Categories
мэдээ нийгэм

Албаны музейд 100 гаруй үзмэр дэлгэгдлээ

Төв аймгийн Онцгой байдлын газрын хамт олон албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, алба хаагчдаа алдаршуулах зорилгоор Албаны түүхэн музейтэй боллоо. Музейд үе, үеийн удирдлагууд, алба хаагчдын танилцуулга, эдэлж, хэрэглэж байсан хувцас хэрэглэл, багаж, тоног төхөөрөмж, байгууллагын түүхэн гэрэл зургийн цомог, Бүгд найрамдах өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчдын бэлэг, дурсгалын зүйл, Гал унтраах техникийн олон төрөлт спортын тамирчин аврагчдын алдарын булан зэрэг 100 гаруй үзмэр дэлгэгдэж, олны хүртээл болж байна. Албаны музейтэй болсноор Онцгой байдлын газрын түүхэн замнал, үе, үеийн удирдлага, алба хаагчдыг үйл хэргийг алдаршуулах, хойч залуу үедээ өвлүүлэх, залуу болон ахмад үеийн залгамж холбоог бэхжүүлэх ач холбогдолтой юм гэж Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ

Categories
мэдээ спорт

​Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос чансаа олгох шинэ журам баталжээ

Image result for uww

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос XII сарын 24-нд болсон хурлаар шинэ журам баталж, 2019 оны дэлхийн чансааны оноо олгох чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн ангиллын тэмцээнийг хамтатгах шийдвэр гаргажээ. ДБНХ (UWW) 2018 оноос эхлэн сонгомол барилдаан, чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр дөрвөн өөр тэмцээнээр дэлхийн чансааны оноо олгож байв. Харин энэ шинэ журмаар Иван Ярыгины “Алтан Гран при” (I.24-27), Дан Коловын нэрэмжит ОУТ (II.28-III.03), Сассаригийн ОУТ (V.24-25), Яшар Догугийн нэрэмжит ОУТ (VII.12-14)-д дэлхийн чансааны оноо олгох юм байна. ДБНХ-ноос дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд нэг улсаас нэг жинд гурав тамирчин оролцуулдаг. Дээр дурдсан 4 тэмцээнд түрүүлсэн бөх 8, мөнгө 6, хүрэл 4, тавдугаар байр 2 оноо цуглуулахаас гадна оролцогчийн тоог харгалзан оноо нэмж олгодог журамтай.

Categories
мэдээ нийгэм

Ч.Жаргалбаатар: Олон аж ахуйн нэгжийг хамарсан 100 гаруй тэрбум төгрөгийн асуудлыг нэгбүрчлэн шалгаж байна

АТГ-аас сар бүрийн 25-нд хийдэг хэвлэлийн хурлыг хийлээ.

Урдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү: АТГ-ын судалгаа одоогийн нөхцөл байдалтай хэр уялдаж байгаа талаар онол практикийн бага хурлыг 2018 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Азийн сантай хамтран зохион байгуулсан. Энэ хурлын дараа авилгын талаарх хийсэн судалгааг бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд ашиглахгүй байгаа гэсэн дүр зураг гарсан. Жил бүр АТГ-аас шудрага байдлын үнэлгээг гаргаж ирдэг. Судалгааны дүн энэ сард зарлагдлаа. Энэ судалгаагаар боловсролын байгууллага 2016 онд есдүгээр байрт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд тавдугаарт эрэмбэлэгдэж нөхцөл байдал муудсан байна. Үүнтэй холбогдуулан 2019 онд боловсролын байгууллагад хяналт шалгалт хийж, түүнтэй тэмцэх чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллана. Мөн ЖДҮХС-ийн хөрөнгийн эх үүсвэр, үйл ажиллагааг нээлттэй байлгах, авилга ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах чиглэлээр АТГ, Засгийн газрын хэрэгжүүлэх агенлаг, МХАҮТ-тай хамтран хэлэлцүүлэг хийлээ.

Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Ч.Жаргалбаатар: ЖДҮХС-аас улстөрийн албан тушаал хашиж байгаа этгээдүүд болон тэдний хамаарал бүхий этгээдүүд зээл авсан байж болзошгүй нөхцөл байдлууд тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Үүнд маш олон аж ахуйн нэгжийг хамарсан 100 гаруй тэрбум төгрөгийн асуудлыг нэгбүрчлэн шалгаж байгаа учир цаг хугацаа их орж байна. Манай хэлтсийн хувьд бүх мөрдөгчдөө дайчлан, цагдаагийн алба хаагчидтай хамтарсан хэсэг байгуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Мөрдөн шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдлыг хэргийг шийдвэрлэх үед дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

Салхитын мөнгөний ордтой холбоотой 1.3 сая доллар хураагдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Энэ ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигчдийн хооронд тусгай зөвшөөрлөөс үүдэлтэйгээр төрийн албан хаагчдад их хэмжээний хээл хахуул өгсөн, өгөхийг завдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагаа одоогоор дуусах болоогүй байна.

Хөгжлийн банктай холбоотой 20 орчим дугаар бүхий хэрэг шалгагдсан. Энэ хэргүүд бүгд прокурор шүүхэд шилжсэн. Шүүхийн шатанд хянагдаж байгаа.

Categories
мэдээ соёл-урлаг

Дуурийн дуучин Э.Анхбаяр Дэлхийн хос алтан мeдальтай эх орондоо ирлээ

Дуурийн дуучин СТА Э.Анхбаяр Оросын алдарт хөгжмийн зохиолч Н.А.Римский-Корсаковын нэрэмжит 11 дэх удаагийн олон улсын дуурийн дуулаачдын Б зэрэглэлийн уралдаанд Дуурь болон Романс гэсэн хоёр төрөлд өрсөлдөж тэргүүн байрт шалгарсан юм. Тэрээр өнөөдөр эх орондоо ирлээ.

Дэлхийн аварга шалгаруулах уралдаан энэ сарын 13-19-ний өдөр болсон бөгөөд манай улсаас дуучин Э.Анхбаяр, Б.Монголхүү, Б.Уранзолбоо, Б.Дэлгэрбаяр нар ур чадвараа сорив. Тэмцээнд 20 гаруй орны 270 орчим мэргэжлийн дуучид хүч сорьсон бөгөөд Дуурийн дуучин СТА Э.Анхбаяр Хөгжмийн зохиолч Б.Шаравын “Монголын тал нутаг” дуугаар оролцож тэргүүн байр эзлэв. Тэрээр Олон улсын А, Б зэрэглэлийн өндөр чансаатай тэмцээнүүдээс тэргүүн, дэд байруудад шалгарч байсан юм.

Дуурийн дуучин СТА Э.Анхбаяр: “Олон улсын Б зэрэглэл буюу дэлхийн аваргын тэмцээнд оролцож хоёр төрөлд алтан медаль хүртсэндээ баяртай байна. Романсын төрөлд Төрийн шагналт, УГЗ, Б.Шаравын “Монголын тал нутаг” дуугаар оролцсон. Энэхүү бүтээлийг өмнө нь Г.Ариунбаатар Английн тайзнаа дуулж байсан. Дэлхий дахин монголын дууг сонирхох болсон нь илт харагдаж байна. Энэ нь олон авьяаслаг дуучид маань монголынхоо дууг гадаадын томоохон тэмцээн, уралдаанд дуулсны ач гавьяа юм. Том тэмцээнээс хос алтан медадьтай ирсэндээ баяртай байна” гэлээ. Тэрбээр Австрийн “Опера бург гарс” дуурийн компанитай хамтран ажиллахаас гадна Унгарын төв театрт уригдан гэрээгээр ажиллаж байгаа юм. Дашрамд сонирхуулахад дээрх тэмцээнд Монголоос өмнө нь МУГЖ П.Ганбат, МУСТА Ч.Бадрал нар оролцож, дэд байр эзэлж байв.

Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан: Улс төрчид бид нам харгалзахгүй МАНАНтай тэмцэж байна

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд нар “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн жагсаалын талаар мэдээлэл хийлээ.

Л.Оюун-Эрдэнэ “МАНАН гэж нам дамнасан бүлэглэл, бизнесийн эрх ашгийг төлөө байгалийн баялгийг өөрсдөдөө хувиарлахын төлөөх бүлэглэл юм. Энэ бүлэглэлийн толгойлогч М.Энхболдыг огцруулахаар цуглаан хийх гэж байна”.

Ж.Батзандан “Монголчуудын цалинг МАНАНГ бүлэглэл мөлжиж байна. МАНАН-гийн бүрэн мэдэлд хоёроос гурван банк байна. Энэ бүлэглэлийн үед банкны хүү 30-60 хувь болсон байна. Тиймээс монголчуудаа бүгдээрээ нэгдэн нийлж, Эх орныхоо төлөө нэгдэж тэмцэцгээе. Улс төрчид бид нам харгалзахгүй тэмцэж байна. Та бүхэн минь ч гэсэн бидэнтэй нэгдээрэй.

Ирэх Пүрэв гаригийн 11 цагт Сүхбаатарын талбай дээр цуглацгаая Монголчуудаа!

Т.Аюурсайхан “Төрийн албан тушаалтнууд үйл ажиллагаандаа ёс зүйн хэм хэмжээг барих хэрэгтэй. Үр дүн нь цаашдаа барьж байгаа. Зарим байгууллага, зарим Засгийн газрын гишүүд үйлдлээ хуулийн байгууллагаар тогтоолгохыг хүлээхгүйгээр ёсзүйн алдаа гарсан бол хариуцлагаа хүлээдэг болж байгаа. Ёс зүйн хэм хэмжээг баривал төрийн алба хариуцлагажина. Ажлыг хариуцлагатай ажиллах хүмүүс авч явна. Хариуцлагатай албан тушаал руу шунан дурладаг хэм хэмжээ таслан зогсоогдоно. М.Энхболдыг өөрчлөхийн тулд нэр бүхий 40 гишүүн чуулганы ажиллагаанд оролцохгүй байсаар сар орчим төрийн үйл ажиллагаа гацаж байгаа. Нэг хүний албан тушаал чухал уу, төрийн үйл ажиллагаа чухал уу. 12 дугаар сарын 18-ны өдөр бидний нэр бүхий гишүүд Төрийн ордонд “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт төрийн бус байгууллага, иргэд идэвхтэй оролцож, санал бодлоо хэлсэн. МАНАН гэж байгалийн баялгийг өөрсдөдөө хуваарилах зорилготой нам даганасан этгээдүүдийг нэгтгэсэн мафижсан этгээдүүдийг хэлнэ. Энэ хэлэлцүүлгээс уриалга шаардлага гаргаж, УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлж, 48 цагийн дотор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг хүссэн. Хэрвээ энэ шаардлагыг хүлээж авахгүй бол орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн хийнэ”.

УИХ-ын гишүүн Л.Болд”Монголын төрийг барьцаалсан УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцрохыг шаардсан. Монголын төрийг гацаанаас гаргах нөхцөл бололцоог хангаж өгөхийг шаардаж байна. Энэ хугацаа ирэх пүрэв гаригт дуусгавар болно. Шаардлагыг биелүүлэхгүй бол бид орон даяар эсэргүүцлийн цуглаан зохион байгуулна. МАНАН гэдэг бол харийн түрэмгийлэл. Монголчуудаа мориндоо гэж хэлье” гэв.

Categories
мэдээ нийгэм

Оюутолгой Ханбогд чиглэлийн засмал замын зорчих хэсгийг нээлээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Оюутолгой чиглэлийн 35 км хатуу хучилттай замын зорчих хэсгийг нээлээ. Энэхүү 35 км хатуу хучилттай замын нийт өртөг нь 46 тэрбум төгрөг бөгөөд уг хөрөнгийг Оюутолгой ХХК гаргаж, “Оч-Наран” ХХК гүйцэтгэн ажилласан байна. Энэ замын тухай Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх хэлэхдээ “Энэ зам бол Монголын ирээдүйн том уурхайн дэд бүтцийн чухал хэсэг гэдгийг дахин хэлэхийг хүсч байна. Энэ зам жирийн зам биш. Олон улсын технологийн болон стандартын шаардлага хангасан зураг төсөлтэй зам болно. Энэхүү замыг тавих явцад тус бүр 60-70 метрийн урттай хоёр том гүүр барина. Мөн 40-50 усны суваг тавигдана. Улсын III зэргийн чанартай энэхүү авто замыг барьж, ашиглалтад оруулсныхаа дараа орон нутагт хүлээлгэн өгнө. Өөрөөр хэлбэл, аймгийн өмчлөлд шилжинэ гэж ойлгож болно. Гүйцэтгэгчээр “Оч наран” ХХК ажиллана. Энэ зам байгаль орчин архелоги, соёлын өвд нэн ээлтэй зам байх болно. Бид замын зураг төслийг хийж байхдаа байгаль орчны нарийн шинжилгээ буюу архелоги, палентологийн тусгайлсан нарийн шинжилгээг хийж, өртөх боломжтой судалгаа шинжилгээг гаргаснаас гадна архелогийн олон олдворуудыг аймгийн болон улсын холбогдох байгууллагуудад хүлээлгэж өгсөн байгаа. 35 км зам барих явцдаа нэг ширхэг ч мод тайрахгүй маршрутыг тохиорсон. Зам барьж дуусч ашиглалтад орсны дараа одоогийн бидний ашиглаж байгаа сайжруулсан замыг сэргээж, тусгай хөрсөөр хучиж, цаашдаа байгаль орчин сэргэж өвс ургамал ургах нөхцлийг бүрдүүлж өгнө. Оюутолгой ХХК нийгмийн хариулцлагын хүрээнд бүтээн байгуулж байгаа бүхий л дэд бүтцийнхээ бүтээн байгуулалтдаа байгаль орчин, ан амьтан, жигүүртэн шувууд, архелоги болон палентологид ихээхэн анхаарал хандуулдаг” хэмээж байв.

Categories
мэдээ нийгэм

Бөхийн өргөөг нээж үйл ажиллагааг нь явуулахад нь санал нэгдлээ

Монголын үндэсний бөхийн холбоо, Бөхийн өргөөг тойрсон маргаан нэг талдаа гарч шийдвэрлэгдэж байгаа талаар Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар хэвлэлийн хурал хийлээ.

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ “Үүсээд байгаа нөхцөл байдлыг хүмүүс мэдэж байгаа. Одоогоор Бөхийн өргөө хаалттай байгаа. Цагдаагийн байгууллагын зүгээс олон нийтийн өмч хөрөнгөөр бүтсэн Бөхийн өргөөг тал талаас эвдэж сүйтгэхгүй байх баталгаа гаргаж өг гээд хамгаалалтдаа байлгаж байгаа. Х.Баянмөнх аварга бид хоёр тал талаасаа ахмад настай нь, бид 20 насны зөрүүтэй хэдий ч аав хүү шиг, ах дүү шиг барилдлагатай хүмүүс. Бид хоёр хэд хэдэн удаа уулзсаны эцэст Монгол бөхийн төлөө санал санаачилга гаргая гэж ярилцсан. Ингээд Бөхчүүдийн хамтран ажиллах түр зөвлөлийг байгуулаад байна. Бидний зорилго бол шүүхээр явж байгаа маргаанаас тусдаа. Бид зөвхөн Бөхийн өргөөний үйл ажиллагаа болон бөхийн барилдаануудыг зохион байгуулах ажлыг хамтран зохион байгуулахаар тохиролцоонд хүрсэн. Бид хоёрт ямар нэгэн байдлаар санал бодол зөрөөд байх юм байхгүй. Би бол номхон даруу байхыг эрмэлздэг. Би хэзээ ч дээд үеийн ах, нар бөхчүүдийнхээ өмнөөс сөрж үг хэлж байгаагүй. Ер нь бол монгол бөхийн жудаг ёсыг хадгалж, харуулж явах нь гаргасан амжилтаас илүү гэдгийг үнэ цэнэтэй гэдэг дээр бид хоёр санал нэгтэй байдаг. Шүүхийн шийдвэр хаанаа яаж гарахаас үл хамаараад Бөхийн холбооны эв нэгдлийг хангах ёстой гэдэг дээр бид нэгдсэн байр суурьтай байгаа” гэв.

Дархан аварга Х.Баянмөнх “Б.Бат-Эрдэнэ аваргадаа баярлалаа. Яг зөв юм ярилаа. Бид хоёр бөхийн холбооны маргаанаас гадуур бурхнаас заяасан үүргийн дагуу өнөөдөр мэдээлэл хийж байна. Бид бөхийн холбооноос хамааралгүйгээр зэрэг зиндаагаараа бөхийн үйл хэргийг зохицуулах үүрэгтэй. Монгол бөх бол аваргуудынхаа жудаг ёс зүйг дагаад удирдагдаад яваад ирсэн түүхтэй. Бөхчүүд зодог шуудгаа цүнхэлчихсэн, барилдах газаргүй, үзэгчид үзэх барилдаангүй ийм нөхцөл байдал үүсээд байна. Бид хоёр шүүхээр явж байгаа асуудал дээр хоёр өөр байр суурьтай байгаа ч бөхийн үйл хэрэг, Монгол бөхийн жудаг ёсыг сэргээх дээр нэгдсэн байр суурьтай байна. Бид цэвэр Монгол бөхийн төлөө явна. Бидний бөхчүүдийн хамтарч байгуулсан түр зөвлөл Бөхийн өргөөг нээж, хэвийн үйл ажиллагаанд нь шилжүүлнэ. Шүүхийн шийдвэр аль талд гарна тэр цагт Бөхийн өргөөг холбоонд нь шилжүүлнэ. Аль ч холбооны талд шүүхийн шийдвэр гарсан бай тэр холбооныхон бид хоёртой зохицох ёстой. Дахин Бөхийн өргөөний хаалгыг түгжиж маргаан дэгдээхгүй. Бөхийн өргөөнд хоёр ижил өрөө тохижуулаад хоёр холбооны удирдлагуудыг хамтад нь ажиллуулна. Өнөөдөр бид хоёр гарын үсэг зурсан бичиг өгөөд Бөхийн өргөөг нээлгэнэ. Бурхнаас бид хоёрт энэ асуудлыг шийдвэрлэх үүрэг өгсөн. Бөхийн амьдралыг туулсан, үзсэн бид хоёр Монгол бөхийн хөгжлийн төлөө ажиллана” гэв.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Шинэ жил, зул сарын ялгаа

Өнөөдөр зул сарын баярын өдөр.

Гадаа цас хунгарлаж, айхавтар хүйтэн тачигнаж байлаа ч хэн бүхний сэтгэл дотор дулаан гал ноцоодог дурсамж дүүрэн шинэ жилийн баяр айсуй. Хотын гудамжаар алхаж явахад хаашаа л харна гоёл чимэглэл өлгөсөн гацуур модод үзэгдэж, хаа нэгтэйгээс шинэ жилийн дотно дуунууд эгшиглэх нь жилийн сүүлчийн өдөр ойртсоныг, удахгүй шинэ хуанлийн эхний хуудсыг нээх болсныг илтгэж буй хэрэг.

Үүний зэрэгцээ Христийн шашинт барууны орнуудаас манай оронд орж ирээд “эрлийзжиж буй” Зул сарын баярыг догдлон тэмдэглэж буй хүмүүс ч олон бий гэдгийг бид мартаж болохгүй.

МОНГОЛД СУУРЬШСАН ШИНЭ ЖИЛИЙН БАЯР

Манай орон хуучнаар ЗХУ-ын адил социалист нийгмийн хөгжлийг цогцлооно хэмээн даган дуурайх хандлагатай байсан учир Орос орны баяр тэмдэглэх соёл, тогтсон заншлуудаас авч хоцорсон нь бий. Тухайлбал шинэ жилийн баяр болох он солигдох мөчийг гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлэн гацуур модоо засч, салют буудуулж, оргилуун дарс хундагалан тэмдэглэдэг болсон. Монголчууд бид шинэ жилээ угтдаг “цагаан сар” хэмээх дорнын тооллын огт өөр уламжлалт заншилтай хэдий ч 12-р сарын 31-ний үдэшд ийнхүү өндөр ач холбогдол өгдөг болов.

МОНГОЛ ӨВЛИЙН ӨВГӨН

Цэнхэр дээл нөмөрсөн монгол өвлийн өвөө маань 90-ээд онд ардчилал ялсны дараа улаан дээл, унждаг малгайтай, шар царайтай өвлийн өвөөтэй анх танилцсан гэж болно. Санта Клаус шинэ он гаргах гэж цаа бугаа хөлөглөн бууж ирдэггүй гэдгийг хараахан мэдэхгүй монголчууд Зул сарын баярыг тун чиг өөриймсгөөр хүлээн авч, шинэ жилийн баяртай хольж хутгах болсон.

Шинэ жилийн үдэш албан байгууллага, анги хамт олны баярын арга хэмжээн дээр “Mariah Carey – All I Want From Christmas” эсвэл , “Wham! – Last Christmas” дуунууд явж байвал бид дасчихсан болохоор тийм ч их гайхахгүй, барагтаа анзаарахгүй болов уу. Зул сарын буюу Христмасын баярыг шинэ жилийн баяртай андуурч эсвэл хольдог, хооронд нь найруулж нийлүүлдэг явдал ийнхүү цааш үргэлжилнэ. Цэцэрлэг сургуулийн хүүхдүүдийн шинэ жилийн цэнгүүн дээр улаан дээлтэй Санта Клаус орж ирүүтээ:

“Цал буурал өвгөн аав нь

Цас мөсний их орноос

Цан хүүрэг татуулсаар

Үүлтэй тэнгэрээс доогуур

Үзүүртэй моддоос дээгүүр

Цалин цагаан морио унаад

Цасан охидоо дагуулсаар…” хэмээн шүлэглэж, багачуудад үүрч ирсэн уутнаасаа бэлэг гарган өгөх ч юм уу, эсвэл шинэ жилийн баярыг угтаж гэр, албан байгууллагаа чимэглэхээр болбол камен зуух зурж, дээгүүр нь том том оймс өлгөж гарна даа.

ЗУЛ САРЫН БАЯРЫН ТУХАЙ

Угтаа та Христийн шашинтан биш бол зул сарын баярыг тэмдэглэх нь логикийн хувьд зөрчилтэй гэсэн үг.

Барууны орнуудын он удаан жил тэмдэглэсээр ирсэн Христмасын, монголчуудын нэрлэж заншсанаар Зул сарын баяр 12-р сарын 24-нд тохиодог. Энэ нь Библид бичигдсэнээр Есүс Христийн мэндэлсэн өдрийг тэмдэглэж буй, утга агуулгын хувьд шашны баяр ажээ.

Манай орны хувьд Чингис хааны төрсөн өдрийг баттай тогтоох асуудал дээр учир мэдэх хүмүүс талцан хуваагддаг шиг тэд ч мөн Есүс Христийн төрсөн өдрийг яг ч 12-р сарын 24-нд биш 25-нд байх учиртай хэмээн маргалдах, хэлэлцэх явдал тасардаггүй гэнэ.

Ямартай ч 24-ний орой Christmas eve буюу Христмасын урд орой хэмээн айл өрх бүр халуун ам бүлээрээ цуглан оройн зоог барьж халуун дулаан уур амьсгал бүрдүүлдэг. Маргааш өглөө нь Христмасын баярын бэлгээ сүлд модны дэргэдээс авч задалдаг бөгөөд хүүхдүүд тэрхүү бэлгийг бүтэн жил хүсэн хүлээдэг гэж болно.

Бурханы хүү Есүс Христийн даалгавраар Санта Клаус хэмээх том биетэй, улаан хувцастай өвгөн тэнгэрийн орноос цаа бугануудаа хөлөглөсөөр ирж, ганц шөнийн дотор айл бүрийн яндангаар орж, гацуур модных нь доор бэлэг орхиж, задгай зуухны дээр өлгөсөн оймсонд нь чихэр хийж үлдээгээд морддог гэсэн домог хамгийн түгээмэл. Энэ өдрөөс хэд хоногийн дараа шинэ он гардаг гэсэн үг. Дээр дурдсан зүйлс дээр нэмээд бугын эвэртэй үсний даруулга сэлт тэгэхээр шинэ жилийн баяртай хамаатай бус, харин Христмастай хамаатай болж таарч байгаа биз.

Өдгөө олон улсад нийтлэг ашиглаж буй 12 сарын тоолол бүхий Грегорын календарийн сүүлчийн өдөр, дээр дурдсан арван хоёр жил бүхий билгийн тооллын “цагаан сар” хоёрыг хоёуланг нь тэмдэглэдэг учраас монголчууд хоёр удаа шинэ он гаргадаг ард түмэн юм. Үүний дээр Зул сарын баяр нэмэгдээд бидэнд хэлбэр болон агуулгын хувьд хольж хутгасан баяр олон болжээ.

Хувь хүн бүрд шашин шүтэх, эс шүтэх нээлттэй эрх байдгийн адил хүссэн баяр ёслолоо өргөн дэлгэр тэмдэглэх нь хувь хүний эрх чөлөө. Гэвч, өөр үүсэл гаралтай, өөр утга агуулгатай баяруудын ялгааг мэддэг, андуурч эндүүрдэггүй байх нь орчин үеийн соёлт иргэнд байвал зохих эрдэм юм.

Categories
мэдээ нийгэм

Жаран тэрбумын схемийг танилцуулахад У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар байсан уу?

Г.Доржзодовын дэлгэсэн “60 тэрбум”-ын схемд МАН-ын цөөнгүй лидер нэр холбогдсон. Тус схемийг Доржзодовтой хамт танилцуулсан А.Ганбаатар нь 2017 оны наймдугаар сарын 17-ны өдөр хэвлэлийн бага хурал хийхдээ тэрхүү 60 тэрбумын схемийг танилцуулах хуралд Шадар сайд У.Хүрэлсүх, намын генсек Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар байсан гэж мэдээлсэн юм. Үүний дараа мань гурвыг төлөөлж МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тэрхүү нэхэмжлэлд Шүүх ямар шийдвэр гаргасныг нийтлэв. Бидэнд аль эрт олдсон энэхүү Шүүхийн шийдвэрийг одоо гаргаж байгаагийн учрыг ч бас хэлье. Өчигдрийн сонинд нийслэлийн МАН-ын хорооны дарга асан Ц.Сандуйгийн ярилцлага гарсан. Тэр ярилцлагад “… Доржзодовын танилцуулсан 60 тэрбумын схемийг У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гуравт А.Ганбаатар бид хоёр үзүүлж, ярилцсан юм” хэмээн ярьжээ.

Тэгвэл Д.Амарбаясгалангаас нэхэмжлэлтэй Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт “…Хариуцагч А.Ганбаатарын хэвлэлийн хурал дээр нэхэмжлэгч Д.Амарбаясгалан нартай холбоотой хийсэн мэдээлэл нь үнэн зөв болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн хэвлэлийн хурал дээр хийсэн мэдээлэл нь нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан байна гэж дүгнэх үндэслэлтэй. Иймд дээрх үндэслэлээр хэвлэлийн хурлын нэхэмжлэгч Д.Амарбаясгалантай холбоотой хэлсэн мэдээлэлд хэвлэлийн бага хурал хийн няцаалт хийж, уучлалт гуйж, нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээллийг залруулахыг хариуцагч А.Ганбаатарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж Шүүх бүрэлдэхүүн дүгнэв” гэжээ. А.Ганбаатарт ирсэн Шүүхийн шийдвэр удахгүй Ц.Сандуйд ирэх нь бололтой. Яагаад гэвэл хүн гүтгэсэн хэргээр Шүүхийн шийтгэл авчихаад байгаа А.Ганбаатарын хууль бус үйлдлийг Ц.Сандуй сая давтлаа хэмээн нэр бүхий хүмүүс үзжээ.

Хүмүүс бүгдээрээ буруу сонсоогүй бол 60 тэрбумын схемийг танилцуулж буй 90 минутын бичлэг дотор “… ингэж л Хүрэлсүхийн гар хөлийг тасдана…” гэсэн яриа тууж явдаг байх аа. Хүрэлсүхийн гар хөлийг тасдах төлөвлөгөөг танилцуулж буй хурал дээр У.Хүрэлсүх нь өөрөө очоод сууж байсан юм байх даа. Нэгнийгээ ичгүүр сонжуургүйгээр гүтгэх, элэг доог болсон юмнууд ч болж байна даа. Удахгүй хэн нэг нь “…түүний хүн хөнөөж байхыг бид хамтдаа хараад зогсож байсан” гэж ярихав дээ.

Ч.БАЗАРГҮР

Categories
мэдээ нийгэм

Ирэх онд бүх нийтээр амрах өдрүүд

2019 онд бүх нийтээр амрах баярын өдрүүдэд хэд хоног амрах, тэдгээрийн хэд нь ажлын өдөр таарч байгааг дараах хүснэгтээс харна уу.

Бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр

Огноо

Амрах хоног

Ажлын өдөр таарч байгаа хоног

Шинэ жил

Нэгдүгээр сарын 1

/Мягмар/

нэг

нэг

Цагаан сар

Хоёрдугаар сарын 5-7

/Мягмар-Пүрэв/

гурав

гурав

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр

Гуравдугаар сарын 8

/Баасан/

нэг

нэг

Хүүхдийн баяр

Зургаадугаар сарын1

/Бямба/

амралтын өдөр таарч байна

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр

Долоодугаар сарын 11, 12, 13, 14, 15

/Пүрэв-Даваа/

тав

гурав

Улс тунхагласан өдөр

Арваннэгдүгээр сарын 26

/Мягмар/

нэг

нэг

Их эзэн Чингис хааны өдөр

Арваннэгдүгээр сарын 27

/Лхагва/

нэг нэг

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр

Арванхоёрдугаар сарын 29

/Ням/

амралтын өдөр таарч байна

Нийт амрах хоног 14 10