Categories
мэдээ эдийн-засаг

13 компанийн хувьцааны ханш өслөө

Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 51,809,733.00 төгрөгийн үнийн дүн бүхий 328,291 ширхэг хувьцаа арилжсанаас 13 компанийн хувьцааны ханш өслөө. Тодруулбал 10 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Материалимпекс” ХК-ийн MIE хувьцаа 13.65 хувиар, “Женко Тур Бюро” ХК-ийн JTB хувьцаа 13.33 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Хэрлэн Хивс” ХК-ийн HRL хувьцаа 14.29 хувиар, “Увс Чацаргана” ХК-ийн CHR хувьцаа 12.50 хувиар буюу хамгийн их уналттай байлаа. Энэ өдөр “TOP 20” индекс 0.14 хувиар өсч 19541.61 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,309,311,054,070.30 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ улс-төр

Я.Содбаатар, Ц.Цогзолмаа нарыг чөлөөлөх саналыг Ерөнхийлөгчид танилцуулав

ЗТХ-ийн сайд Я.Содбаатар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн асуудалд нэр холбогдсон тул ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад албан ёсоор гаргасан байна. Сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр танилцуулжээ. Мөн “Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ, Засгийн газрын гишүүн шийдвэр, мэдээлэл гаргах, аливаа хэлбэрээр албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална” гэж холбогдох хуульд заасныг зөрчсөн учир БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр болжээ.

Categories
мэдээ спорт

Монгол улсын шигшээ баг өнөөдөр БНХАУ-тай тоглоно

Ази тивийн 20 хүртэлх насны хөлбөмбөгийн футзалын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтууд үргэлжилж байна. Хэсгийн тоглолтууд “Буянт-Ухаа” спортын ордонд арванхоёрдугаар сарын 01-нд буюу бямба гаригт эхэлж Япон, БНХАУ, Тайвань, Хонгконг, Макао болон Монгол улсын багууд хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж буй юм. Хэсгээ тэргүүлсэн баг цааш тоглох эрхтэй болно. Монгол улсын баг “В” хэсэгт багтсан бөгөөд эхний тоглолтондоо Тайванийн багт 3:1-ээр ялагджээ. Хоёр дахь тоглолтоо өнөөдөр БНХАУ-ын багтай хийх ч хэсгээсээ шалгарах боломжгүй болсон. Учир нь Тайванийн баг эхний тоглолтонд БНХАУ-ын багийг хожсон бөгөөд хэсгээ зургаан оноогоор тэргүүлж, 2019 онд Малайз улсыг зорих эрхийг авсан юм.

“А” хэсгийг Японы баг тэргүүлж байна. Тэмцээний хэсгийн тоглолтууд өнөөдөр өндөрлөнө.

Тоглолтын хуваарь:

12.03 /Даваа/

  • 13:00: Япон – Хонгконг /А/
  • 16:00: Монгол – БНХАУ /В/
  • A хэсэг:

  • Япон – 3 оноо
  • Хонгконг – 0 оноо
  • Макао – 0 оноо
  • В хэсэг

  • Тайвань– 6 оноо
  • БНХАУ – 0 оноо
  • Монгол – 0 оноо
  • Categories
    мэдээ улс-төр

    УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ЖДҮХС-гаас 300 саяын зээл авчээ

    Image result for Б.Баттөмөр

    ЖДҮХС-гаас өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээрх ААН-ээр зээл авсан төрийн хариуцлагатай албан тушаалтан дахин нэгээр нэмэгдэж байна. Дархан-Уул аймгаас сонгогдон УИХ-ын гишүүн болсон Б.Баттөмөрийн эзэмшдэг “Мондем” ХХК тус сангаас энэ оны 10-р сард 300 сая төгрөгийн зээл авчээ. Тус компанийн 80 хувийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр эзэмшдэг. Б.Баттөмөр нь өөрийн хамаарал бүхий ААН-ээр дамжуулан зээл авсан 14 дэх гишүүн болж байна.

    “Мондем” ХХК 2018.10.17-нд ЖДҮХС-гаас 300,000,000 төгрөгийн зээл авчээ.

    “Мондем” ХХК-г үүсгэн байгуулагч нь Баагаагийн Аюуш болон “Ойн Бирж” ХХК-иуд юм байна. Б.Аюуш нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй адил буюу Баагаа овогтой ах дүүс аж.

    “Мондем” ХХК-г үүсгэн байгуулсан “Ойн Бирж” ХХК-г Баагаагийн Баттөмөр гишүүн үүсгэн байгуулсан байх юм.


    УИХ-ын гишүүн Баагаагийн Баттөмөр Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Мондем” ХХК-ийн 80%, “Ойн Бирж” ХХК-ийн 100% хувьцаа эзэмшдэг хэмээн мэдүүлжээ.



    Categories
    мэдээ улс-төр

    Я.Содбаатар: Ёсзүйн хариуцлага хүлээж сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

    ЗТХ-ийн сайд Я.Содбаатар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

    Тэрбээр “Зам тээврийн хөгжлийн сайдын хувьд ЖДҮХС-тай холбоотой шуугианд нэр холбогдсон тул ёсзүйн хариуцлага хүлээж сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өглөө. Миний хамаарал бүхий компани хуулийн дагуу ЖДҮХС-гаас зээл авсан. Төслөө амжилттай хэрэгжүүлж, зээлээ барагдуулсан. Сэтгүүлчид та бүхэн очиж танилцах боломжтой. Гэхдээ Ерөнхий сайдын хийж буй шударга ёсны тэмцэлд нэгдэж, улстөрчийн хувьд ийм шийдвэр гаргалаа. Банк санхүүгийн байгууллагаас манай гэр бүлийн хүн 25 хувийг эзэмшдэг. Харин өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцдоггүй. ЖДҮХС-д нэр холбогдсон гишүүдээс болж, Засгийн газрыг унагаах гэсэн юм биш. Харин шалтаг нь байсан. Манай яаман дээр бол ажил сайн явж байсан. Би хийж байгаа ажилтайгаа холбоогүйгээр ёс зүйн хариуцлага хүлээж буй анхны хүн болж байна” гэв.

    Categories
    мэдээ нийгэм

    Мөсөн барималчдын олон улсын тэмцээнд түрүүллээ

    Якутад мөсөн барималчдын олон улсын тэмцээн боллоо. Нийт 28 баг оролцсоноос манай уран барималч Мөнхөө мөсөн баримлын төрөлд нэгдүгээр байр, цасан баримлын төрөлд нэгдүгээр байранд орж, Монголын баг хоёр алтан мeдалын эзэн боллоо.

    Categories
    мэдээ нийгэм

    Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар МУИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

    Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар, Монгол Улсын Их Сургуультай нийслэлийн хэмжээнд үйлдвэрлэл, инноваци, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал боловсруулах, инновацийн бүтээгдэхүүн, өндөр технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төр, хувийн хэвшил болон үйлдвэрийн салбаруудын харилцан уялдаа, хамтын ажиллагааг хангах ажлын хүрээнд талууд хамтарсан судлаачдын баг ажиллуулах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр 2018 оны 12 дугаар сарын 01-ны өдөр санамж бичиг байгууллаа.

    Санамж бичгийн хүрээнд талууд дараах чиглэлээр хамтран ажиллана.

    • Нийслэлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, нийслэлийг хөгжүүлэхэд чиглэгдсэн төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, дэмжин ажиллах
    • МУИС-ийн судлаачдын гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнд бий болсон оюуны өмч,технологийг бойжуулахад инкубаторын үйлчилгээ, хамтын оффисын өрөө болон хагас үйлдвэрлэлийн лабораторийн багаж хэрэгслээр хангаж хамтран ажиллах
    • Нийслэлийн хэмжээнд үйлдвэрлэл, инноваци, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал боловсруулах, инновацийн бүтээгдэхүүн, өндөр технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төр, хувийн хэвшил болон үйлдвэрийн салбаруудын харилцан уялдаа, хамтын ажиллагааг хангах ажлын хүрээнд талууд хамтарсан судлаачдын баг ажиллуулах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх
    • Судлаач, хүний нөөцийг чадавхжуулах, хүний нөөцийн мэргэшүүлэх сургалт хийх, шинэ мэдээлэл хүргэх, гарааны компаниудад зөвлөгөө үзүүлэх, сургалт зохион байгуулах ажлуудад МУИС-ийн багш, эрдэмтдийн оролцоотойгоор тусгай төлөвлөгөөгөөр зохион байгуулах
    • Нийслэлийн инновацийн дэд хөтөлбөр, Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл дэд хөтөлбөр зэрэг хөтөлбөрүүдийн хүрээнд хамтран ажиллах
    • Зах зээлийн эрэлт хэрэгцээ, улс орны хөгжлийн хандлагад нийцүүлэн Стартап компаниудыг хамтран хөгжүүлэх, тоог нь нэмэгдүүлэх юм гэж нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас мэдээллээ.
    Categories
    мэдээ улс-төр

    Ж.Батзандан: Тун удахгүй МАНАН-гийн толгойлогч М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулна

    Л.Болд, Ж.Батзандан нар мэдэгдэл хийлээ

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан: АН яагаад МАНАН-г дэмжих ёстой юм. АН яагаад 60 тэрбумын бүлэглэлийг дэмжих ёстой юм. АН яагаад Эрдэнэтийн 49 хувийг хулгай хийсэн нөхдийг дэмжих ёстой юм. АН яагаад Цагаан суваргыг хулгай хийсэн нөхдийг дэмжих ёстой юм бэ. Би намын бүлэгийн улстөрийн зөвлөлийн гаргасан шийдвэрийг ерөөсөө ойлгохгүй байгаа. Нам харгалзахгүй Монголыг дээрэмдэн тонож байгаа МАНАН-гийн бүлэглийг дэмж гэсэн намын даргын тулгалтыг дэмжээгүй учир өнөөдөр намаасаа хөөгдөж байгаа юм байна. Гэхдээ Монголоосоо хөөгдөөгүйдээ их баярлаж байна. Намаасаа хөөгдсөн ч Монголдоо үлдсэндээ баярлаж байна. Монголчуудтайгаа хамт эрхээ хамгаалж үлдэх болсондоо баяртай байгаагаа илэрхийлье. Тун удахгүй МАНАН-гийн толгойлогч М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулна. 40 гишүүний боёкот үргэлжилнэ. Тун удахгүй МАНАН-д элссэн, МАНАН-гийн халаасанд орсон С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат тэргүүтэй МАНАН-гийн бүлэглэлийн толгойлогчдыг АН-ын урдирдлагын бүлэглэлээс зайлуулах тэмцэл орон даяар эхэлнэ. МАНАН-гийн халаасанд орсон АН-ын дээрэмчид тонуулчид зүгээр үлдэнэ гэж битгий андуураарай.

    УИХ-ын гишүүн Л.Болд “Өнгөрсөн баасан гаригт Монгол Улсад хувьсгал болсон. Бид 1990 оны Ардчилсан хувьсгалыг амь насаа золиослон хийж байсан. Гэвч МАНАН-гийн бүлэглэл өнгөрсөн хугацаанд ардчилалын сул талыг ашигласаар ирсэн. Үүнд би улстөрчийнхөө хувьд эмзэглэсээр ирлээ. Гэхдээ Монгол төрийн ордонд хувьсгал явагдсанд би баяртай байгаа. Монголын ард түмэн үүний гэрч нь болсон. Албан тушаалын тухайд, Засгийн газрыг огцруулах асуудал нь МАН-ын дотоод үл ойлголцлоос үүдсэн. Ардчилсан нам үүнд ямар ч хамаагүй. Ардчилсан нам төрийг хүндэтгэдэг нам. Гэтэл АН өнөөдөр намайг гутруулахад хүргэлээ. АН өнөөдөр коммунист нам болжээ. МАНАН-гийн халаасны нам болсон нь харамсалтай. Би өөрийнхөө итгэл үнэмшлээр саналаа өгсөн. АН бүлэгтэй байхын тулд Ж.Батзанданг хөөж, намайг үлдээж доромжилсон байна. Би УИХ дахь АН-ын бүлгээс гарна. Бүлгээс гарах өргөдлөө өнөөдөр өгнө. Дуртай үедээ ил гаргадаг, дургүй үедээ далд хийдэг намын үйл ажиллагааг би эсэргүүцэж байна. АН-ын нэр бүхий гурван гишүүн Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн бол харин ч эрх ашгийн зөрчил үүсэх байсан. Бидэнд маш олон санал ирж, элдэв дарамтыг хүртэл үзүүлж байсан. Бид намаа шинэчлэхийн төлөө эцсээ хүтэл тэмцэнэ. Үүнийг маш тодорхой хэлчихмээр байна” гэсэн юм.

    Categories
    мэдээ нийгэм

    Хөдөлмөр эрхлэлтийн форум болно

    Монгол улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2017 оны байдлаар 55.8, Улаанбаатар хотын хэмжээнд 48.7 хувь гэсэн судалгаа гарсан байдаг. Мөн ажилгүйдлийн түвшин улсын хэмжээнд 8.8, Улаанбаатар хотын хэмжээнд 7.7 хувьтай байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг нийгмийн олон талын оролцоонд тулгуурлан шийдвэрлэх боломж, гарц, шийдлийг тодорхойлох, хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, техник технологийн болон менежментийн өөрчлөлт шинэчлэл хийх шаардлага, түүнийг хэрэгжүүлэх арга замын талаар хэлэлцэж, гарсан санал зөвлөмжийг холбогдох газруудад хүргэх зорилготой “Нэг өрх-Нэг ажлын байр” хөдөлмөр эрхлэлтийн форум-2018 маргааш болох гэж байна.

    Нийслэлийн Хөдөлмөр ээрхлэлтийн газар санаачлан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Карьер хөгжлийн төв хамтран энэхүү форумыг зохион байгуулж байна. Туушин зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдах энэхүү форумаар “Хөдөлмөр эрхлэлтийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага”, “Ажиллах хүчний хомсдол уу, менежментийн хомсдол уу”, “Хөдөлмөр зуучлалын үйлчилгээний инноваци”, “Ажлын хандлага нь ур чадвараас илүү”, “Мэргэжил сонголт, хөдөлмөрийн бүтээмжийн уялдаа” гэсэн салбар хуралдаан болох юм.

    Categories
    мэдээ нийгэм

    НОБГ 2018 оны ажлаа дүгнэж, тайлангийн хурлаа хийлээ

    Нийслэлийн Онцгой байдлын газрын хамт олон өнөөдөр 2018 оны ажлаа дүгнэж, тайлангийн хурлаа хийлээ. Тайлангийн хурлын ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нар болон даргын зөвлөлийн гишүүд, нийт бие бүрэлдэхүүн оролцсон юм. Нийслэлийн Онцгой байдлын газраас 2018 онд “Гамшгаас хамгаалах төлөвлөлт, сургалтыг боловсронгуй болгож, алба хаагчдын эрүүл мэнд, нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэн, сахилга хариуцлагыг дээшлүүлнэ” гэсэн зорилтыг дэвшүүлэн, энэхүү зорилтын хүрээнд нийт 160 орчим ажил үйлчилгээг төлөвлөн ажиллаж, жилийн эцсийн байдлаар 97,7 хувийн биелэлттэйгээр ажлаа дүгнэж байна. Он гарсаар нийслэлийн хэмжээнд гарсан 2891 удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлагаар НОБГ-ын харьяа анги, байгууллагын Гал унтраах, аврах ангиудын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, нийт 1290 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 20 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.