Categories
мэдээ нийгэм

Иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран ажиллалаа

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд нийт нутгаар салхи 18-26 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар 0.0-9.0 мм тунадас орсон. Хүчтэй салхи, шуурч, цаг агаарын аюулт үзэгдэл болохтой холбогдуулан Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албаны өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллан, иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгууллаа. Мөн ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой байдлын байгууллагаас үүрэг чиглэл өгч, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн Засаг даргын захирамжаар орон нутгийн авто зам, замын байгууламжаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох тухай шийдвэрийг гаргуулан ажилласан. Хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч чангарах тухай мэдээг үндэслэн Цаг уурын байгууллагатай хамтран олон нийтийн мэдээллийн хэрэгслээр болон “Багц мессэж” үйлчилгээгээр дамжуулан 21 аймгийн 334 сумын 402,756 иргэнд, мөн “Мобиком”, “Юнител”, “Скайтел”, “Жи-мобайл” ХХК-ийн нийт 2.345.788 хэрэглэгчдэд мэдээллийг шуурхай хүргэлээ. Дээрх болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр салхи шуурганд төөрсөн, сураггүй болсон, хөлдөж, осгосон, цасанд боогдсон, малтайгаа уруудсан зэрэг хүндрэл орон нутагт гараагүй байна. Түүнчлэн иргэд Онцгой байдлын байгууллагатай холбогдож цаг агаарын болон зам давааны нөхцөл байдлын талаар асууж, мэдээлэл, сэрэмжлүүлгийн дагуу ажил, төрлөө зөв зохицуулсан нь хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлж, Онцгой байдлын байгууллагатай хамтран ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэд төрийн зарим үйлчилгээг хороодоор дамжуулан хүртэх боломжтой боллоо

Төрийн заxиргааны үйлчилгээний үр ашиг болон бүтээмжийг сайжруулаx, үйлчлүүлэгч болон үйлчилгээ xүргэгчдийн цаг зардлыг хэмнэx, төрийн үйлчилгээний төвлөрлийг сааруулаx зорилгоор төрийн зарим үйлчилгээг xороодод шилжүүлэx ажил үе шаттай xэрэгжиж байна. Иргэд үйлчилгээ авахдаа олон дахин явах, цаг хугацаа алдах, дараалал үүсэх зэрэг асуудлууд их гардаг учраас энэхүү ажлыг шат дараатай хэрэгжүүлж байна. НЗДТГ-аас төрийн үйлчилгээний чанар xүртээмжийг дээшлүүлэx, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв, дүүрэг, ТҮЦ машинаас xол байгаа xороодод үйлчилгээг байршуулаx ажлыг шат дараатай xийж байна. Энэхүү ажлын танилцуулга, нээлтийн ажиллагаа Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд боллоо.

Иргэд харьяалал харгалзахгүйгээр доорх хороодоос үйлчилгээ авах боломжтой юм.

– Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо

– ХУД-ын 7 дугаар хороо

– Баянгол дүүргийн 5 дугаар хороо

– СХД-ын 11 дүгээр хороо

– Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо

– Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо

– Налайх дүүргийн 7 дугаар хороо

Иргэд төрийн зарим үйлчилгээг хороодоор дамжуулан хүртэх боломжтой боллоо

Үйлчилгээ үзүүлдэг хороодын тоог ирэх онд нэмэxээр төлөвлөж байна. Ингэxдээ иргэдийн xэрэгцээнд нийцсэн, үйлчилгээний чанар xүртээмжийг сайжруулаx бодлогыг барьж байгаа юм.

Тус ажлыг Швейцарын xөгжлийн агентлагийн санxүүжилттэй Азийн сангийн xэрэгжүүлж байгаа Xотын Засаглалыг сайжруулаx төсөл дэмжин ажиллаж байгаа. Ингэснээр програм xөгжүүлэлт, шуудан xолбоог сайжруулаx, ПОС машиныг сууриулуулаx зэрэг ажлуудыг хийж байна.

Одоогийн байдлаар Нийслэлийн Архивын газраас:

  • Ажилласан жил тодорхойлох лавлагаа
  • Орон сууц эзэмших эрхийн бичгийн лавлагаа
  • Нотариатын лавлагаа

Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас:

  • Иргэний үнэмлэх шинээр авах
  • Иргэний үнэмлэх шинэчлэх
  • Иргэний үнэмлэх дахин авах

Иргэд нийслэлийн Архивын газар болон дүүргийн нэг цэгийн үйлчилгээний төвөөр дамжуулан лавлагаа авдаг байсан бол 7 хороодоор дамжуулан лавлагаа олгож эхэлсэн. Ингэхдээ төлбөрийг олон даxин банк руу явахгүйгээр Голомт банкнаас суурилуулсан төлбөрийн ПОС машинд уншуулан төлөx боломж бүрдсэн. Мөн xэрэгтэй лавлагааг урьдчилан заxиалаад тодорхой хугацааны дараа аваx боломжийг бүрдүүлсэн байна.

Өмнө нь 16 нас xүрсэн болон анx удаа иргэний үнэмлэx шинээр аваx, 25, 45 насны сунгалтаа заавал дүүрэг эсвэл Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд очих шаардлагатай байсан бол одоо сонгогдсон xороодод харьяалал xаргалзаxгүй аваx боломж бүрдэж байгаагаараа давуу талтай. Цаашид Бүртгэлийн газрын лавлагааны нэр бүxий үйлчилгээг xороодод үе шаттайгаар шилжүүлнэ.

Арxивын болон Бүртгэлийн үйлчилгээг сонгоxдоо эрэлт xэрэгцээ, үйлчилгээг үзүүлэxэд зарцуулаx хугацаа, иргэдийн зүгээс гаргаж байгаа зардал, шаардагдаx бичиг баримтын бүрдэл, хууль, эрx зүйн өөрчлөлт xийx шаардлага багатай үйлчилгээнүүдийг сонгон ийнxүү xороодод шилжүүлж байгаа юм.

Иргэд xарьяалал xаргалзаxгүй дурдсан 7 xороогоор ирж үйлчлүүлэx боломжтой юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Хүүхдийн кабинет” уртасгасан цагаар ажиллаж, мэргэжлийн эмч утсаар зөвлөгөө өгч байна

Томуу, томуу төст өвчин ихсэж байгаатай холбогдуулан дүүргийн эрүүл мэндийн төвүүд ажлын болон амралтын өдрүүдэд дээрх цагийн хуваарийн дагуу уртасгасан цагаар ажиллаж иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар үзүүлэхээр зорьж байна.

Түүнчлэн эцэг, эхчүүд бага насны хүүхдээ ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд хэрхэн асарч сувилах, өвчний шинж тэмдгийг хэдийд таньж мэдэх, тохирох эм бэлдмэлийг ямар байдлаар сонгож хэрэглэх, эмнэлгийн яаралтай тусламжийг ямар үед авах вэ гэх мэт олон талын зөвлөгөөг мэргэжлийн эмчээс утсаар асууж лавлах бүрэн боломжтой юм.

Categories
мэдээ улс-төр

БСШУС-ын сайд Цогзолмаа, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар нарыг чөлөөлүүлэх саналыг Ерөнхийлөгчид хүргүүлжээ

Image result for Цогзолмаа

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “ЗТХ-ийн сайд Я.Содбаатар ЖДҮХС-тай нэр холбогдсон тул ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хэлэлцэн шийдвэрлэж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлж байна. Мөн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Засгийн газрын тухай хуульд зааснаар Засгийн газар кабинетын зарчмаар ажиллана гэснийг, мөн Засгийн газрын гишүүн шийдвэр, мэдээлэл, аливаа асуудлаар албан ёсны байр суурь илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтлана гэснийг зөрчсөн. Тиймээс БСШУС-ын сайд Цогзолмааг мөн үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх саналыг Ерөнхийлөгчид хүргүүлж байна. Дараагийн сайд нарыг томилохдоо сайтар нарийвчлан судлах болно. Ч.Улаан сайд болон бусад сайд нарыг яаралтай томилуулах шаардлагатай байна. гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ил захидал


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У. ХҮРЭЛСҮХ ТАНАА

Монгол Улс өмчийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрч, зах зээлийн эдийн засгийн харилцаанд суурилсан нийгэм байгуулах, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх зарчмыг шинэ Үндсэн хуулиараа баталгаажуулсан билээ. Нийгмийн байгуулал өөрчлөгдсөн эхний жилүүдэд монголчууд бидний зарим нь өөрсдийн олж авсан боловсрол, суралцаж төгссөн мэргэжлийнхээ дагуу хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг байгуулан ажилласан.

Тэдгээрийн нэг болох “Монголын Алт” (МАК) ХХК нь геологи хайгуул, уул уурхайн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор 1993 онд үүсгэн байгуулагдсан ба түүхийнхээ хорин таван жилийн хугацаанд улс орон нутгийн төсөвт нэг их наяд гаруй төгрөгийн татварыг бүрдүүлсэн, дэлхийн тэргүүний шилдэг техник, технологийг Монголдоо нутагшуулсан, мэргэжлийн боловсон хүчнээ сурган бэлтгэсэн, үйл ажиллагаа эрхэлж буй аймаг, сумдад нийгмийн чиглэлийн хөрөнгө оруулалт хийсэн, 2000 орчим ажиллагсадтай үндэсний хэмжээний компани болсон.

Монгол орны өргөн уудам газар нутгийн байгалийн баялгийг нээн илрүүлэхэд эрсдлээ өөрсдөө үүрч, томоохон хөрөнгө оруулалт хийж ажилласнаар алтны шороон ба үндсэн орд, чулуун болон хүрэн нүүрс, зэс, холимог металл, барилгын материалын 21 ордод хайгуул судалгааны ажлыг гүйцэтгэн, нөөцийг нь тогтоож Монгол Улсын эрдэнэсийн сан хөмрөгт бүртгүүлсэн.

Монгол Улсын Ерөнхий сайд Та УИХ-ын чуулган дээр “30 гэр бүл” гэгчийн тухай, түүний дотор “Монголын Алт” (МАК) ХХК-ийг 36 лиценз эзэмшдэг, Цагаансуваргын ордыг “өмчилсөн” тухай мэдэгдэл хийсэнтэй холбогдуулан бодит үнэн мэдээллийг Танд болон төр засгийн байгууллагууд, улстөрчид, олон нийтэд өгөхийг хүсч байна.

  • Хөрөнгө мөнгө их шаардсан, эрсдэл дагуулсан хайгуул судалгааны ажлыг тодорхой үе шаттайгаар явуулах шаардлагын үүднээс талбайг нь хэсэгчлэн хувааж хайгуулын ажлыг гүйцэтгэдэг нь дэлхий нийтийн жишиг байдаг.
  • Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний онцлогоос хамаарч олон төрлийн түүхий эд ашиглах шаардлага үндэсний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр ажиллаж буй бүхий л үндэсний компанид тулгардаг. Тухайлбал МАК компанийн Евроблокийн үйлдвэрлэлд элс, шохой, гөлтгөнө, хөнгөн цагааны нунтаг, нүүрс зэрэг түүхий эд ашиглагддаг бол цементийн үйлдвэрлэлд шохойн чулуу, нүүрс, гөлтгөнө, төмрийн хүдэр, шавар гэх зэрэг түүхий эд ашиглагдаж улмаар бусдаас худалдан авахгүйгээр өөрсдөө олборлон эцсийн бүтээгдэхүүн болгох нь өртөгийг бууруулах, хэрэглэгчдэд хямд чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхэд чухал ач холбогдолтой.Ийм учраас барилгын материалын үйлдвэрлэлийн түүхий эд тус бүр дээр нь тусгай зөвшөөрөл эзэмших шаардлага гардаг юм.
  • “Монголын Алт” (МАК) ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Нямтайшир, түүний хүү УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарболон тэдний гэр бүлийн гишүүд хувь хүнийхээ нэр дээр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй. Хууль эрх зүйн хувьд ч ийм боломж байхгүй. Харин лицензийг геологи хайгуулын буюу улс орныхоо эрдэнэсийн сан хөмрөгийг баяжуулах үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй “Монголын Алт” (МАК) ХХК эзэмшдэг бөгөөд энэхүү тусгай зөвшөөрлүүдийн талаар хууль хяналтын байгууллагаар шалгуулахад бэлэн байна. Н.Номтойбаярыг улс төрд орсон буюу 2012 оноос хойш МАК компани 2014 оноос эхлүүлсэн цахим өргөдөл гаргах аргачлалаар хайгуулын дөрвөн тусгай зөвшөөрөл, 2017 онд сонгон шалгаруулалтанд оролцож шинээр хоёр талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг авсан.
  • Цагаансуваргын ордыг анх Австрали улсын “Молопо” компани 1994 оноос эзэмшиж байсан ба 1999 онд уг ордын тусгай зөвшөөрөл цуцлагдахад тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу Монголын үндэснийкомпаниэзэмших болсон.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 дахь заалтад “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж заасан.
  • Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дахь заалтад “ … ордыгэзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэж заасан байдаг.
  • Монгол Улсын Их хурлын 54 дүгээр тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн талаар Үндсэн хуулийн Цэцэд хандаж, Үндсэн хуулийн Цэцийн 2015 оны 07 дугаартай дүгнэлтэд “Монгол Улсын Их Хурлын 2014 оны 54 дугаартай тогтоол Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэснийг зөрчөөгүй байна” гэж дүгнэсэн билээ.

Энэ үүднээс зарим хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь ашиглалтын тусгай зөвшөөрөл болохдоо хэд хэд хуваагдан тэр хэмжээгээр тусгай зөвшөөрлийн тоо олширдог.Ордын хэмжээнд хайгуулын ажил бүрэн хийгдсний дараа ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг нэгтгэн нэг тусгай зөвшөөрөл болгон авах хүсэлтийг удаа дараа АМГТГ-ын Кадастрын албанд гаргасан боловч хууль эрх зүйн орчин байхгүй гэсэн шалтгаанаар татгалзсан хариу өгдөг нь тусгай зөвшөөрлийн тоог олон болгож харагдуулах нэг нөхцлийг бүрдүүлж байна.

Уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад 1 тэрбум 089 сая ам.доллар шаардлагатай ба МАК анхнаас нь хайгуулын ажлыг шинэчлэн гүйцэтгэх, нөөцийг бүртгүүлэх, хүдрийн баяжигдах чанарын туршилт судалгааг хийлгэх, ТЭЗҮ боловсруулах, улмаар үйлдвэрийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлүүлэх, дэд бүтцийг бий болгох зэрэгт өдгөө 400 гаруй сая ам. доллар зарцуулаад байна.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 5.2 дахь заалтад “Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэж заасан.

Төр өөрийн өмчлөлийн баялгийг ашиглах, олборлох эрхийг тусгай зөвшөөрлөөр олгох, тусгай зөвшөөрлийн хугацаа болон түүнийг эзэмших, шилжүүлэх, цуцлах нөхцөлийг хуулиар тогтоох, мөн өөрийн байгууллагаар дамжуулж хуулийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих эрхтэй байдаг.

Өөрөөр хэлбэл, газрын хэвлий, түүний баялаг нь ямагт төрийн өмч тул аж ахуй нэгжид эзэмших, ашиглах эрх олгодог ба харин тэдний өмчлөлд өгдөггүй. Харин уул уурхайгаас олсон ашиг нь татвар хураамж хэлбэрээр төрөөр дамжин ард түмэнд хүрдэг нь дэлхий нийтийн жишиг билээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дахь заалтын “хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд” гэсэн нь төр хувьцаа эзэмшихийн тулд эзэмших хувьцаанд дүйцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг тухайн төсөлд оруулах шаардлагатай гэсэн агуулга билээ.

Энэхүү заалтын дагуу “Монголын Алт” (МАК) ХХК нь 2013 оны нэгдүгээр сараас эхлэн Цагаансуваргын ордын төрийн эзэмшлийн хувь оролцооны талаар Монгол Улсын Засгийн Газартай хэлэлцээр хийж Цагаансуваргынтөсөлд 350 сая 600 мянган ам. долларын хөрөнгө оруулалтыг төрөөс оруулах замаар төрийн эзэмшлийн хувь, хэмжээг 34 хувь байх тогтоолын төслийгМонгол Улсын Их Хуралд өргөн барьсан.

Засгийн газраас оруулсан саналыг Монгол Улсын Их Хурал өөрийн бүтцийн бүх шат дамжлага, дэгийнхээ дагуу хэлэлцээд Цагаансуваргын ордод төрийн эзэмшлийн хувь оролцоо байх шаардлагагүй гэсэн 54 дугаартай тогтоолыг 2014 оны долдугаар сарын 01-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд, түүний үг, үсэгт захирагдаж л Цагаансуваргын ордын тусгай зөвшөөрөл, стратегийн ордод эзэмших төрийн эзэмшлийн асуудал шийдэгдсэн гэдгийг хариуцлагатай мэдэгдэхийн хамт хэрэв ямар нэг булхай луйвар, хуйвалдаан байгаа гэсэн хардалт сэрдэлт байгаа бол Засгийн бүх эрх мэдлийг атгаж байгааМонгол Улсын Ерөнхий сайдын хувьд Та шалгаж болно.

Эдийн засгийншууд үр өгөөжийн 2.5-2.6 тэрбум ам.доллар нь (1 тонн зэсийн үнийг 6591 ам.доллар гэж тооцох үед)төрд очих, нийт үр өгөөжийн 57-60 орчим хувийг татвар хураамж хэлбэрээр төрхүртэх Цагаансуваргын төслийнбүтээн байгуулалт Монголын улс төрийн популистуудын үйлдлээс шалтгаалж өмнөх парламентын үед ч гацсан, төр, засгийн дэмжлэггүйгээр хөрөнгө оруулалтын санхүүжилтийг татахаар ажиллаж байгаа гадаадын банк, санхүү, хөрөнгө оруулалтын сангуудтай энэ цаг мөчид хийж буй яриа хэлцэлдТаны үг эсрэгээр нөлөөлөх болно.

Сүүлийн 10 гаруй жилийн турш татвар төлөлтөөр эхний байруудад шалгарч ирсэн, улс, орон нутгийн төсвийн бүрдүүлэлтийн ачаанаас үүрэлцэж, импортыг орлох, экспортыг дэмжих бүтээн байгуулалтыг хийж, шинэ техник технологийг Монголдоо нутагшуулахаар ажиллаж байгаа үндэснийхээ аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг улс төржүүлэн, чуулганы хүндтэй индрээс Монголын нийгэмд болон хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдвэрлэх эсэхээ анхааралтай харж байгаа гадаад ертөнцөд санаатай муухайгаар харагдуулах болчимгүй үгийг Ерөнхий сайд Та хэлсэнд туйлын харамсалтай байна.

“Монголын Алт” (МАК) ХХК болон түүний хамаарал бүхий компаниудад ажиллаж, ажил амьдралаа залгуулж, Монгол улсынхаа хөгжилд өчүүхэн ч хувь нэмэр оруулах зорилгоор бие сэтгэлээ зориулж яваа мянга мянган ажиллагсад нь Монголын ард түмний нэгээхэн хэсэг билээ. Тэдгээр хүмүүс, хамт олонд Та хүндэтгэлтэй хандсангүй ээ.

Үндэсний аж ахуйн нэгжүүд нь байгалийн баялгаа ашиглах, эх нутагтаа бүтээн байгуулалт хийх, эргээд улс орондоо шинэ үйлдвэр, шинэ бизнесийн хөрөнгө оруулалт болгон үлдээх, хамгийн тэргүүний технологийг нутагшуулахад аливаа улсын Ерөнхий сайдууд бодлого, үг, үйлдлээр дэмждэг, тэдний үндсэн үүрэг ч ийм байдаг. Таныг ч гэсэн саяхан манай Евроблок, Евроцементийн үйлдвэрүүдтэй танилцахад манай хамт олон баярлаж бахдан харж байлаа.

Өнөөдөр гадны зарим компаниуд Монголын баялгийг ашиглаж, Монгол нутагт үлдээсэн юмгүй хамаг ашгаа аваад явж байхад дуугардаг улстөрчидбайгаа бил үү.

Гэтэл улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр болж, эх орноо аж үйлдвэржүүлэх үйлсийн төлөө хөдөлмөрлөж буй үндэсний баялаг бүтээгчдэд элдэв хоч, хаяг зүүж, нүд үзүүрлэн гадуурхаж, олон нийтийн сэтгэл зүйг тэдний эсрэг хөглөн турхирч, хэт туйлширсан худал мэдээллийг цацах нь аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаанд ихээхэн хор хохирол учруулаад зогсохгүй Монгол Улсад чөлөөт зах зээл, ардчилал, хүний эрх, эрх чөлөө устаж, шударга хөдөлмөрөөр бий болсон баялгийг нийгэмчилсэн өмнөх тоталитар нийгмийн систем рүүшилжих нь гэсэн ойлголтыг төрүүлэхээр байна.

“МОНГОЛЫН АЛТ” (МАК) ХХК

Categories
мэдээ нийгэм

Ахлах ахлагч Н.Оюунбаатар “Шилдэг аврагч”-аар шалгарав

Нийслэлийн Онцгой байдлын газраас 2018 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, дүүргийн гамшгаас хамгаалах чадавх, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай чанартай хүргэхэд идэвх санаачлага гарган ажиллаж, ажил үйлсээрээ тэргүүлсэн тэргүүний хамт олныг болон тэргүүний алба хаагчдыг шалгаруулан, шагнаж урамшууллаа.

НОБГ-ын 2018 оны “Тэргүүний хамт олон”-оор хурандаа Д.Даваасүрэн даргатай Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс шалгарсан бол дэд байрт дэд хурандаа Т.Мөнхдорж даргатай Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, гуравдугаар байрт хурандаа Г.Баттөгс даргатай Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал гардлаа.

Мөн “Тэргүүний анги”-аар хошууч Ш.Мэндсайхан даргатай Нийслэлийн аврах анги 105, “Шилдэг удирдах ажилтан”-аар Налайх дүүргийн ОБХ-ийн дарга, хурандаа Г.Баттөгс, “Шилдэг байцаагч”-аар БЗД-ийн ОБХ-ийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Э.Энх-Амгалан, “Шилдэг мэргэжилтэн”-ээр БЗД-ийн ОБХ-ийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч С.Должинсүрэн, “Шилдэг ангийн захирагч”-аар Багахангай дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн захирагч, хошууч Г.Ганзориг, “Шилдэг бүлгийн дарга”-аар Нийслэлийн аврах анги 105-ын эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахлах дэслэгч Б.Отгонбаяр нар шалгарсан юм.

Харин “Шилдэг санхүүгийн ажилтан”-аар Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн нягтлан бодогч, ахмад Д.Ундрал, “Шилдэг техникийн ажилтан”-аар СХД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн шатны техникч, ахлах ахлагч Г.Баасанжав, “Шилдэг аврагч”-аар нийслэлийн аврах анги 105-ын эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Н.Оюунбаатар, “Шилдэг жолооч”-оор Багануур дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн жолооч, ахлах ахлагч Г.Ган-Од, “Шилдэг гал сөнөөгч”-өөр” СХД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Т.Удаахбаяр, “Шилдэг дуудлага хүлээн авагч”-аар Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Ф.Нарангэрэл, “Шилдэг үйлчилгээний ажилтан”-аар Налайх дүүргийн ОБХ-ийн бичиг хэрэг-архивын эрхлэгч, ахлах ахлагч Э.Батцэцэг нарыг шалгаруулж, “Өргөмжлөл”, 1 сарын үндсэн цалингаар шагналаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ыг тарахыг шаардлаа

Өнөөдөр “Гал Үндэстэн”, “Их цааз-Их эргэлт” хөдөлгөөнөөс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “Тусгаар тогтнолоос үнэ цэнэтэй УИХ гэж байх уу” сэдэвтэй энэ удаагийн хэвлэлийн бага хурлаараа тэд УИХ-ыг тарахыг шаардсан байна. Энэ тухай Ц.Мөнхбаяр хэлэхдээ, “Засгийн газрыг унагаалгүй үлдээсэнд хүмүүс хөөрөөд байна. Энд хөөрөх юм байхгүй шүү дээ. Бүлэглэл хоорондын мөргөлдөөн л болоод өнгөрсөн. Гэвч өнөөдөр улс оршихуйн үндэс, газар нутгийн бүрэн эрхт байдлын 50 орчим хувь нь барьцаалагдчихаад байна. Тиймээс бид УИХ-ыг тарах ёстой гэж үзэж байна” гэжээ. Мөн тэд “Өнөөдөр УИХ-ыг тарах ёстой гэсэн шаардлага хүргүүлж байна. 14 хоногийн дотор шийдвэрээ гаргаж, ард түмнээсээ санал асуух ёстой гэж үзэж байна” гэдгээ дуулгалаа. Түүнчлэн Ерөнхий сайдад хамтран ажиллах санал хүргүүлж байгаа гэжээ.

Categories
мэдээ нийгэм

14-ны баасан гаригт сүлд модны гэрлийг асаана

Image result for сүлд мод

Нийслэл хотод уламжлал ёсоор төв талбайд сүлд модоо засч 14-ний баасан гаригт гэрлийг нь асаахаар тогтжээ. Шинэ оноо угтаж, хуучин оноо үдэхээр XII сарын 31-ний орой Д.Сүхбаатарын талбайд цуглаж “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн зохион байгуулна. Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмааг томилжээ. Ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа ажлын хэсгийн гишүүдэд шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөөтэй уялдуулан үүрэг чиглэл өгчээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Тайваниас импортоор бүтээгдэхүүний нийт дүн 8.149.525 ам.долларт хүрчээ

Энэ оны эхний есөн сарын үзүүлэлтээр Монгол Улс Тайваниас импортоор авсан бараа бүтээгдэхүүний нийт дүн 8.149.525 ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1.7 дахин өссөн үзүүлэлт гэдгийг Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газраас мэдээллээ.

Монгол Улс Тайваниас импортоор электрон бараа, техник тоног төхөөрөмж, эм бэлдмэл, эрүүл мэндийн бараа бүтээгдэхүүнийг түлхүү импортолж буй бөгөөд энэ нь нийт дүнгийн 87 хувийг эзэлж байна.

Тайваниас Монгол Улсад суугаа Төлөөлөгч Хуан Куо Рун хэлэхдээ “Тайвань Монгол хоёр орон нь 2002, 2003 онуудад харилцан төлөөлөгчийн газраа нээж байсан бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд хичээн ажилласаар ирсэн. Манай төлөөлөгчийн газар Монгол Улсын жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх үүднээс өнгөрсөн оноос эхлэн “Тайвань Монголын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг холбох” ажлыг өрнүүлж эхлээд байна. Тайваниас 30 сая ам.долларын дүн бүхий санхүүжилтийн зээлийн шугамын гэрээг Монгол Улсын арилжааны зургаан банктай байгуулан, хамтран ажиллаж байгаа. Үүнийг бизнес эрхлэгчдэд таниулах ажлыг эрчимжүүлж байна. Мөн Тайваний Гадаад Худалдааны Нийгэмлэгийн тусламжтайгаар Монгол Тайванийн бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийг хооронд нь холбоход анхаарч байна. Улмаар интернет сүлжээнд тулгуурласан нэгдсэн цогц бизнесийн үйлчилгээгээр дамжуулан Монгол Тайваний аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд бизнесийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэж эхэлсэн” гэв.

Categories
мэдээ улс-төр

Видео: Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна