Categories
мэдээ улс-төр

УИХ дахь намын бүлгүүд хуралдана

УИХ дахь МАН болон АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриа нэгтгэнэ.

Энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороодын хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолийн төсөл, Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Мөн Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, болон Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон байна.

Дашрамд дурьдахад Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр энэ сарын 08-нд тохиож буй юм. Үүнтэй холбогдуулан Засгийн газар энэ сарын 08, 09-нд бүх нийтээр амрах шийдвэр гаргасан. Тиймээс энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулган хуралдахгүй.

Categories
мэдээ цаг-үе

Хос ятгын аялгуугаар түмнээ уяраасан С.Вандангийнх

– ЭХ ОРОНДОО БИДНИЙ ОЧООГҮЙ СУМ, ТОГЛООГҮЙ ТОСГОН ГЭЖ БАЙХГҮЙ –

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Зуун дамжин түмэн олныхоо сонорыг мялааж, тэдэндээ хүндлэгдэж, хайрлагдана гэдэг уран бүтээлч хүний хувьд ховорхон хувь тохиол биз ээ. Энэ л хувь заяаг дааж яваа эрхэм уран бүтээлчдийг бид энэ удаад Танайд өнжье буландаа урилаа. Тэд бол хос ятгын эгшиг, дуу хуураар түмнээ уяраасаар яваа Монгол Улсын гавьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нар билээ.


Эхлээд бид тэдний ажилладаг Төв аймгийн “Монгол туургатан” театрт уулзахаар цаг тохирсон юм. Театр луу ороход нэг давхрын баруун талаас ятгын аялгуу эгшиглэсэн тул бид эргэлт буцалтгүй тийш зүглэв.

Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Монгол туургатан”театр шинэ байртай болоод тун удаагүй байгаа аж. Гавьяатууд будаг нь ханхалсан шинэхэн театртаа төвхнөж л байна даа гэсэн юм. Тэдний өрөөнд хос ятга, тайзны хувцас, гутал, хэрэгслүүд гээд урлагийн хүнд хэрэгтэй бүгд байх аж. Мөн дээрээс нь хуучны маш олон захидал, тэмдэг, жуух бичгийг ширээн дээрээ эгнүүлэн өржээ. Нүүдэл суудал хийх үедээ тэдгээр тун нандин зүйлсээ олж ил гаргасан нь энэ юм байна. Тэднийг хүмүүс анх нэг гэр бүлийн хүмүүс гэж мэддэггүй байжээ. Тиймдээ ч ид мандаж яваа залуухан дуучдад өдөж сөдсөн хайрын захидал цөөнгүй ирдэг байсан гэнэ. Эхэндээ ч хайрын захиа ирэхэд эмзэглэж бие биенээсээ нууж байж. Харин сүүлдээ нийлж байгаад л уншчихдаг болжээ. Харин тэдний сэтгэлд тодхон үлдсэн нэгэн захианд “Нөхөр бид хоёр тоглолтыг чинь үзсэн юм. Тухайн үед бид хоёр ширүүхэн маргалдчихсан байлаа. Эхлээд бид хоёр үзэгчдийн суудлын хоёр талд сууж байв. Тоглолтын дундуур бие биерүүгээ нэг нэг суудлаар ахисаар л байсан. Харин тоглолт дуусахад яг зэрэгцээд суучихсан, алга ташаад сууж байсан шүү. Та хоёрын тэр сайхан дуунууд, ятгын аялгуу, бие биерүүгээ харж байгаа харц чинь бид хоёрыг бодлоо өөрчлөхөд хүргэсэн. Одоо бид хоёр хамтдаа, аз жаргалтай байгаа” гэж бичсэн байжээ. “Ер нь ятгын аялгуу хүний сэтгэлийг их зөөллөдөг юм шүү дээ. Энэ тухай өгүүлсэн домог, хууч яриа ч байдаг.

Бид хоёрыг ч энэ сайхан хөгжмийн ая эгшиг учруулж, 40 гаруй жил ханилжээ. Амьдрал сайхан шүү” хэмээн Д.Дуламсүрэн мишээл тодруулан суулаа. Ийнхүү бид тэдний урлагийн замд хэдийнээс орсон мөн амьдрал, урлагийн замд хэрхэн дөрөө харшуулах болсон талаар яриагаа өрнүүлсэн юм. С.Вандан “Би Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул. Сумынхаа Ар асгат гэх газар төрсөн. Аав, ээж минь малчин удмын л хүмүүс. Өвөө минь Угтаалцайдам сумын нэгдлийн анхны дарга байлаа. Сумынхан минь андахгүй мэднэ. Гэхдээ миний бага нас Лүн суманд өнгөрсөн. Учир нь манайх намайг их багад Лүн сум руу нүүсэн юм. Харин миний урлагт холбогдсон түүх минь Ардын армийн 123 дугаар ангийн клубээс эхтэй. Урлагт орох замыг минь эхлүүлсэн уг клубтээ очиж дуу хуураа өргөх тун дуртай байдаг юм. Цэрэгт татагдсан жилээ буюу 1973 оны намар ангийнхаа урлагийн үзлэгээр “Алдрайхан чи минь” хэмээх дууг ардын хөгжмийн цөөхүүл дээр дуулж байлаа. Манай цэргийн анги урлаг, спортын тэргүүний анги байсан. Бид хот, хөдөөгийн анги салбаруудад очиж тоглолт хийнэ. Энэ үеэс л би урлагт шимтэн орсон. Намайг 1976 онд цэргээс халагдахад Төв аймгийн Соёлын ордонд дуучнаар ажиллах томилолт өгсөн. Тэр үеэс эргэлт буцалтгүй урлагийн замд орсон доо. Миний төрсөн эцэг Шагдарсүрэн гэж хүн байсан. Мэдэх хүмүүс нь шахмал хоолой Шагдарсүрэн л гэцгээдэг. Маш бүдүүн хоолойтой учир тэгж нэрийдсэн хэрэг. Хөөмийлдөг, сайхан дуулдаг хүн байж. Дуулсан дуунууд нь радиогийн алтан фондод хадгалаастай байдаг юм. Дуулаад зогсохгүй Ажилчдын клуб зэрэгт эрхлэгчээр ажиллаж байсан юм билээ. Ж.Бадраа, С.Цоодол тэргүүтэй урлагийн луухгаруудтай нөхөрлөдөг хүн байсан гэдэг. Миний урлагийн хүн болсон нь аавын минь дундаршгүй энэ авьяас билигээс эхтэй гэж боддог доо” гэв.

Д.Дуламсүрэн гавьяатын хувьд мөн багын л дуулж, бүжиглэх авьяастай сэргэлэн цовоо охин байж. Түүгээр ч зогсохгүй мандалин, шанз хөгжмийг сонсголоороо сурчээ. Энэ нь ч түүнийг аймгийнхаа Соёлын ордны өндөр босгыг алхах боломжийг нээж өгчээ. “Би багаасаа л дуучин болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Миний хувьд Төв аймгийн Бүрэн сумын хүн. Би эхээсээ 11-үүлээ. Миний ээжээс 10 хүү, ганц охин төрсөн юм. Би Бүрэн сумынхаа дөрвөн жилийн сургуулийг төгсөөд, одоогийн Баян-Өнжүүл суманд долдугаар анги хүртлээ сурсан. Тухайн үед манай ангийнхан бүгдээрээ илгээлт авч мал дээр гарсан юм. Яг тэр үед миний ах МУИС-ийг төгчихөөд Лүн суманд багшаар очсон. Би ч хөдөө гаралгүй ахдаа туслахаар Лүн сум руу явлаа. Ахынхаа хоол ундыг бэлдэж өгөхийн сацуу Худалдаа бэлтгэлийн ангийн цайны газарт кассчин хийдэг байсан юм. Улмаар 1974 оны тавдугаар сард Лүн сумаас Бүх ард түмний урлагийн үзлэгт шалгарч, аймгийнхаа Соёлын ордонд хөгжимчнөөр орсон түүхтэй” хэмээн тэрээр өгүүлсэн.

С.Вандан 1976 онд Төв аймгийн Соёлын ордонд томилолт өвөртлөн ирсэн тэр үеэсээ хойш том алаг нүд, урт хархан гэзэгтэй Д.Дуламсүрэнд татагдаж эхэлжээ. Энэ нь ч Д.Дуламсүрэнд “Чи ганцхан хөгжимчин хийгээд зогсохгүй дуулж ч чадна” гэж итгэл өгөх нэг шалтгаан нь болсон хэрэг. Улмаар Д.Дуламсүрэн С.Ванданд ятга зааж өгч, мөн түүний дуулах арга туршлагаас хуваалцаж эхэлсэн байна. Ийнхүү тэд 1977 онд гэр бүл болж улмаар хамтран ятгатай дуулах болсон аж.

Д.Дуламсүрэн “Хамгийн анх С.Вандан маань ганцаараа ятгатай дуулдаг байсан юм. “Отрын адуучин” дууг ятгатай дуулсан нь ард түмэнд их сайхан хүрсэн. Д.Дуламсүрэн гэх хүнийг олонд таниулсан уран бүтээл нь “Вансэмбэрүү цэцэг” дуу минь гэж боддог. Харин бид хоёр Д.Содномдоржийн үг, Ц.Чинзоригийн аялгуу “Учран золгохын ерөөл” хэмээх дууг дуулж хамтдаа тайзнаа гарч байлаа.Үүний дараа бид хоёрын нэрийн хуудас болж ард түмэнд таниулсан сайхан уран бүтээл бол “Ханьсах заяа” дуу минь юм.“Гайхмаараа” дууны аялгууг зохиосон Урлагийн гавьяат зүтгэлтэн З.Батсүх ая данг нь тааруулж, Ц.Даваадорж шүлгийг нь тэрлэсэн” гэлээ. “Би МУГЖ Д.Банзрагчийн анхны шавь. Багш маань надад “Чи намайг дуурайж дуулаад хэрэггүй. Амьд хүнийг дуурайж дуулаад амжилтад хүрдэггүй. Чи өөр хэв маягаар дуул. П.Адарсүрэн, Г.Түмэндэмбэрэл нарын завсраас нэг өнгө гарга. Би чамд зохих хэмжээний дасгал сургуулилтыг нь хийлгэе” гэж хэлж байсан. Би өглөө болгон Ардын дуу бүжгийн чуулгад очиж дасгал хийнэ. Одоо бодоход хүсэл сонирхлынхоо төлөө их л тэмүүлдэг байж дээ. Багш маань ч намайг ятга хөгжим сурах хэрэгтэй гэж зөвлөдөг байв. “Одоо үед эрэгтэй хүн ятгатай дуулж байгааг би л лав хараагүй” гэж хэлж байсан. Хамгийн анх Хөвсгөл аймгийн Соёлын ордныхонтой хамтран хийсэн тоглолтод ятгатай дуулах боломж олдож билээ. Нутгийнхан минь ч их сайхан хүлээж авсан. Бэлдсэн ганц дуугаа гурван удаа дуулсан даа. Дараа нь “Отрын адуучин” дуугаа Монголын радиод бичүүлсэн юм. Багш минь л намайг урамшуулж, радиод бичүүлэхэд хүртэл тус дэм болсон хэрэг. Тухайн үед радиод дуу бичүүлэх боломж олдоно гэдэг тэнгэрээс од шүүрсэнтэй л дүйцэхүйц байв. Ингээд радиод долоо хоногийн турш дөрвөн дуу бичүүлж байлаа” хэмээсэн юм.

Тэд “Ханьсах заяа” дуугаа дуулсныхаа дараа тоглолт хийхээр шийджээ. Тухайн үеийн Соёлын ордны уран бүтээлчид яамны гаргасан маршрутын дагуу нүсэр бүрэлдэхүүнтэйгээр аялан тоглолт хийдэг, энэ ч бүр жишиг болон тогтчихсон байж. Тиймдээ ч хоёр хүний тоглолт хийнэ гэх санаа нь төдийлөн дэмжигдэхгүй, үзэгчид ч ойшоохгүй байсан аж. Гэсэн ч хоёулаа хамтдаа тоглолтоо хийнэ гэх хүсэл зориг нь тэднийг хоргоосон хэвээр. Ийнхүү тэд 1979 онд “Ардын ая дуу” тоглолтоо хийж чаджээ. Энэ талаар Д.Дуламсүрэн “Анх хүмүүс “Хоёр хүний тоглолт гэж юу байдаг юм” гээд үздэггүй байлаа. Бид хоёр 19:00, 21:00 цагт тоглоно гээд л зарлал гаргачихна. Эхэндээ 19:00 цагийн тоглолтод тун цөөхөн хүн ирдэг байсан. Харин 21:00 цагийнхад нь дүүрэн үзэгчидтэй болчихдог сон. Сүүлдээ аймгуудын Соёлын ордон, театруудаар тоглолт хийе гэхэд “Та хоёрын тоглолтыг хийлгэчихвэл үзэх хүн нь ихдээд хаалга үүд эвдчих байх” гээд хүлээж авдаггүй тохиолдол ч байсан. Нэгэн бодлын ард түмэндээ үнэлэгдэж, хүрээлэгдэж явж дээ. Ингэж л Төв аймгийн минь Соёлын ордноос бид хоёрын ажил амьдралын гараа сайхнаар эхэлж байлаа. Хүүхдүүд маань ч Соёлын ордонд өсч, өдий зэрэгтэй яваа. Энэ бүхнийг би урлагийн буян гэж бодож Янжинлхам бурхандаа мөргөж, залбирч явдаг юм даа” гэв.

Тэд “Ардын ая дуу” тоглолтоосоо хойш 40-өөд бие даасан тоглолт хийжээ. Мөн энэ хугацаанд нэг ч аймаг, сум үлдээлгүй очиж ая дуугаа хүргэжээ. С.Вандан “Бид хоёроос залуу дуучид, үзэгчид “Та хоёрт очиж үзээгүй, тоглоогүй сум бий юү” гэж асуудаг. Бид хоёр өргөн уудам эх орныхоо сум болгонд очиж тоглолтоо хийсэн дээ. Харин сумдад давхардсан тоогоор янз бүр очжээ. Саяхан Батсүмбэр суманд 40 дэх удаагаа очлоо. Хамгийн бага очсон нь Дорнод аймгийн Халхгол, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум юм байна. Халхгол суманд гурав, Цэнгэл суманд дөрвөн удаа л очсон байдаг юм. Бусад сумдад бол арваас дээш удаа очжээ. Энэ бол урлагт өдийг хүртэл зүтгэсэн бид хоёрын нэг амжилт юм. Дээрээс нь бид хоёр аймаг, сумдад тоглолт хийхдээ заавал хүүхдэд зориулж тоглолт хийдэг байсан. Ингэснээр бид хоёр 21 дүгээр зууны үзэгч, сонсогчоо бэлдчихсэн байгаа юм. Энэ нь бид хоёрын нэг давуу тал болсон” гэж байлаа. Харин түүний гэргий “Бид хоёрт бүх аймаг, сумдын хүндэт тэмдэгүүд хосоороо бий. Баярын бичиг ч мөн ялгаагүй олон бий. Санал хүсэлтийн дэвтэр ч арав гаруй байгаа. Тухайн үед аялан тоглолтод явахад байгууллагаас тамга, тэмдэг дараад санал хүсэлтийн дэвтэр өгөөд явуулдаг байлаа. Үзэгчдийн янз бүрийн л сэтгэгдлүүд тэр дэвтэрт хадгалагдан үлджээ” гэсэн юм. Бид ийн хуучилсаар шинэхэн театрын тайзнаа очлоо. Ирсэн зочиддоо зориулж гавьяатууд “Ханьсах заяа” дуугаараа ая барьсан юм. Олон жилийн өмнө ирсэн дээрх захиан дээр өгүүлсэн шиг нээрээ л тэд бие биенээ харцаараа хайрлаж байгаа нь мэдрэгдсэн.

С.Вандан, Д.Дуламсүрэн нар 1996 онд нэг өдөр, нэг зарлигаар Монгол Улсын гавьяат жүжигчин гэх эрхэм хүндтэй цол хүртэж байжээ. Ханьтайгаа хамтдаа нэг цаг мөчид төрдөө үнсүүлэх хувьтай байна гэдэг юутай сайхан. Магад олон хүнд ийм аз завшаан тохиох нь юу л бол. Хоёр гавьяат ч энэ үйл явдалд маш их баярлаж, бахархаж явдаг гэдгээ хэлж байлаа. Д.Дуламсүрэн “Бид хоёрын тэмдэг, үнэмлэх тус тусдаа байдаг. Гэхдээ үнэмлэхний дугаар бол яг адилхан байдаг юм. Тэгэхээр нэг хүн мэт бодож л бид хоёрт энэ шагналыг өгчээ. 22 жилийн өмнө гавьяатын шагналаа маш өндөр шалгуураар авч байлаа. Намын төв хорооноос хүмүүс ирж долоо хоногийн турш бид хоёрын хийсэн бүтээсэн зүйлийг шалгасан юмдаг. Бид хоёр хамгийн анхны тоглолтоосоо эхлээд л тэмдэглэл хөтлөх болсон. Хаана хэзээ, хэдэн хүн тоглолт хийсэн, түүнээсээ хэдэн төгрөгийн ашиг олсон гээд л бүх зүйл тэр дэвтэр байдаг. Шалгалтаар ирсэн хүмүүс тэмдэглэл дээрх баримтуудыг тооцож нэгдсэн дүн гаргасан байдаг юм. Мөнгөний ханш чанга байх үед тоглолтын билет 14 төгрөг л байлаа. Яг тийм үед бид хоёр улсад 70 сая төгрөгийн орлого оруулжээ. Мөн орон нутгуудаар явсан нийт километрээ нэмээд үзэхээр дэлхийг зургаан удаа тойрсонтой тэнцэхээр байгаа юм. Энэ хөдөлмөрийг минь үнэлж МУГЖ цолоор мялаасан юм. Олон жилийг хамтдаа туулан амьдрал дээр, урлагт нэгэн бие болсны минь гавьяа гэж санадаг даа. Тэр сайхан цолоор энгэрээ мялаачихаад Төрийн ордноосоо гарч ирэхэд бидэнд баяр хүргэхээр маш олон хүн ирчихсэн байлаа. Аймаг руугаа орж ирэхэд нутгийн зон олон минь баяр хөөр болчихсон аймгийн төвийн наана байх Одонт хөтлөөс эхлээд Соёлын ордон хүртэл битүү цуварчихсан байж билээ. Тухайн үед хүмүүс цаасан цэцэг их барьдаг байж. Бүгд л шахуу цаасан цэцэг барьчихсан зогсож байлаа. Соёлын ордныхоо өмнө ирэхэд хоёр ээж минь баярын нулимстай, хадаг сүү барьсаар угтсан даа. Бид хоёр ч Одонт хөтлөөс эхлээд л уйлчихсан юмдаг. Мөн 2007 онд бид хоёр “Зууны манлай хос дуучид” болсон. Урлагийнхаа буянд тийм их хайр хүндэтгэлийг хүлээж дээ” хэмээн нүдэндээ нулимс цийлэгнүүлэн дурссан юм. Тэд нэрд гарч олны танил болсон ч урлагт орох гүүр нь болсон аймгийнхаа Соёлын төвөөсөө огтхон ч нүүрээ буруулаагүй. Харин ч хэцүү хүнд цаг үед нь хамтдаа байж, дэмнэж тэтгэсээр өнөөдөртэй золгосон юм. “Бид хоёрыг аймаг, сумдаас их урьдаг байлаа. Жишээ нь, Ховд аймгийн Алтай сумаас Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд “Төв аймгийн Соёлын ордны залуу дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн нарын тоглолтыг манайх сумандаа тоглуулах хүсэлтэй байна” гээд л бичиг ирдэг. Бид ч үнэ хөлс гэхгүй дуу хуураа өргөнө. Харин олсон орлого маань манай Соёлын ордонд л хөрөнгө оруулалт болдог байсан хэрэг. Заримдаа олсон орлогыг маань бид хоёрт бэлнээр өгчихнө. Түүнээс нь нэг ч төгрөг дутаахгүйгээр л Соёлын ордондоо тушаана. Манай Соёлын ордны дарга Түвэд гэж хүн байлаа. “За та хоёр минь яваарай. Цалин байхгүй шүү. Цалин тавиарай” л гэдэгсэн. Бид хоёр өөрсдөө 250 төгрөгийн цалинтай байжээ” хэмээн С.Вандан хуучиллаа. Энэ хугацаанд тэд гурван ч удаа ятгаа сольжээ. Тэдний 2015 онд хийсэн “Мартагдахгүй юмсан” тоглолтын үеэр МУГЖ С.Жавхлан хамгийн анхных нь ятгыг олж, сэргээн засварлуулж бэлэглэсэнд их баярласан тухайгаа ярьж байлаа. Харин тэрхүү хос ятгаа Соёлын ордны музейд хадгалжээ.

Ингээд бид тэдний гэрт очихоор театраас хөдөллөө. Хоёр гавьяатын машинуудын дугаар ч хос байсан шүү. Тэднийх аймгийнхаа төв хэсэгт байрлах орон сууцанд хоёр өрөө байранд амьдардаг юм байна. Анхлан Соёлын ордны ажилчдын байранд өрх тусгаарлаж, гал голомтоо бадрааж байжээ. Дараа нь улсаас нэг өрөө байраар шагнаж байсан аж. Харин одоогийн байгаа байрандаа С.Вандангийнх 2014 онд орж ирсэн байна. Энэ хугацаанд гурав, дөрвөн удаа бууриа сэлгэжээ хэмээн гэрийн эзэн өгүүлсэн. Эднийх хоёр хүү, таван ачтай аж. Том хүү В.Базаррагчаа нь тун удахгүй уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзана гэсэн. Харин бага хүү В.Баттулга нь “Эр хүн гэдэг чинь эмзэгхэн ч юм уу даа”, “Говийн хүүхнүүд”, “Дурлаа юу даа” зэрэг дуугаараа ард түмэнд танигдаад байгаа билээ.

Д.Дуламсүрэн “Том хүү маань миний “Вансэмбэрүү цэцэг” дууг шинэчлэн дуулж байгаа. Хүүдээ өвлүүлж байгаа хэрэг. Би энэ дууг 1980аад оны үед дуулж байлаа. Аяыг миний хамгийн бага дүү Д.Даваасүрэн зохиосон. Үг нь Б.Явуухулан гуайн шүлэг юм. Хүү минь энэ сайхан дууг дуулж тун удахгүй түмэн олонд минь хүргэх болно. Бага хүүг минь ард түмэн их сайхан хүлээж авсан шүү. Эхийн хэвлийд байх үеэсээ л дуу хууран дунд өсчихсөн болохоор хүүхдүүд маань яалт ч үгүй урлагт ойр байх юм. Гадаад дотоодоор явлаа, өөр чиглэлээр ажиллаж ч үзлээ. Эцсийн дүндээ өөрийнхөө дуртай, сонирхолтой зүйлийг л хийхээр хүүхдүүд минь сэтгэл шулуудсан бололтой” гэсэн юм. Хоёр гавьяаттай хамгийн том ач Б.Анужин нь хамт байдаг аж. Тэрээр энэ жил арванхоёрдугаар ангид сурдаг юм байна. “Манайд хүний хөл тасрана гэж үгүй. Би гэрт байвал өдөрт гурав, дөрвөн удаа цай чанадаг юм” гэсээр гэрийн эзэгтэй цай, хоол барилаа. Эднийх бурхан тахил төдийгүй, ээжийнхээ авдрыг ихэд нандигнан хадгалдаг юм байна. Урлагийн гэр бүл болоод ч тэр үү, сонгодог загварын гэмээр баримал, бэлэг дурсгалын зүйлс гэрт нь олонтаа харагдсан. Хоёр гавьяатын хувьд саяхан “Насны урсгал” хэмээх шинэ уран бүтээл гаргасан талаараа ярилаа. “Залуу байхад ч хайр сэтгэл их дуулдаг байлаа. Одоо ч хорвоогийн жамыг ухаарч ойлгож, энэ талаар дуулдаг болж дээ” хэмээн тэд инээд хөөр болцгоосон юм. Гавьяатууд дахиад ч шинэ уран бүтээл хийж байгаа гэсэн. Мөн тэд 2019 онд үзэгч, ард түмэнтэйгээ шинэхэн тоглолтоороо уулзахаар төлөвлөснөө ч хэлсэн шүү. Хамтдаа нэг чигт тэмүүлсэн тэдний энэ хүсэл, зоригийг нэр алдар, хөрөнгө мөнгө, атаа жөтөө гээд ямар ч саад, тотгор зогсоож чадалгүй 40 жилийг туулсан нь гайхалтай. Цаг наргүй хөдөлмөрлөсөөр л ирсэн нь тэдний хэцүү бүхнийг ажралгүй туулсан нууц байх. Тэд ч “Хөдөлмөрлөсний үр шим хэзээ нэгэн өдөр заавал гардаг” хэмээн ам бардам хэлж байсан юм. 60 нас хэлбийсэн ч урлагтаа үнэнч зүтгэсээр шинээр бүтээн туурвих дундаршгүй их хүсэл тэмүүлэл нь урлаг гэдэг ямар гайхалтай, түүнд дурлаж зүрх сэтгэлээ өгч авьяас онгодоо хөглөж чадвал ёстой л хэдэн зуун, жаран дамжин мөнхөд дурсагдахын үлгэр дуурайллыг энэ хос хоёр уран бүтээлч дархалсаар явна. Урлагийн Янжинлхам бурхан та бүхнийг өнө мөнхөд ивээг.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Арваннэгдүгээр сарын 5-нд болох үйл явдал

09.00 цагт “Holiday Inn” зочид буудалд “Эрүүл мэндийн тусламжийн чанар, өвчтөний аюулгүй байдал, ёс зүй” үндэсний чуулган болно. Утас: 99179899, 86885060

09.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд “Эрх зүйн анхан шатны мэдлэг, боловсрол олгож буй өнөөгийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлага” сэдэвт судалгааны ажлын тайлангийн хэлэлцүүлэг болно.

09.00 цагт “Корпорэйт конвейншн центр”-т “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” хэлэлцүүлэг болно.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж УИХ-д сануулга хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Монголын Уран зургийн галерейд Монгол бахархлын өдөрт зориулсан “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт болно.

11:00 цагт Иргэн Д.Ганбаяр ханш уналтын талаар эсэргүүцлээ илэрхийлнэ. Хаана: Монгол банкны замын баруун талд

12.00 цагт “Буянт-Ухаа” спорт цогцолборт Нийслэлийн иргэдийн спортын долдугаар наадмын нээлт болно.

14.00 цагт Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд Монгол бахархлын өдөрт зориулсан сурагчдын бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.

QS” байгууллагын удирдлагуудын айлчлалын хүрээнд

08.30 цагт МУИС-ийн Номын санд “QS” байгууллагын төлөөлөгчид МУИС, АШУҮИС-ийн удирдлагуудтай гурван талт уулзалт хийнэ. Утас: 99002019, 80016984

09.30 цагт Төрийн ордонд QS байгууллагын төлөөлөгчид УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн А.Ундраа нартай уулзана. Утас: 99002019, 80016984

10.00 цагт “QS” байгууллагын төлөөлөгчид МУИС-ийн Номын сан, лабораторитой танилцана.

11.00 цагт QS байгууллагын төлөөлөгчид АШУҮИС-тай танилцана. Утас: 99002019, 80016984

13.30 цагт МУИС-ийн Номын санд “Монголын их, дээд cургуулиудын олон улсжилт: Дэлхийн түвшинд очих зам” сэдэвт сургалт-хэлэлцүүлэг болно. Утас: 99002019, 80016984

13:30 цагт МУИС-ийн Номын сангийн 502 тоотод “МОНГОЛЫН ИХ, ДЭЭД CУРГУУЛИУДЫН ОЛОН УЛСЖИЛТ: ДЭЛХИЙН ТҮВШИНД ОЧИХ ЗАМ” сэдэвт сургалт-хэлэлцүүлэг болно.

Categories
мэдээ цаг-үе

Таван толгойн нүүрсний экспорт Хятадын компаниудад л ашигтай байна

-НҮҮРС ТЭЭВРИЙН ТАРИФ ХОЁРХОН ЖИЛИЙН ДОТОР 170 ЮАНИАР ӨСЧЭЭ-

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Засгийн газар ирэх жил 43 сая тонн нүүрс экспортолно гэсэн аварга тоо төсвийн төсөлд тавьчихсан суугаа энэ үед хэлэхгүй өнгөрөх учиргүй нэг асуудал байна. Нүүрснээс ирэх ёстой боломжуудыг тээврээс болж алдаад яваа талаар ярих дуугарах цаг иржээ. Сангийн сайд саявтар Таван толгойн нүүрсний экспортын хэмжээ уурхайгаас ачиж байгаатайгаар таарахаа болилоо, тээврийн компаниудтайгаа нийлж “но” үүсгэсэн байхыг үгүйсгэхгүй, уурхайн амнаас ачсан нүүрс, экспортолсон нүүрсний хэмжээг нарийн тулгадаг болно, зөрүү гаргуулахгүйгээр нарийн хяналттай ажиллана гэсэн агуулгатай мэдэгдэл хийсэн нь ч цаанаа нарийн шалтгаантай байх. Сангийн яам 2019 оны төсөвт нүүрсний үнийг 75 доллар 95 центээр төсөөлөөд буй. Олон улсын санхүү судалгааны байгууллагуудын хамгийн бага таамаг нь 75 ам.доллар. Тодруулж хэлбэл Дэлхийн банк ийм тоо хэлж байгаа. Хуульд зааснаар хамгийн бага таамгаар нь ирэх оны нүүрсний үнийг баримжаалах ёстой учраас 75 доллар 95 цент гэсэн тоог сонгож авсан хэрэг. Нүүрсний үнэ үүнээс ч өсөх боломжтойг баталсан тоонууд ч цөөнгүй бий. Хамгийн дээд талдаа 110 ам.долларт хүрнэ гэсэн таамаг гарчихсан.

Таван толгойн нүүрсний өнөөгийн үнийн харахад ч ирэх жил дажгүй байх зураг харагдаж буй. Өнгөрсөн сарын сүүлчийн байдлаар Таван толгойн бүсэд нүүрсний үнэ ханш ямар байсныг сонирхъё. Зүүн цанхийн нүүрс буюу Чалкод өгдөг нь 61 ам.доллар байна. Баруун цанхийн нүүрсний хувьд гурван янзын тоо дуулдлаа. “Донхон” гэх худалдан авагчид 68 ам.доллараар өгдөг аж. Үүнээс гадна таван компанид 69 ам.доллар, 17 компанид 70.1 ам.доллараар өгдөг гэсэн ханш байна. “эрдэнэс Таван толгойн нүүрсээ зарж буй ханшийг харахад ийм байгаа бол “энержи ресурс”-ийн хилийн үнэ 130 ам.доллар байжээ. Орон нутгийн Таван толгойн уурхайн амны үнэ 55-60 орчим ам.доллар. Сүүлийн хоёр гурван жилд Таван толгойн нүүрсний үнэ чанараасаа хамаарч 59-өөс 60 болсон, 68-аас 69 болсон гэх мэт 50 цент, нэг доллар орчмоор нэмэгдэж иржээ. Чалкогийн үнийн хувьд хөдөлшгүй 60 дээрээ байгаа. Нэмэгдүүлэх яриа хэлэлцээр хийж байгаа гэсэн мэдээлэл өгдөг ч яг таг тодорхой болсон мэдээлэл алга. Төрийн өмчийн компани, өөрийн гэсэн баяжуулах үйлдвэргүй, нүүрсээ түүхийгээр нь гаргадаг гэх мэт шалтгаанууд бий. Энэ өнцгөөс харахаар нүүрсний үнээ буулгаагүй, ядаж л ганц доллараар ч болтугай өсгөснийг нь чамлахад бас хэцүү. “Энержи ресурс”-ийн үнэ энэ хугацаанд 90-ээс 100, 110, 120 гэхчлэн өссөөр өнөөдөр 130 орчим ам.доллар хүрчээ. Үнэ өсөх бодит боломж байгааг эндээс харчихаж болно. Ирэх жил нүүрсний ханш оргил таамаг гэгдэж буй 110 ам.долларт дөхвөл “Эрдэнэс Таван толгой” ч үнээ өсгөж таарах байх.

Таван толгойн уурхайн амны үнэ яст мэлхийн хурдаар өгсөж буй энэ үед Хятадын зууч, тээвэрлэгч компаниудын зардал хэр хэмжээгээр өсч ирсэнийг харъя. Зүй нь тээврийн зардал буурч байж уурхайн амны үнэ буюу монголчуудад ирж буй бодит экспортын орлого өсөх боломжтой. Зах зээлийн энгийн дүрэм мэддэг хэн ч бодоод олчих гаргалгаа. Сүүлийн гурван жилийн хугацаанд тээвэрлэгч, дундын зууч компаниудын уурхайн амнаас – Ганцмод хүртэл тээвэрлэдэг тариф 100 орчим юаниас 225-230 юань болтлоо өсчээ. 2015-2016 онд энэ тариф бүр 50-60 юань байсан юм.

Хятадын “винсвэй” компани Монголын Таван толгойд тээвэр, зууч хийдэг болсноос хойш асар богино хугацаанд өндөр ашигтай ажиллагаанд хүрч, захирал нь Хятадын тэрбумтнуудын жагсаалтад бичигдэх болсон тухай мэдээлэл хангалттай хөвөрсөн. Бодит байдлыг харахад, өнөөгийн Таван толгойн экспорт явагдаж буй байдлыг анзаарахад Хятадын тээвэрлэгч компаниудад л ашигтай байна.

Хятадын зууч, тээвэрлэгчдэд монгол жолооч нарт нийгмийн даатгал төлөх, Авто тээврийн үндэсний төвд бүртгэлтэй тээврийн хэрэгсэлтэй байх, даатгалд хамрагдах ямар ч сонирхол байдаггүй гэж Таван толгойн нүүрс тээвэрлэгчдийн холбооныхон ярьж байна. Аль болох олон машин замбараагүй тээвэрлэлт хийж, уурхайн амнаас ачих явц хяналтгүй байх тусам Хятадын тээвэрлэгч компаниудад ашигтай гэсэн хардлага ч дуулддаг. Таван толгойн тээврийн там шиг зургийн цаана Хятадын зууч, тээвэрлэгч компаниуд, тэдэнтэй нийлж тонн тутамд мөнгө унагах наймаа хийж гаршсан төрийн томчууд бий гэсэн хардлага төдийгөөс өдий хүртэл дуулдсаар ирсэн нь бас үнэ. Энэ хардлага ортой эсэхийг Сангийн сайд хэлж ярьсан шигээ тогтоож, хяналт тавьж чадвал Таван толгойгоос монголчуудад ирэх өгөөж нэмэгдэх нь тов тодорхой асуудал. Таван толгойн тээвэр хэцүүджээ гэж халаглаж, шуугьж суухын оронд 200 гаруйхан км газарт хүн, машинаа цэгцэлж, Ч.Хүрэлбаатар сайдын хэлсэн шиг нарийн хяналт тогтоох уг нь тийм ч түвөгтэй ажил биш л дээ.


Categories
мэдээ нийгэм

“Мөнх тэнгэрийн бичиг-2018” үзэсгэлэн нээлтээ хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан уламжлал болгон зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2018” Монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт Монголын Уран зургийн галерейд өнөөдөр 11.00 цагт, сурагчдын бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд 14.00 цагт болно.

2011 оноос уламжлал болгон зохиож буй тус монгол уран бичлэгийн үзэсгэлэнг энэ жил олон улсын уран бүтээлчдийн бүтээлээр Монголын Уран зургийн галерейд, сурагч багачуудын бүтээлээр Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” үзэсгэлэнгийн танхимд дэлгэх юм.

Үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 5-9-ний өдрүүдэд үнэ төлбөргүйгээр гарах аж.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны тавдугаар сарын 3-ны өдрийн “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 46 дугаар зарлигийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний Танхимд 2018 оны арванэгдүгээр сарын 7-ны өдрийн 11.00 цагт зохион байгуулна.

Хэлэлцүүлгээр, монгол бичгийн цахим кодыг хэрэглэх үндэсний стандартын асуудал, Монгол бичгийн дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөрийн төсөл, Монгол хэл, бичиг үсгийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбоотой бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцэх юм.

Categories
мэдээ цаг-үе

Улсын аварга Н.Батсуурь: Том цолтой бөхчүүд залуустаа ёс суртахуун, эрэмбэ, жудагаараа үлгэрлэж байх хэрэгтэй

Түрүүч нь №213 (6056) дугаарт

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Монгол Улсын 23 дахь аварга удамт бөх Намсрайжавын Батсуурьтай ярилцлаа.


-Наадмын өмнө холбогдоход нутаг явж байна гэж хэлж байсан. Шүтдэг ууландаа очоод ирсэн үү?

-Ховд суманд Хархираа түргэний уулсын үргэлжлэл том уулс бий . Наадмын өмнө очиж хийморио сэргээдэг юм. 2017 оны зун очиж амжаагүй байсан. Өнгөрсөн зун зорьж очсон.

-2017 оны өвөл заалны барилдаануудад гайгүй барилдаж байсан ч наадмаар доогуур даваанд уначихсан?

-Аавын бие чилээрхээд тогтож бэлтгэл сургуулилтаа базааж чадаагүй. Ходоодны хорт хавдар тусаад 130 орчим кг-ын жинтэй байсан хүн чинь 67 кг болтлоо турсан шүү дээ. Сая наадмаар түрүүлчихээд аавтайгаа баяраа хуваалцахад хүмүүс танихгүй “юун хүн гараад ирэв” гэж хүртэл хэлж байсан. Хүн өдөр тутмын хоол хүнсэндээ анхаарч байхгүй бол аюултай юм билээ. Ялангуяа манайх шиг давсны хэрэглээ өндөртэй оронд хорт хавдраар өвчлөх магадлал их өндөр. Япончууд танайхан цайндаа хүртэл давс хийдэг юм уу гэж гайхаж байсан. Япон руу явж эмчилгээ мэс ажилбар хийлгэж гайгүй болсон.

-Та барилдааны сэтгэл зүйгээ яаж бэлддэг вэ?

-Багаасаа дурласан спортдоо өндөр амжилт үзүүлэхийн төлөө бэлтгэлийг дээд түвшинд базаадаг. Бэлтгэл сайн байхад ялна, дийлнэ гэсэн итгэлтэй барилдана шүү дээ. Бэлтгэл таараагүй дутуу байхад неревтэхээс авахуулаад асуудлууд гарна даа. Аав намайг жаахан байхаас их зөв бэлдэж өгсөн юм билээ. Долдугаар ангид байхад л гимнастикийн бэлтгэлд оруулж байсан. Үүний үр дүнд би уян хатан, сунгалт, сайтай болсон юм шүү дээ. Намайг хэзээ ч хүчилж шахаж бэлтгэл хийлгэж байсангүй. Аясаар л явуулна. Ялагдаад ирлээ гэж зэмлэж байсан удаа нэг ч үгүй. Намайг 18-19 хүрээд ирхээр хааяа нэг зэмлэхэд нь ачирхаад “Тэгвэл би барилдахгүй” гэж ам муруйж байсан үе бий. Хүүгээ аятайхан бөх болчихоосой гэсэн сэтгэл нь тэр байсан юм билээ.

-Тэр жилийн наадмаар ахмад бөхчүүдийг амлахад чинь Хөгшин бөх авч нооллоо гэж бөхийн хүрээнийхэн мөн ч их шүүмжилсэн дээ?

-Аймгийн цолтой бөхчүүдийн зовлонг нь биеэрээ туулж амссан учраас улсын цолны төлөө зүтгэж хөдөлмөрлөж байгаа залуучуудыг наадмаар амлаад байж чаддаггүй юм л даа. Тиймээс л улсын цолтой бөх амлаж барилдсан хэрэг. Нөгөө талаасаа залуу аймгийн цолтнуудад боломж олгож байгаа хэрэг л дээ. Тэр жил Архангайн Ч.Ганзориг, Ховдын О.Хангай нар аймгийн арслан цолтой байхдаа тунаж ямар гоё барилдаан гаргасныг үзэгчид өнөөдөр ч санаж байгаа байх. Тунаж найраагүй сайхан барилдаж цол авсан бөх урам авч дараа дараагийнхаа цолд хүрнэ. Хэрэв би улсын цолтой бөх амлаж барилдаагүй бол тэр хоёр тунаж гоё барилдаан гаргах байсан уу гэдэг эргэлзээтэй.

-2010 оны үед Увсын аймгийн цолтнууд их хүчтэй гарч ирж байсан. Улсын арслан П.Бүрэнтөгс, улсын харцага А.Бямбажав, улсын начин С.Батсуурь, улсын начин Б.Ганзориг гэх мэт. Өнөөдөр Увс нуур дэвжээнд бэлтгэл сургуулилт базааж байгаа аймгийн цолтой залуус тэр хэмжээнд хүрч барилдаж чадахгүй байна?

-Б.Насандэлгэр ах начин болсноос хойш С.Мөнхбат аварга, Ө.Бат-Орших гарьд хоёр улсын цол авах хүртэл зургаан жилийн хугацаанд Увсаас улсын цолтон нэг ч төрөөгүй тохиолдол байдаг. Үе гэж байдаг юм шиг. Өнөөдөр барилдаж байгаа аймгийн арслангууд маань бэлтгэл сургуулилтаа сайн базаахгүй бол амжилт гаргах залуу нас гэдэг богино. Үндэсний бөхөөр идэвхтэй сайн барилдах 10 жил л байдаг. Энэ хугацааг л зөв ашиглаж зорилгодоо хүрэх хэрэгтэй. Өрсөлдөөн ихтэй салбарт хэн хичээл зүтгэл гаргасан нь л дээшээ яваад бусад нь аймгийн цолтойгоо л үлдэнэ.

-Өнөөдөр та улсын аварга болчихлоо. Цаашдын зорилгын тухайд?

-Би улсын аварга цол авчихлаа гээд ханасан юм алга. Энэ цолоо батална, дахиад түрүүлэхийн төлөө л явна. Надад бүх боломж бололцоо байгаа. Өөрөөс шалтгаалах нөөц бололцоог шавхана даа.

-Өнөө цагийн үндэсний бөхийн өнгийг тодорхойлж байгаа аварга арслан гардиуд Увс нуур дэвжээнд бэлтгэл сургуулилт базааж байгаа. Хоорондоо өрсөлдөхөөс гадна бие биенээ ирлэж хурцалж өгдөг байх?

-Би улсын цолонд хүрээгүй залуу бөх байхад улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Б.Ганбат, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын харцага А.Бямбажав гээд дэвжээний ах нар амжилт дэргэд минь ойрхон байгааг байнга харуулж байсан. Эд нартаа л чирэгдэж бэлтгэл хийж П.Бүрэнтөгсөөс авахуулаад бидний үеийн залуучууд сайжирч ирсэн юм шүү дээ. Дээд үеийн бөхчүүд маань л биднийг хурцалж өгсөн гэж ойлгодог юм. Увс нуурын аварга арслангуудтайгаа барилдаан дээр бол харгүй сайхан өрсөлдөнө. Ийм хүчтэй өрсөлдөгчид байгаад нь талархаж явдаг юм. Өнөөдөр өрсөлдөгчгүй бол миний амжилт үнэ цэнэгүй шүү дээ.

-Таны дэвжээний багш дасгалжуулагчаар гавьяат тамирчин улсын заан О.Одгэрэл ажилладаг. Багшийнхаа талаар?

-О.Одгэрэл заан самбо, жүдо бөхөөр сайн барилдаж дэлхийн аварга болж байсан спортын хэцүү бэрхийг биеэрээ туулсан хүн. Би багш гээд л зэнзийрхээд байдаггүй, бидэнтэй найзууд шиг ярилцана. Ийм энгийн ярианаас, харилцаанаас хүн алдаа оноогоо илүү ухаарч тусгаж авдаг юм шиг. Бүх бөхчүүдтэй нээлттэй энгийн харьцаж алдаа оноог нь хэлж өгнө. Миний хүчний бэлтгэлийг О.Одгэрэл багш хариуцаж хийлгэдэг. Бидний амжилтын нэг чухал хэсэг нь болсон хүн дээ. Наадмын өмнө сурвалжлагчид “Манай бөхчүүд баяр наадмын өнгийг тодорхойлно. Түрүү үзүүр л ярихаас биш, тав зургаагийн давааны барилдаан сонин биш” гэж даам ярилцлага өгчихөөд сүүлд нь бид нараас санаа зовсон уу яасан, “Та нар сайн барилдана шүү. Би ингээд ам гарчихлаа” гэж хэлж байсан удаатай.

-Бэлтгэлийн торгон ир тааруулна гэдэг дасгалжуулагч хүний ур ухаан юм шиг?

-Жилийн турш зөвхөн бэлтгэл хийж хөлсөө урсгаад байснаараа сайн барилдана гэвэл өрөөсгөл ойлголт. Хүн чинь машин биш, амралт хэрэгтэй. Бэлтгэл цөмөрнө гэж асуудал бий. Жил бүрийн долдугаар сарын 12-нд бөх хүний бэлтгэлийн торгон ир нь орсон байх хэрэгтэй. Энэ нь багшийн ур ухаантай холбоотой асуудал. Хүн болгоны бие организм харилцан адилгүй байдаг. Тиймээс хүн бүрт өөрийн гэсэн тохирсон бэлтгэл сургуулилт хэрэгтэй. Үүнээс үзэхэд багш хүний хөдөлмөр тамирчны тэсвэр, тэвчээртэй нийлж амжилт ирдэг нь харагдаж байгаа байх. Багш хүний торгон мэдрэмж үүнийг зохицуулна.

-2011 оны сар шинийн барилдаанаар Дархан аварга А.Сүхбатаас Ирээдүйн аварга шагнал авчихаад инээгээд зогсож байсныг тань тодхон санаж байна. Энэ шагнал өнөөдөр биеллээ олжээ?

-Сар шинийн барилдаанд анх удаа сайн барилдсан минь тэр л дээ. Аймгийн начин цолтой залуу Дархан аварга А.Сүхбатаас “Ирээдүйн аварга” шагналыг нь авчих юм гээд л үзэж байлаа. Улсын гарьд Н.Ганбаатар, дархан аварга Г.Өсөхбаяр нарыг даваад аварга Ч.Санжаадамбыг цэргийн арслан цолтойд нь тунаж барилдаад тахим өгч байсан. Дөрөв давсан амжилтыг үнэлж аварга ч шагналаа надад өгч том итгэл хүлээлгэсэн. “Ирээдүйн аварга” шагнал хүртсэн бөхчүүд сайн барилдаад байсан болохоор ч тэр үү, тухайн үедээ их л баярлаж урам зориг авч билээ.

-Үндэсний бөх бэртэл гэмтэл авах эрсдэлтэй спортын төрөл. Харин таны өвгөндөө боолттой барилдаж байхыг би хараагүй. Таны барилдааны онцлогтой холбоотой юу?

-Би бэртээд байхаар орооцолдсон барилдаантай биш л дээ. Жин багатай орооцолдсон, унахаар нөхцөл дээр унахгүй гэж тэмцэж байгаа бөхчүүд бэртээд байх шиг харагддаг. Би ч унахаар байдалд орчихвол амь биш, заяа биш гээд унаад өгчихдөг юм. Тамирчин хүн бэртэл гэмтэлгүй байж л амжилтын тухай ярина. Хормын хор шараас болж унахгүй гэж тэмцэж байж бэртсэн, амжилтад сөргөөр нөлөөлсөн тамирчид олон байдаг. Хэдий сайхан бие хаатай, барилдааны арга техниктэй байсан ч бага зэрэг л бэртэлтэй байхад сэтгэл зүйгээрээ уначихдаг байхгүй юу.

-Жудагтай бөх гээд л ярьдаг. Та үүнийг юу гэж ойлгодог вэ?

-Эр хүний жудаг гэж бий. Харин бөхийн жудаг гэдэг тусдаа ойлголт. Хэлсэндээ хүрдэг, шулуун зантай байхыг эр хүний жудаг гэж ойлгодог юм. Бөхийн жудагт тахим өгч авах ёс, өөрөөс дээш цолтой бөх хүндлэх зэрэг ойлголтууд орно. Том цолтой бөхчүүд дүү нартаа монгол бөхийн ёс суртахуун , эрэмбэ дарааг үлгэрлэж байх хэрэгтэй л дээ. Ингэж байж л залуус ухамсарлаж хойч үедээ дамжуулж явна.


Categories
мэдээ нийгэм

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Ховд аймагт ажиллаж байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа энэ амралтын өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна. Өчигдөр НАМЭХ-ны баруун бүсийн зөвлөгөөнд оролцсон бол өнөөдөр өглөө Ховд аймгийн соёлын ажилтын анхдугаар зөвлөгөөний нээлтэнд оролцож, үг хэллээ.

Ховд аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсрол, соёл урлагийн газар хамтран энэхүү соёлын ажилтны анхдугаар зөвлөгөөнийг “Соёл урлаг-Орон нутгийн хөгжил” сэдвийн хүрээнд 11 дүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд зөвлөгөөний зорилго нь соёл урлагийн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, харилцан туршлага судлах боломжийг бүрдүүлэх, соёлын өвийг өвлүүлэн уламжлуулах, хадгалалт хамгаалалтыг сайжруулахад соёлын ажилтны мэдлэг, чадварыг дээшлүүлэх, тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.


Зөвлөгөөнд 16 сумын Засаг дарга, Соёлын төвийн эрхлэгч, соёлын өвийн ажилтан, Соёлын төвийн хөгжмийн багш, номын санчид болон аймгийн Хөгжимт драмын театр, музей, нийтийн номын сангийн удирдлагууд, уран бүтээлчид, соёл урлагийн ажилтнуудын төлөөлөл болох 170 гаруй хүн оролцож байна.

Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас гадна Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг, аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн захирал, доктор, профессор Ж.Долгорсүрэн, МУСГЗ Ц.Дамбадаржаа нар оролцож, зөвлөгөөний үйл ажиллагаа, орон нутгийн соёл урлагийн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох хэлэлцүүлэгт зөвлөмж өгч, амжилт хүслээ. Анхдугаар зөвлөгөөн маргааш дуусна.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа үдээс хойш Дөргөн, Мянгад, Буянт сумдад ажиллана.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Цаанаа сонинтой хүмүүсээс ардаа “но”-той хүмүүс айдаг” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Цаанаа сонинтой хүмүүсээс ардаа “но”-той хүмүүс айдаг” хэмээх нийтлэлийг уншина уу.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Хориг тавих эсэх нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийн асуудал гэж “Улс төр” нүүрт ярив.

“Эдийн засаг” нүүрт Ж.Дэлгэрсайхан: Валютын зохицуулалтын хууль энэ янзаараа батлагдвал гадаадын хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлнө гэлээ.

Ж.Даваасамбуу: Удахгүй цахилгааныг тодорхой зайд утасгүй дамжуулж эхэлнэ гэж “Цаг үе” нүүрт өгүүлэв.

УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-т нэр дурдагдсан компаниуд ЖДҮХС-гаас зээл авчээ хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт бичлээ.

“Танайд өнжье” нүүр “Гандангийн дэнжид мэндэлсэн гурван ихэр”-ийнд өнжжээ.

Д.Ламжав: Хуулийн дагуу биш л бол төрийн эргэлт болно шүү дээ хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

“Улс төр” нүүрт Улсын төсвийг гишүүд 90.5 хувийн саналаар баталлаа хэмээжээ.

“Уран бүтээлч” нүүрт Төрийн Баянсан: Галаа багш бидэнд онол, нэр томьёо заасан бол Энхбаяр мэдрэмж ярьдаг багш байлаа гэв.

“Мандан бадрах алдарын туяа” буюу Вишай Шривадданапрабхагийн “Лестер”-т үлдээсэн гэгээн дурсамж хэмээн “Дэлхийн спорт” нүүрт бичлээ.

“Нийгэм” нүүрт Ж.Батсуурь: Гэр бүлүүд олноор салж байгаа нь монгол үндэстний нөхөн үржихүйд сөргөөр нөлөөлж байна хэмээв.

Ч.Мөнхзул: Бага ангийн багш мэргэжил бол хүнд асар их тэвчээр, хүлээцтэй байх чадварыг суулгадаг хэмээн “Энэ тухай” нүүрт ярилаа.

“Дэлхийн мэдээ” нүүрт Хоригоос гарахын тулд Ким Жөн Ун дипломат уулзалтуудыг олноор зохион байгуулна гэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Гар утас, таблет зэрэг нь “нойрны чанарт” сөргөөр нөлөөлдөг

Гар утас, таблет зэрэг зөөврийн төхөөрөмжийн дэлгэцээс ялгарах гэрэл нь хүүхэд болон насанд хүрэгчдийн “нойрны чанарт” сөргөөр нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоожээ.

Ухаалаг утас болон таблетууд нь хүмүүсийн өдөр тутмын амьдралд маш хурдацтай нэвтэрч байгаа учраас эрдэмтдийн хувьд тэдгээрийн нөлөөг судалж амжихгүй байна.

Харин Калифорни их сургууль болон Лондон хотын Хааны коллежийн эрдэмтэд ухаалаг утас болон таблетийг унтахынхаа өмнө хэрэглэх нь унтах хэв маягт нөлөөлдөг гэж хэллээ.

Калифорни их сургуулийн эрдэмтэд насанд хүрсэн 653 хүний гар утасны хэрэглээ, дэлгэц рүү харах хугацаа болон тэдний нойрны үргэлжлэх хугацааг 30 хоногийн турш ажиглан бүртгэсний үндсэн дээр дүгнэлтийг гаргасан байна. Судалгааны дүнд унтахын өмнө гар утас, таблетыг удаан хугацаагаар хэрэглэх нь нойр хулжаадаг болохыг тогтоожээ.

Харин Лондон хотын Хааны коллежийн эрдэмтэд дөрвөн тивд явуулсан 20 судалгааг нягталсны үндсэн дээр хүүхдийн унтлагын өрөөн дэх цахим төхөөрөмж нь тэдний унтах мөчлөгт хоёр дахин илүү нөлөөлөх эрсдэлтэй болохыг тогтоосон байна.

Нийгмийн цахим сүлжээгээр дамжиж буй орчин үеийн хүмүүсийн хоорондын харилцаа нь хүүхдүүдэд үргэлж сонор сэрэмжтэй байх хэрэгтэй гэсэн мэдрэмжийг төрүүлдэг ажээ.

Унтахын өмнө цахим төхөөрөмж хэрэглэх асуудлыг зогсоохын тулд эцэг эхчүүд, багш нар, эрүүл мэндийн ажилтнууд хамтран ажиллах явдал юм гэж эрдэмтэд зөвлөлөө.

Categories
мэдээ спорт

Б.Мишээл даамны ДАШТ-ий өсвөр насанд мөнгөн медаль хүртлээ

Зуун буудалт даамын өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үндсэн төрлийн охидын ахлах нас буюу кадетын ангилалд өрсөлдсөн Баярын Мишээл 6 хожиж, 2 тэнцэн, 1 хожигдож, нийт 14 оноогоор мөнгөн медаль хүртлээ.

Беларусь улсын Гомель хотноо 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 3-нд болсон тус тэмцээнд Монгол Улсаас 24 тамирчин өрсөлдөж, блиц төрөлд Б.Есүй аваргалсан билээ. Спортын мастер Б.Мишээлийн хувьд ОХУ-ын О.Балуковатай адилхан оноотой гарсан ч нэмэлт үзүүлэлт буюу коэффициентийн зөрүүгээр ард нь бичигджээ. Тэрбээр өмнө нь 2016 онд Туркийн Измирт болсон өсвөрийн ДАШТ-ий блиц төрлөөс хүрэл медаль хүртсэн юм. Тэмцээний охидын 8-10 насны ангилалд гараанаас эхлэн тэргүүлсэн Б.Есүй есдүгээр тавилдаа Беларусийн тамирчинд харамсалтайгаар хожигдон, коэффициент тоолоход IV байр эзэллээ.

Мөн охидын 11-13 насанд Б.Лхагвадолгор сүүлийн учраа Хятадын тамирчинтай тэнцэж, V байрт шалгарсан бөгөөд хожсон бол хүрэл медаль хүртэх байв. Хөвгүүдээс хамгийн өндөр амжилтыг 14-16 насанд М.Лувсандорж үзүүлж, V байр эзэлсэн байна.

Ийнхүү манай улс 1 алт, 1 мөнгөн медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр VI байранд шалгарлаа. Монголын баг тамирчдыг Олон улсын их мастер Р.Манлай, Г.Ганжаргал нар удирдан оролцсон юм.