Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Манайд жилд сүрьеэгийн 4000 шинэ тохиолдол бүртгэгддэг

Монгол Улс сүрьеэгийн өвчлөлийн түвшинээр ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн 37 орноос өвчлөл өндөртэй долоон орны тоонд орж байна. Тодруулбал, сүрьеэгийн тохиолдлын түвшин нийт халдварт өвчний дотор БЗДХ, Вируст гепатитын дараа гуравдугаарт, харин нас баралтын түвшинээр нэгдүгээрт ордог юм байна. Сүрьеэ өвчин дэлхий дахинаа нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байна. Сүрьеэгийн тархалтыг бууруулах чиглэлээр УИХ-ын түвшинд “Сүрьеэгүй Монгол” лобби бүлэг байгуулагдан Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт сүрьеэ өвчинтэй тэмцэх сэргийлэх талаар цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Тэгвэл өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Тогтвортой хөгжлийн эрин үед сүрьеэ өвчнийг устгах олон талт хамтын ажиллагаа” чуулганыг зохион байгууллаа.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ “Сүрьеэ өвчин Монгол Улс төдийгүй дэлхий нийтийн асуудал болж байна. Дэлхийн хүн амын гурваны нэг нь сүрьеэгийн халдвар авсан байгаатай холбогдуулан дэлхий нийт анхааралдаа онцгойлон авах шаардлагатай болж байна. Манай улсын хувьд сүрьеэ өвчнөөр өвчилсөн тохиолдол жилдээ 12 мянган тохиолдол илэрч байгаа. Үүний 10 хувь нь хүүхэд. Сүрьеэтэй хүмүүст эмчилгээнээс гадна халамж чухал. Группт ордог хөдөлмөрийн чадвараа алддаг учраас халамжийн сангаас жил бүр нэг тэрбум төгрөгийг төсөвлөн олгож байгаа. Сүрьеэ өвчний эмчилгээний өртөг өндөр, удаан хугацааны эмчилгээ шаарддаг учраас энэ чиглэлийн санхүүжилтийг нэмэгдүүлсэн гэлээ.

Мөн НДББ-ийн мэргэжилтэн Андрю Сирока “Сүрьеэгээр өвдөөд орлого нь буурахаас гадна эмнэлгийн өндөр зардалтай тулгардаг. Монгол Улсад хийсэн судалгаанаас харахад сүрьеэгээр өвдөхөөс өмнө ажилгүйдэл 8 хувь байсан бол, сүрьеэгээр өвдсөний дараа 30 гаруй хувь болж өссөн байгаа. Монгол Улсын хувьд эрүүл мэндийн салбартаа сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулах, тусламж үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэх, ойртуулах, цаг алдалгүй илрүүлдэг эмчилгээнд хамруулдаг байх шаардлагатай. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс гадна бусад зардал өндөр гарч байна. Эдгээрийг хөнгөлөхөд эрүүл мэндийн салбараас арга хэмжээ авах нь зүйтэй. Тусламж үйлчилгээний загвараа өөрчлөх хэрэгтэй. Мөн олон нийтийн туслалцаа маш чухал байдаг. Монгол Улсад сүрьеэгээр өвдсөн хүн хөдөлмөрийн чадвараа алдсан үед тэтгэмж өгдөг. Тэтгэмжээ хүмүүс эмчилгээ хийлгэж байх хугацаандаа авах боломжтой. Тэтгэмжийг цаашдаа нэмэгдүүлэх, үргэлжлүүлэх сайжруулах талаас Засгийн газар арга хэмжээ авч болно. Сүрьеэгийн өвчтэй хүмүүс гадуурхагддаг, ажилгүй болох эрсдэл өндөр байдаг. Тэр хүмүүсийн ажлын байрыг хадгалах, ажилдаа орох тодорхой хугацааны акт өгөх гэх мэт арга хэмжээ авах хэрэгтэйг онцолж байлаа.

Мөн ХӨСҮТ-ийн сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Д.Энхмандах “Сүрьеэ бол агаар дуслын замаар халддаг нийгмийн халдварт өвчин. Гэхдээ эдгэрдэг өвчин. Сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх чиглэлээр бид энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Үндсэн зорилго бол сүрьеэ өвчнөө илрүүлэхээс гадна санхүүгийн дарамтад орж, ялгаварлан гадуурхагдаж, нийгмийн халамж дэмжлэг, ажлын байрны тогтвортой байдал бүх зүйлүүд нөлөөлж байгаа учраас энэ чиглэлээр бусад салбарын хамтын ажиллагаа хэрэгтэй байна. Энэ өвчнөөр жилд 4000 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж байна. Ихэнх тохиолдлын 60 гаруй хувь нь нийслэлд байна. Хүн амын төвлөрөл ихтэй, төмөр зам дагасан агаарын бохирдолтой амьжиргааны түвшнээс доогуур эмзэг бүлгийн хүмүүс дийлэнхийг нь эзэлж байна. Мөн дархлаа суларсан өвөл, хаврын цагт сүрьеэ өвчин ихэсдэг. Нийт өвчтний 70 хувьд нь санхүүгийн дарамт ирсэн гэх судалгаа бий. Ямар хэлбэрийн сүрьеэгээсээ хамаараад зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаанд эмчлэгддэг учраас алдагдсан болон шууд бус зардал тооцохоор санхүүгийн маш том эрсдэлд оруулж байна. Ажил олгогч, засаг захиргааны нэгжийн зүгээс сүрьеэ өвчтнийг дэмжих нийгмийн олон талт бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар онцолж байв.

Уулзалтад ирсэн өвчтөн А.Золзаяа сувилагч мэргэжилтэй бөгөөд эмнэлгийн байгууллагад ажиллаж байх үедээ 2016 онд олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвдсөн нь оношлогдсон байна. Тэрээр “Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ нь хүнд өвчин. Зургаагаас найман сар тасралтгүй тариа хийлгэдэг. Хоёр жил өдөр бүр 15-20 гаруй төрлийн ширхэг эм уудаг. Сүрьеэгийн эмчилгээг хийлгэж байхад гаж нөлөө их гардаг. Зарим хүний чих дүлийрэх, нүд эрээлжлэх, даралт ихсэх, багасах тохиолдлууд наад захын үзэгдэл. Сэтгэцэд хүртэл өөрчлөлт ордог. Арьсан дээр нөсөө толбо үүсдэг. Тодорхой хэмжээний хугацааны дараа эмийн гаж нөлөө дуусахад эргээд хэвэндээ ордог. Нийгэмд сүрьеэгийн талаар мэдлэг дутмагаас эдгэрдэггүй өвчин гэж ойлгодог. Сүрьеэ өвчний эсрэг эмчилгээгээ төгс үр дүнтэй хийж чадвал эдгэрдэг. Гэхдээ эмчилгээгээ тасалж, хийлгэхгүй удвал амь насанд аюултай байдаг. Мэдээж хоёр жилийн эмчилгээ хийлгэхэд хувь хүний тэсвэр тэвчээр асар их хэрэгтэй. Мөн гэр бүлийн дэмжлэг маш чухал. Би хоёр жилийн эмчилгээ хийлгээд өнгөрсөн найман сард бүрэн эдгэрсэн” гэв.

“Дэлхий мисс-2018” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож байгаа Э.Энхриймаа хэлэхдээ “Сүрьеэгүй Монгол” хэмээх өөрийн төслийг эхлүүлээд явж байна. Энэ төслийн хүрээнд үндсэн гурван ажлыг хийнэ. Үүний нэг бол ЕБС-ын сургуулиудын дунд “Сүрьеэгүй Монгол” гар зургийн уралдааныг сурагчидын дунд зохион байгуулж, энэ өвчний талаар бага ч гэсэн мэдлэгийг олгохыг зорьсон. Хоёрдугаарт энэ өвчнөөс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ, энэ өвчнөөр өвчилсөн нэгнийгээ гомдоохгүй байх талаар хичээл, сургалтыг мэргэжлийн баг хамт олны хамтаар явуулсан. Гуравдугаарт “100 төгрөг нэмэх аян” энэ аяны хүрээнд манай улсын иргэн бүр 100 төгрөг хандивлаж чадвал 300 сая төгрөг цуглуулж чадна. Энэ мөнгийг сүрьеэгээр өвчилсөн хүмүүсд зориулах аяныг хэрэгжүүлж эхэлсэн. Бид мөн энэ өвчнөөр өвчилсөн гэр бүлийг сонгож тэднийг өвчнөө даван туулахад нь туслах үүднээс эдгэрэх нөхцөл боломжийг нь хангахыг зорьж гэр дулаалах, түлээ нүүрс бэлтгэх, хоол ундны зохистой хэрэглээг нь хангахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн” гэв

Categories
мэдээ нийгэм

“Хайрлагдсан хүүхэд” дулаан хувцас аян өрнөж байна

Говь-Алтай аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлөөс “Хайрлагдсан хүүхэд” дулаан хувцас аяныг санаачлан өрнүүлж байна. Энэхүү хандивын аян нь эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхдүүдийг эрүүл аюулгүй орчинд хөгжих, хүйтний улиралд дулаан явах, ханиад томуу тусах зэрэг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор зохион байгуулагдаж байгаа бөгөөд аяны хүрээнд 500 гаруй хүүхдэд иж бүрэн дулаан хувцас өгөх ажээ. Аравдугаар сарын 25-ны өдрөөс энэ сарын 13-ны өдөр хүртэл үргэлжлэх уг аянд одоогоор Есөнбулаг суманд бизнес эрхэлж буй ард иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд нэгдээд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Махны чанарыг гар утсаараа шалгаарай

ХХААХҮЯ-наас “Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ”-г энэ сарын 01-нээс хоёр сарын хугацаанд хэрэгжүүлж эхлээд байна. Малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн эргэн мөшгих тогтолцооны ачаар, хэрэглэгч ухаалаг гар утсаа ашиглан “аль аймаг, сумаас бэлтгэсэн мах болохыг, тухайн малыг ямар мал эмнэлэг хариуцаж байсныг, аль үйлдвэрт, хэзээ төхөөрснийг мэдэх” боломжтой болжээ.

“Мал эмнэлгийн гэрчилгээний систем аппликэйшн”-ыг утсандаа суулгаж, махан бүтээгдэхүүн дээрх зураасан кодыг уншуулах аж. Аймаг, сумынх нэр гарч ирж байгаа нь тухайн орон нутгийн бэлчээрийн төлөв байдлын мэдээллийг нэрээр нь хөөн харж, худалдан авах гэж буй бүтээгдэхүүнээ эрүүл бэлчээрт идээшилж байсан малаас бэлтгэсэн эсэхийг шалгах боломжтой аж.

Гарал үүсэл нь тодорхой, мал эмнэлгийн зохих үйлчилгээнд хамрагдсан, малын хорио цээртэй халдварт өвчний голомттой нутгаас бэлтгээгүй, эрүүл бэлчээрт идээшилсэн, мах бэлтгэлийн өмнө эмийн үлдэлдэлгүй болохыг нь шалгасан “Аюулгүй байдлын баталгаатай мах”-ны өргөтгөсөн худалдааны нээлт өнөөдөр “Лавай” төвд зохион байгуулагдах юм байна.

mah

Categories
мэдээ нийгэм

Өндрөөс унаж, амиа хорлохыг завджээ

Өсвөр насны охин амиа хорлохыг завдаж, өндрөөс үсрэх гэж байсныг тайвшруулж, буулгажээ. Тодруулбал Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд өндрөөс хүүхэд амиа хорлох гээд байна гэсэн дуудлага 11.01-ний өдрийн 19:20 цагт Онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 9.5 км замыг туулан 19:34 цагт очиж, Баянгол дүүргийн харьяат Н /14 настай, эмэгтэй/-г 15 давхар барилгын дээвэр дээрээс үсрэх гэж байсныг Аврах бүлгийн дарга, ахлах дэслэгч Д.Шижирболд, эмч, дэслэгч Э.Эрдэнэзуу нар ярилцлага хийж буулгасан байна. Улмаар хүүхдийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Манай аврагчид олон улсад хүлээн зөвшөөрөгдөв

Япон Улсын Токио хотноо зохион байгуулагдсан “Аврах ажиллагааны сургалт-2018” сургалтад нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид оролцон, олон улсын гэрчилгээтэй боллоо.

Сургалтад нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн сургагч багш, дэслэгч У.Амарсайхан, Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Энхбат, Нийслэлийн аврах анги-105-ын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Х.Ербагда, аврагч, ахлагч Т.Тамир нар хамрагджээ. Алба хаагчид гамшиг, осолд нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлэх, аврах ажиллагааны үеийн сэтгэл зүй, өндөр барилгад гал унтраах, аврах ажиллагаа зэрэг сургалт дадлагуудад 14 хоног амжилттай суралцлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Ээлжит бус “Их эе” хурал хийхийг дахин шаардав

Монголын үндэсний бөхийн холбооноос ээлжит бус “Их Эе” хурлыг хийх саналыг өчигдөр тавьжээ. Тодруулбал, тус холбооноос Л.Чинбатад дахин албан бичиг хүргүүлсэн байна.
Хоёр тал болоод байгаа холбооны төлөөлөл өнгөрөгч зургадугаар сарын 16-ны өдөр Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн нэвтрүүлэгт орсны дараа хоёр сарын дараа хурлаа хийх талаар ярилцжээ. Тиймээс Үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлийн дарга Г.Өсөхбаяр дархан аварга Х.Баянмөнхөд өнгөрөгч сард сануулсан ч хариу өгөлгүй өнөөдрийг хүрсэн байна. Тиймээс Үндэсний бөхийн холбооноос ээлжит бус “Их Эе”-ийг хуралдуулах саналыг Л.Чинбатад хүргэж энэ сарын 8-ны дотор хариуг ирүүлэхийг санал болгожээ. Холбоодын маргаантай байгаа асуудлын улмаас Бөхийн өргөө хаалттай хэвээр байгаа. Бөхийн барилдаан “Алдар” спорт хороо, “Аса” цирк болон Спортын төв ордонд зохиогдсоор байна. Мөн аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн зөвлөл байгуулагдаж, маргаантай байгаа асуудлыг яаралтай цэгцлэхийн сануулсаар байгаа. Байгуулагдаад удаагүй байгаа уг зөвлөл анхдугаар барилдаанаа өнгөрсөн долоо хоногт хийсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Эмгүйгээр ханиад, томууг эдгээх 10 арга

Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан НЭМҮТ-ээс тус өвчний эсрэг уламжлалт эмчилгээний аргуудыг танилцуулж байна.

1. СОНГИНЫ ӨТГӨРҮҮЛСЭН ШҮҮС

Нэг том сонгиныг жижиглэж хэрчээд, 50 гр бор элсэн чихэр эсвэл мөсөн чихэртэй хольж хэдэн цаг амраана. Ингээд тунасан шүүснээс нь өдөрт 4-6 цайны халбага ууна.

2. НИМБЭГНИЙ ШҮҮС

Нэг нимбэг буюу лимоны шүүсийг буцалсан халуун усанд шахаж бага зэрэг зөгийн балаар амтлан 150 гр-аар өдөрт 3-5 удаа ууна.

3. ШАР ДЭР ЦЭЦГИЙН НАВЧИН ЦАЙ

Хоолой сөөсөн үед шар дэр цэцгийн навчийг 200 мл буцалсан усанд хийж 15 минут хандлаад хоёр цаг тутамд хоолойгоо зайлаарай.

4. ХАЛУУН УСАНД СУУХ

38 хэмийн халуун усанд 10 минут суухад үе мөчний өвчинг намдааж, хамрын нус гоожихыг намжаадаг. Гэхдээ халуурч байвал халуун усанд сууж болохгүй.

5. ААРЦ БУЦАЛГАЖ УУХ

Аарц буцалгаж, зөгийн бал, эсвэл элсэн чихэртэй халуунаар нь уугаарай.

6. ДАВСНЫ УУСМАЛ

Нэг цайны халбага давсыг нэг литр буцалсан бүлээн усанд хийж сайтар хутгана. Уусмалыг пипетткээр хамранд 3-5 дуслыг өдөрт 3-4 удаа дусаана.

7. БАЛЖИНГАРАВ ЦЭЦЭГ, ГАА, ГАВАРНЫ ТОСООР ХАМАР, ХООЛОЙГОО УТАХ

Хоёр литр ус буцалгаад гааны тос болон ганга цэцгийн ногоон навчны тос хэдэн дусал дээр нь хийнэ. Мөн балжингарав цэцгийн ханд хийгээд толгойгоо нүүр гарын алчуураар бүтээгээд савтай усныхаа дээр хамар, амаараа гүн амьсгалж 10 минут утаарай.

8. АДУУНЫ МАХ

Адууны махыг чанаж, тосыг нь шүүсэн шөлийг сармистай уух, эсвэл аарцтай хольж ууж болно. Мөн хонины мах, сармис, перецтэй битүү шөл уух.

9. ТАХИАНЫ ШӨЛ

Ханиад хүрсэн үед тахианы шөл дархлаа дэмжиж, халдварыг намжаадаг, тахианы шөлөө лууван, ногоон сонгино, сармис, яншуй, жууцай зэргээр амтлана.

10. ЦАГААН ГААНЫ ХАНД

Хоёр см орчим цагаан гааг хэрчиж 0,5 литр буцалсан ус дээрээс нь хийж хандална. Амттай болгоё гэвэл зөгийн бал, жүржийн шүүс нэмж болно.

Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтуудыг зохион байгууллаа

Төв аймагт энэ сарын 03-05-ны өдрүүдэд зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд ард иргэдэд болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, эрсдэлийг бууруулах чиглэлээр мэдлэг олгох сургалтуудыг зохион байгууллаа. Сургалтыг ОБЕГ, “Дэлхийн зөн-Монгол” ОУБ, МУЗН, “Жайка” Олон улсын байгууллагатай хамтран иргэд, олон нийтэд аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, аюул, эрсдэлгүй орчинд аж төрөх мэдлэг боловсрол эзэмшүүлэх зорилгоор боловсруулсан “Бэлэн бай”, “Хэн ч, Хэзээ ч, Хаана ч Бэлэн” сургалтын багцуудаар явуулж байгаагаараа онцлог юм. Гамшгаас хамгаалах мэдлэг олгох зорилготой сургалтанд аймгийн төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, ард иргэд, оюутан, залуучууд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамруулан 42 удаагийн сургалтыг зохион байгуулж, 1643 иргэнийг хамруулаад байна гэж Онцгой байдлын ерөнхйи газраас мэдээллээ.





Categories
мэдээ нийгэм

Монголбанкнаас эссэ бичлэгийн уралдаан зарлаж байна

Монголбанкнаас “Цахим эринд-цахим төлбөр тооцоо” аяныг хоёр сарын хугацаатайгаар зохион байгуулж байгаа билээ. Тус аяны хүрээнд иргэд олон нийтийн дунд эссэ бичлэгийн уралдаан зарлаж байна.

@https://www.facebook.com/Mongolbank.mn

Categories
мэдээ нийгэм

Манай улсад сэтгүүлчдийн эрхийг хөндсөн 187 зөрчил бүртгэгджээ

Өнөөдөр Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдлийн холбогдогчид ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр тохиож байна.

Тодруулбал, Мали улсад амиа алдсан 2 сэтгүүлчийн дурсгалыг хүндэтгэн НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2013 онд баталсан тогтоолоор жил бүрийн 11-р сарын 2-ны өдрийг Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдлийн холбогдогчид ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох Олон улсын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон юм. Энэ өдөр зөвхөн амь үрэгдсэн сэтгүүлчдийн талаар хөндөөд зогсохгүй, дайн мөргөлдөөнт бүсэд амь үрэгдэж буй сэтгүүлчдээс гадна, тайван цагт ажил үүргээ гүйцэтгэж яваад баривчлагдан хоригдох, эрүүдэн шүүж тамлан зовоох зэргээр сэтгүүлчдийг янз бүрийн байдлаар сүрдүүлэх тэр ч байтугай хүчирхийлэлд өртөж буй талаар ч хөндөх учиртай юм гэдгийг Олон улсын энэ өдрийг тохиолдуулан өчигдөр “Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин ба сэтгүүлчдийн аюулгүй байдал” сэдвээрхийсэн хэвлэлийн бага хурал дээр “Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал тодотгож байв.

Дээрх бүхэн нь сэтгүүлчдийн аюулгүй байдлын эсрэг гарч буй зөрчлүүд гэдгийг онцолж байлаа.

Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд хэвлэлийн эрх чөлөөний талаар мэдэгдэхүйц асуудалтай орны тоонд ороод байна. Энэ нь Монголд сэтгүүлчидтэй холбоотой тодорхой асуудал байна гэсэн үг гэдгийг тэрээр хэлж байна. 2017-2018 оны 5-р сар хүртэл манай улсад сэтгүүлчидтэй холбоотой, тэдний эрхийг хөндсөн 187 зөрчил бүртгэгдсэн байна. Үүний 61 хувь нь шүүх, цагдаа, хүчний байгууллагуудаас сэтгүүлчдийн эсрэг ямар нэгэн байдлаар сүрдүүлэг дарамт ирж байсныг дурдсан. Энэ дотор Зөрчлийн тухай хуулийг сэтгүүлчдийн эсрэг ашиглаж буй байдал түлхүү оржээ.

Манайд хүний нэр төрийг гутаах, гүтгэлэгтэй холбоотой зүйл заалтыг Эрүүгийн хуулиас хасч Зөрчлийн тухай хууль руу оруулсан ч Зөрчлийн тухай хуулийн амьдрал дээр хэрэгжиж буй байдлаас харахад энэ хууль үнэхээр хатуу хууль байна гэдгийг өчигдөр болсон хэлэлцүүлэг дээр хөндөж байв.