Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

АН: Ж.Батзанданг намаас хасах шийдвэр гаргалаа

Image result for Батзандан

Ардчилсан Намын Үндсэн дүрмийн хороо өнөөдөр хуралдаж УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаас хөөж, Л.Болд, Д.Мурат нарын тус намаас сонгуульд нэр дэвших эрхийг дөрвөн жил хасах шийдвэр гаргасан байна. Уг шийдвэрийг УИХ дахь АН-ын бүлэгт танилцуулжээ. УИХ-ын гишүүн Ж.Батзанданг удаа дараа намын бодлогын эсрэг үйлдэл гаргасан учир хөөжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Хонины махны үнэ буурчээ

Нийслэлийн статистикийн газраас долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг гаргадаг. Арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 20 нэрийн барааны үнэ тогтвортой, зургаан нэрийн барааны үнэ буурсан, 10 нэрийн барааны үнэ өсчээ. Тухайлбал, хонины ястай махны үнэ 67 төгрөгөөр, хонины цул махны үнэ 117 төгрөгөөр тус тус буурчээ. Үхрийн ястай махны үнэ 25 төгрөгөөр буурсан бол үхрийн цул мах нэг килограмм мах дунджаар 9167 төгрөг байна. Харин адууны ястай махны үнэ 225 төгрөгөөр өссөн бол ямааны ястай мах нэг килограмм мах дунджаар 6025 төгрөгөөр зарагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

“Хүүхдийн түлэгдэлт-Эцэг эхийн хариуцлага-2 аян” эхэллээ

Дэлхий дахинд осол гэмтлээс шалтгаалсан нас баралтыг “Эндэх ёсгүй эндэгдэл” буюу урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой эндэгдэл хэмээн үздэг.

2018 оны эхний 10 сарын байдлаар 0-5 насны 15385 хүүхэд осол гэмтэлд өртсөний 18.4 хувийг түлэгдэлт эзэлж байгаа ба түлэгдсэн хүүхдүүдийн 90 хувь нь ахуйн нөхцөлд буюу гэртээ түлэгдэж гэмтжээ. Осол гэмтэлд өртсөн хүүхдийн тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 41.4 хувиар өсчээ.

Иймд бага насны хүүхдийг түлэгдлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагчдын хариуцлага, мэдлэг хандлагыг дээшлүүлэх, олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор ГБХЗХГ, ОБЕГ, МХЕГ, ГССҮТ-ийн Түлэнхийн тасаг болон бусад байгууллагууд хамтран 11 сарын 15-наас ирэх оны хоёрдугаар сарын 25 хүртэл “Хүүхдийн түлэгдэлт-Эцэг эхийн хариуцлага-2 аян”-ыг улс орон даяар эхлүүлээд байна. Аяны хүрээнд иргэдэд мэдээлэл, зөвлөгөө хүргэх, сэрэмжлүүлэх, хорооны болон өрхийн нийгмийн ажилтнуудыг сургагч багшаар бэлтгэх, холбогдох байгууллагууд хамтран ахуйн зориулалтаар ашиглаж буй цахилгаан хэрэгслүүдэд хяналт тандалт хийх зэрэг ажлуудыг хийх аж.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, энэ долоо хоногийн хуваариа гаргав

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл долоо хоног бүрийн баасан гариг бүрт хуралдаж дараагийн долоо хоногт хэлэлцэх асуудлаа тодорхойлж хуваариа гаргадаг. Гэвч өнгөрсөн баасан гаригт Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг үдэш болтол хэлэлцсэн учраас УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаагүй юм. Тиймээс УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөө өглөө хуралдаж энэ долоо хоногийн хуваариа гаргажээ.

12 дугаар сарын 04-ний Мягмар гарагт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.11.21-нд нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь улсын Засгийн газар хооронд байгуулах ”Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2018.11.17-нд өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, үргэлжилнэ/;
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн 2016.12.28-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир 2018.01.04-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Б.Ундармаа нарын найман гишүүн 2018.06.22-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын найман гишүүн 2018.11.21-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

12 дугаар сарын 05-ны Лхагва гарагт:

1.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

УИХ-ын 1998 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл.

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

  • Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болгох /Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан/;
  • Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.03.26-нд өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлнэ/;
  • “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  • “Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
  • – “УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэл”-ийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  • “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  • “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-ийг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  • “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-ийг батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд:

  • Бүгд Найрамдах Беларусь улсын нийслэл Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай /Засгийн газар 2018.11.29-нд өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь улсын Засгийн газар хооронд байгуулах ”Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2018.11.17-нд өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
  • Байгууллагын мэдээлэл сонсох;
  • Ажлын хэсэг шинэчлэн байгуулах /Гадаад харилцааны тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах/.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 06, 07-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

  • Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлт;
  • Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудал;
  • Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.11.21-нд нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан/;
  • Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.07.09-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.10.16-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.26-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай УИХ тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын дөрвөн гишүүн 2018.06.15-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нарын 6 гишүүн 2018.10.30-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн 2016.12.28-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир 2018.01.04-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Б.Ундармаа нарын найман гишүүн 2018.06.22-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын найман гишүүн 2018.11.21-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болгох /Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан/;
  • “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийг батлах тухай УИХ тогтоолын төсөл;
  • “Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
  • “УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэл”-ийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  • “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  • “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам”-ийг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  • “Түр хороо байгуулах тухай” /Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой үүссэн асуудлыг шалган судалж санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий/ УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарын есөн гишүүн 2018.11.21-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Бусад;
  • Ерөнхий сайдын мэдээлэл: Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаар.
Categories
мэдээ улс-төр

АН-ын их хурал энэ сарын 5-ны өдөр болно

Ардчилсан намын IX их хурал энэ сарын 05-ны өдрийн 12:00 цагт болно. Энэ удаагийн хуралдаанаар Үндсэн дүрэмд тусгасны дагуу Ардчилсан намын Үзэл баримтлалыг шинэчлэн батлах юм байна. Намын IX их хурлыг хуралдуулах шийдвэр гарсантай холбогдуулан үүрүүдийг хуралдуулж байгаа бөгөөд хурлаар намын гишүүд дундаасаа их хуралд оролцох төлөөлөгчөө сонгох юм байна. Ардчилсан нам энэ сард мөн “Хөгжил-шинэчлэл” аянаа дүгнэж, тайлангаа гаргах бөгөөд гишүүдийнхээ саналыг намын IX их хуралд өргөн барих аж.

Categories
мэдээ нийгэм

Шуурганы улмаас баруун аймгуудад арав гаруй айлын гэр нуржээ

Баруун бүсийн Баян-Өлгий, Завхан, Увс, Ховд аймагт арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Баруун аймгуудын нутгаар хүчтэй цасан шуурга шуурсны улмаас Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд 1 гэр, Цагааннуур суманд 1 байшингийн дээврийн төмөр, Увс аймгийн Давст, Хяргас суманд 2 гэр, Завхан аймгийн Завханмандал, Тэс суманд 2 байшингийн дээврийн төмөр, Ховд аймгийн Дарви, Манхан, Чандмань суманд 10 гэр, нийт 4 аймгийн 10 суманд 13 гэр нурж, 3 байшингийн дээврийн төмөр хууларчээ.

Цаг агаарын аюулт үзэгдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор Баян-Өлгий аймгийн автозамын хөдөлгөөнийг 11-р сарын 30-ны өдрийн 22:00 цагаас, Говь-Алтай аймгийн автозамын хөдөлгөөнийг 12-р сарын 01-ний өдрийн 04:00 цагаас, Завхан аймгийн автозамын хөдөлгөөнийг мөн өдрийн 12:00 цагаас, Ховд аймгийн автозамын хөдөлгөөнийг 11-р сарын 30-ны өдрийн 22:00 цагаас түр хугацаагаар тус тус хаасан байна. Харин Увс аймгийн автозамын хөдөлгөөнийг 11-р сарын 30-ны өдрийн 20:00 цагаас түр хугацаагаар хааж, 12-р сарын 01-ний өдрийн 17:30 цагт нээж хэвийн ажиллагаанд оруулжээ.

Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн нутаг “Хар толгойн-Үзүүр” гэдэг газар Тэс сумын Дооно багаас Зүр багийн чиглэлд зорчиж явсан тус сумын харьяат иргэн Г-ийн эзэмшлийн “Форестер” загварын суудлын автомашин 6 зорчигчтой цасанд сууж, эвдэрсэн тухай дуудлагыг 12.01-ний өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн 5 албан хаагч, 1 автомашинтай 13 км замыг туулан 18:40 цагт очиж, тус сумын харьяат иргэн О /44 настай, эмэгтэй/, иргэн Г /32 настай эрэгтэй/, иргэн Г/30 настай, эмэгтэй/, иргэн Г/29 настай эрэгтэй/, М /6 настай, эмэгтэй/, Б /5 настай, эрэгтэй/ нарыг Тэс суманд тээвэрлэн авчирч ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутаг “Улаан хадны-Ам” гэдэг газар тус сумын харьяат иргэн Б-ийн эзэмшлийн “Портер” загварын ачааны автомашин “Орхон” голд суусан тухай дуудлагыг 12-р сарын 01-ний өдрийн 22:05 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 20 км замыг туулан 22:47 цагт очиж, тус сумын харьяат иргэн Б /55 настай, эрэгтэй/, иргэн Н /25 настай, эрэгтэй/ нарыг Хархорин суманд авчирч ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ спорт

Чебоксарт найман бүсгүй зодоглож долоо нь медаль хүртжээ

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн “Оросын цом”-ын нээлттэй тэмцээн арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 1-нд ОХУ-ын Чувашийн Чебоксар хотод боллоо. “Чебоксар арена”-д болсон тав дахь удаагийн тэмцээнд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Ө.Ууганбаярын удирдлага дор манай улсын найман тамирчин хүч үзэж, хоёр алт, таван хүрэл медаль хүртэв. 57 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 65 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Х.Болортуяа нар алт, 50 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг, 53 кг-д “Хилчин” спорт хорооны тамтрчин ОУХМ Э.Сумъяа, 59 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Б.Шоовдор, 62 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ А.Батцэцэг, 68 кг-д “Алтай” констракшний тамирчин, гавьяат тамирчин О.Насанбурмаа нар хүрэл медалийн эзэн боллоо. 62 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Гантуяа 1/4 шигшээд нутгийн бөх А.Батцэцэгт 3:4-өөр ялагдсан юм.

С.Цэрэнчимэд гавьяат хоёр жилийн өмнөх амжилтаа бататгаж тус тэмцээний хошой аварга болж, Х.Болортуяа өнгөрсөн жилийн амжилтаа ахиулж алтан медалийн тавцанд зогсов.
ОУХМ А.Батцэцэг тус тэмцээнд таван удаа зохион байгуулагдахад бүгдэд нь медаль хүртэж ховорхон амжилт үзүүлсэн төдийгүй дөрвөн өөр жинд (53, 55, 57, 62 кг) медаль хүртээд байна. Түүнчлэн О.Насанбурмаа гавьяат тус тэмцээнээс гурав (2016, 2017 онд түрүүлсэн), Э.Сумъяа (2017 онд алт), Б.Шоовдор (2015 онд хүрэл) хоёр дахь, Ц.Намуунцэцэг анхны медалиа зүүлээ.

Categories
мэдээ спорт

Д.Төмөрхүлэг, Б.Тэмүүлэн нар Хонконгийн тэмцээнд Монгол Улсынхаа нэрийн өмнөөс барилдлаа

Жүдо бөхийн Азийн нээлттэй олон улсын тэмцээн Хонконгод өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, манай бөхчүүд амжилттай оролцлоо. 29 орны эрэгтэй 128, эмэгтэй 92 тамирчин өрсөлдсөн уг тэмцээнд манай улсаас эрэгтэй 14, эмэгтэй 13 тамирчин өрсөлдөж, нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн байна. Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд өрсөлдсөн өсвөрийн олимпийн мөнгөн медальт С.Лхагвасүрэн, ОУХМ Б.Хорлоодой нар аваргын төлөө хоорондоо барилдаж, С.Лхагвасүрэн ялснаар улсынхаа анхны алтан медалийг авчээ. Мөн эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд БНСУ-ын залуу од Ким Мин Жон түрүүлж, манай Б.Тэмүүлэн, Н.Түвшинбаяр, Ц.Одхүү нар мөнгө, хүрэл медалиудыг хүртсэн байна.

Жил гаруйн өмнө АНЭ-ын нэрийн өмнөөс барилдахаар гэрээ байгуулсан ОУХМ Д.Төмөрхүлэг, Б.Тэмүүлэн нар Хонконгийн тэмцээнд Монгол Улсынхаа нэрийн өмнөөс барилдаж, хүрэл медаль хүртсэн нь мөн уг тэмцээний онцлог байлаа. Ази тивийн аварга, Японы шилдэг залуу жүдочдын нэг Кайхан Такаги төрсөн нутаг Австралийнхаа нэрийн өмнөөс барилдаж түрүүлсэн нь бас нэг онцлог болсон юм.

Дээр өгүүлсэн бөхчүүдээс гадна эрэгтэйчүүдийн 90 кг-д Б.Бандихүү мөнгө, 73 кг-ын жинд Х.Наранхүү хүрэл медаль хүртжээ. Энэ амжилтаараа манайх 28 орноос БНХАУ, Япон, БНСУ-ын дараа дөрөвдүгээрт оржээ.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч Жорж Буш таалал төгсчээ

АНУ-ын 41 дахь ерөнхийлөгч асан эцэг Жорж Буш Техас мужийн өөрийн эдлэн газартаа нас баржээ. Энэ талаар түүний том хүү, 43 дахь Ерөнхийлөгч Жорж Уокер Буш өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Жеб, Нил, Марвин, Доро болон бидний хайрт аав амьдралынхаа 94 жилийг ардаа орхин нас барсныг мэдээлж байна. Эцэг Жорж Буш өв тэгш үзэлтэй хүн төдийгүй хөвгүүд болон охид нь мөрөөдөж болох хэмжээний сайн эцэг байлаа. Бушийн гэр бүлийн бүх гишүүд бидний эцгийг дэмжиж ирсэн бүх хүмүүст, иргэддээ талархсанаа илэрхийлмээр байна” хэмээн мэдэгджээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед Ж.Буш бөмбөгдөгч онгоцны нисгэгч байсан юм. Тэрбээр хожим нь Йелийн их сургуулийг дүүргэсэн бөгөөд газрын тосны бизнесийг ажилттай эрхэлж байсан нэгэн. Улс төрд ормогцоо НҮБ дахь АНУ-ын төлөөлөгч% Тагнуулын төв газрын дарга, дэд ерөнхийлөгчийг хашиж байв. Сүүлийн жилүүдэд Америкийн 41 дэх Ерөнхийлөгч асны эрүүл мэндийн байдал муудсаар байсан юм. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард цусны халдвар өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ба тэр цагаас хойш түүний биеийн байдал сайжирч байжээ. Түүний эхнэр Барбара Буш долоон сарын өмнө таалал төгссөн юм.

Categories
мэдээ улс-төр

Чуулганаар ХХААХҮ-ийн сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт намын бүлгүүд, ажлын хэсэг, байнгын хороод боон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн жагсаалтыг баталсныг бүрэн эхээр нь хүргэж байна.

12 дугаар сарын 03-ны Даваа гарагт:

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 03-ны Даваа гарагт:

-“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад төр, төрийн бус байгууллагын түншлэлийг бэхжүүлэх нь” үндэсний чуулган 08.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;

-Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;

-Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;

-Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.30 цагаас 334 тоот өрөөнд;

-Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “Г” танхимд;

-Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.30 цагаас “В” танхимд.

12 дугаар сарын 04-ний Мягмар гарагт:

-Төрийн болон орон сууцны корпорацийн хэрэгжүүлж буй төслөөр шинээр баригдаж буй барилгын ажлын явц, иргэдэд түрээслүүлэх боломжтой эсэх талаар судалж, танилцах үүрэг бүхий Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсэг 10.00 цагаас нийслэлийн зарим дүүрэгт ажиллана.

12 дугаар сарын 05-ны Лхагва гарагт:

-Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас “В” танхимд.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

12 дугаар сарын 04-ний Мягмар гарагт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.11.21-ний өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах ”Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2018.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, үргэлжилнэ/;

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2018.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын 8 гишүүн 2018.06.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 8 гишүүн 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

12 дугаар сарын 05-ны Лхагва гарагт:

1.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-Улсын Их Хурлын 1998 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл.

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болгох /Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан/;

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлнэ/;

-“Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

-“Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

-“Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэл”-ийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

-“Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

-“Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-ийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

“Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-ийг батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай /Засгийн газар 2018.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

-Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах ”Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2018.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

Байгууллагын мэдээлэл сонсох;

-Ажлын хэсэг шинэчлэн байгуулах /Гадаад харилцааны тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах/.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 06, 07-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

-Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлт;

-Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудал;

-Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.11.21-ний өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан/;

-Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

-Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-“Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир нарын 6 гишүүн 2018.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2018.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын 8 гишүүн 2018.06.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 8 гишүүн 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болгох /Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан/;

-“Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

-“Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

-“Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэл”-ийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

-“Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

-“Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам”-ийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

-“Түр хороо байгуулах тухай” /Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой үүссэн асуудлыг шалган судалж санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий/ Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр нарын 9 гишүүн 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Бусад;

-Ерөнхий сайдын мэдээлэл: Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаар.