Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдорж өнгөрсөн хугацаанд юу ярьдаг байснаа санадаггүй зантай бололтой

Харин би Ц.Нямдоржийн улаан фэн нь учраас өнгөрсөн 20-н жилд юу ярьж, шуугиулж байсныг нь сайн санадаг юм. Ганц би ч биш, ер нь олон мянган фэн нь түүний ярьсан хэлснийг санадаг. Ц.Нямдоржтой яг адилхан

М.Энхболд өнгөрсөн хугацаанд болж байсан аливаа асуудлыг сөхдөггүй юм уу, бас санадаггүй зантай бололтой. Тэгэхээр энэ хоёр санадаггүй хүнд зарим зүйлийг сануулмаар байна. Ойрхоны жишээнээс эхэлье. Саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ц.Нямдоржийн зүгээс М.Энхболдыгоо дэмжиж олонтой үг хэлсэн. “Төв аймгаас Ж.Самбуу гуайг залган гарч ирж буй энэ цаг үеийн тулхтай төрийн түшээ бол Энхболд юм. Энэ хүнд аавынх нь тулх ч бий. Ер нь “Тунгалаг тамир”-ын Эрдэнэ шиг хүн…” гэсэн нь содон сонсогдож билээ.

Энэхүү содон үгсийг хэлсэн Ц.Нямдорж ч хэлснээ санадаггүй, хэлүүлсэн М.Энхболд ч санадаггүй. Бас У.Хүрэлсүх байна. Саяхан болсон МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны 20 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалт дээр 800 хүний өмнө, индэр дээрээс “Энхболд дарга бид хоёрын дунд элдэв үг зөөдөг хүмүүс бий. Гэвч бид хоёрыг юу ч салгаж чадахгүй. Бид үхэн үхтлээ хамт явна, энэ намын төлөө зүтгэнэ ээ” хэмээн хундага тулгахад нь “За энэ хоёрын дундуур хар муур гүйхгүй нь тодорхой болжээ” хэмээн намынх нь 800 гишүүн бодсон. Энэхүү гайхамшигтай үгсийг хэлсэн У.Хүрэлсүх ч хэлснээ санадаггүй, хэлүүлсэн М.Энхболд ч сануулахыг хүсэхгүй юм.

Өчигдөр Да.Ганболд “Монголын төр хямраад, гацаад байгаа нь нэг шөнийн дотор болсон процесс биш” гэж хэллээ. Утга нь энэ бүх үйл явдал өнгөрсөн 20 жилд Монголын төрд бугласан идээ бээр юм гэсэн үг. Энэ 20 жилд муу бүхэн дэлгэрсэн. Энэ бүх идээ бээр бий болсон эхлэл цаг үед нь ч Ц.Нямдорж Их хурлын гишүүн, Хууль зүйн сайд байсан. Гайхамшигтай нь өнөөдөр ч Их хурлын гишүүн, Хууль зүйн сайд байсаар байна. Өнөөдрийг хүртэлх болж бүтэхгүй бүхэн түүнтэй холбогдох нь гарцаагүй юм.

Үүнийг аль хэдийнэ зогсоож, засч залруулах боломжтой ганц хүн нь Хууль зүйн сайдыг тав дахь удаагаа хийж буй энэ хүн мөн. Харин энэ бүх бузар булайн гол толгойлогч гэгдээд байгаа М.Энхболд нь Нямкаг сайд байх үед сайндаа нийслэлд нэг муу мэргэжилтэн л байгаа биз дээ. Ингэж л дүйцүүлж харагдаад байх юм.

Айснаасаа айх гэдэг юм байна. Улс төрд энэ их аюултай үзэгдэл. 1937 оны хэлмэгдүүлэлт бол хийж буй үйлдлээсээ айсан эрх мэдэлтнүүд улам айгаад эргэлт буцалтгүйгээр нөхдөө хөнөөгөөд, хядаад, дуусгасан процесс. Нэгэнт эхлүүлсэн тэд зогсох л юм бол өөрсдөө хядуулах учраас зогсолтгүй дайрсаар, эцэстээ өөрсдөө төгсгөл болсон. Өөрсдийнхөө ажлуулсан махны машинд өөрсдөө хэрчүүлсэн гэсэн үг. Ийм хувь тавилан өнөөдөр цор цор хийгээд байгаа залуусыг хүлээж байгаа ч юм бил үү, хэн мэдлээ. 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үед залуухан Лувсаншарав ч Оюун-Эрдэнэ шиг аашилж байсан, дараахь үеийнх нь Жамбалдорж ч Нямдорж шиг аягалж байсан. Лувсаншарав нь буудуулсан, Жамбалдоржийнх нь үр сад өнөөдөр тэр хүний удам гэж хэлэхээсээ ичдэг үе дээрээ явж байна. Хорвоо ийм л юм.

Ийм л ирээдүйнхээ өмнө эмгэнэлт байдалд орох, эрсдэлт алхам руу өнөөдрийн Их хурлын даргын суудалд санаархагч хийгээд түүний явуулгад автсан Их хурлын залуу гишүүд орчих шиг боллоо. Өнгөрсөн долоо хоногт энэ намын УИХ дахь залуу гишүүд “Чуулгандаа суухгүй бол хууль зөрчсөн болох нь” хэмээн босцгоотол Ц.Нямдорж тас загнаад суулгасан байна. Аавдаа загнуулаад сууж буй сахилгагүй банди нар биш дээ. Төрийн түшээд шүү дээ. Нямбаатар, “Мишээл”-ийн Энх-Амгалан… гээд өөрийнх нь эсрэг боссон олон залуучуудад өөрийнхөө хүү шиг хандаж, тойрог өгч, том улс төрд хөл тавиулсныхаа шанг М.Энхболд өнөөдөр хүртэж сууна. Бүгдэд нь тус болсон хүн. Өөрсдийг нь өөд нь татсан М.Энхболдыг буулгаж хаяад юу өөрчлөгдөнө гэж тэр хүүхдүүд бодож байгаа юм бол. Ямар үр дүн хүсч байгаа юм бол. Монголын улс төрд өөрийн хүрээгээ татчихсан энэ хүний ямар гарын үсэг нь хууль зөрчсөн болчихоод байгаа юм бэ. Олон олон асуултын тэмдэг байна. Миний бие өнгөрсөн Их хурлын сонгуулийн өмнөхөн “Энэ сонгуулиар Энхболдоор удирдуулсан МАН ялах нь тодорхой болсон учраас Ч.Сайханбилэг нарын нөхдүүд Эрдэнэтийн 49 хувийг яаравчлан шийдлээ” гэж бичиж байлаа. Ингэж бичих шалтгаантай байсан юм. Санаж байгаа бол 2007 онд М.Энхболдыг Ерөнхий сайдаас буулгаж, намын даргаас нь огцруулж байгаад дараа нь Оюу толгойн гэрээг байгуулсан байдаг. Одоо М.Энхболдыг Их хурлын даргаас нь буулгаж байгаад наад зах нь ШХАБ-д элсэх байлгүй. Өөр ч бас юмнууд хийх л байх.

Их хурлын дарга болохоор улайрч, залуучуудыг турхирч байгаа Ц.Нямдоржийн тухайд бол хардлага биш юм шүү. Бодитой юм. Учир нь сая болсон намынхаа бага хурал дээр У.Хүрэлсүх өөрөө “Хуулийн мэдлэгтэй, тулхтай хүнийг УИХ-ын даргаар тавина” гэж зарласан. Бага хурлын бүх гишүүд Ц.Нямдорж гэж шууд ойлгосон. Ийм л тодорхой асуудал.

Хууль зөрчсөн гэж үзвэл өнөөдөр УИХ-ын даргаасаа сайн дураараа огцрох нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болно. Ингэж өөрийгөө гэмт хэрэгтэн болгох тэнэг хүн байх уу. Ийм тэнэг үйлдэл хийлгэхээр шахаж байгаа хүмүүст харин хуулийн ямар зүйл заалт үйлчлэх юм бол. Нэгэн цагт Ц.Нямдорж УИХ-ын даргаас огцорч байсан нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл байлаа. Үүнийг санадаг хүн байдаггүй. Одоо бол нийгмийн сэтгэл зүй айхавтар болсон, санана, хууль ярина. Ц.Нямдорж хоцрогдсон учраас өөрийнхөө үйлдлийг давтуулах гээд байж болно. Гол нь Ц.Нямдорж Их хурлын дарга боллоо гээд энэ бүх гацаа арилах юм уу. Улам л нэмэгдэх талаар улс төр судлаачид бичиж байна шүү дээ. Засаг огцруулах эсэхийг шийдсэн чуулганы дараа У.Хүрэлсүх өөрийнхөө эсрэг санал өгсөн гишүүдээ өрөөндөө оруулаад ганц “юм” задлаад “Үүнээс хойш ийм асуудал намд байхгүй, найзууд аа. Би та нарын асуудлыг эр хүн шийдэж байна” гээд улаа бутруулан тэврэлдсэн бол өнөөдөр асуудал эерэг зөөлөн замаар явах байлаа. Энэ бол М.Энхболд, С.Баяр нарын арга барил, зангараг л даа. М.Энхболд тэр жил С.Баярт хамаг эрх мэдэл, албан тушаалаа булаалгасан хэрнээ эвлэрэшгүй дайсан болоогүй. Эргэж хараад л тэврэлдсэн. Дараагийн сонгууль руу хамтдаа алхацгаасан. Тиймдээ ч 2016 оны сонгуульд 65 суудал авсан. Улстөрч хүний ухаалаг алхам, алсын хараа гэдэг цагийн уртад ийм үр дүнг авчирдаг. Тэр үед өнөөдрийнх шиг дайсагналцах нөхцөл бүрдсэн байсан юм. Хэн хэн нь ухаалаг, улстөрч хүний ноён нурууг харуулсан хэрэг. У.Хүрэлсүх, Ц.Нямдорж нараас яагаад ийм чанар чансаа гарахгүй байна. Өнгөрсөн бүх л цаг үед энэ хоёр хүн засаг төрийн дээд эрэмбэнд байлаа. Улс төр хийж сурдаггүй юм уу. Цаг нь ирж нөхцөл нь бүрдэхээр наад М.Энхболд чинь улс төрөөс хэнд ч саад болохгүй явчих нь даа. Тийм зан араншинтай юм билээ. Хэзээ ч энэ хэдэн өвгөн шиг зууралдахгүй. Яг л Төмөр-Очир шиг, Шийлэгийн Батбаяр шиг, Одончимэд гуай шиг чимээгүйхэн зайгаа тавьж өгнө.

Ер нь бол түүхээс харахад, ямар ч улс оронд, хэлмэгдүүлэлтийн үед ч тэр, хамгийн сүүлд үлддэг хүн нь Хууль тогтоох засаглалын тэргүүн нь байдаг. Яагаад гэвэл түүнд хууль тогтоох үүрэг байдгаас мөнгө хуваарилах эрх мэдэл байдаггүй. 1937 оны хэлмэгдүүлэлтийн эцсийн цэгийг УБХ-ын тэргүүлэгчдийн дарга Д.Догсом 1941 онд хатгасан шүү дээ. Яагаад гэвэл түүнийг хэлмэгдүүлэх шалтгаан ерөөсөө олдохгүй байсан. Албан тушаалаас нь гөрдөж байгаад авч хаясан. Хэлмэгдүүлье гэж хүчээр хэлмэгдүүлж буудсан. Өнөөдөр М.Энхболдыг хэрэвзээ УИХ-ын даргаас нь авч хаяна гэвэл УБХ-ын дарга Д.Догсомыг авч хаясантай яг адилхан процесс болно. Өнөөдрийн Дотоод яамны сайд нь энэ хүнийг эзээнгүй буудчихгүй байх. Эрхбиш ардчилсан нийгэм учраас. Гэхдээ хүлээцтэй, тэвчээртэй энэ улстөрчийг өнөөдөр төрийн толгойд буй хэдэн хүн боорлон, хүнийх нь хувьд дэндүү муухай буланд шахаж байна. Хоосон хонгил, манан будан ярьж, хий үзэгдэлтэй тэмцэлдэж байхаар баримтаар нотлогдож, байцаагдаж хоригдохдоо тулсан ЖДҮ-чидтэйгээ, Төмөр замын замхрах гээд байгаа хэрэгтэйгээ ноцолдохыг, шударгаар шийдэхийг ард түмэн хүсч байна шүү дээ.

Б.РАГЧАА

Categories
мэдээ нийгэм

Эсэргүүцлийн жасгаалын аюулгүй байдлын талаар ТЕГ, ЦЕГ-ын удирдлагуудтай зөвлөлдөнө

УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг ёс зүйн хариуцлага хүлээж албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ 48 цагийн дотор өгөхгүй бол эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр 11 цагаас УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар Төрийн ордны VISIT танхимд ТЕГ, ЦЕГ-ын удирдлагуудтай уулзаж маргааш байгуулах бүх нийтийн жагсаал, цуглааны аюулгүй байдлыг хангуулах асуудлаар зөвлөлдөхөөр болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Х.Баянмөнх: Гарын үсэг зурсан бичгээ өгөөд бөхийн өргөөг нээлгэнэ

Монголын үндэсний бөхийн холбоо, Бөхийн өргөөг тойрсон маргаан нэг талдаа гарч шийдвэрлэгдэж байгаа талаар Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар хэвлэлийн хурал хийлээ.

Х.Баянмөнх “Б.Бат-Эрдэнэ аваргадаа баярлалаа. Яг зөв юм ярилаа. Бид хоёр бөхийн холбооны маргаанаас гадуур бурхнаас заяасан үүргийн дагуу өнөөдөр мэдээлэл хийж байна. Бид бөхийн холбооноос хамааралгүйгээр зэрэг зиндаагаараа бөхийн үйл хэргийг зохицуулах үүрэгтэй. Монгол бөх бол аваргуудынхаа жудаг ёс зүйг дагаад удирдагдаад яваад ирсэн түүхтэй. Бөхчүүд зодог шуудгаа цүнхэлчихсэн, барилдах газаргүй, үзэгчид үзэх барилдаангүй ийм нөхцөл байдал үүсээд байна. Бид хоёр шүүхээр явж байгаа асуудал дээр хоёр өөр байр суурьтай байгаа ч бөхийн үйл хэрэг, Монгол бөхийн жудаг ёсыг сэргээх дээр нэгдсэн байр суурьтай байна. Бид цэвэр Монгол бөхийн төлөө явна. Бидний бөхчүүдийн хамтарч байгуулсан түр зөвлөл Бөхийн өргөөг нээж, хэвийн үйл ажиллагаанд нь шилжүүлнэ. Шүүхийн шийдвэр аль талд гарна тэр цагт Бөхийн өргөөг холбоонд нь шилжүүлнэ. Аль ч холбооны талд шүүхийн шийдвэр гарсан бай тэр холбооныхон бид хоёртой зохицох ёстой. Дахин Бөхийн өргөөний хаалгыг түгжиж маргаан дэгдээхгүй. Бөхийн өргөөнд хоёр ижил өрөө тохижуулаад хоёр холбооны удирдлагуудыг хамтад нь ажиллуулна. Өнөөдөр бид хоёр гарын үсэг зурсан бичиг өгөөд Бөхийн өргөөг нээлгэнэ. Бурхнаас бид хоёрт энэ асуудлыг шийдвэрлэх үүрэг өгсөн. Бөхийн амьдралыг туулсан, үзсэн бид хоёр Монгол бөхийн хөгжлийн төлөө ажиллана.

Х.Баянмөнх “Б.Бат-Эрдэнэ аваргадаа баярлалаа. Яг зөв юм ярилаа. Бид хоёр бөхийн холбооны маргаанаас гадуур бурхнаас заяасан үүргийн дагуу өнөөдөр мэдээлэл хийж байна. Бид бөхийн холбооноос хамааралгүйгээр зэрэг зиндаагаараа бөхийн үйл хэргийг зохицуулах үүрэгтэй. Монгол бөх бол аваргуудынхаа жудаг ёс зүйг дагаад удирдагдаад яваад ирсэн түүхтэй. Бөхчүүд зодог шуудгаа цүнхэлчихсэн, барилдах газаргүй, үзэгчид үзэх барилдаангүй ийм нөхцөл байдал үүсээд байна. Бид хоёр шүүхээр явж байгаа асуудал дээр хоёр өөр байр суурьтай байгаа ч бөхийн үйл хэрэг, Монгол бөхийн жудаг ёсыг сэргээх дээр нэгдсэн байр суурьтай байна. Бид цэвэр Монгол бөхийн төлөө явна. Бидний бөхчүүдийн хамтарч байгуулсан түр зөвлөл Бөхийн өргөөг нээж, хэвийн үйл ажиллагаанд нь шилжүүлнэ. Шүүхийн шийдвэр аль талд гарна тэр цагт Бөхийн өргөөг холбоонд нь шилжүүлнэ. Аль ч холбооны талд шүүхийн шийдвэр гарсан бай тэр холбооныхон бид хоёртой зохицох ёстой. Дахин Бөхийн өргөөний хаалгыг түгжиж маргаан дэгдээхгүй. Бөхийн өргөөнд хоёр ижил өрөө тохижуулаад хоёр холбооны удирдлагуудыг хамтад нь ажиллуулна. Өнөөдөр бид хоёр гарын үсэг зурсан бичиг өгөөд Бөхийн өргөөг нээлгэнэ. Бурхнаас бид хоёрт энэ асуудлыг шийдвэрлэх үүрэг өгсөн. Бөхийн амьдралыг туулсан, үзсэн бид хоёр Монгол бөхийн хөгжлийн төлөө ажиллана” гэв.

Categories
мэдээ нийгэм

Бямба гаригт хилийн боомтууд амарна

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 2018 оны 12 дугаар сарын 29 -ний өдөр буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр, 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр буюу Шинэ жил тус тус тохиож байгаа тул ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино гэж ГХЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг, чадварыг олон нийтэд олгох сургагч багш нарыг бэлтгэв

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, “Дэлхийн зөн-Монгол” ОУБ, МУЗН, “Жайка” олон улсын байгууллагатай хамтран ‘Бэлэн бай’, “Хэн ч, Хэзээ ч, Хаана ч Бэлэн” сургалтын багцийг боловсруулан, гамшгаас хамгаалах сургалтын үйл ажиллагаанд ашиглаж байна.

Энэхүү сургалтын багцийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын тавдугаар сургууль, есдүгээр цэцэрлэгийн багш, ажилчдад гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах танхимын болон гал унтраах дадлага сургуулийг зохион байгууллаа.

Дадлага сургалтад 40 орчим багш, ажилчин хамрагдаж, гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг, чадварыг олон нийтэд олгох “Бэлэн бай” сургалтын сургагч багшийн гэрчилгээтэй болоод байна.

Ингэснээр гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, аюул, эрсдэлгүй орчинд аж төрөх мэдлэг боловсролыг бусдад түгээх боломжтой боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Алтай суманд 4.72 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Ховд аймгийн Алтай суманд газар хөдөлжээ. Тодруулбал, тус сумын Бодонч багийн ”Цагдуултай” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 57 км-т/ өнөөдөр 05:54 цагт 4.72 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс ирүүлсэн байна.Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад тухайн газарт айл нутагладаггүй бөгөөд иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй хэмээн мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Төв талбайн шинэ жилийн баярын тоглолт 22:00 цагаас эхэлнэ

Жил бүрийн 12 дугаар сарын 31-нд нийслэлийн иргэдийн төлөөлөл төв талбайдаа цуглаж он гаргадаг билээ. Цугласан ард иргэдэд зориулж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Соёл, урлагийн газраас шоу тоглолтыг зохион байгуулж, Нийслэлийн удирдлагууд иргэдтэйгээ хамтдаа хуучин оноо үдэж, шинэ оноо угтан авдаг.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” шоу тоглолт энэ жил Д.Сүхбаатарын талбайд 12 дугаар сарын 31-ний 22:00 цагаас эхлэж 01:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Мөн нийслэлийн есөн дүүрэг тус бүр өөрсдийн нутаг дэвсгэртээ иргэдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Тодруулбал нийслэлийн Багануур дүүргийн хувьд “Хүслийн шинэ жил” харшийн наадам зохион байгуулах, дүүргийн иргэдэд зориулсан шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулах бол Баянгол дүүрэг 2018 оны “Шилдэг байгууллага”, “Шилдэг ажилтан” шалгаруулах “Алтан Жанрайсиг” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, 100-н өвлийн өвгөний парад,Баянзүрх дүүрэг амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой өрхийн 1000 хүүхдийн нэгдсэн шинэ жилийн баярыг зохион байгуулах, дүүргийн 28 хороонд шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулж зорилтот бүлгийн хүүхдүүдэд бэлэг гардуулах, Багахангай дүүрэг хүүхдийн “Шинэ жилийн баяр”-ын үйл ажиллагаа, Чингэлтэй дүүрэг “Мөсөн хотхон” байгуулах,хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачууд, асрамжийн төвүүдийн хүүхэд, багачуудад бэлэг гардуулах, Хан-уул дүүрэгСоёлын ордны дугуйланд хамрагддаг сурагчид, ЕБС-ийн сурагчдад шинэ жилийн баярыг тохиолдуулан УДЭТ-ын тоглолт үзүүлэх, дүүргийн зорилтот бүлгийн 1600 хүүхдэд Харшийн сүлд модны наадам зохион байгуулах, Налайх дүүрэг төв талбайдаа мөсөн баримлууд байрлуулах, чимэглэл хийх, Сүхбаатар дүүрэг таван номинацаар дүүргийн 2018 оны шилдэг хүүхэд шалгаруулах, найман номинацаар “Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага” шалгаруулах, тусгай сургалттай 29,116,186 дугаар сургуулийн харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг гардуулах үйл ажиллагаа зэрэг олон ажлуудыг тус тус зохион байгуулан ажиллах юм байна.

Нийслэлийн иргэд та бүхнийг баярын өдрүүдэд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо сайхан баярлахын зэрэгцээ хуучин оноо үдэж, шинэ оноо угтах төв талбайн үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна гэж нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Сэлэм” С.Бямбацогтод холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно

Сэлэм хочит С.Бямбацогт нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 11:30 цагт болно. Урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах эсэх, гэм буруутай эсэхийг хэлэлцэж шүүх хурлыг товлох юм.

Тодруулбал, түүнд холбогдох хэргүүдийн мөрдөн байцаалт дуусч шүүхэд шилжүүлсэн байгаа аж. Сэжигтэн С.Бямбацогт, А.Одмөнх Г.Ганхуяг Ц.Ган-Эрдэнэ, Б.Элбэгсайхан нарт Эрүүгийн хуулийн 20.7-1, 20.16-2.1, 11.6.1-д зааснаар буруутгаж буй. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, 11.6.1.д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол 450 нэгжээс 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ. Тус хуулийн 16.2 дугаар зүйлд хүүхдийг согтуурах, мансуурах, донтох байдалд татан оруулах, 16.2.1.д хүүхдийг байнгын согтуурах, мансуурах, донтох байдалд татан оруулсан бол 5400 нэгжээс хорин 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Тус хуулийн 20.7 дугаар зүйлд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 20.7.1.д хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэгээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байна.

Categories
мэдээ нийгэм

Богд хааны ордон музей өндөр настан, сурагчдад үнэгүй үйлчилнэ

Монголчуудын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан Богд хааны ордон музей энэ сарын 26-наас 29-ний өдрүүдэд тасалбарын үнэдээ хөнгөлөлт зарласан байна. Эдгээр өдрүүдэд өндөр настан, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад музейг үнэ төлбөргүй үзэх боломжийг олгож байгаа бөгөөд насанд хүрэгчид болон оюутны тасалбарт 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх юм. Мөн энэ сарын сарын 29-нд тус музейгээс Богд хааны мэндэлсний 150 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулсан “Богд-Хаан”… тусгай үзэсгэлэнгийн нээлт, Төрийн туг мандуулах ёслолын ажиллагааг зохион байгуулах юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төв банк

Төв банк (зарим газар “Нөөцийн банк”, “Мөнгөний мэдэл” гэх мэтээр нэрлэдэг) бол улсын валют, хүү, мөнгөний нийлүүлэлт зэрэгт мэнэжмэнт хийдэг бие даасан инстүүц юм. Төв банк нь мөн тухайн улс орон дахь арилжааны банкны тогтолцоо, хандлагыг тодорхойлох үүрэгтэй. Арилжаны банкнаас ялгаатай нь мөнгөний суурийг тэлэх онцгой эрх эдэлдэг, иймээс ч өөрийн бодлогын хүрээнд тухайн улсын баталгаажсан мөнгөн тэмдэгтийг хэвлэн гүйлгээнд оруулах эрхтэй. Төв банк нь санхүүгийн хямралын үед “сүүлчийн арга хэмжээ” гэгдэх арилжааны банк болон санхүүгийн бусад байгууллагад бэлэн мөнгө гаргаж өгөх “аргагүй хамгаалалт” хийх эрхтэй байдаг. Арилжааны банкуудыг хянаж зохицуулж байх үүргийнхээ хүрээнд шаардлагатай үед тэдний дампуурлыг зарлах, хаах эрх эдэлнэ.

Тогтворжсон тогтолцоотой орнуудад Төв банкийг улс төрийн нөлөөнөөс ангид байлгахаар зохион байгуулан зохицуулсан байдаг. Энэ нь төрийн гүйцэтгэх ба хууль тогтоох инстүүцээс аль болох ангид, тэдний хяналт маш хязгаарлагдмал байхаар зохицуулжээ. Бие даасан байдал гэдэг нь Төв банк өөрийн бодлогоо хөндлөнгийн инстүүц болон хүний оролцоогүйгээр шийдэх эрхийн тухай яриа.

Төв банк нь эдийн засгийн ба улс төрийн хараат бус байдлаар бие даасан шинжээ хадгална. Эдийн засгийн хараат бус байдал гэдэг нь Төв банк мөнгө зээлийн бодлогоо ямар ч хязгаарлалтгүйгээр бие даан шийдэж өөрийн тавьсан зорилгоо хэрэгжүүлэхийн тулд авах арга хэмжээгээ өөрөө сонгон шийднэ. Улс төрийн бие даасан байдал гэдэг нь Төв банк удирдлагаа сонгох, мөнгө зээлийн бодлогоо боловсруулахдаа Засгийн газартай зөвлөлдөх шаардлагагүй. Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал нь Төв банкны орлогын хуваарилалтад оролцох, удирдлагын сонголтод нөлөөлөх, Төв банкны мөнгө зээлийн бодлогод нөлөөлсөн хууль гаргах, Төрийн зардлыг шууд ба шууд бусаар Төв банкаар санхүүжүүлэх сонирхолтой байдаг учир энэ болгоныг нэг бүрчлэн хориглосон хуулийн хүрээнд ажлаа явуулах ёстой.

Монгол Улсын хууль тогтоомжоор Монголбанк нь (манай Төв банкны оноосон нэр шүү дээ) Улсын их хурлын удирдлагад байдаг. Уг нь энэ нь ерөнхий хяналт болохоос бодлого болон ажил төрөлд нь хөндлөнгөөс оролцох эрх гэж тодорхой заагаагүй учир Төв банк дээр дурдсан бие даасан байдлаа хадгалах хамгаалах бүрэн эрхтэй юм л даа. Даанч тэгж чаддаггүй, сонгууль болгоны дараа бүлэглэлүүд өөрийн хүнээ удирдлагад тавьдаг, өнөөх нь юун гүйцэтгэх болон хууль тогтоох инстүүцийн гэхээсээ бүлэглэлийн толгойлогчдын дарамтан дор тэдэнд өрөө төлөх гэж гүрдийтлээ зүтгэдэг явдал уламжлалт заншил болжээ. Хараат бус инстүүц байж чадахгүйгээр ямар ч орны Төв банк өөрийн үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй. Яг л хараат бус бие даасан Шүүх байх ёстой гэдэг шиг.

Болдог бол хагас нүүр дээрхийг гишүүд, сайд нарт цээжлүүлчихмээр. Учир нь тэд Төв банкны мөнгийг өөрсдийнх нь юм, захиран зарцуулах эрх нь өөрсөдөд нь байдаг, дуртай үедээ шалгаж заавар зөвлөгөө өгч байх ёстой, дургүй хүргээд байвал даргыг нь (Уг нь “Ерөнхийлөгч” гэдэг юм) хэзээ ч сольж болно, “Чамайг би томилсон” гэж загнах эрхтэй гэж бодоцгоодог. Бодох ч юу байхав, ерөөсөө тэгж аашилдаг. Ийм нөхцөлд Төв банк ерөөсөө үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй. Ийм бол Төв банктай байх ч хэрэг үгүй, Сонгуульд ялсан бол Төв банк тухайн ялагчдын бодлогыг хэрэгжүүлэх ёстой гэдэг бол тэдний хувьд дэндүү ойлгомжтой аксиом юм. Мэргэжлийн бус тэдэнд ямар үхсэнийх нь бодлого байх вэ дээ, тиймээс муйхар шаардлага, тэнэг аашаа бодлого гэж үзнэ. Харсаар байтал сая төгрөг, тэрбум юанийг хооронд нь ялгах чадваргүй гишүүд гэнэт шалгагч болон очиж “15 тэрбум доллар салхинд хийсгэчихсэн байна” хэмээн чарласаар орж ирнэ. УИХ Төв банкийг шалгах эрхтэй байж магадгүй, гэхдээ үүнийг мэргэжлийн хүмүүсээр хийлгээд тайлан дүгнэлтийг нь сонсох учиртай. Ерөөсөө ч аль ч салбарт хийж буй УИХ болон ЗГ-ын шалгалтыг мэргэжлийн комисс хийж дүнг нь тэд сонсож байх ёстой юм л даа. Энэ улсын хамгийн дорой мэдлэг боловсролтойчууд нэг газар бөөгнөрчихөөд байгаагаа ойлгохгүй юм. Ядахнаа л валют зохицуулалтын хууль, Викселийн хууль зэргийн төв банк өөрөө санаачилж баймаар.

Төв банкийг шалгаж шаардаж бодлогыг нь шүүмжилж, сайшааж байх эзэн нь олон нийт юм. Сүүлийн үед тэргүүлэх орны Төв банкууд мэдээллийн хэрэгслээр бодлого болон шийдвэрээ байнга мэдээлж байх болжээ. Үүний дотор нийгмийн сүлжээгээр мэдээгээ тарааж амьд холбоо тогтоох нь хамгийн үр дүнтэй гэж үзэж байна. Төв банкууд твиттерийг их ашиглах боллоо. Фэйсбүүк дээр арай цөөн. Гаргаж буй шийдвэрээ ютюб дээр видеогоор ч цацдаг болж. Манай Төв банкны шийдвэр бодлого дандаа нууц явсаар ирсэн. Тиймээс тэндэхийн шийдвэр гаргагчид валютын наймаачидтай хамтран спекуляци хийсээр ирсэн нь нууц ч юм биш.

Дэлхий даяар алдартай Германы Хроник хэвлэлийн газраас дэлхийн түүхийг зуунаар, жилээр, сараар, өдрөөр тэмдэглэдэг номнууд хийдэг. Тэндэхийн “Хорьдугаар зууны хроник өдөр өдрөөр” хэмээх бараг төө шахам зузаан номд Монголын тухай дөрвөн газар тэмдэглэсэн байна билээ. 1910 оны (сар өдрийг нь мартаж) Оросын цэрэг Монголд нэвтрэв (Туваг хэлж буй бололтой), 1924.11.26-Монголд зөвлөлт маягийн засаг тогтов, 1991.5.20-Монголд Төв банк байгуулагдав гэж байсан шүү. Үүнээс өмнө Монголд Төв банк байсан гэхэд хэцүү. 1925 онд “анхны” гэгдэх банк байгуулагдсан гэх авч нэг талаас өмнө нь Монголд арилжааны банк байсан, хоёрт, зөвлөлтүүдийн байгуулсан тэр банк арилжааных уу, эмиссийнх үү, үндэснийх үү, гадных уу зэрэг нь ойлгогддоггүй. Төгрөг нэртэй анхны эмисс хийсэн боловч дэвсгэрт дээр гарын үсэг зурагсад нь оросууд байдаг.

1937 онд Зөвлөлтийн цэрэг Монголд орж ирэхэд тэр жил болсон их хядлагыг газар дээр нь зохион байгуулсан Бүрэн эрхт төлөөлөгч Мироновоос Москва руу бичихдээ “Манай цэргийн ангиуд энд ирээд байрлаж төвхнөхтэй холбогдон монгол төгрөг их хэмжээгээр хэрэг болж байна. Монголбанкны нийт нөөц 7 сая төгрөг байгаа нь улс даяар таржээ. Улаанбаатарт ердөө 2 сая 300 мянган төгрөг байна. Иймээс нэн даруй 10 сая төгрөг үйлдэн нааш шилжүүлэхийг Госзнакт үүрэг болгож шинээр хэвлэсэн мөнгийг яаралтай ирүүлнэ үү” гэжээ. Хүсэлтийг яаралтай биелүүлж илгээсэн. Хонь 50 мөнгө, бүдүүн шар үхэр 10 төгрөгийн үнэтэй байснаа энэ шийдвэрийн дараа цай 10 төгрөг болсон юм. Ингэхээр Үндэсний Төв банк байсан гэхэд хэцүү.

1991 онд Бямбасүрэнгийн Засгийн газраас монгол төгрөгийн ханшийг хоёр дахин унагах 20 дугаар тогтоол гарсныг ихэд муулдаг. Монголд байрлаж байсан 100 мянган зөвлөлт цэрэг, тэдний эхнэр хүүхдийн дунд Ленинградад хэвлэгддэг төгрөг хичнээн байсныг Монголын ганц байсан банк нь мэддэггүй байсан. Тэдний гар дээр байгаа мөнгөний ханшийг огцом унагаж байж нийт төгрөгийнхөө баримжааг олж мэдэн удалгүй шинэ эмисс хийсэн нь тухайн үедээ тун оновчтой, эдийн засгийн хувьд зайлшгүй хийх ёстой байсан арга хэмжээ юм. Тэрний дараа л үнэнгээсээ Монголд анхны үндэсний Төв банк байгуулагдсан юм шүү дээ.

Монголбанкны анхны ерөнхийлөгч Жаргалсайхан, дараа нь Моломжамц, Үнэнбат, Чулуунбат, тэгээд богино хугацаанд бас нэг нөхөр, дараа нь Пүрэвдорж, Золжаргал, Баяртсайхан гээд дараалж байна. Үнэнийг хэлэхэд бүгдээрээ сонгуульд ялсан намын төлөөлөгчид. Яг бие даасан хараат бус бодлого баримталж ажилласан нь хэд юм бол? 199296 онд тогтож байсан Засгийн газрын үед инфляци 360 хувь хүрч мөнөөх 1937 оны рекордыг эвдэж байлаа. Олон Ерөнхийлөгч (мэдээж Төв банкны) Засгийн газрын хуралд суун Ерөнхий сайдаас үүрэг даалгавар аван гардаг байсан. Үүнийгээ бас зөвшилцөл гэж хөөрхөн нэрлэнэ ээ, болоогүй. Ажигласнаар Пүрэвдорж л Ерөнхий сайдын үгэнд ордоггүй байсан байх юм. Үнэнбат ердөө 6 сая долларын нөөцтэй банкийг аваад төгрөгийн ханшийг тэр даржин үед тогтоон барьж чадсан. Энэ ханш дээшээ доошоо савлагаатай боловч бараг 20 жил төвшингөө хадгалсаар ирсэн юм шүү.

Золжаргал Ерөнхийлөгчийн мөнгөний бодлого маш буруу байсан. Үүнийг би өөрт нь ч хэлж байсан, сонин хэвлэлд ч бичиж байсан. Тэрээр нөөцийн мөнгийг барилга үйлдвэрлэл, зам тавихад хайр найргүй зарцуулж байсныгаа “нүх ухуулаад цалин өг, эргэж булуулаад бас мөнгө төл” гэсэн Кэйнсийн бодлогоор тайлбарлаж хүмүүс мөнгөтэй болбол худалдан авалт өргөжиж эдийн засаг сэргэнэ гэж мэтгэж байлаа. Гэвч улсын даржин нөөц шавхагдсан ба энэ хооронд барилгууд ч дууссан юм байхгүй балгас болж, зуун жилийн дараа ч өртгөө нөхөж чадахгүй баахан замтай боллоо. Барилга, зам бол Засгийн газрын ажил, Төв банк төгрөгөө арчилж, инфляцийг доод төвшинд барьж байх үндсэн үүрэгтэй.

Улс төр, эдийн засгийн бодлогод хаана ч алдаа дутагдал гардаг. Чөлөөт ардчилсан оронд үүнийг шүүмжилдэг болохоос шийтгэдэггүй. Гэтэл дараа нь гарч ирсэн засаг хөөрхий Золушкаг бодлогын алдаа гаргасных нь төлөө шоронд хийж шонд дүүжлэхийг шаардах болсон. Бас арай ч ингэдэггүй юм аа. Монголбанкны ерөнхийлөгч хувьдаа мөнгө төгрөг идсэн бол тэр нь эрүүгийн хэрэг, үүнийхээ төлөө ял шийтгэл авах ёстой. Бодлогын алдаа гаргаагүй нэг ч Засгийн газар 1911 оноос тоолоод ганц ч байхгүй. Монгол банк гэгдэх манай Төв банкны хамгийн том уламжлалт алдаа бол бие даасан хараат бус ажиллагаатай байж чаддаггүй. Эзэн нь богино хугацаанд төрийн эрх мэдэл авдаг, энэ хооронд Төв банк нь эзэндээ ачийг нь хариулах гэж зүтгэдэг. Гэтэл эзэн гэгдээд байгаачууд нь голдуу банк санхүү байтугай 35 үсгээ бүрэн тогтоосон нь эргэлзээтэй эрхэмүүд шүү дээ. Харин ч алдаатай боловч Золжаргалд өөрийн гэх бодлого байсан юм шүү. Буруу л тооцоолсон.

Засгийн газар инфляци үүсгэх сонирхолтой байдаг. Ингэснээр бага мөнгө төлөх учир цаад натур нь үүн рүү түлхэнэ. Үүнээс нь хамгаалах инстүүц бол Төв банк. Сонирхлын ийм том зөрчилтэй учраас төлөвшсөн орнуудад Төв банкны Ерөнхийлөгчийг гүйцэтгэх ба хууль тогтоох байгууллагын төлөөлөгчидтэй санаандгүй байдлаар ч биечлэн уулзахыг хуулиар хориглодог юм билээ. Манайх шиг Санхүү Эдийн засгийн яам (нэг нь мөнгө цуглуулдаг, нөгөө нь мөнгө тараадаг эсрэг тэсрэг үйлдэл), Шударга өрсөлдөөн – хэрэглэгчийн ашиг хамгаалах агентлаг (нэг нь үнэ буулгаж зах зээлд дэмпингээр монопол тогтоохын эсрэг, нөгөө нь үнийг аль болох доош татах эсрэг тэсрэг чиглэл) байгуулдаг байтугай ажиллуулдаг улс оронд Ерөнхий сайд, Төв банкны ерөнхийлөгч хоёр сиямын ихэр гэгч шиг шадарлан өвөртөө унтах шахан хамтарч ажиллаад байгаад гайхах ч юу байхав дээ.

2018.12.22