Categories
мэдээ нийгэм

Таны эрүүл мэнд-Таны гарт

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Намын бүлгүүд хуралдаагүй байна

Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдах хуваарьтай. Одоогоор МАН-ын бүлгийн хуралдаан эхлээгүй, хэзээ хуралдах нь тодорхойгүй байна.

Харин УИХ дахь АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдаж байгаа юм. Хуралдаанаар Л.Болд, Ж.Батзандан, Д.Мурат нарт хариуцлага тооцох асуудлыг хэлэлцжээ. Хуралдааны дараагаар УИХ дахь АН-ын бүлэг хуралдах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Иргэний нисэхийн олон улсын дээд хэмжээний хуралд оролцлоо

Олон Улсын Иргэний нисэхийн байгууллага /ICAO/-аас зохион байгуулж буй Олон улсын нисэхийн аюулгүй ажиллагааны симпозиум, ICAO-ын Олон улсын нисэхийн аюулгүй байдлын дээд хэмжээний хоёрдугаар хуралд ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн оролцлоо.

Дээрх арга хэмжээнүүдийн үеэр иргэний нисэхийн аюулгүй байдлын талаар олон улсад хийгдэж буй арга хэмжээ, аюулгүй байдлыг хангахад ашигладаг техник, технологийн хөгжил, аюулгүй байдлын аудитаар гарч буй үр дүн, иргэний нисэхийн аюулгүй байдлыг тогтвортой байлгахад чиглэсэн ICAO болон гишүүн орнууд хоорондын хамтын ажиллагааны ач холбогдол, Нисэх буудлуудын аюулгүй байдлын олон улсын төлөвлөгөө (GASEP) зэрэг чухал асуудлуудыг хэлэлцсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Эрэн сурвалжлагдаж байсан С.Пүрэвсүрэн баривчлагджээ

БНСУ руу ажилд зуучлах нэрийдлээр 143 иргэнээс нийт 450 орчим сая төгрөгийн залилан хийсэн хэргээр, орон даяар эрэн сурвалжлагдаж байсан С.Пүрэвсүрэн баривчлагджээ. Тодруулбал, тэрээр өнгөрөгч 2017 оны наймдугаар сарын 22-нд Монгол улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхүүдийн нэгээр томилогдон Хүмүүнлэгийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байхдаа “Нэг өрх-нэг ажлын байр” хөтөлбөрөөр дээрх залиланг үйлдсэн байна. Түүнийг энэ сарын 29-30-нд шилжин шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ. Одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр түүнийг саатуулан шалгаж байгаа аж. Тус хэлтсээс “Шалгагдаж байгаа хэрэг учир Прокурорын зөвшөөрөлгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариу өгчээ. Түүнийг энэ оны есдүгээр сард Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн ажлаас чөлөөлсөн гэсэн мэдээлэл байдаг аж.

Categories
мэдээ нийгэм

Оюутнуудыг тэтгэлэгт төсөлд оролцохыг урьж байна

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2012 оноос Дээд боловсролын салбарт “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 2018-2019 оны хичээлийн жилд БСШУСЯ ны Дээд Боловсролын Бодлогын газраас Орон нутгийн их, дээд сургууль, коллежийн оюутнууд, Инженер технологи, Багш, Урлагийн боловсролын хөтөлбөрөөр суралцаж байгаа болон Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад судалгааг нь дэмжиж судлаач оюутан бэлтгэх зорилгоор оюутны санаачилгын тэтгэлэгт төсөлд тэтгэлэг олгох гэж байна.

Судалгааг дэмжих төсөл нь оюутнуудын нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахуйц, тодорхой асуудлыг шийдвэрлэх, тухайн оюутны суралцах хугацааны орлого, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байрыг бэхжүүлэх, амьдрах чадварыг хөгжүүлэх ерөнхий шаардлага тавина. Оюутнуудыг тэтгэлэгт төсөлд оролцохыг урьж байна. Оюутны санаачилгын төсөлд оролцох мэдүүлгийн маягтыг ЭНД –ээс татаж авна уу

Categories
мэдээ улс-төр

Сайд асан О.Эрдэнэбулганыг нэг сар хорино

Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг авлига албан тушаалын хэрэгт холбогдуулан цагдан хорьсон талаар мэдээлсэн. Түүнийг Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой асуудлаар шалгаж байгаа гэх мэдээлэл байсан бол Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байхдаа ураны лиценз наймаалсан байж болзошгүй гэсэн хэрэгт ч буруутган шалгаж байгаа бололтой. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт прокуророос О.Эрдэнэбулганыг яллагдагчаар татаж, шүүхээс 30 хоног цагдан хорих захирамжийг гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм

Галт тэрэг, автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарчээ

Арван нэгдүгээр сарын 30-ны өдрийн 20:10 цагт Багахангай дүүргийн нэгдүгээр хороо, “Багахангай” өртөөнд төмөр замын хаалтгүй гарман дээр галт тэрэг, суудлын автомашиныг мөргөсөн ноцтой осол гарчээ. Улаанбаатар хотоос Багануур чиглэлд зорчиж байсан “Улаанбаатар төмөр зам” ХХК-ийн 3106 дугаартай зүтгүүр /56 чиргүүлтэй/ иргэн Э-гийн “Хонда-Пит” загварын автомашиныг мөргөсний улмаас автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байна. Автомашин дотор байсан Л, А нарын иргэд хүнд гэмтсэн аж. Ослын улмаас машинд хүн хавчуулагдаж хүнд гэмтэл авсан талаарх дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн долоон алба хаагч очиж ажилласан байна. Харин хэргийн газарт ажилласан алба хаагчид автомашин дотроос хоёр иргэнийг гаргаж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ улс-төр

Шударга ёс ярьж гарч ирсэн У.Хүрэлсүхийн үг шударга ёсны эхний шалгуурт замхарч уналаа

Албан тушаалаа хамгаалж, алалдахаас наагуур тэмцэж байж У.Хүрэлсүхийн Засгийн газар тогтож үлдлээ. Хичнээн өдөр зөвхөн албан тушаалын төлөө хэрүүл тэмцэл хийж, хичнээн өдөр зөвхөн бусдаас бурууг хайлаа. “Ард түмэн миний талд байгаа” хэмээн сүгсэлзэх Ерөнхий сайд энэ хэд хоногт ард түмнийхээ өмнөөс гал тавьж орхилоо. Түүнийг албан тушаал, эрх мэдлээ хадгалан үлдэхийн төлөө амь хайргүй тэмцэж байх хойгуур ам.долларын ханш 2700 төгрөгт дөхлөө. Дагаад бүх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ дийлдэхээ болив. Дэлхийн зах зээлд нефть, газрын тосны үнэ огцом буурсаар байхад манайд дээшилсээр байна. Өнөөх “надтай хамт” гээд байгаа ард түмэн нь үнийн өсөлтөд нуруугаа хотойтол даруулж, утаандаа угаартан байна. Үүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх анзаарах нь бүү хэл, ялалтын найрандаа тансагланхан байгаа биз ээ.

Уг нь иргэд энэ засгаас нэг их зүйл хүсээгүй. “Аятайхан амьдрах боломжийг маань хангаад өгөөч ээ” л гэж сонгосон. Харамсалтай нь, өнөөдүүл нь өөрсдөд нь очих ёстой байсан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгийг хуйгаар нь хуваагаад идчихсэн. Сайдууд төдийгүй гишүүд хүртэл хувааж идэлцсэн байна. Үүнээс Засгийн газар УИХ-ын гишүүддээ өөрийн мэдлийн сангуудаараа дамжуулж авлигаддаг юм биш үү гэсэн ойлголт олон нийтэд төрсөн. Тиймээс авлигажсан Засгийн газар, сайдууд байх нь зөв үү, тэдэнд хариуцлага тооцох ёстой гэх уур амьсгал нийгэмд тархаж, олны дургүйг чинээнд нь тултал хүргэсэн нь үнэн юм. Шударга ёс нэхсэн олны дургүйцлийн давалгаа У.Хүрэлсүхийн Засгийн газрыг золтой л хөмөрчихсөнгүй. Ёсзүйтэй, үүрэг хариуцлагаа ухамсарладаг нийгэмд бол уучлал гуйгаад огцордог ёстой. Дэлхийн соёлт хүн төрөлхтөн, тэдний төр засаг нь ганц гишүүн нь буруу үйлдэл гаргасны төлөө огцордог гэдгийг бид харж л байна.

Харин манайд бүх зүйл эсрэгээрээ. Хулгай хийсэн сайд нар өөрөө өөрсдийнхөө төлөө кноп дарж, Засгийн газраа хамгаалж үлдлээ. Шударга ёс, ардчилал, хүний эрх ярьсан эрхэмүүд маань худалч, хулгайчууд байжээ гэдгийг нийтээрээ харлаа. Тэгсэн ч гэсэн тэд маань “Бид шударга” гэж ичих ч үгүй гүрийж байгаад зөөлөн суудалдаа үлдсэн нь ичгүүртэй. Хариуцлага амлаж гарч ирсэн У.Хүрэлсүхийн сайхан амлалтууд шударга ёс тогтоох эхний шалгуурт ийн замхарч алга боллоо. Ийм Ерөнхий сайд, ийм Засгийн газраас бид одоо шударга ёс, зөв үйлдэл гарна гэж саналтгүй боллоо. ЖДҮ-ийн хулгайч Засгийн газраас хэн одоо хариуцлага нэхэж, хэн олон түмний эрх ашгийн төлөө дугарах юм бэ гэдэг асуулт үлдлээ. Бүтэн жил Ерөнхий сайд хийчихээд эдийн засгийн талаар хоёр тоо хэлэхгүй мөртөө “Би айхгүй байна, шоронд хийнэ, шонд өлгөнө, хөөнө тууна” гэж авирлаж байгаа нь их л танил технологи санагдаж байна. Өнөөдөр У.Хүрэлсүхийн Засгийн газар огцроогүй ч хариуцлага тооцох асуудал хэвээр үлдлээ. Санал хураалт сануулга боллоо. АН-ын Л.Болд, Ж.Батзандан нарын сөрөг хүчний саналаар л тогтож үлджээ. Энэ бол 65 суудалтай намын хувьд ичгэвтэр хэрэг.

У.Хүрэлсүх Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга. Тэр шударга ёс нэхсэн, хариуцлага сануулсан, ёсзүйтэй байхыг тулгасан бүлгийн дарга Д.Хаянхярваагаа огцруулчихсан. Хотын дарга С.Батболдыг огцруулах шаардлага тавьж, өнөөх нь ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчихсөн. УИХ-ын дарга М.Энхболдыг ажлаа өг гэж шахаж байна. Өөрт нь зүй ёсны шаардлага тавьсан хэнийг ч тэр харлуулж, шахаж, дарамталж байна. Гэтэл ЖДҮ-д нэр холбогдсон сайдууд нь ширэн нүүрлэчихээд байж л байна. Түүнээс ЖДҮ-ийн зээл авсан гишүүд шударга ёс яриад сууж л байна.

УИХ-ын дарга М.Энхболд саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Надад хариуцлагаас зугтаад, УИХ-ын даргын албан тушаалд шигдээд суух бодол байхгүй. Би Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж байгаад улс төрийн нөхцөл байдлыг үнэлж, өөрөө өргөдлөө өгч огцорч байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хариуцлагагүй оролцсоноо хүлээн зөвшөөрч, МАН-ын даргын албан тушаалыг өгч байсан. Надад төрийн өндөр албан тушаалд шигдэж, суугаад байдаг зан байхгүй. Харин хариуцлага тулгарсан үед ажлаа өгөөд явах нь хариуцлагаас зугтааж байгаа хэрэг гэж боддог” гэж ярьжээ. Энэ үгийг шударга ёс ярьж дүр эсгэсэн хүмүүст зориулсан бололтой. Ард түмний мөнгөнөөс хулгай хийсэн ЖДҮ-чдэд хариуцлага тооцох тухай ярьжээ гэж ойлгохоор байна.

Цагтаа М.Энхболд гэдэг хүн УИХ-д 26 суудалтай байсан МАН-ыг сонгуульд удирдан орж 65 суудал авч ирсэн нь бодит үнэн. Одоо ертөнцийн бүх л хар барааныг түүнд нялж нааж байгаа У.Хүрэлсүх тэргүүтэй нөхдүүд энэ хүний ажлын үр дүнд л эрх мэдлийн оройд хүрсэн. Харин У.Хүрэлсүхийг “нэг суудал алдана” гэж айгаад УИХ-д нэр дэвшээгүй гэлцэх юм билээ.

М.Энхболд гэдэг хүнийг өдгөө баруун солгойгүй муулж, мөр зэрэгцэн хамтарч явсан нөхөд нь түүн рүү зохион байгуулалттайгаар нулимж байна. Энэ кампанит ажилдаа мөнгө ч харамгүй цацаж байгаа бололтой. Монголд М.Энхболдоос муу хүн алга гэнэ. 60 тэрбумын хэрэгт түүнийг буруутгаж байна. Бараг л мафийн толгойлогч шахуу юм бичиж, нийтэд түгээж, харлуулж байна. 60 тэрбум төгрөгийг хэн өнөөдөр түүнд өгөөд албан тушаал, эрх мэдэлд хүрсэн юм. Яриа төдий зүйл. 60 тэрбумын тэр бичлэгээс сонсоход энэ төлөвлөгөөг боловсруулсан хүн нь өнөөх Г.Доржзодов, Ц.Сандуй, А.Ганбаатар нар. Магадгүй М.Энхболд болон намын удирдлага түүнийг нь сонссон байх гэж тааж байна. Сонссон нь буруутан болно гэж байх уу. Төлөвлөгөө яригсад л ёсзүйн хувьд буруутай. Ярьсан Ц.Сандуй НИТХ-ын дарга, нийслэлийн намын даргаасаа буугаад жирийн иргэн болсон. Ганбаатарыг ч намаас нь хөөсөн дуулдсан. Гэтэл Доржзодовыг яагаад шалгадаггүй юм бол. 60 тэрбумын дэргэд ЖДҮ-гийн хулгайчид бол нэр устайгаа, баримт нотолгоотойгоо гарч ирсэн хэрэг.

Төрийн гурван өндөрлөгт цөөнх болж буй М.Энхболдыг одоо явуулж болохгүй. Хэрэв энэ цаг үед УИХ-ын дарга М.Энхболд ажлаа өгвөл ЖДҮ-чин гишүүд, сайд нар өөрсдийгөө хамгаалах, чих зөөлөн нэгнийг УИХ-ын дарга болгоно. ЖДҮ-чдэд хариуцлага тооцсон нэр зүүгээд л өнгөрнө. Эсрэгээрээ М.Энхболд энэ албан тушаалдаа байх юм бол ЖДҮ-чдэд жинхэнэ утгаар нь хариуцлага тооцно, шахна. Ер нь М.Энхболдоос өөр тэдэнтэй хариуцлага ярих хүн одоохондоо харагдахгүй байна. Засгийн газар ажлаа хийхгүй болохоор УИХ ажлын хэсэг гаргаж шалгаж байна гэсэн. Эрдэнэтийн 49 хувь, Оюу толгой, Төмөр замын 280 сая ам.доллар, АСЕМ, ЖДҮ-ийг УИХ-аас шалгаж нэг талд нь гаргахгүй бол эрх ашиг нэгтэй нөхөд үүнийг замхаруулна.Дээрх асуудлуудыг шийдүүлж, хариуцлага тооцуулж байж л явуулах хэрэгтэй. Одоо “амиа бодоод явах цаг биш” гэж М.Энхболдод сануулъя. Ард түмэн 2016 онд чамд итгэж 65 суудал өгсөн. 2020 онд хариуцлагаа чамаас л нэхнэ.

М.Энхболд муу хүн байж болно, буруу зүйл хийж ч байсан биз. Гэхдээ алив зүйл хэрээс хэтрэхээрээ утгаа алддаг. Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг илтэд санаархан, ил далд ийм суртал ухуулга хүчтэй өрнөж байгаа энэ үед Монголын парламент хүчтэй, бат бөх байх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь хүртэл парламентыг тараана гэж зарлан тунхаглаж байгаад нийтээрээ болгоомжтой сэрэмжтэй хандах ёстой. Манай улсын тусгаар тогтнол, ардчилал, хүний эрхийн баталгаа нь парламентын засаглал.

Одоо У.Хүрэлсүх минь хөлсний бичээч нараа түр амрааж, кабинет дотроо хариуцлагаа ярь. Шударга ажилла. Нам бүлэглэл, амин хувийн эрх ашгаа хойш нь тавиад Монголын ард түмний төлөө санаа тавиад өгөөч. Эрх мэдлийн төлөөх дайнаа зогсоож эв нэгдэлтэй ажиллах хэрэгтэй байна. Засгийн газрыг асуудлаа оруулаад ир, ярьсан хэлснээ хий гэж шахах байгууллага нь УИХ. Энэ байгууллагын толгойлж байгаа М.Энхболд харин шарандаа хариуцлагагүй гишүүдэд нь хариуцлага тулгаж, Ерөнхий сайдыг ажлаа хийхийг гозойтол нь шахах биз. Ард түмэнд ийм л байдал хэрэгтэй байна. Ажлаа хий, шударга бай. Дахиж хулгай хийлгэхүйн тулд хулгай хийсэн хүмүүстээ хариуцлага тооц. Ийм жишиг тогтоо.

Төр төвшин болж, хариуцлага, шударга ёс тогтож, эмх замбараагаа олоод ирвэл “надад төрийн зөөлөн суудалд шигдээд суух зан байхгүй” гэж наад хүн чинь хэлсэн байна, У.Хүрэлсүх ээ.

М.ТАНАН

Categories
гадаад мэдээ

Мухаммед бен Сальманы айлчлалыг эсэргүүцжээ

Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж бөгөөд батлан хамгаалахын сайд Мухаммед бен Сальман Аль Саудын айлчлалд сэтгэл хангалуун бус байгаагаа Мавританы “Ардчилал, эв нэгдлийн төлөөх үндэсний чуулган” сөрөг хүчин илэрхийлжээ. Тус сөрөг хүчний мэдэгдэлд дурдсанаар, Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж бол бидний хүссэн зочин биш гэжээ. Түүнийг Израильтай элэгсэг харилцаатай байдаг нь палестинчуудад хохирол учруулдаг бөгөөд Йеменд дэгдсэн дайныг гамшигт үр дагаварт хүргэсэнд буруутгасан байна. “Agence France-Presse” агентлагийн мэдээлснээр, Мавританийн нийслэл Нуакшот хотод Мухаммед бен Сальманыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болоогүй байна. Угсаа залгамжлах хунтайж Аргентин улсад зохион байгуулагдсан “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа Мавританд хүрэлцэн ирсэн байна. Энэ айлчлалын дараа тэрбээр Алжир улсыг зорих аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

NBA-гийн багууд эхний хорин тоглолтоо дуусгалаа

Хойд Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн лиг буюу NBA-гийн багууд энэ өдрүүдэд тус бүр хорь болон түүнээс дээш тоглолтууд гүйцэтгэж сунайсан урт улирлынхаа дөрөвний нэг замаа дуусгачихлаа. Өөрөөр хэлбэл их, бага хэмжээгээр дүгнэлт өгч болохоор хугацаа өнгөрөөжээ. Мэдээж энэхүү сар хагасын хугацаа ирэх жил түрүүлэх багийг тодруулахгүй ч барианаасаа барьц алдалгүй гарч плей-оффт багтах хэмжээний чадал чансаа заах багуудыг харуулна. Тиймээс багууд хэрхэн яаж наадав, хэн хаана бичигдэж юун дээр алдаж, онож явна вэ гэдгийг хэсэг анхаарах уу. Эхлээд ямар багууд итгэл найдварыг жаахан хөсөрдүүлж буйг харъя. Юун түрүүнд “Хьюстон Рокетс”-ын нэр дуудагдана. Өнгөрсөн улирлыг 65 ялалттай өндөрлүүлж улирлын аварга хэмээн цоллуулж байсан баг энэ жилийг тун базаахгүй эхлүүллээ. Тревор Ариза, Люк Мба а Мутэ нарыг явуулж Кармело Энтониг авчирснаар өнгөрсөн улирлын чанга хамгаалалтаа алдаж сэлгээ муутай болсон. Хамгаалалтын чанарыг дээшлүүлж байсан уг сагсчдыг алдах шалтгаан Крис Пол, Капелла хоёрын шинээр үзэглэсэн өндөр цалин гэж байгаа ч хамгаалалтын “нойль” мэдлэгтэй Мелогийн оронд өөр “хямдхан” хамгаалагч авсан бол ингэж доошоо унахгүй байлаа гэх хүмүүс олон байна. Багийн лидер Харден “Тийм ээ, нэг хэсэг хэцүү байсныг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ бид саяхан дараалаад таван ялалт авч чадлаа. Мэдээж сэлгээ жаахан сул байна л даа. Бид үүнийгээ засах гээд оролдож байгаа. Дахиад 60 тоглолт дутуу байна, жигдрэнэ дээ” гэсэн байх юм.

Дорнод конференцийг манлайлна гээд байсан “Бостон Селтикс” бас гавьдаггүй ээ. Уг нь Хэйворд ороод ирчихсэн, Ирвинг өвдөгний гэмтлээ илаашруулж өндөр түвшинд тоглож буй гэхэд ялалт, ялагдал хосолсоор. Энэ жилийн “Бостон”-гийн тааруухан байгаа шалтгааныг Гордон Хэйвордтэй их холбоод байх шиг.

Талбайн нэг талд буюу зөвхөн довтолж буй үед тоглодог, тэр үедээ цаг их уядаг, хамгаалалтад шон мэт хөдөлгөөн муутай гэх зэргээр. Үнэний тал байх магадлалтай иймэрхүү шалтгаанаас үүдээд Стивенс түүнийг гарааны таваас хасчихсан. Хорфорд, Смарт хоёроос бусад нь ноднин жилийнхээ түвшингийн хэмжээнд хамгаалан тоглож чадахаа больчихлоо. Смартын “Биднээс айхаа больчихлоо. Өнгөрсөн жил бид талбайд гарахдаа ясаа цайртал үзэлцэнэ гээд босдог байсан. Тийм ч учраас өрсөлдөгчид маань биднээс гал маналзуулсан тэмцлийг хүлээдэг байж. Харин одоо бушуухан бидэнтэй тоглож оноо авах юмсан гэдэг болчихож. Хэтэрхий нялцгай тоглоод байна, тэгээд л хожигдож байхгүй юу” гэж өөрсдийгөө дүгнэсэн. Дээрх хоёр баг дээр нэмээд “Кливлэнд” азгүйчүүдийн эгнээнд багтана. Сүүлийн гурван жилийн конференцийн аварга багийн хувьд харин азгүйтэлд нь асар том шалтгаан бий. Тэр мэдээж “Хаан” Леброн Жэймс нутаг сэлгэсэнтэй холбоотой бөлгөө.

За одоо харин сэтгэл сэргээтэл наадаж буй ганц нэг багийг онцолъё.

Шилдэг багууд хахсан Өрнөд конференцийг яг одоо “Голден Стэйт” биш, “Хьюстон Рокетс” ч биш сүүлийн хэдэн жил тус багийг чимж явсан бүх лидерээ “хөөгөөд” явуулчихсан “Лос Анжелес Клипперс” тэргүүлж байгаа. Гойд онцгойрох лидергүй мөртлөө уг баг яагаад ийм сайн тоглоод байна вэ. Тоби Харрис гэдэг солгой залуугийн “од шүүрсэн” тоглолтууд юуны өмнө уг багийг чимж байна. Тэр яг одоо Дюрант, Клей Томпсон, Кайри Ирвинг нараас илүү оновчтой довтолж байна. Бас сэлгээнээс гарах Лу Уильямс, Галлинари нарын чанартай тоглолт, Гортат, Харрел гээд төвийн тоглогчдын хамгаалалт сайжирсан гэх мэтийн үзүүлэлтүүд “Лос Анжелес Клипперс”-ийг дээш нь шидлээ.

Улирал эхлэхийн өмнө драфтын төлөө өрсөлдөх багуудын нэг хэмээн муулж байсныг санах аваас үүн шиг том амжилт гэж юу байх билээ. “Клипперс”-ийн дараа Өрнөд бүсэд “Денвер Наггетс” жагсаж буй нь бас нэгэн гайхам өөрчлөлт буюу. Өрнөд бүсийн шилдэг найман багийн хожил, хожигдлын зөрүү ганц нэгхэн ялалт ялагдлаар хэмжигдэж буй. Гэвч “Денвер” санамсаргүй дээр бичигдээгүй, сайн тоглож чадлаараа оройд гарсан гэдгийг Леброн Жэймстэй “Лейкерс”-ийг хоёронтоо нураасан, “Голден Стэйт”-ийг Карри Гринтэй нь хамт хожиж байсан тоглолтууд батална.

Д.БАТ-ЭРДЭНЭ