Categories
мэдээ нийгэм

Уушгины хавдраар нас барагсдын 40 орчим хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй гэв

Улаанбаатар хотын өвлийн улиралд бүртгэгддэг амьсгалын замын өвчлөлийн бараг тал хувь нь агаарын бохирдол болон цаг уурын хүчин зүйлстэй хавсран гарч байгааг Эрүүл мэндийн дэд сайд хэллээ. Нийт хүн амын зүрх судасны тогтолцооны өвчлөлийн 20 орчим хувь нь, амьсгал болон зүрх судасны улмаас нар барагсдын 30 шахам хувь нь, уушгины хавдраар нас барагсдын 40 орчим хувь нь агаарын бохидлоос үүдэлтэй болохыг манай судлаачид тогтоосон хэмээн дэд сайд онцлоод амьсгалын тогтолцооны өвчин нь хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болсоор байгаа бөгөөд 2008 онд 10,000 хүн ам тутмаас 972.9 хүн өвдөж байсан бол 2017 онд энэ үзүүлэлт 1671.4 болж 1.7 дахин нэмэгдээд байна гэлээ. Монгол Улсад 2017 онд хорт хавдрын 6,073 шинэ тохиолдол оношлогдсоноос 7.2 хувийг уушиг, гуурсан хоолойн хорт хавдар эзэлж, нийт хавдрын өвчлөлөөс 3 дугаар байрыг эзэлж байгаа аж. Тав хүртэлх насны хүүхдийн өвчлөлд амьсгалын тогтолцооны өвчин тэргүүлэх шалтгаан болж, уушгины хатгалгаа 25.4 хувь, цочмог бронхит 21.0 хувь, томуу, томуу төст өвчлөл 10.9 хувийг тус тус эзэлж байна гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Халхын голын ялалтын 80 жилийн ойд бэлтгэх, зохион байгуулах хорооны өргөтгөсөн хурал боллоо

Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдлын нэг Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой 2019 онд тохионо.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны долдугаар сарын 210 дугаар тогтоолоор Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг 2019 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэр гарсан. Энэ хүрээнд ойд бэлтгэх, зохион байгуулах хороо байгуулсан бөгөөд тус хорооны даргаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, дэд даргаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нар томилогдоод ажиллаж байна.

Зохион байгуулах хорооны өргөтгөсөн хурал өнөөдөр боллоо.
Ойн арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэх ажил, чиг үүргийн байдлыг харгалзан, холбогдох байгууллагуудын саналыг үндэслэн Шадар сайдын тушаалаар дэд ажлын хэсгүүд байгуулсан. Зохион байгуулалт, соёл урлаг, гадаад арга хэмжээ, хэвлэл мэдээлэл сурталчилгааны асуудал хариуцсан дөрвөн ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгүүд нэгдсэн төлөвлөгөөний дагуу ажлын төлөвлөгөө гаргаж, оны эхнээс ажилдаа шуурхай орохыг Шадар сайд Ө.Энхтүвшин үүрэг болголоо.

Халхын голын байлдааны ялалтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн Монгол, Оросын дайчдын гавъяа, дурсгалыг Монголын ард түмэн, төр засаг үүрд мөнхжүүлж, хойч үедээ өвлүүлэхэд түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийн ач холбогдол оршиж буйг тэрбээр тэмдэглэлээ.

Энэхүү түүхэн ойг хамтран тэмдэглэхээр Оросын талтай ярилцаж, тэд дэмжиж байгаа. Энэ хүрээнд Дорнод аймгийн Халхгол сумыг жишиг сум болгох ажил эхлээд явж байна. Мөн Оросын армийн Александровын нэрэмжит дуу, бүжгийн чуулгын тоглолтыг Монголд зохион байгуулахаар төлөвлөж байгааг Шадар сайд хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гишүүдийн шаардлагаар УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх асуудлыг Байнгын хороогоор хэлэлцэх боломжгүй гэж үзэв

УИХ-ын нэр бүхий 40 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдод хандан албан тушаалаасаа сайн дураараа чөлөөлөгдөхийг шаардсан шаардлага хүргүүлсэн билээ. УИХ-ын дарга М.Энхболд уг асуудлыг Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцүүлж санал, дүгнэлт гаргаж өгнө үү хэмээн Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Өнөөдөр хуралдсан Байнгын хорооны хуралдааны эхэнд ТББХ-ны дарга Д.Лүндээжанцан дээрх шаардах бичгийг уншиж танилцуулсныхаа дараа “Энэ асуудлыг манай Байнгын хороогоор хэлэлцэх боломжгүй” гэж үзэж байгаагаа хэлэв.

Тэрбээр:

-Монгол Улсын Их Хурлын даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх 2 төрлийн дэг бий.

Нэгдүгээрт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн “Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийн хугацаа, түүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах” тухай зохицуулсан 10 дугаар зүйлийн 10.3-10.7-д заасан дэг байна.

Энэхүү дэгийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах эсэх асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн холбогдох санал, дүгнэлт гаргахын тулд Улсын Их Хурлын тухай хуулийн 10.2-т заасан 5 үндэслэлийн аль нэг нь хангагдсан байх ёстой. Үүнд:

-Нас барсан;

-Өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан;

-Хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан;

-Үндсэн хуулийн цэц УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан;

-Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан гэсэн 5 үндэслэлээс аль нэг нь үүссэн тохиолдолд Улсын Их Хурлын тухай хуулийн 10.3-10.7-д заасан дэгээр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах хууль зүйн нөхцөл үүснэ.

Гэтэл УИХ-ын даргаас Байнгын хороонд шилжүүлсэн асуудлаар энэ 5 үндэслэлийн аль нь ч бүрдээгүй учраас хэлэлцэх боломжгүй гэж үзэж байна. Нэг ёсондоо хууль зүйн бүрдэл байхгүй байна.

Хоёрдугаарт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх журам”-ыг зохицуулсан 32 дугаар зүйлд заасан дэгээр УИХ-ын даргыг огцруулах, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж болно. Энэхүү дэгээр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж холбогдох санал, дүгнэлт гаргахын тулд УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт гарсан байх шаардлагатай. Цэцийн дүгнэлт гараагүй тохиолдолд бид энэхүү дэгийг баримтлах боломжгүй байна.

Иймд Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар асуудлыг хэлэлцэх боломжгүй байна.

Энэ талаар УИХ-ын даргад хариуг нь өгнө. Асуудлыг хэлэлцэх асуудлаас хаслаа гэв.

Ийнхүү УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах, чөлөөлөх хууль заасан үндэслэл бүрдээгүй байна гэж үзээд асуудлыг хэлэлцсэнгүй.

УИХ-ын даргын байнга хэлж байгаа “Хуулийг би ч, УИХ ч зөрчих ёсгүй” гэсэн зарчмыг Төрийн байгуулалтын байнгын хороо ч баримталж байна.

Тиймээс хууль бус шаардлага тавьсан гишүүд шаардлагаа буцааж авах, УИХ-ын дарга М.Энхболд хуулийн дагуу сонгогдсон Парламентын спикерийн эрх, үүргээ хэрэгжүүлэх, улмаар УИХ-ын үйл ажиллагаа гацаанаас гарах боломж бүрдэж байна.

Categories
мэдээ улс-төр

Агаарын бохирдлын улмаас хүн амын дунд тохиолдож байгаа өвчлөл, эрүүл мэндийн асуудлаар мэдээлэл сонслоо

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 11.55 цагт 57.9 хувийн ирцтэй эхэлж, Агаарын бохирдлын улмаас хүн амын дунд тохиолдож байгаа өвчлөл, эрүүл мэндийн асуудал, эрүүл мэндийн байгууллагын ачаалал, нөхцөл байдал, үүнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл болон Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн халамжийн тухай хуулиудын холбогдох заалтууд Улсын Их Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын мэдээлэл сонслоо.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн мэдээллийнхээ эхэнд агаарын бохирдлын улмаас хүн амын дунд амьсгал, зүрх судасны өвчин, харшлын эмгэг болон хавдар, хүүхдийн бие махбодын өсөлт, хөгжил, физиологийн хэвийн үйл ажиллагаа, нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, дархлааны түвшинг бууруулдаг болохыг Дэлхийн олон улс оронд хийгдсэн судалгаагаар тогтоосон бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн 10 эрсдэлт хүчин зүйлийн нэгд агаарын бохирдлыг оруулсан болохыг онцолсон.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам бусад яамдтай хамтран 2017 оны 03 дугаар сард “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг 2025 он хүртэл хэрэгжүүлэхээр Засгийн газрын 98 дугаар тогтоол батлуулсан аж. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн салбараас манлайлан 15 багц үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж эхэлсэн хэмээн дэд сайд мэдээлэлдээ дурдсан. Мөн Эрүүл мэндийн салбарынхаа хэмжээнд уг ажлыг эрчимжүүлэх, ялангуяа хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах, суралцах нөхцөлийг сайжруулах зорилгоор 2017 оны 08 дугаар сард “Орчны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 225 дугаар тогтоол батлуулж, уг тогтоолыг хэрэгжүүлэхээр 2018 онд 55 ажил төлөвлөсөнөөс хэрэгжилт 97.0 хувьтай байна гэлээ.

“Уушгины хатгалгааны эсрэг вакцин”-д 2018 оны 11 дүгээр сарын байдлаар давхардсан тоогоор нийслэлийн 9 дүүргийн 72,264 хүүхдийг хамруулаад байгаа аж.

Агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд бага насны хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн дархлааг сайжруулах, томуугийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор томуугийн эсрэг дархлаажуулалтад 117,215 хүнийг хамруулж, хамралт 94 хувьтай яваа гэсэн мэдээллийг өглөө.

Мөн улсын хэмжээнд тав хүртлэх насны 390,000 хүүхэд, 40,200 хөхүүл эхэд А аминдэм, 4,819 жирэмсэн эмэгтэйд олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл, тав хүртэлх насны 416,000 хүүхдэд урьдчилсан сэргийлэх болон эмчилгээний зорилгоор цайрын бэлдмэл түгээх ажлыг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж, ДЗ аминдэмийг улсын төсвийн хөрөнгөөр худалдан авч, эмзэг бүлгийн 22,300 жирэмсэн эмэгтэйд түгээжээ.

Түүнчлэн агаарын бохирдлоос хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2 дугаар улирлын амралтын хуваарийг салбарын сайдын тушаалаар өөрчлөн баталсаныг тэрбээр дурдсан.

Улаанбаатар хотын өвлийн улиралд бүртгэгддэг амьсгалын замын өвчлөлийн бараг тал хувь нь агаарын бохирдол болон цаг уурын хүчин зүйлстэй хавсран гарч байгаа бөгөөд нийт хүн амын зүрх судасны тогтолцооны өвчлөлийн 20 орчим хувь нь, амьсгал болон зүрх судасны улмаас нар барагсдын 30 шахам хувь нь, уушгины хавдраар нас барагсдын 40 орчим хувь нь агаарын бохидлоос үүдэлтэй болохыг манай судлаачид тогтоосон хэмээн дэд сайд онцлоод амьсгалын тогтолцооны өвчин нь хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болсоор байгаа бөгөөд 2008 онд 10,000 хүн ам тутмаас 972.9 хүн өвдөж байсан бол 2017 онд энэ үзүүлэлт 1671.4 болж 1.7 дахин нэмэгдээд байна гэлээ.

Монгол Улсад 2017 онд хорт хавдрын 6,073 шинэ тохиолдол оношлогдсоноос 7.2 хувийг уушиг, гуурсан хоолойн хорт хавдар эзэлж, нийт хавдрын өвчлөлөөс 3 дугаар байрыг эзэлж байгаа аж.

Тав хүртэлх насны хүүхдийн өвчлөлд амьсгалын тогтолцооны өвчин тэргүүлэх шалтгаан болж, уушгины хатгалгаа 25.4 хувь, цочмог бронхит 21.0 хувь, томуу, томуу төст өвчлөл 10.9 хувийг тус тус эзэлж байна.

Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн 977 хүүхдийн орон дээр 1,426 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 75 хувь нь амьсгалын замын халдвартай хүүхдүүд эзэлж, хүүхдийн орны ачаалал 46 хувиар хэтэрсэн байгаа хэдий ч орны зохицуулалт хийх ажлыг шуурхай зохион байгуулсан гэв. Насанд хүрэгчдийн 244 орыг хүүхдийн оронд шилжүүлж, зөөврийн 214 орыг нэмэлтээр нөөц орон зайд байрлуулан нийт 458 ороор нэмэгдүүлэх зохицуулалт хийжээ.

Цаашид агаарын бохирдлын өртөлтөөс сэргийлэхэд иргэдийн эрүүл мэндийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хувь хүн, гэр бүл, хамт олны идэвхитэй оролцоог дэмжих, иргэдийн дунд сургалт, сурталчилгааг тасралтгүй зохион байгуулах, улирлын чанартайгаар агаарын бохирдолтой хавсран дэгдэлт хэлбэрээр тохиолдож буй амьсгалын замын тогтолцооны өвчний үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шуурхай байдлыг хангаж, иргэдэд тусламж үйлчилгээг хүлээгдэл, чирэгдэлгүй үйлчлэх зохион байгуулалтын арга хэмжээг тухай бүрт авч хэрэгжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгааг дэд сайд мэдээлсэн.

Эрүүл мэндийн дэд сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Тэрбишдагва, Б.Саранчимэг, М.Билэгт, Ё.Баатарбилэг нар асуулт асууж байр сууриа илэрхийлсэн.

Гишүүд төлөвлөсөн ажлын биелэлт 97 хувьтай гэх атлаа тодорхой үр дүн харагдахгүй байна хэмээсэн. Тодорхой тооны эхчүүд, хүүхдүүдийг вакцинд хамруулсан, амин дэм тараасан, сурагчдын өвлийн амралтын хугацааг сунгасанаас өөр дорвитой ажил хийгдээгүй гэж гишүүдийн зарим нь үзэж буйгаа илэрхийлсэн.

Мөн хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээлэл хийсэн.

Тэрбээр, Нийгмийн халамжийн сангаас дараахь зорилтот бүлгийн иргэдэд орон сууцны хөлс төлөхөд нь, хэрэв нийтийн халаалтгүй сууцанд амьдардаг түлээ нүүрс худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор жилд нэг удаа мөнгөн тусламж олгож байна гэлээ.

Түлш худалдан авахад зориулсан мөнгөн тусламжид 2017 оны байдлаар нийслэлийн хэмжээнд ахмад настан 1348, алдар цолтон ахмад настан 376, хөгжлийн бэрхшээлтэй иргэн ба хүүхэд 8679 хамрагдсан байна.

Жил бүр зорилтот бүлгийн иргэдэд олгож түлээ нүүрс худалдан авахад зориулсан бэлэн мөнгөөр өрхүүд хамгийн хямд, чанар муутай нүүрсийг худалдан авч түлэх, зарим нь түлш авахад зарцуулахгүй, хуучин дугуй зэрэг шатааж болох зүйлс авч түлж байгаа нь агаарын бохирдол бий болох сөрөг нөлөөллийг нэмэгдүүлж байгааг анхаарч цаашид мөнгөн тусламж бус сайжруулсан түлш хэлбэрээр олгох эсхүл түлээ нүүрс авах эрхийн бичиг хэлбэрээр олгох асуудлыг судлан холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудлыг судалж байна хэмээн дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээлэлдээ дурдсан.

Мөн Улсын Их Хурлын 2018 оны “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолын 3 дугаар зүйлд “Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор нийслэлээс орон нутаг руу ажиллаж амьдрах иргэдийн санал санаачилгыг дэмжих бодлого боловсруулан хэрэгжүүлэх” зорилтын хүрээнд хөдөө орон нутагт шилжин очсон иргэдэд нэг удаагийн буцалтгүй тусламж олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгож хэрэгжүүлэх зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” А/206 дугаар тушаалыг баталжээ. Уг тушаалын хавсралтаар “Гэрээт малчин-өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын хөтөлбөр болон 2018 оны төсвийн хуваарийг батлан хэрэгжүүлж эхэлсэн гэлээ. Тус төслийн хүрээнд хөдөө, орон нутаг руу нүүх тээврийн зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож, гэрээт малчин нь олон малтай малчинтай Хөдөлмөрийн гэрээ байгуулах бөгөөд энэ нөхцөлд мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тус бүрт нь нийгмийн даатгалын шимтгэлийг 50 хувь хөнгөлж, гэрээт малчны болоод гэр бүлийн хүнийх нь нийгмийн даатгалын шимтгэлийг 100 хувь төлөх аж.

Түүнчлэн уналгын хэрэгсэл, хоол хүнсэнд шаардлагатай байгаа материалыг олгохоос гадна хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш цалинг олго юм байна.

Гэрээт малчин өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын хөтөлбөрт 2018 оны 11 сарын байдлаар нийт 220 ажил олгогч малчин, 224 гэрээт малчин өрхийн 441 иргэн ажлын байраар хангагдаж 22,0 сая төгрөг зарцуулсан байна.

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүнд байдаг Төрийн бус байгууллагууд нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1-4 дүгээр бүсэд амьдарч буй өрхийн жирэмсэн болон бага насны хүүхэдтэй эхчүүд, бага насны хүүхдүүдийг агаарын бохирдлоос хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авах, цэвэр агаартай амралт сувилалд амруулах санал дэвшүүлсэнийг хорооны хурлаар дэмжин Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны тогтоолд “Өвлийн саруудад нийслэлийн ойролцоох сувилал, амралтын газарт 0-10 настай хүүхэдтэй гэр бүлийг хөнгөлөлттэй үнээр амраах зохицуулалтыг нэн яаралтай судлах” ажлыг ЭМЯ , СЯ болон ХНХЯ-д үүрэг болгосон байна.

Үүний дагуу ХНХЯ-ны зүгээс нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1-4 дүгээр бүсэд амьдарч буй өрхийн жирэмсэн болон 0-5 насны хүүхэдтэй эхчүүд, бага насны хүүхдүүдийг агаарын бохирдлоос хамгаалах, цэвэр агаарт амралт, сувилалын газарт хөнгөлттэй нөхцөлөөр амраах зорилгоор судалгааг хийж тооцоо гарган Сангийн яам болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд хүргүүлсэн гэлээ.

Дэд сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн бөгөөд хавтгайрсан халамжаар ядуурлыг бууруулахгүй, иргэдээ ажилтай, орлоготой болгож байж энэ асуудлыг шийднэ гэдгийг анхаарч ажиллахыг сануулсан.

Эцэст нь Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, Засгийн газрын гишүүд аливаа шийдвэр гаргахдаа сэтгэлийн хөөрлөөр хандах бус тодорхой тооцоо, судалгаанд үндэслэх ёстой гэдэг нь өнгөрсөн долоо хоногт нийгмийн зүгээс асар их шүүмжлэл дагуулсан 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг тав хоног амралтанд амраах тухай асуудал харууллаа гэлээ. Тэрбээр, бидэнд ирүүлсэн мэдээллээр бол улсын хэмжээнд 0-5 насны 390 мянга, 5-10 насны 190 мянга, 10-16 насны 320 мянган хүүхэд байна. Мөн улсын хэмжээнд 40 мянган хөхүүл эх, 4800 жирэмсэн эх байна.

Энэ олон мянган хүүхэд, эхчүүдийг амраах амралтын газар байна уу, бааз суурь нь бий билүү. Ийм бодитой бус мэдээлэл гаргаж, иргэд олон нийтийн тулгамдаад буй асуудал дээр улстөржиж, попордог, шийдвэр гаргуулах гэж гүйдэг энэ мэт асуудлыг Байнгын хороо дэмжихгүй хэмээн мэдэгдлээ.

Ажил хэрэгч, хэрэгжих боломжтой санал гаргаж, татвар төлөгчдийн мөнгийг үр дүнтэй зүйлд зарцуулах ёстой гэдгийг Байнгын хорооны дарга онцгой анхааруулаад дутуу ирүүлсэн мэдээлэл тайлангуудаа гүйцээн ирүүлэх, цаашид хийх ажлын талаар мэдээлэл, ирэх онд хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө даруй ирүүлэхийг сануулсан юм.

Цаашид агаарын бохирдол, түүнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэндийн асуудлыг Байнгын хороо анхаарч ажиллахаас гадна уг асуудлаар тодорхой мэдээлэл салбарын яамдаас авах болно гэдгийг анхаарууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дүүргийн эмнэлгүүдийн хүүхдийн кабинетийн дугаарууд

Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар-н зураг.Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар-н зураг.Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар-н зураг.Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар-н зураг.Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар-н зураг.Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар-н зураг.Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар-н зураг.Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар-н зураг.

Categories
мэдээ нийгэм

Аялалхад тохиормжтой шилдэг арван улсын нэгээр Монгол Улсыг нэрлэжээ

Нэгдсэн Үндэсний байгууллагын харьяа Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас Аялал жуулчлалын салбар нь 2017 онд 1,3 их наяд ам.долларын орлого олж дэлхийн экспортын 3 дахь тэргүүлэх ангилал болсон хэмээн зарласан.
Харин Монгол Улсад 2017 оны байдлаар 542 мянган гадаадыг зорчигчид, үүнээс 469,3 мянган жуулчин хүлээн авсан нь 2016 онтой харьцуулахад 16.1 хувийн буюу 65,1 мянган жуулчдын өсөлт үзүүлж аялалын салбараас олж буй орлогоор дэлхийн тэргүүлэх улсын тоонд багтсан хэмээн Нэгдсэн Үндэсний байгууллагын харъяа Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас үзжээ.
Түүнчлэн Форбес сэтгүүлээс 2019 оны дэлхийн шилдэг 10 зорин очих газар, Инсайдер сэтгүүлээс хуримаа хийсэн хосууд бал сараа тэмдэглэх 13 шилдэг очих газрын нэгээр Монгол улсыг нэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Цагдаагийн газар 2018 оны ажлаа дүгнэв

Нийслэлийн цагдаагийн газар өнөөдөр 2018 онд зохион байгуулж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээгээ дүгнэн хэлэлцэж, 2018 оны “Бүтээлч хамт олон”, хөдөлмөрийн тэргүүн, ажил мэргэжлийн аварга болон оны онцлох ажилтнуудыг шалгарууллаа.

Тайлангийн хуралд НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Цагдаагийн Ерөнхий газрын дэд бөгөөд нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж нийслэлийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн болон холбогдох албаныхан оролцов.

НИТХ-ын дарга С.Амарсайхан тус тайлангийн хурлын үеэр баяр хүргэж хэлсэн үгэндээ “Нийслэлийн иргэд, оршин суугчдын аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, осол зөрчилд өртөхөөс сэрэмжлүүлэх, хамгаалах, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд эд хөрөнгийг гэмт халдлагаас хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг тасралтгүй хангах цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ хариуцлагатай, нэр төртэй гүйцэтгэж ирсэн нийслэлийн Цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн, ажилтан албан хаагчид та бүхэнд удахгүй айлчлан ирэх Шинэ жилийн мэндийг хүргэе.

Улиран одож буй 2018 онд Хотын удирдлагын зүгээс Нийслэлчүүдийнхээ амар тайван амьдралыг бүрдүүлэхийн төлөө ажилладаг Нийслэлийн Цагдаагийн газарт шаардлагатай төсөв санхүүжилтийг цаг алдалгүй шийдвэрлэж, ажиллаж ирсэн гэдгийг хэлэхэд таатай байна.

Эдгээрээс онцлон дурьдвал Олон нийтийн болон Оюутан цагдаа, Хэв журмын урамшилт эргүүл ажиллуулахад шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлэж ажилласан, Нийслэлийн зам, гудамж талбайн камер, дагалдах тоног төхөөрөмжийн засваж, шинээр суурилуулан аюулгүй байдлыг сахиулж, “Эргүүл” дэд хөтөлбөрийн хүрээнд хөдөлгөөнт эргүүлийн автомашины парк шинэчлэлтийг сайжруулах, цагдаагийн албаны үүрэг гүйцэтгэхэд зориулж, туулах чадвар сайтай 10 ширхэг фургон автомашин худалдан авч, дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдэд хүлээлгэн өгсөн, Цагдаагийн албан хаагчдын гар станцыг шинэчлэхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэсэн зэрэг нийтдээ 2.0 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Баярын амралтын өдрүүдэд нийт иргэдэд анхааруулах зөвлөмж

Шинэ жилийн баярын үеэр төрөл бүрийн хордлого, ялангуяа хоолны хордлого, архины хордлого, гэдэсний Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар-н зураг.

ХАЛДВАРТ ӨВЧЛӨЛӨӨС СЭРГИЙЛНЭ ҮҮ…
• Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, эрсдэлт бүлгийн болон бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд хүндрэх магадлалтай тул олон айл хэсэхгүй байх.
• Сүүлийн үед салхинцэцэг өвчний тархалт нэмэгдэж байгаа тул урьд нь өвчилж байгаагүй, бага насны хүүхэд халдвар авахаас сэргийлж, өвчлөл гарсан айлаар орохгүй байх, салхинцэцэгийн өвчлөл гарсан бол бага насны хүүхэдтэй хүмүүст урьдчилан сануулах.
• Архи дарс согтууруулах ундааны хэрэглээнд онцгой анхаарах, архи хэтрүүлэн хэрэглэсэн хүнийг гэрт нь заавал хүргэж өгөх.
• Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх нь таны болон ойр дотны хүмүүсийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эдийн засагт эрсдэлгүй юм.
• Хэт өндөр илчлэгтэй хоол унд нэг дор идэж уухаас татгалзах.
• Хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, олон нийтийн газраар явах, олны гар дамжсан мөнгөн тэмдэгтийг барьсны дараа гараа заавал угаах. Гар угаах боломжгүй нөхцөлд цэвэрлэх, ариутгах зориулалттай санитол, нойтон сальфетикийг биедээ тогтмол авч явж, хэрэглэж хэвших нь баярын үеэр ихсэх хандлагатай байдаг бохир гараар дамждаг гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой юм.

ОСОЛ ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛНЭ ҮҮ…

• Бага насны хүүхдийг гэртээ болон гудамж талбайд хараа хяналтгүйгээр ганцааранг нь орхихгүй байх
• Гал түймрийн аюулаас сэргийлэх
• Автомашинаар зорчих бол зориулалтын нэмэлт суудал, бүс хэрэглэх
• Ногоон гэрэл, цагаан шугамаар зам хөндлөн гарах
• Унадаг дугуй, тэшүүр, дугуйт самбар зэрэг аюултай тоглоомоор насны онцлог харгалзан аюулгүй байдлыг ханган тоглуулах
• Гэр ахуйн нөхцөлд түлэгдэх, бэртэж гэмтэхээс сэргийлэх
• Гудамж талбайд ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй хүн байгаа бол яаралтай 102, 103 дугаарын утсанд мэдэгдэх.

ХООЛНЫ ХОРДЛОГОТ ХАЛДВАРААС СЭРГИЙЛНЭ ҮҮ…

Хоол хүнсийг худалдаж авахдаа сонголтоо зөв хийх:
• Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн горим баримталдаг дэлгүүр, үйлчилгээний газраас хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах.
• Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харж, мэддэг байх.
• Лаазалсан хүнс хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх.
• Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах.
• Хувь хүний гар дээрээс ил задгай газар, чанаргүй, баталгаагүй, хариуцлага хүлээх чадваргүй, эргэн холбогдох боломжгүй нөхцөлд үйлдвэрлэгдэж, худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх

Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд анхаарах:
• Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд, мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хэрэглэх
• Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодисын ойролцоо хадгалахгүй байх
• Хоолыг чанаж, гүйцэд болгосны дараа тэр даруйд нь хэрэглэх

Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх зөв дадал эзэмших:
• Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа угаах
• Жимсийг буцалсан бүлээн усаар зайлж хэрэглэх
• Усыг буцалгаж хэрэглэх
• Махны модыг бусад хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь ууттай байлгах
• Түүхий хүнсний зүйлийг бэлтгэх багаж, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэж хэвших

Хоолны хордлогот халдварын үед илрэх шинж тэмдэг, хоол хүнсийг хэрэглэснээс хойш илрэх хугацаа үүсгэгчээсээ хамааран харилцан адилгүй байдаг боловч доорхи нийтлэг шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна. Үүнд:
• Хоол хүнсийг хэрэглэсэнтэй холбоотой гэдэс базлах, халуурах, толгой өвдөх, бөөлжих, ядрах, суулгах, өтгөн цус, цусны судал, залхагтай гарах, дотор муухайрах, ам цангах, гар хөл , үе мөчөөр өвдөх гэх мэт.

Categories
мэдээ нийгэм

Гадаад болон дотоод орчны агаарын бохирдлоос сэргийлье

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүд нийтийн сонсголын талаар туршлага судалжээ

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Ишдорж болон бусад албаны хүмүүс 2018 оны 12 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний ассамблейн нийтийн сонсголын зохион байгуулалтын талаар туршлага судаллаа.

Төлөөлөгчид БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, БНСУ -Монголын найрамдлын бүлгийн дарга Канг Чанг Ил, дэд дарга Ким Доо Гван болон албаны бусад хүмүүстэй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

Түүнчлэн БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Эх орончдын намын дарга Чо Вон Жинтой уулзан тус улсын нийтийн сонсголын зохион байгуулалт болоод зорилго, түүнийг үр дүнтэй хэрэгжүүлэх арга зам, иргэд, олон нийтийн оролцоог хангах талаар харилцан санал солилцож, тус ассамблейн Хүрээлэн буй орчин, байгалийн зохицуулалтын байнгын хорооны нийтийн сонсголын зохион байгуулалтын үйл явцтай танилцлаа.

Төлөөлөгчид энэ үеэр Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайдын яаманд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, тулгамдсан асуудлын талаар тодруулан, холбогдох байгууллагад уламжлахаар тогтлоо. 2018 оны 12 дугаар сарын байдлаар манай улсын 49,300 гаруй иргэн Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллаж, амьдарч байна.