Categories
мэдээ нийгэм

“Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг тэмдэглэнэ

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд дэлхийн улс орнууд нэгэн зорилго, уриан дор жил бүр нэгддэг. Энэ жилийн хувьд НҮБ-ын Ерөнхий ассамблиас “Иргэн бүрийн гамшигтай тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх нь” уриаг дэвшүүлж, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд залууст танин мэдүүлэх арга хэмжээг зохион байгуулах юм. Олон улсын энэхүү өдрийг тохиолдуулан төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтийн дунд хичээл, сургалт дадлагуудыг зохион байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хот болох боломжтой сумынхны асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумыг 2030 онд хот болох зорилгоор албаныхан хот төлөвлөлтийг хийж байна. Тус сум нь 7500 хүн амтай, 30,000 хөдөлгөөнт хүн амтай уул уурхайн бүтээн байгуулалт эрчимтэй хөгжиж, үүнийгээ дагаад хүн амын төвлөрөл үүсч байгаа юм. Тиймээс сайн боловсрол, сайн эмнэлэг, эко орчин, дэд бүтцийг онцолж бүтээн байгуулалтуудаа үүнд чиглүүлж байна. Энэ жилийн хувьд 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн цогцолборыг баригдаж байна. Уг бүтээн байгуулалт ашиглалтад орохоор тэнд ажиллаж амьдарч буй 30,000 иргэний хүүхдүүд ая тухтай нөхцөлд сурч боловсрох сайхан орчин бүрдэнэ.

Мөн тус аймгийн Засаг дарга Н.Наранбаатараар ахлуулсан ажлын хэсэг сумдад ажиллах үеэрээ Ханбогд суманд нэн хэрэгцээтэй асуудлуудыг шийдэхээр болжээ. Үүнд Цагдаагийн тасгийн барилгын дулаан, автомашины засвар, 21, 22 дугаар цэцэрлэгийн гаднах тохижилт, хяналтын камержуулалт, Эрчимд зуух, хашаа, нүүрс буулгах талбай, гал унтраах ангид шуурхай албаны автомашин, ерөнхий боловсролын сургуульд дулаан, сантехник, сандал ширээ, бага оврын автобус, ЭМТ-д рентгэн аппарат, соёлын төвд автомашин, ЗДТГ-т автомашины засвар үйлчилгээ хийх гэх мэт Ханбогд сумын төрийн байгууллага, ард иргэдийн өмнө тулгамдаж буй эдгээр асуудлыг шийдэхээр боллоо. Ерөнхий төлөвлөгөөгөөр ирээдүйд хот болох боломжтой сумынхны асуудлыг ийн газар дээр нь шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Онлайнаар виз мэдүүлэхийг дэмжихгүй нь хэний эрх ашгийн төлөө вэ?

БНХАУ-д суралцах хүсэлтэй хүүхдүүд, ар гэрийнхэнтэйгээ виз мэдүүлэхээр элчин сайдын яамных нь гадаа урт дараалал үүсгэжээ. Зургаан сараас хойш виз мэдүүлээд авч чадаагүй иргэд нэгдэн, онлайн бүртгэл үүсгэж, дарааллын дагуу виз авч байсан аж. Харин есдүгээр сарын сүүлээр найман хоног амарсан БНХАУ-ын элчин сайдын яам өнгөрсөн даваа гаригаас дахин визээ өгч эхэлсэн байна. Гэвч онлайн бүртгэлээр цэгцтэй дарааллаар нь өгч байсан визийг Ганболд гэх цагдаа хамгаалалтад гарах өдрөө “онлайн хүчингүй болсон. Энд хонож оочирлосон хүмүүсээ оруулна” хэмээн будлиан үүсгэсэн байна. Онлайнаар бүртгүүлсэн хүмүүс үүнийг эсэргүүцэн, тус элчин сайдын яамны гадаа үймээн дэгдэж, цагдаа нар хамгаалалтад гарчээ. Энэ талаар виз авахыг хүссэн иргэн С.Шинэбаяраас тодрууллаа. “Би наймдугаар сараас хойш дүүгээ урагшаа сургуульд нь явуулахаар виз мэдүүлсэн. Бас л оочирлож байсан. Иргэд сүүлд эмх цэгцэнд оръё, онлайнаар өөрсдөө бүртгүүлээд дарааллаараа оръё гэж нэгдээд фэйсбүүк группыг үүсгэсэн. Энэ нь хамаагүй эмх цэгцтэй хурдан шуурхай явж байсан ч нэг цагдаа ирж будлиан үүсгээд ийм байдалд хүргэлээ. Өөрсдийн танил талаа оруулахаар зүтгэж, эмх замбараатай байсан зүйлийг цагдаа сэргийлэх болтол нь дэвэргэлээ. Онлайнаар виз мэдүүлэхийг дэмжихгүй нь хэний эрх ашгийн төлөө вэ?” гэв.

Categories
мэдээ нийгэм

Шатахууны үнийн нэмэгдлээс болж сургууль, цэцэрлэгүүдэд санхүүгийн бэрхшээл тулгарчээ

Аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал дулааны асуудлаа уурын зуухаар шийддэг XV, XVII, XXсургууль болон XXIII дугаар цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл ажил, тулгамдаж буй асуудлуудтай танилцлаа. Эдгээрээс XV, XX сургууль, XXIII дугаар цэцэрлэгийн уурын зууханд нүүрсний үнийн зөрүүний асуудал үүсээд байгаа аж.Учир нь дээрх байгууллагууд нүүрсээ тонн тутамд нь 85 мянган төгрөгөөр авдаг байсан ч шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалж нүүрс нийлүүлэгч компани тонн тутмыг нь 106 мянга 600 төгрөгөөр худалдах болсоноо мэдэгджээ. Харамсалтай нь уг мэдэгдлээ ирэх оны төсвийн төсөлд санал өгсний дараа ирүүлсэн гэдгийг сургууль, цэцэрлэгийн нягтлан бодогч нар хэлж байна. Иймд орлогч С.Батжаргал Боловсрол, соёл урлагийн газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж тодорхой шийдэл гаргахаар боллоо. Түүнээс гадна XV сургуулийн агааржуулалтын систем ажиллахаа больж, дээврээс нь дусаал гоожиж, цонхнууд нь цантах эрсдэлтэй болсон гэж удирдлагууд нь ярив.

Тус сургуулийн барилгын ажлыг “Урагшлах” ХХК гүйцэтгэсэн бөгөөд холбогдох хуульд зааснаар барилга байгууламжийн баталгаат хугацаа гурван жил байдаг тул гүйцэтгэгч компанитай уулзаж дээрх асуудлыг яаралтай шийдвэрлүүлэх хэрэгтэйг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Оюутолгойн гэрээг сайжруулах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ. Тэрээр “Оюутолгойн гэрээг сайжруулах зорилгоор энэ оны нэгдүгээр сараас эхлээд олон удаагийн яриа хэлэлцээг Рио тинто болон Оюутолгойтой хийсээр ирсэн. Удаан хугацааны яриа хэлэлцээний үр дүнд бид Монгол Улсын ногдол ашиг хүртэх хугацааг наашлуулах, Монгол Улсад үзүүлж байгаа санхүүгийн дарамтыг бууруулах гэсэн таван үндсэн зарчмаар тохиролцож харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар болсон” гэв.

Categories
мэдээ нийгэм

Сошиалаар хувьцаа худалдаж авна, зарна гэсэн мэдээллүүд гэмт хэргийн шинж чанартай байна гэв

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцаатай холбоотойгоор нийгмийн цахим сүлжээнд зарим нэг худал ташаа мэдээлэл цацагдах болсон талаар тус компаниас мэдэгдсэн байна.

Тухайлбал, “Онлайнаар хувьцааны данс нээж байна, энд бүртгүүлж дансаа нээлгэнэ үү, 1072 хувьцааг худалдаж авч байна” гэх зэрэг зар мэдээлэл, цахим холбоосууд нь иргэдийг залилан мэхлэж болзошгүй гэмт хэргийн шинж чанартай байна. Иймээс иргэд та бүхэн хувьцаатай холбоотой мэдээ, мэдээллийг найдвартай эх сурвалжаас буюу “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн албан ёсны цахим хуудаст хандах буюу 1800-1072 дугаарт холбогдож авна уу. Мөн өөрийн биеэр хүрэлцэн ирж мэдээлэл авах боломжтойг мэдэгдье” гэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улстай энхийг сахиулах үйл ажиллагаанд хамтарч ажиллахдаа бахархдаг гэжээ

ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Микаллер Афганистан дахь “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд Монгол Улсыг хувь нэмрээ оруулж буйд нь талархсанаа илэрхийллээ. Энхийг сахиулах үйл ажиллагаанд бид Монгол Улстай түншилж, хамтран хүчин зүтгэхдээ бахархалтай байдаг гэж тэрээр хэлжээ.

Энхийг сахиулах үйл ажиллагаанд МУ-тай хамтрахдаа бахархдаг гэжээ

Энхийг сахиулах үйл ажиллагаанд МУ-тай хамтрахдаа бахархдаг гэжээ


Categories
мэдээ улс-төр

Цэц Улсын дээд шүүхээс ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэж байна

Улсын дээд шүүх “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд, “төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл.” мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. …” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар хүсэлт гаргасан билээ. Хуралдаанд Улсын дээд шүүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч П.Золзаяа нар оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймагт ургац хураалт 46 хувьтай байна

Монгол Улсын Eрөнхий сайд У.Хүрэлсүхийн тариалангийн бүс нутагт хийж буй томилолт Сэлэнгэ аймагт үргэлжиллээ.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг үр тарианы 350 аж ахуйн нэгж, 150 иргэд 305.5 мянган га эргэлтийн талбай эзэмшиж үйлдвэрлэл явуулж буй. Жилд дунджаар 180 мянган га талбайд үр тариа, тэжээл, тосны ургамал тариалж, 140 гаруй мян.га-д уринш бэлтгэж, эргэлтийн талбайгаа 100 хувь ашиглаж байгаа бөгөөд Сэлэнгэ аймагт ургац хураалт 46 хувьтай байна гэж Засаг дарга Ш.Оргил танилцууллаа. Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж ургац хураалт хоцорч байгаа ч дор бүрнээ зүтгэл гаргаж ургацаа 100 хувь хураан авахаар хичээж ажиллаж байна гэлээ. Тус аймагт тулгамдаад буй асуудлын нэг нь дөрвөн сумын төвөөр дайран өнгөрдөг, “Будааны зам” хэмээх 110 гаруй км шороон зам. Тариаланчдын будаа, тариа, ногоогоо тээвэрлэдэг энэ замыг засмал болгочихвол олон мянган ногоочин, тариаланч, өрхийн аж ахуй эрхлэгчдэд том дэмжлэг болно гэж нутгийн иргэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хэлж байлаа

Сэлэнгэ аймаг Сэлэнгэ сортын төмс гаргаж авахаар зорьж байгаа ажээ. “Сэлэнгийн төмс гээд газар сайгүй худалдаалдаг. Гэтэл үнэн хэрэгтээ Сэлэнгийн сорт одоог хүртэл байхгүй. Тиймээс аймгийн зүгээс бодлогоор нэрийн сорт, брэнд гаргаж авахаар “Элит үр” компанитай хамтран ажиллаж байгаа ажээ.

Сэлэнгэ аймгийн 17 сумын 16 нь тариалангийн бүс нутагт багтсан. Тиймээс тус аймаг ойрын жилүүдэд бэлчээрийн мал аж ахуйг халж, эрчимжүүлсэн мал аж ахуйд шилжих, ойн зурвас татаж, тариалангийн талбайнуудаа хашаажуулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлэх шаардлага гарч буй юм.

Categories
мэдээ нийгэм

Дэвшилтэд технологийг хөрөнгө оруулалттай холбосон “Экспо Монголиа-2018”-д болж байна

“Экспо Монголиа-2018” олон улсын үзэсгэлэн, бага хурал энэ өдрүүдэд “Мишээл экспо” төв “Дэвшилтэд технологи ба хөрөнгө оруулалт” сэдвийн дор үргэлжилж байна. Өнөө жил зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй экспог Монгол Улсын Засгийн газар, Герман улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, тус улсын Хүнд машин, механизмын үйлдвэрлэгчдийн Холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.

“Экспо Монголиа-2018” үзэсгэлэнд Чех, Герман, Итали, БНСУ, БНХАУ зэрэг 10 гаруй орны 50 гаруй үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа аж. Үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын гишүүн, Монгол-Германы парламентын бүлгэмийн дэд дарга Л.Болд, Монгол Улсад суугаа ХБНГУ-ын Элчин сайд Штефан Даппель нар хүрэлцэн ирж, нээлтийн тууз хайчилж, энэ удаагийн үзэсгэлэн-худалдаа олон талын харилцааг өргөжүүлсэн, Монгол дахь гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан өгөөжтэй байхыг оролцогчдод хүслээ.

“Экспо Монголиа-2018”-ийн үеэр БНЧУ-ын Үйлдвэр-худалдааны яамны дэд сайд Эдуард Мирикийн манай улсад хийх айлчлал тохиож, тус улсаас “Чех Экспорт” банк, “ХАНЗА”, “Оспро”, “Ураниум индастри”, “ВИТА”, “ЗИМА техник”, “Ворренс”, “Арго Бохемиа” зэрэг тус улсын томоохон, нэр бүхий 13 компанийн төлөөлөл бүхий бизнесийн групп ирж үзэсгэлэн, бага хуралд оролцож байна. Гурван өдөр үргэлжлэх “Экспо Монголиа-2018”-гийн эхний өдрийн үзэсгэлэнгийн дараа бизнес түншүүдийн уулзалт эхэллээ.

Өчигдөр “Кемпински” зочид буудалд “Оюутолгой”, “Говь кашмер”, “Вагнер Ази” компанийн удирдлага оролцсон эдийн засгийн уулзалт “Монгол дахь бизнесийн хамтын ажиллагаа” нэрийн дор болов. Харин өнөөдөр “Экспо Монголиа-2018”-гийн хүрээнд бизнесийн бага хурал болж, Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар үзэсгэлэндд оролцогч гадаадын компаниудын төлөөлөлд танилцуулж, БХБЯ, ЗТХЯ, ХХААХҮЯ болон Монголын Барилгачдын холбооноос мөн салбар салбарын танилцуулга, ЖДҮ-гийн талаар төрөөс баримталж буй бодлого зэрэг сэдвээр илтгэл тавина.

Энэхүү үзэсгэлэн бага хурал нь худалдан авалт хийгддэггүйгээрээ бусад үзсэглэнгээс онцлог ялгаатай. “Экспо Монголиа” бол гадаад, дотоодын бизнес эрхлэгчдийг түншийн харилцаа тогтоож, үйл ажиллагааг нь өргөжүүлэх гүүр нь болсоор ирсэн байна. Дэлхий дахинд нэвтэрсэн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологиудыг Монголын хөрсөнд нутагшуулахад чухал ач холбогдолтой энэхүү арга хэмжээ нь манай бизнесийнхэнд том боломж олгосоор иржээ.