Categories
мэдээ спорт

Шинэчилсэн чансааг Монгол Улсын аварга Ч.Санжаадамба тэргүүлжээ

Image result for Санжаадамба

Үндэсний бөхийн сүүлийн найман барилдааны үзүүлэлтээр гаргасан шинэчилсэн чансааг Монгол Улсын аварга Ч.Санжаадамба 11025 оноотойгоор тэргүүлж, улсын харцага Б.Бат-Өлзий 10924 оноотой удаалжээ.

Монголын үндэсний бөхийн холбооноос хүчит бөхчүүдийн уг чансааг энэ жилийн Цагаан сарын баярт зориулсан барилдаанаас эхлэн өнгөрсөн 10 дугаар сард болсон “Бөх билэгт” дэвжээний нэрэмжит барилдаан хүртэлх нийт найман барилдааны дүнг хамруулсан бөгөөд чансааны эхний 20 бөхийг танилцуулж байна.

1. Чимэдрэгзэн Санжаадамба у.ав 11025

2. Баярхүү Бат-Өлзий у.х 10924

3. Пүрэв Бүрэнтөгс у.а 9350

4. Намсрайжав Батсуурь у.ав 8970

5. Баатар Амарзаяа у.н 7780

6. Нэгдэл Жаргалбаяр у.з 7685

7. Цэдэв Содномдорж у.а 7250

8. Оргих Хангай у.х 7215

9. Батбаяр Даваа-Очир у.н 6620

10. Энхтөгс Оюунболд у.а 6497

11. Рэнцэнбямба Пүрэвдагва у.а 6259

12. Төрмөнх Бэгзсүрэн у.х 4805

13. Мягмар Бадарч у.х 4457

14. Батнасан Гончигдамба у.г 4380

15. Нацагсүрэн Золбоо у.х 4115

16. Сүхбаатар Мөнхбат у.ав 3830

17. Шар Мөнгөнбаатар у.х 3805

18. Дашзэвэг Амаржаргал у.н 3770

19. Дорж Анар у.н 3725

20. Дашдорж Цэрэнтогтох у.н 3717

Categories
мэдээ нийгэм

Төрийн албан тушаалтан гадаадын иргэнд мэдээлэл дамжуулж байсан нь тодорхой болжээ

Image result for ТЕГ

Өнгөрсөн сард Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрынхан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших “Голомт” хотхоны “С” байранд тусгай ажиллагаа явуулсан билээ. Уг ажиллагаан хүрээнд гадаадын иргэнийг саатуулсан юм. Нийслэлийн Прокурорын газраас М, А, В нарыг Эрүүгийн хуулийн 19.10 дугаар зүйлийн 1-д зааснаар гадаадын иргэн харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн бол 12-20 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн үндэслэлээр яллагдагчаар татаж, улмаар шүүх тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр, уг хэрэгт холбогдсон манай улсын хоёр иргэн нь төрийн албан тушаалтан бөгөөд хоёр жил орчим хугацаанд гадаадын иргэнд мэдээлэл дамжуулж байсан нь тодорхой болжээ. Тэдний мэдээллийг хүлээн авч цааш дамжуулдаг байсан Вон овогт нь Тайванийн тусгай албаны хүн болох нь ч мөн батлагджээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

УИХ-ын гишүүн Б.Ундармаа ЖДҮХСангаас 700 сая төгрөг авчээ

ЖДҮХСангаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнууд, УИХ-ын гишүүдийн нэр тодорсоор байгаа. Тэд өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгждээ уг сангаас их хэмжээний мөнгийг авсан. Тэгвэл 2016 оны УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүргийн 75-р тойргоос нэр дэвшин Б.Ундармаа мөн ЖДҮХсангаас зээл эвчээ. Тэрээр 700 сая төгрөгийн зээлийг тус сангаас авсан байна. Уг зээлийг гишүүн болсныхоо дараа жил буюу 2017 онд өөрийн 100 хувь эзэмшлийн “Доктор МЭИК” ХХК-даа авсан байна. Б.Ундармаа гишүүний АТГ-т өгдөг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ эзэмшдэг нийт компанийн үнэлгээ нь 128 тэрбумаар хэмжигддэг. Ийм их үнээр үнэлэгддэг аж ахуйн нэгжтэй тэрээр жижиг дунд бизнесийг дэмжих сангаас ийн 700 сая төгрөгийг авчээ.

Categories
мэдээ нийгэм

ҮАБЗ-өөс цагдаагийн алба хаагчдад талархал илэрхийлэв

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанаас хүүхэд, залуучуудыг цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, бууруулах зорилгоор “Unfriend” хөдөлгөөнийг санаачлан зохион байгуулсан Цагдаагийн ерөнхий газарт талархал илрүүлжээ.

Талархалд “Монгол Улсын иргэдийг цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчил, эрсдэлт хүчин зүйлээс хамгаалах, цахим орчин дахь зохистой хэрэглээг бий болгох зорилгоор Цагдаагийн ерөнхий газраас “Unfriend” хөдөлгөөн сэдэвт нэг сарын аяныг амжилттай зохион байгуулж үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үйл хэрэг болон хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажилласан цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд Талархал илэрхийлж байгааг хүлээн авна уу” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Захиргааны ерөнхий хуулийн төсөл Үндсэн хууль зөрчиж байна гэв

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг эсэргүүцэж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр, “Захиргааны ерөнхий хуулийн төсөлд Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын шийдвэрийг Захиргааныхэргийн шүүхээр авч хэлэлцэхгүй гэсэн заалт оруулсан. Энэ нь иргэдийн төрд тавих хяналтыг сулруулах, төрийн буруу шийдвэрийг эцэргүүцэх, залруулах боломжгүй болно гэсэн үг. Тиймээс энэ хуулийг батлах нь буруу. Түүнчлэн “Засгийн бүрэн эрх ард түмний гарт байна” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа юм” хэмээв. Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох, шатахууны үнийн өсөлттэй холбогдуулан УУХҮ-ийн сайдыг огцруулах хэрэгтэй хэмээсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Монгол бахархлын өдрөөр уран бичлэгийн үзэсгэлэн гарна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан уламжлал болгон зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн, сурагчдын бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 05-нд болно. 2011 оноос уламжлал болгон зохиож буй тус монгол уран бичлэгийн үзэсгэлэнг энэ жил олон улсын уран бүтээлчдийн бүтээлээр Монголын Уран зургийн галерейд, сурагч багачуудын бүтээлээр Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” үзэсгэлэнгийн танхимд гаргах юм. Үзэсгэлэн энэ сарын 05-09-ний өдрүүдэд үнэ төлбөргүй олны хүртээл болно. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны тавдугаар сарын 3-ны өдрийн “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 46 дугаар зарлигийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний Танхимд энэ сарын 07-нд зохион байгуулна. Хэлэлцүүлгээр, монгол бичгийн цахим кодыг хэрэглэх үндэсний стандартын асуудал, Монгол бичгийн дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөрийн төсөл, Монгол хэл, бичиг үсгийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбоотой бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцэх юм.

Categories
мэдээ нийгэм

Яармагийн шинэ гүүрийг нээлээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төсөл хэрэгжиж дууслаа. Тодруулбал, Яармагийн шинэ гүүр өнөөдрөөс ашиглалтад орж, авто замын хөдөлгөөнөө нээж байна.

Тус гүүрийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Хятадын төмөр замын хорьдугаар товчоо” компани гүйцэтгэсэн. Нийт 30 сая ам.долларын төсөв өртөгөөр баригдсан гүүрийг мэргэжилтнүүд байгалийн гамшгаас үүдэлтэй ямар нэг асуудал үүсэхгүй бол 50-60 жилийн баталгаатай хэмээн мэдэгджээ. Шинэ гүүр нь одоо байгаа хуучин гүүрнээсээ гурав дахин их ачаалал авч хөдөлгөөнийг нэвтрүүлэх чадалтай юм. Мөн шинэ гүүрний доор 50 метрийн өргөнтэй нүхэн гарц баригдаж байгаа аж. Түүнчлэн 8.5 метрийн өргөнтэй, 270 метрийн урттай Д рамп гүүрний дээгүүр баригдаж байгаа учраас замууд хоорондоо огтлолцохгүй, тэр хавьд ямар нэг саатах зүйл гарахгүй гэдгийг албаны хүмүүс онцлов. Шинэ гүүр ашиглалтад орсны дараа хуучин гүүрийг засварлаж эхлэх бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын 30-н гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа юм байна. Нээлтийн үеэр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ, “Төмөр зам, “Нийслэлийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хугацаанд нийслэл дэх гүүрүүдийг шинэчлэхээр төлөвлөсөн. Улаанбаатар хотын дундуур урсах Туул гол дээгүүр гарч байгаа дөрвөн гүүрийг шинэчлэх ажил эрчимтэй өрнөж байна. Эдгээр гүүр баригдаад, 1960-аад оноос хойш шинэчлэгдээгүй байсан. Хамгийн түрүүнд Яармагийн гүүр ашиглалтад орлоо. Баянзүрх, Сонсголонгийн гүүрийн ажил эхэлсэн” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь Монгол-Британийн парламентын бүлгийн гишүүд Лондон хотноо хийсэн айлчлалаа өндөрлүүллээ

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Британийн парламентын бүлгийн дарга С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Британийн парламент дахь Британи-Монголын парламентын бүлгийн урилгаар Лондон хотноо 2018 оны аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 02-ны өдрүүдэд ажлын айлчлал хийлээ.

Бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, М.Оюунчимэг, Я.Санжмятав, Н.Учрал нар багтсан байна. Монголын парламентын төлөөлөгчдийг Британийн парламент дахь Бүх намын Британи-Монголын парламентын бүлгийн дарга Жон Гроган хүлээн авч, Уэстминстерийн ордонтой танилцуулсны дараа Британийн парламент Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны үйл ажиллагааны талаарх асуулгын цагаараа Британи-Монголын харилцааг хэрхэн үнэлж байгаа тухай асуудлыг анх удаагаа хэлэлцсэн байна. Парламентын гишүүдийнхээ асуултад тус улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны сайд хариулт өгчээ. Тус хэлэлцүүлгээр Монгол Улсын гадаад хамтын ажиллагаа, тэр дундаа өмнөд, хойд хөрштэйгээ болон БНСУ, БНАСАУ-тай харилцах харилцаа хийгээд гадаадын хөрөнгө оруулалтын бодлого парламентын гишүүдийн сонирхлыг ихээхэн татаж байсныг Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг мэдээлсэн юм. Төлөөлөгчид айлчлалын өдрүүдэд Британийн парламентын Төсвийн байнгын хорооны төлөөлөл болон Британийн Засгийн газраас Монгол Улстай харилцах худалдааны элч Жулиан Найттай уулзалт хийсэн байна. Мөн Лондонгийн хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцжээ. Монголын хөрөнгийн бирж,Лондонгийн хөрөнгийн биржийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хөгжүүлэх өргөн боломжийн талаар санал солилцсон энэхүү уулзалтын үеэр Лондонгийн хөрөнгийн биржийн Хөгжиж буй орнуудын хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц хариуцсан захирал Антонелла Амадей Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсын түвшинд хүргэх, Монголын төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн хувьчлалыг амжилттай зохион байгуулахад туслахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Энэ онд тохиож буй Монгол Улс, Их Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан ажлын айлчлал өнөөдөр өндөрлөж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

Боксын 2019 оны эмэгтэйчүүдийн ДАШТ Улаан-Үд хотноо болно

Москвад болж байгаа Олон улсын боксын холбоо /AIBA/-ны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаас 2019 оны эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг ОХУ-ын Буриадын Улаан-Үд хот хүлээн авсан байна. “Улаан-Үд – 2019” ДАШТ тус хотын “Физкультурно-спортивный комплекс” цогцолборт ирэх жилийн 10 дугаар сард зохион байгуулах юм. ОХУ-ын Боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Умар Кремлев “Бид их баяртай байна. Буриад улс тэмцээнийг хамгийн дээд түвшинд зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна. Эрэгтэйчүүдийн ДАШТ ч ОХУ-д зохион байгуулах болохоор энэ эрхийг авах тун хэцүү байлаа. Гэвч AIBA бидэнд итгэл хүлээлгэсэн” гэж сэтгүүлчдэд мэдэгдлээ. 2019 оны эрэгтэйчүүдийн боксын ДАШТ Сочи хотноо болно.



Categories
мэдээ улс-төр

Ирэх онд тэтгэвэртээ гарч байгаа иргэдэд 27.4 тэрбум төгрөг зарцуулна

Ирэх онд өндөр насны тэтгэвэрт гарч байгаа төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжид 27.4 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар 2019 оны төсөвт төсөвлөжээ. Энэ нь 2018 онтой харьцуулахад 36 хувиар нэмэгдсэн дүн юм байна. Тодруулбал, ирэх онд нийт 5.4 мянган албан хаагч төрийн албанаас тэтгэвэрт гарах тооцоо хийжээ. Эдний 35.8 нь хууль зүй, батлан хамгаалах болон онцгой байдал, 32.2 хувь нь боловсролын, 12.3 хувь нь эрүүл мэндийн, 7.8 хувь нь орон нутгийн засаг захиргааны, 11.9 хувь нь төрийн захиргааны бусад байгууллагаас гавьяаныхаа амралтад гарч байгаа ажээ.