Categories
мэдээ цаг-үе

2019 оны чансаа өндөр ажнай хүлгүүдийг нэрлэж байна

Т.Галбадрахын бор морь

Монголын морин спорт уяачдын холбооноос жил бүр монгол болон эрлийз адууны чансааг тодруулдаг. Тухайн жил улс бүсийн чанартай наадмуудад амжилт хэрхэн үзүүлснээр нь гол шалгуур болгож аргамаг хүлгүүдийн чансааг тодорхойлдог юм. Тус холбооноос цэвэр цусны монгол адууны их нас, азарга мөн эрлийз адууны дээд насны хүлгүүдийн чансааг гаргаад байна.

ИХ НАСЫГ 21 ОНООГООР Т.ГАЛБАДРАХЫН БОР МОРЬ ТЭРГҮҮЛЖЭЭ

Монгол адууны чансааг энэ жил Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Т.Галбадрахын бор морь тэргүүллээ.Уг ажнай Г.Пунцагбалжир агсны нэрэмжит Төвийн бүсийн уралдаанд аман хүзүү, шигшмэл морьдын “Их хурд-8” уралдаан болон Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд түрүүлж 21 оноо цуглуулсан байна.

Эцэг: Монгол Улсын Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн Улс халзан азарга

Эх: Монгол Улсын Манлай уяач Т.Батзоригийн унаган, халтар гүү

Дэд байрт 13 оноогоор Завхан аймгийн Завханмандал сумын уугуул, аймгийн алдарт уяач Цэрэндоржийн Мөнххуягийн Тод янзага хүлэг шалгарчээ. Өнгөрсөн жил “Их хурд-8”, болон Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд тус тус аман хүзүүдсэн чансаатай хүлэг ажээ. АХ-ын 97 жилийн ойн баяр наадамд аман хүзүүдэж байсан цуутай хүлэг юм.

Эцэг: Тод манлай уяач Д.Ононгийн Янзага цавьдар азарга

Эх: Тод манлай уяач Д.Ононгийн зээрд халзан гүү

Гуравдугаарт Баянзүрх дүүргийн харьяат нийслэлийн Алдарт уяач О.Рэнцэнжүгдэрийн Төгс бор морь 13 оноогоор эрэмбэлэгдсэн байна. Бор морь өнгөрсөн жил Г.Пунцагбалжир агсны нэрэмжит “Төвийн бүс”-ийн уралдаанд торгон жолоо өргөн, тэргүүлж, “Их хурд-8”–д айргийн тавд хурдалсан амжилт үзүүлжээ.АХ-ын 97 жилийн ойн баяр наадамд аман хүзүү, “Дүнжингаравын хурд -2018” хаврын бүсийн уралдаанд айргийн тавд хурдалж байжээ.

Баянцагааны Батболдын унаган адуу юм.

Эцэг: Тод манлай уяач Г.Батхүү агсны Араб хамар цагаан хээр азарга

Эх: Г.Батсайханы унаган бор гүү

Түүнчлэн, дөрөвдүгээр байрт Булган аймгийн Могод сумын уугуул, манлай уяач Ц.Цэнгэлийн хүрэн

Тавдугаар байрт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Тод манлай уяач Т.Галбадрахын хонгор халзан

Зургадугаар байрт Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Х.Бадамсүрэнгийн Элбэг хээр

Долдугаар байрт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, аймгийн алдарт уяач Н.Баттөмөрийн хар морь

Наймдугаар байрт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Тод манлай уяач Д.Ганбаатарын Хурдан зээрд

Есдүгээр байрт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Тод манлай уяач Д.Ганбаатарын Мэнгэт хүрэн

Аравдугаар байрт Дундговь аймгийн Хулд сумын харьяат, Манлай уяач Б.Лхагва-Очирын Дайчин халзан морь тус тус оржээ.


О.Батбилэгийн Хүхээ халза

АЗАРГЫГ ХҮХЭЭ ХАЛЗАН ТЭРГҮҮЛЛЭЭ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Тод манлай уяач О.Батбилэгийн Хүхээ халзан оны тэргүүн азаргаар тодорчээ. Шигшмэл морьдын “Их хурд-8” уралдаанд аман хүзүүдэж, Ардын хувьсгалын 98 жилийн баяр наадамд түрүүлсэн амжилтаараа 15 оноо цуглуулж ийн тэргүүлсэн байна.

Эцэг: Дундговийн харьяат Тод манлай уяач Э.Эрдэнэчулууны хүрэн азарга

Эх: Тод манлай уяач Д.Ононгийн халзан гүү

Хоёрдугаар байрт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн Ажнай цавьдар 13 оноогоор оржээ. Тус хүлэг өнгөрсөн жил шигшмэл морьдын “Их хурд-8” уралдаанд айргийн дөрөв, Дорнод зүүн бүсийн уралдаанд түрүүлсэн амжилтаар тус байрыг эзэлжээ. Мөн Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадамд долоод хурдалж байжээ.

Эцэг: Монгол Улсын Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн Улс халзан азарга

Эх: Монгол Улсын Манлай уяач Т.Батзоригийн унаган, халтар гүү

Айргийн гуравт Төв аймгийн Баян сумын уугуул Баасансүрэнгийн Нямжавын хээр азарга 12 оноотой жагссан байна. Шигшмэл морьдын “Их хурд-8” уралдаанд түрүүлсэн амжилт үзүүлжээ. Завхан аймгийн Улиастай сумын харьяат Даваадалайн унаган адуу аж.

Дөрөвдүгээр байрт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Төрмөнхийн буурал

Тавдугаар байрт Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул, аймгийн алдарт уяач Д.Ганхуягийн хээр

Зургадугаар байрт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, Алдарт уяач Н.Баттөмөрийн хонгор

Долдугаар байрт Хан-Уул дүүргийн харьяат П.Мөнхтулгын Жигүүр бор

Наймдугаар байрт Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул, аймгийн алдарт уяач Д.Эрдэнэбатын Мөлүү хул

Есдүгээр байрт Архангай аймгийн Хотонт сумын уугуул, аймгийн алдарт уяач Д.Лхагвасүрэнгийн хар

Аравдугаар байрт Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Дамбажавын хээр азарга тус тус шалгарчээ.


Б.Нямжавын зээрд

ЭРЛИЙЗ АДУУНЫ ЧАНСААГ Б.НЯМЖАВЫН ЗЭЭРД ТЭРГҮҮЛЭВ

Өнгөрсөн оны эрлийз дээд насны ангилалд Төв аймгийн Баян сумын уугуул Б.Нямжавын зээрд морь шалгарчээ. Уг хүлэг Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд түрүүлж, шигшмэл морьдын Их хурд-8” уралдаанд айргийн дөрөвт хурдалсан юм.Энэхүү амжилтаараа 15 оноо цуглуулж, торгон жолоо өргүүлжээ. Тод манлай уяач Д.Ононгийн унаган адуу юм.

Эцэг: Араб хээр халзан азарга

Эх: Улсад аман хүзүүдсэн халзан морины удмын зээрд гүү

Дэд байрт Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул Ч.Цэрэнбатын хул морь 13 оноогоор жагссан байна.Уг хүлэг шигшмэл морьдын “Их хурд-8” болон Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд тус тус аман хүзүүдсэн аж.

Эцэг: Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Баяраагийн Ирланд азарганы төл, хээр азарга

Эх: Баяраагийн унаган хонгор гүү

Гуравдугаар байрт Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Тод манлай уяач С.Лувсанбалдангийн Луу халтар 12 оноо цуглуулсан амжилтаар эзэлжээ. “Их хурд-8” уралдаанд айргийн тав, “Боржигон 2019” төвийн бүсийн уралдаанд айргийн гуравт хурдалсан амжилтаараа тус байрт эрэмбэлэгдсэн байна.

Тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн унаган адуу юм.

Эцэг: Резви дуудлагатай Англи Кабардин халтар азарга

Эх: Сүхбаатар эхтэй, Самдангийн хүрэн азарганы төл хээр гүү

Дөрөвдүгээр байрт Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул, аймгийн алдарт уяач Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан

Тавдугаар байрт Төв аймгийн Баян сумын уугуул Манлай уяач П.Энхмөнхийн хул

Зургадугаар байрт Төв аймгийн Аргалант сумын уугуул, аймгийн алдарт уяач Д.Амгаланбаатарын Хандгай халтар.

Долдугаар байрт Төв аймгийн Баян сумын уугуул, манлай уяач Х.Цогтсайханы хээр

Наймдугаар байрт Булган аймгийн Хангал сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Чөдөр-Эрдэнийн Тэмүүжин хээр

Есдүгээр байрт Хөвсгөл аймгийн Цэцэрлиг сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Г.Батболдын Сүлд хул

Аравдугаар байрт Архангай аймгийн Цахир сумын уугуул О.Мэндбаярын хээр халзан хүлгүүд тус тус шалгарчээ.

Х.МӨНХБАТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *