Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Х.Баттулга чинь М.Энхболдын захиалгаар “аманд гарсан хүүхэд” болж хувирав уу даа?” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Х.Баттулга чинь М.Энхболдын захиалгаар “аманд гарсан хүүхэд” болж хувирав уу даа” хэмээх нийтлэлийг уншина уу.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Нийгмийн 60-70 хувь нь бүтээлч байж гэмээнэ улс орны хөгжил урагшилдаг хэмээн “Улс төр” нүүрт ярижээ.

МИАТ ТӨХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирал Н.Ганболд: Бид нэн түрүүнд зорчигчдынхоо аюулгүй байдлыг ханган ажиллах үүрэгтэй хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярьжээ.

“Улс төр” нүүрт нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй: Итгэлцэл, эв нэгдэл МАН-д ус агаар мэт хэрэгтэй болжээ гэсэн ярилцлага нийтлэгджээ.

“Цаг үе” нүүрт хуульч, доктор А.Эрдэнэцогт: МАН-д цаашдаа улс орныг удирдах хууль зүйн үндэслэл байхгүй гэв.

“Танайд өнжье” нүүр Монголын хөрөг зургийн шинэ цагийн мастер Т.Чингисийн урланд өнжлөө.

“Хар ус нуурын шагшуурга”, “Монголын үзэсгэлэнт сарангоо”-г амилуулсан Жамбалын Шараа хэмээн “Хөрөг” нүүрт өгүүлжээ.

“Уран бүтээлч” нүүрт дуучин К.Номинжин: Дэлхийд алдартай дуунуудыг албан ёсны эрхтэйгээр дуулж байгаа хэмээн ярилаа.

В.Путин: Хятадад болсон өөрчлөлтүүдийг ч бид нааштай хүлээн авсан гэж “Дэлхийн мэдээ” нүүрт бичжээ.

“Эдийн засаг” нүүрт “Энтрепренер-2018”-ын шилдэг 10-ын дөрвийг нь уул уурхайн компаниуд авлаа гэжээ.

Боксчин М.Нандинцэцэг “Бөртэ чоно”-ын эзнээр шалгарав гэж “Спорт” нүүрт өгүүлэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

​Дэлхийн хамгийн баян бизнесменүүдийн хөрөнгө 2018 онд 511 тэрбум доллараар хорогджээ

Дэлхийн хамгийн баян бизнесменүүдийн өмч хөрөнгө 2018 онд 511 тэрбум доллараар хорогдсон тухай “Блуумберг” агентлаг мэдээлж байна. Агентлагийн “Саятнуудын индекс” жагсаалтад орсон 500 том бизнес эрхлэгчийн хөрөнгө 4.7 их наяд доллар хүртэл буурчээ. Энэ жагсаалтыг 2018 онд 53 тэрбум долларын алдагдал хүлээсэн “Амазон” компанийн тэргүүн Жефф Безос тэргүүлж байна.

Ашиг орлогын оргил үед энэ хүний хөрөнгө 115 тэрбум байсан. Жагсаалтад багтсан Америкийн тэрбумтнууд 2018 онд өмч хөрөнгийнхөө 5.9 хувийг алдаж, одоо тэдний хөрөнгө 1.9 их наяд доллар болжээ.

“фэйсбүүк” компанийн тэргүүн Марк Цукербергийн хувьд 2018 он бас азгүй жил байлаа. Энэ онд тэрбээр 23 тэрбум долларын алдагдал хүлээж, одоо түүний хөрөнгө 49.7 тэрбум доллараар үнэлэгдэж байна.

Азийн том бизнесменүүд 144 тэрбум долларын алдагдал хүлээсэн байна. Европын тэрбумтнууд ч гэсэн хохирол хүлээж, “Континентал” брендийн автомашины дугуй үйлдвэрлэгч Шеффлерын гэр бүл л гэхэд 2018 он гарснаас хойш 17 тэрбум доллар алджээ.

Оросын тэрбумтнуудын алдагдал “үл мэдэг” гэж шинжээчид үзэж байна. Оросын 25 “толгой” баяны хөрөнгө 225 тэрбум доллар хүртэл багассан байна. Энэ дотроос хамгийн их алдагдал хүлээсэн нь хөнгөн цагааны “Русал” компанийн Ерөнхийлөгч Олег Дерипаска 5.7 тэрбум доллар алджээ.

Харин байгалийн хийн “Новатек” компанийн Леонид Михельсон, Геннадий Тимченко, “Лукойл”-ын эзэн Вагит Алекперовын хөрөнгө эсэргээр есөн тэрбум долараар өссөн байна.

Categories
мэдээ нийгэм

Сургалтын тэтгэлгийн мэдээллийн нэгдсэн цахим хуудастай боллоо

Засгийн газрын шугамаар хэрэгжиж буй тэтгэлэгт хөтөлбөрүүдийн тухай мэдээлэл хаагдмал, хязгаарлагдмал хүрээнд түгээгдэж, зөвхөн мэдээлэлд ойр хүмүүсийн хүрээнд болж өнгөрдөг, үүний улмаас сайн сурлагатай оюутан залуус тэр бүр хүссэн тэтгэлэгт хөтөлбөртөө хамрагдаж чадахгүй байна гэсэн шүүмжлэл олон жил яригдаж ирсэн. Тэгвэл БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн санаачилгаар, үүрэг чиглэл өгсний дагуу анх удаа Засгийн газрын шугамаар хэрэгжиж буй тэтгэлэгт хөтөлбөрүүдийн цахим мэдээллийн нэгдсэн сантай боллоо.

Та scholarship.esis.edu.mn цахим хуудаст зочилж, тэтгэлгийн сонгон шалгаруулалттай холбоотой Засгийн газрын холбогдох журам, тогтоолын тухай мэдээлэл, сүүлийн гурван жилийн статистик үзүүлэлт, Боловсролын зээлийн сангийн мэдээлэл, Багш солилцоо, Оюутан солилцоо, тэтгэлэгтэй холбоотой түгээмэл асуулт, хариултын хэсэг гэх мэт цогц мэдээллийг нэг дороос авч болно.

Гадаадад суралцах сургалтын тэтгэлгийн мэдээлэл бүх иргэнд нээлттэй болсноор тэгш хамруулах боловсролын талаар төрөөс баримталж буй тодорхой үндсэн зорилтууд хэрэгжиж, Монгол улсын иргэн бүр гадаадад суралцах тэтгэлгийн сонгон шалгаруулалтад оролцох ижил боломжоор хангагдана. Үүний үр дүнд мэдээлэлд ойрхон хүмүүс тэтгэлэгт хамрагдаад бусад нь мэдээлэлгүйн улмаас тэтгэлэгт хамрагдаж чаддаггүй гэх тэгш бус байдал үгүй болох боломж бүрдээд байна.

Categories
мэдээ нийгэм

Орон нутагт хяналт шалгалт хийж байна

Баян-Өлгий

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Шинэ жилийн баярын үеэр хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулах зорилгоор хүнсний худалдааны дөрөв, нийтийн хоол үйлдвэрлэлийн 22, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг найм, нийт 34 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хяналт шалгалтад хамруулжээ. Шалгалтаар дөрвөн нэр төрлийн 142 ширхэг хадгалалтын хугацаа дууссан, хадгалах горим зөрчигдсөн болон хаяг шошгын зөрчилтэй гарал үүсэл тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүнийг хурааж, орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн байна. Илэрсэн зөрчил дутагдлын дагуу хоёр иргэнийг холбогдох хуулийн дагуу арга хэмжээг авсан.

Мөн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар болон хүнсний цeхийн ажилчдад эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулжээ.

Шалгалт үргэлжилж байна.

Увс

Шинэ жилийн баяр болохтой холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний худалдааны газруудад хийсэн хяналт шалгалтын явцад хадгалалт, хэрэглээний хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй 21 нэр төрлийн, 418 ширхэг барааг газар дээр нь устгаж, 291 ширхэг барааг лангуунаас буцаан татуулах арга хэмжээ авлаа.

Мөн хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд үйл ажиллагаандаа мөрдөх зөвлөмж гарган хүргүүлсэн байна.

Ховд

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шинэ жилийн хүлээн авалтын арга хэмжээ зохион байгуулж буй нийт 14 ресторан, зоогийн газруудад арчдас шинжилгээтэй хяналт шалгалтыг хийж нийт 58 зөрчил дутагдал илрүүлж, 42 зөрчлийг газар дээр нь арилгуулан, хоол үйлдвэрлэлд ашиглаж байсан хугацаа дууссан зургаан нэр төрлийн хоол амтлагчийг хурааж, холбогдох арга хэмжээг авав.

Мөн Булган суманд хүнсний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 12 газарт урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийхэд хаяг шошгийн зөрчилтэй хоёр нэр төрлийн бүтээгдэхүүн, 12 нэр төрлийн 580 ширхэг хэрэглэх хугацаа дууссан бүтээгдэхүүний татан авалт хийлгэж “Шинэ жилийн баярын үеэр гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай” зөвлөмжийг өгч ажиллаж байна.

Төв

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн хэмжээнд хүнсний худалдааны 75, нийтийн хоол үйлдвэрлэлийн 14, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 12, нийт 46 аж ахуйн нэгж байгууллага, 98 иргэнийг хяналт шалгалтад хамруулжээ.

Шалгалтаар 85 нэр төрлийн гурван литр, 5725 грамм, 275 ширхэг хадгалалтын хугацаа дууссан, хадгалах горим зөрчигдсөн болон хаяг шошгын зөрчилтэй гарал үүсэл тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүнийг хурааж устгуулахаар акт, албан шаардлага хүргүүлж Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

Дорнод

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шинэ жилийн баярыг угтан хийсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтанд хамрагдсан зургаан аж ахуйн нэгжийн 185 л шар айраг, 528 ш майонез зэргийг буцаан татан авалт хийлгэжээ.

Мөн 282.5 литр шар айраг, 239 ш хэрэглэх болон хадгалах хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүний хурааж Хэрлэн сумын ЗДТГ-ын дэргэдэх Захиргааны журмаар хураагдсан эд зүйлсийг улсын орлогод оруулах, устгах, үнэлэх комисст шилжүүлэн устгалд оруулахаар шийдвэрлээд байна.

Дорноговь

Аймгийн Мэргэжлийн хяналтын газар зарын цахим хаягууд дээр тавигдсан мэдээллийн дагуу гарал үүсэл нь тодорхойгүй, шинжилгээ, баталгаажилтын бичиггүй хүнсний бүтээгдэхүүнүүд гар дээрээс худалдаалж буй иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтын явцад БНХАУ-аас оруулж ирсэн, гарал үүсэл тодорхойгүй, шинжилгээний бичиггүй жимснүүдийг эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд хадгалж, гэрээр болон хүргэлтээр худалдаалж буй зөрчлийг илрүүлэн, таван төрлийн 104 кг жимсийг устгаж, Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Хэнтий

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний худалдааны газруудад хийсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар хадгалах хугацаа хэтэрсэн найман нэрийн 102 ширхэг, хадгалах горим зөрчигдсөн 2.8 кг хүнсний бүтээгдэхүүнийг устгалын акт үйлдэж устгах арга хэмжээг авлаа.

Categories
мэдээ спорт

Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит барилдаан Бөхийн өргөөнд болно

Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар өнөөдөр уулзаж, бөхчүүдийн түр зөвлөл байгуулан хамтран ажиллахаар болжээ. Уулзалтын үеэр Х.Баянмөнх аварга “Би чамтай Бөхийн өргөө, монгол бөхийн талаар ярилцах гэж ирлээ. Бөхийн өргөөний үйл ажиллагааг зогсоосноос хойш багагүй хугацаа өнгөрөв. Доторх ус, цахилгаан юу болж байгааг мэдэхгүй. Бөх үзэгчид өргөөгөө нээхийг хүлээж, бөхчүүд нь зодог шуудгаа өмсчихсөн өргөөндөө барилдахыг хүлээсээр байтал цаг хугацаа алдлаа. Энэ асуудлыг шийдвэрлэхийг шаардсаар байна. Ер нь цаашид яах вэ. Тэгэхээр Бөхийн өргөөг нээхийн тулд бөхчүүдийн түр зөвлөл байгуулъя. Бусад асуудал нь шүүхээр шийдэгдэнэ биз. Бид бөхөө өргөөндөө барилдуулахаар ярилцаж тохиролцъя, хэлэлцээрт гарын үсэг зуръя” гэлээ.

Харин аварга Б.Бат-Эрдэнэ “Та бид хоёр энэ үүсээд байгаа асуудлыг хэлэлцэж, ачааг үүрэх ёстой. Бөхчүүдээ нэг чигт оруулах нь зөв. Цаашлаад үндэсний эв нэгдлээ олон түмний итгэлээ эрхэмлэх ёстой. Тиймээс үүсээд байсан асуудлыг нэг талд шийдвэрлэж байгаад баярлаж байна. Таны хэлсэнтэй ч санал нэгдэнэ. Багш шавийн хувьд, бөхийн хувьд ч та бид хоёрт муу саар зүйл байхгүй. Харин ч бие биенээ дэмжих ёстой. Ингээд санал нэгдье, залуус дэмжиж байна. Бөхийн өргөөгөө нээж, бөхөө барилдуулж эхэлье. Таны тавьсан саналыг зөвшөөрлөө.Цагдаагийн байгууллагаас үймээн самуун дэгдээхгүй гэсэн бичиг хийлгэж авч байгаа юм билээ. Үүнд нь гарын үсэг зурж, харилцан ойлголцож гэрээ хэлэлцээрт гарын үсэг зуръя” гээд хэлэлцээр хийж асуудлыг нэг талд нь шийдлээ.

Ингэснээр энэ сарын 29-нд зохион байгуулах Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит чансаа өндөр бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болох боломж бүрдэж буй юм.

Categories
энтертаймент-ертөнц

“Цөмөөхэй” бүжгэн жүжиг тоглогдож байна

Шинэ жилийг “Цөмөөхэй”-гүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Жил бүрийн арванхоёрдугаар сард Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрт дэлхийн алдарт П.И.Чайковскийн “Цөмөөхэй” бүжгэн жүжиг тоглогддог уламжлал тогтоод таван жил болж байна.

Өнөөдөр "Цөмөөхэй" үзэгч хүүхдүүдтэй уулзана

“Монголын балетын хөгжил” сан дэлхийн алдарт “Цөмөөхэй” балетыг Улаанбаатар хотноо тоглож байна.Дэлхийн 5 тивийн улсад зэрэг тоглогддог энэхүү алдарт бүжгэн жүжгийг Монгол Улсын Гавъяат Жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар энэ сарын 22-23-нд Дуурь, бүжгийн эрдмийн театрт тоглож байна. Тодруулбал өнөөдөр ДБЭТ-т 12.00, 17.00 цагаас “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг хүүхэд багачуудад толилуулах нь ээ.

Өнөөдөр "Цөмөөхэй" үзэгч хүүхдүүдтэй уулзана

Дуурь, бүжгийн эрдмийн театрын үүдний танхимд “Цөмөөхэй”-г үзэхээр зорин ирсэн үзэгчиддээ зориулан гэрэл зургаа татуулах орчинг бий болгон засчээ.

Өнөөдөр "Цөмөөхэй" үзэгч хүүхдүүдтэй уулзана

Өнөөдөр "Цөмөөхэй" үзэгч хүүхдүүдтэй уулзана

Таван жилийн өмнө анх удаа тус тоглолтын тайз, декорац, хувцас хэрэглэлийг АНУ-ын “Бостон балет” компаниас худалдан авч, цоо шинэ найруулгаар нийслэлийн үзэгчдэд хүргэж эхэлсэн. Алдарт “Цөмөөхэй” балетад тоглох бяцхан бүжигчдээр монгол хүүхдүүдийг шалгаруулдаг уламжлал тогтсон билээ.

“Цөмөөхэй” балетын түүхээс дурдвал, Германы нэгэн жижигхэн хотхонд илбэчин Просселмейр хүүхдүүдэд илбэ үзүүлэн гайхшруулж байгаагаар эхлэх энэ балет дэлхийн олон хүүхдүүдийг балетын урлагт хөтөлж, анхных нь балетын дүр бүтээсэн бүжгэн жүжиг байсан юм. Тэртээ 1892 онд анх тайзнаа амилж байсан бол өнөөдрийг хүртэл 120 жилийн түүхэн хугацаанд тив алхсан тархсаар шинэ оны баяраар үзэх ёстой нэгэн гэр бүлийн уламжлал болтлоо үзэгчдэд хүрч чадсан сонгодог балет болжээ.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар автомашин жолоодох зөрчил буурчээ

Шинэ он дөхөж аж ахуйн нэгж байгууллага, хамт олон баяр, ёслолыг тэмдэглэн өнгөрүүлж байгаатай холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Замын цагдаагийн албанаас гудамж замын хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Хяналт шалгалт эрчимжиж эхэлснээр нийслэлийн хэмжээнд 2018 оны 12 дугаар сард нийт 810 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил илрүүлсэн нь өнгөрсөн оны үзүүлэлтээс 23,3 хувиар буюу 247 нэгжээр буурсан байна.

Мөн нийслэлийн хэмжээнд эхний 12 дугаар сарын 20-ны байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 16434 зөрчил илрүүлснээс 14322 зөрчилд жолоодох эрх хасах, 1579 зөрчилд 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулж ажиллалаа.

Энэ төрлийн зөрчил гаргаж байгаа жолооч нарын 55 орчим хувь нь 18-35 насных бөгөөд эрэгтэй жолооч нар эзэлж байна.

Мөн шинэ жилээ тэмдэглэх үедээ архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, өөрийгөө хянах чадваргүй болсон хүмүүс танхай, хулгай, дээрэм гэх мэт гэмт хэрэг, зам тээврийн ослын хохирогч, холбогдогч болох, осгох хөлдөх зэрэг байдлаар амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна.

Шинэчилсэн Замын хөдөлгөөний дүрмийн 27.2.б хэсэгт “Өөрийн үйлдлийг хянах чадваргүй согтуурсан, мансуурсан байдалтай буюу сэтгэцийн өвчтэй хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх”-ыг иргэн, хуулийн этгээдэд үүрэг болгосон бөгөөд энэ нь тэдгээр хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой мөн тээврийн хэрэгслээр зорчигчийн аюулгүй байдлыг хангах, зорчигчоос шалтгаалан аюул, осол гарахаас сэргийлэх үүднээс дүрмийн 23.9.з хэсэгт “Өөрийн үйлдлийг хянах чадваргүй (согтуурсан, мансуурсан гэх мэт) хүнийг урд суудалд, эсвэл жолоочоос өөр харгалзаж хамгаалах хүнгүйгээр тээвэрлэх зэргийг жолоочид хориглосон болно.

Иймд байгууллага, хамт олон баяр, ёслолын үйл ажиллагааг зохион байгуулахдаа оролцож буй иргэдийн аюулгүй байдлыг хангаж нэгдсэн унаагаар үйлчлэх, найдвартай дуудлагын жолооч дуудах, такси үйлчилгээнд суулган гэрт нь хүлээлгэн өгөх зэрэг аюулгүй ажиллагааг дотооддоо зохион байгуулах шаардлагатай байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашинаа унаад явчихна, ойрхон замд болно, их уугаагүй юм чинь зүгээр эсхүл баригдахгүй байх зэргээр хөнгөмсөгөөр найдаж замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдэд хүүхдийн 895 орыг нэмэлтээр дэлгэн ажиллуулж байна

Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжийн дагуу ЭМЯ, НЭМГ-ын хамтарсан ажлын хэсэг дүүргийн эмнэлгүүдийн тусламж үйлчилгээ, томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бэлэн байдалтай танилцаж байгаа билээ. Энэ дагуу өнөөдөр Баянгол, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв болон Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна.

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв нь нийт батлагдсан хүүхдийн 200 ортойгоос өнөөдрийн байдлаар 308 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр хүүхдийн 108 орыг дэлгэн зохицуулалт хийжээ. Хүүхдийн нэгдсэн эмнэлэг болон Ахмадын эмнэлгийн Хүүхдийн II тасгийн өрөө тус бүрт ХЕПА шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг ажиллуулж буй нь дотоод орчны агаарын бохирдол болон амьсгалын замын халдварт өвчлөлөөс хамгаалах нөхцөл бололцоог бүрдүүлж өгсөн хэмээн үйлчлүүлэгчид сэтгэл хангалуун байна.

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв нь нийт батлагдсан хүүхдийн 80 ортойгоос өнөөдрийн байдлаар 174 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр хүүхдийн 96 орыг дэлгэн зохицуулалт хийжээ. Мэдрэлийн тасгийн 40 ор, нөөцөөс 60 орыг хүүхдийн оронд шилжүүлж, Физик эмчилгээний өрөө, Сэргээн засах болон Ажилчдын амралтын өрөө, Хүүхдийн тоглоомын өрөө зэрэг нөөц орон зайд ор дэлгэсэн байна. Тус эрүүл мэндийн төвийн даргын тушаалаар Удирдлагын зөвлөлийн гишүүд, халдвар судлаач нар дэмжлэгт хяналтыг өдөр бүр хийж томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийт батлагдсан хүүхдийн 125 ортойгоос өнөөдрийн байдлаар 195 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Насанд хүрэгчдийн болон Мэдрэлийн тасгийн 20 ор, нөөцөөс 50 орыг хүүхдийн оронд шилжүүлсэн байна.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийт батлагдсан хүүхдийн 230 ортойгоос өнөөдрийн байдлаар 224 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийт батлагдсан хүүхдийн 165 ортойгоос өнөөдрийн байдлаар 280 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр хүүхдийн 115 орыг дэлгэн зохицуулалт хийжээ.

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийт батлагдсан хүүхдийн 80 ортойгоос өнөөдрийн байдлаар 318 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Сувилагчийн өрөө, Физик эмчилгээний өрөө, Хүүхдийн тоглоомын өрөө зэрэг нөөц оронд зайд нийт 238 орыг дэлгэн ажиллуулж байна.

Дүүргийн эрүүл мэндийн төвүүд “Хүүхдийн кабинет”-ийг ажлын өдрүүдэд 17:00-22:00 цаг хүртэл, бямба гарагт 10:00-16:00 цаг хүртэл уртасгасан цагаар, мөн томуу, томуу төст өвчний зөвлөгөө өгөх утас ажиллуулж байна. Түүнчлэн ӨЭМТ-ийн гэрийн эргэлт үзлэгийг идэвхижүүлжээ.
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 977 орыг ажиллуулж, нэмэлтээр 895 орыг дэлгэж өнөөдрийн байдлаар нийт 1872 орон дээр томуу, томуу төст өвчтэй хүүхдийг хэвтүүлэн эмчилж байна.


Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэс Камерын хяналтын төвтэй болов

Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэс Камерын хяналтын төвийн нээлтээ өчигдөр хийлээ.

Хүн ам олноор төвлөрсөн Баянзүрх дүүргийн есөн хороог хариуцан ажилладаг тус хэлтэс нь Камерын хяналтын төвтэй болсноор гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шуурхай илрүүлэх зэрэг ач холбогдолтой юм. Шинээр суурилуулсан хяналтын камеруудыг өөр цэгт зөөвөрлөх, антенны чиглэлийг нь өөрчлөх боломжтой бөгөөд оптик шилэн кабельтай харьцуулахад өртөг хямд, ухаалаг шийдэл болжээ.

Камерын хяналтын төвийн нээлтийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Баясах, ИТХ-ын нарийн бичгийн дарга Г.Болормаа, ЦЕГ-ын Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны тасгийн дарга, цагдаагийн хошууч Н.Болор-Эрдэнэ нарын албаны хүмүүс хүрэлцэн ирж оролцлоо.
Categories
мэдээ нийгэм

Малын хулгайчид мал махны гарал үүслийг хуурамчаар үйлдэн зарж байна

Шинэ жилийн баяр болон сурагчдын амралттай холбоотойгоор орон нутгийн зам дах хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаа тул Тѳв аймаг дахь Цагдаагийн газрын Лүн сумын Замын цагдаагийн алба хаагчид Заамар сум дах сум дундын цагдаагийн хэсгийн алба хаагчидтай хамтран байнгын хяналт шалгалт хийж байна.

Хяналт шалгалтаар алба хаагчдаас 2018.12.19-ний шѳнѳ тээврийн хэрэгсэл ашиглан Тѳв аймгийн Баянцогт сумын нутгаас бусдын нэг тооны адуу, Тѳв аймгийн Ѳндѳрширээт сумын нутгаас бусдын 4 тооны адууг хулгайлан шулж авч явсныг мөн 2018.12.20-ний шѳнѳ Тѳв аймгийн Баянцогт сумын нутгаас бусдын 4 тооны үхэр, Ѳвѳрхангай аймгийн Бат-Ѳлзий сумаас бусдын 13 тооны адууг хулгайлан амьдаар нь тээвэрлэн явсан хэргүүдийг тус тус илрүүлэн Тѳв аймаг дахь Цагдаагийн газар шалгалтын ажиллагаа явуулж байна.

Малын хулгайчид мал махны гарал үүслийг хуурамчаар үйлдэж авч явж байгаа тул жолооч та бүхэн идэшний болон бусад мал мах тээвэрлэхдээ гарал үүслийн бичгээс гадна тухайн сум орон нутгийн цагдаад бүртгүүлэн тодорхойлолт хийлгэн авч явахыг зөвлөе.