Categories
мэдээ нийгэм

Эрээн хотод ажиллаж буй монголчуудад үнэмлэх олгожээ

БНХАУ-ын хилийн боомт Эрээн хотод ажиллаж амьдарч буй монголчуудад Монгол Улсын иргэдийн хилийн хотод ажиллах үнэмлэхийг анх удаа олгожээ. Энэхүү үнэмлэхийг Эрээн хотын Хөдөлмөр хүч, ажил олголтын үйлчилгээний газраас олгож байгаа юм байна. Үнэмлэх дээр тухайн иргэний овог нэр, үнэмлэхийн дугаар, хүчин бүхий хугацаа зэрэг мэдээлэл багтсан байна. Картын QR кодыг уншуулбал Монгол Улсын иргэдийн Эрээн хотод ажилласан талаархи холбогдох мэдээлэл, өнгөрсөн хугацаанд ажиллаж байсан албан байгууллага, ажилласан цагийг шалгах боломжтой төдийгүй монгол иргэдийг урилгаар ажиллуулж буй аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг харах боломжтой ажээ. Эрээн хотод байнга оршин суугаа Монгол Улсын иргэд 2000 орчимд хүрчээ. Монгол иргэд гол төлөв арилжаа худалдаа, үндэстний хувцас үйлдвэрлэл, ачаа барааны тээвэр, барилга, нийтийн хоол зэрэг таван том бизнесийн салбарт ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Дорнод-Манжуурын чиглэлд нийтийн тээвэр үйлчилж эхэллээ

Дорнод аймгаас БНХАУ-ын Манжуур хотын чиглэлд улс хоорондын зорчигч тээвэрлэлт тодорхой хугацаагаар зогсоод байсан бол өчигдрөөс Дорнод-Манжуур-Дорнод чиглэлийн зорчигч тээврийн автобус үйлчилж эхэллээ.

Тус чиглэлд Монгол Улсын талаас “Тал нутгийн Хэрлэн”, “Монгол аялал” ХХК-иуд Дорнод аймгийн Авто тээврийн төвтэй гэрээ байгуулан, зорчигч тээвэрлэж байна.

Хуваарийн дагуу Даваа-Баасан гарагт тогтмол өглөө 07:30 цагаас Авто тээврийн төвөөс хөдлөх бөгөөд үнийн хувьд нэг талдаа 48 мянга 800 төгрөгөөр үйлчлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Мисс М.Дашбалжид Ч.Хантүмэнг хуулийн байгууллагад өгнө

“Miss Universe” олон улсын уралдаанд энэ жил Монгол Улс оролцохоор болсон. Иймд үндэсний ялагчийг тодруулах “Miss Universe Mongolia” шалгаруулалт саяхан болж, загвар өмсөгч Д.Долгион тодорсон юм. Тэмцээний үеэр гоо бүсгүйчүүдийн зарим нь хэлний мэдлэг шалгах асуултад бүдэрсэн юм. Тэр үеэр “Ub Comedy” клубын гишүүн Хану буюу Ч.Хантүмэн тэмцээний хэсгээс олон нийтийн сүлжээнд цацсан юм.

Мисс М.Дашбалжид “Coffee shop”-оор үйлчлүүлж байтал хоёр залуу түүнд халдаж, Ч.Хантүмэнгийн хэлсэн доромж үгээр бүсгүйг доромжилжээ. Иймд мисс М.Дашбалжид Ч.Хантүмэнг хуулийн байгууллага өгнө гэдгээ мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 8, 9, 26-нд бүх нийтээр амарна

Засгийн газрын хуралдаанаар Бүх нийтийн тэмдэглэлт баярын өдрөөр хоёр өдөр амрах тухай шийдвэр гаргасан. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 8, 9-ний өдрийг амралтын өдөр болгов. Чингисийн мэндэлсэн өдөр буюу арваннэгдүгээр сарын 8-нд бүх нийтээр амрах хуультай. Тиймээс арваннэгдүгээр сарын 9-ний Баасан гаригт үргэлжлүүлэн амрах шийдвэрийг гаргасан юм. Харин Баасан гарагийн ажлыг арваннэгдүгээр сарын 17-ны бямба гаригт шилжүүлж, нөхөн ажиллуулахаар болсон билээ. Ингэснээр ирэх долоо хоногт дөрвөн өдөр амрахаар болж байна.

Үүнээс гадна арваннэгдүгээр сарын 26-ны даваа гарагт Улс тунхагласны өдөр тохиож байгаа ба энэ өдөр мөн бүх нийтээр амрах заалттай юм.

Categories
мэдээ спорт

“Монгол бахархлын өдөр”-өөр чансаа өндөр 128 бөх барилдана

Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан чансаа өндөр улс, аймгийн хүчит бөхийн барилдаан энэ сарын 08-нд Буянт-Ухаа спортын ордонд 14.00 цагт болно.

Бөхийн барилдаанд хүчит 128 бөх зодоглох юм. Тасалбар нь 10 мянган төгрөг бөгөөд www.ticket.mn, 1900-1800, “Буянт-Ухаа спортын ордон”-ы касс, Спортын төв ордны кассаас худалдан авах боломжтой аж.

Өнгөрсөн жилийн барилдаанд Монгол Улсын гарьд Н.Ганбаатар түрүүлж, Монгол Улсын идэр начин Э.Даш үзүүрлэж байв.

Categories
мэдээ нийгэм

АЭХ-ны тэргүүнээр С.Одонтуяа сонгогдлоо

Ардчилсан намын Үндсэн дүрмийн хүрээнд “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо” бүх шатны тэргүүнээ сонголоо. “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүнээр С.Одонтуяа (5382 оноо), Нийслэлийн АЭХ-ны тэргүүнээр Б.Пунсалмаа (1279 оноо) нар тус тус сонгогдов.

Ардчилсан эмэгтэйчүүд “Сэтгэлийн хүч” уриан дор нэгдэн, нэг сарын турш Монгол орны 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээр өртөөлөн ажилласан байна. Тэд өнгөрсөн хугацаанд нийт 20 гаруй мянган км зам туулж, 30 мянган эмэгтэйн дуу хоолойг “Сэтгэлийн хүч” аянд нэгтгэж, санал бодлыг нь сонсчээ.

Ажилгүйдэл, ядуурал, 40-өөс дээш насныхны хөдөлмөр эрхлэлтийн байдал, гэр бүлийн хүчирхийлэл, байгаль орчны асуудал, өсвөр насны охидын жирэмслэлт зэрэг олон асуудлыг уулзалтын үеэр эмэгтэйчүүд хөнджээ. Эмэгтэйчүүдийн хөндсөн асуудал, дэвшүүлсэн санал, санаачлагыг Ардчилсан намын дэргэдэх бодлогын зөвлөлд хүргүүлж, мөрийн хөтөлбөрт тусгуулан, ажил хэрэг болгохын төлөө эв нэгдлийг ханган ажиллахаа С.Одонтуяа, Б.Пунсалмаа нар илэрхийллээ. Түүнчлэн Ардчилсан эмэгтэйчүүд намаар хязгаарлагдахгүйгээр Монгол Улсын нийт охид, бүсгүйчүүдийн төлөө ажиллахаа илэрхийлсэн юм. Энэ удаагийн сонгууль улстөрийн намуудын хувьд шинэ соёл, жишиг тогтоосон түүхэн үйл явдал болсныг нэр дэвшигчид онцоллоо.

Аймаг, дүүргүүдийн АЭХ-ны тэргүүнүүд

Архангай-Ч.Отгонжаргал

Баян-Өлгий-Е.Харлыгаш

Говь-Алтай- Л.Отгончимэг

Дархан-Уул-Л.Ариунтуяа

Орхон-Г.Цэнгэлмаа

Өмнөговь-Ж.Тунгалаг

Өвөрхангай-Д.Алтанцэцэг

Сэлэнгэ-Д.Хандсүрэн

Ховд-Б.Ариунтөмөр

Хөвсгөл-Б.Баярмаа

Багахангай-Б.Золзаяа

Баянгол-Н.Нинжбадгар

Багануур-Б.Сайнзаяа

Налайх-Д.Аззаяа

Сүхбаатар-Г.Түвшинжаргал

Сонгинохайрхан-О.Наранбат

Хан-Уул-Ш.Эрдэнэтуяа

Чингэлтэй-Н.Ундрах

Categories
мэдээ нийгэм

Ургац хураалт дуусчээ

Ургац хураалтын ажил дуусч, урьдчилсан дүнгээр 409,6 мянган тонн үр тариа, 160,9 мянган тонн төмс, 93,6 мянган тонн хүнсний ногоо, 93,6 мянган тонн хүнсний ногоо, 117,8 мянган тонн тэжээл, 19,3 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байгааг Ургацын төв штабаас мэдээлж байгаа юм.

Үүнийг өмнөх онтой харьцуулахад үр тариа 172,6 мянган тонноор, төмс 44,5 мянган тонноор, хүнсний ногоо 14,5 мянган тонноор, тэжээл 57,3 мянган тонноор, тосны ургамал 7,2 мянган тонноор тус тус өссөн үзүүлэлттэй байна. Ийнхүү Монгол Улс улаанбуудайн болон төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь хангах боломж бүрдлээ. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас долоон аймгийн 60 сумын 113 багийг газар тариалангийн бүс нутгаар тогтоож, хашаажуулах ажлыг эхлүүлэн, газар тариалангийн салбарт үр, сорт, техникийн шинэчлэл хийж, усалгаатай талбайг нэмэгдүүлэх бодлого баримталсантай холбоотой гэж үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Цахим орчинг зөв болгоё

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газартай хамтран ухуулга, нөлөөллийн “Цахим орчинг зөв болгоё” аяныг эхлүүлжээ. Аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон талын ажлыг зохион байгуулахаас гадна цахим орчинд эерэг мэдээний давалгааг өрнүүлж, зөв хэрэглээний ойлголтуудыг өгөх, цахим орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн мэдлэг олгох, иргэдийн оролцоотой аливаа гэмт хэрэг, үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлууд хийгдэх юм. Аян арваннэгдүгээр сарын 21-ийг дуустал үргэлжлэх аж.

Дашрамд сонирхуулахад, сүүлийн таван жилийн хугацаанд гэхэд Монгол Улсад интернет хэрэглэгчдийн тоо 4,5 дахин нэмэгдэж, 2012 онд 654 мянга байсан бол 2017 онд 2,9 сая хүн интернет хэрэглэж байна гэсэн судалгаа гарчээ. Монгол Улс өнөөдөр цахим хэрэглээгээрээ Азидаа нэгт, дэлхийд аравдугаар байрт жагсах болсон нь цахим хэрэглээ төсөөлснөөс илүү хүрээ, хэрэглээг хамарч байгааг харуулж байна. Гэвч цахим орчинд бусдын нэр төрийг санаатайгаар үндэслэлгүй гутаан доромжлох, буруу ташаа мэдээллээр олон нийтийг турхирах, төөрөгдүүлэх, албан эх сурвалжгүй, баримт нотолгоогүй мэдээлэл их явах болсон нь иргэдийг гэмт хэргийн хохирогч болгох, хүүхэд залуусыг буруу, хорт зуршил руу уруу татах үйлдлүүд ихээр гарах болсон. Тиймээс Цагдаагийн ерөнхий газраас санаачлан хүүхэд, залуучуудыг цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, бууруулах зорилгоор “Unfriend” хөдөлгөөнийг зохион байгуулж байсан.

Categories
мэдээ нийгэм

Miss world-2018 тэмцээний оролцогч Э.Энхриймаа номын нээлтээ хийв

Азхур номын их дэлгүүрт Монгол эхчүүдийн саруул ухаан шингэсэн номын хуримаа Miss world-2018 тэмцээний оролцогч Э.Энхриймаа өчигдөр хийжээ.

“Сайн ээж – сайхан дэлхий” уриатайгаар дэлхийн гоо сайхны дэвжээнд хүчээ сорихоор зэхэж буй Э.Энхриймаа монгол эхчүүдийн алтан сургааль, нандин захиасуудыг цуглуулан цуврал ном бүтээхээр санаачилсны 100 ээжийн сургаалиас бүрдсэн “Хатан ухаант ээжүүдийн сургааль” номын нээлтээ хийж, олон нийтэд үнэгүй тарааж өгсөн байна

Энэхүү арга хэмжээнд Монголын эмэгтэйчүүдийн “Хатан-Эрдэнэ” холбоо, Одонтой ээжүүдийн холбооны төлөөлөл, Их засаг Их сургуулийн харьяа Дүрслэх урлаг, дизайн технологийн дээд сургуулийн багш, оюутнууд, мисс Э.Энхриймаагийн ар гэрийнхэн, найз нөхөд, яруу найрагч, зохиолчид, урлаг, соёлын салбарынхан зэрэг түүнийг дэмжигчид оролцсон юм.

Эхчүүд, эмэгтэйчүүдийн өгөөмөр хайр, нинжин сэтгэл, үр хүүхдээ хүмүүжүүлэх хатан ухаан шингэсэн, үеийн үед дамжин өвлөгдөх үнэт сургаалиар дүүрэн шинэхэн номын нээлтийг морин хуурын уянга эгшиг, уртын дууны шуранхайгаар мялаасан зочид, дэмжигчдэдээ чин сэтгэлийн талархлаа илэрхийлж мисс Э.Энхриймаа “Дэлхийн гоо үзэсгэлэнгийн талбарт хүчээ сорихдоо би “Ээж бүр үр хүүхдээ зөв, сайхан хүмүүжүүлж, эерэг хандлага төлөвшүүлснээр эх дэлхийн маань олон асуудал, бэрхшээл цаад утгаараа шийдэгдэнэ” гэсэн санааг илэрхийлж “Сайн ээж – сайхан дэлхий” уриалгыг дэвшүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Тэргэнцэртэй жолооч нэгдүгээр эгнээгээр зорчино

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмээр арваннэгдүгээр сарын 01-нээс эхлэн тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийн унаж байгаа тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээгээр зорчихыг зөвшөөрсөн байна. Мөн эдгээр тээврийн хэрэгсэлд “Хөдөлгөөн хориотой”, “Механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой”, ”Удаан зогсох хориотой” тэмдэг үйлчлэхгүй юм байна. Автомашин жолоодож буй тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэд энэхүү зөвшөөрлийг авахын тулд

  • Иргэний үнэмлэх
    Жолооны үнэмлэх
    Хөгжлийн бэрхшээлтэйг тодорхойлсон комиссын шийдвэр бичиг
    15000 төгрөгтэй “Цаг үргэлж” жолооны курсын оффист бүртгүүлэх юм байна. Ингэснээр тухайн иргэн машинтайгаа нэгдүгээр эгнээгээр явах боломжтой болох бөгөөд камераар шүүж тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэний машин мөн эсэхийг шүүж байх ажээ.