Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн цэргийн бүртгэлийг энэ сарын 4-21-нийг дуустал хийнэ

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн цэргийн тоо бүртгэлийн ажлыг энэ сарын 4-21-ний өдрүүдэд засаг захиргааны анхан шатны нэгж буюу хороодын байранд ажлын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд байгуулах гэж байна.

Цэргийн бүртгэлд 65 нас хүртэл бэлтгэл офицер, 18-50 нас хүртэл цэргийн үүрэгтэн, цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд 50 нас хүртэл хамрагдах аж.

Цэргийн албанй тухай хуульд:

Цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэй байна.

Цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ.

Цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд бүртгүүлнэ хэмээн заасан байдаг.

Цэргийн бүртгэлд тус хуулийн 16.1-д заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн, цэргийн жинхэнэ алба хааж байгаа, ял эдэлж байгаа иргэн хамрагдахгүй гэж заасан байдаг. Тиймээс цэргийн бүртгэлд хамрагдах иргэн нутгийн захиргааны анхан шатны нэгж /баг, хороо/-ийн байранд тогтоосон хугацаанд ирж цэргийн бүртгэлд хамрагдах, цэргийн үүрэгтний үнэмлэхийг хаяж, үрэгдүүлэхгүй байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах, цэрэг татлагын үеэр гурван сараас дээш хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайгаа мэдэгдэх, өөр газар шилжин суурьших тохиолдолд тухайн оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэлээс хасуулж, шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлэх зэрэг үүргийг хүлээдэг байна.

Нийслэлийн Цэргийн штабаас 2019 онд “Хууль тогтоомжийн хэрэгжилтйиг хангах, төрийн батлан хамгаалах үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх жил” хэмээн тодорхойлж

1.Орон нутгийн хамгаалалт, дайчилгааны төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах бэлтгэлийг хангах

2.Төрийн болон албаны нууцын тухай хуулийг хэрэгжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг чанд сахих

3.Төрийн батлан хамгаалах үйлчилгээний чанар, үр ашигийн дээшлүүлэх

4.Албан тушаалтнуудын цэргийн бүртгэл, сургалтыг зохион байгуулах, эх орноо батлан хамгаалах бэлтгэлийг хангуулах

5.Цэргийн албаны үнэлэмжийг дээшлүүлэх, бие бүрэлдэхүүний сахилга хариуцлага, ёс зүй, цэргийн мэдлэг, дадлагыг нэмэгдүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлэн ажиллахаар төлөвлөжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирц хүрээгүйгээс байнгын хороодын хуралдаан хойшиллоо

Image result for Байнгын хороо

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр хуралдах товтой байсан ч ирц хүрээгүйгээс хойшлогдлоо. Өнөөдрийн хуралдаанаар өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил болон зарцуулалтын талаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчийг томилж хугацааг товлох байсан юм. Өнөөдөр мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдахаар товлогдсон байсан боловч ирц хүрсэнгүй. Тус байнгын хорооны хуралдаанаар олон улсын гэрээг соёрхон батлах асуудлыг хэлэлцэх байсан юм.

Categories
мэдээ утга-зоxиол

Монголын Зохиолчдын Эвлэл 90 жилийн ойгоо тэмдэглэнэ

Монголын Зохиолчдын Нэгдсэн Эвлэлийн 90 жилийн ой 2019 оны нэгдүгээр сарын 9-ны өдөр болох гэж байна. Энэ талаар “Өдрийн сонин”-ы асуух эрхийн танхимд МЗЭ-эээс хэвлэлийн хурал хийлээ.

МЗЭ-ийн яруу найргийн Үндэсний төвийн тэргүүн Ж.Баяржаргал “Монголын утга зохиолын үүссэн үүрэг агуу байдаг. Утга зохиол бол Монголын ёс заншил, эв нэгдэл, өв уламжлалыг агуулж байдаг зүйл билээ. МЗЭ 90 жилийн хугацаанд үеийн үед том сэхээтнүүд, зохиолчдыг төрүүлж ирсэн. Түүнлчлэн мэргэжлийн сэтгүүлзүйг үүсгэн байгуулахад зохиолчид сэтгүүлзүйн ачааг үүрэглцэж ирсэн гэдгийг онцлон хэлье. 1990 оны ардчилсан хувьсгалд МЗЭ-ийн гүйцэтгэх үүрэг нэн тэргүүнд байсан” гэлээ.

А.Лхагва “МЗЭ-ийн түүхт 90 жилийн ойг угтан “Яруу найрагчийн хөрөг” гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулж байна. Энэ үзэсгэлэн маргааш “Best art gallery”-д нээлтээ хийнэ. Тус үзэсгэлэнд 50 гаруй яруу найрагчийн хөргийг дэлгэнэ”.

МЗЭ-ээс Яруу найргийн “Болор цом” наадам, Богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадам, Оны шилдэг бүтээл шалгаруулах“ Алтан өд” наадмыг зохион байгуулдаг билээ.

Энэ жилийн “Болор цом” наадам нэгдүгээр сарын 5 -ны өдрийн Морин цагт эхэлнэ.

Энэ жил нийт 147 бүтээл ирснээс 27 шилдэг бүтээл шалгаруулсан байна. Үүний 17 яруу найрагч МЗЭ-ийн шагналтан байгаа аж.

Оны шилдэг шалгаруулах “Алтан өд” наадам нэгдүгээр сарын 7-нд гадаад харилцааны яаманд болно. Нэгдүгээр сарын 8-нд МЗЭ-ийн 90 Жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн номын санд болно.

МЗЭ-90 жилийн ойн хүндэтгэлийн үйл ажиллагааны

ХӨТӨЛБӨР

2019-01-02

12:00 Хэвлэлийн бага хурал /Өдрийн сонин/

2019-01-03

14:00 “Яруу найрагчдын хөрөг-2019” уран зургийн үзэсгэлэн

/Монголын Урчуудын Эвлэлийн “Best Art” галарей/

2019-01-04

08:00 “Уран үгсийн чуулган”-д оролцох зохиолчид Улаанбаатараас хөдлөх 12:00 “Уран үгсийн чуулган” Баянтал суманд 14:00 “Уран үгсийн чуулган” Шивээговь суманд

18:00 Говьсумбэр аймагт “Уран үгсийн нэгдсэн чуулган “Боржигон” театрт 19:00 “Номтой галт тэрэг” хөтөлбөрийн нээлт /Улаанбаатар төмөр зам вокзал/

21:00 “Болор цом-36”-д оролцох яруу найрагчид Говьсүмбэр рүү хөдлөх

2019-01-05

08:00 Өглөөний цай

09:00 МЗЭ-ийн удирдлага, “Болор цом”-д оролцох найрагчдыг аймгийн ЗДТГ тосч авах

11:40 “Болор цом-36” наадмын нээлт

15:00 Үдийн завсарлага

18:00 “Болор цом”-ын хаалт

19:00 Говьсүмбэр аймгийн ЗД-ын хүлээн авалт

22:00 Галт тэргэндээ суух

24:00 Галт тэрэг хөдлөх /01,06-ны 07:00 Улаанбаатарт ирэх/

2019-01-07

18:00 Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд-2018” наадмын ёслолын ажиллагаа /Гадаад Харилцааны Яам/

2019-01-08

14:00 “Монголын шинэ үеийн уран зохиолын өнөөгийн төлөв, ирээдүйн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал /МУИС-ийн номын сан/

18:00 Богино өгүүллэгийн “Утгын чимэг-2018” наадам /Монголын Хүүхдийн Ордон/

2019-01-09

13:00 Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөх ёслол, Чингис хаан, Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх

14:00 “Монголын Зохиолчид -90” гэрэл зургийн үзэсгэлэн,

Номын чимэг зургийн үзэсгэлэн /Хүүхдийн номын ордон/

15:00 “Монголын Зохиолчдын Эвлэл-90”баярын хурал, хүндэтгэлийн концерт /УлсынДуурь Бүжгийн Эрдмийн Театр/

19:00 “МЗЭ 90” хүндэтгэлийн хүлээн авалт /Улаанбаатар ресторан/

Categories
мэдээ нийгэм

“Насны хишиг” шинээр авах иргэд хороондоо бүртгүүлнэ

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд зааснаар Цагаан cap, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан жилд хоёр удаа 65-аас дээш насны ахмадуудад “Насны хишиг”-ийг олгодог билээ. Үүнд,

  • 65-69 настай ахмад настанд 50 мянган төгрөг;
  • 70-79 настай ахмад настанд 80 мянган төгрөг;
  • 80-89 настай ахмад настанд 150 мянган төгрөг;

90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөгийг тус тус олгохоор заасан байдаг. 2019 оны төсөвт “Насны хишиг” олгохоор 22.2 тэрбум төгрөг суулгажээ. Энэ нь өнгөрсөн оноос 1.6 тэрбум төгрөгөөр өссөн дүн /2018 онд 136 мянган ахмадад 20.6 тэрбум төгрөг олгосон/ юм.

Энэ жил 65 нас хүрч “Насны хишиг” авах болзол хангаж буй ахмадууд хороондоо хандаж бүртгүүлэх шаардлагатай бол өмнө нь “Насны хишиг” авч байсан ахмадуудын хувьд дахин бүртгүүлэх шаардлагагүйг ХНХЯ-ны мэргэжилтэн хэллээ.

Мөн жилд нэг удаа буюу Цагаан сарын өмнө Алдарт эхийн одонтой ээжүүдэд “Одонгийн мөнгө” олгодог. Өнгөрсөн жил 216,679 ээжид 28.5 тэрбум төгрөг олгож байсан бол энэ жилийн төсөвт 29.4 тэрбум төгрөг суулгажээ. Алдарт эхийн нэгдүгээр одонтой ээжид 200 мянга, хоёрдугаар одонтой ээжид 100 мянган төгрөгийг жилд нэг удаа олгодог. Цагаан сарын баяр жил бүр өөр өөр хугацаанд /аргын тооллоор/ таардаг учраас хуульд заасны дагуу баярын өмнө “Насны хишиг”, “Одонгийн мөнгө” олгох ажлыг зохион байгуулдаг байна.

Categories
мэдээ нийгэм

Ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье

Өнгөрөгч 12 сард ахуйн гал түймрийн 398 удаагийн тохиолдол бүртгэгдсэн байна. Ахуйн гал түймрийн улмаас 18 хүн амь насаа алджээ. Үүний 16 нь том хүн, 3 нь хүүхэд байгаа юм.

Иймд сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх, пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засч, хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх, цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах,

-Халуун үнс нурам, галтай хог хаягдлыг хогийн ил цэгт хаяхгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр болон цахилгаанаар ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримтлах,

-Цахилгааны шөнийн тарифыг хөнгөлсөнтэй холбогдуулан цахилгаан халаагуур, халаагчийг гэр, байшин, аж ахуйн нэгж, байгууллагадаа суурилуулахаар сонгосон бол цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх,

-Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зайн хэмжээг баримтлах, ил галаар автомашины мотор болон бусад явах эд ангийг халаахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


Categories
мэдээ улс-төр

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэллээ

Categories
мэдээ нийгэм

Явган зорчигчид шинэчлэн баталсан замын хөдөлгөөний дүрмийг судлахыг зөвлөв

Тээврийн цагдаагийн алба /ТЦА/ даваа гараг буюу өнгөрөгч оны сүүлийн өдөр 365 дуудлага хүлээн авчээ.

Зам тээврийн ослын шинжтэй 296 дуудлагын 15-д нь хүн гэмтсэн байна. Эл өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 22 зөрчил илэрсэн нь бусад өдрүүдийнхээс буурсан үзүүлэлт ажээ.

Багахангай дүүрэгт 39 настай, Э явганаар замын хөдөлгөөнд оролцохдоо автомашинд мөргүүлж амь насаа алдсан хэрэг гарсан байна. ТЦА-наас уг хэргийн шалтгаан нөхцлийг одоогоор шалгаж байгаа аж. Нийт бэртэж гэмтсэн осол хэргийн шалтгаан, нөхцөл нь явган зорчигчийн буруутай үйлдлээс болжээ. Иймд жолоочоос гадна явган зорчигчид ч шинэчлэн баталсан замын хөдөлгөөний дүрмийг уншиж судлахыг зөвлөж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Энэ сард тоглогдох жүжгүүд

Манай урлаг соёлын салбарынхан 2018 онд уран бүтээлийн олз омог, шинэ уран бүтээл, тоглолт, шагнал урамшлаар дүүрэн байж, шинэ оноо угтлаа. Харин 2019 оны нэгдүгээр сард хаана, ямар тоглолт болохыг сонирхлоо. Одоогоор Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын театрын үзвэрийн мэдээ гараад байна.

Нэгдүгээр сарын 12

Дуурь бүжгийн эрдмийн театрт:

Л.Делиб “Коппелия” балет

17:00 цагт

Тасалбар 20 мянган төгрөг

19-нд

Ардын жүжигчин Ж.Чулуун “Уран хас” балет

Хоёрдугаар сарын 23-нд

Х.Билэгжаргал – Ламбугайн нулимс дуурь

17.00 цагт

24-нд

А.Хачатурян – Спартак

17.00 цагт

Гуравдугаар сарын 01-нд

Ардын жүжигчин хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав – Шивээ Хиагт дуурь

17.00 цагт

02-нд

П.И.Чайковский – Хунт нуур

17.00 цагт

Улын драмын эрдмийн театрт:

Улсын драмын эрдмийн театрынхны мэдээлснээр түүхэн жүжгийн үзвэрийн хуваарь нэгдүгээр сарын 04-нд гарна.

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн “Тамгагүй төр”,

Их зохиолч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Нацагдоржийн “Жаргаагүй нар”

“Ану хатан” түүхэн эмгэнэлт жүжгүүд тоглоход бэлэн байгаа аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Үхрийн цул мах 10300 төгрөгт хүрчээ

Хонины ястай махны үнэ өмнөх сараас 2.9, үхрийн ястай махны үнэ 6.5 хувь, үхрийн цул махны үнэ 10.2 хувь, ямааны ястай махны үнэ 10.6 хувь, адууны ястай махны үнэ 11.2 хувиар өссөн байна.

Ажиглалтаар хонины ястай махны үнэ 2.0 хувь, үхрийн ястай махны үнэ 0.9 хувь, үхрийн цул махны үнэ 0.2 хувиар өссөн бол ямаа болон адууны ястай махны үнэ өөpчлөлтгүй байна. 2018 оны 12 дугаар сарын 26-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6885 төгрөг, үхрийн /ястай/ мах 8520 төгрөг, үхрийн цул мах 10300 төгрөг, адууны /ястай/ мах 6525 төгрөг, ямааны /ястай/ мах 5500 төгрөгийн үнэтэй байв.

Categories
мэдээ нийгэм

Худалдааны төвүүд амарч байна

“Барс” худалдааны төвөөс бусад зах, худалдааны төвүүд амарч байна.

Захуудын ажиллах хуваарь:

“Хүчит шонхор” зах өнөөдөр амарна. Нэгдүгээр сарын 3-наас ажиллаж эхэлнэ.

Нарантуул ОУХТ:

2019 оны нэгдүгээр сарын 1-4-ний өдрүүдэд амраад нэгдүгээр сарын 5-ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Хархорин зах:

Нэгдүгээр сарын 3-наас ажиллаж эхэлнэ.

“Да хүрээ” техникийн зах:

Нэгдүгээр сарын 3-наас ажиллаж эхэлнэ.

“Дүнжингарав” худалдааны төв

Нэгдүгээр сарын 4-нөөс ажиллаж эхэлнэ.

“Sunday” зах

Нэгдүгээр сарын 3-наас ажиллаж эхэлнэ.

“Бөмбөгөр” худалдааны төв

Нэгдүгээр сарын 3-наас ажиллаж эхэлнэ.