын түүхэнд саарал өдөр болж байна. Дахин энэ хуулийн заалтаар хэн нэгнийг чөлөөлөх үйл явдал битгий болоосой гэж хүсч байна. Би ямар нэг албан тушаалтай зууралдаагүй. Төрийн, намын олон албан тушаалыг хашиж явсан. Гагцхүү би энэ удаа хуулийг барьсан юм. Өргөдлөө өгөх ч хүртэл ямар нэг учир шалтгаантай. Надад өргөдлөө өгөх шалтгаан байгаагүй.

Ийм гарц гаргалгааг бий болгосон явдал төрийн гацааг гаргах гарц байсан. Миний удирдаж байсан УИХ-ын үйл ажиллагааг сүүлийн хоёр сарын хугацааг эс тооцвол “Би сайн ажилласан” гэж хэлнэ.

Хууль баталснаараа, ирц бүрэлдэхүүнээрээ бид өмнөх УИХ-уудаас илүү байсан. Эдийн засаг, санхүү, банк, санхүүгийн үйл ажиллагааг цэгцэлсэн энэ бүхэн өнөөдрийн эдийн засаг сэргэх боломж болсон юм шүү.

Улс орны өмнө тулгамдаж байгаа, иргэдийн бухимдаж байгаа олон асуудалд бид хэлэлцсэн. Засгийн газар хэрэгжүүлээгүйгээс өнөөдөр Улаанбаатарын утаа, “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаар олон ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгүүд үр дүнгээ тооцож, олон нийтэд танилцуулна гэдэгт итгэж байна.

Гадаа гудамжид жагсаж, эсэргүүцэж байгаа олон нийтийг би ойлгож байгаа. Өнөөдөр энэ жагсаалт цуглааныг зохион байгуулсан зарим нэг залуу улстөрчдөдөө хандаж хэдэн зүйл хэлэх нь зүйтэй байх.

20 гаруй жилийн хугацаанд болсон бүх зүйлийг нэг хүнд хаяглаж болдог юм байна гэдгийг та бүхэн үзүүлсэн. Намайг харлуулах гэж ярьж байсан шударга ёс тогтоно, нийгмийн хүлээгдэж байгаа асуудлыг шийднэ, амьдрал сайжирна, уул уурхайн салбарын өгөөж нэмэгдэнэ гэх бүх зүйл иргэд олон нийтийн хүлээлт, та бүхний даалгавар болж байгаа шүү. Энэ бүхнийг хэрэгжүүлж байж та бүхний залуу улстөрч гэдэг нь хүлээн зөвшөөрөгдөнө.

Хэн нэгийг гаргаж ирэхийн тулд та бүхэн намайг харлуулж байсан байх. Та бүхэн миний бүтээснийг бүтээж чадахгүй. Басхүү над шиг бүтээн байгуулалтыг хийж чадахгүй. Над руу хар будаг их цацсан. Тэр их цацагдсан хар будгийг цагийн эрхэнд нар салхины аясаар хагадран унана гэдэгт итгэлтэй байна. Надад эцэг, эхийн хүмүүжил, энэ төрд зүтгэсэн тэвчээр, хатуужил байгаа. Харин эхнэр, хүүхдүүдэд маань бичиг өгч, жагсаж байгааг харж, “би ямар хүмүүстэй нэг танхимд сууж байв даа” гэдэг бодогдох үе байсан.

Монголын төрд өөрийн хүслээ жолоодох гэсэн үйлдэл тогтчих вий гэж санаа зовж байна.

МАНАН-гийн тухайд, би МАНАН-г дэмжигч биш, МАНАН-гийн Засгийн газрыг эсэргүүцэж, унагааж явсан намтартай хүн шүү.

Та бүхний нэгдүгээр сарын 25-ны өдөр намайг огцруулах гарын үсэг яаран сандран зурсан. Яг энэ өдрөөс 13 жилийн өмнө би Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг унагааж, Эв нэгдлийн Засгийн газар байгуулж, Ө.Энхтүвшин, Н.Энхболдыг сайдаар томилж байлаа. Харамсалтай нь тэд МАНАН гэдэг нэрийг надад тохоож, гарын үсэг зурсанд харамсаж байна.

“Шударга бусын хонгил” гэдэг үгийг бий болгож, гаргасан хүн нь өнөөдөр өөрөө Төрийн ордонд, Улсын ерөнхий прокурор ажиллаж байсан Д.Дорлигжавыг буруутгахаар явж байгаа юм. “Шударга бус зүйлүүдийг хийсэн халхавч, хоргодох байх нь болж байсан.

Надад өнөөдөр уул уурхайн салбарт нэг ширхэг ч лиценз байхгүй гэдгийг хэлье. Цаашдаа уул уурхайн салбарыг олон нийтэд ашигтай, өгөөжтэй олборлох талаар зүтгэсээр байх болно. Энэ УИХ цаашид үйл ажиллагаа явуулж, хуулийн хугацаанд бүрэн эрхээ дуусгаасай гэж би бодож байна. Энэ УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Улс төрийн намын тухай, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөөсэй гэж хүсч байна. ЖДҮХС-гийн зээл жинхэнэ эзэддээ очдог нөхцөл бололцоог бүрдүүлээсэй гэж хүсч байна. Парламентын алтан зарчим бол ухаанаа уралдуулах зарчим юм. Ард түмнээс мандат авсан гишүүд төрийн эрх барих эрхээ хэн нэгний шахалт дарамтгүй хэрэгжүүлдэг байгаасай гэж хүсч байгаа. Болоод өнгөрсөн сонгуулийнхаа эрх мэдлийг булаацалдаж, талцаж, хуваагдах биш болох гэж байгаа сонгуулийнхаа амжилтыг бодож, амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр эвсэж, нийлж ажиллаасай гэж хүсч байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд намайг дэмжиж байсан гишүүд, утсаар, мессэжээр дэмжиж байгаагаа илэрхийлсэн иргэд, хэвлэлийн мэдээллийн байгууллага, сэтгүүлчид, УИХ-ын Тамгын газрынхан байгаа. Та бүгдэд би цаашдын ажилд нь амжилт хүсч, сайн сайхныг хүсье. Төгсгөлд нь би “Төр бат, ёс хүнд” гэдэг буурлуудын үгийг хэлье” хэмээв.