Categories
мэдээ нийгэм

Өсвөрийн бүжигчдийн улсын XIV уралдаан эхэллээ

Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, зууны манлай бүжиг дэглээч, Цэрэндуламын Сэвжид агсны нэрэмжит ирээдүйн шилдэг бүжигчдийг тодруулах, хүүхэд багачуудыг бүжгэнд дуртай болгох, дэлхийд танигдсан мэргэжлийн бүжгийн чуулга хамтлагийг бий болгох, ардын бүжгийг хойч үедээ өвлүүлэх зорилготой өсвөрийн бүжигчдийн улсын XIV уралдаан 11 дүгээр сарын 02-нд Сайншанд хотноо эхэллээ. Уралдаанд Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий, Говьсүмбэр зэрэг 10 аймаг, зургаан дүүргийн 200 гаруй өсвөрийн шилдэг бүжигчид авьяас чадвараа сорин өрсөлдөж байна. Нэгдүгээр шатны шалгаруулалт бага, дунд насны гоцлол бүжиг, бага, дунд, ахлах насны хамтлаг бүжиг, хоёрдугаар шатны шалгаруулалт бага, дунд насны гоцлол бүжиг, бага, дунд, ахлах насны хамтлаг бүжиг, гуравдугаар шатны шалгаруулалт бага, дунд насны гоцлол бүжиг, бага, дунд, ахлах насны хамтлаг бүжиг гэсэн дарааллаар явагдаж шилдгүүдээ тодруулна. Төгсгөлд нь шилдэг бүжигчдийн хүндэтгэлийн тоглолтоор10 дугаар сарын 03-нд наадам өндөрлөх юм.

Categories
мэдээ нийгэм

Академич С.Нарангэрэлд МУИС-ийн эмерит профессор цол хүртээжээ

МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлаар академич С.Нарангэрэлд “МУИС-ийн эмерит профессор” цол хүртээв. Энэ цолыг 2015 онд бий болгосон байна. МУИС-ийн хүндэт цол олгох журамд заасны дагуу МУИС-ийн профессор, дэд профессор цолтой, тус сургуульд 20-иос доошгүй жил профессорын албан тушаалд ажилласан, шинжлэх ухаан, боловсролыг хөгжүүлэх үйлст дорвитой хувь нэмэр оруулсан эрдэмтэд олгодог цол аж.

Академич С.Нарангэрэл нь МУИС-д 43 жил багшилж, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг 10 гаруй жил удирджээ. Тэрбээр монголын хууль зүйн шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулж, зарим бүтээл нь англи, орос, хятад, герман, япон хэлнээ нийтлэгджээ. Түүний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг үнэлж, Монголын хуульч-Эрдэмтдийн дундаас анх удаа 2000 онд ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгож байжээ. Япондоо хамгийн олон Нобелийн шагналтнуудыг төрүүлэн гаргасан Нагояагийн их сургуулийн эрдмийн зөвлөл 2005 онд академич С.Нарангэрэлд хүндэт докторын цол хүртээж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Б.Амархүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүллээ

Хүний биед гэмтэл учруулсан хэргээр дуучин Б.Амархүү нарт холбогдох хэргийн урьдчилан хэлэлцүүлгийн шүүх хурал өчигдөр болж эл хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэв. Тодруулбал, Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа нар нь “C1” телевизийн сэтгүүлч Ц.Чойжилсүрэнг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан юм. Хэргийг прокуророос эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүхэд шилжүүлэх санал гаргаснаар дээрх хурал болов. Урдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийн анхан шатны шүүх хуралдааныг энэ сарын 12-ны өдрийн 15 цагт хийхээр товлов.

Categories
энтертаймент-ертөнц

Монголын циркчид алт, мөнгөн цом хүртжээ

БНХАУ-ын Ухань хотноо жил бүр зохион байгуулдаг Олон улсын циркчдийн 13 дахь удаагийн тэмцээнээс Б.Золбаяр ахлагчтай “Есөн өрлөг” хамтлаг алтан цом, У.Сэлэнгэ багштай уран нугаралтын жүжигчид мөнгөн цом хүртжээ. Уралдаанд 40 гаруй орны циркийн урлагийн шилдгүүд оролцдог тул дэлхийн хэмжээний “А” зэрэглэлийн уралдааны нэгд зүй ёсоор тооцогддог байна. “Есөн өрлөг” хамтлагийн уран бүтээлчид 2010 онд анх удаа тус уралдаанаас эх орондоо анхны алтан цомыг авчирчбайсан юм.

Categories
мэдээ нийгэм

Монгол эрдэмтдийн төсөлд 100 сая төгрөгийн санхүүжилт олгохоор болжээ

Монгол Улсын ШУА-ийн эрдэмтдийн боловсруулсан төсөлд Олон улсын хөрөнгө оруулалтын банк 100 сая төгрөгийн санхүүжилт олгохоор болжээ. Энэхүү гэрээнд ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Олон улсын хөрөнгө оруулалтын банкны ерөнхий захирал Н.Н.Косов нар гарын үсэг зурсан байна. Олон улсын хөрөнгө оруулалтын банк нь Монгол улсад хөрөнгө оруулалт хийдэг гадны том банкуудын нэг бөгөөд сүүлийн жилүүдэд ногоон хөгжлийн бодлогыг дэмжиж энэ чиглэлийн судалгаанд түлхүү санхүүжилт олгодог болсон. Тус банк нь жилд дунджаар жилд 170 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийдэг аж. Энэ удаа ШУА-ийн эрдэмтдийн боловсруулсан Хүлэрт намгийн төлөв байдлыг судлах, нөхөн сэргээх төслийг тус банкны удирдлагын зөвлөл сайшааж эхний удаад 100 сая төгрөгийн санхүүжилт олгохоор болоод байна. Энэхүү төслийн удирдагчаар академич Ч.Дугаржав ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

2019 оны төсвийн тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж батлав. Засгийн газраас 2019 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9 их наяд 676.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.4 хувь, нийт зарлагыг 11 их наяд 589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувь байхаар тооцсон. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдал 1 их наяд 913.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.4 хувь байхаар тооцжээ. Ирэх оны төсөвт цалин, хөлс нэмэхэд 720 тэрбум төгрөг, МСҮТ-ийн суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэмж олгоход 41 тэрбум төгрөг тусгасан. Мөн ирэх онд 117 сургууль, 144 цэцэрлэг, 34 дотуур байр, 61 эмнэлэг, 50 улсын болон орон нутгийн замын ажлыг эхлүүлэх, орон нутгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, 189 тэрбум төгрөгийг 21 аймагт хуваан олгохоор тусгажээ. Харин төсвийн алдагдлын 1.9 их наяд төгрөгийн дийлэнхийг гадны зээл тусламжаар хэрэгжүүлэх нийслэлийн шинэ цэвэрлэх байгууламж, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын төсөл зэрэг эзэлж байгаа юм.

Монгол Улсын 2019 оны төсвийн зарлага 2018 оныхоос 700 тэрбум төгрөгөөр өсчээ. Үүний дийлэнхийг ирэх онд нэмэх цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийн зардал эзэлж байгаа аж.

Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан сүүлийн жилүүдэд Монгол Улсын төсөв болон мөнгөний бодлого харилцан уялдаагүй явж ирснийг шүүмлэв. Тэрбээр, “Ирэх онд иргэдийн цалинг нэмэхээр төсөвт тусгасан. Харин сүүлийн өдрүүдэд инфляци ихээхэн өсч байгаа. Тэгэхээр цалин нэмсэн ч иргэдийн амжиргаанд сайнаар нөлөөлөхгүй байна. Тиймээс Засгийн газар, Монголбанк хамтран төсөв, мөнгөний бодлогоо уялдуулах, иргэдийн амжиргааг сайжруулах, инфляцийг бууруулах чиглэлд бодлого боловсруулж ажиллах хэрэгтэй” юм.

Ийнхүү Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг гишүүдийн олонхын саналаар баталснаар чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрллөө. Хуралдаан 15.00 цагт Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр үргэлжилнэ.

Categories
мэдээ спорт

3×3 сагсан бөмбөгийн ДАШТ манай улсад болно

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /ФИБА/-ны 3х3 U18 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны зургаадугаар сард Монгол улсад зохион байгуулахаар болжээ. Тус эрхийг 3х3 Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос манай улсад албан ёсоор олгох үед Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав хүрэлцэн очиж гарын үсэг зурсан юм. Тэрбээр “Монгол улсад U18 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрх олгосонд бид их хүндэтгэлтэй хандаж байна. Тус тэмцээн нь Монгол улсын багийн спортын түүхэнд анх удаа тохиож байгаа гэдгээрээ онцлогтой” гэжээ. ФИБА 3х3 U18 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй тус бүр 20, нийт 40 баг өрсөлдөх юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЖДҮДСангийн хэрэгт холбогдуулж дөрвөн албан тушаалтныг баривчилж, сайд Б.Батзориг байцаалт өгч байна

ЖДҮХСангаас сайд, гишүүдийн хамаарал бүхий компаниуд их хэмжээний зээл авсан асуудал нийтэд ил болж, томоохон асуудал үүсгээд байгаа. Уг асуудалтай холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгсөн. Хэрэг явдалтай холбогдуулан уг асуудлыг Нийслэлийн прокурор, АТГ-ынхан шалгаж эхэлсэн юм.

Тэгвэл өнгөрсөн шөнө АТГ-аас ЖДҮХС-гийн зээлийг хариуцан ажилладаг ХХААХҮ-ийн яамны харьяа дөрвөн албан тушаалтныг баривчилсан гэх мэдээлэл байна. Эх сурвалжийн мэдээлж байгаар ХХААХҮ-ийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг нарын дөрвөн хүнийг баривчилсан байна. Харин яг одоо уг асуудалтай холбогдуулан ХХААХҮЯамны сайд Б.Батзориг АТГ-т байцаалт өгч байна.

Categories
мэдээ спорт

Б.Есүй зуун буудалт даамны дэлхийн аварга боллоо

Зуун буудалт даамын Өсвөр, залуучуудын ДАШТ Беларусь улсын Гомель хотноо зохиогдож байна. Тус тэмцээнд манай улсаас 24 тамирчин дөрвөн насны ангилалд өрсөлдөж байгаа юм. Өчигдөр/11.01/ тэмцээний блиц (түргэвчилсэн) тоглолт болсон бөгөөд охидын 8-10 насны ангилалд Батдаваагийн Есүй аваргалжээ. Тэрбээр 9 өрөг тоглохдоо 7 хожиж, 1 тэнцэн, 1 хожигдон, 15 оноо авсан байна.
Сонирхуулахад Б.Есүй блицийн дэлхийн аварга болсон хоёр дахь тамирчин юм. Өмнө нь 2016 онд Дорноговь аймгийн тамирчин Э.Хүслэн Туркийн Измирт болсон ДАШТ-ий түргэвчилсэн тоглолтын төрөлд түрүүлж байжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь Монгол-Британийн парламентийн бүлгийн гишүүд Лондон хотноо айлчлав

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Британийн парламентын бүлгийн дарга С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Британийн парламент дахь Британи-Монголын парламентын бүлгийн урилгаар Лондон хотноо 2018 оны аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 02-ны өдрүүдэд ажлын айлчлал хийлээ.

Бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, М.Оюунчимэг, Я.Санжмятав, Н.Учрал нар багтсан байна.

Монголын парламентын төлөөлөгчдийг Британийн парламент дахь Бүх намын Британи-Монголын парламентын бүлгийн дарга Жон Гроган хүлээн авч, Уэстминстерийн ордонтой танилцуулсны дараа Британийн парламент Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны үйл ажиллагааны талаарх асуулгын цагаараа Британи-Монголын харилцааг хэрхэн үнэлж байгаа тухай асуудлыг анх удаагаа хэлэлцсэн байна. Парламентын гишүүдийнхээ асуултад тус улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны сайд хариулт өгчээ. Тус хэлэлцүүлгээр Монгол Улсын гадаад хамтын ажиллагаа, тэр дундаа өмнөд, хойд хөрштэйгээ болон БНСУ, БНАСАУ-тай харилцах харилцаа хийгээд гадаадын хөрөнгө оруулалтын бодлого парламентын гишүүдийн сонирхлыг ихээхэн татаж байсныг Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг мэдээлсэн юм.

Төлөөлөгчид айлчлалын өдрүүдэд Британийн парламентын Төсвийн байнгын хорооны төлөөлөл болон Британийн Засгийн газраас Монгол Улстай харилцах худалдааны элч Жулиан Найттай уулзалт хийсэн байна.

Мөн Лондонгийн хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцжээ. Монголын хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн биржийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хөгжүүлэх өргөн боломжийн талаар санал солилцсон энэхүү уулзалтын үеэр Лондонгийн хөрөнгийн биржийн Хөгжиж буй орнуудын хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц хариуцсан захирал Антонелла Амадей Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсын түвшинд хүргэх, Монголын төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн хувьчлалыг амжилттай зохион байгуулахад туслахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Энэ онд тохиож буй Монгол Улс, Их Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан ажлын айлчлал өнөөдөр өндөрлөж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.